Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2024/00063

 

 

 

 

 

04 оны 0 сарын 1 өдөр

Дугаар 149/ШШ04/00063

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

******* аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* Тэнгэр Хараа ХХК-д холбогдох

869986 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Тэнгэр Хараа ХХК-тай ******* ******* ХХК нь 0 оны 10 дугаар сарын 0-ны өдөр түрээсийн 43/ болон 433/ тоот гэрээ байгуулан ******* аймаг Мандал сумын 3 дугаар багт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг сумын дугаар багт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэн хамтарч ажилласан. Мөн ******* ******* ХХК-ний охин компани болох ******* ******* ХХК-иас шатахуун нийлүүлж хамтарч ажилласан. ******* Тэнгэр Хараа ХХК нь гэрээ байгуулсан үеэс эхлэн гэрээ цуцлах үеийг хүртэл түрээсийн төлбөрийг огт төлөөгүйгээс түрээсийн төлбөр 13000000 төгрөг, цахилгааны төлбөр 369986 төгрөг, нийт 18369986 төгрөг болсон. Иймд бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түрээсийн гэрээнд заасны дагуу алданги тооцоход хоногт 4000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувьд хүргэж зогсоогоод 600000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийт 4869986 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргахдаа алдангид 700000 төгрөгийг нэхэмжилсэн нь техникийн алдаа гарч нэг сая төгрөгийг илүү нэхэмжилснээс татгалзаж байна. Түрээсийн төлбөр 13000000 төгрөгнөөс алданги тооцсон гэв.

Хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-ний захирал Б.******* 03 оны 1 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр 18369986 төгрөг, алданги 700000 төгрөг нэхэмжилсэн байна. ******* ******* ХХК нь манай компанитай харилцан тохиролцож гэрээ байгуулсан атлаа гэрээг цуцлахдаа манай компанитай зөвшилцөөгүй шууд цуцалсныг буруу гэж үзэж байна. Гэрээний үүрэг биелэгдээгүй байдалд ******* ******* ХХК-ний талаас нөлөөлсөн зүйлүүд байсан учир манай компани нь алданги 700000 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-ний захирал Б.******* 04 оны 0 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай компанитай холбоотой иргэний хэргийн шүүх хуралдаан 04 оны 0 дугаар сарын 1-ны өдөр товлогдсон бөгөөд тус шүүх хуралдааныг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүйгээр явуулж өгнө үү. Жич: Тухайн шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэх болно гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-иас түрээсийн төлбөр 13000000 төгрөг, цахилгааны төлбөр 369986 төгрөг, алданги 700000 төгрөг, нийт 869986 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК нь алдангид нэхэмжилсэн 700000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 0 оны 10 дугаар сарын 0-ны өдөр № 43/ болон 433/ дугаартай нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээг тус тус байгуулан ******* аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах шатахуун түгээх станцын байр болон хавсралтад заасан дагалдах эд хөрөнгийн хамт, ******* аймгийн сумын дугаар баг, дугаар хэсэгт байрлах шатахуун түгээх станцын байр болон хавсралтад заасан дагалдах эд хөрөнгийн хамт түрээслэхээр тохирсон нь нотлрогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХКний захирал Б.******* нь ******* ******* ХХК-тай 43/ болон 433/ дугаартай түрээсийн гэрээнүүдийг байгуулахдаа уг гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэн гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд хавтаст хэргийн 1-1 дугаар талд 0 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн № 43/ дугаартай түрээсийн гэрээ, хавтаст хэргийн 17-0 дугаар талд 0 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн № 433/ дугаартай түрээсийн гэрээ тус тус авагдсан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-ний хооронд байгуулагдсан 0 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн № 43/ болон 433/ дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.-ын В-д Түрээсийн төлбөрийг төлөхгүй сараас дээш хугацаа өнгөрсөн бол түрээсийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлахаар, мөн гэрээний дугаар зүйлийн .1-д Түрээсийн гэрээний төлбөрийг тохиролцсон хэмжээгээр сар бүрийн -ны дотор түрээслүүлэгчид бэлнээр буюу ******* ******* ХХК-ний ХААН банк дахь 080197 тоот дансаар төлөх бөгөөд төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж тус тус заажээ.

Хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-ний захирал Б.******* ******* ******* ХХК нь манай компанитай харилцан тохиролцож гэрээ байгуулсан атлаа гэрээг цуцлахдаа манай компанитай зөвшилцөөгүй шууд цуцалсан нь буруу, гэрээний үүрэг биелэгдээгүй байдалд ******* ******* ХХК-ний талаас нөлөөлсөн зүйлүүд байсан учир манай компани нь алдпанги 700000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь 43/ болон 433/ дугаартай гэрээний 4.-ын В-д зааснаар түрээсийн төлбөрийг төлөхгүй сараас дээш хугацаа өнгөрсөн бол гэрээг нэг талын санаачлагаар цуцлахаар заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК нь түрээсийн гэрээнүүдийг цуцалсан байх ба гэрээний .1-д төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд алданги тооцохоор заасан байх тул түрээсийн төлбөр 13000000 төгрөгийн алданги 600000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алдангийг 700000 төгрөг гэж техникийн алдаа гарган бичиж нэхэжилсэн гэдгээ хүлээн зөвшөөрч 700000 төгрөгийн алдангийн 1000000 төгргийг нэхэмжлэхээс татгалзсныг баталж шийдвэрлэх нь зүйтэй ба хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан ******* ******* ХХК-ний ШТС-4 болон ШТС -108-ыг түрээсэлсэн ******* Тэнгэр Хараа ХХК-ний цахилгаан болон түрээсийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 3 дүгээр зүйлийн 3.4-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг нэмж нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй, мөн алдангийн хэмжээ илт их байна гэж үзэх боломжгүй байна.

Иймд хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-иас 0 оны 11 дүгээр сарын 0-ноос 03 оны 03 дугаар сарын 0-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 13000000 төгрөг, цахилгааны төлбөр 369986 төгрөг, алданги 600000 төгрөг, бүгд 4869986 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8799 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 8799 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-ний захирал Б.******* нь 04 оны 0 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ манай компанитай холбоотой иргэний хэргийн шүүх хуралдаан 04 оны 0 дугаар сарын 1-ны өдөр товлогдсон бөгөөд тус шүүх хуралдааныг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүйгээр явуулж өгнө үү. Тухайн шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэх болно гэсэн учир хариуцагчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүх хуралдааныг хийсэн болно..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 11 дугаар зүйлийн 11..1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-иас түрээсийн төлбөр 13000000 төгрөг, цахилгаан ашиглалтын төлбөр 369986 төгрөг, алданги 600000 төгрөг, 4869986 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК нь алдангид нэхэмжилсэн 700000 төгрөгийн 1000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8799 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* Тэнгэр Хараа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 8300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН