Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00153

 

 

 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С. Хаяг:Б аймаг, Өлгий сум, 5 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: А. Хаяг:Б аймаг, А  сум, 01 дүгээр багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдаж авсан барилгын материалын үнэ 17,392,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б ,

Хариуцагч А ,

Хариуцагчийн өмгөөлөгч З ,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч С  нь хариуцагч А ад холбогдуулан түүнээс худалдаж авсан барилгын материалын үнэ 17,392,000 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарласан байна. Үүнд:

1.1 Хариуцагч А  нь 2022 оны 7 дугаар сард миний барилгын материал зардаг хашаанд ирээд А  суманд байшин барьж байгаа, та надад модон материалыг зээлээр өгөх үү гэхээр нь би зөвшөөрөөд эхний удаа нэг бүрийг 10,000 төгрөгөөр үнэлээд 100 ширхэг банз, нэг бүрийг 26,000 төгрөгөөр үнэлээд 12 шуудай цемент, нэг бүрийг 170,000 төгрөгөөр үнэлээд 2 боодол хөөс зэрэг барилгын материалуудыг зээлээр худалдаж аваад явсан.

1.2 Хоёр дахь удаа 5 сантиметрийн банз 100 ширхэг нэг бүрийн үнэ 20,000 төгрөгөөр нийт 2,000,000 төгрөг, 3 сантиметрийн банз 400 ширхэг нэг бүрийн үнэ 10,000 төгрөгөөр нийт 4,000,000 төгрөг, цемент 40 шуудай нэг бүрийн 26,000 төгрөгөөр нийт 1,040,000 төгрөг буюу нийт 7,040,000 төгрөгийн барилгын материал зээлээр авсан.

1.3 Гурав дахь удаад 15х15 хэмжээний балк 150 ширхэг нэг бүрийн үнэ 50,000 төгрөгөөр нийт 7,500,000 төгрөг, түлээ мод 200 шуудай нэг бүрийн үнэ 6,000 төгрөгөөр нийт 1,200,000 төгрөг буюу 8,700,000 төгрөгийн барилгын материал тус тус зээлээр худалдаж авсан.

1.4 А  тухайн үед 2 дахь удаад нь авсан 7,040,000 төгрөгийн барилгын материалын тооцоог 2022 оны 9 дүгээр сарын 20-ны үед, 3 дахь удаад нь авсан 8,700,000 төгрөгийн тооцоог 2022 оны 11 дүгээр сард хийнэ, харин эхний удаа авсан барилгын материалын тооцоог байж байгаад хийнэ, учир нь охиноо мордуулах гэж байна гэж хэлсэн.

1.5 Үүнээс хойш би А аас тооцоогоо хийхийг шаардаад хэд хэдэн удаа утсаар залгаж байсан боловч тэрээр утсаа аваагүй. Нэг удаа утсаа авахад Ховд аймгаас ирж явах замдаа зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. А  одоо хүртэл зээлээр авсан барилгын материалын үнийг төлж өгөөгүй. Миний бие энэхүү бараануудыг А ад өөрөө биечлэн байж хүлээлгэж өгөөд, 2 дахь удаа ирж барилгын материал авахдаа зээлийн дэвтэртээ өмнөх тооцооны хамт А аар гарын үсэг зуруулаад авсан. Ямар нэгэн байдлаар дутуу ачсан тохиолдол байхгүй.

1.6 Иймд хариуцагч А аас зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ нийт 17,392,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

2.Хариуцагч А ын хариу тайлбар, татгалзал:

2.1 Миний бие Б аймгийн А  сумын төвд өвлийн байшин барихад зориулан 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгч С аас барилгын материал зээлээр худалдаж авсан маань үнэн, одоо хүртэл тооцоо дуусаагүй байгаа.

2.2 Нэхэмжлэгч С  гэх хүнээс барилгын модон материал, болон цемент зэрэг нэхэмжлэлдээ дурдсан эд зүйлийг зээлээр худалдаж авч Өлгий сумын иргэн К  гэх жолоочийн “П ” маркийн 1,5 тонн даацтай тээврийн хэрэгслээр ачиж явж А  сум руу хүргүүлсэн.

