Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0575

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхз******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овгийн Д*******гийн Д*******э, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагч Ц.Н, Б.З*******, П.У, Ч.Л,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Л нарын хоорондын *******сын байцаагчийн актыг хүчингүй болгу*******ах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 тоот актаар “Хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон” гэсэн үндэслэлээр Д.Д*******ийн тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоожээ.

            1.2. Нэхэмжлэгч Д.Д*******ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагч Ц.Н, Б.З*******, П.У, Ч.Л нарт холбогду*******ан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 тоот актын хавсралт 3-ын 3-т бичигдсэн Д.Д*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д.Д*******э нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 536 тоот шийдвэрээр Архангай аймгийн Барилга Угсралтын конторт 1976 оны 06 сарын 26-ны өдрөөс 1978 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бетон угсрагчаар, мөн аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд бетон угсрагч, өрөгчөөр, Барилгын Г******* пүүст 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бетон угсрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Д.Д*******ийг 2017 оны 02-р сараас эхлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг тогтоосон 2020 оны 11 сарын 06-ны өдөр Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Д******* овогтой Д*******ийн тэтгэвэр тогтоолтын үндэслэлийг анхан шатны баримтад т*******гуурлан шалгахад Архангай аймгийн архивын тасгаас гаргасан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэн т******* Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын ахлах байцаагч 2021 оны 9 сарын 12-ны өдрийн 32/27 тоот акт бичиж Д.Д*******ийн тэтгэврийн олголтыг 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоосугай гэжээ. Дээрх акт бичигдсэний дараа буюу 2022 оны 03 сарын 14-ний өдөр аймгийн нийгмийн Даатгалын хэлтсээс аймгийн цагдаагийн газарт Д.Д*******э нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, бодит байдлыг нуун дарагду*******ж хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон байна үүнийг шалгаж тогтоож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан.

Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч Б.Т******* шалгаад 2022 оны 04 сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг аймгийн Прокурорт хүргүүлсэн. Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Б******* материалыг хянаад Д.Д*******ийн мэргэжил нь хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах мэргэжил болох нь тогтоогдож байна. Түүнийг хуурамч бичиг баримт ашиглаж ху*******ь бусаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх т******* хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч аймгийн нийгмийн даатгалын хэлтэс гурван шатны прокурорт гомдол гаргасан боловч бүгд өмнөх прокуроруудын шийдвэр үндэстэй байна гэсэн шийдвэрийг гаргажээ.

Д.Д*******ийн тэтгэвэр тогтооход үндэслэл болгосон шүүхийн 2016 оны 536 тоот шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ архиваас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж ху*******ь ёсны дагуу хэргийг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг үндэслэлгүй байна гэж өөрчлөлт ору*******сан буюу хүчингүй болгож шийдвэрлэсэн өөр шүүхийн шийдвэр байхгүй. Монгол *******сын шүүхийн тухай ху*******ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Ху*******ийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, ху*******ийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байхад Нийгмийн даатгалын байгу*******лага үүнийг биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байна.

Мөн Д.Д*******ийг архивын тасгаас гаргасан лавлагааг хуурамчаар үйлдсэн гэж үзээд шалгу*******ахад цагдаагийн болон прокурорын байгу*******лага Д.Д*******ийн дээрх үйлдэл тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсээр байтал 70 тоот акт үйлдэж иргэнийг чирэгдүүлж өнөөдрийг хүртэл тэтгэврийг зогсоож хохироож байна Миний бие 2022 оны 09 сарын 26-нд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн нийгмийн даатгалын байцаагчийн 2022 оны 09 сарын 16-ны өдрийн тэтгэврийн 7766150 төгрөгийг төлүүлэх тухай 70 тоот актыг хүчингүй болгу*******ах нэхэмжлэл гаргасан.

... 2022 оны 10 сарын 31-ны өдөр дээрх хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааны тов гарч уг хурал дээр хариуцагч талаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2021 оны 9 сарын 27-ны өдрийн 32/27 акт тогтоогдож Д*******ийн тэтгэвэр нь зогссон. Уг актыг нэхэмжлэгчид тухайн үед танилцу*******ж тэмдэглэл үйлдсэн. Уг актыг эс зөвшөөрч Д.Д*******э гомдол гаргаагүй бөгөөд уг акт хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж 32/27 тоот актыг шүүх хурал дээр гаргаж өгсөн. Д*******эд дээрх тэтгэвэр зогсоосон актыг мэдэх үү гэхэд надад ийм актыг танилцу*******аагүй, танилцу*******сан тэмдэглэл үйлдээгүй энэ талаарх одоо л сонсож байна Харин торгу*******ь тавсан актыг танилцу*******сан гэсэн. Ингэж 32/27 тоот акт гарсныг анх шүүх хурал дээрээс мэдсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд 400 тоот захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд миний бие гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 сарын 30-ны өдөр хэргийг хэлэлцээд 0986 тоот тогтоолоор 400 дугаартай захирамжийг хэвээр үлдээж миний гомдлыг хангахгүй орхисон. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлээд хэргийн материал анхан шатны шүүхэд хянагдаж ирсэн бөгөөд миний бие дээрх 0986 тоот тогтоолыг 2023 оны 01 сарын 31-ний өдөр шүүхээс гардан авч энэ нэхэмжлэлийг гаргаж байна. 2022 оны 10 сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны дараа 2021 оны 32/27 тоот актыг шүүхээс ху*******барлан авч 2022 оны 11 сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт уг актыг мөн аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 70 тоот актыг тус тус хүчингүй болгу*******ахаар гомдлын шаардлага гаргасан. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газар нь өөрийн гаргасан акт болон аймгийн байцаагчдын актыг тус тус хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй байгу*******лага гэж ойлгож гомдол гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газар 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 07/153 хариу мэдэгдэх хуудсаар Д.Д*******э нь “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасны дагуу Д.Д*******ийн өндөр насны тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоосон нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн.

Дээрх хариу мэдэгдэх хуудсанд Д.Д*******ийн 1976 оны 2 сарын 17-ны өдрийн 103 тоот тушаал нь түүнийг бетон угсрагч, өрлөгчин гэж зөрөөтэй гарсан нь түүнийг хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч шүүхийн 536 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн иргэний хэрэгт бетон угсрагч гэж бичсэн тухайн үеийн даргын тушаалын эх хувийг гаргаж өгч шүүх түүнийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Нийгмийн даатгалын байгу*******лага дээрх тушаалыг архиваас дахин гаргу*******ахад архивын сан хөмрөгөөс нь өрлөгчин гэж гарсан тушаалыг үндэслээд зөрөөтэй байна хуурамч баримт Д.Д*******э гаргаж өглөө гэж байгаа боловч энэ нь тогтоогдоогүйн дээр иргэн Д.Д*******э нь тушаалыг янз янзаар бичих, гаргу*******ж авах эрх мэдэл бүхий хүн биш юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан байтал Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй маргаж Аймгийн нийгмийн даатгалын хэлтэст үүрэг чиглэл өгч *******маар 7.766.150 төгрөгийг төлүүлэх акт тави*******ж түүнийг төлүүлэхээр *******айран зүтгэж иргэнийг хохироож байна.

Нэхэмжлэгч хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөд шүүхийн шийдвэр гаргу*******ж хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоож байгаа байдал нь няцаагдаж байна. Актыг хэвээр байлгаж акт үндэслэлтэй гэдэг тайлбар хэлж байгаа. Үүнийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 2016 оны 10 сарын 05-ны өдөр 536 тоот шийдвэрээр ажилласан байдлаа тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ шийдвэрийн тухайд цуглу*******сан нотлох баримтууд хуурамч эсвэл ху*******ь ёсны бус биш шүүхэд нөлөөлсөн гээд ямар нэгэн байдлаар цуглу*******сан нотлох баримт биш юм. Хариуцагч байгу*******лага хангалттай шалгу*******сан. Цагдаа прокурор хэргийг хянасан. Үүнтэй холбоотой шүүхэд нотлох баримтууд гаргаж өгсөн. Хамгийн сүүлд шүүгчээс хэргийг түдгэлзүүлээд аймгийн архивын тасгаас тухайн шийдвэрийг үндэслэл болгосон 103, 81, 7, 61 дүгээр тушаалуудын ху*******бар байгаа эсэх ху*******бар үнэн дарагдсан эсэх энэ тушаал цаашид хэрхэн эсэх талаарх лавлагаа авсан. Миний хувьд захиргааны хэргийн шүүхээс даалгавар ирээд даалгаврыг буцаад биелэгдээд явахад нь танилцсан. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гаргасан зүйл үнэн зөв байна гэж тогтоогдож гарч ирсэн талаар шүүгчийн даалгаврын талаар тодорхой болж ирсэн. 103 дугаар тушаал хоёр байсан. Үүн дээр 7 сарын 17-ны өдрийн 103 дугаар тушаал цаас нь баримтаараа байгаа. Энэ баримт бетон угсрагч гэж гарч ирсэн. Мөн цахимаас 103 гээд өөрчилж гарч ирсэн тушаал байгаа. Үүн дээр анхны ажилд авсан тушаал цаас нь хэлбэрээр бетон угсрагч зөв зүйтэй гэж үзэж байгаа. 1978 оны 6 сарын 20-ны өдрийн 81 дүгээр тушаал гараагүй байдаг. Яагаад гараагүй талаар мэдэхгүй байна. Цэргийн албанд явах болсон т******* нэхэмжлэгчийг чөлөөлсөн тушаал байгаа. 1981 оны 9 сарын 20-ны буцаагаад цэргийн албанаас халагдаад ирэхэд бетон угсрагч гэдэг тушаал гараагүй. Харин 1992 оны 7 сарын 02-ны өдрийн Г******* пүүсээс чөлөөлсөн тушаал эх хувиар байхгүй байна. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн эх хувиар авсан учраас манайхаас авах боломжгүй гэсэн тайлбар хэлсэн байсан. Үүн дээр байгаа нотлох баримтыг гаргаж өгсөн байдалтай байгаа. 4 тушаалын нэг нь цаас нь хэлбэрээр нөгөө 2 нь гараагүй. Гурав дах нь болохоор аливаа тушаал гараагүй гэсэн мөртлөө ач холбогдолтой баримтууд зөндөө гарч ирсэн. 1978 оны 6 сарын 20-ны өдрийн 84 дүгээр тушаал гараагүй боловч 1978 оны 7 сарын 01-ний өдөр мэргэжлийн шавардлага тушаал гээд барилга угсралтын даргын тушаал байна. Энэ тушаалд 3 дугаар байрыг Д.Д*******э эзэлсэн гэж байгаа.  Тухайн үед шүүхэд байгаагүй ч гэсэн гарч ирж байгаа. Улмаар ажиллаагүй гэх үндэслэл байхгүй байна. 1992 оны 7 сарын 02-ны өдөр чөлөөлөөд явсан тушаал шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хуурамч байна гэдэг мэргэжлийн хяналт байцаагч нар ач холбогдол өгч байгаа. Тэгэхээр хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн гэдэг. Үүнийг бол ёстой мэдэхгүй. Гэхдээ энэ тушаал хуурамч байсан ч гэсэн захиргааны хэргийн шүүхээс даалгавраар авахад 1992 оны 9 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид Г******* пүүс компанийн захирлын тушаалаар ээлжийн амралтыг олгосон. Өөрөөр хэлбэл энэ тушаал олдохгүй ч гэсэн 9 сарын 29-ний өдөр ээлжийн амралтын гээд ажилласан жил 18, ажилласан хоног 28 хоног гээд гараад ирсэн. Энэ хүний тушаал хуурамч гэж байгаа боловч шүүхийн шийдвэрээр тогтоолгохдоо 1992 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 536 тоот шийдвэрээр тогтоолгосон байгаа. Гэтэл 9 сарын 29-ний өдөр ээлжийн амралт аваад л явж байна. Нэхэмжлэгч 1976 оноос дунд нь цэргийн алба хаагаад 9 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэдэг нь нэмж гарч байгаа нотлох баримтаар гараад ирж байгаа учраас энэ шүүхийн шийдвэртэй маргах ху*******ь зүйн үндэслэл үүсэхгүй болж байна. Үнэн зүйл үнэнээрээ гарч ирээд нотлоод өгч байгаа учраас акт ху*******ь зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. 1976 онд Баянхонгор аймагт өрөгч угсрагчаар 3 дугаар зэрэгтэй төгссөн. 1989 онд өрөгч угсрагчийн 5 зэрэг эзэмшсэн. Ингээд эзэмшсэн мэргэжлээ 1989 он хүртэл зэргийн ахи*******аад явж байсан. Энэн хооронд ажиллаж байсан талаар баримтаар гарч ирж байгаа учраас акт үндэслэлгүй байна. Ийм учраас актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр 7 жилийн өмнө нь гарсан. 37 жилийн өмнө гарсан шийдвэрийг ху*******ь бус худлаа гэж үзэх үндэслэл байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа *******сын байцаагчийн актыг хүчингүй болгох шаардлага гаргасан. Улсын байцаагч нар 2021 оны 8 сард актыг тогтоогоод 2022 оны 9 сард *******сын байцаагч нар 7,700,000 төгрөгийн акт тавигдсан байгаа. Энэ акт хүчингүй болгу*******ах ху*******ь бус болохыг тогтоолгох мөн тэтгэвэр тогтоосон үеэс нөхөн олговор олгохыг даалгах шаардлагыг Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст холбогду*******аад Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг түр түдгэлзүүлсэн байгаа. Энэ актын тухайд энэ хүн ямар хуурамч баримт бүрдүүлээд явсан талаар тогтоогдохгүй байна. Харин ч нотлох баримтаар бетон угсрагч байсан гэж хангалттай тогтоогдож байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчдын 2021 оны 09 сарын 12-ны өдрийн 32/27 дугаартай актын 3-р хавсралтын 3-т бичигдсэн Д*******гийн Д*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нэг. Хариу тайлбар Д*******гийн Д*******ийн нэхэмжлэлтэй тус газрын *******сын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 тоот актын холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Улсын байцаагчийн 2021.09.12-ны өдрийн актыг үйлдэхээс өмнө буюу 2021.09.10-ны өдөр сонсох ажиллагаа яву*******ж, тэмдэглэл үйлдсэн. Аймгийн НДХ- ийн байцаагч Б.А******* уг актыг 2021.12.24-ний өдөр өөрт нь болон охин Д*******маад танилцу*******аад, үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлөхийг мэдэгдсэн. Уг актыг эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс 30 хоногийн дотор актыг үйлдсэн албан тушаалтны дээд шатны албан тушаалтан, байгу*******лагад, уг байгу*******лагаас хариу авснаас 30 хоногийн дотор танай шүүхэд нэхэмжлэл гаргах журамтай. Гэтэл уг журмыг зөрчсөн.

2. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус аймгийн Цагдаагийн газар луу 2022.03.14-ний өдрийн 1/250 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийн үндэслэлийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт яву*******сан. Гэвч цагдаа Д.Д*******ийн ажилласан байдлаа тогтоолгохдоо шүүхэд бүрдүүлж өгсөн баримтуудын хуурамч эсэхийг шалган тогтоох үндсэн, гол ажлаа хийгээгүй атлаа дугаар, огноогүй, нэргүй хэдэн тушаал, гэрчийн мэдүүлэгт үндэслэн, үүрэгт нь огт байхгүй ажлыг буюу Д*******ийн ажилласан байдлыг тогтоох ажиллагаа хийж, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил хийж байсан байна гэж өөрийн чиг үүрэгт байхгүй буюу нийгмийн даатгалын байгу*******лагын чиг үүрэгт хамаарах дүгнэлт хийгээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Уг шийдвэрийг эс зөвшөөрч шат, шатны прокуроруудад нь гомдол гаргасан боловч хүлээн аваагүй нь үнэн. Энэ нь цагдаа, прокурорын шийдвэр, үйл ажиллагаа ямар бусармаг, ху*******ь бус, үндэслэлгүй болохыг хару*******ж байгаа болохоос Д.Д*******ийг хуурамч баримт бичиг бүрдүүлж өгөөгүйг нотлохгүй юм.

3. Д*******ийн ажилласан байдлыг тогтоосон Архангай аймаг дах сум дундын ИХАШШ-ийн 2016 оны 536 дугаар шүүхийн шийдвэрийг гаргу*******ахдаа иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлснийг нийгмийн даатгалын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ илрүүлж, эрхийнхээ хүрээнд, тэтгэврийг зогсоосон. Монгол Улсад үйлчилж байгаа ху*******ь тогтоомжийн хүрээнд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөвхөн шинээр илэрсэн нөхцөл байдлын *******маас хяну*******даг бөгөөд энэ үндэслэлээр хяну*******ах гэхээр ИХШХШТХ-ийн 180 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвхөн тухайн шийдвэрийн хэргийн оролцогч, гуравдагч этгээд ийм хүсэлт гаргах эрхтэй байдаг т******* нийгмийн даатгалын байгу*******лага ийм төрлийн шүүхийн шийдвэрийг дахин хяну*******ах боломжгүй нөхцөл байдалд орсон. Шүүхийн шийдвэрт “Д.Д*******эд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгаагүй”. Иймд шүүхийн шийдвэрээр тэтгэврийг тогтоохыг даалгаагүй учраас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж нийгмийн даатгалын байгу*******лагыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд бүрдүүлж өгсөн 1976 оны 103-р тушаалд “бетон угсрагч” гэж байгаа боловч нийгмийн даатгалын хяналтын шалгалтын хүрээнд уг тушаалыг аймгийн архиваас гаргу*******ахад “өрөгч” гэсэн байсан. Түүнчлэн “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” ху*******ийн хүрээнд ажилласан жилээ нөхөн тооцу*******ахаар аймгийн НДХ-т ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэрт “өрөгч”, “барилгын нормчин”-оор ажиллаж байсан бичилттэй байсан нь Д*******э шүүхэд хуурамч баримт бичиг бүрдүүлж егснийг нотолно. Иймд Д.Д*******ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй т******* бүхэлд нь зөвшөөрөхгүй байгааг мэдэгдэж байна” гэв.

3.2 Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“103 дугаар тушаал хоёр янзаар ирсэн байна. Хоёр янзаар ирэхдээ бетон угсрагч гэж зургаар бүдэг байна. Өрлөгчин гэдгийг дараад бетон угсрагч гэдгийн цаас нь эхний хэргийн материалд тодорхой байгаа. Сүүлд өнгөтөөр авсан зураг дээр бүдэг байж байна. Ажиллаж байсан тушаалаар 3 дугаар байрны шагнал олгох тушаалд нэр нь байна. Үүн дээр туслах ажилтан гэдэг албан тушаалын байдлын тэгж тодотгосон байна. Ээлжийн амралт олгох тушаал гарч ирсэн гэж байна. Үүн дээр ямар ажил хийж байсан тодорхойгүй юм. Маргааны гол зүйл юу вэ гэхээр энэ хүн өнөөдөр энгийн нөхцөлөөр өрлөгчин хийгээд явж байсан гэдгийг үгүйсгэхгүй. Гол нь бетон угсрагч буюу хүнд нөхцөлөөр 55 насандаа тэтгэвэр тогтоолгох зорилгоор хүнд нөхцөлийн ажил хөдөлмөр эрхэлж байсан гэдэг байдлаар шүүхэд материал бүрдүүлж шийдвэр гаргаад тэгээд үндэслэлгүй тэтгэвэр аваад явж байсан. Гэтэл үүн дээр шүүхийн шийдвэр нэгэнт гарсан гэж хэлдэг. Улмаар 4 тушаал шүүхэд өгснөөс 2 тушаал байхгүй нэг тушаал байхаар хэвлэмэл шинжээчийн дүгнэлтээр хуурамч байдлаар үйлдэгдсэн байна. 1 гарч ирсэн тушаал хоёр янзаар гараад ирсэн байдалтай байна. Саяны гарч ирсэн байгаа 2 тушаал бол нэхэмжлэгчийн бетон угсрагч хийж байсан гэдгийг баталж байгаа асуудал байхгүй байна. Шүүхээс шинжээчээр дүгнэлт гаргу*******ах гээд явсан. Улмаар тус дүгнэлттэй танилцаж чадаагүй. Үүнийг нотлох баримтаар шинжлээд ярилцах боломжтой. Прокурор ху*******ь хяналтын байгу*******лагаар явсан гэж байна. Нийгмийн даатгалын архивт хүсэлт гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тэтгэмж үндэслэлгүй авсан гэсэн хүсэлт гаргасан уу, у*******ан бичиг дээр хэрэгт Архангай аймгийн нийгмийн даатгалын цагдаад хандсан бичиг байгаа. Үүн дээр зөв байдлаар албан бичгээ өгөөгүй. Бүрхэг бүдэг зүйл өгсөн. Тэрний хүрээнд цагдаа шалгахдаа шаал өөр өөрсдийн хамааралгүй шүүхийн шийдвэр гарсан байхад бид нар ямар ажил хийх үү гэдэг байдлаар хандаж хариу өгч байгаа. Шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлээд шүүхийн шийдвэр гаргу*******лаа энэ хэргийг шалгаад өгнө үү гэсэн хүсэлт явах ёстой байсан. Гэтэл тийм зүйл яваагүй. Үүн дээр цагдаа нар ажиллаад иргэний шүүхийн шийдвэрт дурдсан байгаа хүнд нөхцөлөөр шийдвэр гарсан байхад ямар зүйлээр хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа вэ гээд тойроод төөрөөд явсан. Ийм байдлаар тиймэрхүү зүйл гараад явсан. Цагдаагийн байгу*******лага бол яг ямар нотлох баримт бүрдүүлсэн энэ нь үнэн үү, зөв үү гэдэг дээр дүгнэлт өгөөд хэргээ шалгаагүй тойроод төөрөөд явсан асуудал байгаа. Үүнийг байцаагч болон прокурорын өөрсдийн гаргаж байгаа дүгнэлт дээр хэрэгт авагдсан байгаа. Тодорхой байгаа зүйлийг хольж хутгаж тайлбарлаад байна. Үүнийг ялгаж салгаж ойлгоорой.

Хөдөлмөрийн дэвтэр дээр 1976-1978 онд өрөгч, 1981-1982 онд сантехникийн засварчин ажиллаж байсан гэсэн байдалтай бичилт байна. Шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохдоо гэрчгүй зүгээр 4 тушаалуудаар тогтоосон. Энэ хүн бол *******сад ажиллаж байсан гэдгийг үгүйсгэхгүй байна. Гэхдээ хүнд нөхцөлөөр бетон угсрагчаар ажиллаж байсан гэдэг нь ямар ч зүйлээр нотлогдохгүй байна. Та яагаад ингэж тайлбарлаж байгаа талаар ойлгохгүй байна. Бетон угсрагч гэсэн ямар ч тушаал байхгүй. Хүнд нөхцөлөөр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байсан олголтыг зогсоосон үндэслэлтэй. Үүнийг хаана ч үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нөхөн төлбөр яригдсан асуудал бол манай акттай холбоогүй. 3227 акт бол энэ хүний тэтгэврийг зогсоосон шийдвэр байгаа. Хавсралтад байгаа мөнгөн дүн 7,000,000 гэдэг бол энэ хүнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөр зөрчлийн дүн байгаа болохоос биш төлүүл гэсэн үг үсэг байхгүй. Зөвхөн зогсоохдоо холбоотой акт байгаа юм. Төлүүлэх асуудал бол тусдаа акт тогтоосон байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлохгүй байна. Энэ хүн бетон угсрагч хийгээгүй байсан. Нийгмийн даатгалын сангаас үндэслэлгүйгээр тэтгэвэр аваад явж байсан байдал бүх баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д*******э нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагч Ц.Н, Б.З*******, П.У, Ч.Л нарт холбогду*******ан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 тоот актын хавсралт 3-ын 3-т бичигдсэн Д.Д*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “шүүхийн шийдвэрээр иргэний ажилласан байдлыг тогтоосон байхад хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж тэтгэврийг тогтоосон нь үндэслэлгүй” гэх агу*******гаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр Б******* овогт Д*******гийн Д*******ийн Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1976 оны 06 сарын 26-ны өдрөөс 1978 оны 06 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд бетон угсрагчаар, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн яамны харьяа Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд бетон угсрагч, өрөгчөөр, Архангай аймгийн барилгын “Г*******” пүүст 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын бетон угсрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож” шийдвэрлэсэн байна.

3.2. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Д.Д*******ийн ажилласан жилийг 22 жил 10 сар 6 өдрөөр тооцож хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоожээ.

3.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 тоот актаар “Хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон” гэсэн үндэслэлээр Д.Д*******ийн тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоосон.

3.4. Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 117 дугаартай прокурорын тогтоолоор тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээ гаргасан “... өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо шүүхэд хуурамч баримт бүрдүүлж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ...” гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгу*******агч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:” гэж, мөн зүйлийн 3 дахь заалтад “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, ... бол тус тус өөрийн хүсэлтээр” өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар заасан байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Д*******ийн өндөр насны тэтгэвэр тогтоох үндэслэл болсон баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байна. Тодру*******бал,

5.1. Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1976 оны 06 сарын 12-ны өдрийн 103 дугаар дугаар тушаал нь хоёр өөр байдлаар буюу нэг нь Д.Д*******ийг бетон угсрагчаар ажиллу*******ах, нөгөө нь өрлөгчнөөр ажиллу*******ахаар тэтгэврийн хувийн хэрэгт зөрүүтэй авагдсан байна.

5.2. Д.Д*******ийг цэргийн алба хааж ирсний дараа дахин бетон угсрагчийн ажилд томилсон Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн яамны харьяа Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 09 сарын 20-ны өдрийн 7 дугаартай тушаал нь тус аймгийн архивт цаасан болон цахим хувилбараар хадгалагдаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдов.

5.3. Дээрх 7 дугаартай тушаалд архивын тасгийн ху*******бар үнэн тэмдэг дарагдсан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1702 дугаар бүртгэл нь архиваас олгосон ху*******барын бүртгэлийн дэвтэрт 1984 оны 150 дугаартай тушаалыг ху*******барласан тухай тэмдэглэлээс зөрүүтэй байгаа нь мөн шүүхийн үзлэгээр тогтоогдов.

5.4.  Д.Д*******ийг бетон угсрагчийн ажлаас чөлөөлсөн гэх Архангай аймгийн барилгын “Г*******” пүүсийн захирлын 1992 оны 07 сарын 02-ны өдрийн 61 дугаартай тушаал нь баримтын хэвлэмэл хуудас болон тэмдгийн дардас гэх зүйлийн ху*******барлан олшру*******ах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч хэвлэмэл хуудас, дардас тухай Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1857 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан байхын зэрэгцээ “Г*******” пүүсийн захирлын 1992 оны 61 дугаартай тушаалаар “Ц.Д*******д тэтгэмж олгох”-оор шийдвэрлэж байсан болох нь архивд хадгалагдсан байна.

6. Түүнчлэн Д.Д*******ийн хөдөлмөрийн дэвтэрт 1976 оны 06 сарын 16-наас “... өрлөгчин”-өөр, 1981 оны 09 дүгээр сарын 20-оос “...барилга цахилгаан, сантехникийн ангид ажилчин”-аар, 1992 оны 03 дугаар сарын 21-ээс “... барилгын бригадад нормчин”-оор ажилласнаар, 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нээсэн Нийгмийн даатгалын дэвтэрт түүний өмнөх ажилласан байдлыг “өрлөгчин, засварчин, нормчин”-оор тус тус ажилласнаар тэмдэглэжээ.  

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй Архивын баримтууд болон хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтүүдээс үзвэл, Д.Д*******э нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх болзлыг хангасан гэж үзэхээргүй байх т******* хариуцагч нараас маргаан бүхий актаар тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ажилласан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, тухайн үеийн тушаал шийдвэрүүд архивд байхгүй, зөрүүтэй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй” хэмээн тайлбарлан маргах боловч Д.Д*******ээс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд хүсэлт гаргахдаа гаргаж өгсөн баримтууд нь архивын баримттай тохирохгүйн зэрэгцээ түүнийг бетон угсрагчийн ажлаас чөлөөлсөн “Г*******” пүүсийн захирлын 1992 оны 61 дугаартай тушаал нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх т******* дээрх тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

9. Иймд маргаан бүхий акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно”  гэж заасны дагуу гарсан акт байна гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 27 дугаар зүйлд заасныг баримтлан Д.Д*******ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагч Ц.Н, Б.З*******, П.У, Ч.Л нарт холбогду*******ан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 тоот актын хавсралт 3-ын 3-т бичигдсэн Д.Д*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн *******сын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг *******сын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