Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/844

 

 

 

 

 

 

      2021            9             22                                       2021/ДШМ/844                                                        

 

Ч.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор Т.Баянмөнх,

иргэний нэхэмжлэгч/хариуцагч Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарын өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Батбаяр, Ж.Гантулга

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 757 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Батбаяр, шүүгдэгч Ч.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Гт холбогдох эрүүгийн 1705011830441 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Ч.Г, 1963 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, эмэгтэй, 58 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,                      

            Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд иргэн Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал нарт зөвхөн ойрын хамаатан садны цөөн тооны хүмүүсийг нь “Япон явуулж өгнө” гэж итгүүлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 24а байрны 1в тоот Ц.Цэндмаагийн орон сууцыг түрээслэн “Төр сүлд бадрах” ХХК нь өндөр цалинтай ажилд зуучилна гэж хуурч, иргэдийг бүртгэж, материал бүрдүүлэн авах,

            Япон хэлний сургалт зохион байгуулах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Х.Мөнгөнцэцэгийг хуулийн зөвлөхөөр ажилд авч, иргэдээс бүртгэл, үйл ажиллагааны зардал, амь даатгал, сургалтын төлбөр нэрээр мөнгө хураалгах ажлыг гүйцэтгүүлж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлгүй компанийн нэрээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

            Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг, Е.Оюундэлгэр, Р.Энхжаргал нарын дансаар болон бэлнээр  хохирогч А.Бунддуламаас 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөг нийт 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Н.Энхтулгаас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 4.000.000 төгрөг нийт 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Ч.Туулаас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Н.Жаргалсайханаас 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын сүүлээр 300.000 төгрөгийг бэлнээр нийт 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Нарангэрэлээс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Т.Лувсандоржоос 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч О.Ганзоригоос 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Д.Цэрмаагаас 2017 оны 2 дугаар сард бэлнээр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 500.000 төгрөг дансаар, нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Мөнхцэцэгээс 2017 оны 2 дугаар сард 500.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Мөнхболдоос 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Энхсаруулаас 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.600.000 төгрөг нийт 5.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Оюунгэрэлээс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 300.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Д.Аюушбаатараас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, 2.000.000 төгрөг бэлнээр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Э.Мягмараас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Б.Оюунбатаас 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Энхтүвшингээс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Ц.Онолбаяраас 2017 оны 4 дүгээр 18-ны 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Э.Галбадрахаас 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг,  2017 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ш.Биндэръяагаас 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Б.Батдэлгэрээс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч С.Лхагва-Одсүрэнгээс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг бэлнээр, 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Э.Гэрэлт-Одоос 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2.200.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөг нийт 2.900.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Т.Алтангэрэлээс 2017 оны 4 дүгээр сард 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ж.Ариунболдоос 2017 оны 4 дүгээр сард 500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, нийт 1.000.000 бэлнээр авсан, хохирогч Н.Ганширнэнгээс 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Батхишигээс 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ц.Бямбасүрэнгээс 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 1.900.000 төгрөг бэлнээр авсан, хохирогч Т.Ууганбаяраас 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Ц.Мөнхтулгаас 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 2.900.000 төгрөг, сургалтын төлбөр 300.000 төгрөг нийт 3.200.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч У.Нандинбатаас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 2.600.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.600.000 төгрөг, нийт 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Э.Энхбатаас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч С.Эрдэнэбаяраас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 2.800.000 төгрөгийг бэлнээр авсан,

хохирогч Т.Отгонцэцэгээс 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Л.Энхбаяраас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Н.Дагвасүрэнгээс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Ц.Мягмарсүрэнгээс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч М.Насантогтохоос 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Б.Энэрлээс 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч С.Байгалиас 2017 оны  5 дугаар сард 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 4.000.000  төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Мөнхбатаас 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч А.Батзаяагаас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 1.740.000 төгрөгийг нийт 3.240.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Л.Пүрэвдашаас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 250.000 төгрөгийг дансаар, 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ш.Одсүрэнгээс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Х.Лхагвахүүгээс 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч В.Пүрэвсүрэнгээс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч И.Анхжаргалаас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ц.Цэндмаагаас 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зээл нэрээр хуурч 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Л.Отгоноос 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Е-март худалдааны төвд “том тендерийн ажил авч байгаа юм аа хотын захиргаан дээр 7.500.000 төгрөг өгчих юм бол тендерийн 60.000.000 төгрөг дансанд орж ирэх юм аа би таны мөнгийг 1 хоногийн хугацаатай л зээлье гэж хуурч 7.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Д.Ганболдоос 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “14 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч 2.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан бууз түргэн хоолны газрын гадна, “ахлагчийн сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Метро Молл” худалдааны төвд байрлах АТМ548 дугаар бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Жетро” супермаркетад байрлах АТМ637 дугаар бэлэн мөнгөний машинаар 200.000 төгрөгийг нийт 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 177.890.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ч.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хуурч ...зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Гыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл шүүгдэгчээр цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Гоос 159.090.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Одсүрэнд 1.000.000 төгрөг, хохирогч Г.Нарангэрэлд 700.000 төгрөг, хохирогч Ц.Онолбаярт 5.000.000 төгрөг, хохирогч А.Батзаяад 3.240.000 төгрөг, хохирогч Н.Ганширнэнд 3.420.000 төгрөг, хохирогч Э.Гэрэлт-Одод 2.900.000 төгрөг, хохирогч П.Батхишигт 6.000.000 төгрөг, хохирогч С.Эрдэнэбаярт 2.800.000 төгрөг, хохирогч Э.Галбадрахад 3.000.000 төгрөг, хохирогч С.Бямбасүрэнд 1.300.00 төгрөг, хохирогч Б.Энэрэлд 1.800.000 төгрөг, хохирогч Э.Энхсаруулд 5.000.000 төгрөг, хохирогч Г.Мөнхбатад 3.220.000 төгрөг, хохирогч Л.Энхбаярт 3.500.000 төгрөг, хохирогч Т.Ууганбаярт 3.000.000 төгрөг, хохирогч Б.Оюунгэрэлд 2.000.000 төгрөг, хохирогч Т.Отгонцэцэгт 7.000.000 төгрөг, хохирогч Б.Оюунбатад 500.000 төгрөг, хохирогч Г.Батхишигт 1.000.000 төгрөг, хохирогч Т.Лувсандоржид 1.200.000 төгрөг, хохирогч О.Ганзоригт 1.500.000 төгрөг, хохирогч Н.Давгасүрэнд 1.000.000 төгрөг, хохирогч Ц.Мягмарсүрэнд 2.720.000 төгрөг, хохирогч С.Лхагва-Одсүрэнд 1.200.000 төгрөг, хохирогч Ш.Биндэрьяад 3.000.000 төгрөг, хохирогч Н.Жаргалсайханд 3.300.000 төгрөг, хохирогч Д.Аюушбаатарт 3.500.000 төгрөг, хохирогч Б.Батдэлгэрт 140.000 төгрөг, хохирогч С.Байгальд 4.000.000 төгрөг, хохирогч Д.Цэрмаад 1.800.000 төгрөг, хохирогч Т.Алтангэрэлд 3.000.000 төгрөг, хохирогч  М.Насантогтоход 3.500.000 төгрөг, хохирогч Н.Энхтулгад 8.500.000 төгрөг, хохирогч Л.Пүрэвдашид 3.750.000 төгрөг, хохирогч Б.Мөнхцэцэгт 1.000.000 төгрөг, хохирогч Г.Энхтүвшинд 1.500.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхтулгад 2.100.000 төгрөг, хохирогч Э.Мягмарт 1.500.000 төгрөг, хохирогч Ж.Ариунболдод 1.000.000 төгрөг, хохирогч И.Анхжаргалд 1.000.000 төгрөг, хохирогч В.Пүрэвсүрэн 500.000 төгрөг, хохирогч Ч.Туулд 1.000.000 төгрөг, хохирогч Х.Лхагвахүүд 5.000.000 төгрөг, хохирогч Б.Мөнхболдод 500.000 төгрөг, хохирогч Ц.Цэндмаад 15.500.000 төгрөг, хохирогч Д.Ганболдод 5.200.000 төгрөг, хохирогч Л.Отгонд 5.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Энхжаргалд 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Мандахцэцэгт 17.800.000 төгрөгийг тус тус олгож, Иргэний нэхэмжлэгч Р.Энхжаргалын 700.000 төгрөг, Б.Мандахцэцэгийн 3.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэгч эрхийг, нэр бүхий хохирогч нар гэмт хэргийн хэргийн улмаас учирсан нэхэмжлээгүй үлдсэн болон цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Гоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэгч эрхийг тус тус нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор иргэний хариуцагч нар нь хариуцвал зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид Ч.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Гт холбогдох хэрэгт иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчээр Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарыг тогтоосныг шүүх үндэслэлтэй байна гэж үзэж Ч.Гоос эдгээрийн хохирлын мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд зааснаар аль ч биш, харин хохирогч нараас хохирлын мөнгийг авч зарцуулсан этгээдүүд гэж үзэж байна. Ч.Гын мөнгө хүлээн авсан баримтууд дахь гарын үсэг нь биш, гарын үсэггүй, хуурамч байхаар хэрэгт авагдсан байдаг. Иймд баримтуудад байгаа баримтуудад шинжээч томилж гарын үсэг Ч.Гынх мөн бишийг тогтоолгох нь хэргийг үнэн зөв тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайн хэрэгт эдийн засгийн хөндлөнгийн шинжээч томилуулах нь чухал ач холбогдолтой байгаа тул тогтоолыг хүчингүй болгох дээрх ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Ж.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд томилолтоор улсын яллагч  Т.Баянмөнх оролцсон. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 216/А дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн прокурор Б.Батнасан нь тус яллах дүгнэлтийн хавсралтад “шүүх хуралдаанд нэр бүхий 49 хохирогчийг оролцуулах” саналыг гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс мөн хохирогч нарыг бүрэн оролцуулж шүүх хуралдаан явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байсан бөгөөд хуралд хохирогчоор Б.Эрдэнэбаяр, Э.Галбадрах Л.Пүрэвдаш, Г.Батхишиг, Х.Лхагвахүү, Л.Отгон нарын 6 хүнийг оролцуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь дийлэнх хохирогч нар иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, хуулийн зөвлөх Х.Мөнгөнцэцэг нарт бэлнээр болон дансаар хохирлын мөнгийг итгэж шилжүүлсэн талаар мэдүүлсэн байдаг бөгөөд эдгээр хохирогч нарыг оролцуулаагүй шийдвэрлэжээ. Ч.Г нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн авсан хохирол төлбөр хэргийн хүрээгээр чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд шүүх хуралдаанд энэ талаар шалгавал зохих зүйлийн талаар өөрийн хүсэлтээ илэрхийлж мэдүүлж байсан. Мөн миний үйлчлүүлэгч нь хохирлыг мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэмжээгээр барагдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс нэр бүхий хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч оролцуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хавтас хэрэгт мөнгө хүлээж авсан баримтуудад зурагдсан гарын үсэг Ч.Гын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд энэ талаар шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймд дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өдий насандаа ийм хэрэгт орсондоо харамсаж байна. Үр хүүхдүүд болн ач зээ нарынхаа царайг харахаас ичиж байна. Миний биеийн байдал тааруухан байна. Хэргийн үнэн зөвийг олуулж, хохирлын тооцоог бодит гаргаж хохирогчдыг хохиролгүй болгохыг хүсч байгаа учраас иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарыг дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч Ч.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тогтоосон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байна. Шүүгдэгч Ч.Гыг нэр бүхий 49 хохирогчоос 177.890.000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэж шийдвэрлэсэн. Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон. Хохирлыг хариуцвал зохих этгээдүүд байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон. Х.Мөнгөнцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд хуулийн зөвлөхөөр ажилладаг гэж мэдүүлдэг. Хуульч мэргэжилтэй хүн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно. ...” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн 4 нөхцөлийг зааж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзвэл үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна. Иргэний хариуцагч Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарыг сэжигтэнээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Яагаад иргэний хариуцагч болсон бэ гэдэг нь 3 дугаар хавтаст хэргийн 162-169 дүгээр талд авагдсан мөнгө хүлээн авсан баримтыг үндэслэж дүгнэсэн. Мөнгө хүлээн авсан баримт нь дээр байгаа Ч.Гын гарын үсэг нь эргэлзээтэй байдаг. Шүүгдэгч Ч.Г зориуд гарын үсгээ өөрчилж зурсан бол бичиг судлалын шинжээчийн дүгнэлтээр тодорхой болно. Иймд иргэний хариуцагчаар татагдсан нотлох баримтыг эргэлзээгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай байна. 3 дугаар хавтаст хэргийн 162-169 дүгээр талд авагдсан нотлох баримтуудад зурагдсан гарын үсгийг шүүгдэгч Ч.Гынх мөн эсэхийг тогтоох шаардлагатай байна. Мөн хэзээ энэ мөнгийг өгсөн юм бэ, 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Гансүх гэх хүний данснаас 3.500.000 төгрөг Х.Мөнгөнцэцэгийн данс руу орж эхэлдэг. Х.Мөнгөнцэцэг мэдүүлэгтээ “...би захиралд мөнгийг өгч байсан. ...” гэж мэдүүлдэг. Тухайн үед нь мөнгийг өгч байсан бол баримт үйлдэх байсан. Гэтэл  3 дугаар хавтаст хэргийн 162-169 дүгээр талд авагдсан баримтууд хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй. Хэрэг үйл явдал болоод прокурор, шүүхэд шилжих үед нөхөж хийж, шүүгдэгч Ч.Гыг хуурч мэхэлсэн үйл баримт байна. Эдгээр баримтуудыг нотолж тогтоох шаардлагатай. Хавтас хэрэгт авагдсан баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасны дагуу прокурор үнэлж дүгнээгүй. 2 дугаар хавтаст хэргийн 176 дугаар талд хуулийн зөвлөх Х.Мөнгөнцэцэг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ТД78040764 данс руу регистер гэсэн утгаар 4.200.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар талд 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ПД78040764 дансаар 3.700.000 төгрөг шилжүүлсэн байдаг. 7.900.000 төгрөгийг хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй. Иргэний хариуцагч нарын дансанд үзлэг хийж эргэлзээ бүхий гүйлгээг шалгаж тогтоох шаардлагатай. Эдгээр ажиллагааг явуулж тогтоосны дараа нэр бүхий 49 хохирогчид шүүгдэгч Ч.Г 177.890.000 төгрөгийн хохирол учруулсан гэж эрүүгийн хариуцлагыг ярих нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Гэмт хэрэг хамтран үйлдсэн нэр бүхий этгээдүүдийн үйлдлийг хамтад нь шалгуулж, хохирол төлбөрийг өөрт нь ногдох хэсгийг тогтоож өгөөч гэсэн үндэслэлээр шүүгдэгч Ч.Г давж заалдах гомдол гаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр талд 2017 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Р.Энхжаргал хохирогч Одсүрэнгээс 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тухайн өдрөө АТМ-ээс бэлэн мөнгөөр авсан байдаг. 89897377 дугаар руу шилжүүлсэн байдаг. Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нар 89897377 дугаар луу мөнгөө оруулж, гаргадаг. Тэгэхээр, 89897377 гэх хүний үйлдэл оролцоог шалгуулах шаардлагатай байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татаж шүүхээр оруулаагүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Иргэний хариуцагч, нэхэмжлэгч нар шүүгдэгч Ч.Гт хэрхэн итгэсэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг хэрхэн цуглуулсан, мөнгө хэрхэн шилжүүлдэг байсан талаар, хавтас хэрэгт авагдсан иргэний хариуцагч, нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч Ч.Г нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогддог. Гэмт хэргийн үйлдэл оролцооны талаар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хангалттай нотлогдсон. Хэргийг шүүхээр 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн биш ээ, өмнө нь энэ хэрэг шүүхээр хэд хэдэн удаа орсон. Шүүхээс хийгдвэл зохих ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэд хэдэн удаа буцааж байсан. Хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо дурдсан. Шүүх хуралдаанд 20 гаруй хохирогч нар ирдэг байсан. Ковид-19 цар тахлын улмаас шүүх хуралдаан удаа дараа хойшилсон учраас хохирогч нар их бухимддаг байсан. Шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 757 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гарсан гэж дүгнэж байна. Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудтай танилцсан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчдийн зүгээс тогтмол яригддаг маргаантай асуудал байдаг. Яагаад иргэний хариуцагчаар Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарын тогтоосон бэ гэхлээр, Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нар гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Гт хууртагдаж, төрөл садангийн хүмүүсээ хамруулж, тэдгээр хүмүүст хохирол учруулж, улмаар зарим хохирлыг өөрсдөө төлсөн үйл баримт тогтоогдсон. Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарын үйлдэл нь гэмт санаа зорилго, шунахайн сэдэлт, залилах гэмт хэргийн субъектив  талын шинж байхгүй гэсэн үндэслэлээр иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоосон. Тухайн хэрэгт Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нар нь шүүгдэгч Ч.Гын өмнөөс бусад хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байдаг. Шүүгдэгч Ч.Гын хувьд гэм буруу дээр маргадаггүй боловч хохирлын асуудал дээр  Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарыг хамаатуулдаг. Шүүгдэгч Ч.Гын зүгээс Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нараар хохирол төлбөрийг барагдуулах арга замыг хайж байдаг. Эдгээр хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгахаар шүүгдэгч Ч.Гт хууртагдсан байдаг. Тухайн байгууллагад ажиллаж байгаа нэрийдлээр хууртагдсан нөхцөл байдал тогтоогддог. Хэрэгт эдийн засгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгчийн зүгээс гаргадаг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн бодит хохирлыг тогтоосон. Залилах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг учраас хохирлын тооцоо зайлшгүй гардаг. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн гүйцэд тогтоосон. Энэ хэрэг анхан шатны шүүхээс 2 удаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцсан. Хохирол төлбөр болон иргэний хариуцагч, нэхэмжлэгчтэй холбоотой асуудлаас болж хэрэг буцсан байдаг. Эдгээр ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд тогтоосон. Хавтас хэрэгт хохирогчийн мэдүүлэг, хохирол төлбөртэй холбоотой мөнгийг шилжүүлсэн нотлох баримтууд авагдсан учраас энэ хэрэгт эдийн засгийн шинжээч томилох шаардлагагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хохирлыг тогтоох боломжтой гэж дүгнэсэн. Нийт нэр бүхий 49 хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргадаг. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бүх хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй байсан. Олон хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийн дагуу анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Шүүгдэгч Ч.Гын хувьд хэргийг аль болох удаашруулах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, цаг хожих гэсэн үндэслэлээр хэрэгт ханддаг гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатын шүүхээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудыг шинжлэн судалж тогтоосон. Шүүгдэгч Ч.Г Х.Мөнхцэцэг нарын хооронд мөнгө шилжүүлсэн баримтад зурагдсан гарын үсэг нь Шүүгдэгч Ч.Гын гарын үсэг биш гэсэн асуудал яригддаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ч.Гоос “...тухайн үед таны зурж байсан гарын үсэг мөн үү. ...” гэж асуудаг. Шүүгдэгч Ч.Г “...миний гарын үсэг мөн байна. Заримдаа би яараад ингэж гарын үсэг зурдаг байсан...” гэж тайлбар хэлдэг. Хэрэгт Х.Мөнхцэцэгийг хамаатуулан шалгуулах талаар гомдолдоо дурдсан. Х.Мөнхцэцэг нь шүүгдэгч Ч.Гын компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэсэн санаа зорилготой байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн хэрэгт Х.Мөнхцэцэг гэмт хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдоогүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 757 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд иргэн Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал нарт зөвхөн ойрын хамаатан садны цөөн тооны хүмүүсийг нь “Япон явуулж өгнө” гэж итгүүлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 24а байрны 1в тоот Ц.Цэндмаагийн орон сууцыг түрээслэн “Төр сүлд бадрах” ХХК нь өндөр цалинтай ажилд зуучилна гэж хуурч, иргэдийг бүртгэж, материал бүрдүүлэн авах,

            Япон хэлний сургалт зохион байгуулах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Х.Мөнгөнцэцэгийг хуулийн зөвлөхөөр ажилд авч, иргэдээс бүртгэл, үйл ажиллагааны зардал, амь даатгал, сургалтын төлбөр нэрээр мөнгө хураалгах ажлыг гүйцэтгүүлж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлгүй компанийн нэрээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

            Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг, Е.Оюундэлгэр, Р.Энхжаргал нарын дансаар болон бэлнээр  хохирогч А.Бунддуламаас 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөг нийт 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            хохирогч Н.Энхтулгаас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 4.000.000 төгрөг нийт 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Ч.Туулаас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Н.Жаргалсайханаас 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын сүүлээр 300.000 төгрөгийг бэлнээр нийт 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Нарангэрэлээс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Т.Лувсандоржоос 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч О.Ганзоригоос 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Д.Цэрмаагаас 2017 оны 2 дугаар сард бэлнээр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 500.000 төгрөг дансаар, нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Мөнхцэцэгээс 2017 оны 2 дугаар сард 500.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Мөнхболдоос 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Энхсаруулаас 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.600.000 төгрөг нийт 5.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Б.Оюунгэрэлээс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 300.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Д.Аюушбаатараас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, 2.000.000 төгрөг бэлнээр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Э.Мягмараас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Б.Оюунбатаас 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Энхтүвшингээс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Ц.Онолбаяраас 2017 оны 4 дүгээр 18-ны 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Э.Галбадрахаас 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг,  2017 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ш.Биндэръяагаас 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Б.Батдэлгэрээс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч С.Лхагва-Одсүрэнгээс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг бэлнээр, 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Э.Гэрэлт-Одоос 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2.200.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөг нийт 2.900.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Т.Алтангэрэлээс 2017 оны 4 дүгээр сард 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ж.Ариунболдоос 2017 оны 4 дүгээр сард 500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, нийт 1.000.000 бэлнээр авсан, хохирогч Н.Ганширнэнгээс 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Батхишигээс 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ц.Бямбасүрэнгээс 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 1.900.000 төгрөг бэлнээр авсан, хохирогч Т.Ууганбаяраас 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Ц.Мөнхтулгаас 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 2.900.000 төгрөг, сургалтын төлбөр 300.000 төгрөг нийт 3.200.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч У.Нандинбатаас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 2.600.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.600.000 төгрөг, нийт 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Э.Энхбатаас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч С.Эрдэнэбаяраас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 2.800.000 төгрөгийг бэлнээр авсан,

хохирогч Т.Отгонцэцэгээс 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Л.Энхбаяраас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Н.Дагвасүрэнгээс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Ц.Мягмарсүрэнгээс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч М.Насантогтохоос 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Б.Энэрлээс 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч С.Байгалиас 2017 оны  5 дугаар сард 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 4.000.000  төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Мөнхбатаас 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч А.Батзаяагаас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 1.740.000 төгрөгийг нийт 3.240.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Л.Пүрэвдашаас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 250.000 төгрөгийг дансаар, 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ш.Одсүрэнгээс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Х.Лхагвахүүгээс 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч В.Пүрэвсүрэнгээс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч И.Анхжаргалаас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Ц.Цэндмаагаас 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зээл нэрээр хуурч 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Л.Отгоноос 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Е-март худалдааны төвд “том тендерийн ажил авч байгаа юм аа хотын захиргаан дээр 7.500.000 төгрөг өгчих юм бол тендерийн 60.000.000 төгрөг дансанд орж ирэх юм аа би таны мөнгийг 1 хоногийн хугацаатай л зээлье гэж хуурч 7.500.000 төгрөгийг бэлнээр авсан, хохирогч Д.Ганболдоос 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “14 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч 2.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан бууз түргэн хоолны газрын гадна, “ахлагчийн сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Метро Молл” худалдааны төвд байрлах АТМ548 дугаар бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Жетро” супермаркетад байрлах АТМ637 дугаар бэлэн мөнгөний машинаар 200.000 төгрөгийг нийт 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 177.890.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Ш.Одсүрэнгийн “...Би нэг нутгийн сайн таних эгч дүүс болох Рэнцэнгийн Энхжаргал, Баттулгын Мандахцэцэг нартай уулзах үед тэд Япон руу гэрээгээр хүмүүс гаргаж байна. Маш найдвартай түргэн хугацаанд гаргадаг гэж ярихаар нь өөрийн хүү Одсүрэнгийн Тэгшбаяр, Буянжаргал гэж хүүхдүүдээ Япон явуулахаар ярилцаад 2017 оны 8 дугаар сарын 24-нд Рэнцэнгийн Энхжаргалын Хаан банкны 5006820015 тоот дансаар 2.500.000 төгрөгийг бэлнээр Багануур дүүрэг дэх Хаан банкны салбараас шилжүүлсэн. Тэд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд гаргана гэж хэлсэн. Гэвч тэр хугацаандаа гаргаагүй болохоор нь Энхжаргалаас асуухад нэг сараар хойшилсон гэж хэлсэн. Тэгээд л cap болгон тэгж хэлэх болсон. Сүүлдээ утсаа авахаа больсон. Мөнгө тушаасан компанийн нэр, эзнийх нь талаар асуухад “Төр сүлд бадрах” ХХК-ийн Гандолгорт 2.500.000 төгрөгийг чинь өгсөн гэж хэлсэн. …” /1хх 14-15/,

хохирогч А.Бунддуламын “...2017 оны 2 дугаар сарын 17-18-ны үед Япон улсад виз гаргаж байна. Хоёр, гурван хүн дутуу байгаа гэнэ. Манай ажлын хүн тэгж байна. Хүүхдүүдээ явуулах юм уу гэж манай хадам дүү Гүррагчаа хэлсэн. Тэгээд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд дүү А.Түвшинбаяр, хүү Төрсайхан, бэр Б.Өлзиидүүрэн нарыгаа явуулахаар шийдээд, энэ гурван хүнийг явуулахаар боллоо гээд дамжуулаад өг гэж хэлэхэд урьдчилгаа мөнгө нэг хүний гурав гурван сая төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 18-нд 2.500.000 төгрөгөө хүнээс түр зээлж явуулсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 21-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хүнс барааны захын Түшиг худалдааны төвд байрлах “Бөх аз” алт мөнгөний лангууны эзэн Өлзийсайханаас газрын гэрчилгээгээ барьцаалан 10.000.000 төгрөг зээлсэн 2017 оны 02-р сарын 23-нд 2.000.000 төгрөг, 2 дугаар сарын 24-нд 4.000.000 төгрөгийг 5007716384 буюу Оюундэлгэр гэдэг хүний дансанд өөрийн данс болох 5540278623 данснаас нийт 8.500.000 төгрөг Оюундэлгэр гэдэг хүний дансанд шилжүүлсэн. ...” /3хх 247/,

хохирогч А.Түвшинбаярын “2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд би эгчтэйгээ ярьж байгаад Япон явуулна гэж зуучилж байгаа Оюундэлгэр гэж хүний Хаан банкны данс руу 8.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Оюундэлгэртэй хамт ажилладаг Гүррагчаа ахтай ярихад Оюундэлгэрийн таньдаг Гандолгор гэх хүн Япончуудтай худ ураг машины үйлдвэр, барилгын компанитай хүмүүс байгаа юм. Ойр дотны цөөхөн хэдэн хүнд хэлж байгаа юм гэж хэлсэн. Мөнгө шилжүүлэхээс өмнө Гандолгор гэх хүнтэй уулзаж байгаагүй. Оюундэлгэр гэх хүн Мөнгөнцэцэгийн хадам ээж Мандахцэцэгийн данс руу хийсэн гэж хэлсэн. Мөнгөө шилжүүлэхээс өмнө цагаан сараас өмнө явуулна гээд яаараад мөнгөө шилжүүлсэн байсан. Тэгээд би дүү Төрсайхан, Өлзийдүүрэн нарын хамт сургалтад сууж эхэлсэн. Гурван хүн явна гэж 8.500.000 төгрөгийг шилжүүлж байсан. Сургалтад суух хугацаанд захирал Гандолгортой хоёр удаа уулзахад та нарыг явуулна. Очоод асуудал гаргаж болохгүй. Өнөөдөр маргаашгүй явуулна. Их цалин авна гэж ярьж байсан. Компанийнхаа зөвшөөрлийг нууцын зэрэглэлтэй гээд үзүүлдэггүй байсан... Оюундэлгэрийн данс 500 771 6384, эгч Бунддуламын данс 554 027 8623” /1хх  17-19/,

...Уг 8.500.000 төгрөг манай төрсөн эгч Бунддуламын мөнгө байгаа юм... Өвөрхангай аймагт байдаг Бунддулам эгчийн хашаа байшинг “Бөх Аз” ХХК-д барьцаанд тавьж уг мөнгийг гаргуулсан юм. Бунддулам эгч бид хоёр Бунддулам эгчийн төрсөн хүү Төрсайхан, түүний эхнэр Өлзийдүүрэн мөн намайг явуулах мөнгө гэж уг мөнгийг Оюундэлгэрийн Хаан банкны 5007716384 дугаартай данс руу эгч Бунддуламын Хаан банкны 5540278623 дугаартай данснаас тухайн үедээ шилжүүлсэн. Харин Оюундэлгэр уг мөнгийг Мандахцэцэгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн гэсэн. ...” /3хх 3, 146/,

хохирогч Г.Нарангэрэлийн “...Би 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Мандахцэцэг гэж эмэгтэйн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хүний дансанд яагаад мөнгө хийсэн гэхээр манай нөхрийн дүү Отгонцэцэг эгчээ миний нэг таньдаг хүн байна Мандахцэцэг гэж хүн байна. Япон явуулж байгаа юм байна гэсэн. Тэгэхээр нь хүү Алтансэлэмийн Ган-Эрдэнийг явуулахаар “Гэсэр” сүм дээр очиж Мандахцэцэг гэж хүнтэй уулзахад эгчтэйгээ хамт сууж нэг өрөөнд сууж байсан. Мандахцэцэг надад бид нар ойр дотныхоо хүмүүсийг явуулж байгаа. Найз нөхөд хамаатан садны хүмүүсээс л бүрдчихээд байна. 120 орчим хүн явуулах юм байна. “Төр сүлд бадрах” гэж компани байгаа. Хурдхан мөнгөө өгөхгүй бол хоцорно шүү. Хэд хоногоос сургалтад суулгана эрүүл мэндийн үзлэг энэ тэр бол асуудалгүй. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүх хүүхдүүдээ явуулж дуусгана. 3.500.000 төгрөгөөр гаргана. Урьдчилгаа 2.000.000 төгрөг авна, Японд сарын 7-8 сая төгрөгийн цалин авна. Ховор боломж зар тавиад байх шаардлага байхгүй гэсэн юм яриагүй. Бас бэлтгэлээ хангаж байна. Шүдээ эртхэн эмчлүүлж байна гэсэн. Тэгээд би хүнээс хүүтэй мөнгө зээлээд Мандахцэцэгийн 500 765 0693 тоот данс руу “Хаан" банкны “Толгойт” дах салбараас 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд манай хүү Богд Ар хороолол дах байранд сургалтад нь хэд хоног суусан. Хүүгээ сургалтад суух гэж байхад нь би хамт очиж хуралд нь суусан. Уг хурал дээр захирал Гандолгор нь Мандахцэцэгийн ярьсныг давтаад ярьсан. Бас өөрийгөө барилга барьдаг. Япончуудтай харилцаатай байдаг гээд яриад байсан. Манай хүүг сургалтад сууж байхад нь уг компанийн хуулийн зөвлөх гэх Мөнгөөнөө гэх эмэгтэй төлбөрөө гүйцээж төл гээд манай хүүхдээр хэлүүлээд байсан. Би за хүлээж бай. Яг одоо бэлэн өгчих юм алга гээд хараад байсан. Ингэж байтал 4 сарын 15 болоод дараа нь зун болоод, тэгээд бас хойшлоод 10 сард явуулна, 12 гээд явах байна гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Саяхан оны өмнө утсаар ярихад Гандолгор явах хүмүүсээ явуулна. Явахгүй хүмүүсийнх нь мөнгийг буцааж өгнө гээд яриад байсан. Одоо 2.000.000 төгрөгөө авмаар байна. ...”/1хх 20-22/,

хохирогч Ц.Онолбаярын “...Би Бат-Эрдэнэ гэдэг хүнээр дамжуулж Гандолгортой уулзсан. Бат-Эрдэнэ зуучилж өгч байгаа шүү гэж хэлж байсан. Би 2017 оны 4 дүгээр сарын үеэр Бат-Эрдэнэд бэлнээр 2.500.000 төгрөг өгсөн. Тэгтэл Бат-Эрдэнэ 500.000 төгрөгийг өөрөө аваад надтай хамт Ядон хэлний сургалт явагдаж байсан газар болох 24В байранд очиж Гандолгорт миний өгсөн 2.000.000 төгрөгийг өгсөн. Тэгтэл Гандолгор миний өгсөн 2.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг Бат-Эрдэнэд өгсөн. Тэр өдөртөө Гандолгор мөнгөө гүйцээж өг гээд байхаар нь 3.000.000 төгрөг нэмээд Гандолгорт бэлнээр аваачиж өгсөн. Тухайн үед Мөнгөнцэцэг Гандолгортой хамт байж байсан. Ингээд би нийт 5.500.000 төгрөг залилуулсан. ...”/3хх 106/,    

хохирогч А.Батзаяагийн “...2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс “Төр сүлд бадрах” ХХК захирал Гандолгор Япон явуулна. Мөнгөө өг гэж шаардаж эхэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Мөнгөнцэцэг эгчийн данс руу 3.600.000 төгрөгийг эгчийн Хан-Уул дүүрэгт байдаг гэрээс эгчийн данснаас эгчийн гар утсаар мобайл банкаар шилжүүлсэн. Мөнгөнцэцэг эгч 20 хоног хэлний сургалтад суулгаад наадмаас өмнө хүмүүсийг явуулна гэж манай эгч Ганчимэгт ярьсан байсан. Тэгээд би бүртгүүлэхээр болсон юм. Тэгээд 20 хоног хэлний сургалтад суусан. Тухайн үедээ та нарыг явуулна. Бичиг баримтаа бүрдүүлж өг, бичиг баримтаа өгсөн нь тэвчээртэй хүлээж бай гэдэг. Сүүлдээ ч явуулна гээд байхад гээд загнаж байдаг болсон. Нэг Япон хүн ирүүлж бид нараас шалгалт авхуулсан. Тэр нь зүгээр л нэг Япон иргэн байсан. Бид нар дараа нь Япон улсын Элчин сайдын яамнаас очиж “Төр сүлд бадрах” ХХК-ийг Япон руу ажилчин гаргадаг компани мөн үү гэж лавлахад бүртгэлгүй компани байна гэж хариу өгсөн. Би 3.600.000 төгрөгөө авмаар байна. Гомдолтой байна. ...” /1хх 29-30/,

хохирогч Н.Ганширнэнгийн “...Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороололд байрлах 24В байр болох Япон хэлний сургалт явагдаж байсан газар нь очиж хуулийн зөвлөх болох Мөнгөнцэцэгээс мэдээлэл авсан. Намайг Мөнгөнцэцэгтэй уулзахад захирал Гандолгор нь байж байсан. Нэг хүний 3.500.000 төгрөгөөр явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би бүртгүүлэхээр шийдээд тэр өдөртөө Мөнгөнцэцэгийн Хаан банкны 5029952452 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5026679609 дугаартай данснаас 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утган дээр нь өөрийнхөө нэрийг бичсэн. ...” /3хх 97/,

хохирогч Э.Гэрэлт-Одын “...Би нийт 2.900.000 төгрөг залилуулсан. Би Мөнгөнцэцэгийн Хаан банкны данс руу 2017 оны 5 дугаар сард өөрийн Хаан банкны 5077329177 дугаартай данснаас эхлээд 2.200.000 төгрөг, дараа нь 700.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Намайг Япон хэлний сургалтад явж байхад Гандолгор гээд захирал нь хааяа хурал хийж бид нарыг цуглуулдаг байсан. ...”/3хх 102/,

хохирогч У.Нандинбатын “...Манай эхнэр бид хоёр Мөнгөнцэцэгийн төрсөн ах нь манай эхнэрийн төрсөн нөхөр байгаа юм. Тэгээд тэд нараас хамаатнууд нь Япон явах гэж байна гэж сонсоод Мөнгөнцэцэгтэй уулзсан. Ажил дээр нь буюу Баянгол дүүргийн Богд-Ар хороололд ирж уулзсан. Эхлээд утсаар ярихад удахгүй Япон явуулна. Эхний хүмүүс 6 дугаар сард багтаад явна. Ирж уулз гэж хэлсэн. Мөнгөнцэцэг ахынхаа хүүхдийг явуулах гэж байгаа. Нөхрийгөө явуулах гэж байгаа гэсэн байсан. Тэгээд манай эхнэрийн эгч бид нарт хэлсэн юм. 2017 оны 5 дугаар сарын 01, 02-ны өдрийн орчим бид Мөнгөнцэцэгтэй биечилж очиж уулзсан. Тэгсэн одоо удахгүй явах гэж байна. Мөнгө төгрөгөө өгөөд сургалтдаа суу гэсэн. Тэгэхээр нь урьдчилгаа 2.600.000 төгрөгийг 5 дугаар сарын 9-ны өдөр Мөнгөнцэцэгийн данс руу хийсэн чинь захиралдаа өгсөн гээд баримт өгсөн. Уг баримт дээр захирлынх нь гарын үсэг байгаагүй. Захирал Гандолгор нь сүүлд хурал хийхэд баримт дээр гарын үсэг зурж өгөхгүй, зүгээр тамга дарж өгөөд байсан. Гандолгор өөрөө тамга дарж өгсөн. Сургалтад би суусан. Нэг cap орчим хугацаанд суусан. Дараагийн 2.600.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Мөнгөнцэцэгийн данс руу хийсэн. Мөнгөнцэцэг Япончууд ирчихлээ, гялс мөнгөө өг гээд авсан. Гандолгор гэж захиралтай нь байнга л уулзаж байсан. Байж байгаад л хурал хийгээд удахгүй явуулах гэж байна гэдэг байсан. Мөн мөнгөө дутуу өгсөн хүмүүсийг шалгалтад оруулахгүй гэдэг байсан. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шалгалт аваад 8 дугаар сарын 5 гэхэд Япон явчихна гэсэн учраас би 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдөр Өмнөговь аймаг дахь Хөдөө аж ахуйн газарт мал аж ахуйн мэргэжилтнээр ажиллаж байсан ажлаасаа гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл явуулсан юм байхгүй, худлаа ярьсаар байна. “Элезавет” хотхонд дадлага хийлгэсэн. Тэгснээ та нараас болж өрөнд орлоо гэж загнасан. Эхлээд цалинг нь өгөөд дадлага хийлгэнэ гэж байснаа та нар муу хийгээд өрөнд орууллаа гээд дадлага хийхээ больсон. Бид нарыг дадлага хийж байхад хятад хүмүүс, орчуулагч Өвөр Монгол хүн ирээд өөр компани ажиллуулна гээд болиулсан. Хятад компани нь л барьж байсан барилга байсан. Бичиг баримтаа үзүүл гэхээр загнаад байдаг байсан. ...” /1хх 35-37/,

