Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2023/00351/И |
Дугаар | 138/ШШ2024/00093 |
Огноо | 2024-01-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2024/00093
20 01 15 138/ШШ20/00093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, мянгат дугаар байрны тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ын *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймаг Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн *******,
Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт Бат-Оюуны *******,
Хариуцагч: Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “*******” ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 659 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорцэцэг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорцэцэг нь хариуцагч *******, *******, “*******” *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 659 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Э.******* нь хариуцагч *******той багийн найзууд, мөн гэр бүлийн найзууд байсан. ******* 2009 оноос ******* гэх барилга угсралтын компанийн ажлыг эхэлсэн бөгөөд Э.******* нь Худалдаа хөгжлийн банкны захирлаар ажилладаг байсан учраас *******од туслалцаа үзүүлж, уг компанийг хөл дээрээ босоход нь тусалсан. *******, ******* нарын гэр бүлийн бизнес болох барилга угсралтын “*******” *******-ийн үйл ажиллагаа барилгын тендерийн ажлын гүйцэтгэлд зориулан 2015 оны 1 сарын 05-ны өдөр 260 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй аман хэлцэл хийж итгэлцлийн үндсэн дээр зээлдүүлсэн. ******* нь зээлийн хүү болон хугацааг хүлээн зөвшөөрч, дансандаа мөнгийг шилжүүлж авснаар аман хэлцэл хүчин төгөлдөр болсон. Хариуцагч нар тухайн үед зээлсэн мөнгөнөөсөө Land-200 маркийн автомашин болон Хэрлэн сумын 9 дүгээр баг 62 дугаар байранд залгаа 2 орон сууц худалдан авсан. Тохирсон хугацаанаас хожимдуулж үндсэн зээлийн төлбөрөөс 120 000 000 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн хамт 2015 оны 8 сарын 23-ны өдөр төлж, үлдэгдэл 140 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2015 оны 12 сарын 23-ны өдөр “*******” *******-ийн барилгын тендерийн ажлын оны эцсийн гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцон сунгасан. Тохиролцсон хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт 168 000 000 төгрөг болж хуримтлагдсан байсан. 2016 онд ******* инженерээр нь ажилладаг “*******” *******-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч мөнгөө төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс мөнгөө төлөхийг байнга сануулж, тухайн үед “*******” *******-ийн захирал, эгч тэй нь уулзаж мөнгөө төлөхийг удаа дараалан шаардахад тус компанийн 2016 оны жилийн эцсийн барилгын тендерийн орлогоос төлөхөөр тохиролцсон байдаг. Э.******* нь 2017 оны 02 сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэл Австрали улс руу сурахаар явсан ба энэ хугацаанд үндсэн зээлийн төлбөр болон хүүгээ төлөхийг шаардсан боловч хариуцагч нар хариу өгөхгүй холбоо тасарсан. Э.******* нь Австралиас ирээд *******, ******* нартай уулзаж зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардахад “...бид нар “*******” *******-ийн нэр дээр барилгын тендер авч ажиллаж байгаа, дахин тендер авсан, уг орлогоосоо төлнө...” гэсэн боловч 2018 онд огт төлбөр төлөөгүй. 2019 онд Э.*******той дахин аман хэлцэл хийсэн. ******* нь 2015 оны 8 сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй 140 000 000 төгрөгийн үндсэн зээлийг 100 000 000 төгрөгийн хүүгийн хамт нийт 0 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг мөнгийг төлөхийн тулд *******, ******* нар нь компанийн нэр дээрээ тус тусдаа тендерийн ажил авч орлогоосоо төлөхөөр ярилцсан. Эгч нь ч тендерийн ажлуудаа гүйцэтгээд төлбөр орж ирмэгц төлнө гэж амласан байдаг. ...Энэ хугацаанд манай үйлчлүүлэгч хорт хавдартай болж, маш их эмчилгээ хийлгэсэн. *******ын зүгээс мөнгөө төлөхгүй байсан учир *******, ******* нартай уулзахад “...мөнгийг гаргаж өгөхийн тулд манай компани хэвийн ажиллах хэрэгтэй байна, манай компанийн хэвийн үйл ажиллагааг дэмжээд өгөөч” гээд дахин мөнгө зээлэх саналыг гаргасан. Тухайн үед энэ хоёроос 0 000 000 төгрөгөө гаргуулж авахын тулд Э.******* дахин компанийг нь санхүүжүүлсэн. 2019 оны сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл 5 удаагийн гүйлгээгээр нийт 692 000 000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн. Тус мөнгөөр *******ын “*******” *******-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн.
Хариуцагч *******ын өмнөөс “*******” *******-ийн захирал эгч нь 2020 оны 1 сарын 03-ны өдөр 261 966 666 төгрөг, компанийн 54051948 тоот данснаас 2020 оны 1 сарын 31-ний өдөр 357 680 000 төгрөг, нийт 619 680 000 төгрөг төлсөн. Зээлүүдийн үлдэгдэл 72 320 000 төгрөг үлдснийг баталгаажуулж 2019 оны 12 сарын 23-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Гэрээгээр 10 сарын хугацаатай, зээлийн нийт хүүг 7 680 000 төгрөг байхаар, 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон талууд гарын үсэг зурсан байдаг. Энэ зээлийн гэрээний хувьд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү төлөөгүй 860 хоног хугацаа хэтэрсэн байна. Нэг өдөрт ногдох алданги 361 500 төгрөг болж хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн тул алдангид 40 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ гэрээний нэхэмжлэлийн дүн үндсэн зээл 72 320 000 төгрөг, хүү 7 680 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөг болж байна.
******* нь 2020 оны 7 сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 95 000 000 төгрөг зээлж тус бүр дээр зээлийн гэрээ бичгээр байгуулсан. 2020 оны 7 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 6 800 000 төгрөг, алданги 23 400 000 төгрөг, нийт 70 200 000 төгрөг, 2020 оны 7 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 600 000 төгрөг, алданги 2 800 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөг, 2020 оны 9 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг, нийт 81 000 000 төгрөг тус тус нэхэмжилнэ. Эдгээр мөнгөнүүдийн цаана ******* ******* байгаа учраас уг компанийг хариуцагчаар татсан байгаа. 2020-2021 оны хооронд цар тахлын үе байсан ч тухайн компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсныг хэрэгт авагдсан мессежүүдээр нотолно. Манай үйлчлүүлэгчийн зүгээс залилан мэхэлсэн гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн газарт эдгээр 3 хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. ******* нь “хүү тооцохгүйгээр 200 000 000 төгрөг өгөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэж, ******* нь “нөхөр *******ын компанийн үйл ажиллагаа тасалдсан учраас мөнгөө өгөөгүй байж магадгүй, тэр талаар мэдэхгүй байна” гэж мэдүүлдэг. Харин эгч нь “өмнө зээлсэн мөнгөө өгөөгүй байх, тэр мөнгөөрөө Land 200 маркийн автомашин авч байсныг мэдэж байна, гэхдээ манай компанитай ямар ч холбоогүй” гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Цагдаагийн газраас гэрээний харилцаа үүссэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
...*******ын эхнэр ******* нь гэр бүлээсээ тусдаа амьдарч байсан бөгөөд Э.*******оос байнгын мөнгөн туслалцаа гуйдаг байсан нь мессежүүдээр нотлогдож байна. Хариуцагч *******ид 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 сарын 08-ны өдрийг хүртэл 3 удаагийн шилжүүлгээр нийт 84 000 000 төгрөг зээлдүүлсэн. Энэхүү зээлсэн мөнгөнүүдийг ******* дор бүр нь төлсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнээс хойш ******* нь 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл 130 000 000 төгрөг зээлэхдээ хүү, алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлээс 85 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хуульд заасны дагуу хүү, алданги тооцож нэхэмжилсэн.... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч *******, “*******” ******* хамтран 692 000 000 төгрөгийг ашигласан, ...619 680 000 төгрөгийг “*******” ******* буюу эгч нь төлсөн байдаг. Дээрх мөнгүүдийг *******, ******* нар зээлээд байгаа мэт боловч “*******” *******-ийн үйл ажиллагаанд зарцуулж үр шимийг нь хүртсэн гэж үзээд нэхэмжлэгч “*******” *******-ийг хариуцагчаар тодорхойлсон. 692 000 000 төгрөгийн үлдэгдэл 72 320 000 төгрөгөнд хуулийн дагуу гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу төлөх ёстой 120 000 000 төгрөгийг хариуцагч ******* болон “*******” *******-иас нэхэмжилнэ. ...Харин 0 000 000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас нэхэмжилсэн. Уг мөнгөөр Land-200 маркийн автомашин, хоёр орон сууц хувьдаа авсан болох нь хууль хяналтын байгууллагад хариуцагч нарын гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн хариуцагч ******* нь энэ мөнгийг эхнэр *******ийн эмчилгээний зардалд зарцуулсан гэж тайлбарладаг. Иймд 0 000 000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас нэхэмжилж байна.
...Хариуцагч ******* нь 2020 оны 7 сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 сарын 05-ны өдрийн хооронд зээлсэн 95 000 000 төгрөгийг дангаараа хариуцах ёстой. Зээлийн гэрээний дагуу хүү алданги тооцож 159 600 000 төгрөгийг *******оос нэхэмжилсэн. ...Хариуцагч *******тай 2020 оны 5 сарын 28-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 130 000 000 төгрөг зээлдүүлсэн. 2020 оны 7 сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад хүүгийн хамт 143 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах үүрэгтэй байснаас 2020 оны 8 сарын 31-ний өдөр 81 700 000 төгрөг төлж барагдуулсан байдаг. Гэрээнд заасны дагуу 143 000 000 төгрөгөөс алданги тооцоход 1 хоногт 715 000 төгрөг болох бөгөөд үүнийг хугацаа хэтэрсэн 33 хоногоор тооцоход 23 595 000 төгрөгийн алданги гарч байна. Нийт үндсэн зээл, зээлийн хүү, алданги 166 595 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас 2020 оны 8 сарын 31-ний өдөр 81 700 000 төгрөг төлсөн, 84 895 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй. Гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцоход Иргэний хуульд заасан хувь хэмжээнээс давсан учраас 84 895 000 төгрөгийн 50 хувь болох 42 447 500 төгрөгийн алданги нэхэмжилж, нийт 127 342 500 төгрөгийг ******* дангаар хариуцахаар байна. *******аас нэхэмжилсэн 140 0 000 төгрөгийг 12 907 500 төгрөгөөр багасгаж нийт 127 342 500 төгрөг нэхэмжилсэн. Гэвч нэхэмжлэгчийн *******тай байгуулсан гэрээнд арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзсан учраас *******ид холбогдох хэргийг арбитрын журмаар шийдвэрлүүлнэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагч “*******” *******, *******, ******* нараас 519 600 000 төгрөг нэхэмжилнэ...гэв.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох хариу тайлбартаа: ...Хариуцагч *******ын хувьд: Нэхэмжлэгч нь 2015 оны 1 сарын 05-ны өдөр зээлсэн 260 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 140 000 000 төгрөг, хүү 100 000 000 төгрөг, нийт 0 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* нь “...анх 260 000 000 төгрөг аваагүй, 140 000 000 төгрөг авсан. Мөнгө зээлж байх үед бид гэр бүлийн дотно найзууд байсан. Тухайн үед Э.******* нь Дорнод аймгийн Худалдаа хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан учраас дансаар мөнгө өгөх, авах хориотой гээд мөнгийг бэлнээр өгч, авч байсан. Тухайн үед 140 000 000 төгрөгийг ******* бид хоёр 5 хувийн хүүтэй зээлж авсан. Сар болгон 7 000 000 төгрөгийн хүү төлж, дундуур нь 3 сар хүү төлөхгүй байж байгаад 21 000 000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Одоо ямар ч өр төлбөр байхгүй. ...Энэ мөнгөөр байр, машин худалдан авсан гэдэг нь худлаа. Байрны хувьд ипотекийн зээлээр авсан бөгөөд урьдчилгаа төлбөрийг “*******” *******-ийн данснаас гаргаж 2 орон сууц авсан. ...Land 200 маркийн автомашиныг Э.*******од өгч бүх зээлээ хаасан...” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч 5 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэдэг зүйлийг ярьсан. Иймд 2015 оны 6 сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар байна. Амаар тохиролцсон хугацаа дуусгавар болохоор шаардах эрх 2015 оны сарын 05-ны өдрөөс эхэлж, хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Нэхэмжлэгч талаас мөнгийг байнга нэхэж байсан гэдэг боловч хугацаа дууссаны дараа *******, Э.*******, ******* нар нь тохиролцон гэрээний хугацааг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэх нотлох баримт байхгүй байна. Иймээс 2015 оны 6 сарын 05-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж тус тус заасан. *******, Э.******* нарын хооронд үүссэн харилцаа нь зээлийн гэрээтэй холбоотой харилцаа учраас 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нэхэмжлэлийг 2023 оны 03 сарын 10-ны өдөр буюу 6 жил 9 сарын дараа гаргасан байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас 0 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн 2019 оны 12 сарын 23-ны өдөр зээлдүүлсэн 72 320 000 төгрөг, түүний хүү, алданги нийлээд 120 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь “...2019 оны 12 сарын 23-ны өдөр 72 320 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх бичиг авчирч надаар гарын үсэг зуруулсан. Э.******* нь 2019 онд зээлж авсан мөнгөнүүдийн үлдэгдэл гэж хэлсэн. Тухайн үед би төлбөр тооцоог сайн мэдээгүй. Эгчээс хэдэн төгрөг яаж орсныг мэдээгүй. Миний өр төлбөрийг эгч төлдөг байсан. Ийм үлдэгдэлтэй байгаа юм байна гэж ойлгосон. Бодитойгоор уг зээлийг аваагүй. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дансны хуулгаа харахад 72 320 000 төгрөгийн үлдэгдэл байгаагүй юм байна. ...2019 оны 7 сарын 19-ний өдөр 72 000 000 төгрөг огт зээлж аваагүй. Харин 2019 оны 6 сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг, 7 сарын 23-ны өдөр 150 000 000 төгрөг, 11 сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөг, 12 сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 12 сарын 23-ны өдөр 430 000 000 төгрөг, нийт 780 000 000 төгрөг зээлж авсан. Эдгээр зээлийг авахад зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. ...2019 оны 11 сарын 12-ны өдөр Э.*******ын хэлсний дагуу Энх-Амгалан гэдэг хүний данс руу “*******” *******-ийн данснаас 288 046 000 төгрөгийг эгчийн хамт шилжүүлсэн. Эгч нь 2020 оны 1 сарын 02-ны өдөр 261 966 666 төгрөг, 1 сарын 31-ний өдөр 357 680 000 төгрөгийг Э.******* руу шилжүүлсэн. 3 удаагийн гүйлгээгээр Э.*******од нийт 907 692 666 төгрөгийг төлсөн. 780 000 000 төгрөг зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй ч 127 692 666 төгрөгийг хүүнд тооцож өгсөн. Ийм учраас 2019 онд зээлж авсан гэх мөнгөнүүдийг төлж барагдуулсан. Миний хувьд 72 000 000 төгрөг зээлээгүй тул 120 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарладаг.
2019 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор 72 320 000 төгрөг нь *******ын дансанд орсон, бэлнээр өгсөн зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Гэрээнээс харахад 72 320 000 төгрөгийг зээлдүүлж байгаа боловч зээлдүүлэгч нь зээлдэгчид шилжүүлэх ёстой 72 320 000 төгрөгийг бодитой өгөх үүргээ биелүүлээгүй байна. Ийм учраас зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй учраас 120 000 000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь *******оос 2020 оны 7 сарын 07-ны өдөр зээлсэн 40 000 000 төгрөг, 7 сарын 31-ний өдөр зээлсэн 5 000 000 төгрөг, 9 сарын 05-ны өдөр зээлсэн 50 000 000 төгрөгийг тус тус хүү алдангийн хамт нийт 159 600 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс үндсэн зээл, зээлийн хүү болох 1 400 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. ...Соёлын төвийн тендерт 2019 оны 07 сард орсон. Ажил эхлээд явж байтал дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн. Соёлын төвийн 2019 онд төсөвлөгдсөн төсөв 2020 онд ажил хийгдээд ирэхээр төсөв нь бага, барилгын материалын үнэ, тээврийн зардал огцом өссөн учраас ямар нэгэн ашиггүй, алдагдалтай ажилласан. Үүнээс хойш компанийн хувьд хүнд байдалд орсон учир алдангийг төлөх боломжгүй байна гэдэг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анзын хэмжээг багасгаж өгнө үү.
Хариуцагч *******ийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 5 сарын 28-ны өдрийн гэрээнд маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заасан тул хариуцагчийн хувьд арбитраар шийдүүлэх саналтай байна.
Нэхэмжлэгч нь “*******” *******-иас нэхэмжилж байгаа үндэслэлээ мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан учраас мөнгийг төлөх ёстой гэж тайлбарладаг. “*******” *******-ийн захирал нь “би нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс нэг ч төгрөг Э.*******оос зээлж аваагүй. Би болон манай компанийн зүгээс мөнгө зээлж байгаагүй. *******, Э.******* нар нь гэр бүлийн найзууд, хоорондоо мөнгө өгч, авдаг байсан. Энэ талаар би мэдэхгүй. ******* өр төлбөрт орсон талаар хэлж манай компаниас мөнгө шилжүүлж байсан. Зээлсэн мөнгөнөөс бага хэмжээний мөнгө компани руу орж барилгын материал авсан байхыг үгүйсгэхгүй. Бид нарын хувьд Э.*******той гэрээ байгуулаагүй ...” гэж тайлбарладаг. “*******” ******* болон Э.******* нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа огт үүсээгүй байх тул “*******” *******-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2023 оны 3 сарын 07-ны өдрийн 0143 дугаартай итгэмжлэл, 2019 оны 12 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 5 сарын 28-ны өдрийн 20/01 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 7 сарын 07, 2020 оны 7 сарын 31, 2020 оны 9 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнүүд, Э.*******ын ХААН банк дахь дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг /хх 6-31/,
Хариуцагч “*******” ******* болон *******оос: 2023 оны 5 сарын 05-ны өдрийн 08 дугаартай итгэмжлэл, 2023 оны 6 сарын 02-ны өдрийн 0363 дугаартай итгэмжлэл, 2019 оны 11 сарын 12-ны өдөр Ц.Энх-Амгаланд 288 046 000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны мемориалын баримт, 2020 оны 1 сарын 02-ны өдөр Э.*******од 261 966 666 төгрөг шилжүүлсэн Голомт банкны мемориалын баримт, “*******” *******-ийн ХХБанкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, *******ын ХААН банк дахь 5423987 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,
Хариуцагч *******аас: ХААН банк дахь дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 8 сарын 31-ний өдөр 81 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, 20 оны 1 сарын 10-ны өдрийн 0020 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүхээс: Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн тухай Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 6 сарын 09-ний өдрийн 1/740 дугаартай албан тоот, зарлан дуудах мэдэгдэл, 2023 оны 5 сарын 30-ны өдрийн 173/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 5 сарын 31-ний өдрийн 1035/03 дугаартай төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Дорнод аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 2/977 дугаартай албан бичиг, гэрч *******, *******, нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, *******ын ХААН банк дахь 5423987 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 сарын 27-ны өдрийн 281 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, гэрч *******оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Прокурорын газрын 2023 оны 6 сарын 28-ны өдрийн 153 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 04/585 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000347201, 000347170 дугаартай гэрчилгээний хуулбар, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс үзлэг хийсэн тухай 20 оны 1 сарын 15-ны өдрийн тэмдэглэл /хх -58-66, 81-118/ зэрэг баримтуудыг бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорцэцэг нь хариуцагч *******, *******, “*******” *******-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 659 850 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 140 0 000 төгрөгөөр багасган, нийт 519 600 000 төгрөг нэхэмжилсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 279 000 000 төгрөгийг хангаж, 0 600 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ...*******, ******* нарын гэр бүлийн бизнес болох барилга угсралтын “*******” *******-ийн үйл ажиллагаа, барилгын тендерийн ажлын гүйцэтгэлд зориулан 2015 оны 1 сарын 05-ны өдөр 260 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй аман хэлцэл хийж итгэлцлийн үндсэн дээр зээлдүүлсэн. ...2019 онд дахин аман хэлцэл хийж ******* нь 2015 оны 8 сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй 140 000 000 төгрөгийн үндсэн зээлийг 100 000 000 төгрөгийн хүүгийн хамт нийт 0 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг мөнгийг төлөхийн тулд *******, ******* нар нь тус тусдаа компанийн нэр дээрээ тус тусдаа тендерийн ажил авч орлогоосоо төлөхөөр тохирсон боловч төлөөгүй. 0 000 000 төгрөгийг хувьдаа зарцуулсан нь нотлогддог учир хариуцагч *******, ******* нараас нэхэмжилсэн.
...Тухайн үед хариуцагч нараас 0 000 000 төгрөгөө авахын тулд дахин компанийг нь санхүүжүүлсэн. 2019 оны сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл 5 удаагийн гүйлгээгээр нийт 692 000 000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн. Тус мөнгөөр *******ын ажиллуулдаг “*******” *******-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. ...Хариуцагч *******ын өмнөөс “*******” *******-ийн захирал, эгч нь 2020 оны 1 сарын 03-ны өдөр 261 966 666 төгрөг, компанийнхаа 54051948 тоот данснаас 2020 оны 1 сарын 31-ний өдөр 357 680 000 төгрөг, нийт 619 680 000 төгрөг төлж, зээлүүдийн үлдэгдэл 72 320 000 төгрөг төлөөгүй үлдснийг баталгаажуулж 2019 оны 12 сарын 23-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 10 сарын хугацаатай, зээлийн нийт хүү 7 680 000 төгрөг байхаар, 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон талууд гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээний дагуу үндсэн зээл 72 320 000 төгрөг, хүү 7 680 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөг нэхэмжилнэ.