2.3 Нэхэмжлэгч С ы өр бичдэг дэвтэрт авах барилгын материалуудыг бичүүлсэн боловч ачиж байсан машины маань даац хэтрээд 15х15 хэмжээний балк /нуруу мод /-аас 150 ширхэг авах ёстой байснаас 50 ширхэг, 400 ширхэг 3 сантиметрийн банз авах ёстой байснаас 100 ширхэг, 200 шуудай түлээ мод авах ёстой байснаас 100 шуудайг ачиж чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн зээлээр авсан бараанаас 15х15 хэмжээтэй балкаас 50 ширхэг, түлээ модноос 100 ширхэг, 3 сантиметрийн банзнаас 100 ширхэг тус тус хүлээж аваагүй тул эдгээр барааны үнэ болох 4,100,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Харин нэхэмжлэгчийн дурдаж буй бусад барилгын материалуудыг бүрэн хүлээн авсан тул тэр талаар ямар нэгэн маргаан байхгүй, үлдсэн мөнгийг төлж өгөхөд татгалзахгүй. Тухайн үед надад уг барилгын модон материалуудыг нэхэмжлэгчийн хүүхэд нь юм уу, ажилчин нь юм уу нэг хүн ачуулсан байсан.

1.4 Мөн би гарын үсгээ зурахдаа таталттай зурдаг байсан. Гэтэл нэхэмжлэгчийн дэвтэрт миний нэр бүтэн бичигдсэн байна гэв.

3.Нэхэмжлэгчээс хувийн тэмдэглэлийн дэвтрээс хариуцагч А ад холбогдох хэсгийн хуулбар 2 хуудас, нэхэмжлэгчийн хариуцагчийн 0000 дугаартай утас руу илгээсэн мессеж 2 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах тухай болон 0000 утасны дугаараас хариуцагч А ын 000 дугаар луу явуулсан мессеж, өр бичсэн дэвтрийн А ад холбогдох хэсэгт шүүхийн зүгээс үзлэг хийлгэх хүссэн тухай хүсэлт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б тай байгуулсан өмгөөллийн гэрээ, зээлийн дэвтрийн хуулбараас казахаар бичсэн орчуулагчийн товчоонд орчуулсан баримт, дээрх хүсэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаагүйд тооцож өгөх тухай хүсэлт, 2016-6-1 өдөр гэж бичигдсэн хувийн тэмдэглэлийн дэвтрийн эх хувь зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар зэргийг хариуцагчаас гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч А  нь 2022 оны 7 дугаар сард миний барилгын материал зардаг хашаанд ирээд А  суманд байшин барьж байгаа, та надад модон материалыг зээлээр өгөх үү гэхээр нь би зөвшөөрөөд гурван удаагийн үйлдлээр 17,392,000 төгрөгийн барааг өгсөн. Үүнээс хойш би А аас тооцоогоо хийхийг шаардаад хэд хэдэн удаа утсаар залгаж байсан боловч тэрээр утсаа аваагүй. Нэг удаа утсаа авахад Ховд аймгаас ирж явах замдаа зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. А ын худалдаж авсан бараануудыг миний бие өөрөө биечлэн байж хүлээлгэж өгч, 2 дахь удаа ирж барилгын материал авахдаа зээлийн дэвтэртээ өмнөх тооцооны хамт А аар гарын үсэг зуруулаад авсан. Ямар нэгэн байдлаар дутуу ачсан тохиолдол байхгүй тул А аас зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ нийт 17,392,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

7.Хариуцагч А  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... Миний бие Б аймгийн А  сумын төвд өвлийн байшин барихад зориулан 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгч С аас барилгын материал зээлээр худалдаж авсан маань үнэн, одоо хүртэл тооцоо дуусаагүй байгаа. Нэхэмжлэгч С ы өр бичдэг дэвтэрт авах барилгын материалуудыг бичүүлсэн боловч ачиж байсан машины маань даац хэтрээд зээлээр авсан бараанаас 15х15 хэмжээтэй балкаас 50 ширхэг, түлээ модноос 100 ширхэг, 3 сантиметрийн банзнаас 100 ширхэг тус тус хүлээж аваагүй тул эдгээр барааны үнэ болох 4,100,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Харин нэхэмжлэгчийн дурдаж буй бусад барилгын материалуудыг бүрэн хүлээн авсан тул тэр талаар ямар нэгэн маргаан байхгүй, үлдсэн мөнгийг төлж өгөхөд татгалзахгүй гэжээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч С ы барилгын материал зардаг дэлгүүрээс хариуцагч А  2022 оны 7 дугаар сард гурван удаагийн үйлдлээр нийт 17,392,000 төгрөгийн бараа худалдаж авсан болох нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2016-6-01 өдөр гэж бичсэн хувийн дэвтэр 2014 оны календарьтай дэвтэр байсан бөгөөд түүний 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуудасны дугаарласны 1277 дугаарт А  (А  сум) утас: 85169494, банз 100 ширхэг х 10,000 бүгд үнэ 1,000,000, цемент 12 ширхэг х 26,000 үнэ 312,000, хөөс 2 ширхэг х 170,000 үнэ 340,000 нийтдээ 1,652,000 төгрөг А  гэж бичсэн, мөн дэвтрийн 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэсэн хуудасны дугаарласны 1277-рт А  (А  сум) зузаан банз 100 ширхэг х 20,000 бүгд үнэ 2,000,000, банз 400 ширхэг х10,000 бүгд үнэ 4,000,000, цемент 40 ширхэг х26,000 бүгд үнэ 1,040,000 нийтдээ 7,040,000 төгрөг гэж А  нь татаж гарын үсэг зурсан, мөн хуудасны 1284-рт А  (А  сум) өмнөх үлдэгдэл 7,040,000, Балк 150 ширхэг х 50,000 бүгд үнэ 7,500,000, түлээ 200 боодол х 6,000 бүгд үнэ 1,200,000 бүгд 15,740,000 төгрөг А  2022.08.22 гэж бичсэн мөн 2022.9.20-нд 7,040,000 төгрөг, 2022.11 дүгээр сард 8,700,000 төгрөг гэж бичсэн дэвтрийн холбогдох хэсэг болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч А аас нэхэмжлэгчийн барилгын дэлгүүрээс барилгын материалыг худалдаж авч байсны хувьд маргаагүй болно.

9.Эдгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн тайлбараас харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан барилгын материал худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

10.Харин хариуцагчаас нэхэмжлэгч С ы өр бичдэг дэвтэрт нь авах барилгын материалуудыг бичүүлсэн боловч ачиж байсан машины маань даац хэтрээд зээлээр авсан бараанаас 15х15 хэмжээтэй балк /нуруу мод/-оос 50 ширхэг, түлээ модноос 100 ширхэг, 3 сантиметрийн банзнаас 100 ширхэг тус тус хүлээж аваагүй тул эдгээр барааны үнэ болох 4,100,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэр дээрх хариуцагчийн худалдаж авсан барааны тоо, ширхгээс хариуцагчийн 15х15 хэмжээний балк /нуруу мод/-оос 150 ширхэг бус 100 ширхэг, түлээ модноос 200 ширхэг бус 100 ширхэг, 3 см банз 400 ширхэг бус 100 ширхэг тус тус дутуу ачсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээх боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хувийн тэмдэглэлийн дэвтэр дэх хариуцагчийн авсан барааны тоо ширхэг, үнийн дүн, огноо, хүлээж авсан хүний гарын үсэг гэдэг дээр А  гэж татаж зурсан болон А  гэж бичигдсэн бичгийн нотлох баримтыг хариуцагч А аас үгүйсгэж нотолж чадаагүй тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

12.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А аас худалдаж авсан барилгын материалын үнэ 17,392,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 244,910 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Төкейн А аас худалдаж авсан барилгын материалын үнэ 17,392,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Силамханы Советханд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С д олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж