Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

Улсын яллагч: Н.Зулаа

Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, О.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514003480205 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа иргэн *******гээс 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан 2738 дугаартай гомдлыг шалгах явцдаа тус гомдлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №438 дугаартай дүгнэлт буюу нотлох баримтыг материалд хавсаргаагүй, өөрийн ажлын сэйфэнд хийж тухайн гомдлыг хянаж байсан хяналтын прокурорт мэдэгдээгүй нуусан гэх гэмт хэрэгт

Мөн тэрээр нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1,6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д заасан “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох” гэснийг тус тус зөрчиж иргэн ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан Б.*******гийн албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар хэсгийн 2-т Иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж шийдвэрлэх гэж тус тус үүрэгжүүлэн заасан, өөрөө шинжээч томилох тогтоол үйлдэн хохирогчийг Шүүх эмнэлэгт үзүүлэхээр явуулснаа мэдсээр байж тус гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн 438 дугаартай дүгнэлт болон шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргалгүйгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах үүргээ зориуд биелүүлэлгүйгээр буюу     хийх ёстой үйлдлийг хийлгүйгээр   хохирогч *******гээс “...шинжээч эмчид үзүүлэх үү гэх асуултын хариуд үзүүлэхгүй...” гэсэн дахин мэдүүлгийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр аван 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган, улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар бүртгэлийн 2738 дугаартай материалыг Баянхонгор аймгийн прокурорын газарт шилжүүлсэн, дээрх материалд авагдсан баримтуудад үндэслэн прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн буюу иргэн т давуу байдал бий болгосон шийдвэр гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

*******д холбогдох хэрэг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрээ шатаасан гэдэг утгатайгаар гомдол мэдээлэл орж ирсэн. Тухайн өдөр шөнийн цагаар үйлдэгдсэн болохоор бид нар сумын төвөөс хөдөө очиж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сумын төв дээр ирээд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Шүүх шинжилгээний хэлтэст шинжээч томилуулахаар тогтоол гаргаж өгсөн. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тогтоолоо өгөөд Шүүх шинжилгээний эмч *******, ******* нартай холбогдсон, тухайн цаг хугацаанууддаа шинжээч эмч *******д очиж үзүүлээрэй гээд очиж үзүүлсэн. Дараа нь шинжээч эмч *******тай холбогдоод ******* очиж үзүүлсэн үү гээ асуухад очиж үзүүлсэн гэж хэлсэн. Тэгээд дүгнэлт хэзээ гарах боломжтой вэ гэсэн чинь дүгнэлт одоогоор гарах боломжгүй байна, *******г томографын зураг авхуулж байж харьцуулсан шинжилгээ хийж дүгнэлт гарна гэж надад танилцуулсан. Тэгээд 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Шүүх шинжилгээний хэлтэс дээр очиход шинжээч эмч ******* өөрөө байхгүй байсан. ******* өрөөндөө сууж байсан. *******аас дүгнэлт гарсан уу гэж асуухад гараагүй байна гэж танилцуулсан. Тэгээд 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр татгалзах саналтай прокурорт хэргийг хүргүүлсэн. Прокурорт хүргүүлэхдээ энэ байдлаар танилцуулсан. Прокурор бас ямар учраас тэгж мэдүүлэг өгч байгааг би сайн мэдэхгүй байна. Прокурорт танилцуулахдаа ******* эмнэлэгт үзүүлсэн, толгой өвдөөд байна, томографын зураг авхуулна гэдгийг нь давхар танилцуулсан. Тэгсэн чи тэгвэл надад татгалзах саналтай өгчих, намайг хянаж байх хугацаанд дүгнэлт нь гараад ирэх боломжтой шүү дээ гээд өгсөн. Тэрнээс хойш хэрэг материал хаагдсан. Тэрнээс хойш 4 сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар ярьсан. Тэгэхдээ би Шүүх шинжилгээний хэлтэс дээр байна, чамтай холбоотой чиний гаргасан тогтоол байна, энэ *******д холбогдуулсан дүгнэлт гарсан байна гэхээр нь тэгвэл наадхаа чи 307 тоотод аваачаад тавьчих, би хөдөө сум дээр байна гэж хэлсэн. Тэгээд би дараа нь тай аймгийн төв дээр орж ирээд тааралдсан. надаас дүгнэлтээ авсан уу гэж асуусан. Би авна гэж хэлчхээд тухайн үедээ яаруу ажилтай байсан болохоор өөрийнхөө ажилд сатаараад нөгөөдхөө мартсан байсан. Тэгээд сум руугаа буцаж ирээд тухайн , ******* нарт холбогдох хэрэг материал нь 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд миний гар дээр 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирсэн. 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын прокурор    дээр хяналт нь цохчихсон байсан. Прокурор дээр 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ороод энэ хэрэг материал даалгаваргүй ирчихсэн байна. Ямар учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд ирсэн талаар асуухад ******* гэж хүний биед гэмтлийн зэрэг гарсан байна, гэмтлийн зэрэг нь байна уу гэж надаас асуусан. Тухайн үед надад *******гийн гэмтлийн зэрэг гарсан шинжээчийн дүгнэлт байхгүй байсан. Тухайн үед би надад тэр шинжээчийн дүгнэлт байхгүй байна, яаж олж авах боломжтой вэ гэхэд наадхыг чинь одоо Шүүх шинжилгээний хэлтэс рүү тоот явуулж байж авах боломжтой гэдэг зүйлийг надад хэлсэн. Би тэр өдрөө Шүүх шинжилгээний хэлтэс рүү тоот бичээд хүлээж сууж байгаад орой 17 цагийн үед дүгнэлтээ хуулбар үнэн тэмдгийн даруулаад гардаж авсан. Тэгээд сум дээрээ очоод 4 сарын өдрийг нь бол санахгүй байна 12, 13 хавьцаа байх *******, нарыг дуудаж шинжээчийн дүгнэлт танилцуулсан. Тэгээд мөрдөн шалгах ажиллагаа цаашаа явагдсан. Одоо би яг энэ хэрэг дээр одоо тэр нуусан гээд байгаа үйлдлийг хэзээ завд нь яаж нууснаа сайн мэдэхгүй байгаад байна. Тэр 2025 оны 4 дүгээр сарын 20-д гаргаад байхаа Аймгийн төв рүү орж ирэхдээ би малын хулгайн оролцогч холбогдогч олонтой хэрэг шалгаж байсан. Тухайн үед хүмүүсийн дансны мэдээллийг авах гээд 5 банк руу тогтоол бичсэн байсан. Тэрнийхээ хүрээнд ирчихсэн байсан тогтоолыг ын 307 номерын өрөө буюу ын сейф дээрээс өөрийнхөө нэртэй холбоотой бүх материалуудыг аваад явсан. Тэгээд аваачаад ажлынхаа сейфт хийсэн. Тэгээд үйлдэл бол яг ийм л процесс болсон гэв.

