Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2024/00116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******,*******,*******,*******/2 тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, хэлтэст

 

Нэхэмжлэлийн шаардлага: 

1.Хөрөнгийн үнэлгээний тайлан хүчингүй болгуулах,

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн  дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох,

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Э.,

Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. /цахимаар/,

Шинжээч: Г. /цахимаар/,

Гэрч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан ******* дүүргийн *******, Баян /12614/ гудамж,*******,*******/1*******/2 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрх болон арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж зэргийг үнэлсэн -ийн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь ******* ХХК-ийн ******* дүүргийн *******, Баян /12614/ гудамж,*******,*******/1*******/2 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрх болон арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийг хамтад нь 1,729,551,000 төгрөгөөр үнэлсэн талаарх *******, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/514 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Бидний зүгээс дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь 12,000,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд энэ нь зах зээл дэх бодит үнэлгээ юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийгдсэн ХХК-ийн хийсэн үнэлгээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэт нэг талыг барьж худал, хийсвэр байдлаар хандаж үнэлгээг гаргасан, мөн тус үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Иймд *******, газрын захиалгаар хийсэн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах,

Мөн *******, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор , Ү-, Ү- гэсэн 3 нэр төрлийн үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хураан авсан. Гэтэл тус битүүмжилсэн болон хураан авсан тоног төхөөрөмжүүд нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан тоотоор “БНХАУ-н иргэн -тай байгуулсан зээлийн барьцаанд бүртгэлтэй” байгааг мэдэгдсэн байхад гуравдагч этгээдийн барьцаанд бүртгэлтэй хөрөнгөн дээр ажиллагаа хийсэн тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох,

 *******, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2023 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зориулалттай 9 тоног төхөөрөмжийг хураан авсан. Гэтэл тухайн өдрөө давхардуулан тус тоног төхөөрөмжүүдийг хураан авах тухай тогтоол үйлдэж хураан авсан. Гэтэл хураан авах болон битүүмжлэх ажиллагааг хийдээ шийдвэр гүйцэтгэгч нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг байлцуулалгүйгээр ажиллагаа хийж тухайн хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.. гэв.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК төлбөр төлөгчөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Ер нь хөрөнгийн үнэлгээний байгууллага хэт нэг талыг барьсан гэхээс илүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус ажиллагаанууд яваад байна. .. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д хураан авах ажиллагаа ямар учиртай юм бэ гэдгийг маш тодорхой заасан. Тодорхой хөрөнгийг худалдан борлуулах эс үгүй бол төлбөр авагчид шууд санал болгох зорилгоор хийгдэж байгаа энэ ажиллагаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54.4-д хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үзлэг нэгдлийг хийхэд эзэмшигчийг оролцуулна гэж байгаа. ХХК-ийн харуулын байр, үйлдвэрийн хажууд байгаа байр сав руу нэвтэрч орж байгаа тохиолдолд эзэмшигч оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Гэтэл хураан авах ажиллагаанд ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх албан ёсны этгээдүүдийг оролцуулаагүй. Мөн ажиллагааг урьдчилж мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлэх ёстой. Гэтэл хариуцагч тал мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэдэг боловч мэдэгдэх хуудас хэрэгт авагдаагүй. Хөндлөнгийн гэрчүүд нь бас хэн гэдэг этгээдүүд нь ямар учиртай, ямар оролцоотойгоо хөндлөнгийн гэрчээр оролцсон мэдээллүүд нь тодорхойгүй. тэр нь битүүмжлэх ажиллагаа дээр хийгдсэн боловч хураан авах ажиллагаа дээр бас хийгдээгүй.  Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан үндэслэлээр хураан авах ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс гаргуулна гэж заасан. ХХК-ийн нэр дээр байгаа хөрөнгүүдээс аль нь барьцаанд байгаагүй, аль нь барьцаанд байсан талаар огт ялгаж зааглаагүй. Барьцаанд байгаагүй хөрөнгүүд нь констракшн ХХК-ийн төлбөрт төлөхөд хүрэлцээгүй эсэх талаар тогтоогоогүй. ийн шинжээчийн тогтоосон үнэлгээгээр л авч үзэхэд газар 50,000,000 төгрөг, тоног төхөөрөмж нь барьцаанд байхгүй бөгөөд 780,000,000 төгрөг хангалттай хүрэлцэх хөрөнгө байгаа. Эхлээд барьцаанд байгаагүй хөрөнгүүдийг худалдан борлуулах, хөрөнгүүдээр хангуулах ажлууд хийнэ. Барьцааны бус “Харуулын байр ..” гэх мэт хөрөнгүүд бас байгаа. Үүнийг тогтоогоод барьцаанд байхгүй төлбөр төлөгчийн шууд мэдэлд байгаа хөрөнгүүдийг үнэлээд худалдаад ХХК-ийн төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд барьцаалагчийн хөрөнгө рүү халдах, хураан авах, худалдан борлуулах эрх нь бас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүсэх ёстой байтал энэ процессыг алгассан. Ер нь бол албадлагын шинжийг л хэтрүүлээд байна. Үүнээс болж хөрөнгө оруулагч Хан Шухай хөрөнгө оруулалтаасаа татгалзаж, шүүх дээр маргаан үүссэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасны дагуу заавал барьцаалагчийн юм уу эс үгүй бол төлбөр авагчийн одоо хүсэлтийг харгалзаж ингэж шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ процесс мөн адил явагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуульд иргэний төлбөр барагдуулах ажиллагаа гэж тусдаа, хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааг тусдаа хуулиар заагаад өгчихсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д төлбөр төлөгч хуулийн этгээд гүйцэтгэх баримт бичгийн шаардлага хангахуйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг этгээдийн хөрөнгийг дараах дарааллаар худалдан борлуулах, хураан авах ажиллагааг хийнэ гэж заасан. Мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.1-д мөнгөн хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ үйлдэгдэж гүйцэтгэхэд шууд хамааралгүй гэж зааглаад хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээнд шууд хэрэглэгдэх бусад материалыг эхлээд хураан авч яалгаж байгаа. Тухайн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, гүйцэтгэхэд хамааралгүй хөрөнгө рүү эхлээд халдах юм байна. Тэрийг нь эхэлж, хурааж аваад дуудлага худалдаанд оруулаад төлбөр авагчийн хөрөнгийг гүйцэтгэхэд хүрэлцэх үү, үгүй юу эсэхийг, мөн хуулийн 94.2.1-д Бараа, ажил үйлчилгээ үйлдвэрлэж гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөрөнгийн эрх гэж байгаа. Ман хуулийн 94.1.3-д нь бараа, ажил үйлчилгээ үйлдвэрлэл гүйцэтгэхэд шууд хамаарахгүй, үл хөдлөх гээд явж байгаа. ….Иргэн гэдэг чинь өөрөө бие хүн, хувь хүнд хамаардаг. Компани гэдэг хүний цаана олон хүний амьдрал, олон татвар, улс орны эрх ашиг байгаа. Энэ хуулийг огт баримтлаагүй шийдвэр нь хууль бус байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т шийдвэр гүйцэтгэгчид бусдын барьцаанд байгаа төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх журмыг нь тогтоож, өгсөн байдаг. Уг заалтад хуульд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг барьцаалагчаас хураан авах, хамгаалах, холбогдох бүртгэл тэмдэглэлээ хийлгэх зорилгоор шийдвэр шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчийг оролцуулах, томилох сонгон шалгаруулах журмыг хариуцагчаас гаргаж өгсөн. Уг журмын 4.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс жагсаалтад бүртгэгдсэн, нийт шинжээчдийн нэгдсэн дарааллын дагуу томилно гэх боловч ямар дарааллаар, яаж томилогдсон нь тодорхойгүй. Гэтэл яг энэ журмаар хуваарилсан эсэх нь бол тодорхойгүй, шүүхээс шаардсан боловч гаргаж өгөөгүй ийм нөхцөл байдал байгаа учраас энэ журмыг бас зөрчсөн. Энэ тайлан мэдэгдэл гэж бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ерөнхий газарт шинжээч томилсон шинжээч нь хэчнээн гүйцэтгэх баримтад заасан хөрөнгийг үнэлэх, гаргах асуудал нь тухайн журмынх нь 4.7.1-ээр зохицуулчихсан юм байна лээ. Үүнийг гаргаад өгчихсөн бол хаа хаанаа амар байх байсан. Энэ үндэслэлээр шинжээчийг анхнаасаа алдаатай томилсон байна. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч томилсон тогтоол гаргаж, ийн шинжээч Б. гэдэг хүнийг томилсон. Б.ыг томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага томилсон нь алдаа. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдийг эрх, үүргийг сануулсан байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдийг хараад үзэхээр тухайн хуульд байхгүй өөр агуулгатай хуулийн зохицуулалт байгаа юм. Мөн шинжээч томилох тогтоолынхоо 2 дахь хэсэгт нь бас 2021 оны 11 дүгээр сарын 07-нд дүгнэлт гаргана гэж тусгасан байдаг. Гэтэл шинжээчийг 2023 оны 05 сард томилсон. Ийнхүү процессын, техникийн шинжтэй ноцтой алдаа гаргачихсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д шинжилгээ хийлгэх шийдвэрт дараах зүйлийг тусгана. Шинжилгээ хийх үндэслэл, шинжилгээний төрөл, хэлбэр энэ хуулийн 16 дугаар зүйлд хугацаа нь тогтоож шинжилгээ хийлгэх хугацаа, шинжилгээ хийх байгууллагын нэр, шинжилгээний байгууллагаас бусад этгээдэд шинжилгээ хийлгэвэл тухайн байгууллагын шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, хэмжээ, хаяг, байршил зэрэг шинжилгээний объектын талаарх мэдээллийг өгнө гэж заасан. Гэтэл шинжилгээний объектын мэдээлэл байхгүй 3 үл хөдлөх хөрөнгийн Ү дугаарыг тавьчихсан. Мөн гадна байгаа хийцийг үл хөдлөх хөрөнгөд хамаарах юм уу? хамаарахгүй юм уу гэдэг юм тодорхойгүй. 9 төрлийн тоног төхөөрөмж гэчихсэн, тэр нь одоо яг ямар тоног төхөөрөмж юм, шинжилгээний объектын нэр бол маш тодорхойгүй.  өөс шинжээч томилсон гэдэг агуулга бас энэ заалттайгаа бас уялдана...Дээрх үндэслэлүүд дээр Багахангай, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан тогтоолуудыг хууль бус гэж тогтоосон тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа ажиллагаа нь хүчингүй болох үндэслэлтэй. Цаашлаад шинжээчийн дүгнэлт гаргасан нөхцөл байдал нь илтэд үндэслэлгүй, нэг талыг баримталсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б. нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  Тус хэлтэст төлбөр төлөгч “*******” ххк-д холбогдох ,, , , хувийн хэргийн дугаартай нийт төлбөрийн 5 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар “*******” ХХК-аас 667.800.000 төгрөгийг гаргуулан “” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сурын 21-ний өдрийн 330 дугаар захирамжаар “*******” ХХК-аас 81.395.246 төгрөгийг гаргуулан “” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 225 дугаар захирамжаар “Юу би метал” ХХК-аас 16,140,566 төгрөгийг гаргуулан Иргэн ын т олгохоор шийдвэрлэсэн. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2012 дугаар захирамжаар “Юу би метал ” ХХК-аас 54,919,778 төгрөгийг гаргуулан иргэн гийн д олгохоор шийдвэрлэсэн. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 459 дүгээр шүүхийн шийдвэрээр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалаар “*******” ХХК-аас 334,693,007 төгрөгийг гаргуулан “” ХХК-д ологохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “*******” ХХК-иас 667,800,000 төгрөгийг гаргуулан “” ХХК-нд олгох гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн дараах ажиллагааг явуулсан. Үүнд: Гүйцэтгэх захирал Б.т 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зарлан дуудан ирүүлж эрх үүрэг хариуцлагыг танилцуулж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Юу би метал ’’ ХХК- ийн үл хөдлөх эд хөрөнгө болох ******* дүүргийн 3-р хороо Баян /12641/ гудамжны*******,*******/1, 91/2, тоотод байрлах , Ү-, Ү- дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийг тус хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/790 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн ба дээрх хөрөнгө 2022 оны 04 дүгээр сарын 13-ны БНХАУ-ын иргэн тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч “*******” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай газрыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн /13 дугаар битүүмжлэх тогтоолоор, Улсын бүртгэлийн