Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Б.Б, Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Ч.А нарт холбогдох эрүүгийн ......дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 13- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б

Ч.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б, Ч.А нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны орой Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод хувийн таарамжгүй харьцааны улмаас бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв, Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв,

Хохирогч, шүүгдэгч Ч.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б идэж байсан тавагтай хоолоо шидээд шүүгээнээс хутга авч надруу дайрсан хүмүүс болиулсан. Тэгтэл дахиад хутга авч дайраад хутганы ишээр миний толгойн тус газар луу цохиж толгой хагалсан. Тэгэхээр нь би идэж байсан тавагтай хоолоо шидэж Бын толгойн тус газар нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч, шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ат “чи энд тэнд байнга хэрүүл ам хийж явах юм аа” гэж хэлтэл намайг “чи муу ер нь юу юм бэ” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би хоол идэж байгаад гарахдаа аягаа хэргээр толгой дээгүүр нь шидээд бостол миний араас өөрийнхөө хоол идэж байсан аягыг шидээд миний толгой тус газарт цохиж толгой хагалсан. Тэгэхээр нь би өөдөөс нь юм шидэх гээд гал тогооны шүүгээн дээрээс юм автал хутга байхаар нь хутгаа эргэж шидээд түмпэн авч Аийн толгой руу шидээд гэрээс гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Гэрч Ө.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б, А нар хоорондоо хэл амаар муудалцаж байсан... А Б руу аягатай хоолоо шидээд аяга хагарч Бын толгой хагарсан. Намайг орж ирэхээс өмнө өөд өөдөөсөө аягатай хоолоо шидэлцсэн гэсэн. Тэгтэл Б гэрийн хойд талд сууж байснаа гэрийн зүүн талаар очиж гал тогооны ширээн дээр байсан хутгыг аваад А рүү дайраад байхаар нь би голоор нь орж хорьж байгаад Быг гадагш түлхээд гаргасан юм... Би гадаа үлдчихээд араас нь ороход Б, А рүү тогоо шидсэн гэсэн. Намайг ороход А толгой хагарчихлаа гээд толгойгоо бариад сууж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б А рүү идэж байсан банштай цайгаа шидсэн. Тэр аяга нь Аийн толгой орчим нь оносон. Тэгтэл А зөрүүлээд аягатай хоолоо Б ах руу шидээд Б ахын толгой хагарсан байсан. Тэгээд Б ах гал тогооны эргэнэг рүү очиж хутга аваад А рүү дайрахад О эгч голоор нь орж хорьсон... Б ах гэр лүү буцаж орж ирээд А рүү хоолны хөнгөн цагаан түмпэнг шидсэн... Б ахын анх хоолоо идэж байсан тавгаа шидэхэд толгойг нь оноод гэмтээчихлээ гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... дугаартай: “...Ч.Аийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2.... дугаартай: “...Б.Бын биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62, 66 / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б, Ч.А нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны орой Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод хувийн таарамжгүй харьцааны улмаас бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Хохирогч, шүүгдэгч Ч.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б идэж байсан тавагтай хоолоо шидээд шүүгээнээс хутга авч надруу дайрсан хүмүүс болиулсан. Тэгтэл дахиад хутга авч дайраад хутганы ишээр миний толгойн тус газар луу цохиж толгой хагалсан. Тэгэхээр нь би идэж байсан тавагтай хоолоо шидэж Бын толгойн тус газар нь цохьсон...” гэсэн мэдүүлэг, Хохирогч, шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ат “чи энд тэнд байнга хэрүүл ам хийж явах юм аа” гэж хэлтэл намайг “чи муу ер нь юу юм бэ” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би хоол идэж байгаад гарахдаа аягаа хэргээр толгой дээгүүр нь шидээд бостол миний араас өөрийнхөө хоол идэж байсан аягыг шидээд миний толгой тус газарт цохиж толгой хагалсан. Тэгэхээр нь би өөдөөс нь юм шидэх гээд гал тогооны шүүгээн дээрээс юм автал хутга байхаар нь хутгаа эргэж шидээд түмпэн авч Аийн толгой руу шидээд гэрээс гарсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... А Б руу аягатай хоолоо шидээд аяга хагарч Бын толгой хагарсан. Намайг орж ирэхээс өмнө өөд өөдөөсөө аягатай хоолоо шидэлцсэн гэсэн.... Би гадаа үлдчихээд араас нь ороход Б, А рүү тогоо шидсэн гэсэн. Намайг ороход А толгой хагарчихлаа гээд толгойгоо бариад сууж байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б А рүү идэж байсан банштай цайгаа шидсэн. Тэр аяга нь Аийн толгой орчим нь оносон. Тэгтэл А зөрүүлээд аягатай хоолоо Б ах руу шидээд Б ахын толгой хагарсан байсан....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... дугаартай: “...Ч.Аийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2.... дугаартай: “...Б.Бын биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Ч.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Хохирогч Б.Б, Ч.А нар нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Ч.А нар нь сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн болохоо шүүх хуралдаанд илэрхийсэн, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б. Б, Т овогт Ч.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ч.А нар нь 450000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд улсын орлогод оруулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ч.А нар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б, Ч.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Б, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА