| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2023/01231/И |
| Дугаар | 138/ШШ2024/00083 |
| Огноо | 2024-01-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2024/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* багт оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3-р баг “Баян” гэх газарт оршин суух, малчин, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “2 614 500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан 2 614 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 2021 оны 12 сард сумаас ирж явах замд машин маань эвдрээд гэх хүний засварын газарт ирсэн ба гэх залууг хөдөө эвдэрсэн машин руугаа авч яваад газар дээр нь машиныг үзүүлэхээр тохиролцон авч явсан. Машины мотор эвдэрсэн гээд тэндээс ын засварын газарт авчраад машинаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед энэ гэх залууг машиныг чинь засна гэж хэлсэн. Машиныг олон дахин задалсан ба дуу гараад, утаа гараад нэг л болж өгөхгүй байсан. Анх ярихдаа 1 600 000 төгрөгөөр тохирсон байсан. Дараа нь 510 000 төгрөгийн шургааг буулгаж өгсөн. Дээрх мөнгөнд ажлын хөлс сэлбэг бүгд орно гэсэн. Ингээд 2021 оны 12 сарын 23-ны өдөр машин бэлэн болно гэхээр нь би ирээд машинаа автал сонин дуу гараад, утаа хаяад байсан. Тэгээд засварын газраас машинаа аваад явахдаа нүүрс ачиж байтал мотор нь задарсан. Би суманд ажилтай байсан учир маргааш нь өөр машин хөлслөөд сум руугаа явсан. Дараа нь 2022 оны 01 сарын 04-ний өдөр машинаа ирж ав гэсэн. Гэтэл машин маань мотор нь дуугараад утаа хаяаад байхаар нь хэлэхэд “зүгээрээ, явж байгаад зүгээр болно” гэсэн. Гэтэл машинаа аваад явж байтал машин дахин болохгүй болж чирж яваад айлын хашаанд түр тавиад явсан. Ингээд 2022 оны 5 сарын 04-ний өдөр ирээд айлын хашаанаас машинаа аваад “Галын гол” өнгөртөл түжигнэж дуугараад эвдэрчихсэн. Тэгээд би машинаа чирээд гэх хүний засварын газарт очиж үзүүлтэл порш нь хагараад, дохиур нь хугарсан байсан. Машиныг маань маш муу зассан учир машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангуулж авах хүсэлтэй байна. 2022 оны 01 сарын 04-ний өдөр машинаа авахад мотор нь дуугараад байсан. Өвөл байсан болохоор айлын хашаанд түр орхисон. Дараа нь аар засуулсан. Би т 1 800 000 төгрөгөөр машинаа засуулсан, мөн миний машины янданг сольсон байсан учир яндангийн үнэ 120 000 төгрөг, 12 сарын 24-ний өдөр машин хөлсөлж явсан 80 000 төгрөг, сум руу айлд чирж очиход 105 000 төгрөг, сум руу чирүүлсэн 90 000 төгрөг, тухайн үед машин дотор байсан залгууран дорцов 15 000 төгрөг, 2-3 тооны данхраад 75 000 төгрөг, дугуйн иш 30 000 төгрөг, өндгөн тулгуур шинэ хайрцагтай 30 000 төгрөг, дорцовны түргэн иш 25 000 төгрөг, 24,27,33,36,30 дугаартай дорцов 25 000 төгрөг гээд нийт 2 395 000 төгрөг болж байна. Би нийт 2 614 500 төгрөг нэхэмжилж байсан 219 500 төгрөгийг хасч үлдэх 2 395 000 төгрөгийг гоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тайлбартаа: Анх гэх хүн над руу залгаад хөдөө нэг машин эвдэрсэн, очиж янзлах уу гээд ажлын хөлсөө 70 000 төгрөгөөр тохирч намайг аваад явсан. Машин дээр очиход хөдөө янзлах аргагүй байсан болохоор чирж ирээд ын засварын газарт авчирсан. Би машинаас моторыг тайлаад сэлбэгийг нь янзлаад би моторыг буцаагаад машинд тавих үүрэгтэй байсан. Би ын хүү хамт моторыг тайлж угсарч өгөөд ажлын хөлсөнд 300 000 төгрөг авч хувааж авсан. Би өөр юм хийгээгүй, мэдэхгүй. Бид хоёрын хооронд засвар хийх, хөлсний талаар, машинаа надад хүлээлгэж өгөөгүй. Бидний хооронд ямар ч яриа болоогүй. Би моторыг салгаад янзлаад боллоо гэхээр нь моторыг буцаагаад тавих ажлыг л хийдэг. Мотор тайлахад яндан оролдох шаардлагагүй. Миний хувьд засвар хийж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь д холбогдуулан “2 614 500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 219 500 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж 2 395 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилсэн болно.
Нэхэмжлэгч *******ын хариуцагч д холбогдуулан гаргасан 2 395 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: “2021 оны 12 сард ДОА улсын дугаартай Портер маркийн ачааны авто машинаа Хэрлэн сумын байх ын засварын газраар засуулахаар тохирч машинаа хүлээлгэн өгсөн. 2022 оны 1 сарын 4-нд машинаа авахад мотор дуугараад хөх утаа гараад байхаар машинаа орхиод явсан. 2022 оны 5 сарын 4-нд машинтай явахад замдаа эвдэрсэн. суманд орхиод засварчин т үзүүлж засуулахад 1 800 000 төгрөг өгсөн. Машинаа авах машинд байсан залгууран дорцов, том данхараад, дугуйн том иш, өөндгөн тулгуур, торцовны түргэн иш байхгүй байсан. Мөн яндан сольсон. гоос сум руу чирсэн өөрөө явсан зардал зэргийг оруулаад гоос 2 395 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “2021 оны 12 сард ******* дугаараас залгаж 40 км-т явж Портерийн гавалын жийрэг солих засварчин байна уу гэхэд би тай тохироод 70 000 төгрөгөөр Портер янзлахаар явсан. Очиход янзлах боломжгүй мотор нь цохисон байсан. өөрөө чирж ирсэн. нь той тохирч машинаа янзлуулахаар болсон. Би ын хүү хамт ын машины моторыг машинаас нь сугалаад буцаагаад угсарч өгсөн. Хөлсөнд 300 000 төгрөг авч Ренчин бид хоёр хувааж авсан. ын нэхэмжилж байгаа зүйлийг би мэдэхгүй. Би хариуцахгүй...” гэж тайлбарласан.
Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь Хэрлэн сумын байрлах засварын газарт засварчин той тохиролцон 2021 оны 12 сард өөрийн эзэмшлийн ДОА дугаартай, Портер маркийн ачааны авто машины моторыг засуулахаар засварын газарт машинаа аваачиж тавьсан ба 2022 оны 01 сарын 4-ний өдөр машинаа буцааж авсан байх бөгөөд машинаа авахад машин хөх утаа хаяж дуу гарч байсан ч машинаа аваад явсан үйл явдал болсон байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар г тодорхойлж түүнээс өөрийн машинд байсан эд зүйл болон дахин засвар хийлгэсний хөлс нийт 2 395 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Тухайлбал:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч гоос өөрийн машинд байсан 15 000 төгрөгийн үнэтэй залгууран дорцов, том данхраад /75 000 төгрөг/, дугуйны том иш /30 000 төгрөг/, өндгөн тулгуур /30 000 төгрөг/, торцовны түргэн иш /25 000 төгрөг/, машины яндан солигдсон тул 120 000 төгрөг, мөн машин дахин эвдэрсэн тул засварчин аар засуулсны хөлс 1 800 000 төгрөг, гоос сум руу хоёр удаа явсан зардал 195 000 төгрөг, Дорнодоос явсан 80 000 төгрөг зэрэг эд зүйл, ажлын хөлсөө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Харин хариуцагч нь нэхэмжлэгч *******тай ямар нэгэн засвар хийх талаар түүний машиныг хүлээн авсан талаар тохиролцоогүй, түүний машиныг хөдөө очиж үзээд засварлах боломжгүй байсан учир ын засварын газарт өөрөө чирж авчирж өгсөн. Миний хувьд мотор авч, буцааж угсрах ажил гүйцэтгэсэн, мотор тайлахад яндан оролдох шаардлагагүй байдаг гэж тайлбарлан маргаан үүссэн.
Нэхэмжлэгч ******* нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигчид нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Гэвч нэхэмжлэгч ******* нь хуульд заасны дагуу нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна хариуцагчийн татгалзалыг үгүйсгэж няцааж чадаагүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн машины моторыг авах, угсрах ажлыг засварчин ын хүү нийлж хийсэн ба ажлын хөлс 300 000 төгрөгөө бид хоёр хувааж авсан түүнээс ын машиныг би засварлаагүй, ын засварын газарт туслах ажил хийдэг гэсэн татгалзлалыг үгүйсгэх болон нотлох баримтаар няцааж чадаагүй байна.
Иймд хариуцагч гоос засварын хөлс болон эд зүйлийн үнэ 2 395 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн төлсөн 56 782 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 492 дугаар зүйлийн 492.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Намжилын гоос “Ажлын хөлс болон эд зүйлийн үнэ 2 395 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Агваанжамцын ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 782 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА