| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/04220/И |
| Дугаар | 101/ШШ2024/00757 |
| Огноо | 2024-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2024/00757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сдүүрэг 8 дугаар хороо, гудамж хаягт байрлах ХХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, 0 дүүрэг 0 дүгээр хороо, Ж 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах О ХХК /РД:5/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Ж 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух О овогт Д /РД:00/,
Хариуцагч: Улаанбаатар хот, С дүүрэг 0 дүгээр хороо, Г тауэрийн 0 дугаарт давхарт байрлах сан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сдүүрэг 16 дугаар хороо, ө6 дугаар гудамж, 94 тоот хаягт оршин суух Б Б/РД:00/ нарт холбогдох,
З төлбөрт нийт 81,280,129 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч бөгөөд хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагч З а д сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч Б.Б өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Иргэн Э.Д болон О ХХК нар нь Х банкнаас 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус банктай 1 дугаартай З гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногийн 30 хувийн хүүтэйгээр авсан байдаг. Зээлийг авсны дараа бол 2015 онд З нөхцөл өөрчилж, З дуусах хугацааг нь 21 сараар сунгаж, З гэрээний дугаарыг 2 болгон өөрчилсөн байгаа.
Түүнчлэн анх зээл олгоход З а д сантай гэрээ байгуулсан бөгөөд тус газар О ХХК болон Э.Д нарыг З гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэхээр 2014 оны 3 сарын 27-ны өдөр 1 дугаартай а д гэрээ байгуулсан. а д гэрээгээр а дааж төлөх хэмжээг үндсэн З дүнгийн 51.9 хувь байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 14,531,346.2 төгрөг байна.
Хариуцагч нар нь 2015 онд З гэрээний дуусах хугацааг 21 сараар сунгахдаа үндсэн З үлдэгдэл 33,615,980.42 төгрөг, төлөгдөөгүй хуримтлагдсан хүүгийн төлбөр 7,361,662.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 221,097.58 төгрөг нийт 41,198,740.28 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нэмэлт гэрээнд тусгаж, 1 дугаартай З дансыг 2 дугаартай болгон өөрчилсөн.
Энэ нь тухайн эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа зүйл бөгөөд З гэрээний нөхцөл буюу хугацаа, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдөж байгааг банкны системийн хувьд шууд 1 дугаар данс дээр хийх боломжгүй байсан учир шинэ данс үүсгэсэн болно. Харин эргэн төлөлтийн хуваарийг гаргахад процессийн хувьд алдаа гарсан тул тооцооллыг хийж залруулан баталгаажуулж, шүүхэд хүргүүлсэн.
З тухайд нийт 2097 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн З үлдэгдэл 20,415,980 төгрөг, З хүү нь 41,680,226.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,117,889.19 төгрөг нийтдээ 69,215,157 төгрөг байна.
Үндсэн З үлдэгдэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор З а д сангийн хариуцах төлбөрийн дүн 10,595,894 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас З гэрээний үүрэгт 58,619,263 төгрөг гаргуулах, а даагч З а д сангаас 10,595,894 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 12,064,972 төгрөгөөр багасгаж байна.
З а д сангийн хувьд үндсэн З үнийн дүнгийн 51,9 хувь буюу 10,595,890 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаас ноогдож байх тул энэ мөнгийг З а д сангаас гаргуулж өгнө үү.
О ХХК болон Э.Д, Б.Бнараас 58,619,263 төгрөгийг гаргуулж, Сдүүргийн 16 дугаар хороо, ө6 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлалтай, 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 237 мкв талбайтай Ү-00 дугаартай өмчлөх эрхтэй газар болон хэвлэлийн машин, компьютер, 00 арлын дугаартай Т раум маркийн суудлын автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч, хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчтэй 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1 дугаартай З гэрээ байгуулж 40 сая төгрөг авсан үйл баримт дээр маргахгүй. Энэ гэрээ 3 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд З гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан.
Х банк ХХК өөрийн санаачилгаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тухайн 40 сая төгрөгийн З хугацаа, үнийн дүн дээр өөрчлөлт оруулсан. Ингэхдээ бид З а д сангаас зөвшөөрөл авсан гэж ярьж байгаа боловч тухайн цаг хугацаанд байгуулсан гэрээнд а д санг оролцуулаагүй.
Х банктай байгуулсан 2015 оны 12 сарын 03-ны өдрийн З гэрээг байгуулаагүй. Гэрээний нэр томьёоны хувьд ч тэр 1 дугаартай З гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн байгаа.
Энэ гэрээний дагуу 41,198,740.28 төгрөгийг зээлээгүй. Энэ мөнгийг бэлэн аваагүй.
Тухайлбал зээлдэгч нар 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 40 сая төгрөгийг зээлж аваад, 2014 оны 04 дүгээр сараас 01 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 39,575,803 төгрөгийг төлсөн байдаг.
Гэтэл 1 дугаартай З дасны гүйлгээнээс харах юм бол З 41,198,740.28 төгрөгийг төлсөн үйл баримт харагдаж байгаа юм. Энэ үйл баримт бол Х банк өөрийн сайн дураараа бусдын өрийг төлж байгаа үйлдэл юм. Тухайн хугацаанд З гүйлгээг автоматаар татаж авсан, энэ үйлдлийг тухайн цаг хугацаанд З а д сан мэдээгүй, З а д сантай байгуулсан гэрээгээр З гэрээний нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд мэдэгдэнэ гэж заасан боловч З а д сан мэдээгүй байдаг.
Бид үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо хэдийгээр залруулга хийж байгаа боловч 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 40 сая төгрөгийн З үлдэгдэл 33,615,980 төгрөг, хуримтлагдсан хүү 7,361,662 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 221,097.58 төгрөг нийт 41,198,740 төгрөг байгаа.
Гэтэл энэ гурван төлбөрийн нийлбэр 41,119,798 төгрөгийн дүнгээр дахин З гэрээ байгуулсан, 41,119,798 төгрөгийн дүнтэй бүхий зээл олгосон гэж Х банк тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Банкны тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчсөн. Хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү бодож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч нарын хувьд 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл нийт З төлбөрөөс 21,337,593 төгөргийг төлсөн байгаа.
Иймд 2015 оны 12 сарын 03-ны өдрийн хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
Мөн 2019 оноос 02 оны хооронд Ковид 19 цар тахал болж аж ахуй нэгж, хувь хүн бүгдийн үйл ажиллагааг зогсоосон байхад энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тасралтгүй авсан байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт нь халдсан гэж үзэж байна. Хариуцагч нар нь 2014 оны зээлээс 01 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 39,575,803 төгрөгийг төлчихсөн учраас одоо З гэрээний үлдэгдэл төлбөр 12,276,386.29 төгрөг байна. Энэ мөнгийг бол төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн бус үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай хууль бус үйлдлээс болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 12,276,386 төгрөгийг хангаж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Бминий бие Ч.О гэх хүнийг огт танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг ямар нэг байдлаар шилжүүлээгүй.
Мөн бичиг үсгийн чадвар муутай, түүнээс олгосон итгэмжлэлийн үр дагаварын талаар мэдэхгүй байсан зэрэг байдлыг анхаарч үзнэ үү.
Х банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэг иргэн Б.Бнь хариуцагч биш гэж үзэж байна. Б.Бнь гэрээний үүргийг төлөх үүрэг хүлээсэн этгээд биш юм. Учир нь 2014 онд О ХХК-ийн гүйцэтгэх захирал н.От итгэмжлэл олгосон байдаг.
Ингэхдээ Б.Бнь өөрөө бүрэн дунд боловсрол эзэмшээгүй, бичиг үсэг мэдэхгүй, энэ итгэмжлэлийн улмаас ямар үр дагавар үүсэхийг өөрөө ойлгоогүй байсан бөгөөд түүний үр дагаварыг тайлбарлаагүй, ойлгуулаагүй үйл баримт байгаа.
Б.Б-ын хувьд шүүх дээр ирж нэхэмжлэл гардаж авахдаа өөрийн өмчлөлийн байшин, газрыг З барьцаанд тавьсныг мэдсэн.
