Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Б.Оийн өмчлөлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 109.120.000 төгрөгийн 195 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох: Шүүгдэгч

Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 72-51 улсын дугаартай автомашинтай орж очсон. Энэ барааг О гэх Өвөрмонголоос авсан байсан гараад үнэ хөлсөө тохирно гэж байсан юм. Энэ хүн намайг баригдлаа гэхээр уагшаа гарсан юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Монгол Ул сын хилээр хууль бусаар эд зүйл нэвтру.лсэнээ хүлээ н зөвшөөрч байна. Би 2015 оны 11 сараас эхлэн О гэж хүний эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ фур гон авто машинаар Ханги мандлын боомтоор гардаг ба йсан юм. ...... улсын дугаартай УАЗ фургон маркийн авто машинд ... цаасанд боосон олон тооны эд зүйлсийг машины тааз, шал, копудны хэсэгт нууж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09.00 цагийн орчимд байх Ха-ги уа-далын боомтоор Монгол Улсын хил нэвтрэх гэж байхад гаали йн хяналтын бүсэд гаал.-йн байцаагч машинд үзлэг хий ж саатуулсан. ...Надад өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэх юм бол миний нэр дээр байгаа мал байдаг юм. ...одоо 20 т ооны хонь, 100 -ооны ямаа хөдөө Хатанбулаг сумын 3-р баг Агаруут гэх газарт аав, ээжийн мал дээр байгаа. ...Уг м ал нь эхнэр М, хүү М, охин Э бид нарын Б гэх хүмүүст эй эргэж холбогдоогүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 165-166, 2 дугаар хх-ийн 21-22, 66-67 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжпэгч Ч.Н мөрдөн байцаалтанд өгсөн м эдүүлэгтээ: ...Би Засгийн газрын хэрэгжүүлэгч агентла г Соёл урлагийн газрын Музей, үл хөдлөх дурсгалын бо длогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн ажилтай. ... Соёлын өвийг хамгаалах хуулинд тухайн иргэн үнэт зү йлээ соёлын өвийн улсын бүртгэл мэдээллийн санд бүр тгүүлэх үүрэгтэй. Мөн улсын хилээр нэвтрүүлэхийг хори глодог. ...хилээр 195 ширхэг эд зүйлс авч гарах гэж байг аад баригдсан нь хууль зөрчиж байна. Энэ нь хуулиара а шүүхийн шийдвэрээр хураагдаж соёлын өвийн сан хөмр өгт орно гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 35-36 дугаар хуу дас/,

Гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2015 оны зунаас хойш хөдөө хадам аав, ээжийнд орхиод уг авто машиныг хадам аав Жболон манай нөх рийн дүү Б нар унаж хэрэглэдэг байсан. ...Буг авто машинаар Ханги мандалын боомтоор урагш аа гардаг байсан. ... би уг авто машиныг хөдөө гэртээ хэ рэгцээтэй үедээ унаж байгаарай гэж үлдээсэн болохо ор миний эзэмшлийн ... улсын дугаартай фургон м аркийн тээврийн хэрэгслийг Б голдуу унадаг . Би Ж.Бийг миний эзэмшлийн машиныг ашиглан г эмт хэрэг үйлдэхийг нь мэдээгүй байсан гэсэн мэдүүлэ г /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч С.Х мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ...Үүрэг гүйцэтгэх хуга цаанд 09:00 цагийн орчимд байх ... улсын дугаарта й УАЗ фургон маркийн авто машин Монгол улсын хил нэ втрэхээр гаалийн хяналтын бүсэд орж ирсэн уг авто м ашиныг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэн Ж. Б гэгч нь жолоодож явсан ба ... улсын дуг аартай авто машинд үзлэг хийхэд машины давхарласа н шал, давхарласан тааз, моторын копуд зэрэг газраа с цаасыг нямбаалан боосон шашны олон тооны эд зүйл г арч ирэхээр нь уг авто машиныг саатуулж эд зүйлд үзл эг хийж хураан авахад олон тооны бурхан шашны холб огдолтой эд зүйлс байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. ...Би жолооч Бээс тайлбар мэдүү лэг авахад бурхан шашны холбогдолтой эд зүйлсийг з ахаас болон хувь хүмүүсээс цуглуулж авсан гэж хэлж б айсан. ...гаалийн бүсэд ... улсын дугаартай тээвр ийн хэрэгсэлтэй орж ирэхэд нь үзлэг шалгалт хийхэд машины тусгайлан бэлтэгдсэн нуувч тааз, давхар шал машины копуд хэсэгт шашины холбогдолтой эд зүйлси йг цаасанд нямбайлан боож гадуур нь скочоор ороосо н байдалтай нуусан байсан. Машинд үзлэг хийхэд ил ха рагдах зүйл байгаагүй тусгайлан бэлтгэсэн нуувч та аз, шал, копуд зэрэгт хуваан хийсэн байсан гэсэн мэд үүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би боомтын 2 дугаар хаалтан дээр 08:00-17:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж ажилласан ба 09:00 цагийн орчимд ... улсын дугаартай УАЗ фургон авто машин бичиг баримтаа шалгуулж нэвтэрч гаалийн хяналтын бүсэд ороод гаалийн байцаагч үзлэг шалгалт хийж тухайн авто машиныг саатуулж байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч Х.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө хамт урагшаа гарах гээд ... улсын дугаартай фургон маркийн авто машинтай яваад гаалийн бүсэд ороод гаалийн байцаагч машинд үзлэг шалгалт хийж машиндаа эртний эдлэл нуусан байна гэж хэлээд эд зүйлийг хураан авч машиныг саатуулсан. Тухайн үед би машинд ямар эд зүйл байсан талаар мэдээгүй. ...Эртний эдлэл ачиж явсан байна гэж гаалийн байцаагч ярьж байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Гэрч Ж.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намайг Ханги мандалын боомт дээр байж байхад манай дүү Ж.Б утсаар яриад би гааль дээр баригдчихлаа гэж хэлж байсан. ...... улдсын дугаартай УАЗ фургон маркийн авто машин нь манай эхнэр Оийн эзэмшлийн машин байгаа юм уг авто машиныг манай эхнэр өөрөө унаж эзэмшээд байдаггүй байсан болохоор хөдөө манай аав ээжийнд тавьсан байсан ба уг авто машиныг Ж.Б унаж Ханги мандалын боомтоор гардаг байсан юм. ...Би Б гэх залууг танихгүй, О гэж Өвөр монголыг танина. ...Надад Отай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. ...Надтай Б гэж хүн уулзаж байгаагүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-65, 2 дугаар хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Түүх соёлын дурсгалт зүйл нь Монгол Улсын их хурлын 1998 оны 5 дугаар тогтоолын 2 дугаар тогтоолоор Монгол Улсын хилээр хязгаарлалттай нэвтрүүлэх бараа материалын жагсаалтанд ордог гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч О.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... ... улсын дугаартай авто машин нь манай том хүүгийн эхнэр Оийн эзэмшлийн авто машин байгаа юм хөдөө гэрт машинаа орхиод өвгөн бид хоёр тухайн машинаар нь ойр зуурын юманд явдаг байсан мөн Б ханги хилийн боомт орохдоо унаж явдаг байсан гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 24-38 дугаар хуудас/ ”

Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 48/,

“Лэндс” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинж ээчийн дүгнэлт /1 дүгээр хх 115-156/,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгн элт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 79-101, 102-106/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдө р Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боом тоор Б.Оийн өмчлөлийн ... улсын дугаар тай ... маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Монг ол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 195 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг Монго л Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2015 оны 11 сараас эхлэн О гэж хүний эзэмшлий н ... улсын дугаартай УАЗ фургон авто машинаар Х анги мандлын боомтоор гардаг байсан юм. ...... улс ын дугаартай УАЗ фургон маркийн авто машинд ... цааса нд боосон олон тооны эд зүйлсийг машины тааз, шал, ко пудны хэсэгт нууж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09.00 цагийн орчимд байх Ханги мандалын боомтоор Монгол Улсын хил нэвтрэх гэж байхад гаалийн хяналтын бүсэ д гаалийн байцаагч машинд үзлэг хийж саатуулсан. ... г эсэн мэдүүлэг, иргэний нэхэмжпэгч Ч.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: "... Соёлын өвийг хамгаалах ху улинд тухайн иргэн үнэт зүйлээ соёлын өвийн улсын бү ртгэл мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй. Мөн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. ... Энэ нь хуулиараа шүүхийн шийдвэрээр хураагдаж соёлын өвийн сан хөмрө гт орно гэсэн мэдүүлэг, гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Б уг авто машинаар Х анги мандалын боомтоор урагшаа гардаг байсан. ...би у г авто машиныг хөдөө гэртээ хэрэгцээтэй үедээ унаж б айгаарай гэж үлдээсэн болохоор миний эзэмшлийн ... улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэг слийг Б голдуу унадаг байсан гэсэн мэдүүлэг, гэр ч С.Х мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... ... улсын дугаартай ав то машинд үзлэг хийхэд машины давхарласан шал, давх арласан тааз, моторын копуд зэрэг газраас цаасыг н ямбаалан боосон шашны олон тооны эд зүйл гарч ирэхэ эр нь уг авто машиныг саатуулж эд зүйлд үзлэг хийж ху раан авахад олон тооны бурхан шашны холбогдолтой э д зүйлс байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүү лэгтээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... 09:00 цагийн орчимд ... улсын дугаартай УАЗ фургон авто машин бичиг баримтаа шалгуулж нэвтэрч гаалийн хяналтын бүсэд ороод гаалийн байцаагч үзлэг шалгалт хийж тухайн авто машиныг саатуулж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Х.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө хамт урагшаа гарах гээд ... улсын дугаартай фургон маркийн авто машинтай яваад гаалийн бүсэд ороод гаалийн байцаагч машинд үзлэг шалгалт хийж машиндаа эртний эдлэл нуусан байна гэж хэлээд эд зүйлийг хураан авч машиныг саатуулсан гэсэн мэдүүлэг, гэрч Ж.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтэ э : ... ... улдсын дугаартай УАЗ фургон маркийн авто машин нь манай эхнэр Оийн эзэмшлийн машин байгаа юм уг авто машиныг манай эхнэр өөрөө унаж эзэмшээд байдаггүй байсан болохоор хөдөө манай аав ээжийнд тавьсан байсан ба уг авто машиныг Ж.Б унаж Ханги мандалын боомтоор гардаг байсан юм. ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Түүх соёлын дурсгалт зүйл нь Монгол Улсын их хурлын 1998 оны 5 дугаар тогтоолын 2 дугаар тогтоолоор Монгол Улсын хилээр хязгаарлалттай нэвтрүүлэх бараа материалын жагсаалтанд ордог гэсэн мэдүүлэг, гэрч О.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... ... улсын дугаартай авто машин нь Оийн эзэмшлийн авто машин байгаа юм хөдөө гэрт машинаа орхиод өвгөн бид хоёр тухайн машинаар нь ойр зуурын юманд явдаг байсан мөн Б ханги хилийн боомт орохдоо унаж явдаг байсан гэсэн мэдүүлэг, Эд зүйл хура ан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл түүд, “Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэ рэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Бийг Монгол Улсын хилээр соёлын дурсгалт зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдуулан эд зүйлд үнэлгээ хийсэн Лэндс ХХк ны төлөөлөгч Иргэний нэхэмжлэгч Д.Отгон нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн ажлын хөлс 11.800.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хянан үзээд гэмт хэрэгт тооцогдох хориглосон эд зүйл болох 195 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээг гаргахад ямар хугацаа , хүн хүч ажилласан эсэх, Сангийн яамны сайдын тушаалаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээ тогтоох үйлчилгээний хөлсийг тооцох журмын дагуу үнэлгээг ямар үндэслэлээр 1 хүний цагийн ажлыг 30000 төгрөгөөр тооцсон эсэх, бусад шинжээч эд зүйлийн гарал үүсэл, түүхийн эх сурвалж зэргийг тогтоосон дүгнэлтээ 3 хоногийн хугацаанд гаргасан байхад ямар үндэслэлээр эд зүйлийн үнэлгээг тогтооход 20 хоногийн хугацаанд ажилласан эсэх зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас бүрэн тогтоогдохгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байх тул дээрх нөхцлийг нотолсон нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 195 ширхэг соёлын дурсгалт зүйлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Оийн өмчлөлийн ... улсын дугаартай, ... маркийн автомашиныг битүүмжилсэн 2017.01.04-ний өдрийн, шүүгдэгчийн 4.740.000 төгрөгийн үнэ бүхий 100 тооны ямаа, 20 хонийг битүүмжилсэн 2017.04.01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эзэмшигчдэд нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б нь тус шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаарт шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн ба уг хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байна.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Ж.Б-г Монгол улсын хилээр соёлын дурсгалт зүйл хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн  хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Ж.Б-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь Ж.Б нь 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        5. Шүүгдэгч Ж.Бнь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Д.О нь ажлын хөлс 11.800.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 195 ширхэг соёлын дурсгалт эд зүйлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.О-н өмчлөлийн ... улсын дугаартай, ... маркийн автомашиныг битүүмжилсэн 2017.01.04-ний өдрийн, шүүгдэгчийн 4.740.000 төгрөгийн үнэ бүхий 100 тооны ямаа, 20 хонийг битүүмжилсэн 2017.04.01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эзэмшигчдэд нь буцаан олгосугай.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД