| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 103/2022/00557/И |
| Дугаар | 104/ШШ2024/00139 |
| Огноо | 2024-03-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 104/ШШ2024/00139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн /РД:/,
Хариуцагч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо,******* тоотод оршин суух, овгийн ын /РД:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,415,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А., Б. нар нь манай компаниас 2017 онд гэрээ байгуулан нийт 8,500,000 төгрөгийг зээлсэн. 2 зээлийн гэрээг тухай бүр нь хариуцагч нартай харилцан тохирч сунгаж байсан. Хариуцагч нар 2 зээлийн хүүд нийт 9,929,540 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 8,500,000 төгрөг, хүү 7,110,460 төгрөг, алданги 7,805,230 төгрөг, нийт 23,415,690 төгрөг нэхэмжилж байна. ...
Хариуцагч талаас шаардаад байгаа хөлдөөгчийг би хувийн хэрэгцээндээ зориулж хариуцагчаас түр авч хэрэглэсэн. Одоо хөлдөөгчийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд зээлийн хүүнд тооцож авах талаар ярилцан тохирсон зүйл байхгүй. Иймд хөлдөөгчний үнэ 1,760,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
2.Хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг сунгахдаа хуульд нийцээгүй итгэмжлэлийн үндсэн дээр буюу ******* ХХК-г Б. нь 10 жилинй хугацаагаар төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийн дагуу сунгалтыг хийсэн байдаг. Б.т 10 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон нь хуульд нийцээгүй тул Б.ын хариуцагч талтай хийсэн сунгалт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Мөн Б.ийн хийсэн сунгалтууд нь тамга тэмдэгээр баталгаажаагүй тул мөн хүчин төгөлдөр бус гэж үзэж маргаж байна. ... Нэхэмжлэгч талаас тодорхойлж ирүүлсэн зээл төлөлтийн хугацаа болон мөнгөн дүнтэй маргахгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Шин жи маркийн хөлдөөгчийн үнэ 1,760,000 төгрөгийг ******* ХХК-с гаргуулна. ******* ХХК-ийн захирал Э. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мах хадгалах гэсэн юм. Намар болохоос өмнө түр хэрэглээд өгий гэж хэлээд авсан. ... ******* ХХК нь өөрөө хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн дэлгүүртээ ашиглахаар хариуцагч нараас тухайн хөлдөөгчийг авсан.
Тус хөлдөөгчийг А., Б. нар нь ******* ХХК-д шинээр нь өгсөн боловч одоо тус хөлдөөгч хуучирсан гэж үзэж байгаа. нд байрлах худалдааны төвөөс дугаараас утасдаж асуухад 1,760,000 төгрөг гэж хэлсэн. Мөн BSB цахилгаан барааны дэлгүүрээс асуухад 1,800,000 төгрөгийн үнэтэй гэж хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
3.Тус хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* ХХК болон Б., А. нарын байгуулсан барьцаат зээлийн гэрээ, кассын орлогын ордер, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, А. нарийн байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, А. нарийн байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ №2, 2017 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, А. нарийн байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай №3 гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* ХХК-ийн захирал Б. болон Б., А. байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай №4 гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* ХХК-ийн захирал н.Б. болон Б., А. байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай №5 гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 18-ний ******* ХХК-д бичиж өгсөн зээл төлөлтийн талаар тайлбарын хуулбар хувь, ******* ХХК-с Э.т олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Налайх дүүргийн 04 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Багануур дүүргийн 05 дугаар хорооны засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт, Налайх дүүргийн 02 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт бүхий гэрэл зураг, А.гээс н.д олгосон итгэмжлэл, А.гийн үл хөдлөх хөрөнгийн хуулбар хувь, /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Б.аас Т.ад олгосон итгэмжлэл, А.гээс Т.ад олгосон итгэмжлэл, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 349 дугаартай ******* ХХК болон Б., А. нарын байгуулсан зээлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний ******* ХХК-ийн захирал н.Б. болон Б. нарын байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, фидуцын гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б. /хэнтэй байгуулсан нь тодорхойгүй/ зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээний хуулбар хувь /нотлох баримтын шаардлага хангахгүй/, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай гэрээний хуулбар хувь /гарын үсгийн тайлалгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй/, 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн ******* ХХК-ийн захирал Б. болон Б., А. байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар хувь /нотлох баримтын шаардлага хангахгүй/, 04 дугаартай ******* ХХК-ийн захирал Б. болон Б., А. нарын байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар хувь /нотлох баримтын шаардлага хангахгүй/, ******* ХХК-д А. Б. нараас бичиж өгсөн зээл төлөхтэй холбоотой тайлбарын хуулбар хувь, Б.ээс Э.т олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Налайх 02 дугаар хорооны засаг даргаас Багануур дүүргийн шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт бүхий фото зураг, А.гээс н.д олгосон итгэмжлэлийн хуулбар хувь /нотлох баримтын шаардлага хангаагүй/, А.гийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар хувь /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Б.аас Т.ад олгосон итгэмжлэл, А.гээс Т.ад олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, хөлдөөгчийн гэрэл зургийн үзүүлэлт бүхий фото зураг, Б.ийн хаан банкны дугаартай дансны хуулгууд, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* ХХК болон Б., А. нарын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хуулбар хувиуд, 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн ******* ХХК болон Б., А. нарын байгуулсан барьцаат зээлийн гэрээ, А.гийн дугаар Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* ХХК-с Э.т олгосон итгэмжлэл итгэмжлэл, зээлийн эргэн төлөлтийн жагсаалт, Виндо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, ******* ХХК-с Э.т олгосон итгэмжлэл зэрэг баримтууд авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А., хариуцагч Б. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,415,690 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нар нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан хөлдөөгчийн үнэ 1,760,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгч тал бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу үүргээ огт биелүүлээгүй. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,415,690 төгрөгийг гаргуулна. Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд хөлдөөгчийг хувийн хэрэгцээндээ зориулан түр авсан бөгөөд буцааж өгөх гэсэн боловч ирж, авдаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас эргүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг хөлдөөгчийг эргүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагч тал зээлийн гэрээний сунгалтыг зээлдүүлэгчийн хууль ёсны төлөөлөгч байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд ******* ХХК гэх компанийн нэрийн өмнөөс ирж уг хөлдөөгчийг авсан. Өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд хөлдөөгчний үнэ 1,760,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.
4.Зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- ******* ХХК нь А., Б. нартай 2017 оны 03 сарын 10 өдөр 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 3,000,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар 2017 оны 09 сарын 07 өдөр дээрхи гэрээг үндэслэн 800,000 төгрөг нэмж зээлж зээлийн нийт хэмжээ 4,100,000 төгрөг болжээ.
- ******* ХХК нь А., Б. нартай 2017 оны 11 сарын 09 өдөр 349 дугаартай, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2,900,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар 2017 оны 12 сарын 11 өдөр дээрхи гэрээг үндэслэн 1,500,000 төгрөг нэмж зээлж зээлийн нийт хэмжээ 4,400,000 төгрөг болжээ.
Зээлдэгч А., Б. нар 2017 оны 03 сарын 10 өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 5,470,140 төгрөг, 2017 оны 11 сарын 09 өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 4,459,400 төгрөг төлсөн тухай нэхэмжлэгч талын тайлбартай хариуцагч тал маргаагүй.
-******* ХХК-с Б.т 2016 оны 09 сарын 20 өдөр олгосон бусадтай зээлийн гэрээ хийх, зээл олгох, компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бэлэн мөнгө олгох, авах, шилжүүлэх үйлдэл хийх эрхийг 10 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийг үндэслэн Б. нь 2017 оны 03 сарын 10 өдөр байгуулсан зээлийг гэрээг 2017 оны 06 сарын 10 өдрөөс 2019 оны 10 сарын 10 өдрийг хүртэл хугацаагаар сунгах агуулга бүхий зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хариуцагч А.тэй байгуулжээ.
-******* ХХК-н захирал Б. нь А., Б. нартай 2017 оны 03 сарын 10 өдөр байгуулсан зээлийг гэрээг 2019 оны 10 сарын 10 өдрөөс 2021 оны 10 сарын 10 өдөр хүртэл хугацаа сунгах агуулга бүхий зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулжээ.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Хариуцагч тал 2 удаагийн зээлийн гэрээгээр нийт 8,500,000 /2017 оны 03 сарын 10 гэрээгээр 4,100,000 төгрөг, 2017 оны 349 дугаар гэрээгээр 4,400,000 төгрөг/ төгрөгийг нэхэмжлэгч талаас зээлсэн байна.
1. 2017 оны 03 сарын 10 өдрийн зээлийн гэрээний тухайд:
Нэхэмжлэгч ******* ХХК-с Б.т 2016 оны 09 сарын 20 өдөр олгосон 10 жилийн хугацаагаар гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.5 дахь заалттай нийцэхгүй байх тул тухайн итгэмжлэлийг үндэслэн хариуцагч А.тэй 2017 оны 06 сарын 10 өдрөөс 2019 оны 10 сарын 10 өдөр хүртэл хугацаагаар байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзлээ.
Харин ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б. болон хариуцагч А. Б. нарын байгуулсан 2019 оны 10 сарын 10 өдрөөс 2021 оны 10 сарын 10 өдөр хүртэл хугацаагаар 2017 оны 03 сарын 10 өдрийн зээлийн гэрээг сунгасан агуулга бүхий, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд байгуулсан байх тул хүчинтэйд тооцож, зээлийн хүү, алданги, үндсэн зээлийг хариуцагч талаас дараах байдлаар гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нар 2017 оны 03 сарын 10 өдөр 3,300,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар сарын 4 хувийн хүүтэй зээлсэн байх тул 2017 оны 06 сарын 10 өдөр хүртэлх төлөх зээлийн хүүг 396,000 төгрөг /3,300,000*4%=132.000 төгрөг, 132,000*3 сар= 396,000 төгрөг/ байна.