дугаартай Конторын зориулалт бүхий 195 м/кв дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү- дугаартай Агуулахын зориулалттай 439 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү- дугаартай үйлдвэрийн зориулалттай 1389 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тус тус битүүмжлэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч “*******" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн дугаартай Конторын зориулалт бүхий 195 м/кв дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү- дугаартай Агуулахын зориулалттай 439 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү- дугаартай үйлдвэрийн зориулалттай 1389 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүд, дугаартай нэгж талбарын газар зэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн /25 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг явуулсан. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай /26 дугаар тогтоолоор “*******” ХХК-ийн нийт 9 нэр төрлийн 10 ширхэг тоног төхөөрөмжийг битүүмжилж тус өдрийн дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тоног төхөөрөмжүүдийг хураах ажиллагааг явуулсан. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийт төлбөр авагч нарт Хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцуулах тухай мэдэгдлийг нийт 4 төлбөр авагч нарт цахим шуудангаар хүргүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 5/01 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Төлбөр төлөгч “*******” ХХК-ийн эзэмшилтийн газар, 3 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 9 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийн үнэлгээг тогтоолгохоор “” ХХК-г сонгон тус үнэлгээний төвөөс шинжээч Г.ыг томилон ирүүлж төлбөр төлөгч “*******” ХХК-ийн үйлдвэрийн газарт үзлэг хийж үнэлгээний тайланг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн. “” ХХК нь “*******” ХХК-ийн эзэмшлийн газар, 3 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 9 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг нийт 1,729,551,000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 01/514 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Үнэлгээг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрч хариуг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн, төлбөр төлөгч “*******” ХХК-ийн захирал Б. нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй гэсэн хариуг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус хэлтэст тус тус ирүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрлийн 19120001 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааны чиглэлээр мэргэшсэн “” ХХК-ийн шинжээч Г. хийсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухай бүр талуудад биечлэн болон утсаар мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч “*******” ХХК-ийн захирал Б.ын гаргасан “” ХХК-н хийсэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хөрөнгийг нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрлийн 19120001 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааны чиглэлээр мэргэжсэн Б. шинжээчийн дүгнэлтэд хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгон заасны дагуу хийлгэхээр байсан. Үүнээс үзэхэд хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлага, зах зээлийн хандлагыг тулгуурлаж гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч тал дээр нь шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулах зорилготойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага буюу эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагад тайлбар хэлье. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон бусад орлогоор 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 тогтоолоор компанийн харилцах болон хадгаламжийн бүх дансыг төлбөрийн шаардлага хангах үлдэгдэл хүрэлцэхгүй байсан буюу төлбөрөө төлөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр хэсэг зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэх үндэслэлгүй тохиолдолд түүний бусдад учруулсан хохирлын төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу гийн барьцаанд байсан 9 тоног төхөөрөмжийг битүүмжилсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Нэхэмжлэгч ХХК нь өөрийн нэр дээрх хөрөнгийг битүүмжилсэн байхад 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56.5 дахь хэсэг битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд хөрөнгийн шинж чанараас хамааран түүнийг ашиглах нь эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх, үрэгдүүлэх, гэмтээх эрсдэлтэй бол аливаа этгээдэд ашиглуулахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэгч буюу ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хангахгүйгээр орхиж өгнө үү. Нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөө 12,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тэр тухай нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг барин Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажиллагаагаа явуулах нь зөв гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

 

5.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

5.1 Юу Би метал маркет ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас),

5.2 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ШШ2022/00 дугаартай захирамж нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 05-07 хуудас),

5.3 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2023/0 дугаартай захирамж (хх-ийн 08-09 хуудас),

5.4 Хаан үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хх-ийн 223-250 хуудас, 2 хх-ийн 01-08),

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

6.1 ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 15 хуудас),

6.2 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 22 хуудас),

6.3 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ШШ2022/00 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 23-25 хуудас),

6.4 *******, хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 26 хуудас),

6.5 *******, хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 27 хуудас),

6.6 *******, хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөр төлөгчид эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 28 хуудас),

6.7 *******, хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн /01 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 29 хуудас),

6.8 *******, хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн /13 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 30-31 хуудас),

6.9 *******, хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/790 дугаартай ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн ..Хамтран ажиллах тухай... албан бичиг нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 32 хуудас),

6.10 ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 379 дугаартай албан бичгийн хариу нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 32 хуудас),

6.11 ХХК-ийн 000776214, 000776215, 00726216 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 33-35 хуудас),

6.12 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох, хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 36 хуудас),

6.13 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл (хх-ийн 51 хуудас),

6.14 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 38-39 хуудас),

6.15 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох, хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 40 хуудас),

6.16 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн /25 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 41-42 хуудас),

6.17 *******, хэлтэст ******* ХХК-ийн гаргасан тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 43 хуудас),

6.18 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн /26 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 44-45 хуудас),

6.19 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 46-47 хуудас),

6.20 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 48 хуудас),

6.21 *******, хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/466 дугаар Хөрөнгийн үнэлгээг танилцуулах тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 49 хуудас),

6.22 *******, хэлтэст Хайпир хаус констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын гаргасан Эд хөрөнгө үнэлэх тухай тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 50 хуудас),

6.23 Шинжээч томилох тухай 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/01 дугаар тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 51 хуудас),

6.24 Шинжээчид эрх, үүрэг танилцуулсан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 52 хуудас),

6.25 ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны 30 дугаартай захирлын тушаал нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 53 хуудас),

6.26   ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны 279 дугаартай ..Хөрөнгө үнэлсэн тухай.. албан бичиг, хөрөнгийн үнэлгээ, хавсралтын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 54-78 хуудас),

6.27 Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг танилцуулсан 2023 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийн баримтын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 79 хуудас),

6.28 *******, хэлтэст Хайпир хаус констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын гаргасан тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 80 хуудас),

6.29 *******, хэлтэст ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ын гаргасан тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 81 хуудас),

6.30 Хайпир хаус констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 84 хуудас),

6.31 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/45 дугаартай Түр журам батлах тухай тушаал, тушаалын хавсралт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 131-138 хуудас),

6.32 Хөрөнгийн үнэлгээчний 19120001 дугаартай гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 142 хуудас),

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед цугларсан баримтууд

7.1 Үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг  болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, Багахангай  дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан  ХХК-ийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн дүгээр Эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгох хэмээн нэмэгдүүлсэн байна. (хх-ийн 1-163, 1-189 хуудас)

 

Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн, шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа хуучин хуулийг баримталсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, ойлгомжгүй гарсан, шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах битүүмжлэх ажиллагаа хийхдээ төлбөр төлөгчид огт мэдэгдээгүй, тэмдэглэл үйлдээгүй зэрэг нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан .. гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь үнэлгээчний асуудал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан... хэмээн маргаж байна.

 

3.Өөрөөр хэлбэл зохигч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхэд маргаж байна.

 

4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

1.Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

5.Шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үнэлгээ хийх эрх бүхий этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцүүлэн тайлан гаргасан эсэхэд дүгнэлт хийдэг.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хариуцагч *******, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 279 дүгээр тайланг нэхэмжлэгчид 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр танилцуулсан байна. (хх-ийн 79 хуудас)

Нэхэмжлэгч ******* ХХК хөрөнгийн үнэлгээг 2023 оны 06 дугаар 09-ний өдөр танилцаж, шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган дахин шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хандсан байх тул дээрх хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ. (хх-ийн 08-09 хуудас)

7.Нэхэмжлэгч констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох 667,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 104/ШШ2022/00 дугаар шийдвэрээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна. (хх-ийн 05-07 хуудас)

8.Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. (хх-ийн 22-26 хуудас)

9.*******, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс төлбөр төлөгч ******* ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр /01 мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэхийг мэдэгдсэн байх ба 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/466 дугаар албан бичгээр төлбөр авагч констракшн ХХК-д ...төлбөр төлөгч ******* ХХК нь үл хөдлөх хөрөнгө болон 9 төрлийн тоног төхөөрөмжийг 12,000,000,000 /арван хоёр тэрбум/ төгрөгөөр үнэлж байгааг танилцуулахад төлбөр авагч компаниас дээрх хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна. (хх-ийн 49-50 хуудас)

10.Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийг зөрүүтэй үнэлсэн тул 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 05/01 дүгээр тогтоолоор ******* ХХК-ийн өмчлөлийн , Ү-, Ү- дугаартай хөрөнгө болон 9 төрлийн тоног төхөөрөмжид үнэлгээ хийлгэхээр ХХК-ийг шинжээчээр томилжээ.

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд ХХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тушаалаар дээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх үнэлгээчинээр  19120001 тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээчин Г.ыг томилсон, Г.ыг тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд байна.

12.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор зохицуулсан байдаг.

13.Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ .. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрсдөө шинжээчийг нэрлэн зааж томилсон, тогтоол нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гарсан атлаа.. дүгнэлтээ 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж ирүүлэхийг даалгасан, ..шинжээчид хүчингүй болсон хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, шинжээч зах зээлийн аль хандлагын аргаар хөрөнгийг үнэлсэн нь тодорхой бус, түүнийгээ тайлбарлаж чадаагүй…” хэмээн маргасан.

14.Шинжээч хөрөнгийн үнэлгээ хийх олон улсын стандарт болон зах зээлийн, өртгийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх ба  зах зээлийн хандлагаар 1,729,551,000 төгрөгөөр, өртгийн хандлагаар 1,318,560,000 төгрөгөөр тус тус үнэлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын 3-аас доошгүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, өмчлөх эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тодруулга хийсэн хэдий ч төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө буюу ******* дүүргийн *******, *******,******* тоотод байрлалтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,*******/01 тоотод байрлалтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,*******/02 үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1958 онд ашиглалтад орсон,  Арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2008 онд ашиглалтад орсон хэмээн дүгнэлтдээ тусгасан хэдий ч энэ ямар нэгэн эрхийн акт, тоног төхөөрөмжид дагалдах баримтад тулгуулалгүйгээр үнэлгээ хийсэн, үнэлгээ хийхэд байлцсан гэх ******* ХХК-ийн ажилтны хэлснээр ийнхүү ашиглалтад орсон оныг тооцож, барилгын элэгдлийг тооцон үнэлсэн хэмээн шүүх хуралдаанд шинжээч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

15.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна, 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, мөн хуулийн Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана, 8.3.6-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгана...” гэж тус тус заасан байтал шинжээч хөрөнгийн үнэлгээний зүйл болох арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж болон үл хөдлөх хөрөнгийн ашиглалтад орсон он, түүнийг нотлох баримт, нотолгоогүйгээр үнэлгээ хийлцэхэд байлцсан гэх ажилтны амаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн ашиглалт элэгдлийг тооцож дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэхгүй байна.

16.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээ гаргах үнэлгээчинд хуучин хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн,(хх-ийн 52 хуудас) 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эрх үүрэг тайлбарлан өгөхдөө шинээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх  шинжилгээ хийсэн шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй нь тухайн дүгнэлт гаргаж буй шинжээч хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаагүй нь уг дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй юм.

17.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйл болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээчин, шинжээчийн хуульд заасан эрх үүргийг заасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх үүрэгтэй танилцаагүй буюу хөрөнгийн үнэлгээчин Г.т хуучин Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан нь хуульд заасан эрх үүрэг тайлбарлах ажиллагааг явуулаагүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна.гэж заасныг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй хэмээн үзэж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэийг хангаж шийдвэрлэв.

            18.Иймд Шийдвэр гүйцэтгэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээдэд хүчингүй болсон хуульд заасан эрх үүргийг тайлбарласан нь шинжээчийн хуулиар хүлээх эрх үүргийг, хариуцлагыг тайлбарлаагүй гэж үндэслэл болох тул ХХК-иас гаргасан ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг 1,729,551,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн  дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

19.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу үүсгэгдсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. (хх-ийн 26-48 хуудас)

20.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл /цаашид "тэмдэглэл" гэх/ үйлдэнэ”, 14 дүгээр зүйлийн 14.1.-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна,  мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан байдаг.

21.Төлбөр төлөгч ******* ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр /01 мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэхийг мэдэгдсэн ба 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр /13 дугаар тогтоолоор ******* *******нд байрлах ******* ХХК байрлалтай, нэгж талбарын дугаарыг газрыг, дүгээр тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилжээ.

Шийдвэр гүйцэтгэгч /24 дүгээр тогтоолоор эд хөрөнгө битүүмжлэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнг баталгаажуулж тэмдэглэл үйлдсэн хэдий ч уг ажиллагааны талаар талуудад мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй,

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн /25 дугаар тогтоолоор дээр үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг хураан авах ажиллагааг /хх-ийн 41-42 хуудас/

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор ******* ХХК-ийн Арматурын 9 төрлийн тоног төхөөрөмжийг битүүмжлэх /хх-ийн 44-45 хуудас/ ажиллагааг хийхдээ тэмдэглэл үйлдээгүй, талуудад мэдэгдээгүй,

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Эд хөрөнгө хураан авах тогтоолоор дээрх 9 төрлийн тоног төхөөрөмжийг хураан авахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл үйлдсэн боловч мөн төлбөр төлөгчид мэдэгдэх ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт авагдсан Эд хөрөнгө битүүмжлэх хураан авах тогтоол (хх-ийн 46-48 хуудас)-оор тогтоогдож байна.

22.Хариуцагч *******, байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт … шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, холбогдох мэдэгдэх ажиллагаа хийсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнг танилцуулсан баримт байгаа.. хэмээн тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

23.Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулаагүй, ажиллагааны талаар талуудад мэдэгдэх ажиллагааг хийсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ... мэдэгдэж болно., мөн зүйлийн 14.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцэхгүй, энэ тухай баримтаа хариуцагч талаас гаргаж шүүхэд ирүүлээгүй  байна.

24.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасан байдаг.

Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураан авах ажиллагаа буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн /25 дугаар ажиллагаанд төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал Б., хөндлөнгийн гэрчийг оролцуулсан хэдий ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг баталгаажуулж тэмдэглэл үйлдээгүй, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Эд хөрөнгө хураан авах ажиллагаанд хөндлөгийн гэрчээр Ц.Ууганцэцэг, Д.Бадарч оролцуулсан хэдий ч төлбөр төлөгчийг ямар учраас оролцуулах боломжгүй болсон тухайгаа тэмдэглэлээр баталгаажуулаагүй нь дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн болно.

25.Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн  дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

26.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1777 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарлах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 351,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.4, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс холбогдох хэрэгт ХХК-ийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн  дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай ажиллагааг, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 351,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1777 дугаар захирамжаар авсан арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарласугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УРАНЗАЯА