Б.Б-ын өмчлөлийн газар болон хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагын Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Хариуцагч З а д сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай З а д сан нь нэхэмжлэгч Х банк болон О ХХК нартай 2014 оны 3 сарын 27-ны өдөр 1 дугаартай а д гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр зээлдэгчийн үндсэн З үлдэгдэл дүнгийн 51,9 хувьтай тэнцэх хэмжээг а даах хариуцлага хүлээхээр тохиролцсон.
Гэрээгээр зээлдэгч нь З гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд а даасан хувиар уг үүргийн биелэлтийг а даагчаас шаардах эрхтэй гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч нь зээл төлүүлэх хангалттай арга хэмжээ аваагүй тул а даагчаас гаргуулах үндэслэлгүй. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг манайд мэдэгдээгүй. Нэмэлт гэрээтэй холбоотой үүргийг манай байгууллага хариуцахгүй. Энэ гэрээнд үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй тул үүрэг хүлээхгүй.
Харин анх олгосон З гэрээний дагуу хуульд заасан үндэслэл байвал үүрэг хүлээнэ гэв.
5.Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Э.Д би Х банк ХХК-ийн 2014 оны 3 сарын 25-ны өдрийн 1 дугаартай З гэрээний үүрэгт манай компани болон Э.Д нараас 66,748,782.8 төгрөг, З а д сангаас 14,531,346.2 төгрөг, нийт 81,280,129 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.
Дээрх иргэний хэрэгт 2014 оны 3 сарын 25-ны 1 дугаартай З гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар 03-ны өдрийн 41,198,740.28 төгрөгийн үнийн дүн, З хуваарь бүхий 2 З дансны дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
2014 оны 3 сарын 25-ны өдөр 1 дугаартай а д гэрээг З а д сан, нөгөө талаас Х банк, гуравдагч талаас О ХХК нар байгуулсан.
Энэ гэрээний 3.2.5-д ...гэрээний хугацаа сунгах, З хэмжээ ...өөрчлөгдөх зэрэг а даагчид хохиролтой, эсхүл бусад сөрөг үр дагавартай байж болзошгүй өөрчлөлтүүдийг З гэрээнд оруулахаар бол а даагчаас урьдчилан зөвшөөрөл авах үүргийг зээлдүүлэгч хүлээсэн.
Гэтэл нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж, 2014.03.25-ны өдрийн 1 дугаартай гэрээний үүргийг өөрийн санаачлагаар зээлдэгчид нэмж зээл олгосон мэт хаасан. З а д санд мэдэгдэлгүйгээр 2015.12.03-ны өдөр зээлдэгчид 41,198.740.28 төгрөг олгож, зээл төлөлтийн хуваарийг хийсэн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хууль болон гэрээний үүргээ дур мэдэн зөрчсөн үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл энэхүү гэрээнд өөрчлөлт оруулсан гэрээ байгуулагдсан эсэхийг З д санд мэдээгүй, зээлдэгчид олгосон З эргэн төлөлт эрсдэл үүссэн атал өөрийн нэр дээр муу З тоо нэмэгдэнэ гэсэн утгаар өөрийн санаачлагаар хугацаа нь дуусаагүй З гэрээнд өөрчлөлт хийж, үндсэн З үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн төлбөрт дахин зээл олгох замаар 2014.03.25-ны өдрийн 1 дугаартай З гэрээний үүргийг дуусгавар болгосон үйлдэл талуудын хүсэл зориг байгаагүй нь харагдаж байна.
Мөн талуудын хооронд 2014.03.25 болон 2015.12.03-ны өдөр гэрээ байгуулагдах үед Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010.08.10-ны өдрийн 475/182 тоот тушаал, түүний хавсралт Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Үүнд 2014.08.26-ны өдөр 1 тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан ба уг тушаалаар Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.9, 2.10 дахь хэсгийн ... тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэснийг хүчингүй болгож, 2.11 дэх хэсэгт ... хугацаа сунгахаар бол ...активыг ангилал бууруулахаар заажээ.
Энэ нь Х банкинд 2014.03.25-ны өдрийн 1 дугаартай З гэрээний дагуух эгч нарын өрийг /ундсэн З үлдэгдэл 33,615,980.42, хүү 7,361,662.28, нэмэгдүүлсэн хүү 221,097.58 төгрөгт/ шинэ актив үүсгэж 41,198,740.28 төгрөгийн зээл олгож, төлүүлэхийг зөвшөөрсөн ойлголт биш бөгөөд уг З ангилалийг бууруулж, эрсдлийн сан байгуулахыг үүрэг болгосон байна гэж үзэхээр байна.
Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2016.12.09-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай №А-336/400 тоот тушаал, мөн 2017.06.30-ны өдрийн А193/228 ртай тушаалын Хавсралт Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах ын 2.4.14 дэх хэсэгт ...Банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэжээ.
Бодит байдал дээр зээлдэгч нар нь 2015.12.03-ны өдрийн 1 дугаартай З төлбөрт банкнаас 41,198,740.28 төгрөг хүлээн аваагүй. Тус З дансны хуулгаас үзвэл 2015.12.03-ны өдөр 41,198,740.28 төгрөгийн зээл олгосон гүйлгээг дансны гүйлгээний аргаар гүйцэтгэсэн байх ба энэ дүнгээр З эргэн төлөлтийн хуваарь хийж 1 дугаартай З гэрээний 2014.03.27-2015.12.03-ны хүртэл хугацааны хуримтлагдсан хүү гэх 7,361,662.28 төгрөгийн төлбөрөөс дахин үндсэн хүү, түүнээс нэмэгдүүлсэн хүү тооцон зээл олгож, хуваарь хийсэн нь тодорхой харгадаж байхаас гадна дээрх хууль, журамтай нийцэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451.1, 56-р зүйлийн 56.1.1-д заасныг тус тус удирдлага 1 дугаартай 41,198,740.28 төгрөгийн үнийн дүн бүхий З гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбартаа: Хариуцагч О ХХК, Э.Д нар нь хамгийн анх Х Банктай 2014 оны 3 сарын 25-ны өдөр 1 дугаартай З гэрээг байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр авсан. Х банк нь З гэрээний дагуу 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг зээлдэгч О ХХК, О нарын дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Зээлдэгчийн гаргасан хүсэлтүүдийн дагуу анхны З гэрээ байгуулагдсанаас хойш З нөхцөлд дараах өөрчлөлтүүд /З гэрээний хугацаа сунгах, З төлөлтийн хуваарийн өөрчлөлт/-ийг оруулсан бөгөөд банкны үндсэн системийн ажиллах горимын онцлогоос шалтгаалан З нөхцөл өөрчлөх бүрт анх байгуулсан гэрээний нэмэлт гэрээг байгуулж З дансны дугаар өөрчлөгдсөн болохыг гэрээнд тусгаж, харилцагчийн хүсэлтийг харгалзан эргэн төлөлтийн хуваарийг мөн шинэчлэн гаргадаг билээ. Угтаа бол анх зээл авахдаа ашиглачихсан, өөрөө захиран зарцуулчихсан мөнгөн хөрөнгө юм.
Зээлдэгчийн гаргасан хүсэлтүүдийн дагуу З нөхцөлд дараах өөрчлөлт орсон:
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр З гэрээний дуусах хугацааг 21 сараар сунгахдаа үндсэн З үлдэгдэл 33,615,980.42 төгрөг, төлөгдөөгүй хуримтлагдсан хүүгийн төлбөр 7,361,662.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 221,097.58 төгрөг буюу 41,198,740.28 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нэмэлт гэрээнд тусгаж 1 дугаартай З дансыг 2 дугаартай болгон өөрчилсөн. Энэ нь тухайн эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа зүйл бөгөөд З гэрээний нөхцөл буюу хугацаа, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдөж байгааг Банкны системийн хувьд шууд 1 дугаар данс дээр хийх боломжгүй байсан учир шинээр данс үүсгэсэн болно. Харин эргэн төлөлтийн хуваарийг гаргахдаа процессийн хувьд алдаа гаргасан тул тооцоололыг хийж залруулан баталгаажуулж шүүхэд хүргүүлсэн болно.
Дээр дурдсан мөнгөн хөрөнгийн хөдөлгөөн буюу З ашиглалтын үйл баримт нь З дансны дугаарын өөрчлөлтүүд болон хариуцагчийн 0 дугаартай харилцах дансны хуулгаас тодорхой харагддаг. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан З дансны дугаарыг 2 болгож өөрчилсөн нэмэлт гэрээг байгуулсан зорилго нь зээлдэгчийн авсан зээлийг нэмэгдүүлэх байгаагүй юм.
Хариуцагч О ХХК, Э.Д нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ 2015.12.03-нд 41,198,740.28 төгрөг О ХХК, Э.Д нарын санд шилжиж орсон. Гэтэл Х банк олгосон зээлээс уг өдөр тэр дор нь 41,198,740.28 төгрөгийн З төлбөр хэмээн буцааж авсан гэжээ. Дээр дурдсанчлан энэ нь шинээр 41.198,740.28 төгрөгийн зээл олгож байгаа бус харин өмнө нь олгосон байсан З гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж байгаа үйл явц бөгөөд банкны системийн онцлогоос шалтгаалан ийнхүү нөхцөл өөрчлөхдөө З гэрээг шинэчлэн байгуулсан. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн дансанд 41,198,740.28 төгрөгийг олгож, дараа нь буцаан татсан үйлдэл нь шинээр З данс үүсгэж, хуучин үүссэн З дансыг хаахтай холбоотой банкны системд хийгдэж байгаа банкны дотоод үйлдэл бөгөөд өмнө дурдсанчлан зээлдэгчийн хүсэлтийн дагуу тухайн зээл дээр хугацаа сунгаж байгаа үйлдэл юм.
Хариуцагч нар 2014 оны 3 сарын 25-ны өдөр Х банктай З гэрээ байгуулснаас хойш банкнаас олгосон зээл болох нийт 40 сая төгрөгийн зээлийг ашигласан болох нь зээлдэгчийн харилцан дансын хуулгаас тодорхой харагдаж байна.
Иймд байхад сөрөг нэхэмжлэлдээ уг гэрээг шинэ гэрээ мэт тайлбарлаж хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит байдлад нийцэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7.нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч Э.Дгийн 01 оны 6 сарын 28-ны өдрийн Х банкинд гаргасан хүсэлт, О ХХК-ийн Х банк дахь 2 тоот дансны хуулга, 1 тоот дансны хуулга, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №1 дугаартай З гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, №1 дугаартай барьцааны гэрээ, барьцааны гэрээний хавсралт, 1-1 тоот Баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 3 сарын 27-ны өдрийн 1 дугаартай а даалтны гэрээ, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлт, хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт, компанийн дүрэм, 2014 оны 01 сарын 14-ний өдрийн Б.Б-с Ч.От олгосон итгэмжлэл, 2014 оны 02 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2015 оны 11 сарын 11-ны өдрийн албан бичиг, 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 0 албан тоот, 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 0 тоот албан тоот, 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 1/462 албан бичиг, Х банк дахь О ХХК-ийн дансны хуулга,
Хариуцагч нараас, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Х банкны 1 дугаар дансны хуулга зэргийг ирүүлсэн.
Хариуцагчийн хүсэлтээр нотариатын бүртгэлийн дэвтэр, 2014 оны 01 сарын 14-ний өдрийн итгэмжлэлүүд, №0, №0дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 03 оны 6 сарын 28-ны өдрийн 2328 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч О ХХК, Э.Д Б.Б, З а д сан нарт холбогдуулан 81,280,129 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 12,064,972 төгрөгөөр багасгаж, З а д сангаас 10,595,894 төгрөг, хариуцагч О ХХК, Э.Д нараас 58,619,263 төгрөгийг тус тус гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2015 оны 12 сарын 03-ны өдрийн З гэрээний үүрэгт хариуцагч О ХХК, Э.Д нараас үндсэн З төлбөр 9,820,086 төгрөг, хүүгийн төлбөрт 41,680,226.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,117,889.18 төгрөг нийт 58,618,201 төгрөгийг гаргуулах, З а д сангаас 2014 оны 3 сарын 27-ны өдрийн 1 тоот гэрээний үүрэгт 10,595,894 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Хариуцагч З а д сан нь гэрээний заасан зээл төлүүлэх бүхий л арга хэмжээг авахгүйгээр а д гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж, хариуцагч О ХХК болон Э.Д нар нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр З гэрээ байгуулагдаагүй. Энэ гэрээний дагуу мөнгө аваагүй тул энэ гэрээний үүрэгт зээл төлөх үндэслэлгүй гэж, хариуцагч Б.Бнь бичиг үсгийн чадваргүй бусдад олгосон итгэмжлэлийн эрх зүйн үр дагаварыг ойлгох чадваргүй тул барьцааны гэрээ хууль бус мөн түүнд холбогдуулан гаргасан шаардлага байхгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх тайлбарыг тус тус гаргаж байна.
