Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2023/00135/И |
Дугаар | 150/ШШ2023/00035 |
Огноо | 2024-02-07 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 150/ШШ2023/00035
Дугаар 150/ШШ2024/00035 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, * дүгээр баг, * дүгээр байр, * тоотод оршин суух хаягтай, ******* *******, /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, * дүгээр баг, “*******” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, , хариуцагчийн өмгөөлөгч , , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага нь “*******-*******” ТӨХК-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны Б/199 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийлгүүлэх тухай гэж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь Жавхлант овогтой ******* миний бие 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-ын тогтоолоор *******н үйлдвэр нь хувийн хэвшлээс төрийн хэвшилд шилжсэн. Энэ үед гүйцэтгэх захирлаар томилогдож ирээд хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу ажилд томилогдсон. нь анх ажилд авахдаа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Ингэхдээ өөрийн найз болох үйлдвэрийн орлогч захирлаар томилж цуг ирсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хэмнэлтийн тухай хууль гарч орлогч болон дэд захирлуудыг чөлөөлсөн. Энэ үеэр ажлаас чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэн өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нь хотод өөрийн гэртээ миний биеийг дуудаж уулзаад дараагийн ерөнхий инженерийг томилох тухай ярилцсан. Энэ ярилцлагадаа чи ерөнхий инженер болооч хамтран ажиллая гээд санал тавьсны дагуу би хүлээн зөвшөөрөөд 05 дугаар сарын 27-нд Ерөнхий инженерийн түр тушаалд томилогдсон. Үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаад 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаандаа төлөвлөгөө нормыг 100% биелүүлж ажилласан. Ажиллах хугацаанд захирал нь нэлээн архины хамааралтай байсан. Ажилдаа бараг ирэхгүй шахуу байдаг байсан. Ажиллах явцад , , , , гэсэн хүмүүсийг цементийн үйлдвэрт өөрийн найз нөхдөө авчирч дандаа гүйцэтгэх албан тушаалуудад томилж ажиллуулсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захирал нь ажлаас чөлөөлөгдсөн байсан дагуулж орж ирээд ерөнхий инженерийнхээ ажлыг энэ хүнд хүлээлгэж өг, өөрийг чинь Техникийн бодлогын хэлтсийн дарга дээр томилно гээд зөвшилцөлд хүрээд салсан боловч тушаал гаргахдаа, Уул уурхайн засварын ахлах инженерээр томилсон байсан. Би тухайн үед ээлжийн амралтаа аваад явчхаад, эргэж орж ирээд энэ тушаалыг 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүлээж аваад тухайн ажлыг гүйцэтгэсэн. Тэгээд ажил гүйцэтгэж явж байгаад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эдийн засгийн хэлтэстэй хурал хийж, шинэ бизнес төлөвлөгөө гаргахтай холбоотой хурал хийгээд үүнтэй холбоотой руу томилолтоор явах асуудал яригдсан. Ингээд томилолтоор явахад миний шууд удирдлага болох Геологи уул уурхайн хэлтсийн дарга Ууганбаяр надад үүрэг өгсний дагуу би 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд хотод ажилласан. Тэгээд буцаад томилолтоор явчхаад эргээд ирсний дараа захирал болон захирлууд өглөөний шуурхай хурал дээр намайг ямар ч томилолтгүйгээр, гүйцэтгэх захирлын шийдвэргүйгээр руу дураараа явсан мэтээр ярьсан. Тэгээд үүний дагуу би 16-ны өдөр Ерөнхий инженертэй уулзах гэж орсон боловч өрөөндөө байгаагүй. Тэгээд цайны цаг таарчихсан байсан учраас цайны өрөө рүү орж ерөнхий инженертэй уулзах гэж орсон. Цайны өрөөнд захирал, , нар байсан. Тэгээд томилолтоор явсан талаар тайлбараа өгсөн. Гэтэл шууд чи дураараа явлаа, чамд тийм эрх байхгүй гэсэн байдлаар , , дарга нар дайрах янзтай ярьсан. Тэгээд миний ярьсан зүйлийг ерөөсөө ойлгоогүй учраас энэ хүмүүстэй би ярих шаардлагагүй юм байна гээд би гарахдаа т “би зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа шүү. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг битгий та нар оролдоод байгаарай” гэж хэлчхээд гараад явсан. Үүнтэй холбоотойгоор 27-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гараад, Ёс зүйн хороогоор дүгнэлт хийгдээд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/119 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үүний дагуу гомдлоо гаргаад маргаан таслах комисст болон шүүхэд гомдол гаргасан. намайг зодсон, танхайрсан гэдэг байдлаар цагдаад өргөдөл гаргасан байсан. Цагдаа Зөрчлийн тухай хуулиар намайг 100 нэгжээр торгосон. Би шийтгэврийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахад шүүх зодож, танхайрсан зүйл байхгүй байна гэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэмэгдүүлсэн шаардлага нь 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал 26,142,690 төгрөг гаргуулахаар шаардлага хүргүүлж байна. Үндэслэл нь би 2022 онд Ерөнхий инженерээр бүтэн ажилласан. Хувийн хэвшлээс байхаас нь эхлээд төрийн компанид 2022 оныг дуустал ажилласан. Энэ хугацаандаа 100%-ийн гүйцэтгэлтэй ажилласан. Ийм нэхэмжлэл гаргаж байна...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд энэ хариу тайлбар хэлэхээсээ өмнө жижигхэн оршил болгож тодорхой дараах асуудлуудыг ярья. Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 06 дугаар сард батлагдаж 2022 оны 01 дүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулга нь Үндсэн хуулиар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулах, ажил олгогч, ажилтны хоорондоо аливаа хэлбэрийн дарамт шахалтыг үл тэвчих, аливаа хэлбэрийн дарамтыг хориглох ийм агуулга бүхий Хөдөлмөрийн хууль батлагдсан байгаа. Энэ хүрээнд компанийн хувьд мөн хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд дотооддоо хөдөлмөрийн дотоод журам болон ёс зүйн дүрмийг баталж, ёс зүйн зөвлөлийг байгуулж, өргөдөл гомдол хүлээж авч, хянан шийдвэрлэх процесс ажиллагаа, тогтолцоог бий болгосон. Энэ нь Гүйцэтгэх захирал болон шинээр ирсэн удирдлагын баг буюу 2022 оны 03 дугаар сараас хойш байгуулагдсан удирдлагын багийн хийж хэрэгжүүлсэн бас нэлээдгүй ажилтны, эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа болсон. *******, , гээд найз нөхдийн холбоотой хүмүүс тухайн үед болон 2023 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ажиллаж байсан энэ удирдлагууд сошиалаар болон бусад хүмүүсээр яриулах байдлаар ажилд нь эргүүлэн томилуулах талаар ерөнхий инженер байсан ******* өөрөө хэлж байсан. гүйцэтгэх захирлыг архины хамааралтай, алга болдог гэх мэт нотлогдохгүй зүйлсийг сошиалаар байнга явуулж, энэ нь цаашлаад ард иргэд болоод шүүх, шүүхэд, шүүгчид нөлөөлөх ийм далд санаа бүхий үйл ажиллагааг нэлээдгүй хугацаанд зохион байгуулалттайгаар явуулсан. Бас бус хүмүүсийн нэр төрд шууд халдсан гүтгэлэг, хуурамч мэдээллийн шинжтэй мэдээ баримтуудыг ч бас гаргаж явуулсан байсан. Энэ дээр компанийн зүгээс болон холбогдох нэр нь дурдагдсан хүмүүс хуулийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх ийм ажиллагаа үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр ******* компанийн ХХК-ийн удирдлага, захирал удирдлагуудыг муухай харагдуулах, эд нар нь өөрсдийн хувийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг гаргадаг гэж ойлгуулах. Цаашлаад бусад хүмүүсийг ялгаварлан гадуурхах байдаг юм уу, шүгэл үлээсний төлөө ч гэдэг юм уу ажлаас халсан мэтээр ийм ойлголт төрүүлэх ийм ажиллагаануудыг бол зохион байгуулалтаар зохион байгуулсаар байгаа. Энэ хүмүүсийг бол компанийн дотоод дүрэм журам, хөдөлмөрийн хууль, бусад холбогдох эрх зүйн актуудыг зөрчсөн үндэслэлээр л ажлаас чөлөөлж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн нотлох баримтгүйгээр ялгаварлан гадуурхсанаар хэн нэгний захиалгаар хэн нэгний үг, үйлдлийг гүйцэлдүүлэхийн тулд санаа зорилго гүйцэлдүүлэхийн тулд хийсэн ийм шийдвэрүүд гаргасан шийдвэрүүд биш. 02 дугаар сарын 16-ны өдөр ажлын байран дээр болсон дарамтын шинжтэй үйлдэл, үйл ажиллагааны хүрээнд тухайн дарамтад өртсөн гэх ын гомдлоор Ёс зүйн зөвлөл хуралдаж дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг үндэслэж мөн холбогдох бусад баримтууд, үүссэн нөхцөл байдлыг харгалзаж Ж.*******ыг ажлаас чөлөөлөх, захирлын тушаалыг 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Энэ үйл процесс дээр тухайн өдөр ******* нь ын биед халдаж, бусад удирдлагууд руу хандаж та нар аятайхан байгаарай, би тайван хүн биш шүү, тэсэрвэл тэсэрдэг хүн шүү, гөлөгнүүдийг хачин болгоно оо гэх зэргээр үг зэрэг үгсийг хэлж ажлын байрны дарамт үзүүлсэн, нэлээдгүй хэд хэдэн удирдах ажилтан тухайн үед байсан. Энэ тухай тайлбаруудаа бичгээр гаргаж өгч, ёс зүйн зөвлөлд гаргаж өгч, ёс зүйн зөвлөл дүгнэлтээ гаргахдаа *******ын тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх нь зүйтэй байна гэдэг дүгнэлтийг гаргаж гүйцэтгэх захиралд танилцуулаад улмаар тухайн өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч, ажлаас чөлөөлсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох гээд зүйл байгаа. 7 дугаар зүйлийн 7.4-д ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих, оршин бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлсэн тухай би түрүүн хэлсэн. Энэ үүргийнхээ хүрээнд таслан зогсоож, энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргасан. Энэ нь холбогдох баримтуудаар болон гэрчүүдийн мэдүүлгүүдэд дурдагдсан байсан. Ер нь бүх баримтаар хангалттай тогтоогдсон учраас энэ шийдвэрийг гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг зааж өгсөн 5.3-д аливаа хэлбэрийн хэлбэрийн дарамтыг хориглохоор тодорхойлоод өгчихсөн. Түрүүн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол агуулгад хөдөлмөр эрхлэлтийн харилцааны дарамтын тухай би хэлж тайлбарласан. ******* нь томилолтын асуудал яриад байдаг. Энэ томилолтын асуудал дээр бол маргах зүйл байхгүй. Тухайн томилолтын асуудлыг зөвшөөрөлгүй явлаа гэдэг асуудал яриа үүсгэснээс нь шалтгаалж холбогдох албан тушаалтан, удирдлагууд руу заналхийлж сүрдүүлсэн. Энэ нь дарамтын шинжтэй үйлдлүүдийг гаргасан гэж ойлгогдож, дүгнэгдэхээр харагдаж байна. Цалин нэхэмжилсэн, нэхэмжлэгч 03 дугаар сарын 01-с 07 дугаар сарын 01-г хүртэлх хугацааны 3 сарын цалин нэхэмжилж байгаа тухайгаа өөрөө хэллээ. Тэгэхээр түүнээс хойших цалинг нэхэмжлэхгүй байгаа юм байна гэж ойлгож байна. 3 сарын дундаж цалингаар тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-23/83 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж Засварын ахлах инженер гээд 2 талын гарын үсгээ уг гэрээн дээр зурсан байгаа. захирал, захиргаа удирдлагын хүний нөөцийн газрын дарга , хүний нөөцийн хэлтсийн дарга гээд энэ гэрээг баталгаажуулсан. Уг гэрээний 1.5-д ажил олгогч ажилтанд 2,487,800 төгрөгийн үндсэн цалин олгоно, үндсэн цалин тогтмол 1,741,460 төгрөг байна, ажлын гүйцэтгэлээр 746, 340 төгрөгийг олгоно гэдэг байдлаар хөдөлмөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээг баталгаажуулсан. Мөн энэ хүрээнд 12 дугаар сарын 01-с 02 дугаар сарын 27-ыг хүртэл буюу бүтэн 3 сарын хугацаанд ингээд ажилласан. *******ын хөдөлмөрийн хөлс, үндсэн цалин 1,741,660 төгрөг байсан гэдэг нь нотлогдоно. Нийгмийн даатгал, шимтгэлийн төлөлтийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. Уг лавлагаа нь дээр 15,000,000 орчим төгрөгийн цалин авсан гэж 12 сард тусгагдсан байгаа. Түүний задаргааг сая шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүн дээр 12 сард гүйцэтгэх захирлын тушаалаар 13 дахь сарын цалинг нийт ажилтанд ажилтанд олгох тушаал гарсан. Энэ тушаалын хүрээнд бол 8000,000 төгрөгийн 13 дахь сарын цалинг ерөнхий инженерээр ажиллаж байсан *******т олгосон байгаа. Мөн дээрээс нь ажил хүлээлцэх хугацаа хүлээлцэх үйл ажиллагаа бол ерөнхий инженерээр ажиллаж байсан учраас шинээр томилогдсон ерөнхий инженертэй хүлээлцэх хугацаа нэлээдгүй урт хугацаанд үргэлжилж 12 дугаар сарын 20-д гартал үргэлжилсэн. Тэгэхээр ажил хүлээлцэх хугацааг бол Хөдөлмөрийн тухай хуульд ажилласнаар тооцож ингэж явах зохицуулалттай байдаг. Түүний дагуу бас ерөнхий инженерээр ажиллаж байсан гэдэг үндэслэлээр нь утгаар нь ерөнхий инженерийн цалингаар бас давхар тооцож ингэж цалин олгогдсон. Тэрнээс биш ахлах инженерээр томилогдсон цалин хөдөлмөрийн гэрээнд заасан цалингаар тооцогдоно. Тэрнээс бусад цалин урамшуулал яг тухайн сард хөдөлмөр эрхэлсэн, ажил хөдөлмөр эрхлэлтийнх нь хөлс биш болж байгаа. Тэгэхээр сүүлийн 3 сарынх хөдөлмөрийн гэрээнд зааснаар тооцогдох үндэслэлтэй гэдгийг бас тухайлан хэлмээр байна. Өртөгт суурилсан менежментийн урамшууллын тухайд бол өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам, өртөгт суурилсан менежментийн урамшуулалд тооцох аргачлалыг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж олгосон. Энэ аргачлал болон тооцооллыг Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсээс тооцооллыг гаргаж, санхүү, тайлан бүртгэлийн хэлтсээс цалин бодож олгох асуудал ингэж шийддэг байгаа. ******* нь өртөгт суурилсан менежментийн урамшууллыг гаргуулах талаар гомдол болон нэхэмжлэлийг 2023 оны 12 сарын 1-нд шүүхэд гаргасан. Тэрнээс өмнө өртөгт суурилсан менежментийн урамшуулал авах асуудлыг компанид болон Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан өргөдөл гомдолдоо огт дурдаагүй. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халснаас бусад маргааныг 90 хоногийн дотор шүүхэд болон бусад эрх бүхий байгууллагад гомдлоо гаргана гэж зохицуулсан байгаа. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны хувьд уг асуудлыг шүүх хүлээж авч хэлэлцэх ийм боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байгаад байгаа. Үүнээс гадна тооцооллын хувьд 26,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Газрын даргын хувьд бол тухайн үед 2 газрын дарга байж байгаад нийт өртөгт суурилсан урамшууллыг 2%-аар тооцож 2 газрын даргад хуваагдахаар 26,000,000 гаруй төгрөг олгох авахаар байсан. Энэ нь өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам болон аргачлалын дагуу яаж тооцогдох юм бэ гэдгийг бас тайлбарлая. Энэ нь тухайн албан тушаалд ажиллаж байсан цаг ашиглалтад үндэслэж тооцож олгохоор журамлагдсан, аргачлалыг баталсан. Ерөнхий инженерээр 05 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 01-ийг хүртэл хугацаанд ажилласан. Нийт жилд ажиллах ёстой цагийн 42%-д ноогдож байгаа. Тэгэхээр ерөнхий инженерийн цалингаар тооцогдох урамшуулал нь 42% буюу 10,000,000 төгрөг орчим болж байгаа. Энэ тооцооллыг Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнээр бодуулж газрын даргаар хянуулаад нотлох баримтаар гаргаад өгчихсөн байж байгаа. Бусад албан тушаалд ажилласан хугацаа нь 47% буюу 4000,000 гаруй төгрөгийн тооцоолол гаргасан. Үлдсэн нь болохоор яаж байгаа юм бэ гэхээр анх ажилд 01 дүгээр сарын 27-нд томилогдсон тухайгаа өөрөө нэхэмжлэл дээрээ дурдсан. Тэрнээс тэр хүртэл хугацааны буюу нэг сар орчим буюу 10 хэд хоногийн ажил өдөрт ямар нэгэн урамшуулалд тооцогдохгүй гэсэн үг. 01 дүгээр сарын 1-с 12 дугаар сарын 3-ийг хүртэлх хугацаанд 100% бүтнээрээ ерөнхий инженерийн албан тушаалыг хашсан бол тухайн албан тушаалыг эрхэлсэн, тэгээд ажлын чөлөө аваагүй 100%-ийн гүйцэтгэлтэй ажилласан тохиолдолд 26,000,000 төгрөгийг бүрэн хэмжээнд авах ийм журам, аргачлалыг гүйцэтгэх захирал тушаалаараа баталсан юм. Энийг би тайлбарлаад тодотгоод хэлчих нь зүйтэй байх гэж үзэж байна. *******ын 02 дугаар сарын 16-ны өдрийн гаргасан үйл үйлдэл нь компанийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтууд, хөдөлмөрийн гэрээнд заасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил, хөдөлмөрийн дотоод журамд заасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцогдох ийм үйлдлийг гаргаж одоо ажлын байрны дарамтад үзүүлсэн гэж үзэж холбогдох баримтуудыг бүрдүүлж ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг гаргаж ийм шийдвэр гаргасан. Тийм учраас захирлын тушаал үндэслэл бүхий тушаал болсон. Түрүүн бас өөрөө дурдсан, хавтаст хэрэгт өгсөн. Зөрчлийн хэрэг үүсгээд түүнийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шүүгчийн магадлал, шүүхийн шийдвэрийг хараад дүгнэлт хийхэд хүний биед халдах, зөрчил гаргасан гэдгээр хүний биед халдаж зодсон үйлдлээр 100,000 төгрөг буюу 100 нэгжээр торгох шийтгэлийг цагдаагаас оногдуулсан байсан.Тэр нь дээр гомдол гаргаж магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. *******ын тухайн цайны газарт гаргасан үйлдэл нь олон нийтийн газар болон бусдыг дарамталж заналхийлсэн, танхайрсан, Зөрчлийн тухай хуулийн 5.2-т заасан ийм зөрчлийг гаргасан гэх үндэслэл харагдаж байсан. Харин тэр 5.3-д заасан зөрчлийг гаргаагүй гэдгийг нь шүүхээс дүгнэсэн байна. Тэрнээс танхайн зөрчил дээр бол ямар нэгэн байдлаар дүгнэлт шүүх гаргаагүй. Гэхдээ бусдын биед халдаж, шилэн хүзүүнээс нь атгасан, базсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүхээс бол дүгнэсэн байна. Түүнийг бас шүүх анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. *******ын шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага үндэслэлгүй байна. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаал үндэслэл бүхий байна.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болох ажил эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ж.******* тайлбараа хэллээ. Шүүхэд гаргаж байгаа тайлбар үнэн зөв, бодит байдалд бас нийцсэн байх ёстой. Түрүүн тайлбар дээрээ ярьж байна. 02 дугаар сарын 16-ны өдөр ажилчдын цайны газар Ви Ай Пи өрөөнд томилолтоор явсан тухайгаа ярьж ойлгуулах гэж орсон. Тэгээд ойлгохгүй болохоор нь гараад явсан мэтээр шүүхэд тайлбар өгч байна. Энэ бол үндэслэлгүй. Яагаад гэвэл өөрөө тэртээ тэргүй хүчирхийллийн хэрэгтээ холбоотойгоор цагдаад гомдол гаргасан. Дээрээс нь тэр тухайн үед байсан бүх ажилчдаас тайлбар гэрчийн мэдүүлэг авсан. Энэ нотлох баримтууд бүгд байгаа. Ж.*******ыг бид нар яагаад ажлаас чөлөөлсөн юм бэ гэхээр энэ хүн ажлын байранд зүй зохисгүй байдал гаргасан. Цайны газар нь ажлын байрны объект юм. Ажлын байрны тэвчишгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Бусдыг хөдөлмөрлөх эрх зүйн холбоотойгоор дарамталсан, бусдын биед халдсан, зөвшөөрөлгүй хүрсэн. Ийм зүйлүүд гарсан. Энэ байгууллагад би Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байна. Ажиллаж байгаа цаг хугацаанд ийм зохисгүй байдлыг бол гаргахгүй. Хэл ярианы дарамтын шинж чанартай, хүний биед гэнэт халдсан, хүрсэн, базаад авсан ийм зүйл байдаг. Энэ талаар бүх гишүүд мэдүүлдэг. Тэр зөрчлийг шалгаж шийдсэн гэсэн. Шүүхийн шийдвэр дээр ч энэ нөхцөл байдал ноцтой гэдэг зүйл бас байдаг. Ер нь бол иймэрхүү байдлаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэж байна. Энэ бол зүгээр нэг энгийн маргаан биш. Энгийн маргаан бол зөндөө л байдаг. Хүмүүсийн хоорондоо ажил төрлөөс болж хоорондоо маргалдах, шүүмжлэх асуудлууд бол байдаг. Гэтэл энэ бол тийм биш. Тийм биш учраас Ёс зүйн зөвлөл хуралдаад Ж.*******тай холбоотой асуудлыг хэлэлцээд өөрөөс нь тайлбарыг нь аваад бусад хүмүүсээс тухайн үед байсан гэрчүүдээс мэдүүлгийг нь аваад компанийн ёс зүйн дүрэм журмын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлээд, дүгнэлтийг гүйцэтгэх захирал хүлээж аваад, энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. Компани нь Төрийн өмчит компанийн байсан, одоо хэлбэрээ өөрчлөөд ХХК болсон. Энд дүрэм журам үйлчилдэг газар. Хэн нэгэн хүн дур зоргоороо хүн айлгадаг, биеийн хүч чадал сайтай гэдэг байдлаараа бусдыг дээрэлхэх, бусдад гар хүрэх, халдах, ийм дарамт шахалт үзүүлэхийг хэн ч зөвшөөрөхгүй. Том биетэй байж болно. Хөдөлмөрийн харилцаа буюу хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцаа энэ ажлын байран дээр байна. Бусад газар энэ хүн энэ үйл явцаа гаргах нь хамаагүй. Ёс зүйн зөвлөлийн хурал дээр хохирогч өөрөө ч мэдүүлдэг. Ажлын байран дээр ажлын цайны газарт орж ирээд гаргасан үйлдэл нь 2 дахь удаагийн шинж чанартай тэр үргэлжилсэн үйлдэл байсан. Манай ёс зүйн дүрэмд энэ хориотой...” гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч талаас: ******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/73 дугаартай албан бичиг /хх-ийн 5/, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 150/ШЗ2023/00228 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-ийн 6-8/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 10/, “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/280 дугаартай “ажилд түр томилох тухай” тушаал /хх-ийн 11/, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Б/552 дугаартай “Ж.*******ыг ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 12/, 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/743 дугаартай “Ж.*******ыг ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” тушаал /хх-ийн 13/, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/742 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 14/, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дугаартай “Ж.*******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал /хх-ийн 19/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 20-22/, “*******” ТӨХК-ийн маргаан таслах комиссын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл /хх-ийн 23-26/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 27/, ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ДШМЗ/16 дугаартай магадлал /хх-ийн 41-43/, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ЗШ/69 дугаартай шийтгэвэр /хх-ийн 44-47/, ******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 02/166 дугаартай албан бичиг /хх-ийн 163/,“*******” ТӨХК-ийн маргаан таслах комиссын 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл /хх-ийн 164-166/ зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас: Албан томилолтын үнэмлэх /хх-ийн 80/, “*******” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-84/, “*******” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 85-90/, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/267 дугаартай хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 91-108/, “*******” ТӨХК-ийн дүрэм /хх-ийн 109-122/, өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам /хх-ийн 200-204/, 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/170 дугаартай тушаалын 2 дугаар хавсралт буюу Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам /хх-ийн 205-208/, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/129 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт буюу Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам /хх-ийн 214-222/, “*******” ТӨХК-ийн дүрэм /хх-ийн 233-239/, “*******” ТӨХК-ийн захиргаа удирдлагын газарт Д.ын гаргасан гомдол /хх-ийн 241-242/, “*******” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлд ийн гаргасан тайлбар /хх-ийн 243/, Н.ийн гаргасан тайлбар /хх-ийн 244/, гаргасан тайлбар /хх-ийн 245/, гаргасан тайлбар /хх-ийн 246/, 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 23/83 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 247-250/, /2-р хх-ийн 1-2/, “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/742 дугаартай тушаал /2-р хх-ийн 3/, “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дугаартай тушаал /2-р хх-ийн 4/, “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/289 дугаартай “хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаал /2-р хх-ийн 5/, “*******” ТӨХК-ийн 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох тооцоо /2-р хх-ийн 6/,“*******” ТӨХК цалингийн жагсаалт /2-р хх-ийн 7/, цалингийн цэс /2-р хх-ийн 8-20/ зэргийг гаргаж өгсөн.
Зохигчийн хүсэлтээр шүүхээс хийгдсэн ажиллагаа: Гэрч мэдүүлэг /хх-ийн 147-148/, гэрч мэдүүлэг /хх-ийн 152-153/, гэрч Д.ын мэдүүлэг /хх-ийн 154-156/, гэрч Н.ийн мэдүүлэг /хх-ийн 178-179/, гэрч ийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг шинжлэн судалсан ба дээрх нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба үндэслэлээ “...ажлын байр, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан эрх чөлөөнд халдсан хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тушаал гарсан. Би тухайн зөрчлийг гаргаагүй...” гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Ж.******* хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.11-т заасан ажлын байр, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, 7.3.25-т аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхал, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн, заналхийлэх замаар ажлын байранд тэвчишгүй орчныг үүсгэсэн үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан заалтыг зөрчсөн гэж тодорхойлж байна. Мөн Хөдөлмөрийн хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн тушаал гарч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй...” гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ж.******* хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд анх 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШЗ2023/00228 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 6/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.
Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч Ж.******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дугаартай тушаалыг тус өдрөө гардан аваад хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “*******” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст ханджээ. /хх-ийн 23/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж хуульчилсан боловч “*******” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр маргааныг хянан шийдвэрлэсэн байна. /хх-ийн 23-26/
Нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүлээн авч, Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан боловч Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул гомдлоо шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг түүнд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн байна. /хх-ийн 5/
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан байх ба түүний гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарч байхаас гадна мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй. /хх-ийн 1/
Хэргийн баримтаас үзэхэд Ж.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 43.1.7, 78 дугаар зүйлийн 78.1.9, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 8.1, 8.9.9, Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.11, Компанийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 19/
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай.
Ж.******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчим ажиллагсдын цайны газрын VIP өрөөнд хамт ажилладаг Д.ын шилэн хүзүүн дээр дарж, “аятайхан байгаарай” гэж хоорондын таарамжгүй харилцаа үүсгэж, Д. руу хандсан үйлдлийг хийж, хэрүүл маргаан үүсгэн танхайрсныг хөдлөнгийн гэрч нарын шаардлагаар таслан зогсоогдсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болох тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ЗШ/69 дугаартай шийтгэвэр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ДЗШМ/16 дугаартай магадлал, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн “*******” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр “...******* нь ажилтны ёс зүйн дүрмийн 4.2.1-д заасан Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, компанийн хэмжээнд дагаж мөрдөж байгаа дэг журам, дүрэм, заавар, горимыг чанд баримтлах", 4.3.1 "ажилтан нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ бусадтай эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах", 4.3.6 "бусдад бие болон сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хориглох", 4.4.5 "албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа бүдүүлэг зан авир гаргахыг хориглоно", 4.5.2 "компанийн соёл, дэг журмыг баримтлан бусадтай төлөв түвшин харилцах" гэсэн заалт, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 "Ажилтан дараах хэлбэрийн зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална" 7.3.11 "Ажлын байр, бусдыг доромжилсон....эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн", 7.3.25 "Аливаа хэлбэрээр бие махбод, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэсэн", Хөдөлмөрийн дотоод журмын 4.2 "Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа...бусадтай чанга дуугаар маргалдах,... ёс зүйн дүрэм зөрчихгүй байна" 12.7 "Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална" 12.7.11 "Ажлын байр... бусдыг доромжилсон...эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн", 12.7.25 "Аливаа хэлбэрээр...бие махбод, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэсэн", Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно" 7.1.3 "...бие махбод, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх", 42.2 "Ажилтан дараах үндсэн үүрэгтэй", 42.2.3 "дарамт, хүчирхийлэл, дарамт үзүүлэхгүй байх" зэрэг заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Геологи, уул уурхайн хэлтсийн ахлах инженер Ж.*******ыг Ажилтны ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйл, 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.11, 7.3.25, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.7, 12.7.11, 12.7.25 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтуудыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах ноцтойд тооцогдох зөрчлүүдийг нэрлэсний дотор ажил олгогч хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.11-т ажлын байр, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, 7.3.25-т аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхал, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн, заналхийлэх замаар ажлын байранд тэвчишгүй орчныг үүсгэсэн үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.
Ажил олгогч бусдын эрх чөлөөнд халдсан, бие махбод, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн үйлдлийг ноцтой гэж үзсэн ба уг үйлдэлд Ж.******* нь Д.ын шилэн хүзүүн дээр дарж, “аятайхан байгаарай” гэж хоорондын таарамжгүй харилцаа үүсгэж, Д. руу хандсан үйлдлийг хийж, хөдлөнгийн гэрч нарын шаардлагаар таслан зогсоогдсон үйлдэл нь хамаарна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч талаас ажиллагсдын цайны газар нь ажлын байр гэх ойлголтод орохгүй гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг ойлгоно гэж заасан тул ажиллагсдын цайны газрын VIP өрөөг ажлын байр гэж үзнэ.
Иймд ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэлтэй гэж дүгнэв.
******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 00028346 дугаартай шийтгэлийн хуудсаар Ж.*******т Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон гэх үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/69 дугаартай шийтгэврээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийтгэврээр зөвхөн Ж.*******ын үйлдэлд хүний биед халдаж зодсон үйлдэл тогтоогдоогүй гэж үзсэн байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрх зүйн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 26,142,690 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэн хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.
Нэхэмжлэгч 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 26,142,690 төгрөг гаргуулах маргаанаа шийдвэрлүүлэхээр “*******” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянан шийдвэрлэжээ. /хх-ийн 164/
Зохигч дээрх нэмэгдүүлсэн шаардлагын гомдол гаргах хугацааны талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
“*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/190 дугаартай тушаалаар батлагдсан “Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай тогтоолын наймдугаар хавсралтад заасан жилийн эцсийн гүйцэтгэлээр тухайн жилийн батлагдсан зорилтот түвшний төлөвлөгөөний нэгж өртөг болон нийт зардлыг хэмнэсэн дүнд үндэслэн өртөгт суурилсан менежментийн мөнгөн урамшууллыг батлагдсан аргачлалын дагуу бодож олгоно гэж заасан.
Хариуцагч байгууллага нь өртөгт суурилсан менежментийн урамшууллыг бодож олгохдоо ажилтны ажлын гүйцэтгэл, цаг ашиглалтаас хамаарч урамшууллыг бодож олгодог гэж тайлбарлаж, Ж.*******т 16,225,066 төгрөгийг олгох тооцооллыг гаргаж шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй.
Өөрөөр хэлбэл ажилтны ажлын гүйцэтгэл, цаг ашиглалтаас хамаарч урамшуулал олгогддог гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн гаргасан нотлох баримтын хүрээнд 16,225,066 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад:
Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалд хөдөлмөрийн гэрээний аль заалтыг баримтлан ажлаас чөлөөлж байгааг тусгаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд:
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг баримталсан бол тушаалын эрх зүйн үндэслэл бүрэн шаардлага хангах боловч хөдөлмөрийн гэрээний аль нэг заалтыг баримтлаагүйг үндэслэлгүй тушаал шийдвэр гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Мөн “*******” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөл 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан байхад хурлын тэмдэглэл 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн огноотой байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд:
“*******” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн тэмдэглэлийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр огноолон гаргасан байгаа боловч Ж.******* тухайн ёс зүйн зөвлөлийн хуралд оролцож тайлбар гаргасан, хурал 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан, хэлэлцсэн асуудал зэргийн талаар маргаагүй тул техникийн шинжтэй алдаа гарч тэмдэглэлд буруу огноо бичсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
“*******” ТӨХК-ийн “Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заажээ.
“*******” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай шийдвэр дүгнэлт хэлбэртэй гарсан байгаа боловч эрхийн актын хэлбэрийн шаардлага хангахгүй байгааг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг, хариуцагч “*******” ХХК-иас 239,075 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б\199 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал 16,225,066 төгрөгийг “*******-*******” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,917,624 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239,075 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА