Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/04238

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/04238

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******ан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Төрболд, Д.*******улан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

*******ариуцагч: 

Төрд учирсан хохирол 9 677 052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

хариуцагчийн төлөөлөгч*******,

нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авав.

ТОДОР*******ОЙЛО******* нь: 

1. Нэхэмжлэгч ********** хариуцагч*******т холбогдуулан Төрд учирсан хохиролд 9 677 052 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Төрийн албаны зөвлөлийн зүгээс төрд учирсан хохирлыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албанаас төрийн албан хаагчийг хууль бусаар одоо томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой шүүхийн шийдвэрийг авч бүртгэл хөтөлсний дагуу, шүүхийн шийдвэр дээр үндэслэж******* *******өдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн******* гэдэг тушаалаар Баян-Өлгий аймгийн *******үүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга *******.*******ийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Улмаар *******.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарч, Дээд шүүхийн тогтоолоор *******.*******ийг Баян-Өлгий аймгийн *******үүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, сайдын гаргасан тушаалыг хүчингүй болгож, тухайн үед ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг *******ууль зүйн дотоод хэргийн яамны сайдын хөрөнгө хуваарилах тушаалын дагуу эхнийх нь 5 273 647 төгрөгийг гаргасан. Улмаар дахин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсний дагуу ********* гэдэг шүүхийн шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсний дагуу *******ууль зүй дотоод хэргийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах 80 дугаар тушаалаар 4 403 405 төгрөг, ингээд нийт 9 677 052 төгрөгийг улсын төсвөөс буюу *******ууль зүй дотоод хэргийн сайдын багцаас хөрөнгө хуваарилах тушаалын дагуу тус тус *******.*******д олгогдсон байгаа. Энэ талаар нотлох баримтыг цуглуулаад, нотлох баримтын шаардлагыг хангаад, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд*******өөс нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. *******өөн хэлэлцэх хугацааны хувьд Төрийн албаны тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж байгаа гэж үзэж байна. *******оёрдугаарт Захиргааны хуулийн дагуу шалтгаант холбоо үр дагавар гэж байгаа. Анх энэ сайд *******.*******ийг албан тушаалаас нь чөлөөлөөгүй байсан бол захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд болон улмаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр ингэж төрд хохирол учрахгүй байсан юм гэв.