2017 оны 09 сарын 07 өдөр нэмж авсан 800,000 төгрөгийн зээлийг нэмж тооцоолвол үндсэн зээл 4,100,000 төгрөг, 2019 оны 10 сарын 10 өдрөөс 2021 оны 10 сарын 10 өдөр хүртэлх 24 сарын хугацааны зээлийн хүү 3,936,000 төгрөг /4,100,000*4%=164,000 төгрөг, 164,000*24 сар=3.936.000 төгрөг/ байна.
Талууд 2017 оны 03 сарын 10 өдөр байгуулсан зээлийн гэрээний 1.5-д .. зээл, зээлийн хүүгийн төлбөрийг буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үнийн дүнгийн 0,4 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх ба зээлийн гэрээ дууссан бол нийт биелүүлээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж тохирчээ.
2017 оны 03 сарын 10 өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч талын төлөх нийт үүрэг 8,432,000 /үндсэн зээл 4,100,000 төгрөг, нийт хүү 4,332,000 төгрөг/ байх бөгөөд талуудын байгуулсан гэрээнд тусгагдсанаар 0,5 хувиар алданги тооцолход 42,160 төгрөг буюу нийт төлөх үүрэг 8,474,160 төгрөг байна.
2. 2017 оны 349 дугаартай зээлийн гэрээний тухайд:
2017 оны 349 дугаартай зээлийн гэрээний хугацааг сунгасан 2018 оны 02 сарын 09 өдрийн 01, 2018 оны 12 сарын 09 өдрийн 02, 2019 оны 10 сарын 08 өдрийн 03, 2020 оны 10 сарын 09 өдрийн 04 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт ирүүлээгүй тул хуулбар хувийг нотлох баримтаар үнэлэхээс татгалзаж, 2017 оны 349 дугаартай зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр дараах байдлаар тооцоолж зээлийн төлбөрийн үүргийг хариуцагч талаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
349 дугаар зээлийн гэрээгээр анх 2017 оны 11 сарын 09 өдөр хариуцагч нар 2,900,000 төгрөг зээлсэн, 2017 оны 12 сарын 11 өдөр 1,500,000 төгрөг нэмж зээлсэн байна.
2017 оны 11 сарын 09 өдрөөс 2018 оны 01 сарын 09 өдөр хүртэл сарын 4 хувийн хүүгээр тооцход хүү 348,000 төгрөг, 2017 оны 12 сарын 11 өдөр нэмж авсан 1,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр тооцход төлөх хүү 57,000 төгрөг, нийт төлөх үндсэн зээл 4,400,000 төгрөг, хүү 405,000 төгрөг, гэрээний дагуу төлбөл зохих үүрэг 4,805,000 төгрөг байна. Үүнээс төлсөн 4,459,400 төгрөгийг хасч тооцвол зээлийн гэрээний үлдэгдэл үүрэг 345,600 төгрөг.
2017 оны 349 дугаар зээлийн гэрээний 6 дугаарт зээл, зээлийн хүүгийн төлбөрийг буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх ба зээлийн гэрээ дууссан бол нийт биелүүлээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж тохиролцсоны дагуу алдангийг тооцоход 345,600*0,5%=1728 төгрөг буюу 349 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас төлөх нийт үүрэг 347,328 төгрөг гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч нараас 2017 оны 03 сарын 10 өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 349 дугаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч талд төлөх мөнгөн төлбөрийг үүрэг болох 8,821,488 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хөлдөөгчний үнэ 1,760,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч тал БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөлдөөгчийг нэхэмжлэгч ******* ХХК-д түр ашиглуулахаар шилжүүлсэн боловч нэхэмжлэгч тал тухайн хөлдөөгчийг буцаан өгөөгүй бөгөөд шилжүүлэн өгснөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн тул хөлдөөгчөө буцааж авахгүй, үнэ болох 1,760,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. тухайн хөлдөөгчийг хувийн хэрэгцээндээ зориулан түр ашиглахаар хүлээн авсан тул ******* ХХК-д хамааралгүй гэж сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарласан.
Харин хариуцагч тал нэхэмжлэгч ******* ХХК-нь хүнсний дэлгүүрийн худалдаа эрхэлдэг тул компанийнхаа хэрэгцээнд зориулан авсан гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий хөлдөөгчийг нэхэмжлэгч тал компанийн үйл ажиллагаанд зориулан хүлээж авсан болох нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд, хариуцагч тал ямар баримтыг үндэслэн хөлдөөгчний үнийг 1,760,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн хөлдөөгчийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглахаар хүлээн авсан болохоо зөвшөөрөн мэдүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийг буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй /1,760,000 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болохыг/ гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,551 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,110 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 156,093 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д заасныг баримтлан хариуцагч А., Б. нараас 8,821,488 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч ******* ХХК-иас хөлдөөгчний үнэ 1,760,000 төгрөг гаргуулах хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,551 төгрөг, хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,110 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамж 156,093 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА