| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2023/00929/И |
| Дугаар | 130/ШШ2024/00117 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2024/00117
| 2024 01 31 | 130/ШШ2024/00117 |
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Ш овогт А-ын А
Хариуцагч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Ш овогт А-ын Д
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч С.Н
Хариуцагчийн өмгөөлөгч Д.А
Орчуулагч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Хариуцагч А.Д-д шүүх хуралдааны товыг түүний өмгөөлөгчөөр дамжуулан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр /баримт №9/, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр /баримт №3/ мэдэгдсэн боловч хариуцагч А.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагч А.Д-ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч А.Д-д холбогдуулан Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие А.А нь 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан юм. 1979 онд миний эцэг А, ээж М, эхнэр Б нартай хамт малчин Д-аас Б сумын 2 дугаар багийн Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан. 1982 онд сумын аварга малчин болсон ба Ардын их хурлын орлогч дарга М.А-тай гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа хэрэгтэй болсон учраас өөрөө санаачлан 1983 онд чулуугаар задгай хашаа барьсан юм. 1993 оны их хувьчлалын үед Б дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Б-ийн х гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-тэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Өнөөдрийг хүртэл Б-ийн ха гэх газарт байгаа малын саравчтай хашаанд миний бие хүүхдүүдийн хамт малтайгаа амьдран сууж ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Д-ийн хүү Д.Е, Д.Е нар нь Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргасан юм. Ах дүүс бидний хоорондын харилцаанд сэв бууж байгаа бөгөөд үүнээс болж А.Д-ийн хүүхдүүд цаашид хэн нэгний эрх чөлөөнд халдаж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй учраас шүүхэд хандаж, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.Д хариу тайлбартаа: Миний бие А.Д нь А.А-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд миний өвөлжөөний саравчны талаар дурдсан байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б аймгийн Бсумын 2 дугаар багийн нутаг Б Х гэх газарт 1990 оноос тус газарт мал малласан ба өнөөдрийг хүртэл уг саравч, өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна. Харин 1993 онд өмч хувьчлалаар уг Б аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг Б-ийн х гэх газраас саравчтай хашаа 1, мал модон пүнз 1, базан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзийн эзэмшигчээр А.Д миний биеийг дурдаж гэрээнд тусгасан ба уг гэрээнд миний ах А.А нь хашаа, саравч тусдаа авсан ба миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Би өөрийн саравч хашаа, хороо, байшинг тухайн үед засаж барих үед өөрийн ах болох А.Б, З.К нарын тээврийн хэрэгслээр чулуу зөөж барьж засварласан юм. Харин бие өөрийнхөө өвөлжөө болон саравчныхаа доод талд ах болох А.А-д байшин бариулж цуг амьдарч байсан нь үнэн юм. Тухайн үед өмч хувьчлалаар миний ах А.А нь манай өвөлжөөний байшингаас цааш 1,5-2,0 км газарт мөн өмч хувьчлалаар Б сумын 2 дугаар багийн нутаг Б Б дахь газраас саравч хашаа, хороо хувьчлалд авч байсан. Гэтэл А.А нь манай өвөлжөөний хажууд 1999 он хүртэл амьдарч байгаад аймгийн төврүү нүүсэн ба одоо уг байшинд хүүхдүүд нь амьдардаг юм. Гэтэл миний өвөлжөөний саравчтай булаалцалдаж хуурамч материал бүрдүүлсэн гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Х.Б, Х.М, Б.М, Х.С, М.Г нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай тодорхойлолт, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Н-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, фото зураг, 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн аварга малчин өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын төлөвлөгөөний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 158 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай аварга малчин дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1976 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай хүндэт илгээлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гарын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Б сумын У багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний газар эзэмших гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зураг, А.Б, З.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Д.А-эй байгуулсан өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие А.А нь 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан юм. 1979 онд миний эцэг А, ээж М, эхнэр Б нартай хамт малчин Д-гаас Б сумын 2 дугаар багийн Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан. Б-ийн х гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-тэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Иймд Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэв.
7. Хариуцагч А.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Миний бие Б аймгийн Бт сумын 2 дугаар багийн нутаг Б Х гэх газарт 1990 оноос тус газарт мал малласан ба өнөөдрийг хүртэл уг саравч, өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна. Харин 1993 онд өмч хувьчлалаар уг Б аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг Б-ийн х гэх газраас саравчтай хашаа 1, мал модон пүнз 1, базан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзийн эзэмшигчээр А.Д миний биеийг дурдаж гэрээнд тусгасан ба уг гэрээнд миний ах А.А нь хашаа, саравч тусдаа авсан ба миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1. Хариуцагч А.Д нь ... Миний бие Б аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг Б Х гэх газарт 1990 оноос тус газарт мал малласан ба өнөөдрийг хүртэл уг саравч, өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна. Харин 1993 онд өмч хувьчлалаар уг Б аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг Б-ийн х гэх газраас саравчтай хашаа 1, мал модон пүнз 1, базан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзийн эзэмшигчээр А.Д миний биеийг дурдаж гэрээнд тусгасан гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
8.2. Нэхэмжлэгч А.А нь ... Б-ийн хавтгай гэх газарт байгаа өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-эй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Иймд аймгийн Б сумын 2 дугаар багийн Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэж тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Д нь үгүйсгэж чадаагүй болно.
8.4. Хариуцагч А.Д-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
8.5. Нэхэмжлэгч А.А нь ... Б сумын 2 дугаар багийн Б-ийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан. 1982 онд сумын аварга малчин болсон ба Ардын их хурлын орлогч дарга М.А-тай гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа хэрэгтэй болсон учраас өөрөө санаачлан 1983 онд чулуугаар задгай хашаа барьсан юм. 1993 оны их хувьчлалын үед Б дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Б-ийн х гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-тэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Өнөөдрийг хүртэл Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашаанд миний бие хүүхдүүдийн хамт малтайгаа амьдран сууж ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Д-гийн хүү Д.Е, Д.Е нар нь Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргасан юм. Ах дүүс бидний хоорондын харилцаанд сэв бууж байгаа бөгөөд үүнээс болж А.Д-ийн хүүхдүүд цаашид хэн нэгний эрх чөлөөнд халдаж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй учраас шүүхэд хандаж, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэж нэхэмжлэлийн шаардлага тайлбарлаж маргасан.
9. Хариуцагч А.Д-ийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Б сумын У багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээний хашаа хороо байрлаж байгаа газар Улаан толгой багийн хавтгай, хашаа хороо, пүнзний тоо, үнэ /мян.төг/ сарвчтай хашаа 1 /нэг/, үнэ 16408, модон тоо 1 /нэг/, үнэ 2500, банзан чулуун тоо 1 /нэг/, үнэ 1300 гэж, эд аж ахуйн тоо үнэ: эд аж ахуйн нэр саравчтай хашаа, тоо 1/нэг/, нэг бүрийн үнэ 16408, бүгд үнэ 16408, шар модон пүнз, тоо 1 /нэг/, нэг бүрийн үнэ 2500, бүгд үнэ 2500, базан пүнз, тоо 1 /нэг/, нэг бүрийн үнэ 1300, бүгд үнэ 1300, төмөр усан сан, тоо 1 /нэг/, нэг бүрийн үнэ 2500, бүгд үнэ 2500, хашаа хороо, пүнз эзэмшигчид Д, хамтран эзэмшигчид Х, О гэж тус тус бичигдсэн сумын тамгын газрыг төлөөлж орлогч дарга, эзэмшигчдийг төлөөлж Д гэж бичигдсэн баримтаас харахад дээрх эд хөрөнгүүдийг хариуцагч А.Д ганцаараа эзэмшигч /өмчлөгч/ байна гэж үзэх боломжгүй байна. Учир нь,
9.1. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б.М ... 1993 онд миний төрсөн дүү болох Б.Х, төрсөн ах болох Б.М нарын нэр дээр хувьчлалд авсан Б сумын У х-д байгаа хашаа хороог би авч үлдсэн юм. Улмаар уг хашаа хороог А.А-д худалдсан ба одоо А.А нь хүүхдүүд нь маллаж тухайн хороондоо амьдарч байгаа. Б.Х, Б.М нь К улсын В гэх газар оршин суудаг ба 1993 онд өөрсдийн хувьцааг надад өгсөн талаарх тодорхойлолтыг ватсапаар надад илгээсэн болно гэх, Х.С би Х.С 1983 онд цэргээс ирж энэ жил 6-р сараас эхлэн өвөө А-эй хамт мал малласан. Тэр үед 1984 онд А 2-лаа тэр хашааг өөрсдөө барьсан гэх, Х.Б нь 1993 оны их хувьчлалаар А.А-йн өвөлжөөнд байгаа саравч хашааг хувьчилсан ба бусад задгай хашааг хувьчлагдаагүй, задгай хашааг өөрөө барьсан болно гэх, Х.М нь 1993 онд А хувьчлалаар саравчин хашааг авсан ба задгай хашаа хувьчлалд ороогүй, өөрөө барьсан болно. Тодорхойлолт бичсэн тухайн үед багийн Засаг дарга байсан М гэх, М.Г миний бие Б сумын У багийн Б хэсгийн даргыг 1979 оноос 1989 оны 6 дугаар сар хүртэл хийж байсан юм. 1979 онд нэгдэлд А.А нь малчнаар ажиллаж байсан ба 1984 онд саравчтай хашааны урьд талд чулуун хашааг туслах малчин С-ы хамт барьсан болохыг тодорхойлов гэх бичмэл нотлох баримтуудаар маргаан бүхий малын саравчтай хашааны залгаа чулуун хашааг нэхэмжлэгч А.А барьж, түүний өмч болох нь дээрх бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
