| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2023/00833/И |
| Дугаар | 151/ШШ2024/00036 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00036
2024 01 10 151/ШШ2024/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух **** овогт Д.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* байрлах Т банк ХК-ний Төв аймаг салбарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Т банк ХК-ийн Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогч ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 16,579,503 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Лхамсүрэн,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Эркебулан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзориг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А нь ******* банк ХК-ийн Төв аймаг салбарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Т банк ХК-ийн Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогч ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах, ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/130 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* банк ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 дугаартай "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар иргэн Д.А миний эрхэлж байсан "Т банк" ХК-ийн "Төв аймаг салбар"-ын "Ерөнхий нягтлан бодогч" албан тушаалыг "Ахлах теллер" албан тушаал болгож бууруулсан.
Дээрх тушаалын хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4. "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 9.2.1, 24.3.4, 27.1.2. Хүний нөөцийн хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 40 дугаар шийдвэрийг үндэслэл болгожээ.
Улмаар ажилтан ******* миний албан тушаалыг бууруулах болсон үндэслэлээ. ******* нь шууд удирдлага дор ажилладаг вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэлд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй, 12 удаа нийт 16.688.500 төгрөгийн бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтад харилцагчийн гарын үсэг программ дах баталгаат гарын үсгийн маягаас зөрүүтэй зурагдсан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй, шууд удирдлагаар хангаж зөрчлийг арилгуулаагүй нь тус тус Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.14.1, 6.1.14.2, 6.1.14.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн, 17 удаа нийт 8.397.520 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлтгүйгээр зардлаас хаасан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5 дахь заалт, СГБХБЭХЖ-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөрчиж орлон ажиллах тушаал гараагүй албан тушаалтны цохолтоор 8 удаа нийт 3.495.000 төгрөгийн урьдчилгаа гаргаж, зардлаас хаасан, Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалтыг зөрчиж 1 удаа 7.000 төгрөгийн хоол, унааны мөнгө дутуу, 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгийг илүү тооцоолж олгосон, Санхүүгийн бүртгэл хөтлөх заавар-ын 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг зөрчиж Сэргэлэн тооцооны төвийн цайны зардлаас 189.600 төгрөгийг нэхэмжлэх, баримтгүй хаасан, 150.000 төгрөгийн удирдлагын зөвшөөрөлгүй зардлаас хаасан, ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 46, 4.6.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж 9 удаа 16.642.120 төгрөгийн зардал гаргахдаа санхүүгийн газрын захирлаар баталгаажуулаагүй, журмын хавсралт маягт ашиглалгүй зардал гаргасан, Автомашин ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг зөрчиж авто инженерийн дүгнэлтгүйгээр автомашины хэрэгсэл худалдан авахад 16.642.120 төгрөгийн зардал гаргасан нь тус тус Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон гэж тодорхойлжээ.
Эдгээр 7 үндэслэл нь бүгд хууль болон ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд үндэслэл тус бүрд дараах тайлбарыг гаргаж байна.
1. Шууд удирдлага дор ажилладаг вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэлд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй,
******* банк ХК-ийн Теллерийн системийн багц журмын 6.1.14-т "Бэлэн мөнгөний бэлэн бус гүйлгээний баримтыг дараах байдлаар шат дараалан хянаж ажиллана. 6.1.14.1. Улаанбаатар хот болон аймгийн төв дэх салбар нэгж бэлэн орлогын 1.000.000 төгрөг /түүнтэй тэнцэх валют/-өөс доош дүнтэй гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гүйлгээний баримтад гарын үсэг зурахгүйгээр хяналт тавьж ажиллах; гэж заасан байдаг. Ийнхүү теллерийн үйл ажиллагаанд ахлах теллер болон захирал хяналт тавих ёстой байдаг бөгөөд ерөнхий нягтлан бодогч миний хувьд тусдаа өрөөнд суудаг бөгөөд харилцагч С.Оюунцэцэг, ******* нар өөрийн биеэр ирж гүйлгээ хийж байгааг өдөржин хараад хянаад суух боломжгүй төдийгүй түүнчлэн ирж гүйлгээ гүйлгээний баримтыг цаасаар авч үзэж хянасан ч өөрийн биеэр биечлэн хийсэн болохыг мэдэх боломжгүй юм.
2. 12 удаа нийт 16.688.500 төгрөгийн бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтад харилцагчийн гарын үсэг программ дах баталгаат гарын үсгийн маягаас зөрүүтэй зурагдсан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй, шууд удирдлагаар хангаж зөрчлийг арилгуулаагүй нь тус тус Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.14.1, 6.1.14.2, 6.1.14.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн; Мөн дээрх "******* банк" ХК-ийн Теллерийн системийн багц журмын 6.1.14-т "Бэлэн мөнгөний бэлэн бус гүйлгээний баримтыг дараах байдлаар шат дараалан хянаж ажиллана. 6.1.14.1. Улаанбаатар хот болон аймгийн төв дэх салбар нэгж бэлэн орлогын 1.000.000 төгрөг /түүнтэй тэнцэх валют/-өөс доош дүнтэй гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гүйлгээний баримтад гарын үсэг зурахгүйгээр багцаар хяналт тавьж ажиллах; гэж заасан байдаг учир бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээг теллер гүйцэтгэж баримт үйлдэн тус теллерийн баримтуудыг ахлах теллер хянаж, шалгах үүрэгтэй байна. Иймд баримтад харилцагчийн гарын үсэг программ дахь баталгаат гарын үсгийн маягаас зөрүүтэй зурагдсан үйлдэл нь ерөнхий нягтлан бодогч миний хяналт тавьж ажиллах чиг үүрэгт хамааралгүй байгаа тул ажил үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
3. 17 удаа нийт 8.397.520 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлтгүйгээр зардлаас хаасан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн; Миний ажлын байрны тодорхойлолтод дээрх тушаалд заасан ...эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлт гаргуулж зардлаас хаах гэсэн чиг үүрэг байхгүй юм. Техник, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд процессын хувьд ажилтан салбарын Инженер, техникийн албанд мэдэгдэж тус албанаас уг төхөөрөмжийг үзээд засварлах, эсхүл солихтой холбоотой гарах зардлыг Салбарын захиралд танилцуулж цохуулаад, ийнхүү цохуулсан баримтад үндэслэн ерөнхий нягтлан бодогч зардлаас хаадаг. Иймд 17 удаа нийт 8.397.520 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлтгүйгээр зардлаас хаасан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн гэсэн нь дээрх байдлаар үндэслэлгүй байна.
4. Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5 дахь заалт, СГБХБЭХЖ-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөрчиж орлон ажиллах тушаал гараагүй албан тушаалтны цохолтоор 8 удаа нийт 3.495.000 төгрөгийн урьдчилгаа гаргаж, зардлаас хаасан;
Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5 дахь заалтад "ОН-ын салбарын захирлын эзгүйд тооцооны төв хариуцсан менежер эсхүл харилцааны ахлах менежер орлох ба шаардлагатай тохиолдолд Салбарын захирлын зөвлөлөөр орлон ажиллах ажилтныг томилон салбарын захирлын тушаалаар баталгаажуулна. Орлон ажиллаж буй ажилтан нь ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой тушаал гаргахгүй." хэмээн заасан байдаг бөгөөд ОН-ын салбарын захирлын эзгүйд тооцооны төв хариуцсан менежер эсхүл харилцааны ахлах менежер орлож ажилладаг. Ийнхүү салбарын ээлжийн амралтаа авахын өмнө хурал хийж өөрийгөө орлох тооцооны төв хариуцсан менежер Болорыг томилон үлдээсэн байдаг. Ийнхүү хурал хийж Болорыг томилсон хурлын тэмдэглэл гарсан байдаг бөгөөд харин өөрөө тушаал гаргалгүй амралтаа авч явсан эсэхийг би мэдэх боломжгүй юм.
Дээрх Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар "ОН-ын салбарын захирлын эзгүйд тооцооны төв хариуцсан менежер эсхүл харилцааны ахлах менежер орлож ажиллана." гэсэн журмын дагуу би ажил үүргээ биелүүлсэн бөгөөд үүнийг миний гаргасан зөрчил гэж үзэж байгааг гайхаж байна.
5. Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалтыг зөрчиж 1 удаа 7.000 төгрөгийн хоол, унааны мөнгө дутуу, 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгийг илүү тооцоолж олгосон,
Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3-т "Ажилтан өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, томилолтоор ажиллах хугацаанд дээр дээр дурдсан хоол унааны мөнгө олгохгүй" гэж заасан байна. Нийт ажилтнуудын цагийн бүртгэл дээр бүртгэгдсэн цагийг хүний нөөцийн алба нэгтгэн Салбарын захирлаар цохуулан нягтлан бодогчид өгдөг. Уг захирлын баталгаажуулсан цагийн дагуу 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгө олгогдсон. Ийнхүү захирлын баталгаажуулсан цагийн бүртгэл зөрүүтэй байснаас үүдэн хоол, унааны мөнгө илүү олгогдох асуудал үүссэн. Цагийн бүртгэл зөв батлагдсан тохиолдолд автоматаар программ бодоод ажилчдын цалин, хоол, унааны мөнгийг тооцож байгаа учир буруу бодогдох үндэсгүй юм. Өөрөөр хэлбэл, би хүмүүсийн ажлын цагийг буруу тооцоод илүү хоол унааны мөнгө олгоод байгаа асуудал биш юм.
6. "Санхүүгийн бүртгэл хөтлөх заавар"-ын 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг зөрчиж Сэргэлэн тооцооны төвийн цайны зардлаас 189.600 төгрөгийг нэхэмжлэх, баримтгүй хаасан, 150.000 төгрөгийн урьдчилгааг нэгжийн удирдлагын зөвшөөрөлгүй зардлаас хаасан,
Энэхүү 189.600 төгрөгийг нэхэмжлэх, баримтгүй хаасан, 150.000 төгрөгийн урьдчилгааг нэгжийн удирдлагын зөвшөөрөлгүй зардлаас хаасан" гэсэн үндэслэлийн тухайд зардлыг хаасан баримт нь буюу И-баримт нь санхүүгийн анхан шатны баримтуудад авагдсан байгаа. Гол асуудал нь бэлэн мөнгө хүссэн өргөдөл болон баримт хоёрын үнийн дүнг тухайн мөнгө хүссэн ажилтан зөрүүтэй бичсэн байсан. Энэхүү нөхцөл байдлын талаар тухайн мөнгө хүссэн өргөдлийг бичиж өгсөн ажилтнаас тодруулах бүрэн боломжтой бөгөөд миний бие эдгээр зардлыг дур мэдэн хаасан зүйл байхгүй.
7. "******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6, 4.6.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж 9 удаа 16.642.120 төгрөгийн зардал гаргахдаа санхүүгийн газрын захирлаар баталгаажуулаагүй, журмын хавсралт маягт ашиглалгүй зардал гаргасан, Автомашин ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг зөрчиж авто инженерийн дүгнэлтгүйгээр автомашины хэрэгсэл худалдан авахад 9 удаа нийт 16,642,120 төгрөгийн зардал гаргасан:
Энэхүү ажил олгогчийн тушаалын үндэслэл нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. Дээрх автомашины авто инженерийн дүгнэлт нь бүгд байгаа бөгөөд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх болно. Салбарын захирал дээрх 9 удаагийн автомашины хэрэгсэл худалдан авах 16.642.120 төгрөгийн зардал гаргах мөнгө хүссэн өргөдлийг цохож санхүүгийн албанд ирүүлсэн. Уг мөнгө хүссэн өргөдлийг зөвшөөрсөн буюу цохсон баримтад үндэслэн зарлага хийсэн. Салбарын захирал нь ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6, 4.6.2 дахь хэсгүүдэд заасан санхүүгийн газрын захирлаар баталгаажуулах заалтыг мэдэж байсан хэдий ч өөрөө цохон өгч, зарлага гаргах зөвшөөрөл өгсөн. Ийнхүү захирлын зөвшөөрлөөр уг зарлага хийгдсэн болно. Ийнхүү дээрх үйлдлүүд нь миний хариуцан гүйцэтгэх шаардлагатай ажил үүргийн жагсаалт буюу Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээнд тус тус заагдсан ажил үүрэгт хамааралгүй, миний гаргасан зөрчлүүд биш юм. Тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг хэрхэн сайжруулах талаар шат дараатай арга хэмжээ авч хариуцсан албан тушаалтнуудад чиг үүрэг өгч ажиллаж болох байсан хэдий ч намайг албан тушаал бууруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
******* банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 25-ны өдрийн Н/04 дугаар Албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн дээд болон доод хэмжээг шинэчлэн батлах тухай тушаал гарсан. Уг тушаалын 3 дугаар хавсралтад Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 23-ны өдрийн Н/11 дугаар Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар 1.1. Үндсэн цалинг тогтоохдоо ... тухайн албан тушаалд ажилласан жил гэснийг ******* банканд тасралтгүй ажилласан жил гэж өөрчилсөн. Ийнхүү албан тушаалын цалингийн дээд, доод хэмжээг шинэчлэн тогтоохдоо тасралтгүй ажилласан жилийг харгалзан тооцсоноор миний цалин 150.000 төгрөгөөр нэмэгдэх байсан. Гэсэн хэдий ч миний цалинг уг тушаалын дагуу нэмээгүй. Ийнхүү цалингийн хэмжээ нэмэгдсэн ч гэсэн ******* банк ХК-ийн Төв аймаг салбар-ын захирал миний албан тушаалын цалинг уг гүйцэтгэх захирлын тушаалын дагуу нэмээгүй үлдээсэн. Иймд би ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг уг нэмэгдсэн цалингийн хэмжээгээр тооцуулж гаргуулах болно.
Нэхэмжлэгч ******* миний бие 1988 онд Санхүү, эдийн засгийн техникумыг Нягтлан бодогч мэргэжлээр, 2001 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг Банк, санхүүгийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж улмаар 1989 оноос Банк, санхүүгийн салбарт нийт 34 жил үүнээс ******* банкийг Хадгаламж банк байхаас нь эхлүүлэн 2013 оноос хойш 10 дахь жилдээ ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа 2013 онд Санхүү банкны Тэргүүний ажилтан, Сангийн яамны жуух бичиг, 2019 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Дашдорж овогтой Амаржаргал гэдэг. Би Санхүү эдийн засгийн зээлийн ангид элсэн орж 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн банкны салбарт нийтдээ тасрахгүй 34 жил ажилласан энэ хугацаанд бол банкны төлөө өдөр шөнөгүй л явсан. Энэ хугацаандаа хянагч нягтлан бодогчоор ажилд орж байсан. Миний хувьд бүх ажлыг хийсэн, захирлаас бусад бүх дамжлагыг дамжиж ажиллаж ажиллаж байсан. ******* банк ХК-д сүүлийн 10 жил бол ахлах нягтлан бодогч, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч гэсэн албан тушаалуудыг бол хашсан байгаа. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 23-ны бол албан тушаал бууруулах тушаал авсан. Уг тушаалыг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ бол хангалттай биелүүлж байсан учраас бол уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байгаа. Нэгдүгээрт нь бол теллерүүдийн хийсэн Н.Оюунцэцэгийн 3.000.188 төгрөг, Н.Жамбалсүрэнгийн 745.000 төгрөгийн хий гүйлгээ хийсэн гэж буруутгагдсан байгаа. Энийг бол миний хувьд бол яг тухайн үед хийж байгаа үед бол надад бол ямар ч тийм хянах боломж бол байдаггүй. Яагаад гэхээр ерөнхий нягтлан бодогч дээд давхартаа суудаг, теллурүүд нь доод давхартаа суудаг тул хий гүйлгээ хийж байгааг харж мэдэх боломж надаа байдаггүй. Камерын бичлэг захирлын өрөөнд байдаг камерыг шалгах надад боломж байхгүй. Н.Оюунцэцэгийн хувьд бол 3.000.188 төгрөгийн тэтгэврийн зээл авч 3.000.188 төгрөгөө төлсөн. Тэтгэврийн зээл авах гэж байгаа бол манай банканд теллер зээлийн хүсэлтийг нь бичээд захирлаар баталгаажуулдаг. Тэр Н.Жамбалсүрэн гэх хүн нь Төв аймгийн иргэдийн хурлын дарга хийдэг. Уг 744.000 төгрөгийн зээл цалингийн зээлийг болохлоор энэ хүн ажил тарснаас хойш ирж захирлын өрөөнд гүйлгээ хийлгэж байсныг би мэднэ. Хий гүйлгээ хийснийг ерөөсөө тухайн үед мэдээгүй. Хоёрдугаарт тэр 12 удаагийн 16.688.500 мянган төгрөгийн зарлагын гүйлгээг бэлэн бус гүйлгээн дээр хяналт тавиагүй гэсэн байгаа. Теллерийн тухай миний хувьд баримт дээр л хяналт тавина уу гэхээс биш, яг тийм явц дунд хянах боломжгүй. Гарын үсэг зөрүүтэй гэсэн зүйлс дээр хяналт тавина уу гэхээс нэг бүрчлэн тэгж тулгаж үзэх зав байдаггүй, бүгдийг нь шалгах гэсэн ажлын байрны тодорхойлолтод байхгүй байгаа. Энэ дээр болохоор теллерийн баримтыг ахлах теллер хянадаг, ахлах теллерийн баримтыг ерөнхий нягтлан бодогч, ахлах теллер болон ерөнхий нягтлан бодогчийн баримтыг захирал өөрөө хянадаг байгаа. Тэр 17 удаагийн 8.397.520 төгрөгийн компьютер дохиоллын системийн тоног төхөөрөмж дээр дүгнэлт гаргаагүй гэсэн байгаа. Би ******* банк ХК-д ерөнхий нягтлан бодогч хийгээд 6 жил болж байна. Өмнөх шалгуураар надад ийм дүгнэлт гаргаагүй гэж ерөөсөө ярьж байгаагүй. Энийг мэдээлэл технологийн ажилтан хийдэг байсан. Яг тухайн үед манай дээр мэдээлэл технологийн ажилтан байхгүй байсан. Мэдээлэл технологийн ажилтан байгаа үедээ захиралтай яриад төсөвтөө тааруулаад ингээд одоо мөнгө байгаа юу, төсөв мөнгө байгаа энэ сумын компьютер эвдэрчихлээ гээд ярьж байгаад төсвөө тохирдог байсан. Урьдчилгаагаа захирлаар цохуулаад надаас ирж урьдчилгаа мөнгийг авдаг байсан. Мөн нэг буруутгаж байгаа захирлыг эзгүйд тэгээд тушаал гараагүй байхад хүн орлуулж ажиллуулсан гээд байгаа. Энэ нь хөдөлмөрийн дотоод журам дээр байдаг орон нутгийн салбарын захирлын эзгүйд салбарын захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд хүн томилж ажиллах тушаал гаргана гэдэг. Тухайн үед захирал өөрөө яг амрах гэж байна гээд өглөө эрт бид нарыг цуглуулаад хурал хийгээд тус тусад ажил даалгасан байдаг. Уг үйл баримт нь хурлын тэмдэглэл дээр байгаа. Б.Болорт бүх зүйл дээр гарын үсэг зурах болсон. Тушаалын 5 дугаар заалт дээр хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйл дээр тэгэхлээр нөгөө хоолны мөнгө илүү дутуу өгсөн. Уг үйл баримтыг цагийн балансыг захирал өөрөө баталдаг. Баталсан цаг нь цаг дээр нь л би бодолт хийдэг. Программ автоматаар боддог, автоматаар боддог тул тэр дээр их зөрүүтэй зүйл байдаггүй. Сэргэлэн тооцооны төвийн 189.600 мянган төгрөг гэдэг дээр болохлоор захирал байхгүй байхад Б.Болор уг мөнгийг надаас авсан. Сэргэлэн дээрээ үйл ажиллагаа зардлаас мөнгө гаргуулсан байгаа. Энэ дээр баримт байхгүй биш байгаа, Б.Болор өөрөө явж гарын үсэг зуруулаад захирлаар цохуулаад банкны программаас гардаг И-баримтыг хавсаргаж гүйлгээ хийсэн. Уг зарлагын гүйлгээнд И-баримт, нэхэмжлэл, хөрөнгө тооллого гэснээс аль нэгийг нь л хавсаргаж болно гэсэн үндэслэлээр тэгж И-баримтаар хийсэн байгаа. Мөн техникийн дүгнэлтээр бас буруутгасан байсан. Техникийн дүгнэлт хувийн хэрэг дотор байдаг. Автомашин болгон дээр хувийн хэрэгтэй техникийн дүгнэлтийг гаргуулахын тулд эхлээд хүсэлт явуулдаг. Техникийн дүгнэлт ирсэн хойно жолооч нар өөрсдөө урьдчилгаагаа бичиж захирлаар цохуулж авдаг. Тэгээд засвараа хийж ирснийх нь дараа нөгөө урьдчилгаагаа хаадаг. Тэрнээс техникийн дүгнэлтгүй гүйлгээ ерөөсөө байхгүй, бүгд техникийн дүгнэлттэй. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогч ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банк ХК-ийн Төв аймаг дахь салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 дугаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд дурдагдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч ******* гаргаагүй. Тухайн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тусгайлан оногдуулаагүй чиг үүргүүдийг гүйцэтгээгүй хэмээн буруутгасан байна гэж үзэж байна. Мөн бусад зөрчлүүдийн хувьд ч ******* банк ХК-ийн дүрэм, журам хөдөлмөрийн гэрээнд зөрчсөн үйлдэл гаргаагүй болохыг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна. Хоёрдугаар үндэслэлийн тухайд ажил олгогч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаасаа өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан байна. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана хэмээн заасан байдаг. Нэхэмжлэгч *******аас сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд өөрт нь үнэлэгдэж тайлбар авсан зүйл байхгүй учраас хуульд заасан сонсох ажиллагаа, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй байна гэж үзэж байна. Хэрэв сонсох ажиллагааг хийсэн нэхэмжлэгч нь тухайн зөрчилтэй холбоотой баримтуудаа бүгдийг нь гаргаж өгч өөрийгөө ийм зөрчлийг гаргаагүй гэдгээ нотлох бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэгч ******* нь одоо ажил үүргээ хангалттай сайн биелүүлж явж байхад албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ноогдуулсан явдалд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* банк ХК-ийн хүний нөөцийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай хурлын тэмдэглэл *******д ямар шийтгэл ноогдуулах талаар энд тэндээс санал гарсан байсан талаар тусгагдсан байсан. Тухайлбал хуулийн газраас үндсэн цалин 3 сарын 20%-аар бууруулах санал өгсөн байсан. Н.Батзориг гэж хүний бас саналын хуралтай байсан түүнд мөн 3 сарын 20%-аар сахилгын шийтгэл ноогдуулъя гэдэг саналыг бол өгсөн байсан. Гэтэл одоо тухайн 40 дугаартай хурлын тэмдэглэлд албан тушаал бууруулах санал гаргасан бэ гэхээр зөвхөн нэг хүн байгаа. Тэр хүн миний хувьд албан тушаал бууруулах саналтай байна гэж хэлсэн байгаа. Тэгэхээр эндээс үзэхэд ганц хүний одоо миний хувьд гэсэн тийм үзэл бодлоор үндэслээд санал хураагаад дийлэнх олонх нь дэмжээд, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл болоод ирсэн. Анхнаасаа нэхэмжлэгчид 3 сарын 20%-аар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах талаар өөрт нь саналын хуудас өгөөд танилцуулаад явж байсан байна. *******ын танилцсан тэр саналын хуудсыг өнөөдөр нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хуулийн газраас үндсэн цалин 3 сарын 20%-аар бууруулах санал өгсөн. Хуулийн газар гэдэг бол хуульчилж байгаа гэж ойлгож байгаа ч хуулийн газрын хуульчдын саналаар биш, нэг хүний хувийн үзэл бодлоор надад албан тушаал бууруулах санал байна гэсний дагуу шийтгэл оногдуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан зөрчил гаргасан өдрөөс эсвэл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан байдаг. Үнэхээр зөрчил гаргасан гэж үзэх юм бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийдвэрлэх норм дээр сахилгын шийтгэл ноогдуулах хугацаа нэгэнт дууссан байна гэж үзэж байгаа. Тодруулбал ******* банк ХК-ийн дотоод хяналт шалгалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хийсэн шалгалт нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааг хамарсан шалгалт байжээ. Тус шалгалтаар зөрчил гаргасан болохыг тогтоосон талаарх дүгнэлт байхгүй. Харин харилцааны менежер зэрэг бусад теллурүүдийн албан тушаалтнуудын чиг үүрэгт хяналт тавих, шатахууны зардалд хяналт тавьж ажиллах талаар үүрэг болгосон тиймэрхүү зүйлс орсон болохоос биш, *******ыг зөрчлийг үйлдсэн байна гэж дүгнэсэн дүгнэлт тухайн хяналт шалгалтын тайланд байхгүй байгааг дурдах нь зүйтэй байх. Ажил олгогчийн зөрчил хэмээн үзэж байгаа үйлдлүүдийн хяналт шалгалтын сүүлийн үзлэг буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр илрүүлсэн гээд үзчих юм болбол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар болбол илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулж болох хуулийн хугацаа болбол өнгөрсөн байна. Яагаад вэ гэхээр ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын хөдөлмөрийн дотоод журмын 24.10-д бас заасан байгаа. Зөрчил гаргаснаас хойш 6 сар ажил олгогч илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах ба хугацаа өнгөрсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасан. ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын албан тушаал бууруулах тухай Б/105 дугаартай тушаал нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр буюу шийтгэл оногдуулж болох хугацаанаас хэтэрч гарсан байх тул Хөдөлмөрийн тухай хууль болон ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус зөрчсөн байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Дөрөвдүгээр үндэслэлийн тухайд албан тушаал бууруулсан Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд тушаалд нэг ч зүйл заалт байхгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актууд нь дараах эрэмбээр үйлчилнэ гэж заасан байдаг. Хамгийн эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3.1-т Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуй нэгжийн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж байдаг. Хөдөлмөрийн гэрээ тухайн байгууллага дотор үйлчилж байгаа хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний хувьд эрэмбийн хувьд арай дээгүүр байдаг. Хөдөлмөрийн гэрээнд заасан нэгж үндэслэл зүйлийг зааж өгөхгүйгээр манай журмыг зөрчсөн байна гэж үндэслээд хүний хөдөлмөрийн гэрээг нь зөрчиж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд нийлээгүй байна гэж дүгнэж үзэж байна. ******* Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй мөн ажил олгогчийн дотоод журмуудыг ч гэсэндээ зөрчсөн үйлдэл гаргаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрыг тодорхойлолтыг зөрчсөн талаар зүйл заалт байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т ажилтанд дараах үүргийг хүлээлдэг гэсэнд Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг дагаж мөрддөг гэх мэтчилэн байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 24.4-д болохоор хөдөлмөрийн сахилгын шийтгэл, мөн уг журмын 24.3.4-д албан тушаал бууруулах, 27-т ажилтанд хориглолт үүсгэх гэх мэт зүйлсийг бичиж өгсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмыг аваад үзэхэд яг сахилгын зөрчил шүү гэж тусгайлан зааж өгсөн зүйл байхгүй байсан. Ийм учраас *******ыг сахилгын шийтгэл зөрчил гаргасан гэж үзээд сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна үзэж байна. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор техникийн системээр багц журам гэж байгаа. Техникийн системээр багц журмын 6.1.14.1 болон 6.1.14.2-т холбоотойгоор шүүгч асуусан байдаг. Ерөнхий нягтлан бодогч нь теллер, ахлах теллерийг хянана гэсэн зүйл байхгүй байгаа. Теллерийг ахлах теллер гээд таслал тавиад ахлах теллер болон ерөнхий нягтлан бодогчийг салбарын захирал нэгжийн захирал хянана гэж байгаа анхаарах нь зүйтэй. Теллерийн үйлдлийг ерөнхий нягтлан бодогч хянана гэсэн зүйл байхгүй байгаа. ******* захирал танилцаж зөвшөөрсөн байгаа байж яагаад нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ гэсэн танилцсан гэдэг дээр нийт тэр тухайн шалгалтад хамрагдсан хүмүүсийг хамруулж гарын үсэг зуруулсан юм байна лээ. Гарын үсэг зуруулсан гэдэг нь зөвшөөрсөн гэсэн үг биш гэж ойлгох нь зүйтэй. Хамгийн сүүлд хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл байгаа. ******* захирал өөрөө эзгүйд намайг тооцооны төв хариуцсан менежер Б.Болор орлоно гэж шийдвэрлэсэн хэсэг дээр байгаа. Ямар нэг зөвшөөрөлгүйгээр *******ыг гүйлгээ гаргасан, баримт хаасан, зарлагын баримт хаасан гэж буруутгах үндэслэлгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 3.11.5-д заасан орон нутгийн салбарын эзгүйд тооцооны төв хариуцсан менежер ажил үүргийг нь хариуцаж одоо явуулна хөдөлмөрийн дотоод журамд заасан байдаг учраас энэхүү журамд заасны дагуу тухайн гүйлгээг Б.Болорын цохолтоор хийсэн гэдгийг нэмж тайлбарлах нь зүйтэй байх. 17 удаагийн мөнгө хүссэн өргөдөл, баримттай холбоотойгоор мөнгө хүссэн үедээ компьютер авах зөвшөөрөл захирал өөрөө эхэлж зөвшөөрөөд гарын үсэг зурдаг. Тэрнээс биш эвдэрчихлээ гээд ямар ч техникийн дүгнэлтгүйгээр шууд тэр хүн дур мэдээд, компьютер аваад, засаад байдаггүй, болдоггүй. Эхлээд цохуулдаг дараа нь цохолтын дагуу тэр мөнгө төгрөгийг гаргадаг. 17 удаагийн үйлдлийг дотоод хяналт шалгалтын тайланд *******ын буруутай үйлдлээр 17 удаагийн үйлдлийг мөнгө төгрөг хувьдаа авч идсэн байна ч гэдэг юм уу, тийм ямар ч дүгнэлт байгаагүй. Харин нөгөө баримтгүй хаасан, техникийн дүгнэлтгүй хаасан гэдэг нь тухайн үед баримт бэлтгэдэг техник технологийн мэргэжилтэн нь байхгүй байсан гэж тайлбарлаад байна. Мөн хариуцагч энэхүү 17 удаагийн үйлдлийн талаар тодорхой тайлбар хэлээгүй, дотоод хяналт шалгалтын тайланд ч гэсэндээ яг *******ын буруугаар тухайн үйлдлийг бол хийгдсэн юм байна гэж бас мэдэгдээгүй байгааг анхаарах нь зөв байх гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцлоо. Талуудын тайлбар мэтгэлцээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бол дараах нөхцөл байдлууд нотлогдсон гэж үзэж байгаа. Маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын хууль зүйн үндэслэл, шүүхийн өмнө баримтаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Ажил олгогч ******* банк ХК-ийн Төв аймаг дахь салбарын захирал ******* уг тушаалаа гаргахдаа ******* банк ХК-ийн болон дотоод хяналт шалгалтын газрын шалгалтын тайланг үндэслэл болгосон гэж тайлбарласан. Гэтэл бичгээр гаргасан тушаал шийдвэртээ тушаалын үндэслэх хэсэг дээр шалгалтын тайланг үндэслэсэн тухай ямар нэгэн үг, үсэг байхгүй, өөрөө амаар тайлбарлаж байгаа. Гэтэл ******* захирлын үндэслэл болгож тушаал гаргаад байгаа нотлох баримт болох дотоод хяналтын шалгалтын тайлан, бидний маргаан бүхий энэ тушаалын үндэслэлүүд хоорондоо илт зөрөөтэй. Жишээ нь теллер Н.Эрдэнээгийн хий гүйлгээ хийж зээл авсантай холбоотой асуудал. Энэ асуудлыг шалгалтын тайлан дээр дүгнэж бичсэн. Уг шалгалтын тайлан дээр 3 дугаар бүлэг буюу Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны талаар гэдэг хэсэг дээр теллерийн системийн багц журмын 6.1.7, 6.1.8 дахь заалтуудыг зөрчиж ийм гүйлгээ хийснийг буруу гэдгийг дүгнэсэн. Энэ дүгнэлтээр хэнийг буруутгасан бэ гэхээр гүйлгээ хийсэн теллерийг буруутгаад байгаа юм. Эсрэгээрээ энэ тушаал дээр бичигдсэн шиг ******* шат дараалсан хяналт тавих үүрэг бол байна. Ажлын байрны тодорхойлолт, теллерийн систем багц журамд бол байгаа. Гэхдээ тэр үүргээ биелүүлээгүй улмаас теллер хий гүйлгээ хийсэн юм байна гэдэг тийм үг үсэг дүгнэлт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол теллер Н.Эрдэнээгийн хийсэн гүйлгээтэй холбоотой *******ыг шууд дүгнэсэн хяналт шалгалтын тайлан байхгүй, тэр дотор нь тийм үг үсэг байхгүй. Мэргэжлийн байгууллага бол банкны хяналт шалгалтын газраас теллерийн хийсэн гүйлгээтэй холбоотой энэ хүнийг буруутгаагүй байхад ******* захирал тэр гүйлгээтэй холбоотой нэхэмжлэгчийг буруутгаж албан тушаал бууруулах ийм сахилгын шийтгэл ноогдуулж байгаа. Гэхдээ сахилгын шийтгэл ноогдуулахдаа энэ үндэслэлээ яагаад *******ыг буруугаас болж энэ гүйлгээ хийгдсэн гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл ******* хяналт тавиагүй учраас Н.Эрдэнээ гэдэг хүн хий гүйлгээ хийгээд байна шүү дээ гэдгийг одоо нотолсон, шалгасан, тодруулсан, асуусан зүйл ерөөсөө байхгүй. Өөрөө тушаал дээрээ биччихсэн, тушаал дээр бичсэн үндэслэлээс өөр үндэслэл байхгүй. Энийг нотлох анхан шатын тийм баримт бол байхгүй. Яг энэ үндэслэл дээр бичигдсэн үндэслэл тушаалын үндэслэл хоорондоо ил зөрүүтэй байгаа учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Дараа нь 12 удаагийн нийт 16.000.000 төгрөг дээр харилцагчийн гарын үсэг зөрөөтэй гэсэн ийм асуудал тавьдаг мөн энэ ажиллагаанд бас хяналт тавиагүй гэж буруутгадаг. Гэтэл шалгалтын тайлан дээр одоо 16 ч биш, нийт 12 төрлийн гүйлгээг хавсралтаар жагсааж бичсэн байдаг юм байна. Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хэсгийн зөрчилтэй баримтаар гүйлгээ хийсэн талаар 3.1.4 дээр энэ шалгалтын тайлан дээр нийт одоо 12 одоо гүйлгээтэй холбоотой зөрчил илэрсэн гэдэг асуудлыг бичсэн. Гэтэл шалгалтын тайлан дээр 12 удаагийн нийт 16.000.000 төгрөгийн гүйлгээ хийж байгаа. Энэ тайлангийн хариуцсан ажилтан гээд Н.Эрдэнээ, Н.Эрхэмбилгүүн, Н.Дулам, Н.Солонго, Н.Халиунаа нар зөрчилтэй гүйлгээг үндэслэж гүйлгээ хийсэн. Теллерийн систем багц журмын 6.1.4-т заасан болон 6.1.12-т заасныг зөрчсөн. Зөрчил гаргасан ажилтан нь теллер Н.Эрхэмбилгүүн гэдэг ийм үндэслэлүүдийг дурдаж бичээд байгаа юм. Энэ дүгнэлт дотор бол жишээ нь ******* гэсэн үг үсэг байхгүй, ******* гэдэг үг үсэг байхгүй байхад 12 удаагийн алдаатай зөрчилтэй гүйлгээг шууд энэ хүнийг буруутгасан байдлаар арга хэмжээ авсан ийм тушаал бичгээр гаргачхаад байгаа юм. Дараа нь техникийн дүгнэлт байхгүй байхад гүйлгээ хийсэн, орлого зарлагыг хаасан гэдэг үндэслэлүүдийг дурддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг дүгнэлтүүд байгаа. Тэр санхүүгийн өдөр тутмын орлогын баримтад бол хавсралт болж үйлдээд явдаг юм. Энэ баримтуудыг авъя гээд нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаад манай хүсэлтээр шүүхээс хуулийн хүчин төгөлдөр захирамж очдог. Шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд, одоо хэн ч бай заавал биелүүлэх үүрэгтэй. ******* банк ХК бол том толгойлдог, шүүхийн өөдөөс ингээд тайлбар тавьдаг. Баримт байхгүй, байхгүй баримтыг бид нар гаргаж өгөхгүй гэж байр сууриа илэрхийлдэг. Гэтэл нэхэмжлэгч өөрийнх нь ажил амьдралын асуудал тухайн үед яригдаж байсан учраас санхүүгийн гүйлгээний баримтуудыг нэг бүрчлэн шалгаад, байхгүй гэж буруутгаж байгаа дүгнэлтүүд, гүйлгээний баримт байсан учраас хуулбарлаад авчихсан байгаа. Нэхэмжлэгч өөртөө байгаа хувиа одоо нотлох баримтын шаардлага хангуулж чадахгүй байгаа ч гэсэн одоо шүүхэд энийг гаргаж өгнө. Тийм учраас ийм баримттай, дүгнэлттэй байгаа юман дээр дотоод хяналт шалгалт нь огт байхгүй мэтээр илт зөрөөтэй ийм тайлан гаргачихдаг. Уг асуудлыг ажилтнаас ямар нэгэн тайлбар мэдүүлэг авахгүй шалгаж тодруулахгүйгээр шууд тайлан дээр бичигдсэн үг үсэг, үнэн зөв мэтээр тайланд хөтлөгдөж шууд арга хэмжээ авсан байдлаас тодорхой харагдаад байгаа. Дараа нь ******* банк ХК-ийн Төв аймаг дахь салбарын захирлыг орлох эрх бүхий албан тушаалтан нь байхгүй байхад одоо гүйлгээ хийсэн гэдэг асуудал ярьдаг. Гэтэл энэ асуудлаар Дотоод хяналт шалгалтын газар шалгалтын тайландаа ******* банк ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.11.5-д заасны дагуу ******* банк ХК-ийн төв аймаг дахь салбарын захирал ******* та л тушаал гаргах ёстой байсан юм байна. Тушаал гаргахгүйгээр зүгээр амаар хүмүүсийг ингээд орлон гүйцэтгүүлээд байна шүү дээ таныг буруу шүү дээ гээд таныг буруутгасан шалгалтын тайлан гаргасан байхад тэр үндэслэлээр яагаад ******* гэдэг хүн дээр тушаал шийдвэр гаргаж байгааг ерөөсөө ойлгомжгүй байгаа юм. Энэ байдлыг бас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Энэ байдлаас ингээд дүгнэж үзэхэд тушаалын үндэслэл нэхэмжлэгчийг буруутгаж байгаа зөрчил гэж яриад байгаа тушаалын үндэслэл болсон дотоод аудитын шалгалтын тайланд бичигдсэн үг үсэг үнэлэлт дүгнэлтээс эрс тэс зөрүүтэй. Шалгалтын тайланг дүгнэж явж байгаад хамгийн сүүлд нь ажилтан тус бүр дээр буюу ******* банк ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.6.2-т ерөнхий нягтлан бодогчийн үйл ажиллагааны талаар гээд дүгнэлтээ хийсэн. Энэ дээр *******ыг гол буруутгасан үндэслэл юу байсан бэ гэхээр ******* банк ХК-ийн өдөр тутам үйлдэж байдаг кассын дэвтэр дээр хийгдсэн гүйлгээнүүд засвартай, нэр бичигдээгүй, гарын үсэг зөрүүтэй гэж байгаа дээр хяналт тавиагүй гэдэг агуулгаар нэхэмжлэгчийг буруутгаад арга хэмжээний санал оруулж ирж байгаа. ******* банк ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.6.2-т ******* захирлын 2023 оны 06 сарын 23-ны өдөр гаргасан тушаал дээр бичигдсэн үг үсэг дүгнэлт ерөөсөө байхгүй байгаа. Энийг бол шүүх прокурор анхаарч үзнэ. Дараагийн анхаарах асуудал нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой болсон арга хэмжээ авах эрх хэмжээний асуудал дээр бас шүүх анхаарал хандуулахыг хүсэж байна. Хүний нөөцийн хорооны яг хурлын шийдвэрийг үндэслээд салбарын захирал тушаал гаргаад, нэхэмжлэгчид албан тушаал бууруулах арга хэмжээ авсан нь дотоод журамдаа хэр нийцсэн юм бэ гэдгийг зайлшгүй анхаарах шаардлагатай. Яагаад гэхээр хөдөлмөрийн дотоод журмын 24.7-д дээр орон нутгийн нэгжийн салбарын захирлын зөвлөлийн гишүүдэд сахилгын шийтгэл ноогдуулах асуудлыг дотоод журмын 8.1-д заасан үндэслэл журмын дагуу шийднэ гэж заасан байгаа. ******* банк ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д болохоор ажилтанд сахилгын шийтгэл ноогдуулах асуудлыг доор дурдсан эрх хэмжээний дагуу шийдвэрлэнэ гээд нийт 3 үндэслэл заасан. ******* банк ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3-т орон нутгийн нэгжийн ажилтан /салбарын захирлаас бусад/ гэж байгаа юм. ******* захирлаас бусад ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл, ******* банк ХК-ний холбогдох бодлого, дүрэм журам, зааврын хүрээнд шийдвэрлэнэ салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэсэн байгаа юм. *******д арга хэмжээ авах уу, үгүй юу, албан тушаал буулгах уу гэдэг асуудлыг эхлээд ******* банк ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3-д заасны дагуу салбарын захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж шийдвэр гаргах ёстой байсан. Уг шийдвэрийг салбарын захирал тушаал гаргаж баталгаажуулах ёстой байсан. Гэтэл өөрсдийнх нь баталсан хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дотоод журамд заасан процессын ажиллагааг нь алгасаад шууд төв дээр очоод *******ын хувь заяаг шийдсэн. Төв дээр очиж хувь заяаг шийдэхдээ бас алдаатай хоорондоо ил зөрүүтэй ийм саналуудыг тэр өдөр нь тэр хурлаар өөрчилсөн байдлаар шийдсэн. Жишээ нь арга хэмжээ авах үндэслэл болсон ******* банк ХК-ийн дотоод хяналт шалгалтын газрыг ахалж ирсэн хянан шалгагч бол Н.Батзориг гэж хүн байсан. Н.