Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/04342

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/04342

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүрэгт 222 999 638 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О ,

нарийн бичгийн дарга Э.Э, нар оролцов.

 

/хариуцагч нарын төлөөлөгч Г.Г  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй ба хүндэтгэн үзэх ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаарх хүсэлт болон баримтыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв./

 

Нэхэмжлэлийг 2023 оны******* дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х  ХК хариуцагч О.С, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 222 999 638 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *********, О.С нар нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Х  ХХК-ийн ********** дүүрэг, ***********ны төвтэй ************* тоот зээлийн гэрээ болон *************** тоот барьцааны гэрээ тус тус байгуулж, 350 000 000 төгрөгийн Репо санхүүжилтийн зээлийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд О.С ийн өмчлөлийн******* үл хөдлөх хөрөнгө барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үндсэн төлбөрт 210 000 181 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16 109 134 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 222 949 638 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалт болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3,*******53 дугаар зүйлийн*******53.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч А ХХК, О.С нарт хамтран хариуцуулж, зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 139 999 819 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 77 031*******14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 918*******04 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 50 000 төгрөг, нийт 222 999 638 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2021.05.24-ний өдрийн ********* дугаар зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2021.05.24-ний өдрийн дугаар барьцааны гэрээ, 2021.05.24-ний өдрийн******* дугаар барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, А  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А ХХК-ийн дүрэм, зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар, А  ХХК-ийн 2021.05.21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, А  ХХК-ийн 2021.03.10-ны өдрийн 8 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, А  ХХК-ийн Х ХК-д гаргасан хүсэлт, фото зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2019.01.07-ны өдрийн дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн 214 дугаар тодорхойлолт, дугаар барьцаалбар, 2021.05.24-ний өдрийн дугаар батлан даалтын гэрээ, 2021.05.24-ний өдрийн дугаар батлан даалтын гарван талт гэрээ, 2021.05.24-ний өдөр дугаар авлага барагдуулах гурван талт гэрээ, Зээлийн батлан даалтын сангийн 2021.05.20-ны өдрийн дугаар батлан даалтын шийдвэрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Х ХК-ийн 2022.06.15-ны өдрийн дугаар зээл төлөх нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг, Зээлийн батлан даалтын сангийн 2022.06.30-ны өдрийн дугаар, 2023.03.16-ны өдрийн дугаар албан бичгүүд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, О.С ийн 2022.01.31-ний өдрийн тайлбар, Х ХК-ийн 2022.01.28-ны өдрийн дугаар, 2022.01.11-ний өдрийн дугаар, 2023.03.16-ны өдрийн дугаар зээл төлөх мэдэгдлүүд, зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 8-85/

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч А ХХК, О.С нар нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Х ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, Сөүл бизнес тооцооны төвтэй******* тоот зээлийн гэрээ болон******* тоот барьцааны гэрээ тус тус байгуулж, 350 000 000 төгрөгийн Репо санхүүжилтийн зээлийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд *********-ын өмчлөлийн******* үл хөдлөх хөрөнгө барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үндсэн төлбөрт 210 000 181 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16 109 134 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 222 949 638 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 139 999 819 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 77 031*******14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 918*******04 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 50 000 төгрөг, нийт 222 999 638 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нар хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах байдал тогтоогдож байна.

   5. Талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр******* дугаар зээлийн гэрээ байгуулагдаг, уг гэрээгээр 350 000 000 төгрөгийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байхаар зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 15-18/

Дээрх гэрээний баталгаа болгон 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дугаар барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр О.С ийн өмчлөлийн дугаартай, Нийслэлийн *******************хаягт байршилтай, **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, *********** дугаартай, ****************** хаягт байршилтай, *** м.кв талбайтай, газар, гэр, орон сууцны хашаа, ***********дугаартай, ********************* хаягт байршилтай ** м.кв талбайтай үл хөдлөх хувийн сууц, ************ дугааратай **************** хаягт байршилтай, ** м.кв талбайтай үл хөдлөх агуулах зэргийг барьцаалж, гэрээг байгуулж, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 15-30/

Түүнчлэн талууд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр **************** дугаар барьцааны гэрээг байгуулсан байна.

Мөн Зээлийн батлан даалтын сан, Х  ХК, ********** нар 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ********************** дугаар батлан даалтын гурван талт гэрээг байгуулж, зээлдэгчид олгох 350 000 000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдлийн 60 хувийг 1 жилийн хугацаанд олгохоор харилцан тохиролцсон байна.

Х ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч А  ХХК-ийн тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 350 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 85/

6. 2021.05.24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь 2021.05.24-ний өдрөөс 2023.03.21-ний өдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 226 109 315 төгрөгийг төлсөн байх ба уг асуудлаар талууд маргаагүй ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүсэж, гэрээний үүргийг биелүүлэх талаар Х ХК нь 2022.01.11-ний өдөр, 2022.01.28-ны өдөр, 2023.03.16-ны өдөр тус тус хариуцагч А  ХХК, О.С  нарт мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан талаар баримтыг хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 76-81/

Мөн Х  ХК-иас 2022.06.15-ны өдөр ********* дугаар зээл төлөх нэхэмжлэх хүргүүлэх тухай албан бичгийг Зээлийн батлан даалтын санд хүргүүлэхэд тус байгууллагын 2022.06.30-ны өдрийн дугаар албан бичигт ...2021.05.24-ний өдрийн *********** дугаартай Батлан даалтын гэрээний 2.7.4-т заасан үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй байх тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж шийдвэрлсэн болохыг үүргээр мэдэгдье гэжээ.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн*******51 дүгээр*******51.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудыг зээл авсан асуудлаар маргаагүй ба талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

8. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2023 оны******* дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн*******53 дугаар зүйлийн*******53.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд үндсэн 2021.05.24-ний өдрийн зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл 139 999 819 төгрөг, зээлийн үндсэн хүү 77 031*******14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 918*******04 төгрөг, нийт 222 949 638 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

9. Талууд барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч О.С ийн өмчлөлийн Г-22 дугаартай, Нийслэлийн *********** дүүрэг,** дүгээр хороо, *******гудамж, * тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Э-22  дугаартай, ************* хаягт байршилтай, ******м.кв талбайтай, газар, гэр, орон сууцны хашаа, Ү-22  дугаартай, ********************* хаягт байршилтай ** м.кв талбайтай үл хөдлөх хувийн сууц, Ү-22  дугаартай ****************** хаягт байршилтай, 50 м.кв талбайтай үл хөдлөх агуулах зэрэг хөрөнгөөс тус тус хангуулахаар шаардсаныг, хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

10. Нөгөөтэйгүүр, хариуцагч А  ХХК, О.С  нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. заасан хэдий ч шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн*******51 дүгээр зүйлийн*******51.1,*******53 дугаар зүйлийн*******53.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, О.С нараас зээлийн гэрээний үүрэгт 222 999 638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК, О.С  нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, иргэн ********** өмчлөлийн Г-?? дугаартай, *************** хаягт байршилтай, **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Э-22  дугаартай, **************************хаягт байршилтай, **** м.кв талбайтай, газар, гэр, орон сууцны хашаа, Ү-22 дугаартай, ***************хаягт байршилтай**м.кв талбайтай үл хөдлөх хувийн сууц, ********** дугаартай *******************хаягт байршилтай, **м.кв талбайтай үл хөдлөх агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 343 049 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, О.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 343 049 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х  ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