Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 143/ШШ2024/00044

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 143/ШШ2024/00044

Д******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З......... овогт Ч*******ын Г******* /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум, ........ баг, ......... гудамж, ...... тоот

Хариуцагч: Б******* овогт А*******ийн Н******* /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум, ........ баг, ............... байр, ....... тоот

Нэхэмжлэлийн шаардлага: 10 494 180 төгрөг гаргуулах тухай

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч А.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хишигсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ө******* аймаг Д******* сумын баг Гы гудамжийн 40 тоотод байрлах Х найман нэрийн хүнсний дэлгүүрийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай түрээслэн ажиллуулахаар А.Н*******тай түрээсэн гэрээ бичгээр байгуулсан. Гэрээ байгуулахад дэлгүүрийн байшин, эд аж ахуй тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал ажиллагааны талаар хүлээлцээгүйн улмаас түрээсэлж байх хугацаанд дэлгүүрийн байшингийн цонх нь түгжээгүй, дээврээс нь ус гоождог, хаалга нугас, цоож эвдрэлтэй камергүй агуулах зэрэг нь өнгө үзэмж муутай хана нь засварлахаар болсон, үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахааргүй байсан. 2022 оны 09 дүгээр сарын 12-нд аймгийн Цагдаагийн газраас шалгалт ирээд явсан. Хүлээн авсан өдрөөс эхлэн Н*******д цонх нь хаагдахгүй байна. Өмнө нь 5 литрийн ус тавиатай хаачихдаг, цоож нугас эвдэрхий байна гэж хэлэхэд та нар эвдээ биз гэж хариу өгч байсан. Мөн дэлгүүрийн заалны өрөөний тоос шороо ихтэй, агуулах хана халтар нугас нь унжсан цоож нь гацдаг, камергүй хүлээж авсан.

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн хэлтсээс дэлгүүрт шалгалт хийж, хошууч Ц байцаагч ирж шалган 1. Аж ахуйн нэгжийг бусдад түрээслэхгүй, 2. Камер дэлгэж бичлэг хураахгүй байна. Сольж тавь, 3. Тамхины тусгай зөвшөөрөл дуусч байна. 4. Агуулах шаардлага хангахгүй байна. Ажлын байр битүүмж муу, хаалга цонх цахилгааны утас залгуурууд муудсан солих шаардлагатай гэсэн зөрчлүүдийг засварлахыг шаардсан. Энэ байдлыг А.Н*******д мэдэгдсэн боловч засвар үйлчилгээ хийх, сайжруулах байдалд оролцоогүй, засварлаж өгөөгүй. Өмнө нь 06, 07 сард ажлуулж байхдаа аж ахуй нэгжүүдэд өр төлбөртэй байсныг нь төлж барагдуулахын зэрэгцээ миний бие түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр, тоног төхөөрөмж зассан. Энэ бүх зардлыг тооцвол 3 344 900 төгрөг зарцуулсан. Баримтууд нь байгаа. Гэтэл А.Н******* энэ бүх зардлыг тооцоолоогүй. Түрээс цахилгааны төлбөр цаг хугацаанд нь өгөөгүй гэж 2022 оны 1 сарын 18-ны 09 цаг 20 минутанд 2 эгч 1 дүүгийн өөрийн дураар харилцан тохиролцолгүй албадан хаалгаа барин 30 145 000 төгрөгийн бараа тоолж хүлээн авсан. Энэ үед байгууллагын тооцоотой байгаа талаар Н*******д хэлэхэд тэр хамаагүй би дэлгүүрээ авна гэсэн.

Түрээслэн ажиллуулж байх хугацаанд миний бие орлого сайтай байсан болохоор 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 611 900 төгрөгийн бараа авч ажиллуулсан. 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А.Н*******гаас 17 584 000 төгрөгийн бараа хүлээн авсан. 2022 оны 1 сарын 18, 19-ний өдрийн тооллогоор А.Н*******д 30 145 000 төгрөгийг бараа хүлээлгэн өгсөн. Тооллогын явцад А.Н******* 1 660 960 төгрөгийн бараа нуун дарагдуулж залилах үйлдэл хийсэн. Тооллого дуусгаад энэ тухай өөрт нь болон эгчид нь хэлэхэд юун сүртэй юм гэж өөдөөс уурлаж доромжилсон.

Миний зүгээс А.Н*******д 30 145 000 төгрөгийн бараа хүлээлгэж өгснөөс Н*******гаас хүлээн авсан 17 534 000 төгрөгийг хасаад, 12 611 900 төгрөгийн бараа дэлгүүрт нь үлдээсэн. Үүнээс байгууллагад өгөх тооцоо 6 745 900 төгрөгийн бараа байсныг падааны үнээр нь буцаан өгсөн. Ингээд үлдэгдэл 6 451 000 төгрөгийн барааны тооцоог А.Н******* надад өгөх ёстой. Бараагаа авахаар 2022 оны 1 сарын 21-ний өдөр M компанийн бараа өгөх үеэр нөхөр хүүхдийн хамт очиход энэ байгууллагын барааны дараагаар өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл бараагаа авч чадаагүй хохирч явна. Энэ хугацаанд аймгийн Цагдаагийн хэлтэс, прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг хууль хяналтын байгууллагуудад хандсан. 2023 оны 06 дугаар сарын 09, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны №1/809 дугаар хариу мэдэгдлийн дагуу та өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд хандаж буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй гэсэн мэдэгдлийг хүлээн авсан. А.Н******* нь өөрийн ухамсраар өгье гэсэн санаа байхгүй, өнөөдрийг хүртэл 7 сарын хугацаа өнгөрөөд байна.

2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тооллого хийж А.Н*******гаас бараа хүлээн авсны дараагаар дэлгүүрийн байшингийн эд аж ахуйн талаар болон камерын талаар асууж лавлахад камерын дэлгэц байхгүй байгаа, би түр зуур гэрийнхээ зурагтыг авч ирж тавьж байсан. Үүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын эхээр буюу 5-нд жижиг дэлгэц авч ирж дэлгүүрийнхээ тамхины тавиурын дээд хэсэгт тавьж өгөөд явсан. Энэ үед ажиллагаа хэвийн бус төхөөрөмжтэйг би мэдээгүй. Тэр үед суурилуулж өгөөд явснаас хойш цагдаагийн хэлтсийн шалгалт ирж шалгахад бичлэг хураадаг диск нь ажиллахгүй зөвхөн дүрс хардаг юм байна гэж Ц байцаагч хэлсэн. Энэ байдлыг Н*******д хэлэхэд зүгээр л ажилдаг байсан гэж хэлсэн. Маргааш нь бичлэг хураадаг төхөөрөмжийг нь засварт үзүүлэхэд бичлэг бичдэггүй ажиллагаагүй эвдэрсэн төхөөрөмж байна гэсэн тул шинээр 5тай хард диск авч тавьсан.

2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зарын дагуу очиж ярилцахад: Өдрийн орлого 1 сая төгрөг олдог. Хүн сайн авдаг, Апу компанид л барааны өр төлбөр 2 900 000 төгрөгийг би өөрөө төлнө гэсэн. Ингээд дэлгүүрээ хүлээлгэж өгсөн боловч компанид 373 000 төгрөг, Т компанид 398 000 төгрөг, М ХХК-д 63 300 төгрөг, Ц ХХК-д 119 000, Ц- 108 000, д 85 000, А.... 672 570 төгрөгийн өр төлбөрүүдийг нь 08, 09, 10 саруудад төлсөн. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өр төлбөртэй байснаа хэлээгүй, түрээсийн явцад НББТ компанийн төлөөлөгч Б ирээд 2022 оны 06, 07 сард авсан барааныхаа өр төлбөрийг төлөхгүй байна. Та хэлээд өгөөч гэж ирж байсан. Тухайн үед А.Н******* утсаа аваагүй өнгөрсөн. Нэг сарын дараа энэ хүн дахин ирээд та түрээсэлж байгаа хүн гэсэн үү?, Та надад өгөх боломж байна уу? гэхээр нь боломжгүй гэдгээ хэлсэн боловч үүнээс хойш 20-иод хонгийн дараа 10 сарын 12-ны өдөр Б дахин ирж авч чадахгүй нь ээ, та наанаасаа өгөөд Н*******тай тооцоогоо хийж туслалцаа үзүүлээч гэж гуйсаар байгаад Н*******гийн 7 сарын өр төлбөр тооцоог нь надаас авсан. Энэ мэт өртэйн зэрэгцээ ажлын байр эд аж ахуй тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа явуулж байх үед шаардлага хангахгүй байсан. Би нөхцөл байдлыг нь сайжруулж өгсөн. Гэтэл түрээсийн төлбөр цахилгааны төлбөр цаг хугацаанд нь төлөөгүй гэх учир битүүлэг шалтгаанаар дэлгүүрээ буцаан авч надад хохирол учруулж байна.

Анхнаасаа өөрт болон бусдад хохирол учруулахгүйгээр гэрээ хийх шаардлагатайг мэдсээр байж гэрээгээ цуцалж өгч дуусгавар болгоогүй мөртлөө гэнэт 2022 оны 1 сарын 18-ны өдөр хүчээр  30 145 000 төгрөгийг бараатай дэлгүүрийг хүлээн авсан. Энэ өдөр ирэхэд хүлээн авалтай байгууллагад тооцоогоо сарын сүүлээр өгье, 2022 оны 1 сарын 18-ны өдрөөс хойш түрээсийн хугацаа дуустал буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг  хүртэл 500 000 төгрөгөөр түрээсэлье гэж хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй.

Мөн түрээслэн ажиллуулж байх үед аж ахуй нэгжүүдээс авсан бараа бүрийн НӨАТ-үүд нь Н*******гийн Ө гэсэн нэртэй аж ахуйн нэгж рүү гэрээтэй болохоор шууд шивэгдсэн. НӨАТ-н буцаан олголтын 10-20 хувийг авахаар Н*******тай ярилцаж харилцан тохиролцохоор хэлэхэд зөвшөөрөөгүй.