2. *******ариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******ариуцагчийн төлөөлөгчийн хувьд*******ийн гаргасан 9 677 052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар дээрх хохирлыг нэхэмжилсэн. Гэтэл дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, илт болгоомжгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм буруу учирсан эсэхийг бодитоор тогтоох, улмаар гэм бурууг учруулагч этгээд, учирсан гэм буруугийн шалтгаант холбоог шаарддаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заасны дагуу төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалын эрхэлж байгаа, эрх үүргээ хэрэгжүүлэхийн төлөө төрөөс цалин хөлс авч ажиллаж байгаа, баталгаагаар хангагдан, ажиллаж байгаа этгээдийг хэлдэг. Гэтэл хариуцагчийн хувьд Монгол улсын их хурлын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн дугаар Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын 2 дахь хэсэгт Монгол улсын ерөнхий сайд*******ыг огцруулсантай холбогдуулан түүний тэргүүлсэн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, энэ үндэслэлийн хүрээнд *******өдөлмөр нийгэм хамгааллын сайд үүрэгт ажлаасаа 2017 оны 10 сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс иргэн *******.*******ийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 сарын 20-ны өдрийн******* дугаар тогтоол гарч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гарсан гомдлыг хангахгүй орхисон байж байна. Өөрөөр хэлбэл 3 шатны шүүхийн шийдвэр гараад тухайн захиргааны маргаан бүхий захиргааны актыг буюу*******ын гаргасан эрх зүйн актын үндэслэлийн хүрээнд 3 шатын шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ захиргааны 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу *******ууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай дугаар тушаалаар *******.*******д 5 273 647 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Гэтэл 3 шатны шүүхийн шийдвэр гарчхаад байхад, эрх бүхий албан тушаалтан нь цаг тухайд нь биелүүлээгүйн улмаас тухайн маргаан үргэлжилсэн. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай ****** дугаар тушаалаар тухайн ажилтны цалин хөлсний маргаан үргэлжилж, нөхөн олговрын хэмжээ нэмэгдэж, хохирлыг хариуцагч хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Тухайлбал тухайн тэр маргааны хувьд ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах байсан. Цаг хугацааны хувьд болбол 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны 4 397 905 төгрөгийг нэхэмжилж, нэмсэн байдаг. Тэгэхээр хариуцагчийн хувьд энийг хариуцах хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй. Түүнчлэн тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол, бүрийг үндэслэж нарийвчилсан шийдвэр гаргах ёс зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэх үүргээ тухайн захиргааны байгууллагаас хэн биелүүлсэн, хэн хэрхэн биелүүлэх ёстой байсан талаар мөн хохирол тооцон гаргуулах этгээд хэн байсан зэргээс шалтгаалан хариуцагчаа зөв тодорхойлох шаардлагатай болж байгаа юм. Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч гэдэг тодорхойлолтод хэн байсан, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрх үүрэгтэйгээр оролцож байсан этгээдээс шалтгаалж хариуцагчийн асуудлыг зөв тодорхойлох асуудал яригдана. Түүнчлэн Иргэний хуулийн хууль 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө, 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан. Тиймээс хариуцлага хүлээх этгээд хэн байсан бэ гэдэг дээр цаг хугацааны хувьд анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаасаа хохирогчийн гэм буруу, гэм хор учирсан байдал, эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх асуудал Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгах зохицуулалт үүсэж байгаа юм. Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргадаг. Гэтэл буруутай албан тушаалтан хэн байсан бэ гэдэг үндэслэлийг би сая хэллээ. Нөгөө талаас тухайн цаг хугацааны хувьд авч үзэхэд шүүхийн тогтоол, шийдвэрийн хүрээнд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төрийн албаны тухай хууль 2019 оноос өөрчлөгдөөд одоо шинээр мөрдөгдөж байгаа гэж байна. Гэтэл энэ 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн зохицуулалтаар нэхэмжлэх эрх нь урьдын хүчингүй болсон хуулийн яг ижил зохицуулалтаар*******д нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан гэдгийг хэлмээр байна гэв.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,*******ийн 2022.02.22-ны өдрийн дүгээр тогтоол,*******ийн 2023.08.23-ны өдрийн дүгээр төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, *******өдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016.12.09-ний өдрийн дугаар тушаал, хавсралт, *******ууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн дугаар тушаал, 2021.05.13-ны өдрийн, 2017.12.19-ны өдрийн төлбөрийн хүсэлтүүд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.16-ны өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн **********дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.09.20-ны өдрийн******* дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.30-ны өдрийн ***************дүгээр шийдвэр, *******ууль зүй дотоод хэргийн сайдын 2017.12.14-ний өдрийн дугаар тушаал, хавсралт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-48,106-110/

 

4. *******ариуцагчаас итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 58, /

5. Шүүх талуудын хүсэлтээр Улсын их хурлын тамгын газрын 2023.11.22-ны өдрийн ********* дугаар албан бичиг, Улсын их хурлын 2017.09.07-ны өдрийн дугаар тогтоол, Улсын их хурлын 2017.10.20-ны өдрийн дүгээр тогтоол, *******ууль зүй, дотоод хэргийн яамны 2023.12.06-ны өдрийн ******* дугаар албан бичиг, *******ууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн ******** дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаал, хавсралт, *******ууль зүй, дотоод хэргийн сайдын 2017.11.20-ны өдрийн ***** дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаал, хавсралт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.12.13-ны өдрийн ******** дугаар албан бичиг 2017.12.19-ний өдрийн төлбөрийн хүсэлт зэргийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 73-76, 83-105/

ҮНДЭСЛЭ******* нь:

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н.Номтойбаяр *******өдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ****** гэдэг тушаалаар Баян-Өлгий аймгийн *******үүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга *******.*******ийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Улмаар *******.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж *******.*******ийг Баян-Өлгий аймгийн *******үүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, сайдын гаргасан тушаалыг хүчингүй болгож, тухайн үед ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг *******ууль зүйн дотоод хэргийн яамны сайдын хөрөнгө хуваарилах тушаалын дагуу эхнийх нь 5 273 647 төгрөгийг гаргасан. Улмаар дахин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсний дагуу шүүхийн шийдвэр гарч, *******ууль зүй дотоод хэргийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах 80 дугаар тушаалаар 4 403 405 төгрөг, нийт 9 677 052 төгрөгийг улсын төсвөөс буюу *******.*******д олгогдсон. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд*******өөс нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. гэж тайлбарласан.

3. *******ариуцагч татгалзлын үндэслэлээ ...хариуцагчийн хувьд Монгол улсын их хурлын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн дугаар Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын 2 дахь хэсэгт Монгол улсын ерөнхий сайд*******ыг огцруулсантай холбогдуулан түүний тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, энэ үндэслэлийн хүрээнд *******өдөлмөр нийгэм хамгааллын сайд үүрэгт ажлаасаа 2017 оны 10 сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн. Захиргааны 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу *******ууль зүй дотоод хэргийн сайдын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай дугаар тушаалаар *******.*******д 5 273 647 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Гэтэл 3 шатны шүүхийн шийдвэр гарчхаад байхад, эрх бүхий албан тушаалтан нь цаг тухайд нь биелүүлээгүйн улмаас тухайн маргаан үргэлжилсэн. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай дугаар тушаалаар тухайн ажилтны цалин хөлсний маргаан үргэлжилж, нөхөн олговрын хэмжээ нэмэгдсэн байдаг. Үүнийг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ... Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргадаг. Гэтэл буруутай албан тушаалтан хэн байсан бэ гэдэг үндэслэлийг би сая хэллээ. Нөгөө талаас тухайн цаг хугацааны хувьд авч үзэхэд шүүхийн тогтоол, шийдвэрийн хүрээнд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж, маргасан.

4. *******эрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. *******ариуцагч******* нь *******өдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн****** дугаар тушаалаар *******.*******ийг Баян-Өлгий аймгийн *******үүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Дээрх тушаалыг *******.******* нь эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг, тус шүүхийн 2017 оны 5 дугаарын сарын 16-ны өдрийн **** дугаар шийдвэрээр *******өдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******, **** дугаар тушаалуудыг хүчингүй болгож, *******.*******ийг Баян-Өлгий аймгийн *******үүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд...эгүүлэн тогтоосугай. гэж шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шийдвэрийн үндэслэлд ...нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн, байгууллага нь өөрчлөн байгуулагдаагүй байх тул тэдгээрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй *******өдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *****, ***** дугаар тушаалуудыг хүчингүй болгож, *******.*******ийг Баян-Өлгий аймгийн *******үүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албадан тушаалд... эгүүлэн тогтоох нь зүйтэй. *******.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин 5 203 447 төгрөгийг *******өдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

6. *******өдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас *******.*******ийг ажилд нь эгүүлэн томилоогүйн улмаас *******.******* нь 2018 оны 6 дугаарын сарын 07-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 317 905 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 85 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ************* дугаар шийдвэр гарсан байна.

Уг шийдвэрээр *******өдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 4 403 405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч *******өдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгасугай гэж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрүүдийн дагуу *******ууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ****** дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаалаар 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *******.*******ийн *******аан банкны **********тоот дансанд 4 403 405 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******.*******ийн *******аан банкны *********** тоот дансанд 5 273 647 төгрөгийг тус тус шилжүүлж төлсөн нь тогтоогджээ.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т *******уульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна. гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхээр, мөн Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг юм.

8. *******ариуцагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаарын сарын 16-ны өдрийн **** дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжлэгч******* нь хуульд заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэснийг хэтрүүлсэн гэж маргаж байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т *******уульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж заасан.

Өөрөөр хэлбэл,*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол шаардах эрх Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаа болох 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 5 жил өнгөрсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэснээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч нь дээрх хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд шаардах эрх нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн дагуу үүсэж байгаа ба *******ууль зүй дотоод хэргийн сайдын багцаас хөрөнгө хуваарилсан асуудлыг сүүлд мэдсэнээр шаардах эрх үүссэн гэж тайлбарласан байна.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т******* нь төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргахэрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

9. Нөгөөтэйгүүр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр шийдвэрээр *******өдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 4 403 405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******.*******д олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гарсан хэдий ч уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр хүчин төгөлдөр шийдвэрийг цаг тухайд нь биелүүлээгүйгээс үүссэн үр дагаврыг хариуцагч*******аас шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Шүүх 2023.11.10-ны өдрийн Баянгол, *******ан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын ***** дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгчд шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн ба мэдэгдэх хуудсыг гардаж авсан, утсаар холбогдоход за ойлголоо. гэсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нар нь иргэдийн төлөөлөгч Д.Энтуяаг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргав./

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТОО******* нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас Төрд учирсан хохиролд 9 677 052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨН*******ЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ТӨРБОЛД

Д.*******УЛАН