 

хохирогч П.Батхишигийн “Манай нөхрийн хамаатан Саруул 2017 оны 6 дугаар сарын 01-ны өдөр Япон руу гаргах компани байна. Нэг хүний 3.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгөө эхлээд Саруулын танил Отгонжаргал гэх хүний дансаар эхлээд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Отгонжаргалын данс нь 5065036730. Отгонжаргал гэх хүнтэй 95680470 дугаарын утсаар ярихад найдвартай гаргаж өгнө. Эгчдээ итгэ гэж байсан... 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөхөр Энхбатын хамт сургалтад суусан... Захирал Гандолгор нь байж байж гуйлгаж байгаад нэг хурал хийдэг. Тэгэхээрээ миний ажил бүтэж байна. Удахгүй бүтнэ. Санхүү зээл орж ирэх гэж байна гэдэг байсан. Бид тусгай зөвшөөрөлтэй эсэхийг лавлахад Японтой байгуулсан гэрээ нууцлалтай гээд үзүүлдэггүй байсан. Мөнгөө Баянгол дүүргийн Нарны хороолол дахь АТМ-аар шилжүүлж байсан. Ингээд нөхөр бид хоёр нийт 9.000.000 төгрөг энэ хүмүүсийн дансанд шилжүүлсэн... Би Отгонжаргалын Хаан банкны 5065036730 дугаартай данс руу 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Харин 4.000.000 төгрөгийг хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгийн 5029952452 дугаартай Хаан банкны данс руу 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Ингээд манай нөхөр бид хоёр нийт 9.000.000 төгрөг “Төр сүлд бадрах” ХХК-д залилуулсан. Харин сүүлд хохирлыг 1.000.000 төгрөгийг Отгонжаргал Энхсаруул хоёроос буцааж авсан... Нөхөр бид хоёр залилуулсан 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна . ...” /1хх 41-43/, 

хохирогч С.Эрдэнэбаярын “...Үзмэрч Энхжаргал гэх хүнд очиж үзүүлэхэд Япон явуулдаг манай найзын компани байгаа. Найдвартай явуулдаг гэсэн. Тэгээд “Төр сүлд бадрах” ХХК-ийн захирал Гандолгор гэх хүнтэй танилцаж уулзсан... Гандолгор захирал анх уулзахдаа Япон ямар ч байсан явуулна. Даруйхан мөнгө төгрөгөө өг л гээд байсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Богд ар хорооллын сургалтын байранд 2.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгөө гээд хуулийн зөвлөх нь бид хоёрын өгсөн мөнгийг авч тоолоод захиралдаа өгсөн. Бид хоёрыг байхад захиал нь мөнгийг авсан. Баримт дээр захирал Гандолгор өөрөө гарын үсэг зураад тамга дарж өгсөн. ...” /1хх 47-50/,

хохирогч Э.Галбадрахын “...Би Япон улс руу виз гаргуулна гэж өгсөн 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. 500.000 төгрөгийг Бат-Эрдэнэ надаас бичиг баримттай нь хамт авсан. Харин 2.500.000 төгрөгийг Мөнгөнцэцэг, Гандолгор нарыг хамт байж байхад нь өгсөн. 1.000.000 төгрөгийг Гандолгор өөрөө надаас бэлнээр авсан. Би барилгын ажилд зарцуулсан мөнгөө тусдаа иргэний журмаар тусдаа нэхэмжилнэ. Энэ хэрэгт виз гаргуулна гэж өгсөн 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. 400.000 төгрөгийг би буцааж авсан. Одоо үлдэгдэлд 3.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /3хх 145/,

хохирогч Ц.Бямбасүрэнгийн “...Манай ах Даваацэрэнгийн найзынх нь дүүг Мөнгөнцэцэг гэдэг. Манай ахад Мөнгөнцэцэг манай компани Япон руу хүн гаргаж байгаа гэж ярьж байсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр Богд ар хорооллын түрээсэлж байсан байран дээр нь очиж Мөнгөнцэцэгтэй уулзсан. Тэгсэн 120 хүн гаргах гэж байгаа. Гэрээгээр гаргаж байгаа. 3.500.000 төгрөгийн хураамжтай гэж хэлсэн... би 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мөнгөө бэлнээр авчирч өгөхөд Гандолгор Мөнгөнцэцэг хоёр байсан. Мөнгөнцэцэгт мөнгөө өгөхөд Гандолгор хараад сууж байсан. Баримт өгөөд хоёул гарын үсэг зурж өгсөн. Би 1.900.000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн. ...”/1хх 57-59/,

хохирогч Б.Энэрэлийн “...Би 2017 оны 5 дугаар сард ШУТИС-ийг төгссөн. Тэгээд БНСУ-руу явах санаатай бичиг баримтаа бүрдүүлж байхад манай эгч Ганчимэгийн эгч Мөнгөө гэх хүн Япон улс руу хүмүүс явуулах гэж байгаа цалин өндөртэй гэхээр нь Мөнгөөтэй 6 дугаар сарын 9-10-ны хооронд гэрийнхэн ойролцоо хороололд очиж уулзсан. Тэгэхэд цалин өндөр 5.000.000-6.000.000 төгрөг. 2017 оны 7 дугаар сарын ихээр явна... Чи 3.300.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Богд ар хороолол дахь сургалтын байранд очиж үзсэн. Тэгэхэд Гандолгор захирал хэдэн хүмүүстэй хурал хийж байсан. Гандолгор захирал эхний хүмүүс сургалтдаа суучихсан. Сүүлийн хүмүүсээ яаралтай сургалтад суулга. Удахгүй шалгалт авна. Би Япон яваад уулзчихаад ирлээ. Тэнд байрлаад өглөөний 09-14 цагийн хооронд ажиллаад эмэгтэй нь 5.000.000-6.000.000 төгрөг, эрэгтэй нь 8.000.000-9.000.000 төгрөгийн цалинтай ажиллана. Японоос 4 хүн ирж шалгалт авна гэж хэлсэн. Хурал дуусаад Мөнгөө эгчтэй өрөөнд нь орж уулзахад одоо яаралтай 1.800.000 төгрөгөө шилжүүлж, одоо гэрээгээ хийхгүй бол чамайг бүртгэж авахгүй, өнөөдөр мөнгөө өгвөл бүртгэж авна гэж хэлсэн. Тэгээд би аав руу залгасан... Аав хүнээс мөнгө зээлчихлээ гэж хэлээд Мөнгөө эгчийн аваад /1хх 62-63/,

хохирогч Б.Энхсаруулын “...Манай хадам аав Мягмар гэх хүний дүүгийн эхнэр Отгоо гэх хүн хадам аавтай утсаар яриад нөхөр Оюунболд бид хоёрыг Япон явах уу, Япон явуулдаг хүн байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр 2017 оны 3 сарын дундуур Улаанбаатар хотод ирсэн. Ирээд хэсэг хугацааны дараа Баянгол дүүргийн Богд ар хороололд нэг байранд Япон хэлний сургалтад 2 сар орчим суусан. Өдөртөө 2-3 цаг хичээл орж байсан. Мөнгийг Увс аймагт байхад хадам аав Отгоо гэх хүний данс руу шилжүүлсэн. Отгоо Мөнгөнцэцэгийг таньдаг юм шиг байсан. 5.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Тодорхой шийд өгөхгүй, Япончууд ирнэ, ирж байгаа. Шалгалт авна, хувийн бэлтгэлээ хий гэдэг хэдэн үгийг захирал Гандолгор хэлдэг байсан... Мөнгөө нэхэхээр Мөнгөнцэцэг нь захиралд та хоёрын тухай хэлсэн. Хурал хийнэ гээд л байдаг. Харин Гандолгор нь болохоор утсаа авдаггүй, уулздаггүй байсан. Бид нараас хурааж авсан мөнгөний дүнгээр баримт падаан бичиж өгсөн. Түүн дээр сургалтын зардал, үйл ажиллагааны зардал, гэнэтийн эрсдлийн даатгал гэж бичээд мөнгөн дүн тавьсан байсан. ...”/1хх 64-66/,

хохирогч Г.Мөнхбатын “...Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан Мөнгөнцэцэгийн Хаан банкны данс руу өөрийн төрсөн дүү Г.Батбаяраар 3.300.000 төгрөг шилжүүлүүлж байсан. Дүү Г.Батбаяр Да Хүрээ захын Хаан банкнаас шилжүүлсэн гэсэн. Дүү Г.Батбаяр одоо Солонгос улсад ажиллаж байгаа. ...”/3хх 105/,

хохирогч Л.Энхбаярын “...Анх би Шарын голд ажил хийж байхад манай авга ах Лхагвасүрэн ээж рүү утсаар яриад Япон явуулах байгууллага байна. Компанийн гэрээгээр явуулдаг гэж ярьсан байсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын эхээр Мөнгөнцэцэг гэх хүнтэй ярихад ирээд уулз гэж хэлсэн... 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ээж өөрийн данснаас Мөнгөнцэцэгийн Хаан банкны данс руу 3.500.000 төгрөгийг экспресс банк буюу АТМ-аар шилжүүлсэн.. .Гандолгор захирал нь та нарын бичиг баримтыг өөрөө явж Японд хүргэж өгчхөөд ирсэн. Наадмаар ирэхээр байна. Хөдөөгүүр аялах байх. Наадмын дараа явуулна гэж ярьсан... Гандолгор захирал дадлагажуулж байна гээд Баянмонгол хорооллын тэнд нэг барилга дээр 2 хоног ажиллуулсан. Уг нь 3.500.000 төгрөгийг банкнаас зээлж Х.Мөнгөнцэцэгийн данс руу хийсэн. ...”/1хх 70-71/,

хохирогч Т.Ууганбаярын “...Даваацэрэн гэж манай ах Мөнгөнцэцэг гэх хүн рүү ярьсан байсан. Тэгээд ах Мөнгөнцэцэг Япон явуулдаг гэнэ. Очиж уулзаад ир гээд явуулсан. Би Мөнгөнцэцэгтэй Богд Ар хороололд дахь байранд нь уулзсан... Даваацэрэн ах бүх мөнгийг нь өгч хэрэггүй. Эхний ээлжинд 500.000 төгрөг өг гэж хэлсэн. Мөнгөнцэцэг мөнгөө нэм 1.500.000 төгрөг гэхээр нь би Мөнгөнцэцэгийн данс руу өөрийн данснаас 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгж байтал эхнэр жирэмсэн болоод явахааргүй болсон... Гандолгор захирал байнга хурал хийгээд одоо удахгүй явуулна гэдэг. Бас өөрөө Япон явж ирсэн. Барилга бариулах гэж байгаа хүмүүстэйгээ уулзсан. Та нарын байрлах газрыг харсан гэж яриад байсан. Эдгээр хүмүүсээс мөнгөө авмаар байна. ...”/1хх 72-73/ ,

хохирогч Б.Оюунгэрэлийн “...Манай хүргэн ах Эрдэнэбаяр Япон улс руу явах гээд Төр сүлд бадрах ХХК-д бүртгүүлсэн талаараа манай нөхөр Алтаншагай бид хоёрт ярьсан. Тэгэхээр нь бид хоёр бас сонирхоод 2017 оны 02 дугаар сард Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандан дээр Энхээ гэдэг хүнтэй уулзсан. Тухайн үед Гандолгор гэдэг хүн Энхээ эгчийн хажууд байсан гэдгийг сүүлд мэдсэн. Тэгээд Гандолгор Япон улс руу явуулна. Найдвартай, ойрын хугацаанд хамаатан садныхаа хүмүүсийг эхлээд явуулна гэж ярьж байсан... Тэгээд нөхөр бид хоёр 2017 оны 4 дүгээр сард Япон хэлний сургалтын төлбөр гээд 400.000 төгрөгийг Төрсүлд бадрах ХХК-ийн ажилтан Мөнгөнцэцэгийн Хаан банкны 5029952452 тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь гэнэтийн эрсдэлийн даатгал гээд 300.000 төгрөгийг бас дээрх данс руу, дараа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дээрх данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 1.000.000 төгрөгийг бэлнээр Төрсүлд бадрах ХХК-ийн ажилтан Мөнгөнцэцэгт өгсөн. Ингээд нөхөр бид хоёр нийт 2.000.000 төгрөгөө залилуулсан. ...”/1хх 75-76/,

 

хохирогч Т.Отгонцэцэгийн “...2017 оны 5 дугаар сард манай нөхөр Д.Буянжаргал манай найзууд нэг компаниар зуучлуулаад Япон улс руу явах гэж байгаа юм байна гээд надад ярьсан. Тэгээд нөхөр бид хоёр ярилцаж байгаад нөхрийн найзаас мэдээлэл аваад 10 дугаар хороолол Хермэс төвийн урд байдаг Гандолгорын найз болох Энхцэлмэгийн гэрт очиж бэлэн 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Энхцэлмэгт өгсөн. Энхцэлмэг өөрийгөө Төрсүлд бадрах ХХК-ийн захирал Ч.Гын сайн найз гэж хэлсэн. Тэгээд Ч.Гт манай нөхөр бид хоёрын мөнгийг өгөөд бүртгүүлчихнэ гэж хэлээд бид хоёрт Төрсүлд бадрах ХХК-ийн гапитанзийг тасалж өгсөн. Харин маргааш нь манай нөхөр Д.Буянжаргал 6.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ард байрлах Төрсүлд бадрах ХХК-ийн оффист очиж хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгт бэлнээр очиж өгсөн. Өгөхдөө хүргэн ах Мөнхтулгатай хамт очиж өгсөн. Нийт 7.000.000 төгрөгийг залилуулсан... Энхцэлмэг хэлэхдээ Ч.Г манай сайн найз, Ч.Гын охин Япон нөхөртэй. Тэгээд 2020 оны зуны олимп Японд болох гээд ажиллах хүч гадаадаас татаж байгаа. Ч.Г ямар ч байсан баталгаатай. Япон улс руу гаргана, ажлын байр, байрлах газар бэлэн, цалин өндөртэй гэж хэлсэн... Хурал дээр Ч.Г 2017 оны 7 дугаар сарын эхээр одоо бүртгүүлсэн байгаа хүмүүсээ бүгдийг нь гаргачих бодолтой байна. Японоос хүмүүс ирж байгаа. Тэр хүмүүс шалгалт аваад тэнцвэл Япон улс руу асуудалгүй гаргана гэж хэлж байсан. ...”/1хх 80-82/,

хохирогч Б.Оюунбатын “...Манай баз хүргэн Бямбаагийн дүү Мөнгөнцэцэг Төрсүлд бадрах ХХК-ийн менежер ажилтай. Манай компани Япон явуулах гэж байна гэж хэлсэн. Тэгээд Мөнгөнцэцэгт дансаар 2.000.000 төгрөг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг, 4 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг тус тус данс руу нь  хийсэн... Хохирлоо гаргуулж авмаар байна. .../1хх 83-84/,

хохирогч Г.Батхишигийн “...Би 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тухайн үед сургалт болж байсан газар буюу орон сууцны нэгдүгээр давхарт Төрсүлд бадрах ХХК-ийн ажилтанд 1.000.000 төгрөг өгсөн. Нэрийг нь мэдэхгүй байна. Гандолгор анх уулзахдаа бид нарыг бүгдийг нь суулгаж байгаад та нарыг наадмаас өмнө Япон явуулна гэж хэлж байсан. Өгсөн 1.000.000 төгрөгөө авмаар байна. ...”/1хх 88-90/,

хохирогч Т.Лувсандоржийн “...Би 2017 оны 2 дугаар сарын эхээр Цагаан сар болохын өмнө дам яриагаар хүмүүсээс Япон улс руу гаргаж өгдөг компани байна гэж сонссон... сонссон хүнээсээ асуугаад Япон хэлний сургалтын төвд очсон. Тухайн сургалтын төв нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Богд Ард байсан. Тэгээд би тэнд ганцаараа очиж Мөнгөнцэцэг гэх хуулийн зөвлөхтэй нь уулзсан... Мөнгөнцэцэг нь манай Төрсүлд бадрах ХХК нь Япон улс руу гэрээгээр ажиллах хүч найдвартай гаргадаг гэж хэлсэн... Гандолгор захирал нь би өөрөө Япон улс руу явчхаад ирсэн. Япон хүмүүстэй уулзчихаад ирлээ гэж хэлсэн... би хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгийн Хаан банкны данс руу 11 дүгээр хорооллын Хаан банкиин дээр очиж теллерээр эхлээд 1.000.000 төгрөг 2017 оны 02 дугаар сарын сүүлээр шилжүүлсэн, дараа нь ээж Цэрэндолгорын хаан банкны 5037214164 дугаартай данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн... Гомдолтой байна. 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...”/1хх 97-98/,

хохирогч О.Ганзоригийн “2017 оны 2 дугаар сард өөрийн хамаатны дүү Т.Лувсандоржийг Япон улс руу явах гэж байгаа талаар сонссон... 2017 оны 2 дугаар сард багтаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  байрлах Богд Ард байдаг Төрсүлд бадрах ХХК-ийн оффист ганцаараа очиж бүртгүүлсэн. Бүртгүүлэхдээ Мөнгөнцэцэг гэх хүнтэй очиж уулзсан... би итгээд бүртгүүлэхээр шийдээд 2017 оны 2 дугаар сарын сүүлээр 1.000.000 төгрөгийг Мөнгөнцэцэгийн Хаан банкны данс руу банкин дээр очиж шилжүүлсэн... дараа нь 4 дүгээр сард Мөнгөнцэцэгт 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд би нийт 1.500.000 төгрөгөөр хохироод байгаа юм... Залилуулсан 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...”/1хх 101-103/,

хохирогч Н.Давгасүрэнгийн “...Би 2017 оны 5 дугаар сарын сүүлээр дам яриагаар Япон улс руу ажилд зуучилж байгаа талаар сонссон. Тэгээд би 2017 оны 6 дугаар сарын эхээр Мөнгөнцэцэг, Гандолгор гэдэг хүмүүстэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Төмөр замд байрлах Япон хэлний сургалтын төвд уулзсан. Тэр үед Гандолгор, Мөнгөнцэцэг нартай уулзахад хоёулаа ямар ч байсан наадмаас өмнө Япон улс руу гаргана. Япон улс руу гаргахад нэг хүний 3.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Мөн хамгийн түрүүнд мөнгөө бүрэн төлсөн хүмүүсээ Япон улс руу гаргана гэж хэлсэн. Намайг очиход Япон хэлний сургалт нь эхлээд 2 долоо хоносон байсан. Би 2 долоо хоног Япон хэлний сургалтад хамрагдсан. Энэ 3.500.000 төгрөгтөө Япон хэлний сургалт, эрүүл мэндийн үзлэг, амь даатгалын мөнгө бүгд багтсан гэж хэлж байсан. Тухайн үед Гандолгор өөрийгөө “Төрсүлд бадрах” ХХК-ын захирал, Мөнгөнцэцэг нь хуулийн зөвлөх гэж өөрсдийгөө танилцуулж байсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын эхээр Гандолгор Мөнгөнцэцэг нартай уулзсныхаа дараа удалгүй 1.000.000 төгрөгийг тэр сардаа багтааж Мөнгөнцэцэгийн Хаан банкны данс руу өөрийнхөө 5753327819 дугаартай данснаас шилжүүлж өгсөн. Манай эхнэр Цэрэнпүрэвийн Баясгалан бид хоёр нийлээд 1.000.000 төгрөг өгсөн юм. Манай гэр бүлийн мөнгө учраас би хохирогчоор оролцоно. Би гомдолтой байна. Гандолгор, Мөнгөнцэцэг нарт залилуулсан 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...”/1хх 107-108/,

хохирогч Ц.Мягмарсүрэнгийн “...Би 2017 оны 4 дүгээр сард Facebook-ээс Япон улс руу явуулна гэсэн зар байсан. Тэр зар дээр “Төрсүлд бадрах” ХХК-ийн хуулийн зөвлөх Х.Мөнгөнцэцэгийн 89992780 гэсэн дугаар байсан. Би тухайн дугаараар холбогдоод найз Ариунсайхантай хоёул очиж судлах уу гээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Япон хэлний сургалт явуулж байсан байранд очиж хуулийн зөвлөх Х.Мөнгөнцэцэгтэй уулзахад Япон улс руу явахад зуучилж байгаа. Зардлаа бүрэн төлбөл асуудалгүй. Хамгийн түрүүнд гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Дамдинбаярын Манлай бид хоёр бүртгүүлэхээр болоод 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Х.Мөнгөнцэцэгт бэлнээр бүртгүүлснийхээ дараа 2.000.000 төгрөг өгсөн. Харин дараа 1.500.000 төгрөгийг Х.Мөнгөнцэцэгийг захирал Японоос ирэх гээд байна. Төлбөрөө хурдан хийгээрэй гэж хэлэхээр нь Япон хэлний сургалт явагдаж байсан газарт нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны үеэр бэлнээр аваачиж өгсөн. Манай нөхөр Д.Манлай бид хоёр нийлээд 3.500.000 төгрөгийг залилуулсан. Манай нөхөр бид хоёрын дундын мөнгө учир би ганцаараа хохирогчоор оролцоно. Нөхөр бид хоёрын хуримаа хийх гэж байсан мөнгө. Надад 3.500.000 төгрөгийн капитанз байгаа. Гандолгорыг Япон хэлний сургалтын төв дээр таараад захирал нь гэж мэдсэн. Би хүнээр дамжуулж уулзаагүй. Би зарын дагуу очиж уулзсан. Харин одоо зарыг facebook дээр аль группээс харснаа санахгүй байна. Гомдолтой байна. Манай нөхөр бид хоёр залилуулсан 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...”/1хх 112-113/,

хохирогч Ш.Биндэръяагийн “...Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Богд Ар хороололд байдаг оффист нь очиж “Төр сүлд Бадрах” ХХК-н захирал Гандолгор, хуулийн зөвлөх Мөнгөнцэцэг нартай уулзсан. Тэр үед уулзахад Гандолгор нь хүний орон тоо ерөнхийдөө дууссан байгаа. Одоо ганцхан хүний орон тоо үлдсэн байгаа. Чи хэрэв бүртгүүлнэ гэвэл мөнгөө бөөнөөр нь бэлнээр нь өгөөр нь бэлнээр нь өгөөрэй. Цувуулж авахгүй шүү. Нэг хүний 3.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад АТМ-ээс өөрийнхөө 5064144679 тоот хаан банкны данснаас 2.000.000 төгрөг аваад, өөртөө байсан 1.000.000 төгрөгтэй нийлүүлээд 3.000.000 төгрөг бэлнээр Гандолгорт өгсөн. ...”/1хх 123-124/,

хохирогч Н.Жаргалсайханы “...Мөнгөнцэцэг бид хоёр утсаар ярьсны дараа 2-3 хоногийн дараа Мөнгөнцэцэг над руу залгаад Япон улс руу явах хүүхдүүдийн тоо гүйцэх гээд байна шүү. Мөнгөө хурдан шилжүүлээрэй гээд надад Хаан банкны данс өгсөн. Би тэр данс руу нь 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед Мөнгөнцэцэг хотод ирж хурдан хэлнийхээ сургалтанд суугаарай гэж хэлсэн. Би цагаан cap өнгөрөөгөөд 2017 оны 02 дугаар сарын сүүлээр хотод иртэл Баянгол дүүргийи 1 дүгээр хороонд байрлах Богд Ар хорооллын нэг байранд Япон хэлний сургалт нь явагдаж байсан ирээд шууд сургалтандаа сууж эхэлсэн. Тэгтэл Мөнгөнцэцэг үлдэгдэл 500.000 төгрөгөө өгөөрэй гэж нэхэхээр нь би 300.000 төгрөг байна гээд 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд би 3.300.000 төгрөгөөр хохирсон. ...” /1хх 128-129/,

хохирогч Д.Аюушбаатарын “...Надаас 1.500.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар шилжүүлж авсан. Би тухайн үед аль АТМ-ээс мөнгө шилжүүлснээ санахгүй байна. Тэгээд бас намайг Япон хэлний сургалтад хамрагд гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 3 дугаар сардаа багтаад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сургалтын төвд нь ирж Гандолгор гэдэг захиралтай нь уулзсан. Гандолгор нь хамгийн анх Япон улс руу явна гэж бүртгүүлсэн хүмүүстэй Япон хэлний сургалтын төвдөө хурал хийсэн. Энэ хурал дээр Гандолгор нь манай компани нь барилгын компани байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Япон улсын барилгын нэг комнанитай гэрээ хийсэн байгаа. Тийм учраас Япон улс руу найдвартай гаргана. Японд улсад очоод ажлын байр бүх зүйл нь бэлэн гэж хэлсэн. Би 2017 оны 4 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд Япон хэлний 1 сарын сургалтанд суусан. Тэгээд сургалтанд сууж байхдаа хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгт 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд би нийт 3.500.000 сая төгрөг залилуулчхаад байна. ...” /1хх 133-134/,

хохирогч Ц.Цэндмаагийн “...Гандолгор манай байранд ирж уулзаад миний ззэмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 24А-1в тоот байранд Япон хэлний сургалт явуулна гэж сарын 5.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож гэрээ хийсэн юм. Гандолгор нь Япон хэлний сургалтаа манай байрыг түрээсэлж эхлэнгүүтээ маргаашаас нь эхлээд явуулсан. Тэгээд Гандолгор нь 4, 5, 6, дугаар сарын түрээсийн төлбөрөө cap тухай бүрд нь миний данс руу хийж байсан. Харин тэрнээс хойш Гандолгор 7, 8 дугаар сарын нийт 2 сарын түрээсийн төлбөр төлөөгүй. Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байрнаасаа хөөж гаргасан. Би Гандолгороос байрны түрээсийн мөнгө болох 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Гандолгорт 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгийн Хаан банкны дансаар дамжуулж 20.000.000 төгрөгийг зээлсэн. Би Гандолгороос 30.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...”/1хх 137-138/,

хохирогч Ц.Цэндмаагийн “...Би Гандолгортой өөртөө нь 2017 оны 4 дүгээр сард өөрийн байраа 1 сарыг 5.000.000 төгрөгөөр түрээслүүлэхэрэ гэрээ хийгээд түрээслүүлсэн. Ингээд Гандолгороос 4, 5, 6 сарын түрээсийн мөнгө гэж 15.000.000 төгрөг гэж авсан. Түрээсийн мөнгөө сар бүрт нь цувуулж авсан. Байраа түрээслүүлэхдээ албан ёсны гэрээ хийсэн. Би одоогоор яг сар, өдрийг нь сайн санахгүй байна. Гандолгор надад хандан Японоос шалгалтын хүмүүс ирж байгаа. Энд байршуулахад мөнгө хэрэгтэй байна. Ирж байгаа Япончууд чиний байрыг бараг худалдаад авчихна. Надад өдрийн хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай 20.000.000 төгрөг олоод өг гэхээр нь өи түүнд итгээд мөнгө олж өгсөн. Олж өгсөн мөнгөө би Гандолгорын хуулийн зөвлөх гэж байсан Мөнгөнцэцэгийн дансаар өгсөн. Тэгсэн чинь надаас зээлсэн 20.000.000 төгрөгөө өгөөгүй. Хүний мөнгө гэж надад буцааж 4.500.000 төгрөг өгсөн. Үүнээс өөр мөнгө өгөөгүй. Би Гандолгорт зээлүүлсэн 20.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...”/5хх 175/,        

хохирогч Б.Батдэлгэрийн “...Манай компани 2017 оны 05 дугаар сардаа багтаад эхний ээлжийн хүмүүсээ Япон улс руу гаргана гэж хэлсэн. Эхний ээлжинд багтья гэвэл төлбөр мөнгөө яг одоо авчирч өг гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр нь өөрийнхөө Хаан банкны 5034676926 дугаартай данснаас 3.500.000 төгрөг аваад Мөнгөнцэцэгт бэлнээр өгсөн. Тэгээд маргаашаас нь хэлний сургалтад явж эхэлсэн. Би нийт 3.500.000 төгрөг өгсөн. Үүнээс 1.600.000 төгрөгийн хохирлыг Гандолюроос барагдуулж авсан. Одоо үлдэгдэл 1.900.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...”/2хх 247-248/,

            хохирогч С.Лхагва-Одсүрэнгийн “...Би 2017 оны 4 дүгээр сарын эхээр Япон улс руу ажиллах хүч гэрээгээр гаргаж байгаа дам яриа сонссон. Тэгээд би яаж очих талаар бүртгүүлсэн хүмүүсээс асуухад Мандахцэцэг гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Би өдрийг нь санахгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын эхээр манай ээж Мөнхсайхан Мандахцэцэг гэдэг хүнтэй Ганданд байдаг Гэсэр сүм дээр очиж уулзсан. Мандахцэцэг найдвартай гээд байхаар нь би бүртгүүлэхээр шийдээд манай ээж тэр үед 3.000.000 төгрөгийг Мандахцэцэгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Богд ар хороололд байдаг Япон хэлний сургалтын төвд явж эхэлсэн. Гандолгор бид нарыг сургалтад сууж байхад энэ байр манай компанийн оффис байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд би хэлнийхээ сургалтад хамрагдаж байхдаа сургалтын төлбөр гэж 200.000 төгрөгийг бэлнээр Мөнгөнцэцэгт өгсөн. Ингээд би 3.200.000 төгрөгөөрөө хохирчхоод байгаа юм. Энэ мөнгө миний мөнгө байгаа юм. ...” /1хх 118-119/,    

хохирогч С.Байгалийн “...нөхөр Отгонбаяр бид хоёр 2017 оны 4 дүгээр сардаа багтаад Гандолгор захиралтай хоёулаа хамт очиж уулзсан. Тухайн үед манай нөхөр Отгонбаяр бид хоёр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Богд Ар хороололд Япон хэлний сургалт явагдаж байсан газар нь очиж уулзсан. Тэр үед Гандолгор захирал нь одоо мөнгөө өгчихвөл маргаашаас шууд Япон хэлнийхээ сургалтад хамрагдаад явж болно. Манай Төр сүлд Бадрах ХХК нь Япон улс руу ажиллах хүмүүсийг найдвартай гаргадаг гэж хэлсэн. Мөн 2020 оны Токиогийн олимп болох гэж байгаа болохоор Япон улс гадаад улсуудаас гэрээгээр ажиллах хүмүүс их авч байгаа гэж хэлсэн. Бас та хоёрыг 2017 оны 5 дугаар сардаа багтаад Япон улс руу гаргаж өгнө гэж хэлсэн. Манай нөхөр Отгонбаяр бид хоёр хэлний сургалтад хамрагдаж эхлэхдээ 1.000.000 төгрөг хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгт бэлнээр сургалт явагдаж байсан газар нь өгсөн. Харин дараа нь мөн 1.000.000 төгрөг 05 дугаар сард Мөнгөнцэцэгийн хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Харин үлдсэн 2.000.000 төгрөгийг Мөнгөнцэцэгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд нөхөр бид хоёр нийт 4.000.000 төгрөг өгсөн. ...”/3хх 1/,

хохирогч Д.Цэрмаагийн “...Би яг сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны цагаан сарын дараа Мандахцэцэг гэдэг хүнээс нэг найзыг нь Япон улс руу хүн гаргаж байгаа гэж сонссон... Мандахцэцэгийн ажил дээр очиж уулзахад Мандахцэцэгтэй Гандолгор гэдэг хүн хамт байсан. Тэгээд Мандахцэцэг тухайн үедээ энэ манай нөгөө Япон улс руу ажиллах хүч гаргах гэж байгаа найз байгаа юм гээд Гандолгорыг надтай танилцуулсан. Гандолгор тэр үед одоохон хүүхдийнхээ бичиг баримтыг конандаад өг. Япон улс руу бичиг баримтыг нь явуулах гэж байна. Яаралтай конандаж өгөхгүй бол хүмүүсээ бүртгээд дууслаа гэж хэлсэн. Гандолгорт нийт 4.500.000 төгрөгөөр Япон улс руу явуулж өгнө гэхээр нь би эхний ээлжинд 2.000.000 төгрөг өгчхөөрэй гээд Мандахцэцэгт бэлнээр ажил дээр нь аваачиж өгсөн. Тэгтэл 2017 оны 5 дугаар сарын дундуур байх сар өдрийг нь яг сайн санахгүй байна Мандахцэцэг над руу залгаад Япон хэлний сургалт явагдаж байгаа хамрагдаарай, сургалтын төлбөр 200.000 төгрөг, амь даатгал 300.000 төгрөг болно гэхээр нь би нийт 500.000 төгрөгийг Мандахцэцэгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн... Манай хүү Бат-Оргил нь Төрсүлд бадрах ХХК-д Япон улс руу явуулна гэхээр нь 2.500.000 төгрөг өгч хохирсон. Мөн миний хүү Бат-Оргил Япон хэлний сургалтад 1 сар шахуу явсан. Би хүүгээ Япон улс руу явуулах гэж бүртгүүлж 2.500.000 төгрөг залилуулсан. Энэ мөнгөө Гандолгороос нэхэмжилж байна. ...” /3хх 7-8/,

хохирогч Т.Алтангэрэлийн “...манай компани Япон улс руу найдвартай гаргадаг. Япон улсад очоод ажлын байр, буудаллах газар бүгд бэлэн байгаа гэж ярьж байсан. Тэгээд Гандолгор одоо 3.500.000 төгрөг өгчих. Харин онгоцныхоо зардлын мөнгийг та нар өөрсдөө даана шүү гэж хэлж байсан. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сард хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгт эхлээд 2.500.000 төгрөг бэлнээр өгсөл сүүлд нь 4 дүгээр сардаа багтаад 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” /3хх 11/,

хохирогч М.Насантогтохын “Би 2017 оны 4 дүгээрсарын дундуур Төрсүлд бадрах ХХК Япон улс руу ажиллах хүмүүсийг гэрээгээр гаргаж байгаа гэж дам яриагаар сонссон. Тэгээд аав, ээжтэйгээ ярилцаж байгаад нэг бүртгүүлээд үзье гээд Батзориг ахад хэлсэн. Батзориг ах бид хоёр 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Богд Ар хороололд байрлах Япон хэлний сургалтын төвд нь хамт очиж 3.500.000 төгрөг хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгт нь бэлнээр тушаасан... мөнгө тушаагаад 2 гипанз бичүүлж авсан... 2017 оны 9 дүгээр сарын дундуур 50 гаруй насны нэг Япон эмэгтэй шалгалт авах гэж байгаа гэж ирж байсан. Тэгээд Япон хэлний шалгалт авсан. Тэр Япон эмэгтэйг Гандолгор авчирсан. ...”/3хх 25-26/,

хохирогч Н.Энхтулгын “...би өгсөн мэдүүлэгтээ 7.000.000 төгрөг өгсөн гэж андуураад хэлсэн байсан. Би Мандахцэцэгийн Хаан банкны 5007650693 дугаартай данс руу нийт гурван удаагийн гүйлгээгээр 8.500.000 төгрөг шилжүүлсэн байна. ...”/5хх 128/,

хохирогч Л.Пүрэвдашийн “... Гандолгортой уулзахад намайг 250.000 төгрөг тушаагаад Япон хэлний шалгалт өг гэж хэлэхээр нь би хэний дансанд хийснээ санахгүй байна. Ямар ч байсан нэг дансанд 250.000 төгрөг тушаасан. Би уг 250.000 төгрөгийг ямар данснаас шилжүүлснээ санахгүй байна. Тэгээд би тэр өдөртөө Япон хэлний сургалт явагдаж байсан газарт нь Япон хэлний шалгалт өгсөн. Шалгалтыг нэг Япон хүн, хоёр орчуулагчтай ирж авч байсан. Гандолгортой утсаар ярьж асуухаао удахгүй явуулна. Найдвартай гэж хэлэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатарын талбайн урд талд байдаг Хуримын ордны урд Гандолгорт 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн. ...”/3хх 75-76/,

хохирогч Б.Мөнхцэцэгийн “... Би анх өөрийн хамаатны эгч болох Энхжаргал эгчээс Япон улс руу явуулж байгаа газар байна гэж сонссон. Тэгээд 2017 оны 01, 02 дугаар сарын үеэр байхаа сар өдрийг нь сайн санахгүй байна. Энхжаргал эгч иргэний үнэмлэх, гадаад пасспортын хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлээд ирээрэй гэхээр нь материалаа бүрдүүлээд Энхжаргал эгчийн ажил болох Гандан дээр очсон. Тухайн үед тэнд очиход Гандолгор гээд яг Япон улс руу явуулж өгөх хүн нь сууж байсан. Тэр өдөр Гандолгортой нээх их юм яриагүй. Ямар ч байсан би бүртгүүлэхээр шийдээд сар өдрийг нь санахгүй байна. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах хэлний сургалт явагдаж байсан газар нь 1 сар Япон хэлний сургалтад явсан. Би хэлний сургалтад явж байхдаа Мөнгөнцэцэг эгчийн Хаан банкны данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би аль данснаас шилжүүлснээ санахгүй байна. Нөхөр Эрдэнэбилэг нэмэх Мөнхцоожийн Хаан банкны данснаас шилжүүлсэн байх. Харин 500.000 төгрөгийг нь Мөнгөнцэцэгт сургалт болж байсан газарт бэлнээр өгсөн. ...”/3хх 95-96/,

хохирогч Г.Энхтүвшины “...Мөнгөнцэцэг манай компани нь Япон улс руу ажиллах хүмүүсийг гаргах гэж байгаа. Найдвартай, эхний ээлжинд 120 хүнийг гаргана гэж хэлсэн. Тэгээд намайг очиход нэлээн хэдэн хүн хэлний сургалтад хамрагдаж байсан. Тэгээд би итгээд бүртгүүлэхээр болсон. Мөнгөнцэцэгийн Хаан банкны дансны дугаарыг аваад 1.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 100-101/,

хохирогч Ц.Мөнхтулгын “...би хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгт 2.900.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Мөнгөнцэцэг одоо ингээд мөнгөө өгчихсөн юм чинь Япон хэлний сургалтад хамрагдаарай гэж хэлсэн. Тэгээд Буянжаргал, Отгонцэцэг бид гурав мөнгө өгснөөс хойш 2-3 хоногийн дараа Япон хэлний сургалтад сууж эхэлсэн. Бид нар долоо хоногт 3 удаа оройн цагаар хэлний сургалтад суудаг байсан. Намайг сургалтад сууж байхад Мөнгөнцэцэг сургалтын төлбөрөө өгөөрэй гэхэд 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд би 3.200.000 төгрөгөөр хохирсон. ...” /3хх 110-111/,

хохирогч Д.Ганболдын “...Би Гандолгорт хүүхэд цэргийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэсний дагуу 2.700.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө өмнө нь түүнд өгсөн 2.500.000 төгрөг өгдөг өдрөөс хойш буюу 15 хоногийн дараа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Урантэсээр дамжуулж өгсөн. Тухайн үед би эхлээд 2.000.000 төгрөгийг Гандолгорт Урантэсээр дамжуулж өгсөн. Харин 700.000 төгрөгийг Золбоогийн 5049054668 дугаартай данс руу 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр... дараа нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр... 200.000 төгрөгөөр нэг удаа тус тус шилжүүлсэн. Гандолгор тухайн үед Золбоогийн дансны дугаарыг өгөөд шилжүүлээрэй гэхээр нь шилжүүлж байсан. Би түүнд баримттайгаар дээрх 5.200.000 төгрөгийг өгсөн. Харин Гандолгорийн бөө гээд байсан дүү нь 1.900.000 төгрөг авсан. Надад нийт 7.100.000 төгрөгийн хохирол учирснаас 5.200.000 төгрөг нь Гандолгортой холбоотой... Золбоотой ямар нэгэн холбоо байхгүй... Урантэстэй танил байгаа юм. ...” /6хх 163-164/,

хохирогч Э.Мягмарын “...2017 оны 4 дүгээр сард манай эгчийн таньдаг хүн гэх Гандолгор гэдэг хүн 3 жилийн хугацаагаар гэрээт ажилчнаар Япон улс руу хүмүүс явуулж байна гэж манай эгч надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ах Э.Өлзийбаяр болон хүргэн Амарболд нарын хамтаар нэг хүний 3.000.000 төгрөг гэж байсан боловч би болон өөрийн ах Өлзийбаяр, хүргэн ах Амарболд бид 3 хүн тус бүрийн 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг өгч бүртгүүлсэн. Ингээд тухайн үед 2017 оны 7 дугаар сард явна гэж байсан боловч яваагүй. Учир нь тэр компани нь худлаа хэлсэн байсан. ...”/5хх 131/,

хохирогч Ж.Ариунболдын “...Гандолгор гэдэг хүн 3 жилийн гэрээт хугацаагаар Япон Улс руу хүмүүс явуулж байгаа гэж байна. Хамаатныхаа 3 хүнийг явуулж болно. Илүү хүн авахгүй гэсэн. Ингэхээр би болон манай дүү Соронзонболд бид 2 явах гэж бүртгүүлсэн. Хүн тус бүрийн 500.000 төгрөг өгсөн. ...” /5хх 135/,

хохирогч И.Анхжаргалын “...2017 оны 4 дүгээр сард манай эгчийн таньдаг хүнээр дамжуулан Төр сүлд бадрах ХХК нь Япон улс руу хүмүүс 3 жилийн гэрээт хугацаагаар явуулж байна гэж сонсоод явахаар шийдээд өөрийн төрсөн дүү И.Жавхланбаярын хамтаар тус бүр 500.000 төгрөг өгч бүртгүүлсэн. ...”/5хх 139/,

хохирогч Ч.Туулын “2017 оны 2 билүү 3 дугаар сарын үеэр манай ээжийн талын хамаатны Мандахцэцэг гэдэг хүн хүүхдээ Япон улс руу явуулах гэж байгаа. Манай найз энэ ажлыг өөрөө хийж байгаа. Би түүнд тусалж хзн олж өгч байгаа гэхээр нь итгээд Мандахцэцэг эгчид хэлж хоёр хүүхдээ бүртгүүлсэн. Тэгээд хүүдүүдээ 45 хоногийн сургалтад хамруулж урьдчилгаа 1.000.000 төгрөг шилжүүлсэн... Надад хэлэхдээ 3 дугаар сарын сүүлээр явуулна гэж байгаад сүүлдээ 4 дүгээр сар болоод хойшилсон. Тухайн үед надад манай найз 120 хүн ажилд зуучилж байгаа. Удахгүй Япон явуулна. Эхлээд сургалтад суух ёстой гээд 45 хоногийн сургалтад хүүхдээ суулгасан. Тэгээд удаа дараа хойшлоод сүүлдээ Гандолгор гэдэг хүнд залилуулаад цагдаагаар явж байгаа гэж хэлсэн. .../5хх 150/,

хохирогч Х.Лхагвахүүгийн “...би 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Р.Энхжаргал гэх хүнд дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Х.Мөнгөнцэцэг гэх хүний дансанд 1.000.000 төгрөг, 8 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус шилжүүлж Мөнгөнцэцэг гэх хүнд нийт 1.500.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний баримтыг гаргаж өгсөн. Тухайн баримт дээр Гандолгор, Мөнгөнцэцэг нар гарын үсгээ зурсан байсан ба тамгаа дар гэж шаардахад одоогоор тамга байхгүй байна гээд тамга дарж өгөөгүй... мөнгөө буцааж авья гээд Гандолгортой уулзахад удахгүй өгнө гэж хэлж байсан... Би 5.000.000 төгрөгийн хохиролтой. ...” /5хх 155-156/,

хохирогч Б.Мөнхболдын “...2017 оны 4 дүгээр сард Япон улс руу гэрээгээр ажилуулах визинд оруулна гэж Гандолгор гэх эмэгтэй хэлсний дагуу би бүртгүүлж, тухайн сургалтад хамрагдсан. Тус сургалт нь Богд ар хороололд дахь 185 дугаар цэцэглэгийн эсрэг талын байрны 1 давхарт явагдсан. Тухайн үед хэлний сургалтын төлбөр болон бичиг баримт бүрдүүлэх төлбөр гэж нийт 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тус төлбөрийг эх Ч.Энхтүвшин Ховд аймгаас шилжүүлсэн байдаг. Хэзээ мөнгө шилжүүлснээ санахгүй байгаа боловч Мандахцэцэг гэдэг хүний данс руу шилжүүлснээ мэдэж байгаа... Мандахцэцэг эгч над руу залгаж Гандолгор гэх эмэгтэйд ээжийн чинь шилжүүлсэн 500.000 төгрөгийг аваад өгчихлөө гэж надад хэлсэн. 500.000 төгрөгөө Гандолгор гэх эмэгтэйгээс буцааж авмаар байна. ...” /5хх 169-170/,

хохирогч Э.Энхбатын “...П.Батхишигийн нөхөр нь байгаа юм. Манай эхнэр одоо Японд байгаа. Хамаатныхаа эгчээр дамжуулан 2017 оны 5 дугаар сарын эхээр Төрсүлд бадрах ХХК нь Япон улс руу гэрээгээр ажилчин гаргаж байгаа гэж сонсоод би эхнэртэйгээ хамт Япон явах гэж нийт 9.000.000 төгрөг өгсөн. Энэ талаар манай эхнэр өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Одоо Япон улсад байгаа болохоор би энэ хэрэгт өөрөө хохирогчоор оролцох болно.  Тухайн үед манай хамаатан Энхсаруул өөрөө үрүүлж бүртгүүлсэн байсан. Ингээд манай эхнэр бид хоёрыг Мөнгөнцэцэг, Отгонжаргал эгчээр дамжуулан хэлж бүртгүүлсэн байсан. Ингэж бүргүүлэхдээ нийт 10.000.000 төгрөг болно. Энхий ээлжинд 5.000.000 төгрөг өгчих гэхээр нь тухайн үед Энхсаруулын хэлсэн Отгонжаргал гэдэг хүний данс руу эхлээд 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн... 2.000.000 төгрөгийг Төрсүлд бадрах ХХК буюу Гандолгор авсан байсан. Үлдсэн 3.000.000 төгрөгөөс нь Отгонжаргал 1.000.000 төгрөг, Энхсаруул 1.000.000, Мөнгөнцэцэг 1.000.000 төгрөгийг нь авсан байсан. Дараа нь Мөнгөнцэцэг эгчийн данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн өгсөн. Ингээд нийт 9.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Мөнгөнцэцэг эгчид болон Отгонжаргал, Энхсаруул тус бүрт 1.000.000 төгрөг өгсөн байсныг дараа нь мэдсэн. Учир нь Япон улс руу явуулж өгөхөд бүртгэл дуусаж байхад бүргүүлж өгсөнд болон бүртгэж авсанд баярлалаа гэж өгсөн юм. Түүнээс өөрөөр манай эхнэр бид хоёр Мөнгөнцэцэгт тусдаа 1.000.000 өгөөгүй. Бас Мөнгөнцэцэг эгчтэй анх танилцаж бүртгүүлэхэд манай хамаатан Энхсаруулд Отгонжаргал эгч тусалсан юм байна лээ. Тэгээд 1.000.000 төгрөг буцааж авсан. Өөрийн хамаатан Энхсаруулаас 500.000 төгрөг буцааж авсан. Одоо Төрсүлд бадрах ХХК-ын захирал гэсэн Гандолгороос 6.000.000 төгрөг авах ёстой. ...” /5хх 173-174/,

хохирогч Л.Отгоны “...Миний бие зүс таних Гандолгор гэх эмэгтэйд 7.500.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 10 хувийн хүүтэй зээлүүлсэн юм. Яг мөнгө өгсөн газар нь Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн хажуу талд байрлах Емарт дэлгүүрт байрлах Хас банкнаас 7.500.000 төгрөг зээлж аваад уг дэлгүүрийн доод талын автомашины зогсоол дээр бэлнээр Гандолгорт өгсөн. Ганголгор надаас 7.500.000 төгрөг авах үедээ би том тендерийн ажил авч байгаа юм. Хотын захиргаан дээр 7.500.000 төгрөг өгчих юм бол тендерийн 60.000.000 төгрөг орж ирэх юм. Би таны мөнгийг 1 сарын хугацаатай зээлье гэж хэлж байсан. Гэтэл одоо хүртэл миний энэ мөнгийг өгөхгүй, өнөөдөр маргааш гээд худал хэлэпэд өдийг хүрч байна. Би Гандолгороос өөрийнхөө 7.500.000 төгрөгийг авах хүсэлтэй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... Би 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хас банкны 7 буудал салбараас бизнесийн 25.000.000 төгрөгийн зээл авсан юм. Уг мөнгөнөөс 17.500.000 төгрөгийг хувийн бизнесдээ зарцуулсан. Намайг  зээл авахад танил дүү Урантэс хамт явж байсан. 25.000.000 төгрөгийн зээл аваад 17.500.000 төгрөгийг зарцуулаад 7.500.000 төгрөг үлдсэн гэдгийг мэдэж байсан. 2018 оны 6 дугаар сарын дундуураас Урантэс Гандолгор гэх эмэгтэйтэй цуг манай гэрт 3-4 удаа ирсэн. Энхний хэдэн удаад тэр хоёр ажил хөөцөлдөж байгаад ирлээ гээд хоол идэж, цай уугаад аграад явдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын мүүлээ Урантас, Гандолгор хоёр ирэхэд би гэртээ үсээ засуулаад байж байсан.  Гандолгор бууралтсан арзайсан үстэй явж бйахаар нь би чи ажил хөөцөлдөж явж байгаа гэчихээд ясан аймар үс толгойтой яваа юм бэ, зүс царайгаа янзажл гэж хэлээд үсийг нь будаж, засуулсан. Тухайн үед Гандолгор мөнгө байхгүй болохоор үсээ янзлуулж чадахгүй байна гэж хэлж байсан. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Урантэс, Гандолгор нар гэрт ирсэн. Урантэс Отгон эгчээ Гандолгор эгч Хотын захиргаанд том том танилтай юм байна. Өнөөдөр бид хоёр хүнтэй уулзсан чинь  тэр хүн 7.500.000 төгрөг байршуулчихвал тендерийн урьдчилгаа 60.000.000 төгрөг гаргаж өгөх гээд байна гэж хэлсэн. Та Гандолгор эгчид туслаад өгчхөөч гэж хэлсэн. Гандолгор барилгын тендер авах гээд байгаа юм. Сургууль барих гэж байгаа юм. Урьдчилгээ 60.000.000 төгрөг авна. Мөнгө авахын тулд 7.500.000 төгрөг байршуул гээд байна. Та мөнгө зээлбэл маргааш таньд 10 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хэлсэн. Би нэг хоног юм бол хүү гэхгүйгээр миний мөнгийг буцаагаад өг, чиний ажил бүтэж байвал хамаагүй гэж хэлсэн. Урантэс ажилтай гээд явсан. Ингээд Гандолгор бид хоёр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонод байрлах Емарт худаллдааны төв дотор байдаг Хас банкны сабларт 19:00 цагийн үед очсон. Би өөрийн данснаас 7.500.000 төгрөг аваад Гандолгорт бэлнээр өгсөн... Маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болоход Гандолгор ярихгүй болохоор нь би өөрөө ярихад нөгөө мөнгө шилжүүлэх хүн маань хөдөө явсан байна гэж хэлсэн. Түүнээс хойш нөгөө хүн маань хөдөө явж байгаад машин нь эвдэрсэн байна гээд хэд хоног хүлээлгэсэн. Би Гандолгорт наадмын дараа мөнгөө авья. Надад ажил байгаа шүү гэж хэлсэн. Түүнээс хойш Гандолгор янз янзын шалтаг хэлж хойшлуулаад байсан ба 2018 оны 7 дугаар сарын сүүлээр Гандолгор Үржээ, Мөөгий гэх дүү нарын хамт манай гэрт ирсэн. Гандолгор гэрээ гэж Хятад бичигтэй баримт үзүүлээд 2.500.000.000 төгрөгийн гэрээ байгаа юм. БНХАУ-ын хүмүүстэй хамтарч ажиллахаар болсон. Хамгийн сүүлийн хүн гарын үсэг зурсан. Та энэ мөнгийг орж иртэл түр хүлээж байгаач гэж хэлсэн. Би 60.000.000 төгрөг чинь юун 2.500.000.000 төгрөг болчихов гэж хэлэхэд нөгөө мөнгө чинь бүтэхээ больсон. Энэ бол бодьтой гэж хэлсэн. Түүнээс хойш ямар нэгэн шалтгаан хэлсээр өдийг хүрсэн учир би сүүлдээ итгэхээ байж өргөдөл гаргасан. ...” /6хх 31-32, 33/,

гэрч Т.Авхаалжын “...Манай Төрсүлд бадрах ХХК Япон улсын компанитай ажиллах хүн гэрээгээр гаргах тал дээр хамтарч ажилласан асуудал огт  байхгүй. Миний мэдэхээр байхгүй. Энэ компанийг хадам ээж бид хоёр хамтарч байгуулсан боловч манай хадам ээж ерөнхийд нь хариуцаж ажилладаг. Би ажиллаж байсан болов 2015 онд хүүхэд түрүүлээд тэрнээс хойш ажиллахаа больсон. Компанийн ажилд сүүлийн 2-3 жил огт оролцоогүй. Манай хадам ээж Гандолгор Япон улс руу ажиллах хүн гэрээгээр гаргана гэж огт юм яриагүй. Харин 2017 оны зун манай хадам ээж Гандолгор өөрөө арваад хоногийн хугацаатай Япон улс руу явж ирсэн. Тэр үед хадам ээж надад хэлэхдээ нэг уулзалт чуулганд оролцоно гэж явсан. Би тусдаа амьдарлтай болохоор хаагуур юу хийгээд яваад байгааг нь мэдэхгүй байна. ...”/1хх 139/,

гэрч Ж.Уранцоожийн “...2017 оны 4 дүгээр сарын мүүлээр манай найз Отгонцэцэг над руу залгаад ажлынхаа зав зайгаар Япон хэл заах уу гэж асуусан... би зөвшөөрөөд тэгье гэсэн. Тухайн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Богд Ар хороололд байдаг сургалтын төвд нь ирж хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгтэй ирж уулзсан... Мөнгөнцэцэгт дипломын хуулбараа авчирч өгөөд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл 1 сар гаруйн хугацаанд нэг ангид Япон хэл заасан. Миний хариуцсан ангид 40 гаруй хүүхэд байсан ба сүүлдээ тоо нь багассан... Би дараа нь Гандолгор гэх захиралтай нь хүртэл уулзаж байсан. Намайг хичээл заах гээд очих болгонд хуулийн зөвлөх Мөнгөнцэцэг нь байдаг байсан. Харин Гандолгор хааяа харагддаг байсан.... өдрийн ангийг нь Отгонцэцэг хариуцдаг байсан юм шиг байна лээ... Би Төрсүлд бадрах ХХК-д сургалт явуулах хугацаандаа хамгийн сүүлд 2 удаа шалгалт авсан. Би Япон хүн дагуулж ирж шалгалт аваагүй... Гандолгор Япон хүн дагуулж ирж шалгалт авна гэж ярьж байсан боловч Япон хүн дагуулж ирж шалгалт аваагүй. Би Мөнгөнцэцэг, Мандахцэцэг, Энхжаргал, Гандолгор нартай ямар нэгэн хамаатан садан, найз нөхөдийн холбоо байхгүй... огт танихгүй...”/3хх 15/,

гэрч Ц.Отгонцэцэгийн “...2017 оны 4 дүгээр сарын эхээр манай ээжийн танил Мандахцэцэг гэдэг хүн надтай утсаар холбогдсон юм... чи Япон улс руу явах гэж байгаа хүмүүст Япон хэлний хичээл заагаад анхан шатны мэдлэгтэй болгоод өгөөч гэж гуйсан. Тэгээд намайг... Төрсүлд бадрах ХХК мөн байх... Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Богд ард очоод хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгтэй уулзаарай гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн... ирж уулзтал Мөнгөнцэцэг Гандолгор нар сургалт явуулах байрандаа ширээ сандалаа ч тавиагүй байсан. Тэгээд Гандолгор нь би захирал нь байгаа юм. Гэрээгээ дараа байгуулья. Чи маргаашнаас Япон хэлний хичээлийг нь заагаарай гэж хэлсэн. Тухайн үед би багшлах эрхгүй, гэхдээ Япон хэлний орчуулагч, багш мэргэжилтэй гэж хэлсэн. Тэгээд намайг 2017 онэы 4 дүгээр сарын эхээр хичээл зааж эхлэх үед 40-50 орчим хүн Япон хэлний сургалтад хамрагдсан. Тэгээд өдөр ирэх тусам хүүхдүүд нь нэмэгдээд байсан. Би сүүлдээ ачаалалтай ажлаад байхаар нь хамт ажилладаг Уранцоож найзыгаа гүйгаад Уранцоож бас Япон хэл заахаар болсон. Би тэр компанид 2017 оны 4 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд Япон хэл заасан. Харин Уранцоож сүүлийн 1 сар л заасан. Уранцоож 1 ээлж, би 3 ээлжинд заасан... Би Япон хэл заах явцлаа 1 удаа, зааж дуусаал бас 1 удаа нийт 2 удаагийн шалгалт авсан. Учир нь Гандолгор шалгалт авч дүн гаргаарай гээд байсан. Уранцоож бид хоёр Япон хүн дагуулж ирж шалгалт авсан асуудал огт байхгүй. Би хоёр өөрсдөө заасан хичээлээр шалгалт авсан...” /3хх  32/,

гэрч Ц.Баясгалангийн “...Манай нөхөр Н.Давгасүрэн бид хоёр Япон улс руу явуулж байгаа газар байна гэж сонсоод Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 24В байр буюу Япон хэлний сургалт явагдаж байсан газар нь очиж хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгтэй уулзсан... уулзахад манайх Япон улс руу найдвартай гаргана. Захирал Гандолгор Япон улс руу гэрээ хийх гээд явсан байгаа гэж хэлсэн. Тэгээд бүртгүүлэхээр болбол мөнгөө бэлнээр авчирч тушаагаарай гэж хэлэхээр нь манай нөхөр бид хоёр Мөнгөнцэцэгийн дансыг нь аваад Баянхошууны Хаан банкны салбараас Мөнгөнцэцэгийн Хаан банкны 5029952452 дугаартай данс руу 2017 онй 5 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр манай нөхөр Давгасүрэн бид хоёр нэрээ бичсэн. Манай нөхөр бид хоёр хоёулаа 2017 оны 6 дугаар сарын үеэр Япон хэлний сургалтад нь хоёул хамрагдсан. ...” /3хх 117/,

гэрч Д.Буянжаргалын “...Би 2017 оны 5 дугаар сард байхаа сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 24В байр болох Япон хэлний сургалт явагдаж байсан газар нь баз ах Мөнхтулгатай хамт очиж 7.000.000 төгрөг хуулийн зөвлөхөд өгсөн. Би эхнэр Т.Отгонцэцэгийг өөртэйгөө хамт бүртгүүлэхээр 7.000.000 төгрөг өгсөн. Мөнгөнцэцэг нь нэг хүний 3.500.000 төгрөг болно гэж хэлэхээр нь бид хоёр 7.000.000 төгрөг өгсөн юм... Мөнгөнцэцэг мөнгө хүлээж авсан гээд баримт бичиж өгсөн... Энхцэлмэгт мөнгө өгсөн асуудал байхгүй. ...” /3хх 119/, 

гэрч Б.Ариунсайханы “...Би 2017 оны 5 дугаар сарын сүүлээр өөрийн найз Ц.Мягмарсүрэнтэй хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 24В байр буюу Япон хэлний сургалт явагдаж байсан газар нь очиж хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгтэй уулзсан... Мөнгөнцэцэг нь манай Төрсүлд бадрах ХХК нь Япон улс руу барилгын чиглэлээр ажиллах хүмүүсийг найдвартай гаргаж байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Ц.Мягмарсүрэн хуулийн зөвлөх Мөнгөнцэцэгт бэлнээр эхлээд 1.500.000 төгрөг өгсөн... 7 хоног орчмын дараа 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд манай найз Ц.Мягмарсүрэн 3.500.000 төгрөг залилуулсан... тухайн үед бид хоёр байнга хамт явдаг байсан. ...” /3хх 120/,

гэрч Б.Мягмарсүрэнгийн “...2017 оны эхээр байх намайг Улаанбаатар хотод байхад манай найз Түвшинсайхан надтай утсаар яриад Япон улс руу гарах боломж байна. Маргааш ээжтэй уулзаад бичиг, баримт 2 хувь цээж зурагтайгаа ирээд бүртгүүлчих гэсэн. 2017 оны эхээр сар, өдрөө санахгүй байна. Найз болох Н.Энхтулгын дансаар дамжуулаад Мандах гэх хүний данс руу Япон улс руу виз гаргуулахаар 500.000 төгрөгийг бүртгэлийн мөнгө гэж шилжүүлсэн. Найз Түвшинсайханы ээж Мандах гэх хүн утсаар ярихыг хүлээж бай гэхээр нь Ховд аймаг руу буцаад явсан. Ховд ирсны ард Мандах над руу залгаад одоо 1.000.000 төгрөг хийх шаардлагатай гэхээр нь би найз Энхтулга руу залгаад Мандахын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд шилжүүлсэн. Би дараа нь 1.000.000 төгрөгийг Энхтулгад буцааж өгсөн. 2017 оны 4 дүгээр сарын эхээр тухайн үед facebook-д Япон улс руу явуулахаар бүртгүүлсэн хүмүүсийн групп байдаг. Тэнд мэдээлэл хийсэн байсан. Хэлний сургалтдаа ирж суу гэхээр нь ...сар орчим хугацаанд сургалтад суусан. Сургалт дуусаад Мөнгөнцэцэг, Гандолгор, Мандах энэ гурван хүн нийт визны зардал 3.500.000 төгрөг болно гээд надаас үлдэгдэл мөнгө өгөөрэй гэхээр нь би виз гарсны дараа өгнө гээд өгөөгүй юм... Н.Энхтулга Япон улсын виз гаргуулахаар миний өмнөөс 1.500.000 төгрөг Мандах гэх хүнд өгсөн. Би дараа нь Н.Энхтулгад 1.500.000 төгрөгийг бэлэн өгсөн. ...” /3хх 181/,

гэрч Ж.Нэргүйн “...2017 оны 01 дүгээр сарын сүүлээр хүргэн ах Н.Энхтулга ах надтай уулзаад манай найзын ээж Япон улс руу виз гаргадаг компанид ажилладаг гэнэ. Тэгээд таньдаг хүмүүсээ Япон улс руу гаргаж байгаа юм байна. Таньдаг найдвартай хүн бол тэгье гэж хэлсэн. Н.Энхтулга ах виз гаргахад 3.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 3 дугаарсарын эхээр Мөнгөнцэцэг гэх хүн над руу залгаад Япон улс руу явах ажлын хүмүүст хэлний бэлтгэл явагдаж байгаа тул Улаанбаатар хотод ирж суугаарай гэж хэлсэн. Тэр үед эхнэр Д.Цацралтуяатай хамт виз бүрдүүлсэн. 3 сарын эхээр эхнэрийн хамт Улаанбаатар хотод очиж сургалтад суусан. Тухайн үед Мөнгөнцэцэг гэх хүнтэй холбоотой байсан. Захирал нь Гандолгор гээд 50 орчим настай эмэгтэй хүн байсан... Японоос хэдэн хүмүүс ирж байгаа гэж Гандолгор хэлсэн... Эхнэр бид хоёр Ховд аймагт байхдаа 2017 оны 4 дүгээр сарын эхээр хүргэн ах Н.Энхтулга урьдчилгаа гээд эхнэр бид хоёр 2.000.000 төгрөгийг хүргэн ахын дансаар дамжуулж Мандах гэх хүний данс хуу шилжүүлсэн. Улаанбаатар хотод сургалтад сууж байхад амь даатгал гээд эхнэр бид хоёр 1.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг хийсэн. Хугацааг нь санахгүй байна. Нийт 5.000.000 төгрөгөө хүргэн ах Н.Энхтулгаар дамжуулж өгсөн. Дахиад 2.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь хүргэн ах Н.Энхтулга өөрөөсөө 2.000.000 төгрөгийг өгсөн. Эхнэр бид хоёр 5.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөө хүргэн ах Н.Энхтулгаас буцаагаад авсан” /3хх 183-184/,

гэрч Д.Цацралтуяагийн “... Би бол ямар хүмүүс виз гаргаж өгөхийг мэдэхгүй. Манай нөхөр тэр хүмүүстэй уулзаж мөнгө төгрөгийг нь хийсэн. Эхлээд бүртгэлийн мөнгө гэж бид хоёр 2.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Н.Энхтулгын данс руу шилжүүлсэн... 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг Н.Энхтулга ахын данс руу шилжүүлсэн... 4 дүгээр сарын 30-ныи өдөр дахин 2.000.000 төгрөгийг Н.Энхтулгын данс руу шилжүүлсэн... Нөхөр бид хоёр нийт 5.000.000 төгрөгөө Н.Энхтулга ахад өгсөн. Н.Энхтулга бид хоёрын өмнөөс нэмж 2.000.000 төгрөг өгсөн. Буцаагаад ах залилаж байна гээд хоёр дүүдээ би найдвартай хүн гэж хэлээд ийм зүйл болчихлоо гээд Н.Энхтулга ах өөр 5.000.000 төгрөг бид хоёрт өгсөн. ...” /3хх 185-186/,

гэрч Х.Золбоогийн “...2018 оны Намар санагдаж байна. Сүхбаатарын талбайн хажууд явж байсан чинь Гандолгор залгаад чи Метромалл дээр хүрээд ирээч орчулгаа дуусгамаар байна гэхээр нь яваад очтол 2 эрэгтэй хүнтэй хамт байж байсан. Ганболд гэх хүнийг миний дүү гэж танилцуулаад... дагуулж явсан хүүхдээ энэ хүүхдийг алчихаад байна. Ахлагчийн сургуульд оруулах гээд 2-3 сар яваад чадсангүй. Одоо яаж оруулдаг юм бол, яана. Чамд таньдаг хүн байна уу гэхээр нь надад бол таньдаг хүн байхгүй. Би мэдэхгүй байна. Та хоёр сургууль руу нь залгаад асуучих гэхэд яаж залгадаг юм бэ гэсэн. Тэгэхээр нь лавлахаас залгаад асуучих гэж хэлсэн. Гандолгор эгч намайг асуугаад өгөөч, хурдлахгүй бол болохгүй байна гэхээр нь би өөрийнхөө утсаар 19001950 тусгай дугаар луу залгаад Цэргийн сургуулийн дугаар асуутал нэг дугаар өгөхөөр нь тэр дугаар луу нь залгаад хүүхэд авч байгаа юм уу гэж асуухад хүүхэд авахгүй байгаа. Шалгалт дуусаад карантинд гарсан гэхээр нь би Гандолгор эгчид хэлсэн чинь за за гэж сууж байгаад Ганболд нь Гандолгорт 700.000 төгрөг данс руу чинь хийгээдэхье дансны дугаараа өгчих гэсэн чинь Гандолгор эгч надад хандаж эгчдээ дансы дугаараа өгөөч энэ хүнээс мөнгө шилжүүлээд аваадхая гэхээр нь би дансны дугаараа өгөөд бэлэн машинаас Гандолгор өөрөө 700.000 төгрөгөө авч байсан. ...”/4хх 143/,

гэрч О.Урантэсийн “... 2018 оны 5 дугаар сард Гандолгор манай гэрт өглөө орж ирээд хоол унд идэж өдөржин манайд байдаг байсан. Хүмүүс утас руу нь залгахаар утасны цаанаас би албан тийм газарт тийм хүнтэй уулзаж байна гэж худал яриад л суугаад байдаг байсан. Тэгээд нэг өдөр Ганболд ах над руу утсаар ярьж чи ахлагчийн сургуульд оруулж өгч чадах уу, таньдаг хүн байна уу гэж асуухаар нь би хүнээс асуугаад өгье гэж ярьж байтал Гандолгор миний хажуугаас би наад хүүхдийг чинь сургуульд оруулж өгч чадна. Чи надад мөнгө бичиг баримтыг нь өгчих гэж хэлээд 2.000.000 төгрөг бэлнээр, түүний бичиг баримтыг авчихсан. Тэгээд манайд өдөр болгон ирдэг байсан. Гандолгор 2 хоног ирэхгүй болохоор нь залгаад юу болсон бэ гэж асуусан чинь би тэр хүүхдийн бичиг баримт, мөнгийг сургуульд өгчихсөн байгаа. Санаа зоволтгүй дугаар сар гэхэд орчихно. Найдвартай гэж хэлж байсан. Тэгээд дараа нь сонсож байхад Ганболд ах 700.000 төгрөг нэмж шилжүүлсэн гэж хэлж байсан. ...”/4хх 144/,

гэрч О.Урантэсийн “... 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн өглөө Гандолгор эгчид 7.500.000 төгрөг хэрэгтэй байна. Өнөөдөр хүний данс руу хийгээд маргааш 60.000.000 төгрөг хүнээс авна. Чи эгчдээ туслаач таньж мэддэг хүмүүсээсээ асуугаад өг, амь тулаад байна. Чи надад туслах юм бол эгч нь эргээд чамд тусална шүү гэж хэлсэн. Би надад мөнгө байхгүй. Отгон эгчид мөнгө байгаа. Одоохондоо хэрэглээгүй удахгүй хэрэглэнэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Отгон эгчийн гэрт очоод нөхцөл байдлыг хэлж өгсөн. Гандолгор Отгон эгчид та мөнгө зээлвэл маргааш 10 хувийн хүүтэй буцааж өгнө  гэсэн. Отгон эгч хүү гээд яах вэ, нэг хоног юм бол хугацаанд өгөөрэй, чиний ажил бүтэж байвал яах вэ гэж хэлсэн... 10 аад хоногийн дараа Отгон эгч ярьж уурлаад тэр Гандолгор чинь утсаа авахгүй байна. 7.500.000 төгрөг аваад өгөхгүй байна гэж хэлсэн. Би Гандолгортой ярихад миний ажил удахгүй бүтнэ. Чамайг болон Отгон эгчийг алахгүй гэж хэлсэн. Түүнээс хойш худлаа ярьж өдийг хүрлээ. ... ” /6хх 36-37/,

гэрч Л.Намсрайжавын “...Гандолгортой ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй... танилцсан учир нь би өөрөө Ирээдүйн гарц холбоо ТББ-тай юм. Манай холбоо Японд ажилчид гаргах эрхтэй байгууллага юм. Миний танил Мандахцэцэг, Энхжаргал хоёр эгч 2017 оны 3 дугаар сарын дундуур Гандолгорыг надтай авчирч танилцуулсан. Япон улс руу хүмүүс ажилд явуулах гэж байгаа гэж Гандолгор надад хэлж байсан. Ингээд Япон улс руу хүмүүс явуулахад яаж явуулах вэ гэж надаас Гандолгор асууж байсан. Мөн надад хэлэхдээ Японы Нагояа хотын даргын хүү манай хамаатны охинтой суусан гэж хэлж байсан... анхны уулзалтаас 5 хоногийн дараа Гандолгор ганцаараа над дээр дахин ирээд хамтарч ажиллах уу, манай дүү Японд байгаа. Тэнд манай дүү барилгын эрх авчихсан. 100 гаруй ажилчид Монголоос авна гэж хэлсэн. Би тухайн үед нь ... цаад газартайгаа хийсэн гэрээ, бичиг баримт нь хаана байгаа юм гэж асуухад Гандолгор асуудалгүй л гээд байсан. Ингээд би 2017 оны 5 дугаар сард Японд олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох гэж байсан бөгөөд мөн манай шугамаар Япон руу явсан хүмүүсээ очиж эргэх гэж байсан чинь Гандолгор намайг аваад яваач, би очоод саад болохгүй. Намайг манай дүү тосоод авчихна гэж хэлсэн. Ингээд би тэр хүнд итгэж байсан учир Гандолгорын урилга хүсэхэд урилга нь ч хурдан ирж виз нь гарсан. Надтай хамт Япон руу явсан. Тэнд очоод ямар нэгэн хүнтэй ажил хэргийн талаар уулзаагүй. Байнга надтай хамт явж байгаад ирсэн. Надад маш их дараа саад болсон... Японд дүү нь байгаа гэж хэлсэн чинь тэнд очоод ямар нэгэн хүнтэй уулзаагүй. Шал худлаа ярьж байсан. Японд очоод маш их дэлгүүр хэсч маш их юм авсан. Ялангуяа гуталнууд их авсан. Тэнд очихдоо маш их мөнгөтэй байсан. Би жилд 3 удаа Япон руу явдаг. Тэнд очоод би бараг буудалд байдаггүй. Учир нь буудалд маш их мөнгө төлөх болно. Гэтэл Гандолгор надтай хамт байхдаа байнга буудалд байсан. Би буудлын мөнгийг төлж чадахгүй гэж хэлэхэд би төлнө, санаа зоволтгүй гэж хэлдэг байсан. ...” /5хх 183-184/,

гэрч Ц.Цэндмаагийн “...Би 2 жил орчмын өмнө найзаараа дамжуулж Мандахцэцэг, Энхжаргал нартай танилцаж байсан. Энэ хоёр хүн эгч дүү гэсэн. Эдгээр хүмүүс Гэсэр сүмийн дотор байшинд суугаад үзмэрч хийгээд байдаг байсан. Манай найз сайн үздэг гээд байхаар нь очиж үзүүлж байгаад танилцсан. Тэгээд ажил нь бүтэх юм байна. Засал хийлгэ гээд 50.000-100.000 хүртэл төгрөгөөр засал хийж, янз бүрийн жижиг сажиг эд зүйл зардаг байсан. 2016 оны сүүлээр би Богд- Ар хорооллын 24а-1в тоот байраа түрээсэлбэл яах бол гэж асууж байсан юм. Тэгсэн 2017 оны 2 дугаар cap орчим намайг дуудаад очиж уулзахад Жи таймд 2.000.000 төгрөгөөр элссэн гэсэн. Би элсээгүй. Тэгсэн 3 cap орчим нөгөө байраа түрээсэлсэн үү, түрээслэх гэсэн юм гэсэн. Би ч зөвшөөрсөн. Тэгсэн хэсэг чимээгүй болохоор нь эргээд байр түрээслэх юм уу, одоо Японоос хүмүүс ирнэ. Тэгээд түрээсэлнэ гэсэн. Тэгээд удалгүй 2 хоноод залгаад байраа сулла гэхээр нь би ирж үздэг юм уу, би бас нөхөртэйгээ ярьж тохироогүй байгаа гэтэл хурдан сулла, нөхөртэйгөө ярихгүй юу хийж байсан юм гээд Гандолгорыг дагуулж ирж үзсэн. Гандолгор нь хүүхдийн энерги шингэсэн газар байна. Түрээслэнэ гэсэн. Би болохоор би ресторан пабын зөвшөөрөл аваад 5.000.000 төгрөгөөр түрээслэнэ. Та нар арай хямдхан юм түрээслэхгүй юм уу, сургалтын төв ажиллуулах юм бол түрээс нь үнэтэйдэх юм биш үү гэхэд 2 cap сургалт явуулаад 2 сарын дараа Япон хоолны газар болгочихно. Тэр хооронд тусгай зөвшөөрлөө хөөцөлд. Ер нь цаашдаа объект авах юм. Хэдээр зарах вэ гэсэн. Би мкв нь 3.800.000 төгрөгөөр тооцож зарна гэхэд болно, болно, би Япон талдаа хэллээ шүү гэсэн. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 5-нд түрээслэхээр тооцоод гэрээ байгуулсан. Түрээсийн мөнгө cap бүрийн 17-нд хийж байна гэсэн. Гандолгортой гэрээ байгуулсан. Анх нэг жилээр гэрээ байгуупна гэснээ нотариатч дээр очоод нэг сарын гэрээ байгуулна гэхээр нь уурлаад ядаж улирлаар хийнэ гээд улирлаар гэрээ хийсэн. Би барьцаа мөнгө авна гэхэд Энхжаргал Мандахцэцэг нар хоёр эгч нь ард нь бат гээд барьцаа мөнгө авахуулаагүй. Тэгээд эхний 2 cap түрээсийн мөнгөө хугацаанд нь өгч байсан. Гандолгор 2 cap болоод түрээсээ сунгая. Япончууд ирж амжихааргүй боллоо. Ирэхээр нь худалдаж авна гээд эхний гэрээгээ цуцлаад жилээр түрээсийн гэрээ байгуулсан. 6 cap түрээсийн мөнгө хэл амтай өгөөд түүнээс хойш түрээсийн мөнгө өгөхгүй байсан учраас би 2017 оны 8 дугаар сарын 25-нд байраа буцааж авсан. Тэднийг хөөгөөд л гаргасан. Энэ хооронд Гандолгор би зээл хөөцөлдөж байгаа. Чи хэдэн төгрөг хүүтэй нь олоод өгөөч. Би тэрбумын зээл хөөцөлдөж байна. Ганц бичиг баримт янзлах хэрэгтэй байна. Хэдэн төгрөг олоод өгөөч гэсэн. Би хүүхдийнхээ багшаас өөрөө хэрэглэх гэж байгаа гээд 2017 оны 6 дугаар сарын 16-нд 20.000.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй ззэлж авч өгсөн. Гандолгор, Мөнгөнцэцэг хоёр хоёулаа л мөнгө олоод өгөөч, зээл гарах гээд байсан. Мөнгөнцэцэг надаас гуйгаад байхаар нь би найзаасаа асуу гээд найз Баатарынхаа утсыг өгсөн чинь Мөнгөнцэцэг утасдаад Япон явуулаад өгье мөнгө зээлчих гэсэн байсан. Тэгсэн тэр өдөр нь банк хаагаад Баатараа мөнгө өгөөгүй өнгөрсөн. Би тэгээд намайг гуйгаад байхаар нь хүүхдийнхээ багшаас мөнгө авч өгсөн. Тэд эхний сарын хүү 2.000.000 төгрөгийг өгсөн. Дараагийн сарын хүү гэж 500.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш би тэр хүний зээлийн хүүг төлж байгаа. Би хүүхдийнхээ багштай хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байгаа. Уг 20.000.000 төгрөгийг Мөнгөнцэцэгийн хувийн данс руу хийсэн. Мөнгөнцэцэгтэй 20.000.000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуулах гээд чадахгүй байна. Би ч тэд нарт итгээд нөхрийнхөө дүү нарыг Япон явуулах гэж байгаад больсон. Гандолгортой юм ярих гэхээр Мандахцэцэг, Энхжаргал нар өмөөрөөд одоо бүр намайг ална шүү. Монголд бүртгэлтэй хүн байдаг шүү дээ. Амаа хамхиж явахгүй бол хэцүү шүү. Бид нар цагдаа нарын дарга танина. Том, том дарга нар танина. Шүүх, прокурор танина гэдэг. Гандолгор нь Япон явуулах гэж байгаа гэх хүүхдүүдээ цуглуулаад хурал хийхдээ өөрийгөө Тагнуулын Ерөнхий Газрын дарга байсан гээд яриад байсан. Энхжаргал, Гандолгор хоёр одоо чи аятайхан байхгүй бол нэг ч төгрөг олж авч чадахгүй шүү. Мөнгө зээлж гэрээ байгуулах гэж байхад чи утсаар ярьж мөнгө нэхээд бүтэхээ болилоо гэнэ. Бас амралтын өдөр залгахаар амралтын өдөр залгалаа гэнэ. Мөнгөнцэцэг чиний мөнгийг яаж ийж байгаад аваад өгнө, даргын зээл бүтэх гэж байгаа гэдэг. Саяхан би Мөнгөнцэцэг рүү ярихад чи цагдаа шүүхээр битгий яв, эвлэрэлийн гэрээ байгуулъя гэдэг. Өөрсдөө Япон явна гэж 200 орчим хүүхэд бүртгүүлсэн. 120 хүүхэд л явуулна гэж ярьж байсан. Гандолгор 2017 оны 7 дугаар cap орчим Япон яваад ирлээ гээд байсан. Тэгснээ ирэхдээ сонгууль болоод амжихааргүй боллоо гээд байсан. 2017 оны 9 дүгээр сарын 13, 25-нд нэг Япон хүн авчраад хүүхдүүдээс шалгалт аваад байсан. Монгол орчуулагч гээд 2 хүн явж байсан. Тэр үед би залилуулсан гэж бодоогүй болохоор одоо Японууд нь ирж байгаа юм чинь миний мөнгийг өгөх байх гэж бодож байсан. 8 сард нэг хурал хийхээр нь би Япончууд нь ирсэн бол түрээсийн мөнгөө авмаар байна. Хүний мөнгө өгмөөр байна гэхэд Энхжаргал, Мандахцэцэг нар Япончууд нь ирчихсан. Хоёр эгч нь хөдөө гадаа дагуулаад явж байна. Япончууд чинь зөвхөн Япон хоолоо л иддэг юм байна. Зардал их гарч байна. Одоо түрээс мүрээс гээд явахад байрыг чинь худалдаж авах байх. Ийм юманд санаа битгий зов гэсэн. Удалгүй би Мөнгөнцэцэгтэй нь уулзаад Япончууд нь удахгүй ирж байр үзнэ гэсэн. Хэзээ ирэх юм бол гэсэн чинь Мөнгөнцэцэг худлаа. Япончуудыг нь харсан хүн байхгүй.  Би олж хараагүй. Надаас нууцаар уулзаад яваад байдаг юм уу гэсэн. Тэгсэн 2017 оны 9 дүгээр сарын 13, 25-нд нэг хөгшин Япон эмэгтэй ирсэн. Би ч учрыг олохгүй. Аль нь үнэн яриад юу болоод байгааг ойлгохоо больсон гэсэн. ...” /1хх 144-145/,

иргэний хариуцагч М.Чойжинхүүгийн “...Би Д.Ганболдоос 900.000 төгрөг аваагүй. Ямар учраас 900.000 төгрөг авсан гээд байгааг ойлгохгүй байна. Би Д.Ганболдоос 1.000.000 төгрөгийг 2018 онй 8 дугаар сард зээлж авсан бөгөөд уг мөнгийг хүүхдийн тэтгэмжид өгсөн. Харин Д.Ганболдод буцааж өгөөгүй байгаа. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгнө. Миний хувьд 1.000.000 төгрөгийг буцааж өгнө. 900.000 төгрөгийг аваагүй учраас 900.000 төгрөгийг өгөхгүй. ...” /4хх 205/,

иргэний нэхэмжлэгч Р.Энхжаргалын “...Би нийт 4 хүнээс 11.800.000 төгрөгийг өөрийнхөө дансаар аваад бүгдийг нь Гандолгорт бэлнээр болон дансаар өгсөн. Дээрх нийт 11.800.000 төгрөгийн баримтыг манай өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтаар 3 дугаар хавтаст хэргийн 163 дугаар талд Гандолгортой хамт 2018 оны  3 дугаар сарын 05-ны өдөр нотариатаар орж бэлэн мөнгө хүлээн авсан баримт болон тооцоо нийлсэн баримтын хамтаар гаргаж өгсөн байгаа. Уг хэргийн хүрээнд Гандолгорт итгэж өөрийн хамаатан, найз нөхөдийн хүүхдүүдийг Япон руу явуулах зорилгоор Гандолгорын хэлснээр сургалтын төлбөр явах зардал гэдэг нэрээр дээрх хэлсэн 11.800.000 төгрөгийг цуглуулж өгсөн. Энэ мөнгөнөөс би Тэгшбуянд 1.000.000 төгрөг, Бат-Оргилд 500.000 төгрөг тус тус төлсөн. Харин Гандолгорт мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө 10 ширхэг мөнгөн аягийг Андууд ломбардад тавьж 864.000 төгрөгөөр тавьж 700.000 төгрөгийг нь тухайн үед Гандолгорт надад хэлсэн данс болох 5049054668 дугаартай данс руу шилжүүлсэн. Энэ баримтыг шүүх хурал дээр гаргаж өгсөн. Энэ баримт 5 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан байгаа. Ингээд миний бие нийт 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний мөнгө авч Гандолгорт өгсөн мөнгөнөөс буцааж мөнгө төлөх ёстой хүмүүс гэвэл Жаргалсайханд 3.000.000 төгрөг, Лхагвахүүд 3.500.000 төгрөг, Бат-Эрдэнэд 2.800.000 төгрөг, Тэгшбуянд 1.000.000 төгрөг өгөх дутуу байгаа. Нийт 4 хүнд 10.800.000 төгрөг өгөх ёстой. Энэ хэргийн улмаас Гандолгорт итгэж өөрийн хамаатан садны хүүхдүүдийг Япон явчихна гэж итгэж найдаж ойлгож явтал залилан мэхлэгчийн үйлдэлд хууртагдаж явснаа мэдээгүй явсан. Гандолгор нь Япон явуулна гэж олон хүмүүсийг бид нараар цуглуулж бэлэн мөнгийг нь өөртөө авсан мөртлөө шүүх хуралдаан дээр ямар нэгэн мөнгө аваагүй мэтээр улайран зүтгэж байсанд маш их гомдолтой байна. ...” /5хх 179-180/,

иргэний нэхэмжлэгч Б.Мандахцэцэгийн “Би нийт нэр бүхий 27 хүний 44.500.000 төгрөгийг өөрийн дансаар аваад бүгдийг нь Гандолгорт бэлнээр болон түүний бэр Авхаалж, хүү Банзрагч нарын дансаар шилжүүлэн өгсөн... бэр Авхаалжид 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн 5007650693 данснаас Авхаалжийн 5025860280 тоот данс руу 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, дахин 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн... Банзрагчийн 5063375380 тоот данс руу 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн... нийт 56.300.000 төгрөгийн баримтыг манай өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтаар 3 дугаар хавтаст хэргийн 161-164 дүгээр талд Гандолгортой хамт 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нотариатаар орж бэлэн мөнгө хүлээн авсан баримт болон тооцоо нийлсэн баримтын хамтаар гаргаж өгсөн байгаа... Гандолгорын хэлснээр сургалтын төлбөр, явах зардал гэдэд нэрээр дээрх хэлсэн 56.300.000 төгрөгийг цуглуулж өгсөн. Энэ бүхэнд итгээд эцэст нь залилан мэхэлж байсан болохыг нь олж мэдээд манай хамаатан садны хүмүүс маш их хэл ам гаргаж ах дүүсийн тангараг тасрахад хүрсэн. Ингээд миний бие хохирогч нарын хохирлыг яаж ийж байгаад барагдуулаад дараа нь би өөрөө Гандолгортой учраа ольё гэж бодсон... би өөрийн охин Н.Цэлмэгсайханаар 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагаас 10.000.000 төгрөгийн зээл, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Голомт банкнаас цалингийн зээл 15.000.000 төгрөгийн зээл авч надад өгсөн. Уг мөнгийг би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нандинбатын 5024308943 данс руу 4.200.000 төгрөг, Батдэлгэрийн 5034676926 данс руу 1.800.000 төгрөг, Одсүрэнгийн 5750137365 данс руу 1.000.000 төгрөг, Түвшинбаярт 8.500.000 төгрөг, Лхагвасүрэнд 2.000.000 төгрөг, Ган-Эрдэнэд 1.300.000 төгрөг тус тус өгсөн... Гандолгорийн өмнөөс 18.800.000 төгрөгийг хохирогч нарт өгсөн... баримтууд 5 дугаар хавтаст хэргийн 98-100 дугаар талд байгаа. Харин Ган-Эрдэнэд байцаагч Доржбаатараар дамжуулж 1.300.000 төгрөг өгсөн. Энэ талаар Ган-Эрдэнийн ээж Нарангэрэл шүүхэд Мандахцэцэгээс бэлнээр 1.300.000 төгрөг авсан гэж хэлсэн байгаа... 5 дугаар хавтаст хэргийн 107 дугаар талд мэдүүлсэн байгааа. Мөн Бат-Оргилд миний зүгээс өөрийнхөө дансаас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний зүгээс Гандолгорт 3.700.000 төгрөгийг өөрийнхөө тэтгэвэрийн зээлийг аваад өгсөн. Учир нь Гандолгор надад хандан нийслэлээс сургууль цэцэрлэгийн барилгын ажил авах гэж байгаа 5.000.000 төгрөг хэрэгтэй гээд байсан. Би нийт 22.700.000 төгрөг нэхэмжилж байна. Миний мөнгө авч Гандолгорт өгсөн мөнгөнөөс буцааж мөнгө төлөх ёстой хүмүүс гэвэл И.Анхжаргалд 300.000 төгрөг, И.Жавхаланбаярт 300.000 төгрөг, Ж.Ариунболдод 300.000 төгрөг, Ж.Соронзонболдод 300.000 төгрөг, Б.Амарсанаад 300.000 төгрөг, Б.Насанбатад 300.000 төгрөг, Б.Баасансүрэнд 300.000 төгрөг, Б.Осоржамаад 300.000 төгрөг, Б.Ууганбаярт 300.000 төгрөг, И.Баасандалайд 300.000 төгрөг, Б.Содчулуунд 2.000.000 төгрөг, Б.Чулуунтулгад 3.500.000 төгрөг, Ж.Нэргүйд 3.500.000 төгрөг, Ж.Цацралтуяад 3.500.000 төгрөг, Б.Мягмарсүрэнд 1.500.000 төгрөг, Т.Алтангэрэлд 3.000.000 төгрөг, О.Ганзоригт 1.500.000 төгрөг, Лувсандоржид 1.500.000 төгрөг, Оюунболдод 3,000,000, Лхагвасүрэнд 3.200.000 төгрөг, Аюушбаатарт 1.500.000 төгрөг, Бат-Оргилд 1.300.000 төгрөг, Батзаяад 1.000.000 төгрөг, Ган-Эрдэнэд 700.000 төгрөг буцааж төлөх үлдэгдэлтэй байгаа. Нийт одоо 24 хүнд 33.700.00 төгрөг өгөх ёстой үлдсэн. Намайг Гандолгор шүүх хурал дээр намайг мөнгөтэй болоод байр авсан гэж ярьсан. Би тэр байрыг аваагүй. Тэр байр бол манай хүү Наранбатын Түвшинсайханы байр байгаа юм. Манай хүү хувиараа Ховд аймагт сэлбэгийн дэлгүүр ажиллуулж техникийн сэлбэг зардаг байсан. Тэгээд тэндээ ажиллахаа болиод хотод ирээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт IT-ийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Хотод ирээд зарж байсан техникийн сэлбэгээ бөөндөж зараад барааныхаа оронд 2017 оны 7 дугаар сарын 6-ний өдөр Д.Мөнхжаргал гэдэг хүнээс бэлэглэлийн гэрээ хийж 40.000.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны Энгльесийн гудамжны 20-101 тоотод байрлах байрыг 40.000.000 төгрөгөөр Д.Ундмаа, Ж.Батсүрэн нараас худалдаж нотариатаар орж авсан. Энэнд би ямар ч холбоо байхгүй. Энэ асуудлын талаар хуулийн хүрээнд шалгуулахыг хүсэж байна. Учир нь Гандолгор намайг өөрт нь мөнгө өгөөгүй. Харин уг байрыг авсан мэтээр хохирогч нарт ойлгуулж эрүүгийн хариуцлагаас мултрах гэж үзэж байна. Тийм учраас би шалгуулахыг хүсэж байна. Би энэ байртай холбоотой асуудлын талаарх баримтыг танд өгөхөөр авчирсан байна. Хэргийг үнэн зөвөөр шалгаж энэ олон итгэж хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулж авмаар байна. Энэ байдлаас болж ах дүү хамаатан садандаа нэр нүүргүй, нутаг усандаа нэр хүндгүй болоод байна. Хүний итгэлээр ингэж тоглож болдог юм байна гэдгийг Гандолгороос харлаа. Хурдхан хохирлыг авч хохирогч нарт өгмөөр байна. Энэ асуудлаас болж миний бие шөнө ч унтаж чадахгүй сэтгэл санаагаар хохирогч маш их ядарч байна. Надад өөр нэмж ярих зүйл одоохондоо байхгүй. Гандолгор Энхжаргал бид хоёрт Японоос удахгүй мөнгө орж ирнэ. Тайван байж бай. Миний хүүхдүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн талаар огт хэлж болохгүй. Халтар хэдэн төгрөг юу юм бэ хохирогч нарыг би бөөнд нь суулгаж байгаад мөнгийг нь өгчихнө гэж ярьж байсан хүн шүүх хуралдаан дээр тэс өөр зүйл ярьж байсан. Маш их гомдолтой байна. ...”/5хх 181-182/,

иргэний хариуцагч Х.Мөнгөнцэцэгийн “...Надад ямар нэгэн холбоо байхгүй. Би түүний компанид нь хуулийн зөвлөхөөр 2017 оны 4 дүгээр сарын 10-наас 2017 оны 9 дугаар сарын 10-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Би Гандолгороор дамжуулан болон хамаатан садан найз нөхдөө Япон руу явуулахаар ажилалж байсан. Хууртсанаа 2018 онд мэдсэн. Би өөрийнхөө Хаан банкны 5029952452 дугаартай дансаар 40 удаагийн гүйлгээгээр 58.340.000 төгрөгийг авч Гандолгорт бэлэн болон бэлэн бусаар өгсөн. Бэлэн гэдэг нь Гандолгор надаас мөнгө аваад ир гэж хэлээд авдаг байсан. Бэлэн бус гэдэг сургалт явүулж байсан байрны түрээсийн мөнгөнд өгдөг байсан. Мөн Японруу явах мөнгө өгсөн хүүхдүүдэд явахаа болилоо гэж хэлэхээр нь буцааж мөнгийг нь өгдөг ба мөн Гандолгор тухайн үед надад янз бүрийн дансны дугаар өгдөг байсан. Би тэр дансанд нь тухай бүрт нь Гандолгороос гэх утгаар мөнгө шилжүүлдэг байсан. Байрны түрээсэнд нийт 2017 оны 04 дугаар сараас 2017 оны 7 дугаар cap хүртэл нийт 15.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг байрны эзэн Цэндмаагийн Хаан банкны 5032320529 гэсэн дансанд хийсэн. Би хувьдаа 2.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг би авъя гэж хэлээгүй. Тухайн үед Б.Алтангэрэл 500.000 төгрөг, Батхишиг нөхөртэйгөө хамт 1.000.000 төгрөг Г.Мөнхбат 500.000 төгрөг өгсөн. Надад дээрх хүүхдүүд өөрсдөө бүртгэлд оруулж өгсөнд баярлалаа гэж хэлээд надад өгсөн. Гэхдээ энэ мөнгө нийт хохиролд ямар ч хамаагүй. Харин дээрх хэлсэн Г.Мөнхбат гэдэг залууд надад өгсөн 500.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Өөр ямар ч хүнд мөнгө буцааж өгөөгүй. Нэг хүнээс нийт зардалд 5.000.000 төгрөг гэж Гандолгор надад хэлсэн. Түүнээс эхний ээлжинд 1 хүнээс 3.500.000 төгрөг хураана, 120 хүнийг байрилгын туслах ажилд явуулна гэж хэлсэн. Ингээд бүртгүүлсэн 120 хүнээс 104 хүүхэд нь нийт 171.270.000 төгрөг надаар болон Мандахцэцэг, Энхжаргал нараар дамжуулан өгсөн. Харин надаар дамжиж миний дансаар нийт 58.340.000 төгрөг, бэлнээр 28 хүний 24.180.000 төгрөг өгснийг нийт 82.520.000 төгрөгийг Гандолгорт би бэлэн болон бэлэн бусаар дамжуулж өгсөн. Би ажиллаж байх 3 сарын хугацаандаа 4.640.000 төгрөгийн цалин гэж тухайн үед Гандолгорт хэлээд зөвшөөрөлтэйгөөр авч байсан. Би тухайн үед Гандолгорт тухай бүрт нь цалингаа авъя гэхэд чамд хүмүүсээс орж ирсэн мөнгө байвал түүнээс авч бай гэж хэлдэг байсан. Тэгээд би хүмүүсээс орж ирсэн мөнгөнөөс нь авч байсан. Би тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж хэлэхэд Гандолгор надад ажил ихтэй байна. Нэг завандаа гэрээ хийнэ гэж дандаа хойшлуулдаг байсан. Надад мөнгө өгсөн П.Батхишиг, Б.Энхбат нарын 1.000.000 төгрөгийг өгнө. Гэхдээ би энэ мөнгийг анхаасаа өөрөө авна гэж аваагүй юм шүү. Харин Гандолгорт өгсөн дээрх мөнгийг би хувьдаа аваагүй. Тийм учраас би өгөхгүй. Харин Гандолгор төлөх ёстой. Би нийт 2017 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд нийт 57.540.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 24-наас 8 дугаар сарын 2-ний өдөр хүртэл хугацаанд 15.350.000 төгрөг, нийт 72.890.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ тухайн мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлдэж Гандолгороор гарын үсэг зуруулсан баримт байгаа. Байр түрээслэгч Цэндмаагийн Хаан банкны 5032320529 тоот дансанд нийт 20.100.000 төгрөг шилжүүлсэн. Мөн бэлнээр нийт 5.900.000 төгрөг нийт Цэндмаад Гандолгорийн зөвшөөрлөөр 26.000.000 төгрөг өгсөн. Япон явахаар хүүхдүүд мөнгө өгчихөөд явахаа болилоо гээд өгсөн мөнгөө буцааж авахаар нэхэхэд Далайцэрэнд 1.500.000 төгрөг, Буянтөрд 500.000 төгрөг, Цэцэнноровт 500.000 төгрөг, Мөнхтулгад 1.000.000 төгрөг, Хангайд 300.000 төгрөг, Жамсранд 1.000.000 төгрөг тус тус данснад нь хийж буцааж өгсөн. Нийт 4.800.000 төгрөг буцааж Гандолгорын зөвшөөрлөөр өгсөн. Энэ хэргийн улмаас Гандолгорт итгэж өөрийн хамаатан садны хүүхдүүдийг Япон явчихна гэж итгэж найдаж ойлгож явтал залилан мэхлэгчийн үйлдэлд хууртагдаж явсанаа мэдээгүй. Сүүлд буюу 2017 оны 12 дугаар сард мэдсэн. Энэ тухай би анх мэдээд нэр бүхий 6 хүүхдийг миний нэр дээр надад хандуулж цагдаад өргөлдөл гарга гэж хэлсэн. Учир нь энэ бүхэн үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг нь би мэдэх гэж тэгсэн. Би тухайн үед өөрөө ч мэдээгүй залилуулж байсан. Би Гандолгороос удаа дараа Япон талын чинь гэрээ болон Японы талд холбож байгаа хүнтэйгээ холбож өгөөч гэж би гуйдаг байхад миний бизнесийн нууц алдагдана гээд надад худлаа хэлдэг байсан. Намайг Гандолгор аль болох л зайлуулах гээд байгаа. Маш их гомдолтой байна. Хохирлын мөнгийг хурдан гаргуулж хохирогч нарт өгүүлмээр байна. ...”/5хх 186-187/,

иргэний нэхэмжлэгч Р.Энхжаргалын “...Ч.Г нь 2018 оны 12 дугаар сарын үеэр надаас 700.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед би Гандолгороос яах гэж байгаа талаар асуутал татварын мөнгө өгөх гэж байгаа юм. Татварын мөнгөө өгчихвөл мөнгө бүтэх гээд байна. Мөнгө бүтчихвэл хохирогч нарын хохирлын мөнгийг барагдуулах гэж байгаа гэж хэлсэн. Энэ асуудлыг нэмж хэлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ш.Одсүрэн нь манай аавын холын хамаатан байгаа юм. Н.Жаргалсайхан манай бэр Х.Мөнгөнцэцэгтэй холбоо бариад миний Хаан банкны данс руу мөнгөө шилжүүлсэн... 5006829015 дугаартай данс руу Ш.Одсүрэн 2.500.000 төгрөг, Н.Жаргалсайхан 3.000.000 төгрөгийг визний мөнгө гэж шилжүүлсэн. Ч.Гыг өмнө нь Япон улсын виз гаргаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Япон улсын виз гаргуулна гэж бүртгүүлсэн хохирогч нараас виз нь гарсан хүн байхгүй. Би Ч.Гтой нээх их дотно найз нөхөдийн харилцаагүй. Харин 2016 онд Гандолгор намайг Гандан дээр зурхайч хийж байхад  ирж танилцаж байсан. Тэрнээс хойш жирийн холбоотой байсан. Би Ч.Гыг Япон улсын виз гаргах боломжгүй гэдгийг мэдээгүй. Гандолгор надад ярихдаа болгоно, бүтээнэ, виз гаргана гэж хэлдэг байсан. Би Ш.Одсүрэнгээс авсан 2.500.000 төгрөгийг шилжиж орж ирсэн өдрийн маргааш нь 965.000 төгрөгийг нь Гандолгорын хэлснээр Япон улсын визинд бүртгүүлсэн байсан Анур гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 1.535.000 төгрөгийг Гандолгор тухайн үед Хэрмэс төвийн урд байрлах манай гэрт ирж бэлнээр авсан. Тэр үед мөнгө Гандолгор надаас бэлнээр 1.535.000 төгрөгийг авсныг манай хүү Болдбаатар харсан. Тухайн үед манай гэрт өөр харсан хүн байгаагүй. Харин Н.Жаргалсайханаас авсан 3.000.000 төгрөгөө тэр өдөрт нь Мандахцэцэгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мандахцэцэгийн Хаан банкны дансны дугаарыг мэдэхгүй байна. Би Ш.Одсүрэн, Н.Жаргалсайхан нарын мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг аваагүй. Би хохирогч Т.Отгонцэцэгийг танина. Отгонцэцэгийн нөхөр нь манай хүү Хүрэлбаатартай найзууд байгаа юм. Тэгээд тухайн Отгонцэцэг нөхөртэйгөө хамт манай гэрт ирээд Япон улсын визний талаар асуухаар нь би Гандолгорын ярьсныг ярьсан. Манай найз Гандолгор нь Япон улс руу хүмүүс гаргах гэж байгаа гэдгийг нь хэлтэл Отгонцэцэг бүртгүүлэхээр болсон. Би Отгонцэцэгээс гэртээ уулзахдаа 1.000.000 төгрөг бэлнээр авсан. Би Отгонцэцэгээс авсан 1.000.000 төгрөгөө Мөнгөнцэцэгт бэлнээр Богд Ард байрлаж байсан Төрсүлд Бадрах ХХК-ийн оффист аваачиж өгсөн. ...” /3хх 154-155/,

шүүгдэгч Ч.Гын яллагдагчаар өгсөн: “...Би Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ойлгож байгаа. ... Би 2017 оны 01, 02 дугаар сарын үеэс Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 24В байранд Япон улс руу гэрээгээр ажилд явах хүмүүсийг бүртгэж эхэлсэн. Би Япон улс руу хүн гаргаж болохоор юм шиг болохоор нь энэ ажлыг бүтээж болохоор санагдаад эхлүүлсэн. Тэгтэл ажил бүтэлгүйтэж Япон улс руу хүн гаргах ажил маань худлаа болсон. Тухайн үедээ би Япон улс руу явах гэж байгаа хүүхдүүдийг өөийн Төрсүлд бадрах ХХК-ийн нэр дээр бүртгэж эхэлсэн. Би уг ажлыг эхлүүлэх гээд оффис түрээсэлж эхэлж байх үед Мөнгөнцэцэг Мандахцэцэгээр дамжуулж надтай танилцаад хамтарч ажиллахаар болсон. Тухайн үедээ би Япон улс руу явах гэж байгаа хүүхдүүдийг бүртгэх ажлыг би бүгдийг нь Мөнгөнцэцэгт хариуцуулж өгсөн... Би Мөнгөнцэцэгийг Төрсүлд бадрах ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилд авсан... Мөнгөнцэцэг, Мандахцэцэг, Энхжаргал нар намайг Япон улс руу хүн гаргах боломжгүй эсхүл гаргадаггүй гэдгийг мэдээгүй байсан. Цагдаа дээр ирээд энэ талаар мэдэцгээсэн. Би зарим хүүхдүүдэд их бага хэмжээгээр хохирлын мөнгө буцааж төлсөн. Би Б.Батдэлгэрт 2.620.000 төгрөг бэлнээр болон дансаар, У.Нандинбат болон түүний эхнэр Бумандарь нарт 4.350.000 төгрөг бэлнээр, Ц.Мягмарсүрэнд 650.000 төгрөг бэлнээр, Э.Галбадрахт 1.500.000 төгрөг бэлнээр, Б.Энхсаруулд 600.000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Харин бусад хүмүүсийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байхад бүх ажлыг Мөнгөнцэцэг хариуцаж хийдэг байсан... Би Мөнгөнцэцэгтэй тооцоо нийлдэггүй байсан. Мөнгөнцэцэгийн өгсөн мөнгийг тухай бүрт нь авчихдаг байсан. Тэгээд цагдаа дээр шалгагдаж эхэлснээс хойш Мандахцэцэг, Энхжаргал нартай тооцоо нийлж нотариатаар орсон. Харин Мөнгөнцэцэгтэй тооцоо нийлээгүй. Мөнгөнцэцэг бид хоёр анхнаасаа тооцоогүй бэлнээр мөнгөө өгч авалцаад явчихсан болохоор тооцоо гаргахад хэцүү. Би Цэндмаагаас 20.000.000 төгрөг зээлж авсан... Би Төрсүлд бадрах ХХК-ын барилгын тусгай зөвшөөрлөө сунгуулах зорилгоор уг 20.000.000 төгрөгийг Цэндмаагаас авч байсан. ...” /3хх 235-237/ гэсэн мэдүүлгүүд,

Ш.Одсүрэнгийн нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /1хх 16/, Б.Баянжаргалын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /1хх 27-28/, Н.Энхтулгын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /3хх 114-115/, А.Бунддуламын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /3хх 148-149/, Д.Цацралтуяагийн нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /3хх 189/, Х.Мөнгөнцэцэгийн нэр дээрх Хаан банкин дахь Депозит дансны хуулга /1хх 247-250, 2хх 175-187, /4хх 11/, Ч.Гын нэр дээрх Хаан банкин дахь Депозит дансны хуулга /2хх  2/,  Б.Мандахцэцэгийн нэр дээрх Хаан банкин дахь Депозит дансны хуулга /2хх 3-7/, Р.Энхжаргалын нэр дээрх Хаан банкин дахь Депозит дансны хуулга /2хх 8-11/, Ч.Отгонжаргалын нэр дээрх Хаан банкин дахь Депозит дансны хуулга /3хх 202-203/,

Бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх 38, 39, 40, 46, 51, 78, 85, 92, 93, 3хх 77, 104, 112, 118/,

“Төрсүлд бадрах ХХК”-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, тооцоо /1хх 165-190, 191-214, 215-228/, /3хх 29, 121/,

“2018 оны 5 дугаар сарын 1-нд 14 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй 2.500.000 төгрөг Д.Ганболдоор авхуулсан нь үнэн болно. Авсан Ч.Г” гэх гар бичмэл /4хх 161/,

Ч.Г, Х.Мөнгөнцэцэг нарын тооцоо нийлсэн акт /3хх 40-42/,

Ч.Г, Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал нарын тооцоо нийлсэн акт, өмгөөлөгчийн хүсэлт /3хх 161-164/,

Төрсүлд бадрах ХХК-ийн тамгатай гар бичмэл, Мөнгөн шилжүүлгийн баримтууд /2хх  199-203/,  

Х.Мөнгөнцэцэгийн дансны орлого, зарлага, буцаалт болон бусад бэлэн бус зарлага, Ч.Гт бэлэн мөнгө өгсөн тооцоо, түрээслэгч Ц.Цэндмаад өгсөн мөнгөний мэдээлэл /3хх 168-171/,

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...Төрсүлд бадрах ХХК-ийн тухайд Монгол Улсын иргэдийг Япон Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл аваагүй байгууллага болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэх агуулга албан бичиг, хавсралтууд /2хх 57-59/,

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/3291 дүгээр “Төрбадрах сүлд ХХК нь 2014 оноос хойш татварын тайлан ирүүлээгүй байна” гэх албан бичиг, хавсралтын хамт /2хх 62-63/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд, дүрэм, тайлангийн тэнцэл, хөрөнгийн жагсаалт /2хх 70-85/,

БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2897 дугаар “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралтын хамт /2хх 86-159/,

Хаан банкны 2020 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн 29/5453 дугаар “...АТМ637 байршил БЗД Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Жетро супермаркет дотор” гэх албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 50/8675 дугаар албан бичиг /6хх 174, 227/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх 191/,

Түрээсийн гэрээний хуулбар /3хх 44-45/,

Хохирол хүлээн авсан тухай гар бичмэлүүд, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд /3хх 49, 50, 70, 71, 72, 165-167/, хохирлын тооцоо /7хх 173-177/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Гыг үргэлжилсэн үйлдлээр “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Гыг үргэлжилсэн үйлдлээр “хуурч ...зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулсан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Х.Даваахүү “...шинжээч томилж гарын үсэг Ч.Гынх мөн бишийг тогтоолгох нь хэргийг үнэн зөв тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайн хэрэгт эдийн засгийн хөндлөнгийн шинжээч томилуулах нь чухал ач холбогдолтой байгаа тул тогтоолыг хүчингүй болгох дээрх ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

 Шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Ж.Батбаяр “...Ч.Г анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн авсан хохирол төлбөр хэргийн хүрээгээр чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд шүүх хуралдаанд энэ талаар шалгавал зохих зүйлийн талаар өөрийн хүсэлтээ илэрхийлж мэдүүлж байсан. Мөн миний үйлчлүүлэгч нь хохирлыг мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэмжээгээр барагдуулсан. Хавтас хэрэгт мөнгө хүлээж авсан баримтуудад зурагдсан гарын үсэг Ч.Гын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд энэ талаар шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Ч.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал, Х.Мөнгөнцэцэг нарыг дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Ч.Г нь Япон улсад ажиллах иргэдийг зуучлах талаар ямар нэг  зөвшөөрөлгүй,  энэ талаар үйл ажиллагаа явуулах эргүй хуулийн этгээд  “Төр сүлд бадрах” ХХК-ийн нэрээр Япон улсын ямар нэг байгууллага, хуулийн этгээдтэй хэлэлцэн тохирсон зүйлгүй байж тухайн улсад зуучлан ажилд оруулна, тэндерийн мөнгө удахгүй орууд ирнэ, мөнгө зээлээч, ахлагчийн сургуульд хүүхэд оруулж өгнө гэх зэргээр  итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  хохирогч нараас хуурч мэхлэх аргаар их хэмжээний мөнгийг авч, залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна.

Хэрэгт буй баримтаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг бүрэн нотлогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Г нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байжээ.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мөнгө хүлээн авсан баримтанд байгаа гарын үсгүүдийг Ч.Гынх мөн эсэхэд эргэлзээтэй гэж байгаа боловч гэрч хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр Ч.Г нь “Төр сүлд бадрах” ХХК-ныг үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаар тус компанийн захирлын хувьд мөнгийг авч байсныг хохирогч С.Эрдэнэбаярын “...Баримт дээр захирал Гандолгор өөрөө гарын үсэг зураад тамга дарж өгсөн. ...” /1хх 47-50/, хохирогч Ц.Бямбасүрэнгийн “...Мөнгөнцэцэгт мөнгөө өгөхөд Гандолгор хараад сууж байсан. Баримт өгөөд хоёул гарын үсэг зурж өгсөн. Би 1.900.000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн. ...”/1хх 57-59/, хохирогч Х.Лхагвахүүгийн “...Тухайн баримт дээр Гандолгор, Мөнгөнцэцэг нар гарын үсгээ зурсан байсан ба тамгаа дар гэж шаардахад одоогоор тамга байхгүй байна гээд тамга дарж өгөөгүй. ...” /5хх 155-156/ гэх мэт гэрч, хохирогч,иргэний хариуцагч, нэхэмжлэгч нарын удаа дараагийн мэдүүлгээр Ч.Г нь орлогыг өөрөө авдаг, мөн бэлэн мөнгөний орлогын баримтанд  гарын үсгээ өөрөө зурдгийг гэрчилдэг.

Иргэний нэхэмжлэгч, Б.Мандахцэцэг, Р.Энхжаргал нар нь өөрийн хамаатан садан, найз нөхөд, таньдаг хүмүүсээ “Төр бадрах” ХХК-иар дамжуулан Япон улсад ажилуулахаар явуулна гэж өөрсдөө ч мөн итгэн олон тооны хүмүүсийг бүртгүүлсэн, үүний улмаас хүмүүсийн дарамтанд орж хохирол төлбөрийг бусдад төлсөн талаараа мэдүүлдэг бөгөөд тэднийг уг мөнгийг Ч.Гтой бүлэглэн үйлдсэн талаар баримт хэрэгт байхгүй, иргэний нэхэмжлэгчээр  тогтоосон нь хууль зөрчөөгүй.

Иргэний хариуцагч  Х.Мөнгөнцэцэгийг шүүгдэгч Ч.Г нь компанидаа хуулийн зөвлөхөөр ажилд авч байна гэж ажилд оруулсан боловч, Х.Мөнгөнцэцэгийг нягтлан бодох, болон, хүн бүртгэх, ажилуудыг хийлгэж байсан гэдэг  бөгөөд Х.Мөнгөнцэцэгийг ажилд томилсон тушаал байхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, Х.Мөнгөнцэцэг нь ажил олгох зуучлалтай холбоотой гэмт үйлдлийг Ч.Гтой үйлдсэн талаар баримт мөн байхгүй байна.

Р.Энхжаргал, Б.Мандахцэцэг, Х.Мөнгөнцэцэг нарын нэр бүхий хохирогч нараас дансаар болон бэлнээр хурааж авсан мөнгийг шүүгдэгч Ч.Г авч байсан болохыг тэдний гэрч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүд, дансны хуулгууд, “Төрсүлд бадрах” ХХК-ны бэлэн мөнгөний орлогын баримтууд, Ч.Г, Р.Энхжаргал, Б.Мандахцэцэг  нарын тооцоо нийлсэн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд иргэний харицагчаар төлөх хохирол төлбөргүй байна.

Анхан шатны шүүхээс энэ талаар гаргасан  дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх үзсэн бөгөөд хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Ч.Гын үйлдсэн хэрэгт бусад оролцогчийн гэмт буруутай үйлдэл буй эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзлээ.       

            Иймд шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 757 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Н.БАТСАЙХАН

           

                               ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

 

                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