3.Нэхэмжлэгч Х банк ХХК болон хариуцагч О ХХК, Э.Д нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №1 тоот З гэрээ байгуулагдаж гэрээний дагуу О ХХК, Э.Д нар нь 40,000,000 төгрөгийг 36 сарын хугацаагтай жилийн 30 хувийн хүүтэй холимог зориулалтаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 14-17 дахь талд/ тогтоогдож байна.
Тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Э.Д гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн байна. Харин гэрээний үүргийн гүйцэтгэл болгож Барьцааны гэрээг Х банк ХХК болон О ХХК, Баталгаат ипотекийн гэрээг нэг талаас Х банк ХХК, нөгөө талаас Ч.О, а д гэрээг Х банк ХХК болон О ХХК, З а д сан нар харилцан тохиролцон байгуулсан нь талуудын тайлбар, 2014 оны 3 дугаар 25-ны өдрийн 1 тоот барьцааны гэрээ, 0-1 тоот Баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 1 тоот а д гэрээнүүдээр нотлогдож байна. /х.х-ийн 18-34 дүгээр тал/.
4.Х банк ХХК болон О ХХК, Э.Д нарын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, З үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын байгуулсан Барьцаат З гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, а д гэрээнүүд нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.
5.Нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 дугаартай З гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээний үүрэгт хариуцагч О ХХК болон Э.Д нараас 58,619,263 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Энэ гэрээгээр зээлдүүлэгч Х банк ХХК нь 41,198,740.28 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээний хавсралтад заасан графикийн дагуу З төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.
Талуудын хэн алиных нь тайлбараар нэхэмжлэгчээс 41,198,740,28 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс энэ гэрээг З гэрээнд өөрчлөлт оруулсан буюу гэрээний дуусах хугацааг 21 сараар сунгахдаа үндсэн З үлдэгдэл 33,615,980.42 төгрөг, хүүгийн төлбөр 7,361,662.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,097,58 төгрөг буюу нийт 41,198,7401.28 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нэмэлт гэрээнд тусгаж, З дансыг өөрчилсөн гэж тайлбарлаж байна.
6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, З үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, З үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зохицуулжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгчээс 2015 оны 12 сарын 03-ны өдрийн гэрээний дагуу 41,198,740.28 төгрөгийн зээл олгогдоогүй байх тул талуудын хооронд дээрх гэрээ байгуулагдаагүй буюу хэлцлийг хийгдээгүйд тооцох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь энэ гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж үзэв.
7.Харин 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаар З гэрээ байгуулагдсан байх бөгөөд, хэрэгт авагдсан бичгийн баримтаар зээлдэгч нар З гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын баримт, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нараас З гэрээний үүрэгт нийт 39,575,803 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 12,276,386 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч бусад хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан З гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна.
8.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зохицуулсан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, З үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд ...олгосон З ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчийн тайлбар болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээл,түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоын баримтаар зээлдэгч тал 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байх бөгөөд З гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, З гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад гэрээний үүргийг 02 оны 6 дугаар сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хугацаагаар зээлдэгчийн хариуцлага, төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгааг мэдсээр байж хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь эрхээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд мөн нийцэхгүй байна гэж үзэхээр байна.
Иймд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу тухайн оны тайлангийн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
9.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК, Э.Д нараас үндсэн З үлдэгдэл төлбөрт 20,415,980 төгрөгөөс а д гэрээний үүрэгт З а д сангийн төлөх хувь болох 10,595,894 төгрөгийг Хч тооцож 9,820,086 төгрөг, хүүгийн төлбөрт 8,075,901.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 471,497.81 төгрөг нийт 18,367,485.65 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
10.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй бөгөөд тус шаардлагыг хариуцагч О ХХК нь Иргэний мөн хуулийн 451.1 дэх хэсэг зааснаар зээлдэгчийн хувиар, хариуцагч Э.Д нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар тус тус хариуцах үндэслэлтэй байна.
11.Харин хариуцагч Б.Б-ын хувьд өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцыг банкны З барьцаанд барьцаалах эрхийг 2014 оны 01 сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр Ч.От олгосон, барьцааны гэрээг Ч.О байгуулсан. Мөн Б.Бнь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн харилцаанд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч болон а даагч зэрэг ямар нэг эрх, үүрэгтэй этгээдийн хувиар оролцож байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна. /хх-ийн 127-138 дугаар тал/
Иймд хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
12.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.
Талуудын хооронд байгуулсан Барьцаат З гэрээ болон Баталгаат Ипотекийн гэрээний дагуу дараах үл хөдлөх хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд:
-Хувийн сууц: Сдүүргийн 0дугаар хороо, ө6 дугаар гудамж, 0тоот хаягт байрлах, 0мкв талбайтай, ГД-0, Ү-0 эрхийн дугаартай,
-Газар: Сдүүргийн 0 дугаар хороо, ө6 дугаар гудамж, 0тоот хаягт байрлах, 0м.кв талбайтай, ГД-0, Г-00 эрхийн дугаартай,
- 00 улсын дугаартай Т раум маркийн автомашин
-Ямада 0 маркийн хэвлэлийн машин, Эл Жи компьютер.
Дурдсан хөрөнгүүдээс 9,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий АД-00 арлын дугаар бүхий 0 УНА улсын дугаартай Т раум маркийн суудлын автомашин 8,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хэвлэлийн машин, 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий компьютер зэргийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №0 тоот Барьцааны гэрэээ, хавсралт №1-ээр, хувийн сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг №1-1 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр харилцан тохиролцож барьцаалсан байна.
13.Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр байх бусад шинжүүдийн хувьд хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт, Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. гэсэн зохицуулалтын дагуу барьцаа хөрөнгүүдээр шаардлагыг хангах, хувийн сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлтэй байна.
14.Нэхэмжлэгчээс а д гэрээний үүрэгт З а д сангаас 10,595,894 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр З а д сан, Х банк ХХК, О ХХК нарын хооронд №1 дугаартай а д гэрээ байгуулагдсан байна.
Гэрээний 1.3, 1.4-т а даагч нь энэхүү гэрээгээр зээлдүүлэгчийн өмнө /төлөгдөөгүй зээлийг зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй/ хариуцлага хүлээнэ. а даагчийн а даах хэмжээ нь үндсэн З үлдэгдэл дүнгийн 51,9 хувь байна гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д а д гэрээгээр а даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан.
Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар З а д сангаас 10,595,894 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
15.Хариуцагч О ХХК болон Э.Д нараас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх хэлцлийг хийгдээгүйд тооцсон тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 169.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О ХХК, Э.Д нараас З гэрээний үүрэгт нийт 18,367,485.65 төгрөгийг, З а д сангаас 10,595,894 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-нд олгож, Сдүүргийн 0 дугаар хороо, ө6 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах, 0 м.кв талбайтай, Ү-0 0 дугаар бүхий хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний 0 м.кв талбайтай, нэгж талбарын 0 дугаартай, 0 дугаар бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 40,251,779 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч О ХХК болон Э.Д нарын Х банк ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,301 төгрөг, хариуцагчийн төлсөн 364,000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээн, хариуцагч О ХХК болон Э.Д нараас 249,787 төгрөгийг, хариуцагч З а д сангаас 184,484 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА