Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 43

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Ж.******* Б.******* Ц.******* Г.******* Шүүгдэгч Ж.*******ийн өмгөөлөгч Д.*******/цахимаар/ Шүүгдэгч Б.*******, Г.*******, Ц.******* нарын өмгөөлөгч Ж./цахимаар/ В. М./цахимаар/ Иргэний нэхэмжлэгч Л./цахимаар/ Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц./цахимаар// нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нарт холбогдох 201207000161 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Баянхонгор аймагт 1968 оны 0 сарын 12-ны өдөр төрсөн, 47 настай эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо гудамж тоотод оршин суух, овогт гийн *******/Регистрийн дугаар: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумд 1972 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 43 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын багийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, овогт ын ******* /Регистрийн дугаар /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн суманд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин,, эхнэр хүүхэд хадам аав ээж дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух овогт гийн *******. /Регистрийн дугаар /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1986 оны 0 сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, , эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн сумын багт оршин суух овогт ийн *******

Шүүгдэгч Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглан, давтан үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болох 1. 2012 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын багийн нутаг ар гэх газар аргамжаатай болон чөдөртэй байсан иргэн З.ын 1 тооны адуу, О.ийн 1 тооны адуу, 2. 2012 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө тус сумын багийн Савираа гэх газраас нэг газар хамт бэлчээрлэж байсан иргэн П.ийн 9 тооны адуу, П.ийн 3 тооны адуу, П.ийн 4 тооны адуу, Ч.гийн 2 тооны адуу, Н.ийн 3 тооны адуу, Н.ийн 14 тооны адуу, иргэн Т.ын 1 тооны адуу, 3. мөн шөнө тус аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг Ямаатын хөтөл гэдэг газраас иргэн О.ийн 2 тооны адуу, П.гийн 4 тооны адуу алдагдсан бөгөөд дээрх 3 газраас нийт 44 тооны адуу алдагдсан нь мөрдөн байцалтын шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч З. алдсан хээр морио Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас олж аван бусдад худалдаж зургийг нь авч ирсэн байдал, Говь-Алтай аймгаас Архангай аймгаар дамжин Дархан-Уул аймгийн “Дархан мах эксо” компанид мах бэлтгэлд тушаагдсан адуун дотор хохирогч нарын адуунаас 7 тооны адуу байсныг хохирогч авто машинаар тээвэрлэн авч ирсэн байдал, хохирогч Н. алдсан 13 тооны адуугаа Баянхонгор аймгийн Заг сумаас авч ирсэн гэх мэдүүлэг зэрэг хэргийн нөхцөл байдлуудаар хангалттай тогтоогджээ. Хэргийн дээрх үйл баримтыг нотолсон нотлох баримтуудаас дурдвал: Хохирогч З.ын “2012 оны 09 дүгээр сарын 04-ний орой би сартай хээр морь, хур дэлтэй хээр морь хоёроо голын захад нэгийг нь чөдөрлөж хажууд нь тавиад нөгөөг нь аргамжиж орхиод маргааш өглөө нь буюу 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 5 цагт морьдоо авах үед байхгүй болчихсон байсан...” гэсэн, мөн “...Миний дэлтэй хээр морь Архангай аймагт сураг нь гарч байна. Тийшээгээ явж адуугаа авч ирнэ” гэсэн, “...би адуугаа алдаад араас нь эрж хайж бөөн зардал мөнгө явчихаад ...хол туугдсан сойгдсон адууг буцааж хөтөлж ирээд онд орооч уу үгүй ч үү гээд арга буюу агтанд зараад зургийг нь өвөртлөөд ирсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч П.ийн “...2012 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Жаргалан сумын багийн нутаг Савираа гэх газарт байсан миний 20 тооны морьд болон хээр азарга хул хээр гүү унагатай, сувай бор гүү зэрэг адуу алдагдсан” гэсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Дарханы мах комбинатад мах авч байсан, тэндээс 7 адуугаа олж авсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2012 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Жаргалан сумын багийн Савираа гэх газар байсан миний хонгор азаргатай 14 тооны адуу хулгайд алдагдсан...” гэсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Баянхонгорын Заг сумаас 13 адуугаа авсан. ...