Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01036

 

 он сар өдөр 

Дугаар 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  дүүрэг  дүгээр хороо төв байр *ХК

Хариуцагч: * дүүрэг  дугаар хороо дугаар байр тоотод оршин суух,  онд төрсөн  настай, * овогт Э Ө

Гэрээний үүрэгт 17,385,802.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *ХК нь хариуцагч Э.Өт холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 17,385,802.47 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч *ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Ө нь *ХК-тай 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ЗГ* тоот зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авахдаа * дүүрэг 18 хороо бэлх 36 гудамж 39 тоот хаягт оршин сууж байсан. Голомт банкны зүгээс тус хаягаар зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр * дүүрэг дэх * эрэн сурвалжилж хариуцагчийн хаягийг * дүүрэгт амьдардаг гэж тогтоож өгсөн. Зээлдэгч Э.Ө нь зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдэхэд ажлаасаа гарсан, төлөх боломжгүй, заавал төлнө гэж тайлбарлан амлаж байсан боловч хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Энэ хугацаанаас хойш тоолвол хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 03 дугаар сарын 23-нд дуусч байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Өийн хаягаар * дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар хариуцагчийг хаягтаа байхгүй гэж хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжлуулахад * дүүрэгт оршин суудаг болохыг тогтоосны дагуу нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 3.1.5-д хариуцагч оршин суух хаяг, холбоо барих утас солигдсон тохиолдолд банкинд мэдэгдэх үүрэгтэй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Иймд хариуцагч Э.Өээс үндсэн зээл 6,851,834.74 төгрөг, хүү 9,317,736.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,216,231.12 төгрөг нийт 17,385,802.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийн 17,385,802.47 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Э.Ө нь 2007-2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд * ХХК-нд жолоочоор ажиллаж байсан. 2017 оны 03 дугаар сард Голомт банкнаас цалингийн зээл авсан ч 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан. Зээлийн төлөлтийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл төлсөн байдаг. Ажилгүй болсон тул зээлээ төлөөгүй. Ийм нөхцөл байдалд нэхэмжлэгчээс зээл болон барьцааны гэрээний дагуу төлбөр шаардах, гэрээг цуцлаж шүүхэд хандах эрхтэй байсан боловч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн, 75.2.2-д үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан байдаг. Талуудын хоорондын барьцааны зүйл нь цалин байсан. Э.Ө 2017 оны 06 дугаар сард ажлаас халагдсанаар барьцааны зүйл цалин орлогогүй болсон. Мөн зээлийг хугацаанаас өмнө нь шаардах эрх нь 2017 оны 11 дүгээр сарын 28-наас үүссэн. Зээл болон барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлөлтийг шаардах, шаардлагатай нөхцөлд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах үүрэгтэй байсан ч энэ үүргээ огт хэрэгжүүлэлгүй 2023 он хүртэл мөнгө хүүлэх шинжтэй ажиллаж ирсэн. *ХХК нь хариуцагчид мэдэгдэл өгөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Э.Өийн иргэний бүртгэлийн хаяг өөрчлөгдөөгүй, нэхэмжлэл дээрх хаяг хэвээр, зарим үед тухайн хаяг дээрээ амьдраагүй тохиолдол байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн * дүүргийн * албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар * * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,

4. Хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн * 3 дугаар бааз ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ерөнхий захирлын тушаал, Э.Өийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг тус тус ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэийг хангах үндэслэлтэй.

2 . Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээл авсан хаягтаа байгаагүй, гэрээнд зааснаар хаяг утсаа мэдэгдээгүй тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоолгосон гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь цалингийн зээл авсан боловч ажлаасаа чөлөөлөгдөж зээлээ төлөөгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлөхгүй гэх үндэслэлээр няцаасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ЗГ* дугаартай, 36 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй 8,000,000 төгрөгний Зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан.

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч *ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч Э.Ө гэрээнд зааснаар мөнгө болон хүүг графикт хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Зохигч гэрээ, гэрээгээр шилжүүлсэн үнийн дүнд маргаагүй, хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр төлөхгүй гэж маргасан.

4.2. Хариуцагч Э.Ө нь *ХК-тай 2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 2020 оны 03 дугаар сарын 24-нийг хүртэлх 36 сар буюу 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж, Зээл болон барьцааны гэрээний 3.1.1, 3.1.3, 3.1.5-д зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх, хавсралтад заасан хуваарьт төлбөрийн дүнг хуваарьт өдрөө дансанд байршуулах, оршин суух хаяг, холбоо барих утас, картын дугаар, ажлын байр солигдох тохиолдолд тухай бүр Банкинд мэдэгдэж байх үүргийг хүлээсэн боловч гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохир ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус зөрчсөн.

*ХК нь хариуцагч Э.Өийн * дүүрэг  дугаар хороо  дугаар гудамж тоот бүртгэлтэй хаягаар нэхэмжлэл гаргасан боловч * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *дугаар захирамжаар Хэргийг хэрэгсэхгүй болгож, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар * шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, Э.Өийг * дүүрэг хороо  дугаар байрны  тоотод түр оршин сууж байгааг эрэн сурвалжилж олж тогтоосон болох нь * дүүргийн * 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуусаж, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүг буцаан төлөх, зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй тул хариуцагчийн зээлийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

6. Иймд хариуцагч Э.Өээс гэрээний үүргийн биелэлтэд 17,385,802.47 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *ХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

7. Хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн * 3 дугаар бааз ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ерөнхий захирлын тушаал, Э.Өийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Өээс 17,385,802.47 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *ХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Өээс 244,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.К