2022 оны 1 сарын 18-ны өдөр Н*******гийн эгч Нд дүү чинь барааны тоо нуун дарж тоолсон байна гэж хэлэхэд юун сүртэй юм, тэрийг чинь засчихна гэж хэлсэн. Аль болох тоо ширхэг ихтэй буюу үнэтэй бараануудаас нуун дарж залилсан үйлдэл гарах бүрт нь Н******* Н 2-т хэлэхэд уурлаад буруу тоолоол биздээ засаад биччих анзаарсангүй гэж мэдэн будилсан. 2022 оны 1 сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулахаар холбогдох байгууллагуудад хандсан.

6 451 000 төгрөгийг А.Н*******гаас авах тооцоотой байгаа. Тооллого хийсний дараагаар өвөл 12 сард Г хороололд байрлах Тунамал хүнсний дэлгүүр лүү бараа зөөсөн байсан. 2022 оны 1 сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл байгууллагад өгсөн тооцоо 30 145 000 төгрөгөөс:

1. M-д 3 146 000 төгрөг

2. В- 827 190 төгрөг

3. Б- 2 200 000

3. Я- 572 500

6 745 690 төгрөг /11 сард өгсөн/

2022 оны 12 сард өгсөн тооцоо:

1.    В- 309 000 төгрөг бэлнээр гэрээсээ

2.    М- 180 000 төгрөг бэлнээр

3.    Тооллогын явцад гаднаас ирж Н*******гийн ХХХК-ийн данс руу нь 96 000 төгрөг шилжүүлсэн.

Үүнд: Lexs- 0.75-1, 0.5-1

Хараа: 0.75-1, 0.5-1

Түмний ундаа: 2

Эссэ- 5, энгийн-2, хар-1

Бидний ундаа- 3

Тоонот боорцог- 1

А.Н******* барааны тооцоо дуусаагүй байгууллагад өгөөгүй байх үед 2022 оны 1 сарын 21-ний өдөр M-ийн бараа өгөхөөр очиход С, Т, M, в зэрэг байгууллагуудын бараанаас 5 ургамлын тос, жүүс ундаа, киндер шоколад өндгөн шоколад резинэн чихэр сүү кофе печень орёо виндо зэрэг бараануудыг дур мэдэн гадагш гаргасан байна. 2022 оны 12 сард дэлгүүртээ үлдсэн бүх барааг өөр дэлгүүр лүү зөөвөрлөж борлуулсан. Түрээсийн хугацаа дуусаагүй байхад гэнэт тооцоо хийснээс болж хохирч хөлсөө дуслуулж ганцаараа бараа өрөх, цэвэрлэгээ хийх зэрэгт мөн үйлчилгээ явуулж ажилласны үр дүнгүй болгохыг зэрэгцээ миний хийсэн хөдөлмөрийг шулж доромжилсон. Бусдад дампууруулаад хаясан гэж нэр сүр гутаасан. Иймд А.Н*******гаас  түрээслэн ажиллуулж байсан хугацаандаа дэлгүүрт нь үлдээсэн бараануудын төлбөр болох 6 451 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.Г******* миний бие тус шүүхэд А.Н*******гаас “6.451.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дэлгүүрийг түрээслэхээ больсны дараа дэлгүүрт буюу А.Н*******д үлдээсэн өөрийн барааныхаа үнийг нэг бүрчилэн тооцож үзэхэд /бөөны төвүүдээс авсан үнээр нь буюу паданы үнээр бодоход/ нийт 28.970.270 төгрөгний бараа үлдээсэн байна.

Ингээд тус үлдээсэн барааныхаа үнээс /мөнгийг нь төлөөгүй байсан учир/ буцаалт хийсэн барааны үнэ болох 6.745.900 төгрөгийг хасаж, үлдэгдэл 22.224.370 төгрөгнөөс А.Н*******гийн анх надад үлдээсэн барааг мөн падааны үнээр нь тооцож 14.130.190 төгрөгийг хасаад үлдэгдэл 8.094.180 төгрөг дээрээ дэлгүүрийг ажиллуулж байх хугацааны НӨАТ-ын буцаан олголтын 3.172.803 төгрөгийг нэмээд нийт 11.266.983 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 4.815.983 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсээр дэлгүүр ажиллуулж байх хугацаандаа авсан бараагаа нэг бүрчлэн падааны үнэд шилжүүлж бодоход  нийт дүн 28 970 270 төгрөг болсон. Үүнээс буцаалтын 6 745 900 төгрөгөө хасаад 22 224 370 төгрөг болсон. Бас А.Н*******гаас анх авсан барааны үнэ 14 130 190 төгрөгийг хасаад нэг бүрчлэн падааны үнээр бодоход 8 094 180 төгрөг болсон. Үүн дээр буцаан олголтын 3 172 803 төгрөг нэмээд 11 266 983 төгрөг нэхэмжилж байснаас 700 000 төгрөг хасаад 10 566 983 төгрөг нэхэмжилж байна. Тодруулбал тус тусдаа нэг бүрчлэн бодогдсон төрөл бүрийн барааны үнэ 8 094 180 барааны үнэ, 700 000 төгрөг хасаад, нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийн буцаан олголт 2 400 000 төгрөг, нийлээд 10 566 983 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа барааны үнэ маань 163 ширхэг падаан болон миний “Хаан банк”-ны дансны хуулгаар орлогоор нотлогдож байгаа. Барааны хагас нь зургаар нотлогдож байгаа.