9.2. Мөн Б сумын 2-р багийн засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай тодорхойлолтод тус сумын 2-р багийн иргэн А овогтой А нь ам бүл 2, тоот регистрийн дугаартай болно. Тус багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. А.Ай нь Б-гийн х хэмээх өвөлжөөний газарт 1979 оноос эхлэн өвөлжиж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Бугат сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт ... А.А нь өвөлжөөний талаар гэхэд өвлийн улиралд аймгийн төвд хүүхэд сургахаар ирж өвөлждөг. Хүүхдүүд нь болох Ш, Е нар нь Б-ийн х-д мал маллаж өвөлждөг. А.А нь 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 30, үхэр 26, хонь 300, ямаа 6, бүгд 362 малыг тоолуулсан нь үнэн болохыг тодорхойлсон байна.
9.3. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4-т “нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байна” гэсэн байх тул нэхэмжлэгч А.А, хариуцагч А.Д нар дээрх маргаан бүхий малын саравчтай хашааны хамтран эзэмшигч байна.
9.4. Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн А-ийн Б-ийн ... тэр яриад байгаа задгай хашаагийн чулууг би өөрөө машинаар буулгаж өгч байсан. 1979 оноос одоо хүртэл 44 жил нүүдэл суудал ба хашаа хороог засаж сэлбэх ажилд төрсөн ахын хувьд байнга тусалж явсныг минь ах дүү нар нь бүгд сайн мэдэх юм гэх тодорхойлолт, мөн З.Х-ийн 2011 оны 05 сард дугаартай маяти машинаар Х-аас Б-гийн өвөлжөөний чиглэлд таван удаа чулуу ачиж зөөж буулгасан. 1 удаад төвөн тонноор нийт 25 тонн чулуу буулгасан. Ө онгоцны буудлын цаад талын шар шорооны карьерээс 2 удаа Б-ийн өвөлжөөний чиглэлд шар шороо буулгасан. Таван удаа чулуу буулгасан, 2 удаа шар шороо буулгаж өгсний хөлсөнд 2 хонь /хоёр/ авсан нь үнэн болно гэх тодорхойлолтууд нь зохигч нарын маргааны эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй байх тул дээрх тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
10. Дээрх баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч А.А нь Б сумын 2 дугаар багийн Б-ийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгч болох нь 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Б сумын У багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээ болон Б.М, Б.Х, Б.М нарын тодорхойлолтоор нотлогдож байна.
10.1. Мөн тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааг хариуцагч А.Д нь эзэмшиж байгаа болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
10.2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул нэхэмжлэгч А.А-ийн хамтран өмчлөлийн малын саравчтай хашааг шаардсан тохиолдолд хариуцагч А.Д нь буцаан өгөх үүрэгтэй байсан бөгөөд ийнхүү өмчлөгчийн шаардсанаар эд хөрөнгө шилжүүлээгүй тохиолдолд эзэмшиж буй үйлдэл нь хууль бус юм.
10.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай гэрчилгээ, шар цаасанд бичигдсэн он сар өдөргүй, хэзээ бичсэн тодорхойгүй бичмэл нотлох баримт, мөн тухайн үед Б сумын Ж нэгдэлд ажиллаж байсан хугацаанд авч байсан гэж тайлбарлаж гаргаж өгсөн илгээлт, аваргын үнэмлэх, диплом зэрэг бичгийн нотлох баримтыг, мөн хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 1997 оны 03 сарын 05 өдрийн дугаартай, 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай иргэний газар эзэмших гэрээ, 2005 оны 03 сарын 10-ны дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 11 сарын 06-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газрын байршлын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна гэж үзлээ.
12. Нэхэмжлэгч А.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч А.Д-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Б сумын 2 дугаар багийн Б-ийн х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус Ш овогт А-ын А-г тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Д-гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б