| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2026/0332/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/34 |
| Огноо | 2026-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2026/ШЦТ/34
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Орчуулагч, хэлмэрч М.Нурасыл,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
Хохирогч Е.А, Ж.Н,
Хохирогч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга, өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш Т ургийн овогтой Хийн Тэд холбогдох 2513002330394 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Өлгий сумын ...дугаар /Жана ауыл/ багийн..... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш Т ургийн Хтийн Т, РД: .....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт .... БӨҮ улсын дугаартай, Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “... согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглох, мөн дүрмийн 13.2 “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэх заалтыг тус тус зөрчиж, эсрэг урсгал руу орж улмаар өөдөөс ирж яваа мотоциклтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн мотоциклийн жолооч Ж.Н, зорчигч насанд хүрээгүй Е.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн ослын газрыг зориуд орхиж зугтсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн агуулга:
1.1. Хохирогч Е.А шүүх хуралдаанд: “Ослын улмаас толгойдоо хүнд гэмтэл авсан. Дагз хэсэг байнга өвддөг. Шүүгдэгч Х.Т надад 500.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Надад 6 сая төгрөг төлж өгөх асуудал яригдсан. Хэзээ өгөх эсэх талаар тохиролцоогүй, өгөх эсэхийг мэдэхгүй. Би хохиролд 6.000.000 төгрөг авах талаар тохиролцохгүй. Хохирлоо хуулийн дагуу гаргуулж авмаар байна. Шүүгдэгч Х.Т надад нь эмчилгээнд зарцуулах мөнгө өгөөгүй учраас би мөнгөгүй болоод бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Иймд миний сэтгэл санааны болон бусад хохирлыг хуулийн дагуу төлүүлж өгнө үү”гэв.
1.2. Хохирогч Ж.Н шүүх хуралдаанд: “Зам тээврийн осолд орж хүнд гэмтэж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Одоо ч эмчилгээтэй байгаа. Шүүгдэгч Х.Т надад тээврийн хэрэгсэл өгнө гэж хэлсэн. Гэхдээ би тээврийн хэрэгслийг хохиролд авмааргүй байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул надад бэлэн мөнгө хэрэгтэй байна. Шүүгдэгч бэлэн мөнгө байхгүй тул машинаа хохиролд тооцож өгнө гэж байгааг зөвшөөрөх боломжгүй. Надад бодитоор 10-11 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа. Сэтгэл санааны хохирлыг төлүүлж авах хүсэлттэй байна. Ослын улмаас гар, хөл, дээр нь олон хавиргууд хугарсан. Тус бүрт нь хагалгаанд орж, хугарсан ясыг бэхлүүлэх хагалгаанд орсон. Цаашид хугарал эдгэрсний дараа хагалгаанд орж, хадаасуудаа авхуулна. Надад шүүгдэгч Х.Т бэлэн мөнгө өгөөгүй. Улаанбаатар хотод намайг сахиж байхдаа зарцуулсан 2.500.000 төгрөгийг зөвшөөрнө. Гэхдээ тэр дотор өөрийнх нь идэж уусан зүйлийн үнэ бас багтаж байгаа байх. Шүүгдэгч Х.Т миний мотоциклийг мөргөж эвдсэн тул тэр хохирлоо бас нэхэмжилнэ. Мөн би осолд ороод хадлан өвсөө хадуулах, мал харуулах, байшинд засвар хийлгэх зэрэг ажлуудыг хүн хөлсөлж хийлгэсэн. Тэр бүх хохирлоо нэхэмжилнэ. Мөнгө байхгүй учраас эмчилгээнд явж чадахгүй байна. Хөлийн хугарал эдгэрээгүй тул таягтай явж байгаа” гэв.
1.3. Хохирогч нарын өмгөөлөгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч нь гэм буруугийн маргаангүй гэдгээ илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Хохирогч нарын сэтгэл санаанд учирсан хохирлыг улсын яллагчийн санал болгож байгаагаар дээд хэмжээгээр тооцож олгох талаарх дүгнэлтийг дэмжиж байна. Хохирогч Е.А, Ж.Н нар дахин эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай. Хохирогч Е.А нь дагз суурь ясны хугаралтай. Толгой нь байнга өвддөг. Хохирогч Е.А нь эмчилгээ хийлгэх шаардлагатай тул сэтгэл санаанд учирсан хохирлыг дээд хэмжээгээр тооцож олгож өгөхийг хүсэж байна. Хохирогч Ж.Н нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой 764,699 төгрөгийн баримтыг, хохирогч Е.А нь 426,250 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Хохирогч Ж.Н нь эмчилгээ хийлгэхдээ хамаатны ах Н.Даниял гэх хүний дансыг ашигласан бөгөөд эмчилгээнд 5.833.000 төгрөгийн зардал гарсан. Дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хохирогч Е.А нь 146,000 төгрөг, хүнсний бүтэгдэхүүн авсантай холбоотой 152.361 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Хохирогч Ж.Н нь өөрийнхөө ээж Шапизагийн дансыг ашигласан бөгөөд зарим гарсан зардлыг нэхэмжлэхгүй байгаа. Мөн хохирогч Ж.Н нь 1,110,000 төгрөгийн бензиний үнийг нэхэмжилж байгаа. Улсын яллагчийн зүгээс 2,270,000 төгрөгийг эмчилгээний зардлаас хасаж тооцох саналыг гаргасан бөгөөд уг саналыг нь дэмжихгүй байна. Шүүгдэгч Х.Т нь Ж.Нтай хамт 7 хоног Улаанбаатар хотод байсан үед гарсан зардал юм. Тухайн зардалд шүүгдэгч өөрийнхөө хувийн хэрэглээнд гаргасан зардал орж байгаа учраас улсын яллагчийн дээрх саналыг дэмжихгүй байна. Нийтдээ Ж.Ноос 19,407,699 төгрөгийг зардал эмчилгээнд гарсан. Өвсний үнэ гэж 3,900,000 төгрөгийн тодорхойлолт, мал хариулсны төлбөр 4,500,000 төгрөгийн тодорхойлолт, гэртээ засвар хийлгэсний төлбөр гэж 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Осолд орж хохирогч Ж.Н нь хүнд гэмтэл аваагүй бол өөрөө өвсөө бэлдэж, бусдад тусалж орлого олох боломжтой байсан. Е.А нь Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх учраас цаашид зардлууд гарна. Хохирогч Е.А нь тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх үед ээж нь сахиж байсан. Тухайн үед ээж нь ажлаа хийж чадаагүй тул 600,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Осолд өртөх үедээ 12 дугаар ангийн сурагч байсан бөгөөд хичээлдээ явж чадаагүй. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж чадаагүй. Хохирогч Е.А нь хагас өнчин эхийн хамт амьдардаг тул хохирлыг нэхэмжилсэн хэмжээгээр бүрэн гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргав.
1.4. Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний буруу. Хадмын гэрээс харихдаа ганцаараа байсан тул тээврийн хэрэгсэл жолоодсон.Би хэргийн газраас зугтаагүй. Айсандаа шууд Цагдаагийн газарт очсон. Хохирогч нараас уучлалт гуйсан ба хохирлоо төлж өгсөн. Ж.Нд 17,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Прадо” маркийн тээврийн хэрэгслийг өгсөн. Е.Ад 500,000 төгрөг өгсөн ба нэмж 6,000,000 төгрөг төлж өгөхөөр тохиролцсон. Хохирогч нарт хэрэгтэй эд зүйлийг нь авч өгч туслалцаа үзүүлсэн. Шүүгдэгч Ж.Нд 2,500,000 төгрөг шилжүүлж өгч байсан. Энэ нь эмийн болон бусад хэрэглээний зардалд төлсөн төлбөр байсан. Тээврийн хэрэгслийг Ж.Нд өгсөн. Удахгүй нэр дээр нь шилжүүлж өгнө. Хохирлыг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Их хэмжээний хохирлыг төлөх боломжгүй” гэв.
1.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Х.Т нь гэм буруугийн маргаангүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохирогч нарын сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Улсын дээд шүүхийн 2022 оны 25 дугаартай тогтоолоор тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулахаар байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэр, ахуйн амьдрал зэргийг харгалзан үзэж сэтгэл санааны хохирлыг тогтоох ёстой гэж үзэж байна. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг дээд хэмжээгээр тооцож гаргуулах талаарх дүгнэлтийг дэмжихгүй байна. Шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Бага насны хүүхдүүдтэй. Эхнэр нь болон шүүгдэгч өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй. Бизнес эрхлэх гэж 2 банкнаас зээл авсан ба зээлийн хугацаа хэтрэлттэй асуудлууд байгаа. Сэтгэл санаанд учирсан хохирлыг гаргахдаа дундаж хэмжээгээр нь тооцож гаргаж өгөхийг хүсэж байна. Мотоциклийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн тул тухайн мөнгөн дүнгээр хохирлыг тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Нд олгоход татгалзах зүйлгүй. Гэмт хэргийн бодит хохирлыг улсын яллагчаас нэг бүрчлэн дурдаж тайлбарласан учраас улсын яллагчийн дүгнэлтээр тус хохирлуудыг гаргахад татгалзах зүйлгүй. Өвс хадлан, мал маллуулсан, байшинд хийсэн завсарын талаарх хүмүүсээс тодорхойлолт гаргаж өгсөн боловч санхүүгийн баримтаа гаргаж өгөөгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээрх хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхэд татгалзах зүйлгүй. Хохирогч нар цаашид эмчилгээ хийлгэх шаардлага үүсэж байгаа тул энэхүү асуудалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байх” гэх дүгнэлтийг,
1.6. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Х. Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 13.2 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж мотоциклтой мөргөлдөж, хохирогч нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь зам тээврийн осол гарсны дараа хэргийн газраас зугтсан асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол нь гуравдугаар зэрэглэл гэж тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 792,000 төгрөгийг дээд хэмжээгээр буюу 22,99 хувь нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож хохирогч нарын тус бүрт 18,280,080 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Е.А нь 426,250, 146,600 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. 15,261 төгрөгийн хүнсний баримтыг гаргаж өгсөн боловч үүнийг хохиролд тооцох боломжгүй гэж үзэж байна. Нийтдээ 572,850 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч нь 500,000 төгрөг төлж өгсөн тул үлдсэн 72,850 төгрөг гаргуулан хохирогч Е.Ад олгох нь зүйтэй байна. Хохирогч Е.А нь эмнэлэгт эмчилгээ хийлгэх явцад түүнийг ээж нь ажлаа орхин асарсан, энэ хугацаанд цалингаа авч чадаагүй гэж тодорхойлолт гаргаж өгсөн ба уг баримт нь санхүүгийн баримт биш тул хохиролд тооцож гаргах боломжгүй гэж дүгнэлээ. Хохирогч нарын цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Хохирогч Ж.Н нь эмчилгээнд зарцуулахаар тусдаа данс нээж 5,833,000 төгрөгийн зарлага гарсан байна. Уг зарлага нь эмчилгээнд зарцуулагдсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс 2,720,750 төгрөг төлж өгсөн талаарх баримтаа гаргаж өгсөн. 1,110,000 төгрөгийн түргэний машинд төлсөн бензиний төлбөрийн талаарх баримтыг хохирогч Ж.Н гаргаж өгсөн. Нийтдээ 4,272,250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Нд олгох нь зүйтэй байна. Мотоциклийг 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Нд олгох нь зүйтэй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс өвсний үнэ гэж 3,900,000 төгрөгийн тодорхойлолт, мал хариулсаны төлбөр 4,500,000 төгрөгийн тодорхойлолт, гэртээ засвар хийлгэсний төлбөр гэж 3,000,000 төгрөгийн тодорхойлолт гаргаж өгч шүүгдэгчээс нэхэмжилж байгаа гэдгээ илэрхийлсэн боловч санхүүгийн баримт гаргаж өгөөгүй, хохиролд тооцох боломжгүй тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Хохирогч нар нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 9,113,728 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогч Ж.Нд тээврийн хэрэгслээ өгөхөөр болж тохиролцсон гэдгийг мэдүүлэгтээ дурдсан боловч хохирогч Ж.Нын зүгээс энэхүү тохиролцоог хүлээн зөвшөөрөөгүй тул хохирол, хор уршгийг тооцоолох боломжгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 05-13 дахь тал),
2.2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дахь тал),
2.3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд бичлэгийн хамт (1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дахь тал),
2.4. Хохирогч Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2025 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ...бензин авахаар өөрийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож, хойноо дүү Аг сундалж хадмуудын гэрийн ойролцоо байдаг “Тэс-Петролиум” ШТС-аас шатахуун аваад буцаад Рысжан шатахуун түгээх станцын урдуур өнгөрөх үед Бугат сум чиглэлээс хар өнгийн Жийп загварын тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаар, урсгал сөрж, маш хурдтай орж ирээд миний жолоодож явсан мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Осолд ороход би ухаан алдаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Тухайн осол гарсан өдрөөс хойш Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр аймагт ирсэн. Энэ ослын улмаас миний эрүүл мэндэд, зүүн хөлийн дунд чөмгөний яс хугарч тасарсан, баруун талын 4 хавирга хугарсан, эрүү баруун талаараа хугарсан, зүүн шууны яс хугарсан гэмтлүүд авсан. Өнөөдрийн байдлаар өдрөөр химийн эмчилгээ хийлгүүлж байна. Гэмтэл согог судлалын төвд 4 удаагийн мэс засалд орж эмчлүүлсэн. Биеийн байдал маань үл ялиг сайжирсан боловч өөрөө явж чадахгүй байдалд хүрээд байна..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал),
2.5. Насанд хүрээгүй хохирогч Е.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Ах Н маргааш Алтанцөгц сум руу буцах байсан учраас миний виза картыг уншуулж шатахуун авах зорилгоор намайг мотоцикльд сундлаад явсан. Тэгээд гэрийн ойролцоо 3 замын уулзварт байх “Тэс-Петролиум” шатахуун түгээх станцаас шатахуун аваад буцаад гэр лүү явж байснаа санаж байна. Харин түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд би эмнэлэгт хэвтэж байсан. Би осолд орсон өдрөөс 14 хоногийн хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Ослын улмаас гавлын яс хугарсан, толгой доргисон гэмтлүүд учирсан. Одоог болтол гэмтэл бүрэн эдгэрээгүй, орой унтах үеэр толгой маш их янгинаж өвддөг болсон..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал),
2.7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 758 дугаартай дугаартай “Ж.Нын биед цээжний баруун талын пневмоторакс, олон хавирганы хугарал, зүүн дунд чөмгөний хугарал, нүүрний яснуудын нийлмэл хугарал, зүүн шууны ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр 2025 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 65-69 дэх тал),
2.8. Мөрдөгчийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 25/22 дугаартай “...Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Т нь" Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглох, мөн дүрмийн 12.3 “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Т Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс шалтгаалсан байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал),
2.9. Иргэн Х.Тийн согтолтын зэргийг шалгахад 1.54 хувийн согтолттой байсан талаарх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал),
2.10. Насанд хүрээгүй хохирогч Е.Агийн насыг тоолсон тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 163 дахь тал),
2.11. Шүүгдэгч Х.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг учрал болсон өдөр Өлгий сумын 13-р багт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Бугат сумын 4-р багт байрлах аавынхаа гэрт очсон. Тухайн өдөр миний эмэгтэй дүү болох Х.Маралын хуримын ёслол болж би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм, уг хуримын ёслол дуусаж эхнэр С.Март нь . БӨҮ улсын дугаартай Тоёота Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, манай хадмын гэр лүү явж байх замд эхнэр болох С.Март бид хоёр хоорондоо маргалдсан бөгөөд С.Март нь аавынхаа гэр лүү ороод гарч ирээгүй. Тэгээд би гэртээ харих шаардлагатай байсан тул 21 цагийн үед .... БӨҮ улсын дугаартай Тоёота Ланд Крузер маркийн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож, замдаа дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай, 1 шил архи аваад машин дотор ганцаараа ууж дуусгасан. Тэгээд дахин хадмынхаа гэр лүү очиж эхнэр болох С.Марттай уулзаж "... одоо хүүхдүүдээ аваад гэр лүүгээ явъя, би нэмээд архи уучлаа, чи машин бариад явчих..." гэж хэлэхэд эхнэр эрс дургүйцэж гэрээсээ гараагүй тул би дахин .... БӨҮ улсын дугаартай "Тоёота Ланд крузер" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ба Өлгий сум-Бугат сум чиглэлийн хар зам дагуу "Рысжан" шатахуун түгээх станцаас наана 100-200 метрийн зайд зам тээврийн осол гарсан юм. Уг осол болох явцын талаар тайлбарлахад би 50-60 км/ц хурдтай явж байсан бөгөөд урд талд явж байсан 2 тээврийн хэрэгсэл ойролцоогоор 20 км/ц хурдтайгаар явж байсан тул тухайн тээврийн хэрэгслүүдийг гүйцэж түрүүлэхээр дохио өгч эсрэг урсгал руу орж гүйцэж түрүүлэх явцад урд талаас "Рысжан" шатахуун түгээх станц талаас мотоцикль зам руу орж миний урд талаас гарч ирсэн бөгөөд би жолооны хүрдийг зүүн тал руу дарж замаас гарах гэсэн боловч "Рысжан" ШТС-ын хашлага тулсан тул замаас гарч чадаагүй, гэхдээ зам дээр мотоцикл багтахаар зай гаргасан, мотоцикл урдаас гарч ирэх үед би дуут дохио /сигнал/ өгсөн, мөн тоормоз дарсан, урдаас ирж буй мотоцикл тоормоз дарж зогсоох арга хэмжээ аваагүй тул мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Би мотоцикльтой мөргөлдсөний дараагаар шууд тээврийн хэрэгслийг зогсоож, тээврийн хэрэгслээс буулгүйгээр цонхоороо мөргүүлсэн хүмүүсийг харахад биеийн байдал нь нэлээд муу харагдсан тул шууд цагдаагийн байгууллагад өөрөө очих нь зөв юм байна гэж бодоод Өлгий сумын 13-р багт байрлах гэрийн хашааны урд зогсоод гэртээ оролгүйгээр буцаж цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирж согтуурлынхаа хэмжээг тогтоолгосон юм.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163 дахь тал),
2.12. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ж.Нын эмчилгээний зардалд 7,158,782 төгрөг зарцуулсан талаарх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дахь тал),
2.13. Эрүүл мэндийн даатгалын сангаас насанд хүрээгүй хохирогч Е.Агийн эмчилгээний зардалд 1,954,946 төгрөг зарцуулсан талаарх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 200-203 дахь тал),
2.14. Хохирогч Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Надад байсан эм худалдаж авсан баримтуудыг гаргаж өгсөн, гэхдээ ихэнх баримтууд нь байхгүй болсон байна, Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн, эм авсан, нааш цааш явсан баримт бүрийг тооцож үзвэл эмчилгээнд 10,000,000 төгрөг гарсан. Одоо надад хохирол хор уршгийн талаар надад гаргаж өгөх баримт байхгүй, манай хамаатны ах Данияал гэх хүний дансанд манай хамаатнууд бүгд нийлж 10,000,000 төгрөг цуглуулсан юм билээ, тухайн дансны хуулгыг танд гаргаж өгөх байх. Хэрэг учрал болсон гэх өдрөөс хойш намайг мөргөж зам тээврийн осол гаргасан Х.Т гэх залуу намайг дагаж Улаанбаатар хот руу явж хоол хүнс, эм зэрэг зүйлсийг надад гаргаж өгч байсан яг хэдэн төгрөг гаргасан талаар надад нарийн мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 209 дэх тал),