5 434 778 төгрөгийн барааг хасна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед О ХК-д ажилладаг, ажилдаа явсан хойгуур эзгүй байхад Баян бүст гэх компанийн 2 131 440 төгрөгийн барааг хариуцагч өөрөө дэлгүүрээсээ гаргаж өгсөн байсан. Үүнд нь миний түрээсээр ажиллуулж байх хугацаанд авсан бүх барааг тухайн компаниас бичүүлж авсан байсан. Эдгээр бараанаас нь хасагдах ёстой барааны тооцоо байсан юм. Дансны хуулга нь байна. 491 920 төгрөгийн гурван ширхэг падааны тооцоо хийгдсэн байсан. Тэрийг хасуулаагүй 2 131 440 төгрөгөөр авч ирсэн байсан. Э компанид мөн тооцоотой байснаас тооцоо будилаантуулаад. Яг дэлгүүрт үлдсэн тоогоор тоологдоогүй, тоог нь хасч тооцуулсан байсан нь илрээд барааны буцаалтыг нь өгсөн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Г******* нь А.Н*******гийн дэлгүүрийг түрээслэж байгаад буцааж хүлээлгэж өгөхдөө нийт 28 970 270 төгрөгийн бараа үлдээсэн. Үүнийг анх худалдаж авдаг бөөний үнээр нь бодсон. Хавтаст хэрэгт үүнтэй холбоотой 17 хуудас баримт гаргаж өгсөн. Энэ мөнгөн дүнг хаанаас гаргаж өгсөн бэ гэхээр хариуцагчийн гаргаж өгсөн тооллого хийж бүртгэсэн дэвтрээс бодсон. Мөн нэхэмжлэгчийн дэвтэр байгаа. Үнийн тухайд нэхэмжлэгч тухайн бараа худалдаж авдаг газруудынхаа падааны баримтыг хэрэгт өгсөн ба падааны үнээрээ бодож  28 970 270 төгрөгийн бараа үлдээсэн гэх тооцоо гаргасан. Үүнээс Ч.Г******* өөрөө мөнгийг нь төлөлгүй үлдээсэн дөрвөн газрын барааны үнэ 6 745 900 төгрөг, анх дэлгүүр түрээслэхэд байсан барааны үнэ 14 130 190 төгрөгийг хассан. Худалдан авдаг барааны падааны үнийн дүнгээр бодсон учир хариуцагчийн тайлбараас 700 000 төгрөг орчмоор зөрж байна. Ингээд 8 094 180 төгрөгийн барааг А.Н*******д үлдээсэн учраас барааны мөнгийг нэхэмжилж байгаа.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгө яагаад нэхэмжилж байна вэ гэхээр Ч.Г******* өөрөө дэлгүүр ажиллуулж байх хугацаандаа дэлгүүрүүдээс бараа авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг нь төлж авсан тул зөвхөн түрээсэлж байсан хугацааныхаа татварын мөнгийг нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой 8, 9, 10, 1 сарынхаа тайлангуудыг хариуцагч гаргаж өгсөн байсан. Тайлан дээр буцааж олговол зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 2 сая дөрвөн зуун гээд бутархайтай тоо байсныг нэхэмжлэгч талаас 2 400 000 төгрөг гэж тэгшилээд нэмэгдсэн өртгийн албан татварыг Ч.Г******* нэгэнтээ төлсөн, татвар төлсөн бараагаа А.Н*******д үлдээсэн учраас нэхэмжлэх нь зүйтэй. Иймээс нийтдээ 10 494 180 төгрөгийн мөнгөн дүнг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч талаас 5 сая ч юм уу 6 сая төгрөгийг манайх төлөхгүй гэж байгаа боловч хэргийн материалд үүнийгээ нотлох баримт харагдаагүй. Өөрөөр хэлбэл 2 300 000 төгрөг буцаалт хийсэн юм уу, авсан юм уу баримт байхгүй. “Айс марк”-ын зайрмагны үнэ 395 000 төгрөг хассан гэсэн боловч дансны хуулгыг нь харахад 2023 оны гүйлгээ байсан. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж байснаас нь хойш бүтэн жилийн дараа хийсэн төлбөр байхад Ч.Г******* төлөх ёстой гэх баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл гаргаж өгсөн баримт нь татгалзалаа нотолж чадахгүй байх тул дээрхи мөнгийг төлөх боломжгүй. Мөн тогны мөнгө, түрээсийн мөнгө хасна гэсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэрлэх үндэслэлтэй байна

 

Хариуцагч А.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А******* овогтой Н******* миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г*******т “Х” 8н нэрийн дэлгүүрийг түрээслүүлсэн. 2022 оны 1 сарын 18-ны өдөр гэрээгээ цуцлан дэлгүүрийн барааг хүлээлцэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Түрээсийн явцад Г******* нь 2 удаа тусгай зөвшөөрлийг цагдаагийн газарт хураалгасан. Түрээсийн мөнгөө цаг тухайд нь төлөхгүй удсан. Хэвийн ажиллаж байсан камерыг ажиллагаагүй камер хүлээлгэж өгсөн гэж худал мэдүүлэг цагдаагийг газар өгсөн гэх зэрэг шалтгаанаар гэрээг цуцалсан. Г*******т 10 сард утсаар 11 сард аль нэг өдөр дэлгүүрээ хүлээн авна. 1 сард бараа зээлээр авахгүй байж байгаарай гэж сануулсан. Ингээд 2022 оны 1 сарын 18-ны өдрийн өглөө дэлгүүрийн барааг тоолж авахаар өөрийн төрсөн 2 эгчтэйгээ ирж барааг тоолж эхэлсэн. /Өглөөний 11 цагаас шөнийн 04 цаг хүртэл/ Тооллогын явц бүрэн дуусаагүй, тооцоогоо илүү дутуу бодогдсон байна уу шалгаад эргээд уулзахаар тарсан.

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн бараа 2022 оны 1 сарын 18-ны өдөр хүлээн авсан бараа хоёрын зөрүү мөнгө 6 451 000 төгрөгийг Г******* нь нэхэмжилсэн байна. Энэ мөнгөн дүнг Н******* миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Шалтгаан нь:

1. 1 сард бараа зээлээр авахгүй байхыг анхааруулж хэлсэн байхад зээлээр бараа авсан байсныг Г******* нь төлж чадахгүй гэснийг бараагаар нь төлсөн.

2. Анх хүлээлгэн өгсөн барааны үнийг өөрийн дураар нэмж буцаан тоолж өгсний улмаас барааны дөрүү үнэ өндөр гарсан.

3. Гэрээнд заасан түрээслэгч түрээсэлж байх үед гарсан эвдрэл гэмтэл болон өөрийн хүсэлтээр хийсэн засварын төлбөрийг түрээслэгч өөрөө төлнө гэснийг зөрчин түрээсийн мөнгөнөөс хасаж тооцоо хийсэн.

4. Сүүлийн сарын түрээсийн мөнгө, тогны мөнгөний тооцоог хийгээгүй байгаа зэрэг шалтгаанууд байна.

Иймд Г*******ийн нэхэмжилсэн 6 451 000 төгрөгөөс байгууллагуудад төлсөн барааны үнэ давж төлөгдөн дэлгүүрт үйл ажиллагаа явуулах боломжгүй үлдэж “Х” дэлгүүр нь хаалгаа барьсан. Одоо түрээслэгч Г*******өөс Н******* миний бие сарын түрээс, тогны мөнгө, камер засуулсан мөнгө, хаалганы цоожны мөнгө зэргийг буцааж нэхэмжлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч А.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 6 451 000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан. Сүүлийн шүүх хурлаар 8 094 180 болсон. Анх энэ үнийн дүнг ярихад буцаан олголтын төлөлт нь падааны үнээр бодогдсон боловч нэмж зардаг үнээрээ орж ирсэн. Үүнийг падааны үнээр бодоод өгөөч гэж хүсэхэд падааны үнээр бодсон гэж байгаа ч үнэ нь нэмэгдээд зөрүүтэй бодогдсон. 14 013 190 төгрөгийн үнэ бүхий барааг би дэлгүүрт үлдээсэн бөгөөд ингэхдээ барааны үнээ падааны үнээр бодсон. Миний үлдээсэн барааны ямар ч падаан байхгүй, энэ хүнд үлдээгээгүй байхад хаанаас ийм үнэ бодож орж ирээд байгаа вэ. Хамгийн анх дэлгүүрт үлдээсэн барааг 17 851 160 төгрөг гэсэн. Би бүх барааны 20 хувь буюу 1.2-оор үржүүлж бараагаа зардаг. Энэ үнийн дүнгээ буцаагаад падааны үнээр бодоход 14 875 966 төгрөг болж байгаа. Тэгэхээр Ч.Г******* 14 130 190 төгрөгийг хаанаас яаж бодсон бэ. Сүүлд нэхэмжилж байгаа зөвхөн барааны үнэ 8 094 180 төгрөг дээр дахин миний буцааж өгсөн бараа байгаа. Энэ барааны үнийг задлаад хэлбэл анх нөхөр, хүүхэдтэйгээ цуг байхдаа буцаасан барааны падааны үнэ 2 300 000 төгрөг огт ороогүй, өөрөө дэлгүүр түрээслэх гэж байгаа учраас 500 000 төгрөгийн бараа ороогүй. “Айс марк”-ын зайрмагийн үнийн дүнг биднийг хувааж төл гэснээс би 395 000 төгрөг бэлнээр төлсөн. 1 сарын тогны мөнгө 126 458 төгрөг, алтан тариан гурилны буцаалт 334 660 төгрөг, “В” компанийн сүү, тарагны 433 900 төгрөг буцаахаас хугацаа нь дууссан байсан тул буцаах боломжгүй гээд эдгээр барааны оронд дарсаар 285 560 төгрөг буцааж, 148 740 төгрөг үлдсэн. Тэгээд 1 сарын түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг хасуулж байгаа. Гэрээндээ эвдэрсэн зүйлсийг түрээслэгч өөрөө төлнө гэж тохирсон боловч түрээсийн мөнгөнөөс хасч суутгаж авсан. Би үүнээс цоожны 128 000, цоож засуулах хөлсний 50 000 төгрөг, компьютерийн хард эвлдэрсэн гээд 215 000 төгрөг, дэлгэц эвдэрсэн гээд 100 000 төгрөг тус тус хассан үнийн дүн нийт 5 434 478 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилж байгаа 8 130 190 төгрөгөөс хасаад 1 913 926 төгрөг үлдэж байна. Миний хувьд энэ үнийн дүн дээр эвлэрэх боломжтой. Бид анх гэрээ хийхдээ аж ахуйн нэгжээр гэрээ хийсэн хувь хүн дээр гэрээ хийгээгүй. Тийм учраас миний аж ахуйн нэгжийг ашиглаж бусад газраас бараа авч байсан учраас аж ахуйн нэгжээс сар сарын татварт шимтгэл төлж байсан. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох боломжгүй. Татварын сар сарын тайланг гаргаж ирсэн байгаа.

Б дулаан гэх компанийн 2 100 000 төгрөгийн барааг би хасаагүй, би оруулаагүй. Хамгийн анх өөрөө хүүхдүүдтэйгээ цуг ирээд бид хамт тоололцоод тэр компанийн үнийн дүнд хүрэхгүй байхад нь өөр компаниас нэмж өөрөө бараа аваад дэлгүүр ажиллуулна гээд 2 300 000 төгрөгийн барааг гадаа гараад өгөлцөж, авалцаад, бэлэн мөнгөөр өгөхийг нь өгье гээд хамгийн анх гаргасан барааны падаан энд огт ороогүй. Б дулаан гэх компанийн таны байхгүй байсан гэх падааныг би энд хавсаргасан байгаа. Миний яриад байгаа 2 300 000 төгрөг болохоор бидний цуг тоолсон, гадаа гараад бэлэн мөнгөөр үлдэгдлийг нь өгье, би дэлгүүр ажиллуулахдаа хэрэглэхээр зарим барааг нь авна гэж хэлж авсан 2 300 000 төгрөг юм. Энэ буцаан олголтондоо орж ирээгүй. Би энэ мөнгийг хасч оруулж ирсэн. Мөн надад хэлээгүй өөрөө ирж нөхөр, хүүхэд хоёроороо хайрцагт савлуулж авсан барааны үнэ болох 500 000 төгрөг, би өөрөө зургийг нь дарж авсан барааны үнийг хассан.