...Хариуцагч *******, “*******” ******* хамтран 692 000 000 төгрөгийг ашигласан, ...619 680 000 төгрөгийг “*******” ******* буюу нар төлсөн байдаг. Дээрх мөнгүүдийг *******, ******* нар зээлээд байгаа мэт боловч “*******” *******-ийн үйл ажиллагаанд зарцуулж үр шимийг нь хүртсэн гэж үзээд нэхэмжлэгч “*******” *******-ийг хариуцагчаар тодорхойлсон. 692 000 000 төгрөгийн үлдэгдэл 72 320 000 төгрөгөнд хуулийн дагуу гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу төлөх ёстой 120 000 000 төгрөгийг хариуцагч ******* болон “*******” *******-иас нэхэмжилнэ.
...******* нь 2020 оны 7 сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 95 000 000 төгрөг зээлж тус бүр дээр зээлийн гэрээ байгуулсан. 2020 оны 7 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 6 800 000 төгрөг, алданги 23 400 000 төгрөг, нийт 70 200 000 төгрөг, 2020 оны 7 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 600 000 төгрөг, алданги 2 800 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөг, 2020 оны 9 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг, нийт 81 000 000 буюу бүгд 159 600 000 төгрөгийг *******оос нэхэмжилж байна. ...Нэхэмжлэгчийн *******тай байгуулсан гэрээнд арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзсан учраас *******ид холбогдох хэргийг арбитрын журмаар шийдвэрлүүлнэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагч нараас нийт 519 600 000 төгрөг нэхэмжилнэ.
3. Хариуцагч нарын төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...2015 оны 1 сарын 05-ны өдөр зээлсэн 260 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 140 000 000 төгрөг, хүү 100 000 000 төгрөг, нийт 0 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* нь анх 260 000 000 төгрөг зээлээгүй, 140 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Сар болгон 7 000 000 төгрөгийн хүү төлж, дундуур нь 3 сар хүү төлөхгүй байж байгаад 21 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. ...Мөн Land 200 маркийн автомашиныг Э.*******од өгч бүх зээлээ хаасан гэж тайлбарладаг. ...Нэхэмжлэгчийн төлөөлөгч 5 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэж тайлбарласан. Иймд гэрээний хугацаа 2015 оны 6 сарын 05-ны өдөр дуусна. Шаардах эрх 2015 оны 6 сарын 05-ны өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан. *******, Э.******* нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүссэн учраас 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нэхэмжлэлийг 2023 оны 3 сарын 10-ны өдөр буюу 6 жил 9 сарын дараа гаргасан байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас 0 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
...2019 оны 12 сарын 23-ны өдөр зээлдүүлсэн 72 320 000 төгрөг, түүний хүү, алданги нийлээд 120 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь нэхэмжлэгчээс 2019 оны 6 сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг, 7 сарын 23-ны өдөр 150 000 000 төгрөг, 11 сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөг, 12 сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 12 сарын 23-ны өдөр 430 000 000 төгрөг, нийт 780 000 000 төгрөг зээлсэн. Эдгээр зээлийг авахад зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. ...2019 оны 11 сарын 12-ны өдөр Э.*******ын хэлсний дагуу Энх-Амгалан гэдэг хүний данс руу “*******” *******-ийн данснаас 288 046 000 төгрөг, эгч 2020 оны 1 сарын 02-ны өдөр 261 966 666 төгрөг, 1 сарын 31-ний өдөр 357 680 000 төгрөг буюу нийт 907 692 666 төгрөгийг Э.******* руу шилжүүлсэн. 780 000 000 төгрөг зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй ч 127 692 666 төгрөгийг хүүнд тооцож өгсөн. ...Мөн ******* нь 72 000 000 төгрөг зээлээгүй. 2019 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор 72 320 000 төгрөг нь *******ын дансанд орсон, бэлнээр өгсөн зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Гэрээнээс харахад 72 320 000 төгрөгийг зээлдүүлж байгаа боловч зээлдүүлэгч нь зээлдэгчид шилжүүлэх ёстой 72 320 000 төгрөгийг бодитой өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй учраас 120 000 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.
...Нэхэмжлэгч нь *******оос 2020 оны 7 сарын 07-ны өдөр зээлсэн 40 000 000 төгрөг, 7 сарын 31-ний өдөр зээлсэн 5 000 000 төгрөг, 9 сарын 05-ны өдөр зээлсэн 50 000 000 төгрөгийг тус тус хүү алдангийн хамт нийт 159 600 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс үндсэн зээл, зээлийн хүү болох 1 400 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ...Соёлын төвийн тендерт 2019 оны 07 сард орж, ажил эхлээд явж байтал дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн. Соёлын төвийн төсөв нь бага, барилгын материалын үнэ, тээврийн зардал огцом өссөн учраас ямар ч ашиггүй, алдагдалтай ажилласан. Үүнээс хойш компанийн хувьд хүнд байдалд орсон учир алдангийг төлөх боломжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анзын хэмжээг багасгаж өгнө үү.
...Хариуцагч *******ийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 5 сарын 28-ны өдрийн гэрээнд маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх тул арбитраар шийдвэрлүүлнэ. ...Нэхэмжлэгч нь “*******” *******-иас нэхэмжилж байгаа үндэслэлээ мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан учраас мөнгийг төлөх ёстой гэж тайлбарладаг. ...”*******” ******* болон Э.******* нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа огт үүсээгүй байх тул компанитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч ******* нарын хооронд 2019 оны 12 сарын 23-ны өдөр 72 320 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 7 680 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ бичгээр байгуулагджээ.
4.2. Э.*******, хариуцагч ******* нарын хооронд 2020 оны 5 сарын 28-ны өдөр 130 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх тухай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан.
4.3. Э.*******, ******* нарын хооронд 2020 оны 7 сарын 07-ны өдөр 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, мөн 2020 оны 7 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2020 оны 9 сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх тухай зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.
5. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.Алтанчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 140 0 000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 12 907 500 төгрөгөөр багасган нийт 127 342 500 төгрөг нэхэмжилсэн.
Талуудын хооронд байгуулсан 2020 оны 5 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 8-д “Энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрт түүний арбитрийн хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ” гэж заасан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.Алтанчимэг нарын хоорондох зээлийн гэрээтэй холбоотой маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалттай нийцэж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 140 0 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч *******, “*******” *******, Б.Алтанчимэг нараас нийт 519 600 000 төгрөг нэхэмжилсэн. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 519 600 000 төгрөг гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч нь “хариуцагч *******той 2015 оны 1 сарын 5-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулан 260 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, ...******* нь 2015 оны 8 сарын 23-ны өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 120 000 000 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн хамт төлж, үлдэгдэл 140 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2015 оны 12 сарын 23-ны өдөр төлөхөөр тохиролцон гэрээний хугацааг амаар сунгасан, ...2019 онд дахин ярилцан 140 000 000 төгрөгийг 100 000 000 төгрөгийн хүүгийн хамт нийт 0 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон, ...дээрх мөнгийг *******, Б.Алтанчимэг нар хувьдаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч *******, Б.Алтанчимэг нараас 0 000 000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарласан.
Хариуцагч тал нь “...Э.*******оос 260 000 000 төгрөг зээлээгүй, 2015 оны 1 сарын 05-ны өдөр 140 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, дээрх зээлийг төлж барагдуулсан, ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир 0 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй...” гэж маргадаг.
Талууд 2015 оны 1 сарын 05-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 6 сарын 05-ны өдөр дууссан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж тус тус заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үе буюу 2015 оны 6 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2023 оны 3 сарын 10-ны өдөр гаргасан байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн биелэлтийг удаа дараалан шаардаж байсан, зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний хугацааг сунгасан, ...хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул 0 000 000 төгрөгийг хариуцагч Э.*******, ******* нараар төлүүлэх үндэслэлгүй юм.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ******* болон ******* нараас үндсэн зээл 72 320 000 төгрөг, хүү 7 680 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөг нэхэмжилжээ.
Э.******* нь “...хариуцагчид 2019 оны 6 сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 692 000 000 төгрөг зээлдүүлсэн, ...*******ын нэрийн өмнөөс “*******” ******* болон нарын данснаас 2020 оны 1 сарын 03-ны өдөр 261 966 666 төгрөг, 1 сарын 31-ний өдөр 357 680 000 төгрөг, нийт 619 680 000 төгрөг төлсөн, ...төлөөгүй 72 320 000 төгрөгийг үндэслэн зээлийн гэрээ бичгээр байгуулсан...” гэж тайлбарладаг.
Хариуцагч нь “...нэхэмжлэгчээс 2019 оны 6 сарын 16-ны өдрөөс 12 сарын 23-ны өдрийг хүртэл нийт 780 000 000 төгрөг зээлсэн, ...2019 оны 11 сарын 12-ны өдөр 288 046 000 төгрөг, 2020 оны 1 сарын 02-ны өдөр 261 966 666 төгрөг, 1 сарын 31-ний өдөр 357 680 000 төгрөг буюу нийт 907 692 666 төгрөгийг буцаан төлсөн, ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч 127 692 666 төгрөгийг хүүнд тооцож өгсөн, ...2019 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор 72 320 000 төгрөгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй...” гэж мэтгэлцдэг.
Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч ******* нарын хооронд 2019 оны 12 сарын 23-ны өдөр 72 320 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 7 680 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ бичгээр байгуулагджээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.
Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж гэрээний гол нөхцлийн талаар тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Мөн тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарахгүй байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нь “...хариуцагч ******* нь надаас зээлсэн мөнгөө “*******” *******-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, ...619 680 000 төгрөгийг “*******” ******* буюу компанийн захирал нар буцаан төлсөн...” байх тул зээлийг “*******” *******-иас нэхэмжилсэн гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 2.2-д “Хамтран үүрэг хүлээх нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж тус тус заасан.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар “*******” ******* болон Э.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байх бөгөөд хамтран үүрэг хүлээх үндэслэл үүсээгүй байна гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч нь “*******” *******-иас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй бөгөөд харин хариуцагч *******оос гэрээний үүргийн биелэлтэд 120 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч нь хариуцагч *******оос гэрээний үүргийн биелэлт 2020 оны 7 сарын 07-ны өдөр зээлсэн 40 000 000 төгрөг, 7 сарын 31-ний өдөр зээлсэн 5 000 000 төгрөг, 9 сарын 05-ны өдөр зээлсэн 50 000 000 төгрөгийг тус тус хүү, алдангийн хамт нийт 159 600 000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү болох 1 400 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анзын хэмжээг багасгаж өгөхийг хүссэн. Гэрээнд заасан алдангийн хэмжээг багасгуулах үндэслэлээ “...Соёлын төвийн тендерийн ажлыг эхлүүлээд байхад дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн. Соёлын төвийн 2019 онд төсөвлөгдсөн төсөв нь бага, барилгын материалын үнэ, тээврийн зардал огцом өссөн учраас ямар ч ашиггүй, алдагдалтай ажилласан, компанийн үйл ажиллагаа хүнд байдалд орсон...” гэж тайлбарладаг.
*******ын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь “*******” *******-ийн үйл ажиллагаатай шалтгаант холбоотой болох нь нотлогдохгүй байх бөгөөд анзын хэмжээ илт их гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Э.*******, ******* нар нь 2020 оны 7 сарын 07-ны өдөр 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, мөн 2020 оны 7 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2020 оны 9 сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус зээлэхээр, гэрээний 6.2-д зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Дээрх зээлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч Э.******* нь дээрх гэрээнд заасны дагуу 95 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Харин хариуцагч мөнгийг буцаан төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан байна.
Иймд 2020 оны 7 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 6 400 000 төгрөг, алданги 23 200 000 төгрөг, нийт 69 600 000 төгрөг, 2020 оны 7 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 600 000 төгрөг, алданги 2 800 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөг, 2020 оны 9 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг, нийт 81 000 000 төгрөг буюу нийт 159 000 000 төгрөгийг хариуцагч *******оор төлүүлэх үндэслэлтэй байна.
9. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 11 сарын 12-ны өдөр Э.*******ын хэлсний дагуу Ц.Энх-Амгалан гэдэг хүний данс руу “*******” *******-ийн данснаас 288 046 000 төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбарладаг боловч нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч маргадаг. Иймд хариуцагч *******ын төлөх үүргээс хасч тооцох боломжгүй юм. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт land-200 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нөхцөл байдал нь баримтаар нотлогдохгүй байна.
Иймд хариуцагч *******оос нийт 279 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгож, хариуцагч “*******” *******, Б.Алтанчимэг, ******* нараас 0 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 457 200 төгрөгөөс 2 755 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 1 552 950 төгрөгийг, төсвийн орлогоос илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 701 0 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгохоор шийдвэрлэлээ.
11. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 138/ШЗ2023/01035 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 279 000 000 /хоёр зуун далан есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгож, хариуцагч “*******” *******, Б.Алтанчимэг, ******* нараас 0 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 457 200 төгрөгөөс 2 755 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 1 552 950 төгрөгийг, төсвийн орлогоос илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 701 0 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