2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар  2026/ШЦТ/476

 

2026         02          13                                     2026/ШЦТ/476

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

  шүүгдэгч Б.Б / өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

хохирогч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Уовогт Бы Бд холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......................... урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Д Уовогт Бы Б /РД:...................../.

 

Холбогдсон хэргийн товч агуулга;

Шүүгдэгч Б.Б /РД:..................../ нь ........................улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр худалдана, эрхийн болон биет байдлаар зөрчилгүй хэмээн хэлэн итгүүлж түүнээс

- 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр,

- мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг,

- мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг,

- мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг буюу нийт 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг өөрийн ......................тоот дансаар,

- мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н.Пд шилжүүлэн өгөх тээврийн хэрэгслийг худалдан авахад урьдчилгаа хэрэгтэй гэж хэлж итгүүлснээр Н.Пгийн эзэмшлийн Эйсэр /Acer/ загварын зөөврийн компьютерийг, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дэлл /G15, i7, 512 GB/ загварын зөөврийн компьютерийг тус тус өөрт шилжүүлэн авснаар нийт 15,699,900 /арван таван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчоос гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б /РД:...................................../ нь:

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Н.Пд 2049 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр худалдана, эрхийн болон биет байдлаар зөрчилгүй хэмээн хэлэн итгүүлж түүнээс

- 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр,

- мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг,

- мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг,

- мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг буюу нийт 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг өөрийн .................... тоот дансаар,

- мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н.Пд шилжүүлэн өгөх тээврийн хэрэгслийг худалдан авахад урьдчилгаа хэрэгтэй гэж хэлж итгүүлснээр Н.Пгийн эзэмшлийн Эйсэр /Acer/ загварын зөөврийн компьютерийг, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дэлл /G15, i7, 512 GB/ загварын зөөврийн компьютерийг тус тус өөрт шилжүүлэн авснаар нийт 15,699,900 /арван таван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

    Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Н.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Энэ хүнээс одоо 9.700.000 төгрөг нэхэмжилж байгаа. Компьютерын үндсэн үнийн дүнг л нэхэмжилж байгаа. Би хүүг нь нэмээгүй энэ хүн одоо хохирлоо хурдан өгчихвөл компютерынхээ хохирлыг төлж барагдуулмаар байна. Миний  хувьд компьютерын төлбөрт сар бүр 300.000 төгрөг өгч байгаа” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Н.Пгийн “... Би автомашин авахаар хайж байсан. Б.Б гэх хүн надад өөрийн хэрэглэж байсан Приүс 30 маркийн тээврийн хэрэгслээ 10,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Хийх юм байгаа юу гэж асуусан чинь Б.Б хийх юм байхгүй гэж хэлсэн ... авахаар болоод ... 4,900,000 төгрөг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ... шилжүүлсэн ... 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны ......................... тоот данснаасаа 900,000 төгрөг «........................», 2,000,000 төгрөг «mashini 2 say umnuhtei niileed 768 say» гэсэн утгатайгаар Б.Бгийн Хаан банкны .......................... тоот данс руу шилжүүлсэн ... Б.Бгийн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэтэл тус машин нь Б.Бгийн аавын нэр дээр байдаг байж таарсан. Б.Б надад би машингүй гэртээ харивал гэрийнхэнтэй асуудал болох байх, би дараагийн машинаа авчихаад энэ машиныг чиний нэр дээр шилжүүлье гэсэн ... ........................... маркийн автомашиныг автобокс гэх нэртэй хайлтаас хайхад уг тээврийн хэрэгсэл нь оношилгоонд тэнцэхгүй байсан. Б.Бд хэлэхэд би чамд өөр сайн автомашин авч өгнө гэсэн. Өдөр болгон гэрийн гадаа ирж намайг авч явдаг байсан. Банк бус орж зээл авна, хүнтэй уулзаж мөнгө асууна гэх мэтээр өдөр бүр өөр өөр зүйл хэлдэг байсан. Дагуулж гарах бүртээ надаас мөнгө авах гэдэг байсан. Б.Б Виллпайр гэх машинтай болчихсон байсан. Надаар бензин хийлгэж, Си Юү, Жи Эс 25 гэх дэлгүүрүүдээс идэх юм авахуулдаг байсан. Би машинаа авчихвал болно гэж бодоод дагаад явдаг байсан. 2024 оны 10 дугаар сарын дундуур миний зөөврийн компьютерыг 3, 4 дүгээр хорооллын Өргөө кинотеатрын замын эсрэг талын Ундрам төвийн Б1 давхарт байх Б.Бгийн таньдаг ах нь ажилладаг гэх ломбардад бичиг баримт шаардахгүйгээр 700,000 төгрөгөөр тавьсан. Мөнгийг нь Б.Б шууд өөрийнхөө данс руу авсан. Надаар ПиСи Молл дэлгүүрээс шинэ зөөврийн компьютер зээлээр 5,100,000 төгрөгөөр худалдаж авахуулсан...шинээр нь Б.Б ломбардад тавина гэж хэлээд надаас аваад явсан ... Б.Бгаас 6,000,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/, мөн түүний дахин өгсөн “... Эйсэр эспайр /Асег Аspire/ а515 загварын зөөврийн компьютерыг ...2024 оны 11 дүгээр сарын 20-нд өөрийн мөнгөөр 814,000 төгрөг төлж ломбардаас буцааж авсан ... Б.Б нь надад машин авч өгөхөд урьдчилгаа хэрэгтэй гэж хэлж манай хадам ээж болох Т.Э нэр дээр ПиСи Молл /РС Маll/-оос зээлээр авахуулж...ломбардад тавьсан....өөрийн шилжүүлсэн дансны хуулгыг үзэхэд нийт 9,900,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тус мөнгөн дээр миний 2 зөөврийн компьютерын мөнгө болох 5,800,000 төгрөг болсон ... Анх мөнгө шилжүүлэх үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Циркийн хажууд байх үедээ өөрийн....тоот данснуудаас Б.Бгийн ...данс руу 2,450,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр буюу нийт 4,900,000 төгрөг шилжүүлсэн. Дараагийн 3 удаагийн гүйлгээг гэртээ байх үедээ буюу ............... Б.Бгийн ...дансруу хийж байсан ...сүүлийн шилжүүлсэн мөнгө болох 1,900,000 төгрөгийг ...Нисэхийн тойргийн хажууд байх үедээ шилжүүлсэн ... эхний нөүтбүүкээ 3, 4 дүгээр хорооллын Өргөө кинотеатрын замын эсрэг талд байрлах ломбардад байх үедээ Б.Бд өгсөн. Би сүүлийн буюу 2 дахь зөөврийн компьютерийг .......................... Б.Бд өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16,18 дугаар тал/,

Гэрч Т.Э /хохирогчийн хадам эх/-гийн “...Н.П нь манай охин болох Ж.А 2024 оноос хойш үерхэж нөхөрлөж байгаа ... Н.П нь мөнгөний хэрэг гарсан учраас та надад ПиСи Молл-оос зөөврийн компьютер зээлээр аваад өгөөч гэж хэлсэн. Тухайн гуйлтын дагуу би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ПиСи Молл дэлгүүрээс Дэлл /G15 5530 i7 16GВ 542 GB/ загварын зөөврийн компьютерийг өөрийн нэр дээр зээлээр авч охины найз залуу болох Н.Пд өгсөн...тухайн зээлийг Н.П өөрөө төлж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Хохирогч Н.Пгээс гаргаж өгсөн “...Дэлл /G15, i7, 512 GВ/ загварын 5,099,900 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер лизингээр худалдан авсан буюу Санхүүгийн түрээсийн гэрээ” /хавтаст хэргийн 27-32 дугаар тал/,

Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025.06.17-ны өдрийн 21 дугаартай “...Эйсэр /Асег/ загварын нөүтбүүк...700,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Дансны хуулганд /......................../ үзлэг хийсэн  “...Б.Бгийн эзэмшлийн ................... дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2,900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байгааг харуулав...

-2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкин дахь .....................данснаас «Машины урьдчилгаа 50 хувь, Б ахад» гэх гүйлгээний утгатай 2,450,000 төгрөгийн орлогын гүйлгээ...,

-2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хас банкны .................... дугаарын данснаас ...Хаан банкны ....................... тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 2,450,000 төгрөгийн зарлагын гүйлгээ...,

-2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкин дахь ................. данснаас «puujee.odoo niit 8 say» гэх гүйлгээний утгатай 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ...

