| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0122/э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2017-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Ц
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Хг хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагч Б.Аыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … 0.5 литрийн Ерөөл архи авч Б гэх найзындаа очиж Б, Ббид гурав хувааж уучихаад би тэднийхээс гарч яваад төвд 58 дугаар байрны гадаа очоод зүс таних ахтай юм яриад толгойг нь илж байтал Х хүрч ирээд чи яасан том болчихсон юм бэ гээд намайг барьж аваад толгой руу цохиод газар унагасан. Би босч ирээд халаасандаа гараа хийхэд хүрэн иштэй хутга байхаар нь айлгах санаатай гуя руу нь чичтэл дүрчихсэн, дахиад над руу айхгүй дайрахад нь дахиад хутгаараа чичтэл зүүн талын чээж рүү нь орчихсон юм. Х зугтаагаад явчихсан намайг тэнд байхад нэг цагдаа ирээд барьж авах гээд цохиод авахаар нь би барьж байсан хутгаараа айлгах санаатай далайхад нөгөө цагдаа баруун гараараа хаах гэж байтал л гарыг нь хутгалчихсан гэсэн мэдүүлэг /хх 83-84/,
Хохирогч Н.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 сарын 19-ний өдөр намайг 78 дугаар байрны гадаа хүмүүстэй байтал зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу нилээн согтуу бид нар дээр хүрч ирээд хамт сууж байсан Ч гуайн толгойг цохих шиг болсон би чи настай хүний толгой түрүү цохиод яагаад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө залуу өмнөөс хэрэлдээд над уруу дайраад барилцаад авсан тэгтэл миний чээж гар уруу гараараа цохих шиг болсон ба тэгэхэд хутгалчихсан байсан. Тэр залуугийн гарт нь хутга байгаа харагдсан гэсэн мэдүүлэг /хх 16-18/,
Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 54 минутанд Зүүнбаян багийн эмнэлгээс сувилагч Н гэх хүн над руу утсаар яриад эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ гэж мэдэгдсэний дагуу цагдаагийн дүрэмт хувцсаа өмсөөд эмнэлэг явахаар байрныхаа орцноос гартал байрны хойд талд хүмүүс хэрэлдэх чимээ гарахаар нь би … байрны булангаар эргэтэл зүс таних эрэгтэй хүн өөдөөс хутга бариад далайж над руу дайрахад би хойшоо ухрахад миний өөдөөс хутгаа бариад алнаа гэж орилоод дайрахад нь би зүүн гарыг барьж аваад хутга барьсан баруун гарыг нь барьж авах гэтэл миний баруун гарын дотор хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээд би нөгөө зүс таних эрэгтэй хүний зүүн гарыг нь тавиад хойшоо ухрахад дахин над руу хутгаа далайн дайрч дахин миний баруун талын шууны гадна хэсэгт дахин 1 удаа хутгалсан гэсэн мэдүүлэг /хх 21-22/,
Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: Та 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед … Б, Н, Х бид дөрөв 78 дугаар байрны урд 5 давхар байшингийн сүүдэрт сууж байхад Агэж дууддаг залуу бид дөрөв дээр ирсэн. Бид нарыг сууж байхад Ч гэж дууддаг ах мөн ирээд бид нарын хажууд сууж байхад дэлгүүрийн хажуу талаас үл таних залуу бид тав дээр ирээд Ч гэх ахын толгой руу гараараа хүрээд нудрахад нь А нөгөө үл таних залууг чи яагаад настай хүний толгойд хүрээд байгаа юм гэж хэлэхэд нөгөө үл таних залуу Ахоёр маргалдсан. Х ах миний талд завилаад сууж байгаад нөгөө үл таних залууг чи яагаад настай хүнийг хүндэлдэггүй юм бэ гэж хэлэхэд нөгөө үл таних залуу Х дээр ирж толгой руу нь гараараа түлхсэн. Х ах нөгөө үл таних залууг гараас түлхэхэд нөгөө үл таних Х ахыг 2 цохих шиг болоод Х цаашаа гүйгээд машины хойгуур ороход нөгөө үл таних залуу баруун гартаа хутга бариад далайчихсан ална хядна гээд зогсож байсан. Х ах машины хойноос намайг хутгалчихлаа гээд дуудахад нь би очсон ба Х ахын чээжний зүүн талаас цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 26/,
Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө Ц, Б бид гурав 0.5 литрийн Ерөөл архи гаргаж хувааж уусан. Архиа ууж дуусаад нөгөө хоёр дэлгүүрээс нэг 0.5 литрийн Ерөөл архи авчираад бид гурав хувааж уугаад тэр хоёр манайхаас гараад явсан. Гэтэл орой нь Ц багийн цагдаа Аыг мөн төмөр замд ажилладаг Х хоёрыг хутгалсан гээд гавлуулчихсан байрны гадаа байсан гэсэн мэдүүлэг /хх 27-28/,
Гэрч Ю.Чгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед байшингийн сүүдэрт Х,А, Б нарын хамт сууж байтал урд гэр байранд байдаг зүс таних согтуу залуу хүрч ирээд миний толгойг илээд гар барьсан тэгэхэд нь хажуунаас чи яахаараа настай хүний толгой дээр хүрдэг юм бэ гээд үүнээс болж маргасан. Х босч ирээд нөгөө залуутай маргаад цохилцоод байснаа байшин тойроод явчихсан. Орой нь нөгөө зүс таних согтуу залуу Хг хутгалаад барих гээд ирсэн цагдааг хутгалсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 29-30/,
Гэрч Ч.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Ц нь надаас нэг гутал зээлээр авсан юм 2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө би гутлынхаа мөнгийг авахаар Цынд очиход мөнгийг чинь олж өгье гээд бид хоёр тэдний гэрээс гараад А гэх залуугийнд очсон. А нэг залуутай хамт байсан ба нэг шил архи гаргаж ирээд А, Ц бид гурав хувааж уусан. … Тэр өдөр Ц надаас салж яваад архи ууж хүн хутгалсан сураг байсан гэсэн мэдүүлэг /хх 31-32/,
Гэрч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед шиг санаж байна 58 дугаар байрны гадаа сүүдэрт Х, Ч гуай,А бид нар юм яриад сууж байтал нэрийг нь мэдэхгүй зүс таних согтуу залуу хүрч ирээд Ч ахын толгойг илээд байхаар ньА, Х хоёр чи болиоч настай хүнийг гэхэд нөгөө залуу өмнөөс хэрэлдээд тэгтэл хүрэн иштэй урт хутга өмднөөсөө гаргаж ирээд Хгийн зүүн суга, баруун цавинд нь хутгалчихсан … эргээд өөрийнхөө дэлгүүрийн гадаа яваад очтол багийн цагдаа Б.А гэрээсээ хувцастайгаа гараад ирэхэд нь Хг хутгалсан хүн энэ явж байна гээд нөгөө согтуу залууг заагаад өгчихсөн юм. Ингээд А цагдаа яваад очтол нөгөө согтуу өмнөөс нь муудалцаад А цагдаагийн гарыг хутгалсан юм гэсэн мэдүүлэг /хх 33-34/,
Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Ц нилээн согтуу тааралдаад эгчээ би өлсөөд байна гэхээр нь худалдаж авсан тахианыхаа гуяыг өгөхөд Ц би хүн хутгалчихлаа гэсэн энэ үед манай багийн цагдаа А байрнаас гараад иртэл л өмнөөс нь хэрэлдээд барилцаад авсан тэгтэл цагдаагийн гарнаас нь цус гараад Ц гартаа хутга барьчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 35-36/,
Гэрч Б.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр намайг хоёр хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотод ажилтай явж байтал орой манай хадам ээж утсаар яриад Х хүнд хутгалуулаад эмнэлэгт байна гэж анх хэлсэн. Ингээд би тэр оройноо Улаанбаатар хотоос гараад аймгийн төвд ирсэн тэгэхэд нөхөр маань аймгийн эмнэлэгт ирчихсэн Ц гэх хүнд хоёр удаа хутгалуулсан байсан гэсэн мэдүүлэг /хх 37-38/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Б.Аын биед баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хАрна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 56/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Н.Хгийн биед цээжний зүүн гадна дээд хэсэг, баруун гуяны урд дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хАрна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 67/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Шинжээчид ирүүлсэн хохирогч Аын өмсөж явсан цагаан өнгийн цагдаа цамцны зүүн энгэрт 55 мм хэмжээтэй зүссэн уранхай байна. 55 мм хэмжээтэй зүссэн уранхай нь ир үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас үүссэн уранхай байна. 55 мм хэмжээтэй уранхай нь шинэ зүссэн уранхай байна гэжээ. /хх- 60 /,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. хохирогч Н.Хгийн өмсөж явсан дөрвөлжин шоотой улаан эрээн өнгийн срочкон цамцанд 2,7*0,8см, 1,2*1,3 см хэмжээтэй эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай, 2,2*0,5 см, 16,3 см хэмжээтэй зүссэн уранхай, саарал богино өмд, улаан хүрэн өнгийн дотоож зэрэгт 3,5 см, 43,5 см, 54 см, 23,5 см, 23 см хэмжээтэй шинэ уранхай үүссэн байна. 2. 