| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00833/И |
| Дугаар | 102/ШШ2024/00008 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/00008
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ............... өөрийн байранд оршин байрлах, регистр ......., банк ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ............... тоотод оршин суух, регистр......, Ж овогтой Н Б,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ................ тоотод оршин суух, регистр ........., Б овогтой М Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5 200 735.67 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
Хариуцагч Н.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Н.Б, М.Б нарт холбогдуулан 5 200 735.67 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Зээлдэгч Н.Б, М.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр банктай ЗГ/1105153464 дугаарт зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно. Зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байна. ЗГ/1105153464 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээл 3 040 358.69 төгрөг, зээлийн хүү 1 922 328.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238 048.63 төгрөг нийт 5 200 735.67 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зээлийг Н.Б авсан. Намайг батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч гэхээр нь зурсан. Үр дагаврыг ойлгоогүй. Бид хоёр А ХХК-д ажилладаг, Н.Б үйлчлэгч, би тогооч байсан гэв.
3.Нэхэмжлэгчээс: банкны зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх 5-8/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
банк ХХК нь Н.Бтай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/1105153464 дугаар зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, түүний цалинг барьцаалсан зээлийг олгожээ.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэхээр М.Б гарын үсэг зурсан, хамтран үүрэг гүйцэтгэгч байна.
Зээлдэгч нар тогтоосон хугацаанд зээлийг төлөх үүргээ зөрчсөн, үндсэн зээл 3 040 358.69 төгрөг, зээлийн хүү 1 922 328.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238 048.63 төгрөг нийт 5 200 735.67 төгрөгийг төлөөгүй нь тогтоогджээ.
2.1. Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 98 161 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 98 161 төгрөг гаргуулж банк ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б, М.Б нараас 5 200 735.67 /таван сая хоёр зуун мянга долоон зуун гучин таван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулж банк ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 161 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Б, М.Б нараас 98 161 төгрөг гаргуулж банк ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА