Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/00523

 

 

 

 

 

2024 оны өдөр

01 сар 24 р 184/ШШ2024/005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* /: *******/. Хаяг: ******* *******, ******* *******, ы өргөн чөлөө 19,

Хариуцагч: ******* /: /. Хаяг: Сонгинохайрхан *******, -р *******, ******* *******лол, , 5 тоот

Хариуцагч: овогт /: /. Хаяг: Сонгинохайрхан *******, -р *******, ******* *******лол, , 5 тоот

Хариуцагч: /: ЧС440570/. Хаяг: Сонгинохайрхан *******, -р *******, *******лол, , 5 тоот

Хариуцагч: /: /. Хаяг: Сонгинохайрхан *******, -р *******, *******лол, , 5 тоот

Хариуцагч: /: /. Хаяг: Сонгинохайрхан *******, -р *******, *******лол, , 5 тоот

Зээлийн гэрээний үүрэгт 463,581,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр № тоот зээлийн гэрээ, №-1, №-2, №-6 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №-5 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны гэрээ №БД-№ЗГ/RCC171103026-2 тоот Батлан даалтын гуравласан гэрээ-гэв тус тус байгуулан 400,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх зориулалтаар үндсэн хүү жилийн 13 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Банк зээлийн гэрээнд заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын -ны өдөр *******, ******* *******ин дахь *******-ийн тоот дансанд 400,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг 2022 оны 7 сарын 22-ны өдрийн №5/6902 тоот албан бичгээр мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн № гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь үүнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн иргэн Х. нь ******* ******* *******тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №БГ/RCC171103026-1 тоот баталгааны гэрээ байгуулан *******-ийн зээлд баталгаа гаргасан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөлт хийгээгүйгээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл, 338,495,072 төгрөг, хүү 105,352,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,703,178 төгрөг,готариатын зардал 31,000 төгрөг, нийт 463,581,798 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

20 оны 6 сарын -ны өдөр зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн төлбөрт 84,6,768.21 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг 378,958,029 төгрөг болгон зээлийн батлан даалтын сангаас татгалзсан. Хариуцагч Н., Д., Х. нарын тухайд барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн *******, 1 дүгээр *******лол, , 5 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгч нар юм.

Иймд хариуцагч *******, Х. нараас 378,958,029 төгрөг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн тай, дүүргийн 20-р *******, Ажилчны гудамж, 40, тоот хаягт лалтай 72 м.кв, 432 м.кв талбайтай 2 ширхэг үйлдвэрийн зориулалттай барилга, нэгж талбарын тай, тай гэрчилгээ бүхий 3570 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү-2201004188 т бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, 1 дүгээр *******лол, , 5 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж мөн -5 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцааны гэрээ-гээр барьцаалсан ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө болон ******* ******* *******ны харилцах дансны орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч *******, Х. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Зээлийн батлан даалтын сангийн гуравласан гэрээгээр үндсэн зээлийн 50 хувийг гаргаж өгөх байтал 25 хувь буюу 84,6,768 төгрөгийг өгсөн байхад батлан даалтын сангаас татгалзсаныг ойлгохгүй байна. Хоёрт зээлийн гэрээний үүргийг хангаж чадаагүй нь цар тахлын улмаас хугацаа алдсан. Мөнгөн дүн тодорхой бус байгаа асуудлын хүрээнд маргаж байна. 84,6,768 төгрөгийг үндсэн зээлээс хасаж байна уу, хүү алдангиас хассан уу гэдгийг тодорхой болгох нь зүйтэй байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн тодорхой бус учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Н., Д., Х. нарын тайлбарын агуулга: Бид зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч байгаагүй, бидний өмчлөлийн орон сууцны барьцаалсан үнийн дүн болох 78,000,000 төгрөгийг хугацаа авч төлөөд аа барьцаанаас суллуулж авах талаар нэхэмжлэгч *******тай тохиролцох хүсэлтэй байна. Мөн хариуцагч *******, нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцээтэй болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн хүсэлтйин хуулбар, ******* ******* ******* *******-н 2021 оны 8 сарын 16-ны өдрийн албан бичгийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн баталгааны гэрээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн батлан даалтын гурвалсан гэрээний хуулбар, Ү-2201004188 гэрчилгээний хуулбар, Ү-2205020886 гэрчилгээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирлын 20 оны 6 сарын 30-ны өдрийн А/68 тушаалын хуулбар, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн батлан даалтын ерөнхий гэрээний хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч *******, Х. нарт холбогдуулан зээлийн гэрээний 463,581,798 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Зээлийн батлан даалтын сан, барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар болох Н., Д., Х. нарыг татсан бөгөөд хариуцагч Зээлийн батлан даалтын сан 84,6,768.21 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 378,958,029 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн Зээлийн батлан даалтын санд холбогдох хэсгээс татгалзаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний болон баталгааны гэрээний үүргээ хариуцагч *******, Х. нар биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******, Н., Д., Х. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулна гэж тайлбарлана.

Хариуцагч *******, Х. нар зээлийн болон баталгааны гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, мөнгийг хүлээн авсан тухайд маргахгүй, харин зээлийн үлдэгдэл төлбөр тодорхой бус, үндсэн зээлийн 50 хүртэл хувийг Батлан даалтын сан хариуцах ёстой гэж, хариуцагч Н., Д., Х. нар зээлийг бид ашиглаагүй, барьцааны гэрээнд дурдсан улсын бүртгэлийн Ү-2201004188 т бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, 1 дүгээр *******лол, , 5 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч нар бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах дүн 78,000,000 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтэй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь  *******-тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр № тоот зээлийн гэрээ, -1, -2 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, -5 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны гэрээ хариуцагч Н., Д., Х. нартай -6 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, хариуцагч Зээлийн батлан даалтын сан, *******-тай БД-№ЗГ/RCC171103026-2 тоот Батлан даалтын гуравласан гэрээ, хариуцагч Х.тай БГ/RCC171103026-1 тоот баталгааны гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 9-25/

Зээлийн гэрээгээр хариуцагч ******* нь 400,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх зориулалтаар жилийн 13 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн, эээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахааар тай, дүүргийн 20-р *******, Ажилчны гудамж, 40, тоот хаягт лалтай 72 м.кв, 432 м.кв талбайтай 2 ширхэг үйлдвэрийн зориулалттай барилга, нэгж талбарын тай, тай гэрчилгээ бүхий 3570 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү-2201004188 т бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, 1 дүгээр *******лол, , 5 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн *******-д ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө болон ******* ******* *******ны харилцах дансны орлогыг барьцаалсан, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын -ны өдөр дууссан байна.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч *******, Х. нараас удаа дараа шаардаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хугацаа хэтэрсэн зээлийн мэдэгдэл гэх баримтаар тогтоогдсон бөгөөд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх тухайд хариуцагч маргаагүй.

Хариуцагч ******* нь нэг гишүүнтэй бөгөөд тус компанийн захирал үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч хариуцагч Х. болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, зохигчийн тайлбараар нотлогдсон. /хх-ийн 30, 49/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 зүйлийн 452.2 дахь хэсэгт *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ.

Талуудын хооронд *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг биелүүлээгүй байна.

Хариуцагч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* зээлийн үлдэгдэл төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/ 22 зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Х. нь нэхэмжлэгч ******* ******* ******* *******-тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БГ/RCC1711103026-1 тай баталгааны гэрээ, нэхэмжлэгч *******, Зээлийн батлан даалтын сантай БД/RCC1711103026-2 тай батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд баталгааны гэрээгээр зээлдэгч  ******* нь зээлээ төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөрийг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлөхөөр, Батлан даалтын гурвалсан гэрээгээр Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгчийн авсан 400,000 төгрөгийн зээлийн 50 хувьд батлан даалт гаргахаар тус тус тохиролцсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад буюу 20 оны 6 сарын 30-ны өдөр Зээлий батлан даалтын сан нь 84,6,769 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д төлснийг *******-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 338,495,072 төгрөгөөс хасч тооцон, нийт 378,958,029 төгрөгийг зээлдэгч *******, баталгаа гаргагч Х. нараас гаргуулахаар шаардсан. /хх-ийн 117/

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардахаар зохицуулсан бөгөөд баталгаа гаргагчийн хувьд баталгааны гэрээгээр хүлээсэн үүргийн тухайд маргаагүй болно.

Хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд тодорхойгүй, Зээлийн батлан даалтын сангийн төлсөн төлбөрийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй хэмээн тайлбарлаж байгаа боловч тодорхой баримт, тооцоолол гарган мэтгэлцээгүй бөгөөд хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад төлөх хугацааны тухайд тохиролцон эвлэрэх санал гаргаж байсан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн тооцоолол бодитой, үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Хариуцагчаа сонгох, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, ихэсгэх багасгах, гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах нь нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд Зээлийн батлан даалтын санд холбогдох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагч  *******, Х. нараас гаргуулахаар шаардсан нь буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* болон Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээ, нэхэмжлэгч *******, Зээлийн батлан даалтын сан, хариуцагч ******* нарын хооронд байгуулсан тай БД/RCC1711103026-2 тай батлан даалтын гурвалсан гэрээнд Зээлийн батлан даалтын сан /цаашид Сан гэх / нь үндсэн зээлийн 50 хувьд батлан даалт гаргах, үндсэн зээлээс өөр үүргийг хариуцахгүй байх, мөн батлан даалтын үүрэг гүйцэтгэх, гүйцэтгэхээс татгалзах нөхцлийн тухайд тохиролцсон байна. /хх-ийн 119/

Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3 /b/ дахь заалтад Сан нь нэхэмжлэхэд заасан батлан даалтын нийт дүнгийн 50 хвьтай тэнцэх мөнгийг нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 хоногийн дотор төлөх, үлдсэн 50 хувийг зээлийг бүрэн төлүүлэхийн тулд Банк холбогдох хууль тогтоомж, дотоод журам, зааварт заасны дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах болон шаардлагатай бөгөөд боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тайлбарыг ирүүлснээс хойш төлөхөөр заасан ба нэхэмжлэгч ******* энэхүү үүргээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Талууд Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр хариуцагч *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн тай, дүүргийн 20-р *******, Ажилчны гудамж, 40, тоот хаягт лалтай 72 м.кв, 432 м.кв талбайтай 2 ширхэг үйлдвэрийн зориулалттай барилга, нэгж талбарын тай, тай гэрчилгээ бүхий 3570 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хариуцагч Н., Д., Х. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004188 т бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, 1 дүгээр *******лол, , 5 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон *******-ийн ирээдүйд олох мөнгөн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон бөгөөд хариуцагч нар гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр эсэх тухайд маргаагүй.

Иргэний хуулийн 3 зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх, барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө, ирээдүйд бий болох хөрөнгө байж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж заасан байна.

Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар зохицуулсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нотариатын зардалд 31,000 төгрөг төлснөө нотлох баримтыг хавсарган ирүүлсэн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй, зээлийн гэрээний 7.1.2-т зээл төлүүлэхтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч хариуцахаар тохиролцсон байна.

Иймд хариуцагч *******, Х. нараас 378,958,029 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* ******* *******-д олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар биелүүлээгүй тохиолдолд, хариуцагч Нацэхэрэйд *******-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газар, хариуцагч Н., Д., Х. нарын өмчлөлийн үл хөдөлөх эд хөрөнгийг албадан албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь нэхэмжлэлийн Зээлийн батлан даалтын санд холбогпдох шаардлагаасаа татгалзан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1.2.1, 116, 118  зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4,  451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  *******, Х. нараас 378,958,029 /гурван зуун далан найман сая есөн зуун тавин найман мянга хорин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* ******* *******-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн тай, дүүргийн 20-р *******, Ажилчны гудамж, 40, тоот хаягт лалтай 72 м.кв, 432 м.кв талбайтай 2 ширхэг үйлдвэрийн зориулалттай барилга, нэгж талбарын тай, тай гэрчилгээ бүхий 3570 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хариуцагч Н., Д., Х. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004188 т бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, 1 дүгээр *******лол, , 5 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь нэхэмжлэлийн Зээлийн батлан даалтын санд холбогдох шаардлагаасаа татгалзан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,546,058 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч  *******, Х. нараас 2,546,058 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* ******* *******-д олгоугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