Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Нямцэцэг,

 Улсын яллагчаар: хяналтын прокурор Д.Зуунай

 Шүүгдэгч Т.Х, Э.З нарыг оролцуулан шүүх хуралдааны “ А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519000000285 дугаартай хэргийг 2026 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.Х

Монгол Улсын иргэн, Э.Золбоо /

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Х нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 08 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

шүүгдэгч Т.Х, Э.З нар нь бүлэглэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ... рестораны гадна М.Гтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа, нуруун тус газарт төмрөөр цохисны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, доод уруул, хамрын зөөлөн эдийн няцралт, нуруунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Х-ийн гэм буруугийн талаар:

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 3-р ху/,

-Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай шийтгэвэр /хх-ийн 16-17-р ху/,

-Яллагдагч Т.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчимд найз Э-ын хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх нэртэй дэлгүүр орж Касс гэх нэртэй 0,5 литрийн савлагаатай пивоноос 4 ширхгийг худалдан авч тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...дугаар байрны зогсоол дээр ...улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор найз ...тай хувааж уусан. Пиво ууж дуусгаад би найз ...ыг гэр рүү нь хүргэж өгөх гээд ...улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...гэх нэртэй дэлгүүрийн орчимд явж байгаад эргүүлийн цагдаатай таарч шалгуулан цагдаагийн газар очиж согтуурлын зэрэг шалгадаг багаж үлээлгэсэн. Согтуурлын зэрэг шалгадаг багаж үлээхэд 1,57 хувьтай гарч, миний унаж явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р ху/,

Шүүгдэгч Т.Х, Э.З нарын гэм буруугийн талаар:

Хохирогч М.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн Т.Х миний өөдөөс биеэрээ дайрангуут нь би гараараа мангасдаж түлхсэн. Тэгтэл намайг Т.Х миний хамар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд манай эхнэрийн ажлын газрын ах тухайн төрсөн өдөр болсон газраас гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд би Х-н хоолойг нь боосон. Манай найз Х салгангуут тэр хоёр машиндаа суугаад хөдлөх гэхээр нь би машиных нь баруун талын цонхыг гараараа цохиж хагалсан. Тэгэнгүүт нэг үл таних залуу машинаасаа бууж ирээд гарт байгаа төмрөөрөө миний биеийн энд тэндгүй  зоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р ху/,

-Гэрч П.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х хүрч ирэнгүүтээ Гыг нүүрэн тус газар руу нь цохитол бид хэд дахиад салгасан. ...Тэгээд нөгөө гурав чинь машинаасаа бууж ирээд Х "яагаад цонх хагалж байгаа юм бэ" гэж хэлээд Гтой хэрэлдээд байсан тэгтэл тэр машинтай үл таних залуу Гомбын ард нуруу руу нь цохих шиг болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р ху/,

-Гэрч Ж....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 12 дэлгүүрийн хоолны газарт хоол идчихээд шөнийн 11 цаг өнгөрч байхад хоолноос гараад С, Г гээд таньдаг хүмүүстэйгээ таараад мэнд мэдэх гээд очтол Г ах намайн ингэж мэндэлдэг болсон юм уу гээд гэдэс рүү элэгдээд, дараа нь намайг алгадсан тэгтэл хүмүүс ирээд болиулаад салаад явж байтал З машинтайгаа ирээд Т.Х бид хоёр Золбоогийн машинд нь суугаад хөдлөх гэж байтал Г ах ирэнгүүтээ машиных нь жолооч талын цонхыг нь хагалчихсан, тэгтэл Т.Х машинаасаа буугаад яаж байгаа юм бэ ахаа гэсэн чинь Гшууд хоолойг нь гараараа боосон. Тэгтэл Т.Х Гын нүүрэнд цохисон чинь цаанаас хэдэн ах нар ирээд намайг холдуулчихсан цаана Золбоо бас зодолдоод байх шиг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96-р ху/,

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ДОГ0725/417 дугаартай шинжээчийн "...М.Ггийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруул, нуруу, баруун шуунд шарх, дээд уруул, зүүн завж, баруун шуу, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт, дээд уруулд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо.... Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруул, нуруу, баруун зуунд шарх, хамрын зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зараг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..... Учирсан дээд уруул, зүүн завж, баруун шуу, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт дээд уруулд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 72-73-р ху/,

-Яллагдагч Э.Згийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "... Би 2025 оны 10 дугаар сарын 04-ний шөнийн 22 цагт ...улсын дугаартай машинаараа ганцаараа таксинд явах гээд гэрээсээ гарсан. Тэгээд манай ... гэх найз маань Сайншанд сумын 1-р сургуулийн хажууд байрлах 12 дэлгүүрийн хажууд байрлах мобиком дээр хүрээд ир гэж хэлсэн. Би очиход 5, 6 хүн муудалцаад салж байх шиг байсан. Манай найз ... нэг найзын хамт миний машинд суухаар нь би хөдлөөд арагшаа ухраад явж байтал жолооч талын цонхыг Г гэх хүн хагалсан. Бид нар тэгэхээр нь машинаасаа буутал ...ын хамт явж байсан найзыг нь Г гэх хүн хоолойноос нь машины хажууд боосон. Тэгээд би тэр Г гэх хүнд хандаад "машины цонх хагалчихлаа яаж байгаа юм бэ" гэж хэлсэн чинь тэр хүн надад "яадаг юм ална шүү" гэж хэлж байсан. Г болон ... хоорондоо зууралцаад тавихгүй байсан тэгэхээр нь би кармаанд байсан төмрөөрөө Г гэх хүний нуруу руу нь нэг удаа цохитол Гомбын найзууд нь гээд хоёр хүн тэр зодооныг салгасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р ху/,

-Яллагдагч Т.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "... Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р сургуулийн хажууд байрлах кебаб гэх хаягтай газар руу ..., М гэх хоёр найзтайгаа хамт хоол идэх гээд 2025 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө 11 цаг 40 минутад орж хоол идэцгээсэн. Тэгээд хоолоо идчихээд тухайн газраас 12 цаг өнгөрөөгөөд гарч ирээд ...ын таньдаг ах С гэх хүнтэй таараад мэнд мэдэх гээд манай найз очсон, тэгсэн тэр ахтай хамт явж байсан ах гэнэт манай найз ...ын гэдэс рүү нь гараараа нэг удаа цохиод, толгой руу нь цохиж, мөргөөд алгадсан. ... цохиулчихаад байж байтал ...ын найз гэх З машинтайгаа ирээд хүлээж байхаар нь бид 3 машинд нь орж суусан. Тэгсэн Г гээд ах ирээд шууд Згийн машиных нь баруун талын цонхыг гараараа хагалчихсан. Би шууд машинаас нь буугаад яаж байгаа юм бэ гээд хэлтэл намайг Г шууд хоолойноос боогоод нүүрэн тус газар руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар руу нь нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89-р ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан нотлох баримтуудыг шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Т.Х, Э.З нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Х нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан болох нь хэрэгт авагдсан жолоочийн лавлагаа, шийтгэврээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Х, Э.З нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Т.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х, Э.З нарын үйлдлийн улмаас хохирогч М.Ггийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруул, хамрын зөөлөн эдийн няцралт, нуруунд шарх бүхий хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч Т.Х нь хохирогч М.Гд 2,790,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 167-р хуудаст авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Х-гпрокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Э.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай нь шүүгдэгч Т.Х, Э.З нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Прокуророос санал болгож, шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял, Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Э.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гарын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон", шүүгдэгч Б овогт Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х, Э.З нарт 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-гтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгийн ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар шүүгдэгч Э.Зд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс, эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гарын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх болохыг тус тус дурдсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х, Э.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НАРАНЦЭЦЭГ