| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0124/э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2017-09-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Хохирогч Э.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо
Шүүгдэгч Г.Жнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Жад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Г.Ж
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Жнь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15-16 цагийн орчим ..... тоотод нэвтэрч хохирогч Э.Нийн гэрээс эд зүйл хулгайлсны улмаас хохирогч Э.Нд 530000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.ЖТшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Анх Цтай тэр айлд орж архи уусан. Нэг өвгөн ах байсан манай хүүхдүүд байхгүй гээд тэгээд хажуу дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи аваад гэрт нь орж уусан. Ороод гарахад л Д гутал, утсыг нь авсан байсан. Нөтбүүк байсныг би хараагүй, аваа ч үгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017.06.05-нд ойрхон явсан байсан ирсэн чинь аав хэдэн хүмүүстэй архи уусан гээд байж байсан. Тэр өдөр мэдээгүй маргааш нь гутал, гар утас нь эрээд олдоогүй 2017.06.07-нд би хадам аавындаа хоноод маргааш нь 2017.06.08-ны өглөө ирсэн чинь гэрийн цүү эвдээд хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаад мэдэгдсэн. ДДэш-ийн станцыг эргүүлж олж өгсөн, нөөтбүүк бол олдохгүй байгаа тэр хохирлоо нэхэмжилнэ. Хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнэлгээг зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Жын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017.06.05-нд байх Ц бид хоёр тухайн айлд орж архи уусан тэгэхэд нэг өвгөн байсан. Тэндээс гарахад Ц тэр айлаас хромон гутал болон ДДешийн станц, гар утас хулгайлсан юм. ДДеш станцаа тэр оройдоо Авий гэж танил ахын хажуу талын айлд зарсан. ... зөөврийн комьптер хулгайлсан гээд байгаа бол мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 54-55/,
Хохирогч Э.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... манай гэрийн үүдний зүүдэг цоожны цүүг нь төмрөөр хөшөөд мушгиж таслаад хулгай орсон байсан. Гэрийн зүүн талд хөлдөөгч дээр цүнхтэй нь орхисон байсан Hasee маркийн хар өнгөтэй зөөврийн компьютер алга болсон байсан. Мөн гэрийн хойд талд байсан ДДеш телевизийн цагаан өнгийн станц алга болсон байсан. Миний хувьд телевизийн ДДеш станцаа болон картыг буцаан авсан гэсэн мэдүүлэг /хх 20/,
Гэрч Ч.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017.06.07-ны өдөр 15-16 цагийн орчим гэртээ ирсэн. Хашаандаа ороод гэрийнхээ үүдэнд зогсож байхад манай баруун талын хашааны гаднаас нэг залуу хашааны гаднаас нь завсараар харж байснаа уг хашаа руу орсон гэрийн хаалгыг нээх гээд оролдоод байгаа бололтой гэрийн хаалгыг татаад байсан. Уг залуу гэр лүү ороод нээх удаагүй байх тортой юм бариад гараад явсан. ... би сая та нарын үзүүлсэн зургийг харлаа энэ залуу яг мөн байна ... гэсэн мэдүүлэг /хх 22/,
Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.06.07-ны өдрийн 17 цагийн үед байх гэж санаж байна би гэртээ байхад 2 залуу орж ирээд нэг залуу гартаа цагаан өнгийн ДДешийн станц барьчихсан ахаа танай тогоонд чинь энэ станцыг хийж шалгаж үзэх гэсэн юм гэсэн. ... Тухайн залуу уг станцаа 20000 төгрөгөөр зарах гээд байгаа бололтой байсан юм. 2017.06.08-ны өдөр 15 цагийн үед манай төрсөн ах Б ирээд нөгөө станц орхисон залуу 10000 төгрөгөөр станцаа ав гэж байна гэхээр нь би 10000 төгрөг өгөөд явуулсан ... гэсэн мэдүүлэг /хх 24/,
Гэрч О.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Холбооны байранд Авий гээд зүс таних ахын гэрт нь ороод Жтанай хажууд байдаг дүүгийнд чинь цагаан станц 10.000 төгрөгөөр зарсан тэрийг авах гэж ирлээ гэсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч Л.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай охин Н болон нөхөр Д нар нь 2017.06.05-ны орой байх айл руу очиж ирнэ гээд явсан. Би тухайн үед архи уусан халамцуу байсан ба тэд нарыг гараад явсан хойгуур дэлгүүр орж архи зээлэх гээд гарсан. Тэгэхэд замд 2 залуу таараад хамт манай гэр лүү орж тэр 2 залуу авсан архиа манайд уусан. Нэг залуу нь нэрээ Ж гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 28/,
Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.06.07-ны үед байх гэж санаж байна би нөхрийн хамт Д эгчийнд очихоор явсан юм. Тэдний гадаа очиход нэг залуу цагаан өнгийн ДДеш телевизийн станц барьчихсан 20000 төгрөгөөр зарна гэж байсан. ... саяны харуулсан хүнийг зургийг нь би харлаа энэ хүн нөгөө ДДеш станц зарна гээд явж байсан залуу мөн байна гэсэн мэдүлэг /хх 29/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 31/,
Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний .... дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 35/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-10/,
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11-12/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /18/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Жнь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15-16 цагийн орчим ..... тоотод нэвтэрч хохирогч Э.Нийн гэрээс 450.000 төгрөгийн үнэ бүхий Hasee маркийн компьютер, 80.000 төгрөгийн үнэ бүхий ДДэш телевизийн станц зэрэг эд зүйл хулгайлсны улмаас хохирогч Э.Нидад 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Жшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Нэг өвгөн ах байсан манай хүүхдүүд байхгүй гээд тэгээд хажуу дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи аваад гэрт нь орж уусан. Ороод гарахад л Д гутал, утсыг нь авсан байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017.06.08-ны өглөө гэртээ ирсэн чинь гэрийн цүү эвдээд хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаад мэдэгдсэн. ДДэш станцыг эргүүлж олж өгсөн, нөөтбүүк бол олдохгүй байгаа тэр хохирлоо нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Жын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017.06.05-нд байх Ц бид хоёр тухайн айлд орж архи уусан тэгэхэд нэг өвгөн байсан. Тэндээс гарахад Ц тэр айлаас хромон гутал болон ДДешийн станц, гар утас хулгайлсан гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Hasee маркийн хар өнгөтэй зөөврийн компьютер алга болсон байсан. Мөн гэрийн хойд талд байсан ДДеш телевизийн цагаан өнгийн станц алга болсон байсан. Миний хувьд телевизийн ДДеш станцаа болон картыг буцаан авсан гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017.06.07-ны өдөр 15-16 цагийн орчим ... манай баруун талын хашааны гаднаас нэг залуу харж байснаа уг хашаа руу орсон гэрийн хаалгыг нээх гээд оролдоод байгаа бололтой гэрийн хаалгыг татаад байсан. Уг залуу гэр лүү ороод нээх удаагүй байх тортой юм бариад гараад явсан. ... би сая та нарын үзүүлсэн зургийг харлаа энэ залуу яг мөн байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.06.07-ны өдрийн 17 цагийн үед байх гэж санаж байна би гэртээ байхад 2 залуу орж ирээд нэг залуу гартаа цагаан өнгийн ДДешийн станц барьчихсан ахаа танай тогоонд чинь энэ станцыг хийж шалгаж үзэх гэсэн юм гэсэн. ... станц орхисон залуу 10000 төгрөгөөр станцаа ав гэж байна гэхээр нь би 10000 төгрөг өгөөд явуулсан ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Холбооны байранд Авий гээд зүс таних ахын гэрт нь ороод Жтанай хажууд байдаг дүүгийнд чинь цагаан станц 10.000 төгрөгөөр зарсан тэрийг авах гэж ирлээ гэсэн юм ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... замд 2 залуу таараад хамт манай гэр лүү орж тэр 2 залуу авсан архиа манайд уусан. Нэг залуу нь нэрээ Ж гэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... нэг залуу цагаан өнгийн ДДеш телевизийн станц барьчихсан 20000 төгрөгөөр зарна гэж байсан. ... саяны харуулсан хүнийг зургийг нь би харлаа энэ хүн нөгөө ДДэш станц зарна гээд явж байсан залуу мөн байна гэсэн мэдүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний .... дугаарт шинжээчийн дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Жнь хохирогчийн гэрээс 2017 оны 06 дугаар сарын 05 ны өдөр ДДЭШ станц авсан , нөүтбүүк аваагүй гэж байгаа ч хэрэгт авагдсан гэрч Л.Э, Ч.С, Ц.Б, хохирогч Э.Н нарын мэдүүлэг, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр 2017 оны 06 дугаар сарын 5,6 ны өдрүүдэд ДДэШ станц нь хохирогчийн гэрт нь байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 07 ны өдөр гэр лүү нь орсон шүүгдэгчийн мөр гарсан, шүүгдэгч нь ДДЭШ станцыг нөүтбүүкийн хамт хулгайлсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Жыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Жаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Hasee маркийн зөөврийн компьютерийн үнийг Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний үнэлсэн үнэгээ болох 450.000 төгрөгөөр тооцож гаргуулан хохирогч Э.Нд олгох зүйтэй байна. Шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгчид буцаан олгож, мурий никель төмөр 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэлээ. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Г.Ж-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-н цагдан хоригдсон 10 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-с 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н-д олгосугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгчид буцаан олгож, мурий никель төмөр 1 ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД