| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2017/0129/э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2017-09-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Тт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
П.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч П.Т нь 2017 оны 05 сард Дорноговь аймгийн ... гэх газраас 2 адуу хулгайлсны улмаас хохирогч М.Ад 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 05 сард 2 адуу хулгайлсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч П.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх ... гэх газар 2017 оны 05 сард нутаглаж байсан. Манай нутаглаж байгаа газар нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын зааг дээр байдаг юм. .... ... гэх газар миний 8 үрээтэй хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын М.А гэх хүний Загасан тамагтай шар халзан бүдүүн морь, 3уузай тамгатай Саран дэвсгэртэй хонгор морь нийлсэн байхаар нь хамт ... гэх газраас хөөн гэрийнхээ гадаа авчирсан. Тухайн үед тэр 2 морийг зарж үрнэ гэсэн бодолтой авч явсан. Тэгээд би 2017 оны 05 сарын 12-ны өдөр сумын төв орж мал, мах авдаг Стай уулзахад зарах тарган морь байна уу, оронд нь унагатай гүү сольж өгье гэж С хэлсэн. Тэгээд би 2017 оны 05 сарын 14-ны өдөр хулгайлсан 2 морио ... улсын дугаартай цэнхэр өнгийн портер машиндаа ачаад явсан. Ш ахад С гэх эмэгтэйд өгөх гэж байгаа оронд нь унагатай гүү авна гэж хэлсэн. Хулгайн адуу гэж Ш ахад бол хэлээгүй. Тэгээд уг оройдоо хонио хотлуулчихаад С эгчийн хөдөө гэр лүү явсан ба замдаа машин суугаад өглөө үүрээр С эгчийнд Ш ахтай очсон. Гэрт нь С нөхөр болох Г нар унтаж байсан. Тэгээд С эгчийг сэрээж адуугаа өгсөн ба нэг адуугаа зараад мөнгийг нь дараа өгөөрэй гэж үлдээсэн юм. С нь хулгайн адуу гэж мэдээгүй... гэсэн мэдүүлэг / хх-68-69/,
Хохирогч М.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 5 сарын 10-ны үед адуугаа үзэхэд 2 адуугаа алга болсоныг мэдсэн. 2017 оны 06 дугаар сарын 13-нд хүнээс сураг сонсоход 2 адууны толгой байна, ирж үз гэжБ хэлсэн. Хэдэн өдрийн дараа ирж үзэхэд манай 2 морьны толгой мөн байсан... гэсэн мэдүүлэг / хх-33- 34/,
Гэрч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: .... 2017 оны 05 сарын эхээр Ш буюу Т хашаанд 2 морио хашиж үлдээгээд явсан байсан. Би эхнэрээсээ ямар учиртай болохыг асуутал манай эхнэр С Штой наймаа хийсэн гэж ярьж байсан. Тэгээд би хониндоо яваад орой гэртээ 19 цаг өнгөрөөгөөд иртэл 2 адуугаа “өндөр орой” гэдэг өвөлжөөн дээр Сгийн дүү У хийж аваад Хэнтий аймаг руу явсан байсан.... гэсэн мэдүүлэг / хх-39-40/,
Гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай сумын 5-р багийн Т гэх залуу 2017 оны 05 дугаар сарын дундуур манай гэрт өөрийнхөө хөх ногоон өнгийн портер машинаа өөрөө жолоодож Ш гэх залуутай хамт хонгор зүсмийн бүдүүн морь зөв талын гуяндаа жижиг саран давхар дэвсгэртэй зуузай тамгатай байсан, шарга халзан морь нь дугуйн дотроо зураастай /загасан/ тамгатай 2 адууг машин дээрээ ачаад манай гэр хаваржаандаа буюу өндөр хороот гэх газарт байхад ирсэн. Ш /Т/ ирж намайг сэрээгээд “морио аваад ирлээ” гэхээр нь би ганц морь авна шүү дээ гэж хэлтэл та надад нэг морь борлуулаад өгчих гэхээр нь “за яахав авч яваад борлуулаад өгье, чи малын гарал үүслийн бичгээ яаж авах юм бэ?” гэж асуутал та өөрөө малын гарал үүслийн бичгээ авчих гэж хэлсэн. Тэгээд би аймаг сум хоёрын хооронд шууданд явдаг О гэх залууг гуйгаад хоёр адуу махлах гэсэн юм, маргааш өглөө эрт явья гэж хэлж гуйтал маргааш нь 6 цагийн үед цагаан өнгийн пробокс маркийн машинтай ирсэн. Тэгээд аймаг орж махаа борлуулаад хөлс гэж 130.000 төгрөг өгнө гэж тохироод манай хаваржаан дээрээс 2 адууны мах, арьс гэдэстэй нь ачаад толгойг нь үлдээгээд явсан юм. Тухайн өдөр буюу 2017.06.16-ны өдөр өглөө нь 09-цагт махаа борлуулахад 1 адуу нь 165 килограмм татсан ба нийт 330 кг болоод 1 кг махыг нь бөөний үнээр нь 4000 төгрөгөөр бодож Хэнтий аймгийн Өгөөмөр зах дээр 1 320 000 төгрөгөөр ченжид зарсан. Тт 300 000 төгрөг бэлнээр өгсөн... гэсэн мэдүүлэг / хх-42-43/,
Гэрч П.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: .... Т хашаанд байгаа адуунаасаа хонгор зүстэй 2 морь машин дээрээ ачсан. Ур морьдыг сумаас баруун урагш байдаг С гээд мал авдаг хүнд өгнө гэж байсан. Т уг айлын хүнд 2 морио орхиод явсан. Тухайн 2 адуу хулгайн адуу байсан үгүйг сайн мэдэхгүй .... гэсэн мэдүүлэг / хх-57/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-3-21/,
Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт / хх-61/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Т нь 2017 оны 05 сарын 10-ны үед Дорноговь аймгийн ... гэх газраас 2 тооны адуу хулгайлж хохирогч М.Ад 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч П.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: .... ... гэх газар миний 8 үрээтэй хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын М.А гэх хүний Загасан тамагтай шар халзан бүдүүн морь, 3уузай тамгатай Саран дэвсгэртэй хонгор морь нийлсэн байхаар нь хамт ... гэх газраас хөөн гэрийнхээ гадаа авчирсан. Тухайн үед тэр 2 морийг зарж үрнэ гэсэн бодолтой авч явсан. гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 5 сарын 10-ны үед адуугаа үзэхэд 2 адуугаа алга болсоныг мэдсэн. 2017 оны 06 дугаар сарын 13-нд хүнээс сураг сонсоход 2 адууны толгой байна, ирж үз гэжБ хэлсэн. Хэдэн өдрийн дараа ирж үзэхэд манай 2 морьны толгой мөн байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: .... 2017 оны 05 сарын эхээр Ш буюу Т хашаанд 2 морио хашиж үлдээгээд явсан байсан. Би эхнэрээсээ ямар учиртай болохыг асуутал манай эхнэр С Штой наймаа хийсэн гэж ярьж байсан. Тэгээд би хониндоо яваад орой гэртээ 19 цаг өнгөрөөгөөд иртэл 2 адуугаа “өндөр орой” гэдэг өвөлжөөн дээр Сгийн дүү У хийж аваад Хэнтий аймаг руу явсан байсан.... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай сумын 5-р багийн Т гэх залуу 2017 оны 05 дугаар сарын дундуур манай гэрт өөрийнхөө хөх ногоон өнгийн портер машинаа өөрөө жолоодож Ш гэх залуутай хамт хонгор зүсмийн бүдүүн морь зөв талын гуяндаа жижиг саран давхар дэвсгэртэй зуузай тамгатай байсан, шарга халзан морь нь дугуйн дотроо зураастай /загасан/ тамгатай 2 адууг машин дээрээ ачаад манай гэр хаваржаандаа буюу өндөр хороот гэх газарт байхад ирсэн. ....гэсэн мэдүүлэг, Гэрч П.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: .... Т хашаанд байгаа адуунаасаа хонгор зүстэй 2 морь машин дээрээ ачсан. Уг морьдыг сумаас баруун урагш байдаг С гээд мал авдаг хүнд өгнө гэж байсан..... гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.Тыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч М.А нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Т-г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Т-т мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч П.Т-т хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН