| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/00560/И |
| Дугаар | 183/ШШ2024/00224 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2024/00224
| 2024 оны 01 сарын 09 өдөр | Дугаар83/ШШ2024/00188 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хариуцагч:
Хариуцагч:
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ******* ХХК-иас 36 840 000 төгрөг,*******ХХК-иас******* ширхэг ийнгл буюу барилгын хэв шахмал гаргуулж5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч *************,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч **************,
хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч*******, өмгөөлөгч*******,
хариуцагч*******ХХК-ийн төлөөлөгч******* /цахимаар/
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Нэхэмжлэлийг022 оны0 дугаар сарын2-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* ХХК хариуцагч ******* ХХК холбогдуулан ажлын хөлс 36 840 000 төгрөг гаргуулах,*******ХХК-иас******* ширхэг ийнгл буюу барилгын хэв шахмал гаргуулж, хохиролд5 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: а. Манай компани *********-тэй аман гэрээ хийгээд022 оны 05 дугаар сарын0-ны өдөр урьдчилгаа0 000 000 төгрөг шилжүүлсний дараа компанийнхаа ажилчид болох0 хүний бүрэлдэхүүнтэй ************** суманд очиж ажлаа эхэлсэн. Харин бичгээр022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 05 дугаартай ******* ХХК-тай,ын барилгын уурын зуухны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр,ын барилгын уурын зуухны барилгын суурийн угсралтын ажил, дүлий хана, шороон дүүргэлт хийх, шал цутгалтын ажил, дугаар давхрын карказ угсралт, 3 ширхэг уурын зуухны тогоо тавих, тогоо тойрсон багана дам нуруу хийх ажлуудыг нийт90 000 000 гүйцэтгэхээр тохирсон бөгөөд үүнээс 50 000 000 төгрөгийн хөлсийг нь бартераар буюу төслийн орон сууцнаас м.кв талбайг нь 800 000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон. Очингуутаа газар шорооны ажлаа хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ******* ХХК нь бараа материалаар хангах үүргээ биелүүлэхгүй хугацаа хоцроож байсан. Тойрсон аяган сууриа хийж байтал материалгүй болоод ажил бараг сар зогссон.022 оны 8 сарын0-ны үеэр энэ захирал ирээд8 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд өмнөх хийсэн ажлаас8 840 000 төгрөгийн ажлын хөлс дутуу үлдсэн бөгөөд би өөрөөсөө0 000 000 төгрөг гаргаж дүлий ханаа хийж дуусгасан. Бүх ажлууд м.кв-аар тохирсон бөгөөд хийсэн ажлууд тодорхой байсан. Бид хийсэн ажлаа фото зургаар баталгаажуулсан бөгөөд ************* ХХК-нд хүлээлгэн өгсөн. Ингээд захирал нь ирэхгүй алга болсон бөгөөд бид ажлаа үргэлжлүүлж хийхээр-нд хэлсэн боловч манай ажлын хөлсийг өгөх боломжгүй гэсэн тул бид ажлаас гарсан. Манай хийсэн ажлын үнэлгээний тухайд энэ хугацаанд суурийн угсралтын ажил /аяга болон хундага суурь нийт248 м.кв талбайд/, дүлий хана /1248 м.кв талбайд/-ны ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажлын нийт хөлс нь 94 000 000 төгрөг болсон ба үүнээс 5760 000 төгрөгийг авсан, үлдэгдэл 36 840 000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулахаар шаардсан. Бид ХХК-нд ажлаа хүлээлгэж өгье гэтэл ******* ХХК-иас баримтаа өгөөгүй гээд татгалзсан гэв.
б. Хариуцагч ************* ХХК-иас******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг гаргуулах, эдгээрийг022 оны 08 дугаар сараас хойш битүүмжлэн буцаан олгохгүй байгаагаас болж учирсан хохирол5 000 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа гаргасан. ******* ХХК нь барилгын ажлыг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй байсан хэдий ч энэ үүргээ биелүүлэхгүй хугацаа алдсан тул манай компани022.07.05-ны өдөр иргэн түрээсийн гэрээг сарын хугацаатай байгуулж, сарын түрээсийн төлбөрийг 932 000 төгрөгөөр тохирч,******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг түрээсэлж, барилгын ажилд хэрэглэхээр авчирсан. Гэвч ************** ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэ үндэслэлээр уг хэв хашмалуудыг битүүмжилсэн гээд өгөхгүй хохироож байгаа нь үндэслэлгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
в. Бид шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар ХХК-д холбогдуулан гаргасан. Харин хариуцагч ХХК-тай бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй бөгөөд тус компани нь захиалагч буюу*******ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй нөхцөл байдал тодорхой болсон тул цаашид хариуцагч ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний асуудлаар маргах шаардлагагүй болсон болно. Иймээс цаашид хариуцагч ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу хариуцагчаас хасах арга хэмжээ авч өгөхийг хүсч байна гэв.
2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байна. Тухайн ажил нь ямар үнэлгээтэй юм, уг ажлыг хүлээлгэн өгсөн зэрэг нь байхгүй. Ажлын хөлсийг гүйцэтгэлийн актаар тогтоож, өгөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан. Ийм акт байхгүй, нэхэмжлэгч нь яг ямар ажлын төлбөрийг төлөөгүй гэдгээ нотлох ёстой. Хариуцагч ашиг олсон зүйл байхгүй,*******ХХК нь уг өгсөн төлбөрөө буцаагаад авсан. Өөрсдөө ажлаа үнэлээд байгаа нь тодорхойгүй, тодорхой нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь гэрээ, дансны хуулга, зураг зэрэг баримтыг өгсөн хэдий ч эдгээрийг үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэв.
3. Хариуцагч*******ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани******* ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Тухайн барилгын ажлыг ******* ХХК нь тусдаа гэрээ байгуулан хийлгэж байсан нь үнэн. ******* ХХК-тай шүүхийн шийдвэрийн дагуу авлагатай байгаа тул тухайн барилга дээр ашиглаж байсан******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг битүүмжилж, хураасан нь үнэн. барилга дээр ашиглаж байсан тоног тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,******* ХХК-ийн дүрэм,022.06.02-ны өдрийн 05 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгөний тооцоо нийлсэн акт, фото зураг, төлбөрийн нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн022.09.20-ны өдрийн ***************дугаар захирамж, төлбөрийн нэхэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга,022.07.05-ны өдрийн түрээсийн гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-5-51,42-147/
5. Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн023.02.03-ны өдрийн **************** дугаар шийдвэр,022.04.21-ний өдрийн **************** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн023.03.23-ны өдрийн36/ГХ2023/00135 дугаар гүйцэтгэх хуудас,023.03.23-ны өдрийн ************** дугаар захирамж зэргийг ирүүлсэн. /хх-ийн07-114/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч******* ХХК хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний асуудлаар маргах шаардлагагүй болсон болно. Иймээс цаашид хариуцагч ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу хариуцагчаас хасах арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа манай компанийн зүгээс ******* ХХК-иас дутуу олгосон ажлын хөлс 36 840 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч*******ОНӨ ХХК-иас******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг гаргуулах, эдгээрийг022 оны 08 дугаар сараас хойш битүүмжлэн буцаан олгохгүй байгаагаас болж учирсан хохирол5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч ******* ХХК татгалзлын үндэслэлээ Ажлыг ямар хэмжээнд хийсэн, хийсэн ажлаа актаар хүлээлгэж өгсөн баримт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж , хариуцагч*******ХХК татгалзлын үндэслэлээ ...манай компани******* ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* ХХК-тай шүүхийн шийдвэрийн дагуу авлагатай байгаа тул тухайн барилга дээр ашиглаж байсан******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг битүүмжилж, хураасан нь үнэн. гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
а. ******* ХХК,******* ХХК-ийн хооронд022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 05 дугаар,, Мандах наран-5 хороолол,ын барилгын уурын зуухны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* аймгийн *********сумын ** дугаар багт баригдах уурын зуухны угсралтын ажлыг хийж гүйцэтгэж, нийт ажлын хөлс90 000 000 төгрөг бөгөөд үүнээс 50 000 000 төгрөгийг бартераар хийж гүйцэтгэж, үлдэгдэл төлбөрийг ажлын явцад харилцан тохиролцсон байна.
Үүний дараа022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын хөлсийг гүйцэтгэлийн актаар хүлээн авсны дараа олгож, нийт ажлын хөлс90 000 000 төгрөг, гүйцэтгэл хүлээлцэх акт үйлдэхэд холбогдох баримт бичиг бүрэн гүйцэт үйлдсэн байхаар тохиролцсон гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн6/
б. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч******* ХХК нь тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн болон гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 5760 000 төгрөгийг төлсөн асуудлаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч******* ХХК-ийн дутуу авсан ажлын хөлс 36 840 000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч ******* ХХК нь ажлын хөлсийг гүйцэтгэлийн актаар тогтоож, өгөхөөр харилцан тохиролцсон, гэрээгээр тохирсон ажлыг тохирсон хугацаанд нь гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байна.
в. Түүнчлэн дээрх гэрээ цуцлагдах болсон шалтгааныг нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан бараа материал нийлүүлэх үүргээ хугацаандаа биелүүлэхгүй, хугацаа хожимдуулснаас барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон ба ерөнхий захиалагч****** ХХК нь барилгын талбайд ирж, тухайн үед манай хийсэн ажлуудыг хүлээн авч, барилгын бараа материалуудыг бүртгэж, тоног төхөөрөмжийг битүүмжлээд явснаар бид ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон гэснийг хариуцагч нар маргаагүй.
Мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж зааснаар,,/Саран хөхөө театрын барилгын уурын зуухны барилгын ажил/ ерөнхий захиалагч нь*******ХХК, ерөнхий ажил гүйцэтгэгч нь ******* ХХК байх бөгөөд туслан гүйцэтгэгчээр******* ХХК ажилласанд талууд маргаангүй байна.
6. Хэрэгт дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн023 оны 02 сарын 03-ны өдрийн 67 дугаар шийдвэрийг хариуцагч ХХК нотлох баримтаар гаргаж ирүүлсэн бөгөөд уг шийдвэрээр ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулагдсан022 оны 04 сарын1-ний өдрийн дугаар Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 726 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шийдвэрийн үндэслэлд ХХК нь ******* ХХК-д үүргээ гүйцэтгэх талаар урьдчилан сануулсан байхад үүргээ биелүүлээгүй тул тэрээр гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 726 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж дүгнэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна.
Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан,,гэрээ цуцлагдсан үйл баримтын тухайд талууд маргаангүй байна.
Иргэний хуулийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн25,26 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй., 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэснийг Иргэний хуулийн25 дугаар зүйлийн25.1,27 дугаар зүйлийн27.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
7. Нэхэмжлэгч******* ХХК нь дээрх барилгын ажлыг022 оны 5 сарын0-ны өдрөөс022 оны 8 сарын0-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд суурийн угсралтын ажил /аяга болон хундага суурь нийт248 м.кв талбайд/, дүлий хана /1248 м.кв талбайд/-ны ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажлын нийт хөлс нь 94 000 000 төгрөг болсон ба үүнээс 5760 000 төгрөгийг авсан, үлдэгдэл 36 840 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбар гаргаж, хийсэн ажлаа он, сар, өдөртэй нь фото зургаар баримтжуулсан баримтуудыг, мөн санхүүжилт орж ирж байсан гэх захирал*******ын дансны хуулга,022 оны 08 сарын 03-ны өдрийн бэлэн мөнгөний тооцоо нийлсэн баримт зэргийг ирүүлсэн байна./хх-ийн7-49/
а. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч******* ХХК-ийг022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй ба энэ талаар ерөнхий захиалагч ХХК нь ******* ХХК нь нийт ажлын0 орчим хувийг хийж гүйцэтгэсэн талаар тайлбар гаргаж байх ба энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан байна.
б. Харин хариуцагч ******* ХХК нэхэмжлэгч нь тухайн ажил нь ямар үнэлгээтэй, уг ажлыг хүлээлгэн өгсөн зэрэг нь байхгүй, яг ямар ажлын төлбөрийг төлөөгүй гэдгээ нотлох ёстой. Хариуцагч ашиг олсон зүйл байхгүй,*******ХХК нь уг өгсөн төлбөрөө буцаагаад авсан. Өөрсдөө ажлаа үнэлээд байгаа нь тодорхойгүй, тодорхой нотлох баримт байхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь хийсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлж, хийсэн ажлын төлбөрийг бүрэн төлсөн талаараа нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
8. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн27 дугаар зүйлийн27.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.
9. Хариуцагч*******ХХК-д холбогдох******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг гаргуулах, учирсан хохиролд5 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Хариуцагч*******ХХК нь******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүд тус компанид хадгалагдаж байгаа талаар маргаагүй ба харин дээрхийг өгөхгүй байгаа шалтгаанаа ******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр мөнгөө төлөхгүй байгаа тул уг эд хөрөнгүүдийг өгөх боломжгүй гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар ******* ХХК нь барилгын ажлыг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй байсан хэдий ч энэ үүргээ биелүүлэхгүй хугацаа алдсан тул манай компани022.07.05-ны өдөр иргэн түрээсийн гэрээг сарын хугацаатай байгуулж, сарын түрээсийн төлбөрийг 932 000 төгрөгөөр тохирч, сарын түрээсийн төлбөрийг ******* ХХК-ийн захирал022.07.07-ны өдөр шилжүүлсэн талаар тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна./хх-ийн43-147/
Дээрхээс дүгнэхэд хариуцагч*******ХХК нь ******* ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан үндэслэлээр******* ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх явцдаа түрээслэн авсан******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг эзэмшилдээ байлгаж, саатуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн05 дугаар зүйлийн05.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж,05.7-д Энэ хуулийн05.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй. гэж заажээ.
10. Иймд хариуцагч*******ХХК-иас******* ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг гаргуулахаар шаардах эрхтэй ба энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэсэнтэй нийцнэ гэж шүүх дүгнэв.
11. Харин хохиролд5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх бөгөөд талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, түүнчлэн уг хохирлыг хэрхэн тооцсон, хохирлыг хэнд барагдуулсан талаараа баримтаар нотлоогүй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.2,16,18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,27 дугаар зүйлийн27.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас ажлын хөлс 36 840 000 төгрөгийг, хариуцагч*******ХХК-иас******* ширхэг ийнгл буюу хэв хашмалын булан төмрүүдийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч*******ХХК-иас хохиролд5 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн06 дугаар зүйлийн06.5 дахь хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгч******* ХХК хариуцагч *********** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64650 төгрөгөөс 57500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 34250 төгрөгийг, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 71 050 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2,19.7,20 дугаар зүйлийн20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