адуугаа хайж явахдаа цагдаа нартай явсан. Намайг хотод очсон байхад тэнд тийм адуу байна очоод үзээдэх гэсэн тэгээд очсон чинь манай адуу мөн байсан.” гэсэн мэдүүлэг болон хохирогч Т., П., П., Ч., Д., О. нарын мэдүүлгээр тогтоогджээ. Хохирогч нарын 44 тооны адууг шүүгдэгч Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нар нь Баянхонгор аймгаас Говь-Алтай аймгийн дээрх сумдын нутаг хүртэл машин ашиглан очиж хулгайлсан болох нь Г.*******ын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн “... 2012 оны 09 дүгээр сарын эхээр... *******, ******* хоёр намайг дуудаж ...******* 4- үүлээ яваад баруун талаас хэдэн адуу туугаад ирье гэж хэлээд намайг машиндаа суулгаад *******ыг аавынхаас нь очиж аваад сумын төвөөс өдөр 13 цагийн үед гарч яваад Гуулин сумын хойд талаар гарч явсаар байгаад Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг газрын нэрийг нь мэдэхгүй голын хөвөө дагасан дэрс бургастай газарт орой 21 цагийн үед очоод чөдөртэй байсан 2 хээр морийг ******* гараараа заагаад энэ хоёр морийг ******* та хоер нэг нэгээр нь барьж унаад цаахан талд нь харагдаж байсан 4-5 алагтай бөөн тооны морьд мөн хээр азаргатай хоёр гүүтэй, хээр зүсмийн унагатай адуу болон хонгор азаргатай 4 унагатай гүүтэй, 3 даагатай, наана нь бас хоёр гүүтэй адуунуудыг цугт нь туугаад яв гэхээр нь энэ ямар учиртай адуу юм бэ гэж асуухад ******* чи дуугай л туугаад яв би мэдэж байна гэж хэлээд ******* бид хоёр тэр чөдөртэй байсан 2 хээр морийг машины ар талд авч явсан эмээл хазаарнуудаа гаргаж тохож унаад тэр хавьд байсан адуунуудыг бөөгнүүлж тууж явсан. *******, ******* хоёр тэндээс машинтайгаа цугтаа хөдлөөд ******* бид хоёр адуунуудыг туугаад явж байтал бид нарын тууж явсан адуунуудыг авсан газраас 4-5 км зайд хар алаг морь, 2 хар морь, 1 хээр морь, 1 цавьдар морь, нэг хүрэн үрээ зэрэг нийт 6 тооны адуу таарсныг ******* энэ адуунуудыг наад адуунуудтайгаа хамт туугаад яв гэж хэлээд ******* бид хоёр шууд явлаа Төнхжаргал та хоёр адуунуудаа туугаад ын төв ороорой гэж хэлчихээд түрүүлээд явсан...“/хэргийн 2-р хавтас, 119 дүгээр хуудас/ гэсэн болон дээрх адууг Баянхонгор аймгийн , Хүрээ марал сумаас худалдаж авсан адуутай хамт Баянхонгор аймгийн Заг сум руу тууж явах замдаа Н.ийн хонгор азаргатай адууг шуурганд алдсан тухай мэдүүлсэн мэдүүлэг, Ж.*******ийн яллагдагчаар өгсөн “...би *******ыг хоёр адуучинтайгаа аваад замаараа адуу цуглуулъя гээд үдээс хойхно гарч явсан. Ингээд шөнө явж байгаад голын дэрс рүү машинтай ортол машин суучихаад машин гаралгүй бид дөрөв хэсэг зогсож байтал манай хоёр Мөнх дэрсний захад байсан хоёр адууг авчраад тэрнийг нь эмээллүүлж машинаа татаад гаргах гэтэл чадаагүй юм. Ингээд би хоёр адуучнаа урд талын хөтөл дээр байгаа хэдэн адуунуудыг туугаад сум руугаа буц гэсэн. .... сум дээр очоод адуунуудаа тоолоход 40 гаран адуу байсан” гэсэн мэдүүлэг болон хонгор азаргатай адууг алдсан тухай, хайж олоод гэх хүнд маллуулахаар үлдээсэн тухай мэдүүлсэн мэдүүлэг/хэргийн 2-р хавтас 019-р хуудас/ нотлогдож байна. Ж.*******, Г.******* нарын яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлэг Ж.*******ийн Ж.эд адуу бэлтгэн нийлүүх гэрээнийхээ дагуу хүлээлгэн өгсөн адууны зарим нь хулгайлагдсан адуу байсан талаар мэдүүлсэн гэрч О.ын мэдүүлэг, *******ийн тушаасан гэх 7 адууг хохирогч П.т хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр, мөн Ж.*******ийн Л.эд мах бэлтгэлд тушаасан гэх адууны зурган дотор өөрийнх нь 5 адууны зураг байгаа талаар таньж мэдүүлсэн хохирогч П.гийн мэдүүлгээр, гэгчээс өөрийн хонгор азаргатай адуугаа олж авсан талаар мэдүүлсэн хохирогч Н.ийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдний мэдүүлгийг өөрсдийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар үйл баримтын талаар тодорхой мэдүүлээгүй ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн дээрх мэдүүлгүүд, адууг тууж явах үед шүүгдэгч Ж.*******, Б.******* нар машинтай хамт яваад байсан гэдгийг мэдүүлсэн Г.*******ын мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь нотлогдож байх тул өмгөөлөгч М., Ж. нарын, шүүгдэгч Б.*******, Г.*******, Г.******* нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, гэм буруугүй учир тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэсгүй гэж үзлээ. Шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нар өөр орон нутагт байгаа адууг хулгайлах үйлдлээ түргэтгэх хөнгөвчлөх зорилгоор Б.*******ын эзэмшлийн машинаар Говь-Алтай аймгийн Жаргалан сум буюу хулгайн гэмт хэрэг үйлдсэн газраа очсон буюу хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь нотлогдж байна. Улсын яллагч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарыг давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж 29700000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн. Харин шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны үед тэднийг зохион байгуулалттай гэмт бүлэг бөгөөд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шүүгдэгчдийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчлэх дүгнэлт гаргаж байна. 2002 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах үйлдлийг бие даасан гэмт хэрэгт тооцоогүй байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд 17.12 дугаар зүйлд мал хулгайлах үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсон учир шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарын үйлдлийг энэ зүйл хэсгээр зүйлчлэх боломжгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдчилан нэгдсэн, тогтвортой бүлгийг зохион байгуулалттай бүлэг гэнэ.” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг зохион байгуулалттай гэмт бүлэг гэнэ.” гэж тодорхойлсон байна. Гэтэл шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарыг гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилготой, тогтвортой нэгдсэн, зохион байгуулалтай бүлэг этгээдүүд гэдгийг нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тэднийг зохион байгуулалттай гэмт бүлэг гэж үзэх боломжгүй байна. Иймд улсын яллагчийн энэ дүгнэлтийг хүлээн авах үндэсгүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 17. зүйл/хулгайлах/-д уг гэмт хэргийг ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилж “онц их хэмжээний хохирол учруулсан” гэх бүрэлдэхүүнийг заагаагүй байна. Харин энэ хуулийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор …машин механизм ашиглаж үйлдсэн”-ийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцсон бөгөөд шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарын үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинж энэ зүйл хэсэгт шилжиж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17. зүйлийн 2 дахь хэсэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заан эрүүгийн хариуцлага хөнгөрсөн, энэ зүйлд давтан болон бүлэглэн үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг заагаагүй байх тул шинэ эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хэрэгт явуулсан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны үед дахин шинжээч томилох тогтоолоор томилогдсон ХХК-ны үнэлгээ тогтоох бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр шүүгдэгчдийн үйлдлийн улмаас 44 адууны үнэ 29700000/хорин есөн сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна. Хэргийн оролцогчдын хэн аль нь энэ үнэлгээний талаар маргаагүй, дүгнэлтийг мэргэжлийн бүрэлдэхүүн гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж үнэн зөв гэж үзэн нотлох баримтаар үнэллээ. Дээрх үнэлгээгээр хохирогч З.д 700000 төгрөгийн, хохирогч О.ид 700000 төгрөгийн, хохирогч П.т 6300000 төгрөгийн, хохирогч П.т 2700000 төгрөгийн, хохирогч Ч.д 1400000 төгрөгийн, хохирогч П.т 2800000 төгрөгийн, Н.ид 1700000 төгрөгийн, хохирогч Т.т 900000 төгрөгийн, хохирогч Н.т 7400000 төгрөгийн, хохирогч О.ид 2000000 төгрөгийн, хохирогч П.ад 3100000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогджээ. Хохирогч З.д 807000 төгрөг өгөгдөж, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч О. хохирлоос гадна адуугаа хайхад гарсан зардалд 1300000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүнд 2013000 төгрөг төлөгдсөн, хохирогч Н.ид 3350000 төгрөг өгөгдөж хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч Т. эрж хайсны зардалд 395000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирол, зардалд 1295000 төгрөг төлөгдсөн, хохирогч Г. 13 адуугаа буцаан олж авч 1 унаганы үнийг нөхөн төлүүлж хохиролгүй болсон, хохирогч О.ид 39450000 төгрөг өгөгдөж хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч П.ад 3500000 төгрөг төлөгдөж хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогч нарын мэдүүлэг, хохирол нөхөн төлсөн болон хүлээлгэн өгсөн баримтууд зэргээр нотлогдож байна. Хохирогч П. нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны үед 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Би өөрийн алдсан 9 тооны адуунаас 3 тооны адууг нь буцаан авчирсан, үлдсэн 6 тооны адууны хохирлын мөнгө гэж 1690000 төгрөг миний дансанд хийсэн байна. Миний 9 адууг сүүлд үнэлгээ гаргахдаа тус бүрийн 700000 төгрөгөөр үнэлсэн байснаар тооцоход буцаж ирсэн 3 адууны 2100000 төгрөг, надад шилжүүлсэн 1690000 төгрөгийг хасаад үлдсэн 2510000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүн дээр 1-р хавтас хэргийн 29 дүгээр хуудсанд байгаа хайхад гарсан зардлын 731000 төгрөг, 160000 төгрөг, 47-р хуудсанд байгаа баримтын зардал 27000 төгрөгийг нэмээд нийт 27000 төгрөгний шатахууны зардлыг нэхэмжилж байна. Адууны хохирлоо нэмээд 5228000 төгрөгийг нэхэмжилж байна. ...шатахууны зардлыг би тухайн үед явж байсан учир дүү , ах нарыг төлөөлөн нэхэмжилж байна.” гэж, хохирогч П. 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “...Миний алдсан 3 морины хохирол болгож надад 2670000 төгрөг миний данс руу шилжүүлж ...3800000 төгрөгөөр үнэлж Марк 2 маркийн машин надад өгсөн. Би тухайн үед үнэлсэн үнэлгээгээр хохирлоо барагдуулаад авсан байгаа. ...шатахууны зардлыг манай дүү нэхэмжилж байгаа, ...баримтыг үндэслэж , бид нарын адуугаа хайсны зардлыг барагдуулж өгнө үү” гэж тус тус мэдүүлсэн байна. П.ийн гаргаж өгөн 1-р хавтас хэргийн 29 дүгээр хуудсанд хавсаргуулсан шатахууны 731000 төгрөгийн болон 160000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзлээ. Харин 47 дугаар хуудсанд үдэгдсэн 5 ширхэг баримт нь шатахууныг зарцуулсан гэх хүний гарын үсгээр баталгаажаагүй, хохирогч П. адуугаа хайхдаа эдгээр баримтанд бичигдсэн 27000 төгрөгийн шатахууныг зарцуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул түүнийг 891000 төгрөгийн шатахууны зардал гаргасан гэж үзэх үндэстэй. Гэрч П./хохирогч П.ийн төрсөн дүү/ мэдүүлэхдээ “2013.01.31-ний өдөр ...******* гэгч надтай уулзаад ...хохирлын мөнгө болох 3500000 төгрөгийг надад тоолж хүлээлгэж өгөөд явсан. Би Б.*******ын өгсөн 3500000 төгрөгийг ах тоо дамжуулж өгсөн” гэжээ. Мөн П. алдсан адуунаасаа 3 адууг олж авсан, дансанд нь 1690000 төгрөг төлөгдсөн, дээрх байдлаар 3500000 төгрөгийг шүүгдэгч Б.******* төлсөн болох нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч нар П.т 6 адууны хохиролд 4200000 төгрөг, шатахууны зардал 891000 төгрөг төлөх ёстой ч 5190000 төгрөг, П.ийн 3 адууны хохиролд 2700000 төгрөг төлөх ёстой ч 2670000 төгрөг бэлнээр, 3800000 төгрөгөнд тооцож Марк-2 авто машин өгч нийт 6470000 төгрөг, П.ийн 4 адууны хохиролд 2800000 төгрөг төлөх ёстой ч 4100000 төгрөг өгч энэ 3 хохирогчийн хохирол илүү төлөгдсөн болох нь тогтоогдож байх тул хохирогч П.ийн нэхэмжилсэн 5228000 төгрөгийг шүүгдэгчдээс гаргуулах үндэсгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтлоо. Хохирогч Ч. адуугаа хайхад гарсан зардалд тооцон нийт 1100000 төгрөгний баримт гаргаж өгсөн боловч “Хурдаас авсан 2 дугуйны үнэ 600000 төгрөг ” гэж мэдүүлэн хэргийн 1-р хавтаст материалын 47-р хуудасны арын нүүрэнд хавсаргуулсан баримтанд бичигдсэнзүйлийг хэн авсан нь тодорхойгүй/уг баримтанд хохирогчийн нэр байхгүй/, баримтын эхэнд ХХК гэж бичигдсэн ч гэх байгууллагын тэмдэг дарагдсан, нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээ бүхий баримт байна. Иймд уг баримтыг бодитой, үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх боломжгүй учир хохирогч Ч.гийн 2 адууны хохирол 1400000 төгрөг, шатахууны зардал 500000 төгрөг нийт 1900000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 475000 төгрөг гаргуулж нөхөн төлүүлж 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнээс шүүгдэгч Г.******* 350000 төгрөгийг төлсөн байх тул түүнээс 125000 төгрөг гаргуулах үндэстэй. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар болон одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэх бөгөөд энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож буй Л.эд Ж.*******ийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байна. Харин Л. нь шүүгдэгч Ж.*******тэй адуу бэлтгэн нийлүүлэх гэрээг амаар байгуулж гэрээний үнэнд 49000000 төгрөгийг харилцах дансаар шилжүүлж болон эд зүйлсээр тооцож өгсөн, гэрээний нэг тал болох Ж.******* гэрээний гүйцэтгэлд тодорхой тооны адуу бэлтгэн нийлүүлсэн зэрэг нөхцөл байдлууд нь тэдний мэдүүлгээр нотлогдожээ. Түүнчлэн адуу бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлсэн асуудлын талаар Л., Ж.******* нар маргахгүй байна. Л., түүний өмгөөлөгч Ц. нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Ж.*******ээс 50202000 төгрөг нэхэмжилж байгаа ч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн маргаан буюу шүүгдэгч Ж.******* амаар байгуулсан адуу бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх асуудал байх тул шүүгдэгч нарын үйлдсэн эрүүгийн хэрэгтэй холбогдуулан энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үндэсгүй. Иймд Л.ийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу харьяалах шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарыг гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг төлөгдсөн болон шүүгдэгч нараас гаргуулах хэмжээ зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны үед өмгөөлөгч Б.*******, Х., В., М. нарын хэн аль нь тэдэнд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах тухай дүгнэлт гаргаж байна. Гэвч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нарын гэмт хэргийг санаатай нэгдэж буюу бүлэглэн гүйцэтгэсэн байдал, тэдний үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулах үндэслэлгүй. Шүүгдэгч Ж.******* Б.*******, Ц.*******, Г.******* нар хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 3.7дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн бөгөөд хэн аль нь адил үүрэг, оролцоотой нь тогтоогдсон байгааг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч овогт гийн *******, овогт ын *******, овогт гийн *******, овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Ж.*******ийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.*******ыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.*******ыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Г.*******ыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Б.*******, Г.*******, Ц.******* нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ийн цагдан хоригдсон 302 хоногийг, Б.*******ын цагдан хоригдсон 179 хоногийг, Ц.*******ын цагдан хоригдсон 263 хоногийг, Г.*******ын цагдан хоригдсон 302 хоногийг тус бүр ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.*******, Ж.*******, Г.*******, Ц.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тус бүрийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.*******ээс 475000 төгрөг, Б.*******оос 475000 төгрөг, Ц.*******аас 475000 төгрөг, Г.*******аас 125000 төгрөг нийт 1550000 төгрөгийг гаргаж хохирогч Ч.д олгож түүний нэхэмжлэлээс 600000 төгрөгийг, хохирогч П.ийн нэхэмжлэлээс 5228000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Л.ийн 50202000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ иргэний журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 700000 төгрөгийн үнэлгээтэй Мустанг-5 маркийн мотоцикль 1, шүүгдэгч Ц.*******ын эзэмшлийн нэг бүр нь 70000 төгрөгийн үнэлгээтэй 10 эм хонь, нэг бүр нь 80000 төгрөгийн үнэлгээтэй 10 эр ямаа, 1100000 төгрөгийн үнэлгээтэй 5 ханатай гэр 1, 380000 төгрөгийн үнэлгээтэй хивс 1 ш, 980000 төгрөгийн үнэлгээтэй хөргөгч 1ш, 420000 төгрөгийн үнэлгээтэй угаалгын машин 1, 800000 төгрөгийн үнэлгээтэй морь 1, 80000 төгрөгийн үнэлгээтэй хонь 2 , 70000 төгрөгийн үнэлгээтэй ямаа 40 толгой, шүүгдэгч Ж.*******ийн эзэмшлийн 80000 төгрөгийн үнэлгээтэй G-mobail 3.99G маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн 80000 төгрөгийн үнэлгээтэй Nokia Nseries маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн хөргөгч 1, шарах шүүгээ 1, 21 инчийн өнгөт телевизор 1 ш, Sharp маркийн систем хөгжим 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хохирол нөхөн төлөгдөж дуустал хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогчид тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