Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/00187

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар83/ШШ2024/00187

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

311 гутал, ширхэг түрийвч, ширхэг цүнхийг гаргуулах, боломжгүй тохиолдолд тэдгээрийн үнэ 91 651 974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******,

хариуцагчийн төлөөлөгч*******,

хариуцагчийн өмгөөлөгч*******,*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

Нэхэмжлэлийг*******023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч   *********** ХХК хариуцагч ***********ХХК-д холбогдуулан гутал, ширхэг түрийвч, ширхэг цүнхийг гаргуулах, боломжгүй тохиолдолд тэдгээрийн үнэ 91 651 974 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ********ХХК нь ********** ХХК-ийн *********-гийн * давхарт байрлах түрээсийн талбайд*******020 оны1 дүгээр сарын 9-өөс0-ны шөнө гал унтраах шугам байрлуулах үед хүйтэн усны хаалт хагарч ус алдсаны улмаас ** давхарт байрлах ****** ХХК-д хохирол учирсан. ********** ХХК нь норсон гэх **** барааны төлбөрийг *** ХХК-д төлж барааг болон шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан учир өмнө нь манайд нэхэмжлэл гаргасан. ***************** ХХК нь норсон гэх ***ширхэг гутлын *** ширхгийг борлуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж *** гутал,** ширхэг түрийвч, *** ширхэг цүнхний хохирлыг манайхаас нэхэмжилсэн. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******023 оны дүгээр сарын*******0-ны ************ шийдвэрээр гэм хорын хохиролд 91 651 974 төгрөгийг гал импекс ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Нэгэнт бид гэм хорын хохиролд 91 651 974 төгрөг төлөхөөр болсон учир хариуцагч *************ХХК-иас норсон гэх ***гутал, **ширхэг түрийвч, * ширхэг цүнхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.1, 493.2,*******53.3 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 91 651 974 төгрөгөөр үнэлж байна. Энэ нь гэмтсэн гэх *** гутал, * ширхэг түрийвч, * ширхэг цүнхийн үнэ болон эдгээрийг борлуулаад олох байсан ашиг юм. Эдгээр барааг ямар нэгэн байдлаар хариуцагч захиран зарцуулж бидэнд шилжүүлэн өгөх боломжгүй байгаа бол үнийг нь төлүүлж өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******023 оны сарын*******0-ны ************* шийдвэрийн үндэслэх хэсгийн.5 дахь хэсэгт******* ХХК-ийн хувьд ус нэвтэрч, өнгө үзэмжийн хувьд гэмтсэн бараа, бүтээгдэхүүнийг засаж сайжруулах байдлаар зах зээлд худалдаалах, цаашлаад сэргээн засварлуулж өмнө нь байсан байдалд оруулах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгч, өөрт учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр шаардсан нь хуульд нийцжээ гэж бичсэн нь манайд эдгээр барааг хүлээлгэн өгснөөр хохирлоо мөнгөн хэлбэрээр *********** ХХК авах эрхтэй гэж дүгнэсэн. Нөгөөтэйгүүр, хариуцагч ************ ХХК нь мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Өнөөдрийн байдлаар *** гутал, * ширхэг түрийвч, *ширхэг цүнхийг ******* ХХК-д өгөх боломжтойгоор манай байгууллагад хадгалдаг байгаа гэж мэдүүлсэн нь мөн барааг манайд өгөхийг зөвшөөрсөн үйл баримт юм. Гэвч бодит байдал дээр эдгээр барааг манайд хүлээлгэж өгөхөөс удаа дараа татгалзаж явуулсан албан тоотод хариу өгөхгүй байгаа учир энэ асуудлыг шүүхээр шийдүүлэхээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ************** ХХК нь**************ХХК-ийн *-р давхарт байрлах ******* тоотод инженерийн системийг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр*******-тай*******020 оны0 дугаар сарын*******9-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус компани уг ажлыг гүйцэтгэх явцдаа буюу*******020 оны1 дүгээр сарын0-ны өдрөөс1-ний шилжих шөнө 03 цаг 40 минутанд галын автомат системийн хүйтэн усны шугамын хаалтыг хөшсөнөөс болж их хэмжээний ус алдаж, *-р давхарт байрлах ****** ХХК-ийн *********************** брэндийн дэлгүүрт хохирол учирсан. *************ХХК нь ажил гүйцэтгэх явцдаа ус алдсан гэм буруу нь дараах эрх бүхий байгууллагуудын дүгнэлтээр тогтоогддог. Үүнд: *************** ХХК-ийн*******020 оны1 дүгээр сарын0-ны өдрийн Ус алдалттай холбоотой болсон үйл явдлын репорт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын*******020 оны2 дугаар сарын*******8-ны өдрийн ******** дугаар албан бичиг, Монгол Улсын зөвлөх инженер, нарын*******020 оны2 дугаар сарын6-ны өдрийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн*******021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №************ тоот Ус алдсан төлөв байдлын тухай дүгнэлт, ********************XXК нь*******021 оны 03 дугаар сарын*******9-ний өдөр ********** XXК-тай Бусдын өмнөөс хохирол барагдуулах тухай гэрээ, Шаардах эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, нийт80 000 000 төгрөгийг **************-д төлж, гэм буруутай этгээдээс энэхүү хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхийг өөртөө шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед ************** ХХК нь учруулсан гэм хорын хохирлоо төлөхөөс татгалзаж байсан учраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шаардах эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Дээрх маргааныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд,*******023 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн ************* дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,*******29 дүгээр зүйлийн*******29.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ************ ХХК-иас 91 651 974 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 6848 665 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг маргааны явцад ******************* дэлгүүрт ус алдалтын улмаас норж гэмтсэн нийт*******86 46570 төгрөгийн 610 ширхэг бараа байсан нь ***************** ХХК,*******, *******************ХХК-ийн хамтарсан Норсон барааны тооллогын жагсаалт, **************** ХХК-ийн*******022 оны 05 дугаар сарын0-ны өдрийн*******59 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрч-ийн захиралын мэдүүлэг зэргээр нотолж тогтоогдсон. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ус алдалтаас өмнө ************ ХХК-ийн *** ширхэг барааны үнэ нь дистербьютерын гэрээнд тусгаснаар уг брэндийг дэлхий нийтэд худалдаалж буй борлуулалтын үнээр тооцоход*******86 46570 төгрөг болж байгаа нь гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээвэл зохих хохирлын дүн гэж анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэргийг хянан хэлэлцээд,*******023 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн **************** дугаар шийдвэрийг ************ ХХК нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн*******023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн*******19/************** дугаар магадлалаар давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар*******-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсанаар хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Нэхэмжлэгч*******-ийн Бид гэм хорын хохиролд 91 651 974 төгрөгийг төлөхөөр болсон учир*******-иас норсон гэх гутал, ширхэг түрийвч, ширхэг цүнхийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага нь дор дурдсан байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Хэдийгээр манай компани усанд норж гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч ихэнх хэсэг нь норж халтайсан, гэмтсэн, гаднаа ил гэмтэлгүй боловч өмсөхөд салах, өнгө нь өөрчлөгдөх зэргээр чанарын доголдолтой бараа бүтээгдэхүүн болсон байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Иргэний хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа буюу*******023 оны 06 дугаар сарын*******6-ны өдөр,*******023 оны 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд *********** ХХК-иас ************ брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэмтэл доголдолтой бүтээгдэхүүнийг бусад гуравдагч этгээдэд худалдан борлуулахгүй байх, зааварчилгааны дагуу устгал хийхийг шаардсан албан бичгүүдийг ирүүлсэн тул манай компаниас ажлын хэсэг томилж,*******023 оны 08 дугаар сарын*******3-ны өдөр Орхон аймаг дахь Эрдэнэт хивсний үйлдвэр байрлах хашаанд аваачиж, гутал, ширхэг түрийвч, ширхэг цүнхийг шатааж устгасан болно. Учир нь-ийн ******* улсын  хотод байрлах *****************-тэй байгуулсан Дистрибьютер ба барааны тэмдгийн лицензийн гэрээнд гажиг гэмтэл оруулсан аливаа бүтээгдэхүүн зарахгүй байх, барааны дээрх ямар нэгэн хэв, гажилт, зурагдсан бүх бүтээгдэхүүнийг устгана гэж заасан байна. Мөн ********* компаниас*******021 оны 03 дугаар сарын*******3-ны өдөр албан бичгээр ...та бүхнийг гэмтэлтэй бараа бүтээгдэхүүн худалдахыг хориглосон болно. Уг үйлдэг манай брэндийн нэр хүндийг унагаж буй үйлдэл тул бид та бүхнийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх болно гэх шаардлагыг ирүүлсэн тухайд анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой байдаг. Дээрхээс гадна норж гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг бусдад худалдах зорилгоор устгалд оруулахгүй байх нь брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх талаар албан мэйлээр анхааруулсан гэж-иас амаар болон утсаар, албан бичгээр мэдэгдсэн учраас гэмтэлтэй бараа бүтээгдэхүүнийг устгалд заавал оруулах үүргийг олон удаа хүлээсэн этгээд болох ***********ХХК-иас шаардаж байгаа нөхцөлд бид шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй билээ. Эцэст нь дурдахад ********* ХХК-д ус алдалтын улмаас нийт*******86 46570 төгрөгийн хохирол учирснаас нь 49 000 000 төгрөг, манай компани80 000 000 төгрөгийн хохирлыг нь төлж өгсөн /үүнээс нь 91 651 974 төгрөгийг төлсөн/, харин үлдсэн 60 орчим сая төгрөгийн хохирол огт барагдаагүй үлдсэн болохыг дурдахын сацуу их хэмжээний хохирлыг өөрсдийн ажилтнуудын ажлын хариуцлагагүй үйлдлээс үүдэн бусдад учруулсан атлаа шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн хохирлын төлбөртөө тооцож, гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг буцаан шаардаж, бусдад худалдан борлуулах гэж байгаа нь олон улсын гэрээ конвенцид нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,*******021.03.23-ны өдөр бараа бүтээгдэхүүнд хийсэн тооллогын баримт,******* ************ дэлгүүр дахь ус алдалтаас үүссэн, цаашид худалдах боломжгүй гэмтэж норсон барааны тооллогын жагсаалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******023.01.20-ны өдрийн *************** дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******023.06.30-ны өдрийн ************* дугаар гүйцэтгэх хуудас, мөнгөн гүйлгээний журнал, цахим гүйлгээний баримт,*******023.09.14-ний өдрийн ********** дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,-ийн*******022.10.26-ны өдрийн дугаар албан бичиг, хавсралт зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн-16,*******9-33,58-162/

 

4. Хариуцагчаас*******020.10.29-ний өдрийн*******дугаар ажил гүйцэтгэх гэрээ, ус алдалттай холбоотой болсон үйл явдлын репорт,*******020.12.16-ны өдрийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн*******021.03.04-ний өдрийн 01-07-**************дугаар албан бичиг,*******021.03.23-ны өдрийн мэйл,*******018.02.01-ний өдрийн дистрибьютер ба барааны тэмдгийн лицензийн гэрээ, орчуулгын хамт,*******021.03.29-ний өдрийн бусдын өмнөөс хохирол барагдуулах тухай гэрээ,*******021.03.29-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн*******023.04.03-ны өдрийн************* дугаар магадлал,-ийн 023.06.26-ны өдрийн48 дугаар албан бичиг,-ийн*******023.08.03-ны өдрийн*******6 дугаар албан бичиг, ХХК-ийн*******023.08.10-ны өдрийн ************** дугаар албан бичиг,*******-ийн гүйцэтгэх захирлын*******023.08.14-ний өдрийн*******3/228 дугаар албан бичиг,*******023.08.29-ний өдрийн*******3/01/367 дугаар албан бичиг,*******023.08.14-ний өдрийн ********** тоот комиссын тайлан, фото зураг, *************** ХХК-ийн*******022.05.30-ны өдрийн*******59 дугаар шинжээчийн дүгнэлт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 53-141/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Натурал текстайл групп ХХК нь норсон гэх *** ширхэг гутлын *** ширхгийг борлуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж *** гутал, * ширхэг түрийвч, * ширхэг цүнхний хохирлыг манайхаас нэхэмжилсэн. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******023 оны 01 дүгээр сарын*******0-ны ************** шийдвэрээр гэм хорын хохиролд 91 651 974 төгрөгийг ***********ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Нэгэнт бид гэм хорын хохиролд 91 651 974 төгрөг төлөхөөр болсон учир хариуцагч *************** ХХК-иас норсон гэх **** гутал, * ширхэг түрийвч, * ширхэг цүнхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.1, 493.2,*******53.3 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...**************дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******023 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн ************** дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,*******29 дүгээр зүйлийн*******29.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч-иас 91 651 974 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа буюу*******023 оны 06 дугаар сарын*******6-ны өдөр,*******023 оны 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд ***** ХХК-иас ***** брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэмтэл доголдолтой бүтээгдэхүүнийг бусад гуравдагч этгээдэд худалдан борлуулахгүй байх, зааварчилгааны дагуу устгал хийхийг шаардсан албан бичгүүдийг ирүүлсэн тул манай компаниас ажлын хэсэг томилж,*******023 оны 08 дугаар сарын*******3-ны өдөр ***аймаг дахь ****хивсний үйлдвэр байрлах хашаанд аваачиж,****гутал, * ширхэг түрийвч, * ширхэг цүнхийг шатааж устгасан болно. ********ХХК-д ус алдалтын улмаас нийт*******86 46570 төгрөгийн хохирол учирснаас ******** ХХК нь 49 000 000 төгрөг, манай компани80 000 000 төгрөгийн хохирлыг нь төлж өгсөн /үүнээс ******** ХХК нь 91 651 974 төгрөгийг төлсөн/, харин үлдсэн 60 орчим сая төгрөгийн хохирол огт барагдаагүй үлдсэн болохыг дурдахын сацуу их хэмжээний хохирлыг өөрсдийн ажилтнуудын ажлын хариуцлагагүй үйлдлээс үүдэн бусдад учруулсан атлаа шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн хохирлын төлбөртөө тооцож, гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг буцаан шаардаж, бусдад худалдан борлуулах гэж байгаа нь олон улсын гэрээ конвенцид нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. гэж маргасан.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ************* ХХК нь *************** ХХК-ийн **********худалдааны төв барилгын * дугаар давхрын *** тоотод байрлах ** м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслэн, худалдаа үйлчилгээ явуулж байх хугацаандаа буюу*******020 оны0 дугаар сарын*******9-ний өдөр нэхэмжлэгч **** ХХК-тай *********** дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр өөрийн түрээсийн талбайд буюу ************дүүрэг, ** дүгээр хороо, ******* гудамж, ****** хаягт байрших, **********худалдааны төвийн **давхарт байрлах, ***** тоот хэсэгт гал унтраах автомат системийн шугам хоолой нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

а. Нэхэмжлэгч********** ХХК нь дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх явцдаа буюу*******020 оны1 дүгээр сарын0-ны өдөр ус алдуулж, улмаар ******худалдааны төв барилгын * давхарт байрлах***** ХХК-ийн түрээсийн талбайд ус нэвтэрч, тус компанийн худалдан борлуулдаг ******* брэндийн нийт***нэр төрлийн **** ширхэг бараа, бүтээгдэхүүн норж, чанар байдалд нь хохирол учирсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******023 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн *********** дугаар шийдвэрээр тогтоогдож байх ба уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

б. Уг шийдвэрээр хариуцагч*******-иас 91 651 974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчХХК-д олгож ...шийдвэрлэсэн байх ба шийдвэрийн үндэслэлд ...хариуцагч компанийн ажилчид нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу түрээсийн талбайн сантехникийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн угсралт, завсар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байх явцдаа хөргөлтийн усны шугамын *** мм-ын голчтой хаалтыг гэмтээж, эвдрэл гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй...ажилтнууд ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад зөрчил гарган бусдад хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага, хуулийн этгээд хариуцлагыг хүлээхээр хуульд заасан бөгөөд ийнхүү ажилтны учруулсан гэм хорыг арилгах үүргийг ажил олгогчид хуулиар ногдуулсан нь ажил олгогч ажилтныхаа хөдөлмөрлөх явцыг холбогдох хууль тогтоомж, заавар журмын үндсэн дээр хянах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн компанийн ажилчдын ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээнэ. Тиймээс нэхэмжлэгч нь хууль, гэрээнд заасны дагуу хариуцагчид холбогдуулж80 000 000 төгрөг шаардах эрхтэй ба үүнээс-ийн ажилчдаа хүлээлгэн өгсөн92 ширхэг бараа бүтээгдэхүүний үнэ 8848 026 төгрөгийг хасаж үлдэх 91 651 974 төгрөгийг хариуцагч*******-иас гаргуулж, нэхэмжлэгч ************** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн байна. /хх-ийн 9-14/

 

в. Хариуцагч ************ групп ХХК нь*******021 оны сарын*******9-ний өдрийн Бусдын өмнөөс шаардах хохирол барагдуулах гэрээ, Шаардах эрх шилжүүлэх гэрээг-тай байгуулж,80 000 000 төгрөгийн хохирлыг барагдуулж, шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хохирол шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан энэ талаар мөн талууд маргаагүй, эдгээр үйл баримтууд тогтоогдсон.

 

г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******023 оны 6 дугаар сарын0-ны өдрийн ************** дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж,******* төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг*******023 оны 9 дүгээр сарын4-ний өдөр ********** дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна.

 

6. Нэхэмжлэгч нь нэгэнт гэм хорын хохиролд 91 651 974 төгрөгийг төлж барагдуулсан тул бид хариуцагч *************** ХХК-иас норсон гэх гутал, ширхэг түрийвч, ширхэг цүнхийг хууль зааснаар гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд тус компани нь гэм хорын асуудал хэлэлцэх шүүх хуралдаанд өнөөдрийн байдлаар ширхэг гутал, ширхэг түрүүвч, ширхэг цүнхийг*******-д өгөх боломжтойгоор манай байгууллагад хадгалагдаж байгаа. Гэж тайлбарласан, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлд ...Ботмакс ХХК-иын хувьд ус нэвтэрч, өнгө үзэмжийн хувьд гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг засаж сайжруулах байдлаар зах зээлд худалдаалах, цаашлаад сэргээн засварлуулж өмнө байсан байдалд нь оруулах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгч, өөрт учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр шаардсан нь хуульд нийцжээ. гэж дүгнэсэн зэргээс шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

7. Харин хариуцагч нь дээрх17 ширхэг бараа бүтээгдэхүүн манайд хадгалагдаж байсан хэдий ч ХХК-иас ******* брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэмтэл доголдолтой бүтээгдэхүүнийг бусад гуравдагч этгээдэд худалдан борлуулахгүй байх буюу ************** болог нарын хооронд байгуулагдсан Дистрибьютер ба барааны тэмдгийн лицензийн гэрээний 5.1-р зүйлийн С хэсэгт заасан зааварчилгааны дагуу устгал хийхийг шаардсан*******023 оны 6 дугаар сарын*******6-ны өдрийн4 тоот,*******023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн*******6 тоот албан шаардлагуудын дагуу устгасан тул бараа бүтээгдэхүүн байхгүй гэж тайлбар гаргаж,*******023 оны 08 сарын*******3-ны өдөр дээрх гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулсан талаарх комиссын тайланг, фото зургийн хамт ирүүлсэн байна./хх-ийн 89-97/

 

8. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж зааснаар шаардах эрхээ тодорхойлсон байна.

 

9. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь гэм хор учруулсан хохирол төлбөрийг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх гэмтсэн барааг шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлтэй хэдий ч уг бараа бүтээгдэхүүнийг устгасан үндэслэлээр тэдгээрийг үнийг мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа тохиолдолд ширхэг гутал, ширхэг түрийвч, ширхэг цүнх нь ямар төрлийн бараа бүтээгдэхүүнүүд байсан, тэдгээр нь хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн талаар баримтыг ирүүлээгүй, энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.2,8 дугаар зүйлийн8.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хэрэгт-ийн*******022 оны 05 сарын0-ны өдрийн*******59 дугаар шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал нотлох баримтаар гаргаж ирүүлсэн хэдий ч уг баримтаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ширхэг гутал, ширхэг түрийвч, ширхэг цүнх зэрэг нь хэдэн төгрөг үнэтэй, ямар төрлийн бараа бүтээгдэхүүн байсан талаар тогтоох боломжгүй байна./хх-ийн 91-140/

 

10. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.3,16,18 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******-иас ширхэг гутал, ширхэг түрийвч, ширхэг цүнх, боломжгүй тохиолдолд тэдгээрийн үнэ 91 651 974 төгрөг гаргуулах нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616*******10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2,19.7,20 дугаар зүйлийн20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