Батзориг гэж хүн 2023 оны 04 дүгээр сарын сарын 8-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* банк ХК-ийн Төв аймаг дахь салбарын үйл ажиллагааг шалгаад 2023 оны 5 дугаар сарын 11-нд шалгалтын тайлангаа бичгээр гаргаад *******д 3 сарын 20%-ийн сахилгын шийтгэл ноогдуулна гэдэг саналын хуудсаа ингээд бичгээр өгсөн. Тэр саналын дагуу ******* банк ХК-ийн төв банкны хүний нөөцийн хорооны хурал дээр ******* ийм алдаа зөрчил дутагдал гаргасан. Ийм учраас *******д холбогдох дүрэм журам бүр хуулийн газрын санал дүгнэлтийг үндэслэж 3 сард 20%-ийн цалингийн арга хэмжээ авъя гэдэг саналыг оруулж байгаа юм. Гэтэл *******ын ажлыг шалгасан хянан шалгагчийн гаргасан 3 сарын 20%-ийн цалингийн арга хэмжээний саналыг хуулийн газрын захирал Н.Амарсанаа гэдэг хүн тэр хурал дээр шууд өөрчилсөн. Энэ дээр бол цалингийн биш, шууд албан тушаал бууруулах санал оруулж байна гээд нэг хүн санал оруулсан. Тэр саналын дагуу *******ын хувь заяаг шийдээд явчихсан. ******* захирал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ******* банк ХК-ийн төв салбарт саналыг өөрчлөх дүрэм журам, эрх хэмжээ байгаа гэж яриад байгаа. Гэхдээ тэр нь бол хавтаст хэрэгт бол байхгүй шүү дээ. Дотоод журам дээр тийм үг үсэг ерөөсөө байхгүй, өөрчлөх эрх хэмжээ байж болно. Гэхдээ энэ чинь сайн муу ч гэсэн одоо хүний ажил, амьдралын асуудал яригдаж байгаа шүү дээ. Хувь заяаны асуудал яригдаж байгаа тэрнээс зүгээр нэг хүний бодлоор саналаар ингээд шийдчихдэг юм бол биш шүү дээ. Харин ч эсрэгээр энэ хүнийг ажлыг бүүр сар гаран хугацаанд шалгаад бүх юмыг нь үзээд тайлан дүгнэлтээ гаргасан хянан шалгагч энэ хүн дээр цалингийн арга хэмжээ авъя гэж байхад энэ хүнийг мэдэхгүй, танихгүй, үйл ажиллагааг нь шалгаагүй үзэж хараагүй, төв дээр байгаа нэг захирал шууд албан тушаал бууруулах ийм санал оруулж ирсэн. Тэр саналыг нь хүний нөөцийн хорооны хурлаар батлаад тэр хурлыг үндэслэж *******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан нь дотоод журамд заасан процессын шинжтэй ийм алдаа зөрчлүүдийг гаргасан юм байна гэж үзэж байна. Т.Лхамсүрэн өмгөөлөгчийн хэлсэн хөөн хэлэлцэх хугацааны сонсох ажиллагаа хийгдээгүй ийм асуудлууд байна. Энийг бас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ гэдэгт бол итгэлтэй байна. Тийм учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Дашзэвэг Амаржаргал нь шууд удирдлага дор ажилладаг вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэлд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй, 12 удаа нийт 16.688.500 төгрөгийн бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтад харилцагчийн гарын үсэг программ дах баталгаат гарын үсгийн маягтаас зөрүүтэй зурагдсан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй, шууд удирдлагаар хангаж зөрчлийг арилгуулаагүй нь тус тус Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.14.1, 6.1.14.2, 6.1.14.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн, 17 удаа нийт 8,397,520 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлтгүйгээр зардлаас хаасан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5 дахь заалт, СГБХБЭХЖ-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөрчиж орлон ажиллах тушаал гараагүй албан тушаалтны цохолтоор 8 удаа нийт 3.495.000 төгрөгийн урьдчилгаа гаргаж, зардлаас хаасан, Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалтыг зөрчиж 1 удаа 7.000 төгрөгийн хоол, унааны мөнгө дутуу, 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгийг илүү тооцоолж олгосон, Санхүүгийн бүртгэл хөтлөх заавар-ын 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг зөрчиж Сэргэлэн тооцооны төвийн цайны зардлаас 189.600 төгрөгийг нэхэмжлэх, баримтгүй хаасан, 150.000 төгрөгийн урьдчилгааг нэгжийн удирдлагын зөвшөөрөлгүй зардлаас хаасан, ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6, 4.6.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж 9 удаа журмын хавсралт маягт ашиглалгүй зардал гаргасан, Автомашин ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг зөрчиж авто инженерийн дүгнэлтгүйгээр автомашины хэрэгсэл худалдан авахад 9 удаа нийт 16.642.120 төгрөгийн зардал гаргасан нь тус тус Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон байх тул 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төв аймаг салбарын ахлах теллерээр албан тушаал бууруулж томилох сахилгын шийтгэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтуудыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төв аймаг салбарын ахлах теллерээр албан тушаал бууруулж томилох сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Хөдөлмөрийн дотоод журам-ын 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтыг зөрчиж 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 41 өдөр ажил тасалсан байх тул 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн болон 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банк ХК-ийн Төв аймаг дахь салбарын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ******* нь ******* банкны хөдөлмөрийн дотоод журам, нууцын заавар, төлбөрийн системийн багц журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт гэх заалтуудыг зөрчсөн нь ******* банк ХК-ийн дотоодын шалгалтаар тогтоогдсон. Тайлан бол угаасаа бүх ажилтны хурал дээр хэлэлцүүлэгдсэн. Уг тайлан нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсрагдсан байгаа. Мөн би бас тухайн шалгалтаар бас шалгагдсан. Миний хувьд тэр тайлан дээр би энэ тайлан шалгалтын үр дүнг бол хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй. Харин ерөнхий нягтлан бодогч өөрөө гарын үсэг зурсан байдаг. Уг тушаал дээр бичигдсэн зөрчлүүдийг Дотоодын хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогоод ерөнхий нягтлан бодогчид сахилгын шийтгэл ноогдуулах шийдвэр гаргаад, салбарын захирлын зөвлөл болон захирлын зөвлөлтэй холбоотой асуудлыг ******* банк ХК-ийн Төв салбар дээр хүний нөөцийн хорооны шийдвэрээр шийдэгдэж байгаа. ******* банк ХК-ийн салбарын бусад ажилтнуудтай холбоотой гомдол саналаар бол нийтдээ 60 гаран ажилтан дээр арга хэмжээний санал оруулж ирээд холбогдох шатны хороодын хурлаар шийдэгдээд явсан. ******* банк ХК-ийн Төв аймгийн салбар дахь ерөнхий нягтлан бодогч ******* нь шууд удирдлага дор ажилладаг веб теллер ******* зээлдэгч Н.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын үнэлгээ хийж тэтгэврийн зээлийн дансыг хаасан гэдэг. Зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн дээр шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй. ******* банкны мэдээллийн системийн багц журам, ажлын байрны тодорхойлолт дээр нь тодорхой байж байгаа. Уг баримт нь хавтаст хэрэгт орсон байгаа. Теллерийн системийн багц журмын 3.5-т Ерөнхий нягтлан бодогчийн теллерийн систем дэх дараах үүрэг хүлээнэ гэсэн дээр теллер ахлах теллер харьяа төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, хяналт тавих, 3.5.2-т нэгжийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, бүртгэл, төлбөр тооцоотой холбоотой бүх төрлийн заавар журмын хэрэгжилтэд хяналт тавих, 3.5.3-т ажилтнуудын олон ажиллаж байгаа хуваарийг гаргаж үйл ажиллагаандаа мөрдүүлэх, 3.5.5-т нэгжийн нэгдсэн кассыг хариуцан ажиллах ажилтны хуваарийг гаргаж үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллах, 3.5.6-д өдрийн баримтыг багцалж хуваарийг гаргах өдрийн баримтад хяналт тавих баталгаажуулах. Ажлын байрны чиг үүрэг дээр нь чиг үүргүүд давхар орж ирсэн байгаа. Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2-т заасан мөн 6 дугаар зүйлийн 6.1.14.1, 6.1.14.2, 6.1.14.4 дэх заалт мөн уг журмын 8 дугаар зүйлийн зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус дурдсан байдаг. 17 удаа нийт 3.400.000 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер тоног төхөөрөмж, дохиоллын систем, техникийн дүгнэлтгүйгээр зардлаас халсан нь ажлын байрны тодорхойлолт чиг үүргийг зөрчсөн гэж үзнэ. Ажлын байрны тодорхойлолт, теллерийн системийн багц журам зэрэг дээр ерөнхий нягтлан бодогчийг ******* банк ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатын баримт бүрдүүлбэр, теллертэй холбоотой бүх юмыг л хянаж шалгах гарч болзошгүй алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх ажлуудыг сургах гээд бүх үүргүүд нь давхардаад ороод ирчихсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3-т заасан заалтыг зөрчиж 700.000 төгрөгийн хоол унааны мөнгө дутуу 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол унааны мөнгө илүү тооцож олгосон гэсэн байна. Цалинг ерөнхий нягтлан бодогч өөрөө бодож байгаа. Дотоод шалгалтын тайлан дээр бичсэнээр ******* банк ХК-д бодит хохирол учруулсан асуудал яригдаад ажлаас чөлөөлөх арга хэмжээний санал асуудал хүний нөөцийн хороон дээр яригдаад надаас бас шууд тэр талаарх санал авсан байсан юм. Би бол ерөнхий нягтлан бодогч *******ыг одоо ажлаа хаяж явснаас хойш 44 хоног хүлээсэн. Эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа энэ хуурамч гэрээтэй холбоотой асуудлыг би тушаалыг нь хасуулсан. Би өөрөө таныг ерөнхий нягтлан бодогчоор томилсон байх. Ер нь бол энэ бүх зөрчлүүд хяналт шалгалтын газраар тогтоогдчихсон зөрчлүүд дээр хүний нөөцийн хорооны шийдвэрийн дагуу бол арга хэмжээ авсан гэв.
7. Нэхэмжлэгчээс ******* банкны захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 дугаар тушаалын хуулбар (хх-6-7), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШЗ2023/02187 дугаар шүүгчийн захирамж (хх-8-10), ******* банкны явсан бичгийн бүртгэл (хх-11), Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2023/04 дугаар тэмдэглэл/шийдвэр (хх-12-16), ******* банкны хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаар хуралдааны тэмдэглэл (хх-17-18), 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 451 дугаар итгэмжлэл (хх-19), *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-20), *******ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ажил хүлээлцсэн акт (хх-21-23), *******ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ (хх-24-29), *******ын ажлын байрны тодорхойлолт (хх-30-32), ******* банкны захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Н/11 дугаар тушаалын хуулбар (хх-33), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэнгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлт (хх-51-52), 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлэх гэрээ (2хх-20-21), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлт (2хх-23), нэхэмжлэгч *******ын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт (2хх-44), 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (2хх-45), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
8. Хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 49/793 дугаар хариу тайлбар (хх-46-47), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
9.-Шүүхээс ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 49/832 дугаар албан бичиг, хавсралт (хх-74-117), Төв аймаг салбарын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар хурлын тэмдэглэл (хх-118-125), ******* банк-ийн Төв аймаг салбарын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар хурлын тэмдэглэл (хх-126), ******* банк-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10/5323 дугаар албан бичиг (хх-127), ******* банкны Дотоод хяналт, шалгалтын газрын Төв аймаг салбар, харьяа 29 тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан (хх-128-164), ******* банкны хүний нөөцийн хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаар хурлын тэмдэглэл (хх-165-169), ******* банкны захирлын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Н/04 дугаар тушаалын хуулбар (хх-170-171), ******* банкны теллерийн системийн багц журам (хх-172-190), ******* банкны автомашин ашиглалтын журам (хх-191-195), ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам (хх-196-198), ******* банкны санхүүгийн бүртгэл хөтлөх заавар (хх-199-249), ******* банкны хөдөлмөрийн дотоод журам (2хх-1-18), ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49/898 дугаартай албан бичиг (2хх-36-37), ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22/71 дугаартай хурлын тэмдэглэл (2хх-38-40), ******* банкны захирлын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Н/04 дугаар тушаалын хуулбар (2хх-41), ******* банкны захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Н/11 дугаар тушаалын хуулбар, хавсралт (2хх-42-43), зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогч ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2..Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.******* банк ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 дугаартай "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар иргэн Д. Амаржаргал миний эрхэлж байсан "******* банк" ХК-ийн "Төв аймаг салбар"-ын "Ерөнхий нягтлан бодогч" албан тушаалыг "Ахлах теллер" албан тушаал болгож бууруулсан. Тус тушаалын хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4. "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 9.2.1, 24.3.4, 27.1.2. Хүний нөөцийн хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 40 дугаар шийдвэрийг үндэслэл болгожээ.
Улмаар ажилтан ******* миний албан тушаалыг бууруулах болсон үндэслэлээ. ******* нь шууд удирдлага дор ажилладаг вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэлд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй, 12 удаа нийт 16.688.500 төгрөгийн бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтад харилцагчийн гарын үсэг программ дах баталгаат гарын үсгийн маягаас зөрүүтэй зурагдсан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй, шууд удирдлагаар хангаж зөрчлийг арилгуулаагүй нь тус тус Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.14.1, 6.1.14.2, 6.1.14.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн, 17 удаа нийт 8.397.520 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлтгүйгээр зардлаас хаасан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5 дахь заалт, СГБХБЭХЖ-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөрчиж орлон ажиллах тушаал гараагүй албан тушаалтны цохолтоор 8 удаа нийт 3.495.000 төгрөгийн урьдчилгаа гаргаж, зардлаас хаасан, Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалтыг зөрчиж 1 удаа 7.000 төгрөгийн хоол, унааны мөнгө дутуу, 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгийг илүү тооцоолж олгосон, Санхүүгийн бүртгэл хөтлөх заавар-ын 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг зөрчиж Сэргэлэн тооцооны төвийн цайны зардлаас 189.600 төгрөгийг нэхэмжлэх, баримтгүй хаасан, 150.000 төгрөгийн удирдлагын зөвшөөрөлгүй зардлаас хаасан, ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 46, 4.6.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж 9 удаа 16.642.120 төгрөгийн зардал гаргахдаа санхүүгийн газрын захирлаар баталгаажуулаагүй, журмын хавсралт маягт ашиглалгүй зардал гаргасан, Автомашин ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг зөрчиж авто инженерийн дүгнэлтгүйгээр автомашины хэрэгсэл худалдан авахад 16.642.120 төгрөгийн зардал гаргасан нь тус тус Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон гэж тодорхойлсон бөгөөд дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогч ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.
3..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1 Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Дашзэвэг Амаржаргал нь шууд удирдлага дор ажилладаг вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэлд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй, 12 удаа нийт 16.688.500 төгрөгийн бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтад харилцагчийн гарын үсэг программ дах баталгаат гарын үсгийн маягтаас зөрүүтэй зурагдсан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй, шууд удирдлагаар хангаж зөрчлийг арилгуулаагүй нь тус тус Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.14.1, 6.1.14.2, 6.1.14.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн,
3.2 17 удаа нийт 8.397.520 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлтгүйгээр зардлаас хаасан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5 дахь заалт, СГБХБЭХЖ-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, орлон ажиллах тушаал гараагүй албан тушаалтны цохолтоор 8 удаа нийт 3.495.000 төгрөгийн урьдчилгаа гаргаж, зардлаас хаасан, Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалтыг зөрчиж 1 удаа 7.000 төгрөгийн хоол, унааны мөнгө дутуу, 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгийг илүү тооцоолж олгосон, "Санхүүгийн бүртгэл хөтлөх заавар"-ын 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг зөрчиж Сэргэлэн тооцооны төвийн цайны зардлаас 189.600 төгрөгийг нэхэмжлэх, баримтгүй хаасан, 150.000 төгрөгийн урьдчилгааг нэгжийн удирдлагын зөвшөөрөлгүй зардлаас хаасан,
3.3 ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6, 4.6.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж 9 удаа журмын хавсралт маягт ашиглалгүй зардал гаргасан, Автомашин ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг зөрчиж авто инженерийн дүгнэлтгүйгээр автомашины хэрэгсэл худалдан авахад 9 удаа нийт 16.642.120 төгрөгийн зардал гаргасан нь тус тус Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон байх тул 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төв аймаг салбарын ахлах теллерээр албан тушаал бууруулж томилох сахилгын шийтгэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтуудыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төв аймаг салбарын ахлах теллерээр албан тушаал бууруулж томилох сахилгын шийтгэл ногдуулсан.
3.4 Мөн Хөдөлмөрийн дотоод журам-ын 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтыг зөрчиж 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
Д.Амаржаргалын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-1-5), ******* банкны захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 дугаар тушаалын хуулбар (хх-6-7), Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2023/04 дугаар тэмдэглэл/шийдвэр (хх-12-16), ******* банкны хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаар хуралдааны тэмдэглэл (хх-17-18), *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-20), *******ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ажил хүлээлцсэн акт (хх-21-23), *******ын ажлын байрны тодорхойлолт (хх-30-32), ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 49/832 дугаар албан бичиг, хавсралт (хх-74-117), Төв аймаг салбарын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар хурлын тэмдэглэл (хх-118-125), ******* банк-ийн Төв аймаг салбарын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар хурлын тэмдэглэл (хх-126), ******* банкны Дотоод хяналт, шалгалтын газрын Төв аймаг салбар, харьяа 29 тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан (хх-128-164), ******* банкны хүний нөөцийн хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаар хурлын тэмдэглэл (хх-165-169), ******* банкны хөдөлмөрийн дотоод журам (2хх-1-18), ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22/71 дугаартай хурлын тэмдэглэл (2хх-38-40), зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
6. ******* нь ******* банк ХК Төв аймаг салбарт Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан болох нь:
6.1.-*******, ******* банк ХК Төв аймаг салбарын захирал ******* нарын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар. Энэхүү гэрээний 2.1-т Ажлын байрны буюу албан тушаалын нэр: Ерөнхий нягтлан бодогч ажилтай мөн гэрээний 3.1.1-т талууд гэрээг хугацаагүй байгуулахаар харилцан тохиролцсон байна. /1-р хх-н 24-29 хуудас/
6.2. Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/154 дүгээр тушаалын нэг дүгээр хавсралтаар баталсан Ерөнхий нягтлан бодогч албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-н 30-32 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ******* нь ******* банк ХК-ний Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл явдал тогтоогдож байна.
7. Улмаар нэхэмжлэгч ******* нь ******* банк ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Тус гомдлыг ******* банк ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна.
7.1. Дээрх комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хуралдаан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болж хорооноос шийдвэр, тэмдэглэлийг бичгээр гаргаж албажуулан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.
7.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд талууд маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт нийцсэн байна.
7.3. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, Хүний нөөцийн хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 40 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн Төв аймаг салбарын ахлах теллерийн албан тушаалд томилон албан тушаал бууруулжээ.
7.3.1. Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Дашзэвэг Амаржаргал нь шууд удирдлага дор ажилладаг вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэлд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй,
7.3.2. 12 удаа нийт 16.688.500 төгрөгийн бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтад харилцагчийн гарын үсэг программ дах баталгаат гарын үсгийн маягтаас зөрүүтэй зурагдсан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй, шууд удирдлагаар хангаж зөрчлийг арилгуулаагүй нь тус тус Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.14.1, 6.1.14.2, 6.1.14.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн,
7.3.3. 17 удаа нийт 8.397.520 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлтгүйгээр зардлаас хаасан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн,
7.3.4 Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5 дахь заалт, СГБХБЭХЖ-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөрчиж орлон ажиллах тушаал гараагүй албан тушаалтны цохолтоор 8 удаа нийт 3.495.000 төгрөгийн урьдчилгаа гаргаж зардлаас хаасан,
7.3.5 Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалтыг зөрчиж 1 удаа 7.000 төгрөгийн хоол, унааны мөнгө дутуу, 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгийг илүү тооцоолж олгосон,
7.3.6 Санхүүгийн бүртгэл хөтлөх заавар-ын 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг зөрчиж Сэргэлэн тооцооны төвийн цайны зардлаас 189.600 төгрөгийг нэхэмжлэх, баримтгүй хаасан, 150.000 төгрөгийн урьдчилгааг нэгжийн удирдлагын зөвшөөрөлгүй зардлаас хаасан,
7.3.7 ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6, 4.6.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж 9 удаа журмын хавсралт маягт ашиглалгүй зардал гаргасан, Автомашин ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг зөрчиж авто инженерийн дүгнэлтгүйгээр автомашины хэрэгсэл худалдан авахад 9 удаа нийт 16.642.120 төгрөгийн зардал гаргасан нь тус тус Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон байх тул 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төв аймаг салбарын ахлах теллерээр албан тушаал бууруулж томилох сахилгын шийтгэл ногдуулжээ.
7.4. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж үзсэн болно.
7.5. Дээрх ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, Хүний нөөцийн хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 40 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулсан бөгөөд эдгээр үндэслэлүүдийг тус тусад нь авч үзвэл.
8. ******* банкны Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Дашзэвэг Амаржаргал нь шууд удирдлага дор ажилладаг вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэлд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй, 12 удаа нийт 16.688.500 төгрөгийн бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтад харилцагчийн гарын үсэг программ дах баталгаат гарын үсгийн маягаас зөрүүтэй зурагдсан үйлдэлд хяналт тавьж ажиллагаагүй, шууд удирдлагаар хангаж зөрчлийг арилгуулаагүй нь тус тус Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.14.1, 6.1.14.2, 6.1.14.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үйл баримтын тухайд:
8.1 ******* банк ХК-ийн Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.1-д Теллер, ахлах теллер, харьяа тооцооны төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих тус журмын 3.5.2-т Нэгжийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, бүртгэл, төлбөр тооцооны холбогдолтой бүх төрлийн заавар журмын хэрэгжилтэд хяналт тавих гэж тус тус зааснаар ******* банкны Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогч ******* нь вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэл, 12 удаа нийт 16.688.500 төгрөгийн бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтад харилцагчийн гарын үсэг программ дах баталгаат гарын үсгийн маягаас зөрүүтэй зурагдсан үйлдэлд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй нь ******* банкны Дотоод хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Гэвч 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №46 дугаартай ******* банкны Дотоод хяналт шалгалтын тайлангаар Ерөнхий нягтлан бодогч *******тай холбоотойгоор ямар нэгэн алдаа дутагдал гаргасан түүнд сахилгын арга хэмжээ авхуулахаар зааж шийдвэрлэсэн зүйл тухайн хурлаар хэлэлцэгдээгүй байна. Харин дээрх алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар тайланд тусгагдсан байна. /1-р хх-н 172-190 хуудас/
8.2. Теллерийн системийн багц журмын 6 дугаар зүйлийн 6.1.14.1-т Улаанбаатар хот болон аймгийн төв дэх салбар, нэгж бэлэн орлогын 1.000.000 /нэг сая/ төгрөг, /түүнтэй тэнцэх валют/-өөс доош дүнтэй гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гүйлгээний баримтад гарын үсэг зурахгүйгээр багцаар хяналт тавьж ажиллах, мөн журмын 6.1.14.2-т Улаанбаатар хот болон аймгийн төв дэх салбар, нэгж бэлэн орлогын 1.000.000 /нэг сая/ төгрөг /түүнтэй тэнцэх валют/ болон түүнээс дээш дүнтэй гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гүйлгээний баримтад гарын үсэг, тэмдгээр баталгаажуулах мөн журмын 6.1.14.4-т Бэлэн орлогоос бусад гүйлгээг мөнгөн дүн харгалзахгүйгээр гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулах гэж зааснаар теллерийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий субъект нь ахлан теллер болох нь нотлогдон тогтоогдож байна. /1-р хх-н 172-190 хуудас/
8.3. Түүнчлэн дээрх өдөр тутмын баримтууд болон бэлэн орлогын 1.000.000 /нэг сая/ төгрөг /түүнтэй тэнцэх валют/ болон түүнээс дээш дүнтэй гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар шат дараалсан хяналтыг хийж гүйлгээний баримтад гарын үсэг зурсан байхыг тухайн журамд тусгасан бөгөөд энэхүү журамд зааснаар хамгийн сүүлд албан хаагч нарт салбарын захирал хяналт тавьж баталгаажуулахаар зохицуулсан байна. /1-р хх-н 172-190 хуудас/
8.4. Тухайн ажил олгогчийн тушаалд Теллерийн системийн багц журмын 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар гэж тодорхойлсон бөгөөд тус заалт нь дотроо 8.4.1-8.4.3 хүртэлх заалт байгаа тул аль заалтаар нь тухайн ажилтныг буруутгасан эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү заалт нь теллерийн өдөр тутамд хийх ажлыг заасан зохицуулалт бөгөөд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.
8.5. Мөн вип теллер ******* зээлдэгч С.Оюунцэцэгийн дансанд 3.168.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж, тэтгэврийн зээлийн дансыг хаасан, зээлдэгч *******гийн зээлийн төлбөрт 745.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн үйлдэлд тухайлан зөрчил гаргасан гэх албан тушаалтнууд нь холбогдох хууль, дүрэм, журамд заагдсанаар ямар арга хэмжээ авагдсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
9. Урьдчилгаа нийт 8.397.520 төгрөгийг 17 удаагийн үйлдлээр гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлтгүйгээр зардлаас хаасан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн гэх үйл баримтын тухайд:
9.1. Дээрх 17 удаа нийт 8.397.520 төгрөгийн урьдчилгаа гаргахдаа эвдрэл гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлт гаргах ёстой гэдгийг нотолсон нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна. Мөн *******ын ажлын байрны тодорхойлолтын ямар зүйл, заалт, хэсэгт тухайн эвдрэл, гэмтэл гарсан компьютер, тоног төхөөрөмж, дохиоллын системд техникийн дүгнэлт гаргах ёстойг зохицуулсан зохицуулалт байхгүй тул дээрх үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна./1-р хх-н 30-32 хуудас/
10. Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5, СГБХБЭХЖ-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөрчиж орлон ажиллах тушаал гараагүй албан тушаалтны цохолтоор 8 удаа нийт 3.495.000 төгрөгийн урьдчилгаа гаргаж, зардлаас хаасан гэх үйл баримтын тухайд:
10.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ерөнхий нягтлан бодогчийн ажлыг шалгасан тайлан болон ******* банкны хүний нөөцийн хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлд ...Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5-д ОН-н салбарын захирлын эзгүйд тооцооны төв хариуцсан менежер, эсхүл харилцааны ахлах менежер орлох ба шаардлагатай тохиолдолд салбарын захирлын зөвлөлөөр орлон ажиллах ажилтныг томилон салбарын захирлын тушаалаар баталгаажуулна... гэж заасныг зөрчиж албан ёсоор тушаал гарч баталгаажаагүй ажилтнаар цохуулан 8 удаагийн гүйлгээгээр нийт 3.495.000 төгрөгийн урьдчилгаа гарган зардлаас хаасан... гэж буруутгасан бөгөөд ******* банк ХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5-д зааснаар Улаанбаатар хот болон орон нутгийн тооцооны төвийн захирлын эзгүйд нэгжийн харилцааны менежер, шаардлагатай тохиолдолд энэхүү журмын 3.11.3, 3.11.4-т заасны дагуу орлох ажилтныг томилох ба тушаал гаргахгүй, хүний нөөцийн программд баталгаажуулна гэж зааснаар салбарын захирлын эзгүйд орлох албан тушаалтныг баталгаажуулах бөгөөд үүнд тушаал гаргахгүй гэж заажээ. Гэвч ******* банкны дотоод хяналт шалгалтын гишүүн тус хөдөлмөрийн дотоод журамд заасныг буруугаар тайлбарлан хэрэглэж ажилтныг буруутгаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.
10.2 Түүнчлэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №22/71 дүгээр ******* банкны Төв аймаг салбарын хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн нь: 4-т Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг ТТХМенежер Б.Болор хариуцах гэж нэрлэн заажээ. Ажил олгогчийн тушаалын үндэслэл болон тайлбараар Б.Болорын өгсөн үүрэг даалгавар буюу цохолтоор тухайн гүйлгээнүүд хийгдсэн болох нь тогтоогдож байна. Иймд Ерөнхий нягтлан бодогч ******* нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /2-р хх-н 38-40 хуудас/
11. Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалтыг зөрчиж 1 удаа 7.000 төгрөгийн хоол, унааны мөнгө дутуу, 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгийг илүү тооцоолж олгосон гэх үйл баримтын тухайд:
11.1 ******* нь 1 удаа 7.000 төгрөгийн хоол, унааны мөнгө дутуу, 5 удаа нийт 35.000 төгрөгийн хоол, унааны мөнгийг илүү тооцоолж олгосон үйлдлээ нийт ажилтнуудын цагийн бүртгэлийг хүний нөөцийн алба нэгтгэн Салбарын захирлаар хянуулан цохолт хийлгэн, баталгаажуулан нягтлан бодогчид өгдөг. Тухайн цагийн бүртгэл зөв орсон л бол миний бие цагийн бүртгэлийг программд хийхэд шууд автоматаар цалин шууд бодогддог түүнээс биш би өөрөө боддог зүйл огт байхгүй гэж тайлбарлаж маргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй болно.
11.2 Ажил олгогч нь тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалтыг зөрчиж дээрх үйлдлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч ******* банкны Хөдөлмөрийн дотоод журамд 21 дүгээр зүйлийн 21.3.3 гэсэн заалт байхгүй байгаа нь ямар дотоод журмын заалт барьж эрх зүйн акт гаргаж байгаа нь ойлгомжгүй хуульд нийцэхгүй байна.
12. Санхүүгийн бүртгэл хөтлөх заавар-ын 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг зөрчиж Сэргэлэн тооцооны төвийн цайны зардлаас 189.600 төгрөгийг нэхэмжлэх, баримтгүй хаасан, 150.000 төгрөгийн урьдчилгааг нэгжийн удирдлагын зөвшөөрөлгүй зардлаас хаасан, ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6, 4.6.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж 9 удаа журмын хавсралт маягт ашиглалгүй зардал гаргасан, Автомашин ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг зөрчиж авто инженерийн дүгнэлтгүйгээр автомашины хэрэгсэл худалдан авахад 9 удаа нийт 16,642,120 төгрөгийн зардал гаргасан гэх үйл баримтын тухайд:
12.1 Санхүүгийн бүртгэл хөтлөх заавар-ын 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалт нь үйл ажиллагааны бусад зардал гэх ангилалд хамаарч байна. Энэ нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ******* банкны Төв аймаг салбарын дотоод үйл ажиллагаатай холбоотой зардлууд багтдаг бөгөөд тухайн 189.600 төгрөг, 150.000 төгрөгийн И баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтад үдэгдсэн харин нэхэмжлэх буюу мөнгө хүссэн өргөдөл үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байсныг анзаараагүй авч мөнгө олгосон үйлдлээ нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс ямар нэгэн баримт байхгүй гүйлгээг хаасан гэдэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаагүй болно.
12.2 ******* банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, батлах эрх хэмжээний журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т Жижиг мөнгөн сангийн гүйлгээг Хавсралт-3-ын дагуу бүртгэлийн үйл ажиллагаа хариуцсан хэлтэс, албаны захирал хянаж гаргана мөн журмын 4.5-д Улаанбаатар орон нутгийн нэгжийн хувьд нэгжийн захирал, Банкны төвийн газар, хэлтэс, албаны хувьд бүртгэлийн үйл ажиллагаа хариуцсан хэлтэс албаны захирал нь хавсралт-4-т заасан зардлыг батлагдсан төсвийн дагуу хянаж баталгаажуулах эрхтэй байна. Зөвхөн нэгжийн захиралаар хянагдаж гарах зардалд хавсралт маягт ашиглах шаардлагагүй, Автомашин ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг зөрчиж авто инженерийн дүгнэлтгүйгээр автомашины хэрэгсэл худалдан авахад 9 удаа нийт 16.642.120 төгрөгийн зардал гаргасан гэж *******ыг буруутгажээ.
12.3 Дээрх журмууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1-р хх-н 75-117 хуудас/ авто инженер Д.Цолмон нь тухайн сэлбэг хэрэгсэл шаардлагатай болсон авто машинуудад техникийн дүгнэлт гаргаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Мөн дээрх санхүүгийн худалдан авалт хийсэн баримтууд дээр эрх бүхий алба тушаалтны зөвшөөрөлгүй хийсэн гэж буруутгасан нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна. Учир нь худалдан авалт хийх тухай бүрд нь ерөнхий нягтлан бодогч нь Салбарын захирлаар бичилт хийлгэж зөвшөөрөв гэсэн цохолтыг үндэслэн гүйлгээг хийж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /1-р хх-н 75-117 хуудас/
13. Мөн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 тоот тушаалыг гаргахдаа ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хууль болон ******* банкны хөдөлмөрийн дотоод журамд заасан хэд хэдэн заалтыг зөрчиж улмаар ажилтанд сонсох ажиллагааг явуулаагүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг нэгтгэн дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна ******* банкны хөдөлмөрийн дотоод журмын 24 дүгээр зүйлийн 24.10-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах ба хугацаа өнгөрсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж зааснаар Төв аймаг салбарын харьяа 29 тооцооны төвд хийсэн эрсдэлд хийсэн шалгалтын хамрах хугацаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хамруулан шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хийсэн. ******* банкны дотоод хяналт шалгалтын тайланг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №46 дугаартай хурлын тэмдэглэлээр баталгаажуулан ажилтан *******д танилцуулжээ. Үүнээс үзвэл ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор дууссан байна. Гэвч ажил олгогч тухайн үйл баримтыг дурдан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хөдөлмөрийн тухай хууль болон ******* банкны хөдөлмөрийн дотоод журамд заасан хэм хэмжээг зөрчиж гаргасан байна.
14.1. Тухайлбал 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 тоот тушаалын үндэслэл агуулга нь ажилтныг албан тушаал бууруулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан бөгөөд тухайн тушаалыг ажил олгогч ажилтанд мэдэгдээгүй тушаал гаргахаас өмнө ажилтантай уулзаж тайлбар авах ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгээгүй байна.
15. ******* банкны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар ОН-ийн нэгжийн ажилтан /салбарын захирлаас бусад/ асуудлыг салбарын захирлын зөвлөл Банкны холбогдох бодлого, дүрэм, журам, зааврын хүрээнд шийдвэрлэж салбарын захирлын тушаалаар баталгаажуулна. Банкны холбогдох бодлого дүрэм, журам, зааврын хүрээнд эрх олгоогүй болон зохицуулагдаагүй асуудлыг банкны төвийн холбогдох газар, хэлтэс, албанд уламжлан шийдвэрлүүлнэ гэж зааснаар ажилтан *******ын сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төслийг хуулийн асуудал хариуцсан газар, хэлтсээр хянуулсан эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна.
16. Мөн тус журмын 24 дүгээр зүйлийн 24.5-д Банкны төвийн удирдлага, газар, хэлтэс, алба, нэгжийн захирал, менежер нь хариуцсан чиг үүргийн дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажилтанд сахилгын арга хэмжээ авах тохиолдолд Хавсралт 8 буюу Сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас-аар санал гаргана гэж зааснаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтыг удирдлага болгон ******* банкны хөдөлмөрийн дотоод журмын 24.3.3 дах заалтын дагуу Үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг ажилтан *******д гардуулан өгч тайлбар авсан атлаа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №105 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь албан тушаал бууруулах тухай өөр сахилгын шийтгэл ногдуулсан тул энэхүү тушаалтай холбогдуулан тайлбар авах тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж баримтжуулах ба тэмдэглэлд гэрчээр байлцсан этгээдээр гарын үсэг зуруулна гэж зааснаар тухайн ажилтныг ямар хөдөлмөрийн сахилга зөрчсөн талаар урьдчилан өөрт нь сануулж тайлбар бичүүлэх ажиллагааг ажилтанд мэдэгдэлгүй шууд тушаал гарган сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах зэрэг хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
17. Иймд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 дугаартай ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч *******ыг ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
18. Ажилгүй байсан цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагын тухайд:
18.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульд тодорхойлсон байна.
18.2. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасан тул нэхэмжлэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан хоног нь ажлын 65 өдөр болж байна.
18.3 Дээрх журмын 2.3.5-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг бодоход ажилтны ажилласан хугацааны цалин буюу 2023 оны 03 дугаар сарын цалин 2.506.898,03 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын цалин 2.236.500 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын цалин 2.771.045,45 төгрөг нийт 7.514.444 төгрөгийг нийт ажилласан өдөр 65 хоногт хуваахад нэг өдрийн цалин 115.607 төгрөг болно.
18.4. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ажлын 137 өдөр ажилгүй байсан тул 115.607 х 137 хоног = 15.838.159 төгрөгийг хариуцагч ******* банк ХК-ийн Төв аймаг салбараас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 741.344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19..Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:
19.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч *******ыг 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч ******* банк ХК-ийн Төв аймаг салбарт даалгах нь зүйтэй байна.
19.2. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* банк ХК-ийн Төв аймаг салбарт даалгаж шийдвэрлэлээ.
20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ******* банк ХК-ийн Төв аймаг салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 15.838.159 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 237.141 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1..Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т зааснаар *******ыг ******* банк ХК-ийн Төв аймаг салбарын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2..Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ******* банк ХК-ийн Төв аймаг салбараас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15.838.159 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 741.344 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3..Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаад төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* банк ХК-ийн Төв аймаг салбарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ******* банк ХК-ийн Төв аймаг салбараас 237.141 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