2,2*0,5 см, 16,3 см хэмжээтэй, 3,5 см, 43,5 см, 54 см, 23,5 см, 23 см хэмжээтэй уранхайнууд нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас үүссэн шинэ уранхай байна гэжээ /хх-72 /,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Хг хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагч Б.Аыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хАралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Би босч ирээд халаасандаа гараа хийхэд хүрэн иштэй хутга байхаар нь гуя руу нь чичтэл дүрчихсэн, дахиад над руу айхгүй дайрахад нь дахиад хутгаараа чичтэл зүүн талын чээж рүү нь орчихсон юм. Х зугтаагаад явчихсан намайг тэнд байхад нэг цагдаа ирээд барьж авах гээд цохиод авахаар нь би барьж байсан хутгаараа айлгах санаатай далайхад нөгөө цагдаа баруун гараараа хаах гэж байтал л гарыг нь хутгалчихсан гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … миний чээж гар уруу гараараа цохих шиг болсон ба тэгэхэд хутгалчихсан байсан. Тэр залуугийн гарт нь хутга байгаа харагдсан гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: … байрны булангаар эргэтэл зүс таних эрэгтэй хүн өөдөөс хутга бариад далайж над руу дайрахад би хойшоо ухрахад миний өөдөөс хутгаа бариад дайрахад нь би зүүн гарыг барьж аваад хутга барьсан баруун гарыг нь барьж авах гэтэл миний баруун гарын дотор хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээд би нөгөө зүс таних эрэгтэй хүний зүүн гарыг нь тавиад хойшоо ухрахад дахин над руу хутгаа далайн дайрч дахин миний баруун талын шууны гадна хэсэгт дахин 1 удаа хутгалсан гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: … нөгөө үл таних залуу баруун гартаа хутга бариад далайчихсан ална хядна гээд зогсож байсан. Х ах машины хойноос намайг хутгалчихлаа гээд дуудахад нь би очсон ба Х ахын чээжний зүүн талаас цус гарч байсан гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Ц багийн цагдаа Аыг мөн төмөр замд ажилладаг Х хоёрыг хутгалсан гээд гавлуулчихсан байрны гадаа байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ю.Чгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … нөгөө зүс таних согтуу залуу Хг хутгалаад, барих гээд ирсэн цагдааг хутгалсан гэж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: … Тэр өдөр Ц надаас салж яваад архи ууж хүн хутгалсан сураг байсан гэсэн мэдүүлэг, гэрч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: … хүрэн иштэй урт хутга өмднөөсөө гаргаж ирээд Хгийн зүүн суга, баруун цавинд нь хутгалчихсан … А цагдаа яваад очтол нөгөө согтуу өмнөөс нь муудалцаад А цагдаагийн гарыг хутгалсан юм гэсэн мэдүүлэг, гэрч Т.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Ц би хүн хутгалчихлаа гэсэн энэ үед манай багийн цагдаа А байрнаас гараад иртэл л өмнөөс нь хэрэлдээд барилцаад авсан тэгтэл цагдаагийн гарнаас нь цус гараад Ц гартаа хутга барьчихсан байсан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Х хүнд хутгалуулаад эмнэлэгт байна гэж анх хэлсэн. … нөхөр маань аймгийн эмнэлэгт ирчихсэн Ц гэх хүнд хоёр удаа хутгалуулсан байсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 280, 288 дугаарт шинжээчийн дүгнэлтүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны..., 049 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Цыг хоёр хүнийг болон албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.А, Н.Х нар нь мөрдөн байцаалт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй хутгыг усгахаар шийдвэрлэлээ. Ш
үүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарт бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэн нь гэж үзэн ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ялгамжтай байдлаар тооцлоо
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-г хоёр хүнийг болон албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-н цагдан хоригдсон 2 хоногийн буюу 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй хутгыг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД