Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/01116

 

 

 

 

 

 

 

 

2024 оны өдөр

сар 29 р 184/ШШ2024/01116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД: ***/. Хаяг: *** дүүрэг, ***-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, *** оффис, ***-р давхар

Хариуцагч: ***** М***** /РД: ******/. Хаяг: ***** дүүрэг, ***-р хороо, *** 17-36 тоот

Гэм хорын хохиролд 6,608,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай байгууллагын тээврийн хэрэгслийн *******ын №***** тоот гэрээний даатгуулагч ******* УНС улсын дугаартай False маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Баруун 4 зам, Гранд плаза төвийн хойд уулзвар замд замын хөдөлгөөнд оролцох үед баруун гар талаас **** ***Р улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.17-д Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь замын гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл болон энэ дүрмийн бусад заалттай зөрчилдөж байвал хөдөлгөөнд оролцогчид зохицуулагчийн дохиог удирдлага болгоно. 8.14. зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь баруун гар урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.

Энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 6,608,700 төгрөгийг ***** ******* ХК-иас барагдуулж, Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх шилжинэ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дугаарт *******ын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан. Иймд хариуцагч *****рөөс гэм хорын хохиролд 6,608,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцаг ****** татгалзал, тайлбарын агуулга: ****** миний бие 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр баруун 4 зам, Гранд плазагийн уулзвараар ногоон гэрлээр хөдөлгөөнд орох үед ***** УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл туслах уулзвараас ирж миний эзэмшлийн 4**** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гарсан. Тухайн замын цагдаа өөрийн хариуцсан төв замыг орхиж, мэргэжлийн бус олон нийтийн цагдааг зогсоосон байсан. Намайг уулзвараар орж ирэх үед ногоон гэрэл асаалттай, замын хөдөлгөөн чөлөөтэй, цагдаа цааш алхаж байсан. Осол болсон газарт хэмжилт хийсэн цагдаа нь нөгөө талыг буруутгаж байгаад 2 хоногийн дараа миний буруу болж хувирсан. Ослын камерын бичлэгийг үзье гэхэд камерын бичлэгийг зориуд устгасан байсан. 2 хоногийн дараа 2,800,000 төгрөгийн үнэлгээ гарсан байна гэж утсаар холбогдсон. Мөн хэрэг болсон өдрийг өөрчилж *******ын компани болон замын цагдааг хууран мэхлэх санал тавьсан. Би байцаагчид гомдолтой байна гэж хэлэхэд хэргийг чинь прокурорт шилжүүлнэ гэж хэлж байсан. Надад энэ талаар холбогдож, мэдээлэл өгөөгүй. Би дүрмээрээ явж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах тухай гэрээний хуулбар, жолоочийн лавлагаа, ******* дугаар зөрчлийн хэргийн материалын хуулбар, ***** дүүргийн Прокурорын газрын 2022 оны *** дүгээр сарын 7-ны өдрийн ** дугаар прокурорын тогтоолын хуулбар, 2022 оны***дугаар сарын 9-ний өдрийн эрх бүхий албан тушаалтын тогтоолын хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 2, 2022 оны *** дугаар сарын 9-ний өдрүүдийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбарууд, Илтгэх хуудасны хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан бичгийн хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтын тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагааны хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай Прокурорын зөвшөөрөл, **** ***ын жигүүр ****-ын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ***** дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, ****** үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангийн хуулбар, фото зургууд, тээврийн хэрэгслийн *******ын гэрээний хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** ******* ХК нь хариуцагч ******т холбогдуулан гэм хорын хохиролд 6,608,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж, хариуцагч осол гарсан нь миний буруугаас болоогүй гэж тус тус тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

Хариуцагч ****** нь 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ******дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт **** УБР улсын дугаартай, H***a ****t маркийн автомашиныг жолоодож явахдаа *****ний эзэмшлийн ***** УНС улсын дугаартай, ****i False А4-*** маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зохигчийн тайлбар, ***** дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан баримт /эрх бүхий албан тушаалтны санал, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, тэмдэглэл магадлагаа, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, дахин шинжилгээ хийлгүүлэх тухай прокурорын тогтоол, **** дугаартай шинжээчийн дүгнэлт, ***** дугаартай шийтгэлийн хуудас/-аар тогтоогдож байна. / хх-ийн 13- 57/

Дээр дурдсан баримтаас үзэхэд **** УБР улсын дугаартай, **** маркийн автомашины жолооч **** нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 б дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоож, түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулж, бусдад учруулсан хохирлоо төлөөгүй болохыг, шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн тухайд маргасан ч 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэлийн хуудастай танилцаж, гарын үсгээ зурсан байх бөгөөд зохих журмын дагуу гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ********тэй ******* дугаартай Тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулж, *** УНС улсын дугаартай, маркийн автомашиныг даатгасан ба тухайн гэрээний 9.8 дахь заалтаар даатгуулагч нь хохирлыг нөхөн төлсний дараа буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх эрхээ даатгагчид шилжүүлэх үүрэгтэй байхаар тохиролцжээ. /хх-ийн 100/

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7 дахь хэсгүүдэд гэм хорын *******аар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг *******ын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээх, даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх шилжих, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7дахь хэсэгт *******ын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжихээр зохицуулсан байна.

******** ХК нь даатгуулагч *******д *******ын нөхөн төлбөрт 6,608,700 төгрөгийг /Худалдаа хөгжлийн банкны 4********** тоот дансанд/ төлсөн байх бөгөөд даатгуулагч нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр даатгагчид хохирол нэхэмжлэх эрхийг гэрээгээр шилжүүлэн өгчээ. /хх-ийн 8, 66/

*********ий эзэмшлийн ******** УНс улсын дугаартай, маркийн автомашиныг үнэлсэн ******* үнэлгээ ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн *** дугаартай тайланд автомашинд учирсан эвдрэл хохирлыг 9,466,000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд осол гарах үед автомашиныг даатгуулагчаас өөр этгээд буюу ******* жолоодож явсан байдлыг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсан байна. /хх-ийн 67/

Хөрөнгийн үнэлгээний тайлан, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтад автомашинд учирсан эвдрэл болон засах, солих шаардлагатай эд ангиудыг тэмдэглэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

Хэдийгээр хариуцагч *********** нь осол гарахад миний буруу байгаагүй, хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж маргах боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар хариуцагч Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас осол гарсан болохыг тогтоож, зохих шийтгэлийг оногдуулсан байна.

Шинжээчээр томилогдсон***********НҮТББ-ын шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ***** тоот дүгнэлтээр **** УНС улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг жолооч ****** Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохыг тогтоохдоо зөрчлийн хэрэгт авагдсан ***********.mp4 өргөтгөлтэй дүрс бичлэгийг нотлох баримт болгосон тухай дурдсан бөгөөд хариуцагч зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд камерийн бичлэг байгаагүй, бичлэгээр миний буруу биш болох нь тогтоогдоно гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа болно. /хх-ийн 53/

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийн бурууг хангалттай тогтоогоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргасан болно.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагчийн буруугаас зам тээврийн осол гарсан, нэхэмжлэгч ослоос учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 6,608,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********рөөс 6,608,700 /зургаан сая зургаан зуун найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******** ******* ХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,690 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 120,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ

ШҮҮГЧИД Т.АРИУНБОЛД

Э.ЦОЛМОН