Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2023/01907/И |
Дугаар | 142/ШШ2024/00298 |
Огноо | 2024-02-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2024/00298
2024 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2024/00298 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Найрамдал талбайд байрлах ******* ******* ******* -т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин 17,042,491 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг ******* ******* *******-т даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* *******-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 17,042,491 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг ******* ******* *******-т даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* ******* *******-т холбогдох М.******* миний нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл буюу түүнээс хойш 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* ******* *******-ын Ерөнхий захирлын Б/3773 дугаартай тушаал гарах хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2 дахь заалтын дагуу 2019 оноос хойш 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж хувийн зайлшгүй шаардлагатай хоногууддаа цалингүй чөлөө авч байсан хэдий ч 2023 оны 04 сарын 05-ны өдрийн *******ийн газрын ийн даргын албан бичиг ирэх хүртэл хугацаанд цалин хөлсөө авч ирсэн юм. Гэвч 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл цалин хөлс зогсоож, ажил олгогчийн зүгээс ажлаар хангах үүргээ биелүүлээгүй ялгаварлан гадуурхалтыг бий болгосон. Энэхүү хугацаанд миний бие 2023 оны 06 сард 5 өдрийн буюу 40 цагийн цалингүй чөлөө авч 128 цаг, 2023 оны 07 сард 3 өдрийн буюу 24 цагийн цалингүй чөлөө авч 104 цаг, 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх 160 цагийн цалин хөлс буюу 2023 оны 04, 05, 06, 07 саруудын 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг минь үндэслэлгүйгээр олголгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1-д Цалин хөлсийг сард 2-оос доошгүй удаа тогтсон өдөр олгоно гэсэн заалтыг зөрчсөн болно. Улмаар 2023 оны 04 сард 2023 оны 3 сарын ур чадварын нэмэгдэл, 2023 оны 05 сард ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 сарын 30-ны өдрийн А/338 дугаар Ажилтнуудад нэмэгдэл олгох тухай тушаалаар нийт ажилтнуудад олгогдсон урамшуулал орж нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэл тухайн урамшууллуудаас төлөгдсөн байдаг төдийгүй 2023 оны 04, 05, 06, 07, 08 саруудад ногдох цалин хөлс олгогдоогүй учраас Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тасарч, надад ихээхэн хэмжээний сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол үүссэн ба энэ тухайгаа ажил олгогчид 2023 оны 04 сар, 2023 оны 06 сард чөлөө авахдаа мэдэгдэж, өргөдөлдөө дурдаж *******ийн газрын Дотоод хяналт мониторингийн хэлтсийн даргад амаар мэдэгдэж байсан ч шийдвэрлээгүй юм. Энэхүү удаан хугацаанд үргэлжилсэн үйлдлүүд нь *******ийн газрын ажилтан надад ихээхэн хэмжээний ажлын байрны дарамт шахалтыг бий болгоод зогсохгүй, ялгаварлан гадуурхсан үйлдэл нь урт хугацаанд үргэлжилсэн шүүхийн маргаан гэх мэт асуудлуудаас үүдэлтэй *******ийн Хуулийн хэлтэс, Хүний нөөцийн хэлтсийн удирдлагуудын хувийн үзэл санаанаас үүссэн гэж үзэж байгаа юм. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу М.*******г ажилд томилсон Б/933 дугаар тушаалыг Ерөнхий захирлын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн Б/2301 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу М.*******г ажилд томилсон Б/933 дугаар тушаал хүчингүй болж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул Цалин хөлс олговрын тухай журам-ын 4.2.11 дэх заалтад ажилтны ажил, албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажилтныг ажилд гаргахгүй бөгөөд цалин хөлс тооцогдохгүй гэж заасны дагуу цалин хөлсийг нь зогсоосон гэж тайлбарлаж байгаа төдийгүй *******ийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэн М.*******д өөрт сул байгаа, адил чанарын ажлын байранд ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч М.******* уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй 5 сар болж улмаар ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/3773 дугаар тушаалаар түүнийг -ийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2 Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй., 48.3. Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэсэн хуулийн заалтаас давсан журмын заалт хэрэгжих ёсгүй юм. Иймд надад учруулсан 2023 оны 4, 5, 6, 7, 8 саруудын цалин хөлсний хохирол болох 16,045,969 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-д заасны дагуу надад олгогдох ёстой байсан цалин хөлсний алданги болох 996,521 төгрөг, нийт 17,042,491 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тасарсан болон бүрэн төлөгдөөгүй саруудад ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 207/МА2022/00007 дугаартай магадлал хэзээ яаж биелэгдэв гэдэг дээр дүгнэлт өгөх шаардлагатай байх. Энэ магадлал нь ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/3773 дугаартай өөр ажилд ажиллуулах тухай тушаалаар биелэгдсэн гэдгийг асуулт хариултын шатанд хариуцагч тал 100 хувь хүлээн зөвшөөрлөө. Мөн сая хавтаст хэрэгт нотлох баримтаар шинжлэн судалсан ******* ******* *******-ын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 117/979 дугаартай хариу хүргүүлэх тухай хуулийн хэлтсийн дарга албан бичгээр тогтоогдож байна. Тус албан бичиг дээр магадлалын биелэлт бүрэн хангагдаж, нэхэмжлэгч М.*******г адил чанарын ажил албан тушаал болох ийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн энэ баримтаар тогтоогдож байна. Энэ баримт дээрээс анхаарал татаж байгаа 2 гол чухал зүйл нь 1 дүгээрт магадлал бүрэн хангагдаж биелэгдсэн гэдгээ тодорхойлж өгсөн байна, 2 дугаарт М.*******г адил чанарын ажил албан тушаал болох ийн хүний нөөцийн товчоонд хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагч тал 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б/3773 дугаартай ******* ******* *******-ын ерөнхий захирлын тушаалаар М.*******г өөр ажилд ажиллуулах тухай тушаал албан ёсоор гаргасан. Энэ тушаалын үндэслэх хэсэгт анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүгдийг нь биелүүлж байгаа гэдгээ дурдаад ажилд томилсон. Ажил олгогч магадлалыг яагаад түргэн шуурхай хугацаанд биелүүлсэнгүй вэ гэдэг ийм шалтгаан гарч байгаа. Энэ тушаалынхаа хэрэгжилтийг хангаад 3,106,500 төгрөгийн цалинтай, хүний нөөцийн товчоонд хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Энэ хөдөлмөрийн гэрээ, тушаал нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 117/979 гэсэн хариу албан бичгээр магадлалыг бүрэн биелүүлж ирүүлж, хариуцагч тал М.*******г адил чанарын адил нөхцөл бүхий ажлын байран дээр томилжээ гэдэг ийм үйл баримт маргаангүй тогтоогдож байна. Үүнтэй холбогдуулаад яагаад магадлалыг ингэж их сунжруулж биелүүлэхгүй, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл энэ хүнийг ингэж тарчлаан зовоов гэдэг шалтгаан нөхцөл, асуудал яригдана. Хавтаст хэрэгт авагдсан хэд хэдэн баримтууд гарч ирж байна. ******* ******* *******-ын ийн дарга 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 40/141 дугаартай Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга явуулсан албан бичиг байна. Уг албан бичигт ажлын багаж, техник хэрэгсэл, үйл ажиллагааг нь хүлээлцэхгүй, Цалин хөлс олгох тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2.11-ийг дурдаад, ажлыг нь хийлгэхгүй байх бүх талын арга хэмжээ авах талаар явуулсан байсан. Хариуцагч тал 2023 оны 4 дүгээр сараас эхлээд М.*******г ажлын байран дээр ажил үүргээ зохих ёсоор биелүүлэх боломж нөхцөлийг бүх талаар нь хааж хязгаарласан байна. ******* ******* *******-ын Цалин хөлс олговрын тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2.11 дэхь заалтыг барьж бие бие рүүгээ яг ийм байдлаар албан тоотуудыг явуулаад ажилтны ажиллах, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарласан ийм үйл баримт саяны дурдсан нотлох баримтуудаар хөдөлгөөнгүй тогтоогдож байна. Тэгэхээр цалин хөлсийг нь олгохгүй, ажиллах нөхцөлөөр нь хангаагүй, бүх талаар нь хязгаарласан ийм буруутай үйлдэл нь хэний буруутай үйлдэл юм?, М.*******гийн буруутай үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ажил олгогч үүнд буруутай ийм үйл баримт тогтоож байна. Нөгөө талдаа ажил үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болчихсон нөхцөл байдлын зэрэгцээ харин ч эсрэгээрээ М.******* нь бүх нөхцөлийг нь хязгаарласан байхад хүртэл ажил үүргээ хийж гүйцэтгэх, өөрийнхөө хэмжээнд боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ийм үйлдэл баримтууд нь нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Инженер техникийн ажилтны өдөр тутмын ирцийн бүртгэл дээр 4 дүгээр сарын 6-ны өдрөөс ирцээ бүртгүүлээд явж байсан гэдэг нь харагдаж байна. Хариуцагч тал дотроо бие бие рүүгээ албан бичиг явуулж хөдөлмөрлөх нөхцөлийг бүгдийг нь хязгаарласан ч гэсэн ч ажил дээрээ ирээд бүртгэлээ хийлгүүлээд явж байсан ийм үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг хариуцагч тал үгүйсгэн няцаасан нэг ч нотлох баримт гаргаж өгсөнгүй. ******* ******* *******-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 117/793 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр 2023 оны 5 дугаар сарын цалингийн хуудасны хүснэгтэд нийт олгогдох урамшуулал 2,848,781 төгрөгөөс суутгагдаад 2,058,131 төгрөгийг олгочихсон байна гэж нэхэмжлэгчид албан тоотоор ирүүлсэн. Өөрөөр хэлбэл 5 дугаар сард цалин ороогүй. Гэтэл 5 дугаар сард урамшуулал олгосон. Ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байсныг хүлээн зөвшөөрөөд урамшуулал олгоод явж байсан нь хөдөлгөөнгүй тогтоогдож байна. Ийм баримтууд тогтоогдсоор байтал М.******* өөрөө сайн дураараа ирээд ажлын байран дээрээ байгаад байсан мэт үндэслэлгүй тайлбар хэлж байгааг шүүх хүлээн авах боломжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй тайлбар байна гэж хариуцагчийн тайлбарыг үгүйсгэн няцааж байна. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн НДШ төлөлтийн талаар тодорхойлолтыг шинжлэн судлагдлаа. Энэ баримт дээр хэд хэдэн сарын НДШ-ийг төлсөн, хэд хэдэн сараар төлөөгүй орхигдуулсан ийм үйл баримт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу ажилтан ажил олгогчоос чөлөө авах хүсэлтээ гаргаад, түүнийх нь дагуу ийн дарга тодорхой цаг хугацаанд 3 тохиолдлоор чөлөө олгоод явж байсан үйл баримт байна. Энэ баримт дээр ямар ажлын байран дээр байгаа, хэнд, ямар чөлөө олгоод байгаа юм бэ? гэдэг нь маш тодорхой дурдагдсан байна. Ажиллаж байгаа ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаа учраас чөлөө авахтай холбоотой хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлээд чөлөө олгоод явсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэж НДШ-ийг төлж байсан урамшуулал олгож байсан, цалин олгож байсан, чөлөө олгож байсан ийм үйл явдлуудаар бүхэлдээ тогтоогдож байна гэж үзэж байна. Маргааны гол нөхцөл байдал болоод байгаа зүйл буюу Цалин хөлс олгох тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2.11-ийг барьж тайлбарлаж байна. Уг журамд *******ийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх болон ажилтны ажил албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд гэж байгаа. Өөрөөр хэлбэл ажилтны ажил албан тушаалд өөрчлөгдсөн тохиолдолд хэрэгжих заалт байхгүй юу?. М.*******гийн ажил албан тушаалыг яаж өөрчилсөн юм, хэрхэн өөрчилсөн юм, магадлалыг ингэж бид нар бүрэн биелүүллээ гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Тэр магадлал нь 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр биелэгдсэн. Сая хариуцагч талаас асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийг ажил хуваарилагч, гэсэн албан тушаал дээр томилсон байгаа юм уу? гэхээр ...