-2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... “урьдчилгаа цалин” гэх гүйлгээний утгатай 1,900,000 төгрөгийн орлогын гүйлгээ...хийгдсэн байгааг харуулав..” гэх тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 42-55 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Бгийн “...2024 оны 9 дүгээр сард П гэх хүнд машин зарна гээд урьдчилгаа 10,000,000 төгрөг авсан. Тэгээд би машинаа тэр хүнд зараагүй өөр хүнд зарж борлуулан Пг хохироосон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудагдан ирсэн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Циркийн ойролцоо байхдаа машин дотор байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ................... тоот дугаарын данс руу нийт 10,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Пд би өөрийнхөө нэр дээр машин лизингээр авч өгөх гээд тухайн 2 нөүтбүүкийг тавиулсан. Ломбарданд тавьсан 1 нөүтбүүкээ ав гээд 3,000,000 төгрөг өгсөн боловч П арай хямд 700,000 төгрөгөнд тавьсан нөүтбүүкээ авсан байсан. 2.700.000 төгрөгөнд тавьсан нөүтбүүкээ аваагүй байсан. Би дараа Пгийн аавд нь 3,000,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Пгээс нийт 13,500,000 төгрөг авсан түүнээс 6,000,000 төгрөгийн өгсөн одоо үлдэгдэл 7,500,000 төгрөг барагдуулах ёстой ойрын хугацаанд хурдан барагдуулж өгнө ... Пгээс 10,000,000 төгрөг аваад аавдаа шинэ машин авч өгөх гээд урьдчилгаа өгөх гэсэн боловч машины урьдчилгаа хүрээгүй тэгэхлээр Пд зарах гэж байсан приус -30 маркийн машинаа урьдчилгаанд нь өгсөн өөрийн буруутай үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Би хохирлыг нь барагдуулж хохиролгүй болгож өгнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Б /РД:................/ нь ................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр худалдана, эрхийн болон биет байдлаар зөрчилгүй хэмээн хэлэн итгүүлж түүнээс

- 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр,

- мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг,

- мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг,

- мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг буюу нийт 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг өөрийн ................ тоот дансаар,

- мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н.Пд шилжүүлэн өгөх тээврийн хэрэгслийг худалдан авахад урьдчилгаа хэрэгтэй гэж хэлж итгүүлснээр Н.Пгийн эзэмшлийн Эйсэр /Acer/ загварын зөөврийн компьютерийг, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дэлл /G15, i7, 512 GB/ загварын зөөврийн компьютерийг тус тус өөрт шилжүүлэн авснаар нийт 15,699,900 /арван таван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон түүний мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр баримт мэдээлэл гаргах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдсон, өмгөөлөгчгүй оролцох талаар хүсэлт бичгээр гаргасан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулсан болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, бусдад нийт 15,699,900 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “ ... Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 12 сарын 09-ний өдөр 5 хоногийн завсарлагын хугацаа авсан боловч түүнээс хойш сураггүй болж эрэн сурвалжилж шүүгдэгчийг олсон өдрөөс цагдан хорьсон байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хохирол төлөөгүй/ нөхцөл байдлыг тус тус харгалзан;

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох”-оор хуульчилсан байх тул,

энэ хэрэгт шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон болно.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Пд нийт 15,699,900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны үед 6,000,000 төгрөгийг төлсөн.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед  шүүгдэгч нь хохирлын 9.700.000 төгрөг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 20.000 төгрөгийг тус тус  төлөх талаар хүсэлт гаргасан.

Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч /ар гэрээс/ нь 500,000 төгрөгийн хохирол төлснийг шүүгдэгч болон хохирогч маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Б.Бгаас хохирлын 9,200,000 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 20.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Н.Пд олгохоор шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д Уовогт Бы Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, бусдад нийт 15.699.900 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан хасаж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бгаас хохирлын 9.200.000 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 20.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Н.Пд олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.РЕНЧЕНХОРОЛ