2.15. Насанд хүрээгүй хохирогч Е.Агийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...1,500,000 төгрөгийн хохирол учирсан. Би осолд орохоосоо өмнө ажил эрхэлж байсан бөгөөд эмнэлэгт хэвтээд ажил хийж чадахгүй болсон. Зам тээврийн осол гаргасан жолооч надтай нэг ч удаа уулзаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал),
2.16. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 213-218 дахь тал),
2.16. Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0167 дугаартай “Мустанг-5 загварын 200 мотортой мотоцикль 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 225-229 дахь тал),
2.17. Яллагдагч Х.Тийн эзэмшлийн Хаан банкинд байрших 5196048408 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 232-242 дахь тал),
2.18. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаартай “Хохирогч Е.Агийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 06-08 дахь тал),
2.19. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаартай “Хохирогч Ж.Нд сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дахь тал) зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт,
3.1 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
Шүүгдэгч Х.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт .... БӨҮ улсын дугаартай, Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглох, 13.2 “а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгал руу орж, өөдөөс ирж яваа мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас тухайн мотоциклийн жолооч Ж.Н, түүний ард зорчиж явсан зорчигч насанд хүрээгүй Е.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,тэрээр зам тээврийн осол гаргасны дараа ослын газрыг орхиж зугтсан үйл баримтууд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, прокурорын яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тодорхойлсон,
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол уг гэмт хэргийн үндсэн шинжид,
Дээрх гэмт хэргийг “согтуурсан үедээ”, бусдын биед “хүнд хохирол” учруулж үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тус тус хамааруулж, гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан байна.
2.Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Х.Тийг тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эрх бүхий этгээдээс тандагч багаж ашиглан тогтооход тэрээр 1.54 промиль (%0) согтолттой байсан нь хавтаст хэргийн 154-155 дахь талд авагдсан жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож тул түүнийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т нь зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах үедээ согтуурсан байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг хангана.
3. Шүүгдэгч Х.Т нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний шөнийн 22.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай, Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа согтуурсан байсны улмаас урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгал уруу орж, өөдөөс ирж яваа мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байна.
4. Шүүгдэгч Х.Тийн гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Е.Агийн биед дагз, суурь ясны хугарал, дархины доргилт гэмтэл бүхий, амь насанд аюултай, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д хамаарах хүнд хохирол учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ерболын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 693 дугаартай дүгнэлтээр (1 дүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал),
Хохирогч Ж.Нын биед цээжний баруун талын пневмоторакс, олон хавирганы хугарал, зүүн дунд чөмгөний хугарал, нүүрний яснуудын нийлмэл хугарал, зүүн шууны ясны хугарал бүхий амь насанд аюултай, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.13-т заасан хүнд хохирол учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ерболын гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 758 дугаартай дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “хүнд хохирол учруулж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
5. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Х.Тийг мөн зүйл хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Х.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт .... БӨҮ улсын дугаартай, Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглох, 13.2 “а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Ж.Н, насанд хүрээгүй хохирогч Е.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, тэрээр зам тээврийн осол гаргасны дараа ослын газрыг орхиж зугтсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн “Осол гаргасны дараа уг хар өнгийн Ланд крузер маркийн тээврийн хэрэгсэл аймгийн төв чиглэлд явсаар хяналтын камерын тусгалаас гарч байв. Уг тээврийн хэрэгсэл нь ослын дараа, урд талын буфер, улсын дугаар унасан, гадна талын нүүр хэсгийн эд ангиуд нь эвдэрч гэмтсэн, жолооч ганцаараа явж байгаа байдал тус тус харагдаж байв” гэх тэмдэглэл, шүүгдэгч Х.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би мотоцикльтой мөргөлдсөний дараагаар шууд тээврийн хэрэгслийг зогсоож, тээврийн хэрэгслээс буулгүйгээр цонхоороо мөргүүлсэн хүмүүсийг харахад биеийн байдал нь нэлээд муу харагдсан тул шууд цагдаагийн байгууллагад өөрөө очих нь зөв юм байна гэж бодоод Өлгий сумын 13-р багт байрлах гэрийн хашааны урд зогсоод гэртээ оролгүйгээр буцаж цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирж согтуурлынхаа хэмжээг тогтоолгосон юм” гэх мэдүүлэг зэрэг баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 05-17, 18-21, 194-195 дахь тал),
2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын а-д осол гаргасан жолооч “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” үүрэгтэй гэж,
Мөн дүрмийн б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй гэж тус тус заажээ.
3. Дээрх дүрмийн заалтуудаас үзэхэд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч осол гаргасан даруйд тээврийн хэрэгслийг зогсоох, улмаар тухайн тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнийг тааралдсан тээврийн хэрэгслээр аль ойр байгаа эмнэлэгт хүргэх үүрэгтэй байх ба тухайн үед өөр тээврийн хэрэгсэл байхгүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хохирогчийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд ослын газартаа буцаж ирэх үүрэгтэй байна.
Түүнчлэн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргийг мөн хүлээдэг байна.