үгүй гэж байна. Тушаал гаргаагүй байж хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж шаардах ямар эрх зүйн үндэс байхгүй. Тушаал гаргаагүй байж яаж хөдөлмөрийн гэрээ байгуул гэж шаардах юм. Хариуцагч ойролцоо ажлын байр гэж яриад байгаа, ойролцоо ажлын байр гэж хаана ямар хуулийн заалт байдаг юм. Магадлалд ойролцоо ажлын байран дээр томил гэж байхгүй. Магадлалын агуулга, хуулийн заалтыг хариуцагч тал өөрсдийнхөө дураар тайлбарлаад, чи энэ ажил хуваарилагч дээр дуугүй амаа хамхиад ажиллавал ажил, ажиллахгүй бол боль гэсэн ийм л санал тавьж байсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан хоёрын сайн дурын үндсэн дээр байгуулдаг. Адил албан тушаалыг санал болгоогүй учраас тэрийг эс зөвшөөрөөд хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдох ёстой гээд маргасан маргаан. Өмнөх тушаалыг хүчингүй болгосноос хойш ажлын байр санал болгоогүй. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг яагаад түргэн шуурхай биелүүлж болоогүй юм. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн ийм дүгнэлт гаргаж байна... гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч талаас гаргасан тайлбартаа шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд цалинг нь яагаад олгох боломжгүй байсан талаар тайлбарлахдаа хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгаагүй учраас цалин олох боломжгүй байсан гэдэг тайлбарыг хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэсэн хуулийн заалт байдаг. Энэ хугацаанд М.******* ажил үүргээ гүйцэтгэж байсан байна гэдэг нь сая шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. 1 дүгээрт мөнгөн урамшуулал олгогдоод аваад явсан. 2 дугаарт нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 5 сар хүртэл төлөгдсөн. Мөн 6, 7 дугаар саруудад чөлөө олгож байсан чөлөөний хуудаснууд байгаа. Мөн инженер техникийн ажилтнуудын ирцийн бүртгэл дээр М.******* өглөө, орой бүртгүүлээд ажлаа хийгээд явж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний зөвлөмж, дүгнэлт гаргах хуралд М.******* төлөөлөгчөөр оролцоод явж байсан гэдэг нь хангалттай тодорхой харагдаж байгаа. Ийм учраас хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...М.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* *******-т холбогдох ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ******* ******* *******-ын ийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 7 дугаар магадлалаар ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******г адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг ******* ******* *******-т даалгасугай гэж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу М.*******г ажилд томилсон Б/933 дугаар тушаалыг Ерөнхий захирлын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн Б/2301 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу М.*******г ажилд томилсон Б/933 дугаар тушаал хүчингүй болж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул Цалин хөлс олговрын тухай журам-ын 4.2.11 дэх заалтад ...ажилтны ажил, албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ба хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд ажилтныг ажилд гаргахгүй бөгөөд цалин хөлс тооцогдохгүй гэж заасны дагуу цалин хөлсийг нь зогсоосон. Үйлдвэрийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэн М.*******д өөрт сул байгаа, адил чанарын ажлын байранд ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч М.******* уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй 5 сар болж улмаар Ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/3773 дугаар тушаалаар түүнийг ийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Дээрх ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг М.******* хүлээн аваагүй хугацаанд түүнтэй байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан тул түүний цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй юм. Мөн М.*******гийн гомдолдоо дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтад заасан алданги нь ажил олгогчоос шалтгаалан цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйгээс үүсэн гарах нөхөн олговор бөгөөд дээрх тохиолдолд ажил олгогчоос шалтгаалсан зүйл байхгүй тул энэхүү алданги болон цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна... гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* *******-т холбогдох ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ******* ******* *******-ын ийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 7 дугаар магадлалаар ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******г адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг ******* ******* *******-т даалгасугай гэж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу М.*******г ажилд томилсон Б/933 дугаар тушаалыг Ерөнхий захирлын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн Б/2301 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу М.*******г ажилд томилсон Б/933 дугаар тушаал хүчингүй болж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул Цалин хөлс олговрын тухай журмын 4.2.11 дэх заалтад ...ажилтны ажил, албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ба хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд ажилтныг ажилд гаргахгүй бөгөөд цалин хөлс тооцогдохгүй гэж заасны дагуу цалин хөлсийг нь зогсоосон. Үйлдвэрийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэн М.*******д өөрт сул байгаа, адил чанарын ажлын байранд ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч М.******* уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй 5 сар болж улмаар ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/3773 дугаар тушаалаар түүнийг ийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Дээрх ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг М.******* хүлээн аваагүй хугацаанд түүнтэй байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан тул түүний цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй юм. Мөн М.*******гийн гомдолдоо дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан алданги нь ажил олгогчоос шалтгаалан цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйгээс үүсэн гарах нөхөн олговор бөгөөд дээрх тохиолдолд ажил олгогчоос шалтгаалсан зүйл байхгүй тул энэхүү алданги болон цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна. М.*******гийн нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хүний нөөцийн мэргэжилтнээр томилохыг даалгах байсан. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь М.*******д адил чанарын өөр ажил албан тушаалд томилохыг ******* ******* *******-т даалгасан. Тэгээд ******* ******* ******* нь энэ шийдвэрийн дагуу М.*******д адил чанарын албан тушаалыг удаа дараа санал болгосон. М.******* энэ хугацаанд өөрийнхөө төлөө явахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байхад ******* ******* ******* нь яаж энэ хүнд цалин хөлс олгох байсан юм. Энэ хугацаанд цалин хөлс олгох эрх зүйн үндэслэл байсан юм уу. Энэ нь ******* ******* *******-аас шалтгаалсан цалин хөлс олголт, зогсоосон зүйл биш. Яагаад гэвэл М.******* гэдэг хүн өөрийнхөө төлөө явахгүй, өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан. М.*******г хүний нөөцийн мэргэжилтнээр ажилла гэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өнөөдөр хаана байгаа юм, хаана ч байхгүй. М.******* нь ажил санал болгож байгаа албан бичгийг хүлээж авахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа ******* ******* *******-ыг шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн албан бичиг ирээд байсны дагуу М.*******гийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүй, эрхийг нь зөрчихгүй, хохироохгүйн тулд ******* ******* ******* удирдлагуудын түвшинд яриад арга зам хайж, олон судалгаа хийж байж өөртөө хохирол үүсгэж байж 200 гаруй ажилтантай бүтцийн нэгжид 3 хүний нөөцийн мэргэжилтэний орон тоо гаргаж ажиллуулсан. Хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш ******* ******* ******* нь нэг ч өдөр М.*******гийн цалинг нь удаашруулсан, зогсоосон, хоцроосон тийм асуудал байхгүй. М.******* өөрөө хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй, тухайн ажлын саналыг хүлээж авахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас ******* ******* *******-аас яалт ч үгүй цалинг зогсоохоос өөр ямар ч арга байхгүй байсан. Дээрээс нь хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байхгүй, хүчин төгөлдөр тушаал байхгүй, ажил үүрэг гүйцэтгэдэггүй ийм хүнд ямар хуулийн дагуу, ямар үндэслэлээр цалин хөлсийг нь тооцож олгох ёстой байсан юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 3 дугаар сард Засгийн газрын тогтоолоор ******* ******* ХХК-ийн статус өөрчлөгдөж ******* ******* ******* болсон. Тухайн үеэс эхлүүлээд ХХК болж, ******* ******* *******-ын нэг бүтцийн нэгж болсон. ХХК байх үед нь М.******* нь Захиргаа хүний нөөцийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, үндсэн ажлын байран дээр ажиллаж байгаагүй. Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 7 дугаар магадлалаар М.*******г ******* ******* *******-ын эд адил чанарын өөр ажилд ажиллуул гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу ******* ******* ******* шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж нэлээн явсан. Гэхдээ яагаад энэ хүнийг хүний нөөцийнх нь албанд ажиллуулав гэдэг нь учиртай. Бүх бүтцийн нэгжүүд бүтэц орон тооны хуваарьтай, хязгаартай байдаг. Хэчнээн хүн ажиллуулах вэ?, ямар хүмүүсийг ажиллуулах вэ? гэх мэт шалгууртай. дээр 2 хүний нөөцийн ажилтан ажиллуулахаар байсан. Энэ орон тоонд Чимэгмаа, Бат-Итгэл гээд 2 хүн ажиллаж байсан. Ингээд М.******* шүүхэд маргаан үүсгээд явсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас хойш М.******* бараг нэг ч ажил хийгээгүй. Яагаад гэхлээр би хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллах ёстой гэдэг гомдол маргааныг шүүхэд болон ******* ******* *******-ын удирдлагад гаргаж байсан. Ингээд ажил хуваарилагчийн ажил хий гэж манайх албан бичгээр 2 удаа, биеэр ч уулзаж санал тавьж байсан боловч хүний нөөцийн ажилтан гэсэн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулна гээд ажил хуваарилагч гэсэн албан тушаалын хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй. Ийм маягаар бараг ажил хийхгүй 2-3 жил явсан. Харин тухайн үед ажил олгогчийн зүгээс цалинг нь олгосон, дээрээс нь юу ч хийгээгүй байхад нь үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг тус тус олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-д Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг ажилтанд өгөх ёстой гэж заасан байдаг. Харин 1, 2, 3 дугаар сарын цалин хөлсийг олгоод явсан. 4, 5, 6, 7, 8 дугаар сард ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нь цалин хөлс олгох ямар ч үндэслэл байхгүй. М.******* нь хэл ам гаргаад ажил хийдэггүй, цалингаа аваад явж болдог юм байна гэсэн муу үлгэр дуурайллыг бусад ажилчдад үзүүлж байна. 2 хүний нөөцийн орон тоотой байсныг одоо 3 орон тоотой болгосон. Энэ хүнд зүгээр цалин өгч байхаар ажил хийлгэж цалинг нь өгье гэдэг үүднээс хүний нөөцийн нэг орон тоо бий болгоод 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/3773 дугаартай тушаалаар нөгөө хүсээд байсан ажлынх нь байрыг бий болгож томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т Ажил үүргээ биечлэн үнэнчээр өөрийгөө дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, 42.2.-т Ажлын цагаар гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж байгаа. Нэхэмжлэгчид хийсэн ажлаа тайлагнах гэхээр хийсэн ажил байхгүй. Харин ч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн цалинг нь өгөөд явж байсан. Хуулийг буруугаар хэрэглэж, ажлаас нь үндэслэлгүй халаад ажилд нь эгүүлэн тогтоогоод цалин хөлс өгч байгаа бол хамаа алга. Ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс нөхөж олгох үндэслэл байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр хүний нөөцийн мэргэжилтэн гэх нэг ч өгүүлбэр байхгүй байгааг та бүхэн сая харлаа. Нэхэмжлэгч талаас нотлох баримт судлуулах явцад хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг зүйлийг дандаа дурдуулж байна. Анх ХХК байх үед хүний нөөцийн мэргэжилтэн гэж явж байсан. Энэ нэршлээр программ дээр орсон байх. Анхнаасаа энэ мэргэжлээр ажиллаагүй, хүний оронд хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажил хийдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.
8. Нэхэмжлэгчээс:, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, ******* ******* *******-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 117/793 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ДҮ-123-12/4676 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-11,12/, ******* ******* *******-ын хөдөлмөрийн маргаан таслах комисст өгсөн гомдол тусгасан цалин хөлс болоод алдангийн тооцоолол /хх-13/, ******* ******* *******-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай хуралдааны тэмдэглэл /хх-14-17/, Орхон аймаг Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-22/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд М.*******гийн гаргасан гомдол /хх-23,24/, ******* ******* *******-ын ажилтантай байгуулах 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 40/23/35 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-26-30/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 207/МА2022/00007 дугаартай магадлал /хх-31-42/, М.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-43,44, 153/, М.*******гийн цалингийн лавлагаа, ажлын газрын лавлагаа, цалингийн тооцооны хуудас /хх-154-158/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: ******* ******* *******-ын цалин хөлс олговрын тухай журам /хх-104-106/, ******* ******* *******-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/516 дугаартай албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 113/403 дугаартай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 113/642 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 113/674 дугаартай албан бичиг /хх-107,108, 110, 111/, ******* ******* *******-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 113/95 дугаартай албан бичиг /хх-109/, ******* ******* *******-ын Хуулийн хэлтсийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 117/576 дугаартай албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 117/779 дугаартай албан бичиг,2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 117/912 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 117/1194 дугаартай албан бичиг /хх-112-116/, ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/2301 дугаартай тушаал /хх-117/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
10. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: ******* ******* *******-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 113/31 дугаартай албан бичиг /хх-118/, Хүний эрхийн үндэсний комиссын хүний эрх хамгаалагчийн хорооны 2023 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 2023-01 дугаартай дүгнэлт /хх-119-128/, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07/49 дугаартай зөвлөмж /хх-129-133/, ******* ******* *******-ын ийн инженер техникийн ажилчдын өдөр тутмын ирцийн бүртгэл /2023 оны 04 сарын 01-ээс 04 сарын 10 хүртлэх/ /хх-134-139/, М.*******д олгосон 65, 67, 69 дугаартай чөлөөний хуудсууд /хх-140-142/, ******* ******* *******-ын ийн дарга Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга явуулсан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 40/342 дугаартай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 40/141 дугаартай албан бичиг /хх-143-144/, ******* ******* *******-ын ийн дарга Хуулийн хэлтсийн дарга явуулсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 40/140 дугаартай албан бичиг /хх-145/, ******* ******* *******-ын ийн дарга 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 40/132 дугаартай албан бичиг /хх-149/, М.*******гийн 2023 оны 01 сараас 2023 оны 09 сар хүртэлх хугацаанц цалингийн тооцооны хуудас /хх-170-175/-ыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
11. Хавтаст хэргийн 5-10, 18-21, 25-26, 63-91, 146-148, 150-151 дүгээр талд авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* *******-т холбогдуулан 2023 оны 4, 5, 6, 7-р сар, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдөр хүртлэх хугацаанд олгогдох ёстой цалин хөлс 16,045,969 төгрөг, алданги 996,521 төгрөг, нийт 17,042,491 төгрөг гаргуулах, дээрх хугацаанд тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн.
3.Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...миний нэхэмжлэлтэй ******* ******* *******-т холбогдох иргэний хэрэг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл буюу түүнээс хойш 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* ******* *******-ын Ерөнхий захирлын Б/3773 дугаартай тушаал гарах хүртэл хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж, шаардлагатай үед цалингүй чөлөө авч байсан хэдий ч 2023 оны 04 сарын 05-ны өдрийн *******ийн газрын ийн даргын албан бичиг ирэх хүртэл хугацаанд цалин хөлсөө авч ирсэн юм. Гэвч 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл цалин хөлс зогсоож, ажил олгогчийн зүгээс ажлаар хангах үүргээ биелүүлээгүй ялгаварлан гадуурхалтыг бий болгосон. ...Иймд надад учруулсан 2023 оны 04, 05, 06, 07, 08 саруудын цалин хөлсний хохирол болох 16,045,969 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-д заасны дагуу надад олгогдох ёстой байсан цалин хөлсний алданги болох 996,521 төгрөг, нийт 17,042,491 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тасарсан болон бүрэн төлөгдөөгүй саруудад ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч мэтгэлцсэн. Үүнд: ...шүүхийн шийдвэрийн дагуу М.*******г ажилд томилсон Б/933 дугаар тушаал хүчингүй болж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул Цалин хөлс олговрын тухай журам-ын 4.2.11 дэх заалтад ...ажилтны ажил, албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ба хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд ажилтныг ажилд гаргахгүй бөгөөд цалин хөлс тооцогдохгүй гэж заасны дагуу цалин хөлсийг нь зогсоосон. Үйлдвэрийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэн М.*******д өөрт сул байгаа, адил чанарын ажлын байранд ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч М.******* уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй 5 сар болж улмаар Ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/3773 дугаар тушаалаар түүнийг ийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Дээрх ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг М.******* хүлээн аваагүй хугацаанд түүнтэй байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан тул түүний цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтад заасан алданги нь ажил олгогчоос шалтгаалан цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйгээс үүсэн гарах нөхөн олговор бөгөөд дээрх тохиолдолд ажил олгогчоос шалтгаалсан зүйл байхгүй тул энэхүү алданги болон цалин хөлсийг олгох үндэслэлгүй... гэсэн.
5. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 207/МА2022/00007 дугаартай магадлалаар М.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* *******-т холбогдох ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ******* ******* *******-ын ийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны журмаар хянаад М.*******гийн өмнө томилогдон ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоо цомхотгогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******г адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг ******* ******* *******-т даалгаж шийдвэрлэсэн байна.
7. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч М.*******г ажилд томилсон ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн Б/2301 дугаар тушаалаар хүчингүй болгож, ажил олгогчоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 8, 9 дүгээр сард албан бичгээр нэхэмжлэгч М.*******д -ийн бүтээгдэхүүн *******лэлийн хэсгийн ажил хуваарилагчийн ажил албан тушаалд ажиллах санал тавьсан боловч уг саналыг М.******* хүлээж аваагүй бөгөөд тохиролцоонд хүрээгүй учраас талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, санал болгосон албан тушаалд томилсон ажил олгогчийн тушаал шийдвэр гараагүй байна.
8. Хариуцагч буюу ажил олгогч ******* ******* ******* нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 2023 оны 4 сар хүртлэх хугацаанд нэхэмжлэгчийг адил чанарын ажил албан тушаалд томилсон тушаал шийдвэр гаргаагүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Н.******* нь ******* ******* *******-ын -ийн хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, тушаал шийдвэргүйгээр ажиллаж, цалин хөлс, урамшуулал авч байсан болох нь тогтоогдож байна.
9. Хариуцагч 2023 оны 4 сараас эхлэн ...шүүхийн шийдвэрийн дагуу М.*******г ажилд томилсон Б/933 дугаар тушаал хүчингүй болж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Цалин хөлс олговрын тухай журам-ын 4.2.11-д ажилтны ажил, албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ба хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд ажилтныг ажилд гаргахгүй бөгөөд цалин хөлс тооцогдохгүй. гэсэн үндэслэлээр Б.*******д олгож байсан цалин хөлсийг зогсоосон байна.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. гэж заасан.
11. Хэдийгээр дээрх хугацаанд М.******* нь -ийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж, ажил үүрэг гүйцэтгэж байсан гэх боловч ажил олгогч ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлээгүй болох нь тогтоогдож байгаа ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хуульд зааснаар үүсээгүй байна.
12. Хариуцагч ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/3773 дугаартай М.*******г өөр ажилд ажиллуулах тухай тушаалаар нэхэмжлэгчийг ийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар тушаал гаргаж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хуульд зааснаар үүссэн бөгөөд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр биелүүлсэн байна.
13. Иймд нэхэмжлэлийн шаардлагад заасан 2023 оны 4, 5, 6, 7, 8 дугаар сарын 29-ний өдөр хүртлэх хугацаанд нэхэмжлэгч М.******* нь ажилгүй байсан бөгөөд энэ хугацаанд түүнд цалин хөлс олгогдоогүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж олгох, мөн уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
14. Харин Хөдөлмөрийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно. гэж заасны дагуу алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд хуулийн дээрх заалтад хамаарахгүй байх тул алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
15. -ийн хүний нөөцийн мэргэжилтний үндсэн цалин хэрэгт нотлох баримтаар авагдсан М.*******гийн цалингийн тооцооны хуудсаар 3,106,500 төгрөг байх ба 2023 оны 4, 5, 6, 7, 8 сарын цалингаар тооцож 15,532,500 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч ******* ******* *******-аас гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, уг цалин хөлснөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагч ******* ******* *******-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,509,991 /нэг сая таван зуун есөн мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
16. Нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 235,612 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******-аас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15,532,500 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, уг цалин хөлснөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагч ******* ******* *******-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,509,991 /нэг сая таван зуун есөн мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,052 /хоёр зуун дөчин таван мянга тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 235,612 /хоёр зуун гучин таван мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