Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/00594

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х дүүрэг   дүгээр хороо А  М    дугаар байр   тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Б овогт Ц.М

Хариуцагч: Б  дүүрэг  дугаар хороо  дугаар хороолол  байр  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Т  овогт В.А

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С дүүрэг  дугаар хороо  тоотод оршин суух, онд төрсөн настай, Ш овогт П.Э

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2023 оны  дугаар сарын 31-ний өдрийн В.А,  П.Э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшин, ашигласны төлбөр /түрээс/ 14,000,000 төгрөг гаргуулах сөрөг, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагатай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч В.А холбогдуулж Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн В.А, П.Э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. НэхэмжлэгчЦ.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НэхэмжлэгчЦ.М нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч В.Аай харилцан тохиролцож Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 257,400,000 төгрөгөөр худалдах, худалдан авхаар тохиролцож мөнгө хүлээлцэх тухай хэлцэл хийж баталгаажуулсан. Хариуцагч В.А257,400,000 төгрөгнөөс 117,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх өглөгдөө суутгаж нийт үлдэгдэл төлбөр 120,000,000 төгрөг үлдсэн. Үүнээс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ хийхдээ дансаар 20,000,000 төгрөг шилжүүлж төлсөн. Орон сууцыг энэ өдрөөЦ.Мд хүлээлгэж өгсөн. Орон сууцны үнэд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр В.А-ийн данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед орон сууцны гэрчилгээ гараагүй байсан тул В.А гэрчилгээ гаргаад тохирсон ёсоор нэхэмжлэгчийн нэр лүү шилжүүлээд үлдэгдэл 100,000,000 төгрөгийг хүлээлцэхээр тохирсон боловч өмчлөлд нь шилжүүлээгүй. Дараа нь хариуцагч буцаагаад 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн байсан. Харин П.Э2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдсан тул байр чөлөөлж өг гэж дарамтлах болсон. Үл хөдлөх хөрөнгө дээр төлбөр бүрэн төлөгдсөн байхыг шаарддаггүй. Энэ тухай хуульд заасан. Хариуцагч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзая гэж мэдэгдээгүй тул мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан мөртлөө дараагийн хүнтэй дахин гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, эд хөрөнгийг эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа этгээд нь нэн түрүүнд авна гэж заасан. Д.Б гэрчээр шүүхэд худлаа мэдүүлэг өгсөн. С.Ба ММХХК -нд нүүрс нийлүүлдэг хоорондын тооцоог хийж 175,000,000 төгрөгийн авлагыг байрны үнэд төлснөөр тооцохоор тохирсон байдаг. В.Аэнэ тохиролцоог зөвшөөрч 117,000,000 төгрөгийг байрны үнэд төлөгдсөн гэж мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл байгуулагдсан. Энэ хэлцэл хүчин төгөлдөр байхад В.Ань П.Э 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий орон сууцыг худалдах гэрээ байгуулаад байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөрЦ.Мийг тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн В.А, П.Э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

2. Хариуцагч В.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. В.А Ц.Мд өгөх өглөг огт байхгүй. 40,000,000 төгрөг шилжүүлсний 20,000,000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Түүнчлэн орон сууцыг П.Э гэх хүнд худалдаж өмчлөх эрх шилжсэн. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн хэлцэл өнөөдрийг байдлаар дуусгавар болсон. Хэлцлийн дагуу мөнгө төлөгдөөгүй. Тухайн үед мөнгөө төлөхийгЦ.Маас утсаар шаардаж байсан боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Нэгэнт байрны үнэ төлөгдөөгүй тул өмчлөлийг П.Э гэдэг хүнд гэрээгээр худалдаж шилжүүлсэн. Өөр хүнд худалдах болсноо нэхэмжлэгч нарт хэлж, энэ хүмүүс мэдэж байсан. Байрыг Банк бус санхүүгийн байгууллагад барьцааллаа гэдгийгЦ.М, С.Б нарт мэдэгдэж байсан. Зээл өгөх газраас ч ирж гэр дотор нь орж зураг авч баталгаажуулж байсан. С.Б, В.А хооронд өглөг авлагын асуудал байхгүй. Байрны үнэд 117,000,000 төгрөг өгсөн гэж байгаа боловч ямар ч мөнгө төлөгдөөгүй. Энэ 117,000,000 төгрөгний өр төлбөрт тооцсон асуудалтай холбоотой МСХХК -ийн захирал Г.Б гэрчээр тодорхой мэдүүлэг өгсөн. ММХХК, С.Б нарын хоорондын тооцоо байж магадгүй тул энэ асуудлаа тэр компанитайгаа шийд гэсэн байдлаар илэрхийлсэн. В.А өөрийн өмчлөлийн хөрөнгийг П.Э худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөл шилжсэн. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлж байгаа гэрээ хэлцлийг хууль ёсны дагуу хуульд заасан шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрх шилжсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн. Худалдах худалдан авах гэрээг хууль бус гэж яриагүй. Хүчин төгөлдөр бус гэсэн асуудал ярьж байгаа. Иймд худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэлгүй. Гэрээ нь хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй гэв.

3. Хариуцагч В.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь хэлцлээр тохирсон мөнгөө төлж барагдуулаагүй. Нэгэнт үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул тухайн байрыг өөр хүнд худалдах тухай, байр яаралтай суллах шаардлагатайгаас гадна байрыг эзэмшиж ашигласан түрээсийг шилжүүлсэн 40,000,000 төгрөгнөөс нь суутгах тухай удаа дараа хэлж сануулж байсан. Энэ тухай нэхэмжлэгч өөрөө мэдэж зөвшөөрч байдаг. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөрЦ.Мын урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 07 дугаар сар хүртэл амьдарсан түрээсийн төлбөрт 20,000,000 төгрөгийг суутгасан.Ц.М байрыг чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээс татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг хуулиар зохицуулсан тул буцааж өгөх үүрэгтэй. Бид хөрөнгийн үнэлгээний төвд хандаж үнэлгээ гаргуулахад тухайн үеийн 2023 оны 01 сараас 7 сарын хугацаанд 3 өрөө орон сууцны зах зээлийн түрээсийн үнэ ханш сарын 2,000,000 төгрөг байсанг шинжээч тогтоосон. Ямар нэг байдлаар түрээс төлөх тохиролцоо байхгүй боловч Иргэний хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тул сарын түрээсийг 2,000,000 төгрөгөөр тооцож 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчЦ.Маас шаардсан гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь шударга эзэмшигч ашиглаад явж байгаа. Тухайн үед ямар нэг байдлаар байрыг түрээслэх төлбөрийн талаар гэрээ хийгээгүй, энэ асуудал огт яригдаагүй. Худалдаж аваад засвар хийгээд тохижуулаад амьдарч байгаа. Шударгаар эзэмшээд ашиглаад худалдаж авсан байрандаа амьдарч байгаа тул түрээсийн ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй. Хууль бусаар ашиглаад үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа юм байхгүй. Байрны гэрчилгээ гаргаж өгсний дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийг өгнө гэсэн тохиролцоотой байсан боловч танайх гэрчилгээгээ гаргаж өгөөгүй гэв

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Эшүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У тайлбарлахдаа: Зохигчдын маргаж байгаа Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ар зайсан гудамж Могул таун 97 дугаар байр 303 тоот хаягт байрлалтай 3 өрөө орон сууцыг В.Аай 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн өмчлөлийг шилжүүлж авсан. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу маргаж байгаа эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн хүчин төгөлдөр гэрчилгээгээр П.Эийн өмчлөлийн хөрөнгө. Гэвч П.Эийн өмчлөлийн орон сууцандЦ.М өнөөдрийг хүртэл амьдарч, хууль бусаар эзэмшиж байна. Хүн хөрөнгөө хэдэн төгрөгөөр зарах нь өөрийнх нь эрх. Нэхэмжлэгч улсын бүртгэлийг хууль бус гэж үзэж байгаа бол бүртгэлтэй холбоотой Захиргааны шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Хариуцагч В.Амаргаан бүхий орон сууцны түрээсийн төлбөрийг тодорхойлуулахаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар дүгнэлт гаргуулахад сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчЦ.Мын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ар зайсан гудамж Могул таун 97 дугаар байр 303 тоот хаягт байрлалтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, 2023 оны 08 дугаар сарын 07-ноос 2023 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл эзэмшиж, ашигласан түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Эхлээд байрны өмчлөлийн асуудлыг шийднэ. Түүний дараа гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх үү гэдэг асуудал яригдана. Үндсэн хэлцэл өмчлөлийн гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийг төлнө гэсэн тохиролцоо байгаа. Худалдаж авсан хөрөнгөд доголдол байхад худалдаж авсан. Хэн амьдарч байна, хэний өмчлөлд байна эрх ашиг хөндөгдсөн үү гэдгийг гуравдагч этгээд гэрээ хийхээсээ өмнө шалгах боломжтой. Гэнэт гэрчилгээ гарангуут эрх ашиг хөндөгдлөө гэж болохгүй.Ц.М шударгаар эзэмшиж байгаа тул энэ хоёр хүний хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасан. Мөн 257,400,000 төгрөгний үнэ бүхий байрыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгөө яаж төлсөн нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй. В.Алтанхуяг, П.Э нарыг хамаарал бүхий этгээд гэж хардаж байгаа.Ц.М, В.Анарын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр хэлцэл тулЦ.М өмчлөгч нь мөн. Өмнөх гэрээ хүчин төгөлдөр гэдгийг Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т заасан. Иймд бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

7. Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Тооцооны үлдэгдлийн баталгаа №22/01,

8. Хариуцагчаас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас түрээсийн үнэ тодорхойлсон тухай дүгнэлт,

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ар зайсан гудамж Могул таун 97 дугаар байр 303 тоот хаягт байрлалтай 3 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

10. Хариуцагчийн хүсэлтээр МСХХК -ийн захирал Д.Б, С.И нарыг гэрчээр асууж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан гуравдагч этгээдийн түрээсийн төлбөр гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчтай мөнгө хүлээлцсэн хэлцэл байгуулж орон сууцыг худалдаж авсан тул шудрага өмчлөгч. Энэ хэлцэл хүчин төгөлдөр байхад В.Ань П.Э гэрээ байгуулж орон сууцыг худалдсан тул 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн В.А, П.Э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь байрны үнэ төлөгдөөгүй. Бидний хооронд өр тооцооны асуудал байхгүй. 117,000,000 төгрөгний өр төлбөрт тооцсон асуудалтай холбоотой МСХХК -ийн захирал Г.Б гэрчээр тодорхой мэдүүлэг өгсөн. Өмчлөх эрх гэрээгээр шилжсэн гэсэн үндэслэлээр няцаасан.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа төлбөрөө төлөөгүй, байрыг чөлөөлж өгөлгүй эзэмшиж ашиглаж байгаа тул түрээсийн төлбөр гаргуулна хэмээн шаардсан.

5. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг орон сууцны хувьд шударга эзэмшигч, түрээслэх ашиглах талаар талуудын хооронд ямар нэг тохиролцоо байхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд өмчлөлийн байраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ, өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулна гэж шаардсан.

7. Нэхэмжлэгч нь хууль ёсоор эзэмшиж ашиглаж байхад шалгалгүйгээр худалдаж авсан. Нэхэмжлэгч нь шударга эзэмшигч, түрээслэх гэрээ байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1. НэхэмжлэгчЦ.М хариуцагч В.Анар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр МСХХК -ийн барьж ашиглалтанд оруулсан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсангийн ам хаягт 315 айлын Могул таун орон сууцны 97 байрны 303 тоот 117,75 мкв 3 өрөө орон сууцыг 257,400,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрийг хүлээлцсэн, үлдэгдэл төлбөр 120,000,000 төгрөгийг орон сууцны гэрчилгээ гарсны дараа хүлээлцэхээр тохиролцож, орон сууцыгЦ.Мын эзэмшилд хүлээлгэн өгсөн.

Зохигч 2022 оны 09 дүгээр сарын 30-нд 20,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 27-нд 20,000,000 төгрөг хүлээлцэж үлдэгдэл төлбөр 100,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ны дотор төлж барагдуулахаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөнгөний тооцоо гэх баримтыг үйлдэж, нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг шилжүүлсний 20,000,000 төгрөгийг хариуцагч В.Абуцааж нэхэмжлэгчЦ.Мд шилжүүлсэн болох үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, маргаагүй байна.

8.1.2.Ц.М, В.Анар Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэлд 117,000,000 төгрөгийг авлагадаа суутгаж, орон сууцыг худалдахаар тохиролцсон талаар дурдаж, нэхэмжлэгч 40,000,000 төгрөг шилжүүлэн төлж хариуцагч 20,000,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлсэн, талуудын хооронд 117,000,000 төгрөгийг бодитоор авлагад суутгаагүй,Ц.М В.Анарын хооронд өр, авлага байгаагүй, хэн аль нь шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлаж тухайн хэлцлийг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байх тул тус хэлцлийг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хуулийн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

8.1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч МСХХК -ийн захирал Д.Б Ц.М, В.Анарыг ажлын шугамаар танина. Бид нотариатын газар очиход гэрээ хийхийн тулд тооцоо нийлсэн акт байх шаардлагатай гэсэн. Гэтэл энэ хоёр тэндээс гарч өөр газар хэлцэл хийсэн гэж ярьсан. Би В.А өгөх 280,000,000 төгрөгний өрөнд 97-р байрны 303 тоот орон сууцыг өгсөн, энэ нь шүүхээр тогтоогдсон. С.Б бид хоёрын хооронд ямар ч өглөг байхгүй. Тэр 117,000,000 төгрөг нь нүүрсний үнэ буюу МКХХК-тай хамааралтай асуудал тул тэр компанитайгаа тооцоогоо хий. Манай барилгын ашиглалтыг хариуцаж байсан компанид нүүрсээ нийлүүлж нүүсний үнэд 98 дугаар байрны 603 тоот байрыг авсан. Энэ байрны үнэд 50,000,000 төгрөг төлж өөрөө засаад оръё гэж тохиролцсон боловч мөнгөө төлөөгүй. В.А, С.Б нарыг би уулзуулж В.Ань 150,000,000 төгрөг өгөөд энэ байрыг ав гэж миний хажуд С.Б хэлж энэ хоёр тохироод салсан. Гэтэл С.Б 40,000,000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй тул В.А нөгөө хүн чинь мөнгөө өгөхгүй байна би байрыг барьцааллаа гэдгээ С.Б хэлсэн чинь за гэсэн гэж хэлсэн. Дараа нь В.А нөгөө хүн чинь мөнгөө өгөхгүй байгаа тул байраа зарлаа гэхээр нь С.Б хэлхэд би мэдэж байгаа л гэсэн. Анх С.Б өөрөө над дээр ирээд мөнгөгүй боллоо, дампуурлаа орох оронгүй болчихлоо гэхээр нь тусалж энэ хоёрыг танилцуулсан болохоос С.Б ,Ц.М бидний хооронд ямар ч тооцоо, өглөгийн асуудал байхгүй,

Гэрч С.И        бөгөөд орон сууцны ашиглалтыг МКХХК хариуцдаг. Төвийн холболтод холбогдоогүй тул хотхоныг халаах уурын зуухны нүүрсийг С.Бнийлүүлдэг байсан. МСХХК , МКХХК-ийн хоорондын тооцоогоор 2015 онд тус хотхоноос нэг орон сууцыг С.Б өгч байсан гэсэн. Дараа нь С.БМКХХК-ийн хүмүүс олдохгүй байна, мөнгөө авмаар байна гэхэд МСХХК С.Бнарын хооронд нүүрс нийлүүлэх ямар ч гэрээ байгуулагдаагүй тул МКХХК-тайгаа тооцоогоо хий гэж хэлсэн. С.Бтооцоо нийлсэн ямар ч баримтгүй, хэдэн төгрөг авах нь ч тодорхойгүй мөнгөө авъя л гэж явдаг байсан. С.Бнь Д.Б захиралтай уулзаж 93 дугаар байрнаас орон сууц худалдаж авъя гэхэд нь урьдчилаа төлбөрөө төлөөд ав гэсэн боловч урьдчилгаагаа өгөлгүй тэр чигтээ чимээгүй болсон. В.Ань МСХХК -тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 97 байрны 303 тоот байрыг өгөхөөр тохирч шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон. В.Атус байрыг бусдад худалдах гэж байхад нь С.Б98 дугаар байрны орон сууцаа зараад мөнгөөр нь худалдаж авахаар ярьсанг нь Д.Б захирал өөрөө учраа ол гэж хэлсэн гэсэн. С.БМКХХК-аас авах нүүрсний төлбөрөө хасуулчихъя гэхэд Д.Б захирал хэдэн төгрөг үлдсэн юм тооцоогоо нийлээд ир, харж байгаад шийдье гэснээр дахин уулзаагүй гэсэн мэдүүлгээр С.Баттогтох, МСХХК -ийн хооронд гэрээ байгуулагдаагүй, нүүрсний төлбөр төлөхтэй холбоотой өглөгийн асуудал байхгүй, хариуцагч В.Ань МСХХК -тай байгуулсан гэрээний төлбөрт Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

8.1.4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н байрны үнэ 157,400,000 төгрөг өгч тооцоо дууссан, үлдэгдэл 100,000,000 төгрөгийг гэрчилгээ гарахаар өгөхөөр тохирсон. В.А117,00,000 төгрөгөө суутгаж авсан. Д.Б захирал 175,000,000 төгрөгний өглөгтэй гэж тооцоо нийлсэн баталгаа нь хэрэгт байгаа гэсэн тайлбар гаргасан боловч В.А ,Ц.М нарын хоорондын ямар тооцоог дүгнэж 117,000,000 төгрөгийг суутгасан, 157,400,000 төгрөг төлсөн гэх баримтгүй, Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар МСХХК , МКХХК нь С.Б 175,000,000 төгрөгийн өртэй бөгөөд энэ төлбөрт МСХХК нь Хан-Уул дүүрэг 11 хороо могул таун хотхоны 93 байрны 602 тоот орон сууцны төлбөрт суутган тооцож барагдуулахаар тохиролцож орон сууцны гэрээг эхнэр Ц.Мийн нэр дээр байгуулахаар зөвшөөрч баталгаа үйлдсэн байх тул түүний орон сууцны үнэ төлөгдсөн гэх тайлбар үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах эрхтэй гэсэн заалтыг үндэслэл болгож тайлбарласан боловч энэ нь мөн хуулийн 111 дүгээр зүйлд заасан Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой өмчлөх эрх үүсэх үндсэн нөхцөл болдог тул үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөх эрх үүсэх нөхцөл болохгүй.

8.1.5. Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр В.А2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрх шилжиж 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр П.Э бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөх В.А-ийн өмчлөх эрх дуусгавар болж өмчлөх эрх шинэ өмчлөгч П.Эүүссэн тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй.

8.1.6. НэхэмжлэгчЦ.М нь худалдагч В.Алтанхуяг, худалдан авагч П.Э нарын хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 50,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримтгүй, хамаарал бүхий этгээдүүд, худалдаж авч байгаа байраа очиж үзэж шалгаж аваагүй. Доголдолтой эсэхийг мэдэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан боловч энэ нь Иргэний хуулийн 243, 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээний талуудын эрх, үүрэг буюу гэрээ байгуулсан талуудад хамааралтай тул В.Алтанхуяг, П.Э нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.

9. Иймд хариуцагч В.А холбогдох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөрЦ.Мыг тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн В.А, П.Э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэгчЦ.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Хариуцагч В.Ань нэхэмжлэгчЦ.Мд холбогдуулж Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшин, ашигласны төлбөр /түрээс/ 14,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч талууд орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцож 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл байгуулж энэ өдрөө орон сууцыгЦ.Мын эзэмшилд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогддог тул нэхэмжлэгчийг хууль бусаар эзэмшиж ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Мөн гэрээ хэрэгжээгүй тохиолдолд орон сууцыг үргэлжлүүлэн түрээслэх талаар хэн аль нь тохиролцоогүй тул 1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөгт тооцон 14,000,000 төгрөгийг хариуцагч нь шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Э нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыгЦ.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 07-ноос 2023 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл эзэмшиж ашигласны төлбөр /түрээс/-т 10,000,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлага гаргасан.

11.1. Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Э 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгчЦ.Мын хууль бус эзэмшлээс өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх П.Эийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл эзэмшиж ашигласны төлбөр /түрээс/-т хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 10,000,000 төгрөг шаардсанг хангах үндэслэлгүй. Учир нь хариуцагч В.Анэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, тэрээр П.Э Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулж өмчлөлийг шилжүүлсэн, доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх нь худалдагчийн үүрэг тул нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгийг шаардах эрхгүй, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан гуравдагч этгээдийн түрээсийн төлбөр гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, бие даасан шаардлагыг хангасан хэмжээгээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж П.Эолгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч В.А холбогдох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн В.А, П.Э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэгчЦ.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар нэхэмжлэгчЦ.Мд холбогдох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшин, ашигласны төлбөр /түрээс/ 14,000,000 төгрөг гаргуулах хариуцагч В.А-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчЦ.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчЦ.Маас түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах П.Эийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 227,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Эийн төлсөн 245,150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчЦ.Маас 70,200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Эолгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.К