Мөн Э-ийн тоолоогүй үлдээсэн пивоны үнэ гэдэг нь Ч.Г*******ийн нөхөр, хүү, бид хамт тоолоод тоо ширхэгийг нь хүлээгээд авсан байхад нэмж пиво гарч ирсэн. Бид гарсан дараа шөнө Ч.Г******* очсон. Яаж нотлоод байна вэ гэхээр манай дэлгүүрээс бид нар тоолоод тоо ширхэгээр нь хүлээгээд авсан учраас би гарахдаа 5 литрийн ургамлын тос, бас бус зүйл авч явсан байсан чинь маргааш нь манай эгчид эдгээр барааг танайх авч явсан байна гээд гаргаад ирж байгаа. Ч.Г******* энд бараа нэмсэн ч юм уу, авсан ч юм уу мэдэхгүй. Тоолоогүй байсан гээд олон бараа гарч ирж байгаа. Өөртөө байсан бараагаа нэмж тавиад нэхээд байгаа юм уу гэдгийг мэдэхгүй байна. Яах аргагүй хоёр талаасаа гурав, гурван хүнтэй ирээд зургуулаа тоолоод, тоо нийлээд хүлээлцсэн бараа маргааш нь нэмэгдээд, зөрж орж ирээд байгаа вэ? Би өөрийнхөө хийсэн тооцооллыг гаргасан. Сая 5 434 478 төгрөг гэж буруу бодсон байна. 6 180 254 төгрөг суутгагдаад 1 913 926 төгрөгийн үлдэгдэл байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 20 сая төгрөг нэхэмжилдэг. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл барааны үнэ 8 094 180 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлгүүрийг түрээслэхээ болиод хүлээлцэхдээ 28 970 270 төгрөгийн бараа үлдээсэн. Анх Ч.Г*******т дэлгүүрээ өгөхдөө 17 851 100 төгрөгийн бараатай дэлгүүр үлдээсэн. Энэ дүн дээр маргадаггүй гэж харсан. Падааны үнээр бодох ёстой гэдэг дээр байр суурь нэг байна гэж ойлгосон. Тэгээд падааны үнээр нь бодохдоо нэхэмжлэгч 14 130 190 төгрөг, хариуцагч 14 875 966 төгрөг гаргаж боддог. Нэхэмжлэгчийн зүгээс энэ падааны үнийг нотолсон зүйл хэргийн хүрээнд байхгүй. Хариуцагчийн зүгээс энэ асуудал хэдэн жилийн өмнө өнгөрчихсөн учраас энэ падааны үнэ, падаануудаа олох боломжгүй, тооцох боломжгүй байгаа учраас бид нарын баримталдаг зарчмаар бол тухайн тэр бараагаа 1.2 хувиар нэмэгдүүлж тухайн бараагаа зардаг. Иймд 17 851 100 төгрөгөөс 1.2 хувиа хасчихвал дэлгүүрээс авсан бөөний үнэ 14 875 966 төгрөг гарч байгаа. Зөрүү 745 776 төгрөгийг төлөхгүй хасч тооцуулна. Мөн түрээсийн гэрээний сүүлийн заалтад түрээслэх хугацаанд эвдэрсэн зүйлийн зардлыг түрээслэгчээс гаргуулна гэсэн байгаа. Гэрээний энэ заалтын дагуу Ч.Г*******ийн түрээслэж байх хугацаандаа эвдэлсэн эд зүйлс болох цоож, хаард диск, компьютерийн дэлгэц зэргийн үнэ 493 000 төгрөг Ч.Г*******өөс авна. Мөн 1 сард дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байсан учраас тогны мөнгө болох 126 458 төгрөг төлөх ёстой. Дээр нь сүүлийн сарын түрээсийн төлбөрийг төлөх мөнгөнөөс суутгана гэж амаар тохирсон боловч суутгаагүй. Энэ 1 000 000 төгрөгийн хасаж тооцуулна. Өөрийн хэрэгцээндээ надад хэлэлгүй бараа авч байсан. Хайрцагт хийсэн барааных нь зургийг дарж авсан тэдгээрийн үнэ болох 500 000 төгрөгийг авна. Буцаалтаар ороогүй хэд хэдэн дэлгүүрийн барааг А.Н******* төлж хохиролгүй болгож 3 315 020 төгрөг төлсөн. Эдгээртэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн. Үүнийгээ хассан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд албан татвар ноогдуулна, 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ, 11.1 дэх хэсэгт 7.1.1 7.1.2 дахь хэсэгт заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10%-аар ноогдуулж татвар төлөх тухай заалт байгаа бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт 2 400 000 төгрөг гаргуулж авна. Ч.Г******* нь “Ө” гэсэн аж ахуйн нэгжийн нэрийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж, бараа борлуулж, ашиг орлогоо олж байсан. Иймд дэлгүүрт орсон ашиг орлого, борлуулалтынхаа 10%-ийг татвар болгон улсад төлдөг хуулийн зохицуулалттай. Аж ахуйн нэгжийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа учраас буцаан олголтыг иргэн хүн өгсөн, буцаан авна гэх зүйл байдаггүй. Ч.Г******* ч гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлж компанийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас манай зүгээс энэ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг төлөх үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлох үүргийг хүлээдэг. Тэгэхээр нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 8 094 180 төгрөг нь бүрэн нотлогдож чадахгүй байна. Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй 1 913 926 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээ, дансны хуулгууд, зарлагын баримтууд, 2022 оны 1 сарын 18, 19-ны өдрийн тооллогын дэвтэрийн хуулбар, гэрэл зургууд, Н*******д хүлээлгэн өгсөн тооллогын жагсаалтын хуулбар, Н******* тоолсон боловч тооллогын дүнд оруулаагүй орхигдож үлдсэн барааны жагсаалтын хуулбар, 2022 оны 1 сарын 03-ны өдөр орсон анхны цаснаар байшингийн дэлгүүрийн дээврээс ус гоожсон байдлыг харуулсан гэрэл зураг, Ч.Г*******ийн 5585169408 тоот депозит дансны 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 1 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгууд,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Т” ХХК-ийн архи, пиво, ундаа, жүүс, усны баримтууд, В, Т ХХК-ийн баримтууд, Борлуулалтын баримтууд, зарлагын баримтууд, дэлгүүрт үлдээсэн барааны тооцооны хүснэгт,

Хариуцагчаас: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчийн 2022 оны 08, 09, 10, 1 сарын тайлан, гэрэл зургийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Г******* нь хариуцагч А.Н*******д холбогдуулан “Үлдэгдэл барааны үнэ 8 094 180 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 3 172 803 төгрөг, нийт 11 266 983 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...Үлдэгдэл барааны үнэ 8 094 180 төгрөгийг гаргуулна, харин нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийн буцаан олголт 3 172 803 төгрөгөөс 772 803 төгрөгийг хасаж 2 400 000 төгрөг, нийт 10 494 180 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 

 

Нэхэмжлэгч Ч.Г******* нь шаардах эрхийн үндэслэлээ “...Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ө******* аймаг Д******* сумын баг Гурвансайханы гудамж, 40 тоотод байрлах “Х” найман нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулахаар А.Н*******тай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд үндэслэн дэлгүүрийг түрээслэхээ больсны дараа дэлгүүрт буюу А.Н*******д үлдээсэн барааны үнэ 28 970 270 төгрөгөөс буцаалт хийсэн барааны үнэ 6 745 900 төгрөгийг хасаж, үлдэгдэл 22 224 370 төгрөгөөс А.Н*******гийн анх надад үлдээсэн барааны үнэ 14 130 190 төгрөгийг хасаад үлдэгдэл 8 094 180 төгрөг, мөн дэлгүүр ажиллуулж байх хугацааны НӨАТ-ын буцаан олголтын 2 400 000 төгрөг, нийт 10 494 180 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч А.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаас “...Дэлгүүрт үлдсэн барааг худалдаж борлуулалгүйгээр буцаалт хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 913 926 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч” маргадаг.

 

4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг талаас түрээслүүлэгч “Ө” ХХК төлөөлөн захирал А.Н*******, нөгөө талаас түрээслэгч Ч.Г******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар, Гурвансайханы гудамжны ...... тоотод байрлах, 92м2 талбайтай өрөөг найман нэрийн хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурсан байна.

 

Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Мөн нэхэмжлэгч Ч.Г******* энэхүү гэрээг “Ө” ХХК, төлөөлөн захирал А.Н*******тай байгуулсан хэдий ч тэрээр А.Н*******г хариуцагчаар тодорхойлсон, хариуцагч нь энэ талаар үгүйсгэж маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийнэ.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5. Хариуцагч  А.Н******* нь нэхэмжилж буй үнийн дүнгээс 1 913 926 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах байдлаар эс зөвшөөрч маргадаг.

 

Ингэхдээ түрээслэгч Ч.Г******* нь 2022 оны 1 сарын түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг, 1 сарын цахилгааны үнэ 126 458 төгрөгийг тус тус төлөөгүй, мөн дэлгүүрүүдэд буцаалт хийсэн барааны үнэ болон түрээслэж байх хугацаанд эвдэлсэн эд зүйлс цоож, хард диск, компьютерийн дэлгэцийн үнэ 493 000 төгрөг зэргийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулна гэж тайлбарлагдаг.

 

Зохигч талууд дэлгүүрийг түрээслэхээ больсны дараа дэлгүүрт буюу А.Н*******д 28 970 270 төгрөгийн үнэ бүхий бараа үлдээсэн талаар маргахгүй байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотолсон хэсгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах журмаар хянан шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан, талуудын маргаж байгаа цаг хугацаанд хамааралтай 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн санхүүгийн баримтаар /Х дэлгүүрийн буцаалт/ 135 940+2 131 440=2 267 380 төгрөгийн үнэ бүхий барааг буцаан олгосон болох нь тогтоогдож байх тул 2 267 380 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцов. /1хх-213-215 тал/

 

Харин хариуцагчийн татгалзлын бусад хэсгүүд баримтаар нотлогдохгүй байна. /1хх 216, 2хх-85-92/

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлд түрээслэгчийн хариуцлагыг заасан ба мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2-т “түрээсэлсэн байрны тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээнд осол гэмтэл, эвдрэл гарвал цаг тухайд нь засварлаж, засвараас гарсан зардлыг түрээслэгчээр төлүүлнэ”, 3-т “түрээсийн төлбөрийг тохиролцсон хэмжээгээр сар бүрийн 10-ны өдрийн дотор түрээслүүлэгчид бэлнээр буюу дансаар төлөх бөгөөд төлбөрийн хугацааг хожимдуулан хоног тутамд төлбөрийн дүнгийн 1 хувиар бодож торгууль төлнө” гэж тус тус тохиролцжээ.

 

Иймд дээр дурдсан 2022 оны 1 сарын түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг, цахилгааны мөнгө 126 458 төгрөг /хх-95/, эвдэлсэн эд зүйлсийн төлбөр 493 000 төгрөг, буцаалт хийсэн 2 267 380 төгрөг /хх-213-215/, нийт 3 886 838 төгрөгийг үлдэгдэл барааны үнэ нэхэмжилсэн 8 094 180 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс НӨАТ-ын үнэ 2 400 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэмэгдсэн өртгийн албан татвар нь албан татварын нэг төрөл бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ” гэж; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-нд албан татвар ногдуулна; мөн хуулийн 1 зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Г******* нь “Ө” ХХК-ийн эзэмшлийн 92м2 8 нэрийн дэлгүүрийг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж үйл ажиллагаа явуулсны улмаас хуульд заасны дагуу албан татвар ногдуулсан байх тул нэмэгдсэн өртгийн албан татварыг иргэн А.Н*******гаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.Н*******гаас нийт 4 207 342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 286 838 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Нэхэмжлэгч Ч.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210 172 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 82 267 /нэхэмжлэлийн хангагдсан дүн 4 207 342 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г*******т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Н*******гаас нийт 4 207 342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 286 838 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 172 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 82 267 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г*******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ОТГОНСҮРЭН