Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2024/00271

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2024/00271

Орхон аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18-р хороо ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг ******* тоотод оршин суух, ******* ******* ******* /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,852,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.******* /цахимаар/,

Хариуцагч Т.,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,852,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие М.******* нь өөрийн эзэмшлийн Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай авто машинаар 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ба Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт явж байхад машины араас ОРО улсын дугаартай Тоyota Crown маркийн авто машин мөргөж осол гаргасан. Уг ослыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтэс шалгаж, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай магадлагаагаар М.******* намайг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж үзсэн. Харин Тоyota Crown маркийн ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д зааснаар Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан гэж дүгнэсэн. Уг ослын улмаас миний унаж явсан Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай авто машины ар тал гажиж, хойд хаалга нилэнхүйдээ сэвтэж, доод хэсэг цуурч хагарсан, хойд буфер хэсэг газруудаар хагарч, цүлхийсэн, тогтоогчууд сэтэрсэн, хамгаалалтын төмөр сууриараа хэлбэрээ алдсан, баруун хойд булан эмтэрч хагарсан, урд хоёр их гэрлийн тогтоогчууд хугарсан, урд буферын тогтоогч сэтэрч, баруун зүүн талаараа сэртийсэн гэмтэл үүссэн. Уг гэмтлүүдийн хохирлын үнэлгээг Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2023.03.01-ний өдрийн Авто машин техникийн үнэлгээний №77654/ ДД№25974123 дугаартай тайлангаар 1,852,500 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулахыг хариуцагч Т.гээс удаа дараа шаардсан боловч төлж барагдуулахгүй өдий хүрч байна. Би тухайн үед 1,000,000 төгрөг өгчих юм бол илүүг нь би өөрөөсөө гаргая гэж хэлэхэд надад байгаа нь 300,000 төгрөг байна өөр мөнгө байхгүй гэж хэлсэн. Хариуцагч нь хүний машиныг унаж явсан юм байна билээ. Жолоочийн даатгалгүй хүн байсан. Цагдаа хариуцагчийн машиныг журмын хашаанд хийж, намайг явж болно гэж хэлээд явуулсан. Иймд авто машины хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1,852,500 төгрөгийг хариуцагч Т.гээс гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгаас Дархан-Уул аймаг явж байгаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай автомашиныг ОРО Тоyota Crown маркийн автомашинаар хойноос нь мөргөсөн. Би тухайн үед ахынхаа машиныг унаж явсан. Хурд сааруулагч харалгүй хурдтай очоод араас нь мөргөсөн. Цагдаагийн дүгнэлт гаргаагүй, араас нь мөргөсөн миний буруу байсан. Бид хоёрыг хоорондоо тохиролц гэсэн боловч бид 2 тохиролцож чадаагүй. Тухайн үед надад бэлэн байгаа нь 500,000 төгрөг байна өгье гэж хэлэхэд авахгүй гээд аваагүй. Би үнэлгээ хийлгэхээр болбол надад хэлээрэй хамт байлцана шүү гэж хэлсэн боловч нэхэмжлэгч үнэлгээ хийлгэхдээ намайг дуудаагүй. Багажийн доод талын дугуй тавьдаг хэсэг унжсан, хойд буфэр нь цуурсан, урд хоёр их гэрэл унжсан байсан. Би Эрдэнэтэд байдаг үнэлгээний газарт зургийг нь харуулахад 500,000 төгрөг орчим болно гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Т. нь Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай автомашиныг ОРО Тоyota Crown маркийн автомашинаар хойноос нь мөргөсөн тул хохирлыг бүрэн барагдуулах ёстой... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан, автомашины эвдрэл хохирлын талаарх гэрэл зураг, үнэлгээ танилцуулсан тухай тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай магадлагаа, УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...би Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай авто машинаар 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ба Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт явж байхад машины араас ОРО улсын дугаартай Тоyota Crown маркийн авто машин мөргөж осол гаргасан. Тоyota Crown маркийн ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.г Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан гэж дүгнэсэн. Уг ослын улмаас миний унаж явсан Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай авто машины ар тал гажиж, хойд хаалга нилэнхүйдээ сэвтэж, доод хэсэг цуурч хагарсан, хойд буфер хэсэг газруудаар хагарч, цүлхийсэн, тогтоогчууд сэтэрсэн, хамгаалалтын төмөр сууриараа хэлбэрээ алдсан, баруун хойд булан эмтэрч хагарсан, урд хоёр их гэрлийн тогтоогчууд хугарсан, урд буферын тогтоогч сэтэрч, баруун зүүн талаараа сэртийсэн гэмтэл үүссэн. Уг гэмтлүүдийн хохирлын үнэлгээг Итгэлт Эстимэйт ХХК-ийн 1,852,500 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулахыг хариуцагч Т.гээс удаа дараа шаардсан боловч төлж барагдуулахгүй өдий хүрч байгаа тул 1,852,500 төгрөгийг хариуцагч Т.гээс гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгаас Дархан-Уул аймаг явж байгаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай автомашиныг ОРО Тоyota Crown маркийн автомашинаар хойноос нь мөргөсөн. Үнэлгээ нь хэт өндрөөр тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Т. нь ОРО Тоyota Crown маркийн автомашиныг жолоодож яваад 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 57 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Охон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто замын 53-54 дахь километрт нэхэмжлэгч М.*******ын эзэмшлийн Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай автомашиныг араас нь мөргөж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна. гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна.

 

5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.гээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

 

6. Т.д холбогдох зөрчлийн хэргийг шалгах явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон шинжээч болох Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн автомашины техникийн үнэлгээний тайлан болон автомашины эвдрэл, хохирлыг харуулсан гэрэл зургуудаар дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч М.*******ын өмчлөлийн Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,852,000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

7. Хариуцагч Т. нь зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар маргахгүй байгаа бөгөөд эвдрэл, хохирлын үнэлгээ хэт өндөр гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар, татгалзлыг нотолсон нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

8. Иймд дээрх үндэслэлүүдээр болон иргэдийн төлөөлөгчийн ...Т. нь Mitsubishi Delica маркийн УНМ улсын дугаартай автомашиныг ОРО Тоyota Crown маркийн автомашинаар хойноос нь мөргөсөн тул хохирлыг бүрэн барагдуулах ёстой... гэх дүгнэлтэд үндэслэн хариуцагч Т.гээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,852,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гээс улсын тэмдэгтийн хураамжид 44,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр сарын 499.1-д заасныг баримтлан хариуцагч Т.гээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,852,000 /нэг сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гээс улсын тэмдэгтийн хураамжид 44,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

Ч, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

              ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

 

Г.ЖАРГАЛТУЯА

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                     Б.БЯМБАСҮРЭН

 

Б.ХИШИГДАВАА