Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00076

 

 

 

 

    2024           01             17     

                        130/ШШ2024/00076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Н-ийн Б

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Ж-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.С-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б-ийн задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд “Н Б” эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг, нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч А.С

Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д,

Иргэдийн төлөөлөгч М.Е,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Н.Б нь Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Ж-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.С-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б-ийн задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд “Н Б” эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2011 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, сэжигтнээр тооцогдож, дараа нь яллагдагчаар татагдаж, улмаар прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс миний үйлдэлд гэм буруу байхгүй болохыг тогтоож, цагаатгаж шийдвэрлэсэн болох нь Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай цагаатгах тогтоолоор нотлогдож байна. Иймээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэг буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх болон эд хөрөнгийн бус гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2-т зааснаар, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх 4 тохиолдолд үүсэхээр хуульчилжээ. Миний хувьд энэхүү зүйл заалтын дотроос “цагаатгасан шүүхийн тогтоол гарсан" буюу “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан” гэсэн үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлэх эрх хуулийн дагуу үүссэн байна. Хохирлыг эдийн болон эдийн бус журмаар улсын төсвөөс гаргуулах журамтай.

1.2. Эдийн бус гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр олгох тухайд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө” гэж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй" гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж, мөн зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй” гэж тус тус заасан байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн ажиллагаа" гэдэгт мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдлуудаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүгдэж, хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон явдлыг хамруулж үздэг. Үндэслэлгүйгээр хэрэгт холбогдон шалгагдсан улмаас учирсан хохирол буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол /сэтгэл санааны хохирол/-ыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр төрөөс шаардаж байгаа. Иймд Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

1.3. Эдийн хохирлын хувьд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 890 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохиролд хамаарч байгаа ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох өмгөөлөгч Ж.Ж болон А.С нартай байгуулсан эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 20,000,000 төгрөг төлөгдсөн нь баримтаар тогтоогдож байх тул уг мөнгийг Засгийн газрын нөөц санаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хавтаст хэрэгт цугларсан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/421 дугаартай баримтаар 40,000 төгрөг, Голомт банкны 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орлогын мэдүүлэг гэх баримтаар шүүгдэгч нийт 5,040,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д өгсөн. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.4-т “...бусад зардал” гэж заасан. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолын 11-т “...Бусад зардал" гэдэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал орохгүй бөгөөд үүнд шүүгдэгчээс хохирогч болон бусад этгээдэд төлсөн зардлыг хамааруулна” гэжээ. Холбогдох хуулийн зохицуулалтаас үзвэл хохирогчид төлсөн зардал буюу төлбөр дараа нь цагаатгагдсан этгээдийн хувьд эд хөрөнгийн хохиролд тооцогдохоор байх тул 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж 5,040,000 төгрөгийн хохирлыг улсын төсвөөс нэхэмжилж байна.

1.5. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө: 1.1. хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого" гэж заасан байна. Д аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тушаалаар А сумын цагдаагийн хэсэгт согтуу этгээд өөрийгөө боомилж нас барсан ноцтой хэрэг, учрал гарахад ажлын хариуцлага алдсан хэмээн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

1.6. Би тухайн үед Д аймгийн  А сум буюу аймгийн төвөөс алслагдмал суманд байсан учраас цагаатгах тогтоолыг гардаж аваагүй байсан. Би цагаатгах тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан. Тухайн үед 07 дугаар сард гэж бичсэн учир нь шүүгчийн туслах нь гардаж авсан огноог бичээрэй гэхэд нь засвар оруулаад бичсэн юм. Шүүх шинжилгээгээр хэзээ засвар оруулсан болохыг тогтоох боломжгүй гэж гарсан. Мөн тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Х-ы мэдүүлгээр Н.Б-ийн хувьд ирж тогтоолоо авдаггүй байсан хэрэг архивлах үед ирж гарын үсэг зурсан гэж мэдүүлэг өгсөн. Үүнээс харахад ч гэсэн хэргийг 12 дугаар сарын сүүлээр хэргийг архивд өгдөг. Хэргийг 07 дугаар сард архивд өгөх ямар нэгэн бололцоо байхгүй. Миний мэдүүлэг болон шүүгчийн туслахын мэдүүлэг зөрөхгүй байгаа.  Миний цагаатгах тогтоолыг гардаж аваагүй шалтгаан маань аймгийн төвөөс алслагдсан сумд байсан тул тухайн үед албаны ажлаа далимдуулж тайлан хамгаалалтын үе буюу оны сүүлээр жилийн эцсийн тайлан тооцооны үед аймагтаа очсон.  Цагаатгах тогтоолыг бол тухайн үед авсан байгаа. Тийм учраас би хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна гэв.

1.7. Иймд Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Ж-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.С-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б-ийн задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд “Н Б” эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ. Ганц эргэлзээтэй зүйл байсан. 2022 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 302 дугаар зүйлийн 302.1дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг 7 хоногийн дотор гардуулж өгнө гэсэн заалтын хүрээнд цагаатгах тогтоолыг гардаж авсан байдаг. Үүнийг гардаж авсныг шинжээчийн 3459 дугаартай дүгнэлт тогтоосон байна. Тийм ч учраас нэхэмжлэгч Н.Б-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь дууссан буюу хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна гэж үзлээ. Яагаад гэвэл 2017 оны Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд нэхэмжлэл гаргах хугацаа нь 10 жил гэж заасан байдаг. Харин нэхэмжлэгчийн хувьд 10 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Хуульд заасан хугацаа нь өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Е: Нэхэмжлэгч Н.Б хуулийн дагуу гэм буруугүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон болохоор Н.Б сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс Д аймгийн Прокурорын газрын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол, хохирогчоор тогтоох тогтоол, Д аймгийн Шүүхийн шинжилгээний албанд мөнгө тушаасан баримт, Сэжигтнээр тооцох тогтоол, Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, Оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа, Яллагдагчаар татах тухай тогтоол, Яллагдагчийг байцаасан тэмдэглэл, Шинжээчийн дүгнэлт, байцаалтын тэмдэглэлийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл, Гэм хорын нэхэмжлэл, Нью семетри ХХК-ийн кассын орлогын ордер, Зарлагын падаан, Д чойлин хийдийн баримт, З дашчойлин хийдийн баримт, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл, өмгөөлөгч Ж.Ж-ы Улсын ерөнхий Прокурорын дэргэхэд мөрдөн байцаах албаны ахлах мөрдөн байцаагч Э.Г-д гаргасан хүсэлт, Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны хариу мэдэгдэх хуудас, Яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол, өмгөөлөгч Ж.Ж-ы Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан хүсэлт, Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, өмгөөлөгч А.С-ын Д аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан хүсэлт, Д аймгийн Прокурорын газрын Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Д аймгийн Прокурорын газрын өмгөөлөгч А.С-д хариу мэдэгдэх хуудас, Д аймгийн Прокурорын газрын Хэргийг хянах хугацааг сунгах тухай прокурорын тогтоол, Д аймгийн Прокурорын газрын Мөрдөн байцаагчийн саналыг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол, Д аймгийн Прокурорын газрын Яллах дүгнэлт, дугаартай хэргийн хавсралт, хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагчид мэдэгдсэн тэмдэглэл, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчийн  шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай захирамж, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах хэмжээ авах тухай захирамж, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан баримт, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Шүүх хуралдааны тэмдэглэл, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүх хуралдааны тэмдэглэл, Ял шийтгэлийн тухай тэмдэглэл, Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамж, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 251 дугаартай аймгийн прокурорын газарт хандсан албан бичиг, Д аймгийн Прокурорын газрын 2012 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Шүүхээс буцсан хэрэгт мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай прокурорын тогтоол, Д аймгийн Прокурорын газрын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Прокурорын мөрдөн байцаах албанд хүргүүлсэн албан бичиг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэргийг хүлээн авч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах тогтоол, Д аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Иргэний хариуцагч томилох тухай тушаал, 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл, 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Яллах дүгнэлт, 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  дугаартай хэргийн хавсралт, 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагчид мэдэгдсэн тэмдэглэл, Д аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн аймгийн прокурорын газарт хүргүүлсэн албан бичиг, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай ерөнхий шүүгчийн захирамж, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан баримт, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, Голомт банкны орлогын баримт, 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б.Б-ийн Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд гаргасан хүсэлт, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн  дугаартай Цагаатгах тогтоол, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоолыг гадуулсан /танилцуулсан/ тухай баримт, Ж.Ж-ай байгуулсан өмгөөллийн гэрээ, Ж.Ж-ы татварын дэвтэр, 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Өмгөөллийн хөлс хураан авсан тухай баримт, өмгөөлөгч А.С-ыг авсан талаарх баримт, Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай Мөрдөн байцаагчийн мэдэгдэл, Д аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2011 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн дугаартай тушаал, Д аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай мэдэгдлийн хариу бичиг, Н.Б-гийн ажил байдлын тодорхойлолт, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал хүргүүлэх тогтоол, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Д аймгийн Прокурорын газрын 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичиг, Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол, өмгөөлөгч А.С-ы 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 258 дугаартай Б эмнэлэгт гаргасан хүсэлт, Б эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, Б эмнэлгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орлогын баримт, Б эмнэлгийн 2011, 2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нг Б эмнэлгийн 2011 онд хийсэн ажлын товч тайлан, цалингийн картын хуулбар, Н.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэн Э.Э-ийн гарын баримт, Э.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн дугаартай захирамж, ял шийтгэгдсэн эсэхийн шалгах хуудас, шинжээчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын прокурорын хүсэлтээр Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичиг, Д аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай албан бичиг, өмгөөлөгч Ж.Ж-ы 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хүсэлт, өмгөөлөгч А.С-ын 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоолыг гадуулсан /танилцуулсан/ тухай баримт, Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 32/299 дугаартай албан бичиг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай албан бичиг, Д аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичиг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Х-ыг асуусан тэмдэглэл,

6. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газраас шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д, А.Д нарт олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7. Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

7.1. Нэхэмжлэгч Н.Б нь Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Ж-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.С-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б-ийн задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд “Н Б” эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ. 

8. Нэхэмжлэгч Н.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2011 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, сэжигтнээр тооцогдож, дараа нь яллагдагчаар татагдаж, улмаар прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс миний үйлдэлд гэм буруу байхгүй болохыг тогтоож, цагаатгаж шийдвэрлэсэн болох нь Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн  дугаартай цагаатгах тогтоолоор нотлогдож байна. Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Ж-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.С-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б-ийн задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд “Н Б” эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

9. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ. Ганц эргэлзээтэй зүйл байсан. 2022 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг 7 хоногийн дотор гардуулж өгнө гэсэн заалтын хүрээнд цагаатгах тогтоолыг гардаж авсан байдаг. Үүнийг гардаж авсныг шинжээчийн 3459 дугаартай дүгнэлт тогтоосон байна. Тийм ч учраас нэхэмжлэгч Н.Б-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь дууссан буюу хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна гэж үзлээ. Яагаад гэвэл 2017 оны Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд нэхэмжлэл гаргах хугацаа нь 10 жил гэж заасан байдаг. Харин нэхэмжлэгчийн хувьд 10 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Хуульд заасан хугацаа нь өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

10. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

10.1. Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр болсон Д аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн  дугаартай Цагаатгах тогтоол авагдсан байна.

10.2. Энэхүү цагаатгах тогтоолоор нэхэмжлэгч Н.Б нь Д аймгийн Цагдаагийн газрын А суманд дахь сум дундын Цагдаагийн хэсэгт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Захиргааны журмаар албадан саатуулах дэглэм, журмын 3 дахь хэсгийн 17-д заасан “саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй эд зүйлийг авч орохыг хориглоно” гэснийг, 24-д заасан “албадан саатуулах байр цагдаагийн байнгын харуул хамгаалалттай байна” гэснийг, Д аймгийн Цагдаагийн газрын даргын 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/828 дугаартай Үүрэг болгох тухай албан тоотын “эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зайлшгүй эрүүлжүүлэх шаардлагатай тохиолдолд цагдаагийн байнгын хяналтад байлгах” гэснийг, Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх журмын 235 дугаар зүйлийн 235.4.1. а-д заасан Гав хэрэглэхдээ “хоёр гарыг урд нь, эсхүл ард нь бугуйгаар холбож” гэсэн заалтуудыг тус тус зөрчин албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Б.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2011 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 06-08 цагийн хооронд А сумын Цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж дүүжлэлтээс үүссэн амьсгалын хурц дутагдлаар нас барж хүнд хор уршиг учирсан гэмт хэрэгт холбогджээ.

10.3. Улмаар шүүх шүүгдэгч нарын хохирогчийн биед үзлэг хийхгүйгээр зориулалтын бус байранд саатуулж, хараа хяналтгүй орхиж явсан зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн обьектив үйлдлүүд нь хохирогчийн өөрийгөө боомилон нас барсан үйлдэл, уг гэмт хэргийн хүнд уршиг учруулсан гэх гэмт хэргийн нөхцөлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х.Б .... нарт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

10.4. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн ... нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус  заасан байна.

10.5. Харин хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч Н.Б-ийн шаардах эрх нь үүсэж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй байна.

10.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Н.Б нь цагаатгах тогтоолыг 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан байх бөгөөд шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  нэхэмжлэл гаргасан байна.

10.7. Нэхэмжлэгч Н.Б нь ... Би тухайн үед Д аймгийн  А сум буюу аймгийн төвөөс алслагдмал суманд байсан учраас цагаатгах тогтоолыг гардаж аваагүй байсан. Би цагаатгах тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан. Тухайн үед 07 дугаар сард гэж бичсэн учир нь шүүгчийн туслах нь гардаж авсан огноог бичээрэй гэхэд нь засвар оруулаад бичсэн юм. Мөн тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Х-ы мэдүүлгээр Н.Б-ийн хувьд ирж тогтоолоо авдаггүй байсан хэрэг архивлах үед ирж гарын үсэг зурсан гэж мэдүүлэг өгсөн. Хэргийг 12 дугаар сарын сүүлээр хэргийг архивд өгдөг. Хэргийг 07 дугаар сард архивд өгөх ямар нэгэн бололцоо байхгүй.  Миний цагаатгах тогтоолыг гардаж аваагүй шалтгаан маань аймгийн төвөөс алслагдсан сумд байсан тул тухайн үед албаны ажлаа далимдуулж тайлан хамгаалалтын үе буюу оны сүүлээр жилийн эцсийн тайлан тооцооны үед аймагтаа очсон.  Цагаатгах тогтоолыг бол тухайн үед авсан байгаа. Тийм учраас би хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэхүү үйл баримт нь нотлогдохгүй байна.

11. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх/ цагаатгах/ тогтоолыг гардуулсан /танилцуулсан/ тухай баримтад нэхэмжлэгч /цагаатгагдсан этгээд/ Н.Б-ийн цагаатгах тогтоолыг хүлээн авсан он, сар өдөр 2012.12.23 гэж бичигдэж гарын үсэг зурсан ба засвартай байсан бөгөөд прокурорын хүсэлтээр дээрх баримтад шинжээч томилж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3459 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаартай Шийтгэх /Цагаатгах/ тогтоолыг гардуулсан танилцуулсан тухай баримт-ын хүснэгтийн 2 дугаар мөр “Ялтан /цагаатгагдсан этгээд/” гэсэн хэсэг “хүлээн авсан огноо” гэсэн баганад байх шинжилж буй “2012.07.23” гэсэн огноог “2012.12.23” болгон өөрчилж өөр төрлийн хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр давхарлаж бичсэн байна гэжээ.

11.1. Д аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх/ цагаатгах/ тогтоолыг гардуулсан /танилцуулсан/ тухай баримтад тус шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх/цагаатгах/ тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 302.3-т заасны дагуу гардуулан/танилцуулав/ өгөв гэжээ.

2002 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг энэ хуулийн 294.2, 294.3 дахь хэсэг, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр, бичгээр үйлдэж ял шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, прокурорт гардуулан өгнө гэснээр зохигч нарт хуулийн хугацаандаа гардуулсан байна.

12. Шинжлэн судалсан нэхэмжлэгч Н.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Д аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээс 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр өмгөөлөгч Х.С, Д.О, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарт тус тус албан бичгээр Н.Б .... нарт холбогдох  дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн  дугаартай цагаатгах тогтоолыг тус тус хүргүүлж, хэргийг эмхэтгэж эмхэтгэсэн шүүгчийн туслах, шалгасан шүүгч нар тус тус гарын үсэг зурж 2012 оны 07 дугаар сарын 30-ний өдөр хэргийг эмхэтгэсэн тухай баримтыг үйлдсэн байна.

13. Мөн Д аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байсан Ж.Х-ы гэрчийн мэдүүлэгт “... хэрэг архивлахдаа гардуулж өгөөд гарын үсэг зуруулсан байх” гэж мэдүүлсэн байна.

14. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэргийн Хөдөлгөөний стандарт батлах тухай тогтоолын 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-д “Шийтгэх болон цагаатгах тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж прокурор, өмгөөлөгч, шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогчид шүүгчийн туслах гардуулан өгч баримт үйлдэнэ” гэж, 6.2 дугаар зүйлийн 6.2.1-т “Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулснаас хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг бүрэн оруулж хэргийг эмхэтгэн, хуудас бүрийг дугаарлаж, шүүгчид танилцуулах бөгөөд энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана” гэж зааснаар Д аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн туслах Н.Б нарт холбогдох  дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн  дугаартай цагаатгах тогтоолыг тус тус хүргүүлж, хэргийг эмхэтгэж эмхэтгэсэн шүүгчийн туслах, шалгасан шүүгч нар тус тус гарын үсэг зурж 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хэргийг эмхэтгэсэн тухай баримтыг үйлдсэн байна.

15. Иргэдийн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч Н.Б хүн амны хэрэгт хуулийн дагуу гэм буруугүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон болохоор Н.Б сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна” гэж дүгнэлт гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

16. Иймд дээрх үндэслэлээр Засгийн газрын нөөц сангаас Сэтгэл санааны хохирол 100,000,000 / зуун сая / төгрөг, өмгөөлөгч Ж.Ж, өмгөөлөгч А.С нарын тус бүрт төлсөн өмгөөллийн хөлс 20,000,000 /10,0+10,0 хорин сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн 5,000,000/таван сая/ төгрөг, талийгаач Б.Б-ийн задлан шинжилгээний төлбөрт 40,000/ дөчин мянга/ төгрөг, Сэтгэл зүйн эмчилгээнд “Н Б” эмнэлэгт 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг, нийт 137,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь мөн хуулийн 41.1-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэжээ.

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                              ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 203.2, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Ж-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.С-д төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б-ийн задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд “Н Б” эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг, нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.М

                                     ШҮҮГЧИД                                   А.Ж

                                                                                         К.Б