4. Гэтэл шүүгдэгч Х.Т нь зам тээврийн осол гаргасан гэдгээ мэдсэн атлаа осолд өртсөн хохирогч Ж.Н, насанд хүрээгүй хохирогч Е.А нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тусламж дуудах, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх, ослын газрыг хамгаалах зэрэг үүргээ биелүүлээгүй зэргээр гэм буруугийн санаатай хэлбэрээр ухамсартай, идэвхтэй үйлдлээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд тэрээр ослын газрын орхиж явсан шалтгаанаа “Би ослын дараа шууд цагдаагийн байгууллагад өөрөө очих нь зөв юм байна гэж бодоод Өлгий сумын 13-р багт байрлах гэрийн хашааны урд зогсоод гэртээ оролгүйгээр буцаж цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирж согтуурлынхаа хэмжээг тогтоолгосон юм” гэж тайлбарласан нь түүнийг зөвтгөх, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй, шүүгдэгч Х.Т нь ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна.
5. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т нь хохирогч Ж.Нын жолоодож явсан мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйлдлээ мэдсэн, ойлгож ухамсарлаж байсан атлаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг орхин явсныг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
7. Иймд шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
8. Шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход шүүгдэгч Х.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглох, мөн дүрмийн 13.2 “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно, а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэх заалтуудыг тус тус зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад өөдөөс нь ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж, зам тээврийн осол гаргаж, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
9. Прокуророос шүүгдэгч Х.Тийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэхдээ 1 дэх хавтаст хэргийн 151-153 дахь талд авагдсан мөрдөгчийн магадлагаанд үндэслэсэн байна.
10.Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагааг судлан үзэхэд мөрдөгч Б.Аманжол нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, магадлагаа гаргахдаа шүүгдэгч Х.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглох, мөн дүрмийн 13.2 “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно, а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, ослын шалтгаан нөхцөлийг зөв тогтоосон атлаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 дахь заалтыг 12.3 гэж ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг прокурор яллах дүгнэлтдээ үндэслэсэн хэдий ч мөрдөгчийн магадлагаа болон прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт зэрэгт Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно, а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэж агуулгаар нь зөв тусгасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тэд холбогдох эрүүгийн 2513002330394 дугаартай хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн болно.
11. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн магадлагаа болон прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, яллах дүгнэлт зэрэгт тусгагдсан техникийн шинжтэй (Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 дахь заалтыг 12.3 гэж бичсэн) алдааг шүүхээс хэргийн шийдэлд нөлөөлөхүйц ноцтой алдаа гэж үзээгүй, энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй бөгөөд шүүгдэгч Х.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг өмгөөлөгч Х.Б дэмжиж шүүх хуралдаанд оролцсоныг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
2. Шүүгдэгч Х.Т нь согтуугаар зам тээврийн осол гаргаж, хохирогч Ж.Нын эрүүл мэндэд “Цээжний баруун талын пневмоторакс, олон хавирганы хугарал, зүүн дунд чөмгөний хугарал, нүүрний яснуудын нийлмэл хугарал, зүүн шууны ясны хугарал бүхий, амь насанд аюултай, хүнд хохирол,
3. охирогч Хохирогч Е.Агийн эрүүл мэндэд дагз, суурь ясны хугарал, тархины доргилт бүхий амь насанд аюултай, хүнд хохирол тус тус учруулсан болох нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 34-36, 65-69 дэх тал),
4. Хохирогч Е.А нь зам тээврийн ослын дараа Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийтдээ 14 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж авсан нь түүний мэдүүлэг, өвчний түүхийн хуулбараар (1 дэх хавтаст хэргийн 38-56 дахь тал),
5. Хохирогч Ж.Н нь зам тээврийн ослын улмаас Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт 2025 оны 07 дугаар сарын 14-16-ны хооронд хэвтэн эмчлүүлээд дараагийн шатлалын эмнэлэг болох Гэмтэл согог судлалын үндэсний төвд үргэлжлүүлэн, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл эмчлүүлэх явцдаа цээжний хөндийд нөжирсөн цусыг цэвэрлэж угаах, баруун талд олон хавирганы хугарал бэхлэх, зүүн хөлийн дунд чөмөгний хугарлыг түгжээт хадаасаар бэхлэх, шанаа зажуурын нийлмэл хугарлуудыг бэхлэх, зүүн шууны доод төгсгөлийн хугарлыг бэхлэх зэргээр удаа дараа мэс засалд орсон болох нь тогтоогдож байна.(1 дэх хавтаст хэргийн 71-149 дэх тал),
6. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 171,172 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч Е.А, Ж.Н нарын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан болох нь тус тус тогтоогджээ. (2 дахь хавтаст хэргийн 06-08, 12-14 дэх тал),
Бодит хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн байдал,
1. Хохирогч Е.А нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хор уршиг буюу бодит хохиролд 426.250 төгрөг нэхэмжилсэн нь 1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-02 дахь талд авагдсан 12 ширхэг НӨАТ-ын баримт, мөрдөгчийн тооцоо зэрэг баримтуудаар тогтоогдож байгааг гэмт хэргийн хор уршигт тооцож гаргуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн хохирогч Е.А нь шүүхийн шатанд 4 ширхэг НӨАТ-ын баримт гарган өгч, гэмт хэргийн хор уршигт 225.220 төгрөгийг нэмж нэхэмжилснээс 15.200 төгрөгийн баримт /хүнсний зүйл болох алибаба, иогурт, булочка зэргийн үнэ/, 2300 төгрөгийн баримт /контик/, 61.120 төгрөгийн НӨАТ-ын баримтаас хохиролд хамааралгүй хүнсний зүйлийн үнэ 23.900 төгрөг зэргийг тус тус хасаж тооцон, Жанбыз эмийн сангаас эм тариа авсан 146.000 төгрөг, Могойт эмийн сангаас олгосон 61.120 төгрөгийн НӨАТ-ын баримтаас эмчилгээтэй холбоотой 37.220 төгрөг, нийт 186.820 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хохирогч Е.Агийн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн бодит хохирол болох эм тарианы зардалд нэхэмжилсэн 426.250 төгрөг, шүүхийн шатанд нэхэмжилсэн 225.220 төгрөг, нийт 651.470 төгрөгөөс хүнсний зүйлийн үнэ 42.000 төгрөгийг хасаж, нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Х.Тээс 609.470 төгрөг гаргуулж, хохирогч Е.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч Е.Ад 500.000 төгрөгийн хохирол төлсөн” гэж мэдүүлснийг хохирогч Е.А хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Х.Тээс гаргуулж, хохирогч Е.Ад олгохоор шийдвэрлэсэн бодит хохирол 609.470 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 500.000 төгрөгийг хасаж, үлдэх 109.470 төгрөгийг Х.Тээс гаргуулж, хохирогч Е.Ад олгож шийдвэрлэв.
Хохирогч Е.А нь”Намайг зам тээврийн осолд өртсөний дараа миний ээж Х.Зауреш нь хүний оронд “Хос терек” худалдааны төвд хийж байсан цэвэрлэгээ, үйлчилгээний ажлаа орхин намайг асарч байсан бөгөөд ээж маань дээрх хугацаанд ажиллаж, цалин орлого олох боломжгүй болсон. Иймд миний ээж Х.Заурешийн олох байсан орлого 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх тайлбарыг гаргаж, 600.000 төгрөгийг шүүгдэгч Х.Тээс гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Тодруулбал: Гэм хор учруулсан этгээд нь зөвхөн хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэг хүлээх бөгөөд хохирогч Е.А нь зам тээврийн осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, цалин хөлс дутуу авсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, хохирогчийн эх Х.Заурешийн олох байсан орлогыг гэмт хэргийн улмаас хохирогч Е.Ад шууд учирсан үр дагавар гэж үндэслэлгүй тул хохирогч Е.Агаас ээжийнхээ олох байсан орлогод нэхэмжилсэн 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хохирогч Ж.Н нь мөрдөн байцаалтын шатанд эм тарианы зардалд 764.699 төгрөгийг нэхэмжилсэн нь 1 дэх хавтаст хэргийн 243-247 дахь талд авагдсан 12 ширхэг НӨАТ-ын баримт, мөрдөгчийн тооцоо зэргээр нотлогдож байх тул тэдгээрийг гэмт хэргийн хор уршигт тооцох үндэслэлтэй.
Түүнчлэн хохирогч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт дараах хохирол, хор уршгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн байна.
Тодруулбал: 3 ширхэг НӨАТ-ын баримтаар 6000 төгрөг /талх, масло/, 7700 төгрөг /тараг/, 4000 төгрөг /сувд сахар/ зэргийг мөн Х.Шапизагийн данс руу эм тарианд зарцуулахаар шилжүүлсэн гэх 1.000.000 төгрөг, нийт 1.017.700 төгрөг,
-Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 78-40 БӨА дугаартай тээврийн хэрэгсэлд хийж, Улаанбаатар хот уруу хүргүүлж, буцсан зардал 1.110.000 төгрөг,
-Өөрийн ах дүү нараас цуглуулж, ах Н.Даниялын дансанд төвлөрүүлж, эмчилгээний зардалд зарцуулсан 5.833.000 төгрөг,
-Зам тээврийн осолд өртөж, ахуйн ажил хийх боломжгүй болж, иргэн С.Нурбекээр 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл 20 хоног хадлан өвс хадуулсан зардал 3.900.000 төгрөг,
-Төрсөн ах Ж.Нурбекээр өөрийн 150 тооны бог, 28 тооны бод малыг хөлсөөр маллуулсан зардал 4.500.000 төгрөг,
-Иргэн А.Русланаар өөрийн байшинг засварлуулсан зардал 3.000.000 төгрөг,
-Зам тээврийн ослын улмаас эвдэрсэн мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг зэргээр 21.125.399 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцож, шүүгдэгч Х.Тээс нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудыг судлан үзэхэд гэм хор учруулагч этгээд нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, ... мөн эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах ба бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд учруулсан гэм хортой холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, нэмэлт хоол өгөх зэрэг зайлшгүй бүх зардлыг, эд хөрөнгөд гэм хор учруулсан бол уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх, буюу засах, эсхүл мөнгөөр нөхөн төлөх зэрэг үүрэг хүлээхээр тус тус заажээ.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, түүнээс үүсэх үр дагаврыг хор уршигт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Иймд хохирогч Ж.Ноос гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн дээрх төлбөрөөс эмчилгээ, эм тарианы зардалд нэхэмжилсэн 764.699 төгрөг, Ж.Ныг зам тээврийн осолд өртөж гэмтсэний улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс дараагийн шатлалын эмнэлэг рүү зөөвөрлөн хүргэсэн Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 78-40 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зарцуулсан бензиний зардал 1.110.000 төгрөг, Ж.Н нь өөрийн эмчилгээнд зарцуулахаар ах дүү нараасаа тусламж хүсэж, орлогыг ах Н.Даниялын дансанд төвлөрүүлж, эмчилгээний зардалд зарцуулсан 5.833.000 төгрөг, хохирогч Ж.Нын зам тээврийн осолд өртөх үедээ унаж, хэрэглэж явсан, ослын улмаас буюу шүүгдэгч Х.Тийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж, эвдэрч, гэмтсэн, Ж.Нын эзэмшлийн Мустанг-5 маркийн, 200 мотортой, 2022 онд үйлдвэрлэгдсэн мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг /албан ёсны үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоосон нь 1 дэх хавтаст хэргийн 25-29 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа/ зэргээр нийт 8.707.699 төгрөгийг тус тус шүүгдэгч Х.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Нын эрүүл мэндэд болон эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож, шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ж.Нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Т нь хохирогч Ж.Ныг Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлэх үед түүнийг 7 хоног сахиж, эмчилгээний болон бусад зардалд 2.720.750 төгрөг зарцуулсан нь шүүгдэгч Х.Тийн мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 231-240 дэх талд авагдсан ХААН банк дахь Х.Тийн 5196048408 дугаартай дансны хуулга, мөрдөгчөөс уг дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Тээс гэмт хэргийн хор уршигт гаргуулахаар шийдвэрлэсэн 8.707.699 төгрөгөөс 2.720.750 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 5.986.949 төгрөгийг шүүгдэгч Х.Тээс гаргуулж, хохирогч Ж.Нд олгож шийдвэрлэв. (1 дэх хавтаст хэргийн 225-229, 232-240, 242-247 дахь тал болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Ж.Н түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн, Н.Даниялын дансны хуулга, бусад нотлох баримтуудаар дээрх хохирол, хор уршиг нотлогдож байгаа болно.)
Харин хохирогч Ж.Ноос гэмт хэргийн хор уршигт тооцож нэхэмжилсэн, 3 ширхэг НӨАТ-ын баримтаар 6000 төгрөг /талх, масло/, 7700 төгрөг /тараг/, 4000 төгрөг /сувд сахар/ зэрэг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар биш, Н.Даниялын данснаас Х.Шапизагийн данс руу эм тарианд зарцуулахаар шилжүүлсэн гэх 1.000.000 төгрөг нь Н.Даниялын данснаас эмчилгээний зардалд зарцуулсан 5.833.000 төгрөгт багтаж байгаа тул тусад нь хохирол, хор уршигт тооцож гаргуулах боломжгүй,
-Хохирогч Ж.Нын иргэн С.Нурбекээр 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл 20 хоног хадлан өвс хадуулсан зардал 3.900.000 төгрөг, төрсөн ах Ж.Нурбекээр өөрийн 150 тооны бог, 28 тооны бод малыг хөлсөөр маллуулсан зардал 4.500.000 төгрөг, иргэн А.Русланаар өөрийн байшинг засварлуулсан зардал 3.000.000 төгрөг зэргийг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Нын эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэж үзэх үндэслэлгүй тул Ж.Нын хохиролд нэхэмжилсэн дээрх 12.417.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н, насанд хүрээгүй хохирогч Е.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч Ж.Н удаа дараа хугарсан ясыг түгжээт хадаасаар бэхлэх мэс ажилбаруудыг хийлгэсэн, биеийн байдал нь бүрэн эдгэрээгүй байгаа, хагалгаа хийлгэж, яс бэхэлсэн хадааснуудыг авхуулах зайлшгүй шаардлагатай, хохирогч Е.А нь зам тээврийн ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан зэргийг харгалзан хохирогч Ж.Н, Е.А нарын цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Тээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлэсэн байдал,
1. Хохирогч Е.А, Ж.Н, тэдгээрийн өмгөөлөгч С.Н нараас хохирогч Е.А, Ж.Н нарын сэтгэцэд учирсан гуравдугаар зэрэглэлд хамаарах хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлж, хохирогч тус бүрт 18.208.080 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”гэж, 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,
Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, мөн хуулийн 40.2.3 дахь хэсэгт “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх”-аар заасан байна.
3. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 171,172 дугаартай дүгнэлтүүдээр насанд хүрээгүй хохирогч Е.А, хохирогч Ж.Н нарын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан болох нь тогтоогдсон байна.
4. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан “Гуравдугаар” зэрэглэлд хамаарах хохирлыг тооцож гаргахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл буюу 9-15%-иар бодож олгохоор тогтоожээ.
5. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж тогтоосны дагуу 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000 төгрөг болгож, хүчин төгөлдөр мөрдөж байгаа бөгөөд хохирогч Е.А, Ж.Н нар нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед зам тээврийн осолд өртөж, хохирсон байх тул тэдгээрийн сэтгэцэд учирсан хор уршгийг одоогийн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Иймд шүүгдэгч Х.Тийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, зам тээврийн ослын улмаас хохирогч охирогч Е.Агийн эрүүл мэндэд дагз, суурь ясны хугарал, тархины доргилт бүхий хүнд хохирол тус тус учирсан, насанд хүрээгүй хохирогч Е.А нь ослын дараа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж, одоогоор хохирогч Е.Агийн эрүүл мэндийн байдал нь тогтвортой байгаа зэргийг харгалзан, насанд хүрээгүй хохирогч Е.Агийн сэтгэцэд учирсан “Гуравдугаар” зэрэглэлд хамаарах хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр буюу 11.880.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Тээс гаргуулж, хохирогч Е.Ад олгож шийдвэрлэв.
7. Хохирогч Ж.Н нь зам тээврийн ослын улмаас биедээ олон тооны гэмтэл авч, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасаг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд удаан хугацаагаар эмчлүүлж, цээжний хөндий цэвэрлэх, олон хавирганы хугарсан ясыг бэхлэх, нүүрний яснуудын нийлмэл хугарлыг эвлүүлэх, зүүн шууны хугарал, зүүн хөлийн дунд чөмгөний хугарал ясыг бэхлүүлэх зэргээр удаа дараа мэс ажилбарт орсон, одоо ч эмчилгээтэй байгаа, бүрэн эдгэрээгүй зэрэг нь түүний шүүх хуралдаанд суга таягтай ирж оролцож байгаа байдлаас илэрхий харагдаж байгаа, цаашид олон тооны ясыг бэхэлсэн хадаас авахуулах мэс заслуудад орох шаардлагатай, гэм хор учруулагч Х.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Ж.Ныг Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлэх хугацаанд эхний 7 хоногт сахиж, шаардлагатай эм тариа, бусад зардалд 2.720.750 төгрөг зарцуулж, эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж байсан байдал, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хохирогч Ж.Нын сэтгэцэд учирсан “Гуравдугаар” зэрэглэлд хамаарах хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр буюу 15.840.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Тээс гаргуулж, хохирогч Ж.Нд олгож шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шийдвэрлэсэн байдал,
1. Шүүгдэгч Х.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд 9.113.728 төгрөгийн бодит хор уршиг учирсан нь тогтоогдож байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын иргэний нэхэмжлэгчээр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтийн дарга, Д.Майраг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаар иргэний нэхэмжлэгч Д.Майра нь гэм буруутай этгээдээс дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 196-203 дахь тал/,
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль, хяналтын байгууллага хариуцан гэм буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ.
3. Хохирогч Ж.Н нь зам тээврийн осолд өртөж, түүний эрүүл мэндэд цээжний баруун талын пневмоторакс, олон хавирганы хугарал, зүүн дунд чөмгөний хугарал, нүүрний яснуудын нийлмэл хугарал, зүүн шууны ясны хугарал бүхий хүнд хохирол учирч, тэрээр 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тус тус хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 7.158.782 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан,
4. Хохирогч охирогч Е.А нь зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндэд нь дагз, суурь ясны хугарал, тархины доргилт бүхий хүнд хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 28-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 1.954.946 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь 1 дэх хавтаст хэргийн 199, 203 дахь талд авагдсан, иргэний нэхэмжлэгч Д.Майрагаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
5. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Х.Тээс гэмт хэргийн хор уршигт хохирогч Ж.Нын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 7.158.782 төгрөг, хохирогч Е.Агийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 1.954.946 төгрөг, нийт 9.113.728 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
6. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Х.Тээс гэмт хэргийн бодит хохирол, хор уршигт 5.986.949 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 15.840.000 төгрөг, нийт 21.826.979 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Нд,
Гэмт хэргийн бодит хохирол, хор уршигт 109.470 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 11.880.000 төгрөг, нийт 11.989.470 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Е.Ад, эрүүл мэндийн даатгалын санд 9.113.728 төгрөг, бүгд 42.930.177 төгрөг төлүүлэхээр гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Шүүгдэгч Х.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлагыг харгалзан үзэх шаардлагатай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт төлж өгөөгүй. Хохирол төлж өгөх талаарх санаачилга гаргаагүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлээгүй. Өнөөдөр хохирогч нар мөнгөгүй байсан тул эмчилгээ хийлгэж чадаагүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлж байна. Шүүгдэгч Х.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Х.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, хязгаарлалтын бүсийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж шүүхээс тогтоосон хохирлыг төлөх боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Хохирогчийн өмгөөлөгч С.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Тусгайлан гаргах санал байхгүй” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Х.Тийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй байгаа. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Х.Т нь одоо тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг ба үл хөдлөх хөрөнгө тус хаягт байгаа. Иргэний бүртгэл дээр тус аймгийн Бугат сумын 5 дугаар багт оршин суух хаягтай байгаа. Учир нь тус аймгийн Бугат суманд өндөр настай ээж нь байдаг. Тиймээс хязгаарлалтын бүсийг тус аймгийн Өлгий сум болон Бугат сумын нутаг дэвсгэрээр тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.
4. Хохирогч Е.А, Ж.Н нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Гаргах санал байхгүй” гэцгээв.
5. Шүүгдэгч Х.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би нэг газартаа амьдарч, тогтсон ажил хийх боломжгүй. Эхнэр маань ажилгүй, манайх зээлтэй байгаа. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж өгнө. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
6. Шүүхээс шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
9. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Х.Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж, ослын газрыг орхиж зугтаасан, гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу түүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн хор аюулаар их байгааг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
10. Шүүгдэгч Х.Т нь хувийн байдлын хувьд 1990 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн 808 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, тэрээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч, шүүхээс төлүүлэхээр тогтоосон гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлөөгүй, төлөхөө бодитой илэрхийлээгүй зэргийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
11. Мөн шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч С.Мартын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Бид гэр бүл болоод 11 жил болж байгаа, дундаасаа 0-10 насны 4 хүүхэдтэй, нөхөр маань уур, уцааргүй, цагаан цайлган сэтгэлтэй, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг, хувиараа машин засаж орлого олдог. Архи согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй” гэх мэдүүлгийг шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзлээ.
12. Шүүгдэгч Х.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэхээр заажээ.
14. Шүүгдэгч Х.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь 2 дахь хавтаст хэргийн 03 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
15. Шүүгдэгч Х.Т нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ санаатай хандсан, түүний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүй хандсан боловч тэрээр зориуд санаатай үйлдлээр ослын газрыг орхиж зугтаасан нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
16. Шүүгдэгч Х.Т нь гэмт хэргийн дараа ослын газрыг орхиж зугтсан боловч тэрээр хохирогч Ж.Ныг Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлэхэд 7 хоног сахиж, эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлэн, хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 2.720.750 төгрөг зарцуулсан, хохирогч Е.Агийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн нь нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ...” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заажээ.
18. Шүүгдэгч Х.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хорин долдугаар” бүлэгт заасан 2 төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон боловч, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг, болгоомжгүй гэмт хэрэгт хамаарах тул шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэлгүй.
19. Иймд шүүхээс шүүгдэгч Х.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгч Х.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан буюу гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, төлөхөө бодитой илэрхийлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч, үйлдсэн гэмт хэргийнхээ хохирол, хор уршигт хандаж байгаа хандлага, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,
12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Тэд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
21. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.Тийн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
22. Шүүгдэгч Х.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн гүйцэд арилгаагүй хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод тус тус нийцүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Өлгий сумын Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
24. Шүүгдэгч Х.Т нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 05 дугаар багт оршин суудаг гэх үндсэн хаягт бүртгэлтэй болох нь 1 дэх хавтаст хэргийн 172 дахь талд авагдсан шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх боловч тэрээр одоо гэр бүлийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа нь шүүгдэгч Х.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Өлгий сумын 13 дугаар багийн засаг дарга М.Жанатханы тодорхойлолт зэргээр нотлогдсон тул шүүгдэгч Х.Тийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосныг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.
25. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
26. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш Т овогт Хийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Тэд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.Тийн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Өлгий сумын Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Тээс гэмт хэргийн хор уршигт 5.986.949 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 15.840.000 төгрөг, нийт 21.826.949 (хорин нэгэн сая найман зуун хорин зургаан мянга есөн зуун дөчин ес) төгрөг гаргуулж хохирогч Ж.Нд,
- Шүүгдэгч Х.Тээс гэмт хэргийн хор уршигт 109.470 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 11.880.000 төгрөг, нийт 11.989.470 (арван нэгэн сая есөн зуун наян есөн мянга дөрвөн зуун далан) төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Е.Ад тус тус олгож,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Тээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 9.113.728 (есөн сая нэг зуун арван гурван мянга долоон зуун хорин найм) төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр тус тус тогтоож,
-Хохирогч Ж.Ноос гэмт хэргийн хор уршигт тооцож нэхэмжилсэн, 3 ширхэг НӨАТ-ын баримтаар 6000 төгрөг /талх, масло/, 7700 төгрөг /тараг/, 4000 төгрөг /сувд сахар/, Н.Даниялын данснаас Х.Шапизагийн данс руу эм тарианд зарцуулахаар шилжүүлсэн гэх 1.000.000 төгрөг, иргэн С.Нурбекээр хадлан өвс хадуулсан зардал 3.900.000 төгрөг, төрсөн ах Ж.Нурбекээр хөлсөөр маллуулсан зардал 4.500.000 төгрөг, иргэн А.Русланаар өөрийн байшинг засварлуулсан зардал 3.000.000 төгрөг зэрэг нийт 12.417.700 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Е.Агаас ээж Х.Заурешийн олох байсан орлогод нэхэмжилсэн 600.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Ж.Н, насанд хүрээгүй хохирогч Е.А нарын цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
10.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг, дүрс бичлэг бүхий СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б