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна тогтоолтой холбоотой гомдол гаргана..мэдүүлэг өгөхгүй..гэх мэдүүлэг / 2 хх-ийн 155/,

Гэрч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг. шүүгдэгч Б.*******г танина. Нэг байгууллагад ажилладаг. Түүнээс төрөл садны холбоотой зүйл байхгүй. Би Шүүх шинжилгээний хэлтсээс дүгнэлтээ авах гээд очтол Б.*******гийн дүгнэлт гарсан гэж хэлсэн. Тэгээд би дүгнэлтийн талаар н.*******д утсаар ярьж хэлсэн. Гэтэл н.******* тухайн дүгнэлтийг эрүүгийн цагдаагийн тасгийн 307 тоот өрөөнд оруулаад тавчих гэж хэлсэн тул тухайн өрөөнд байсан сейф дээр тавьсан. Тэгээд Б.*******д энэ газарт тавьсан талаар утсаар мэдэгдсэн. Би тухайн дүгнэлтийг аваад Б.*******гийн гарт нь өгөөгүй. Шаардлагатай үед дүгнэлтийг шинжилгээний байгууллагаас бид өөрсдөө очиж авдаг. Заримдаа дүгнэлт гарсан тохиолдолд өөр мөрдөгчдөө хэлээд авхуулдаг. Түүнээс шинжилгээний байгууллагаас дүгнэлт гарсан талаар мэдэгддэггүй. Бид өөрсдөө очиж гарсан эсэхийг асууж авдаг. Бид шинжээчийн дүгнэлтийг очиж авах үүрэг хүлээдэг. Нэг сарын хугацаанд дүгнэлт авахгүй байж болохгүй. Бидэнд прокуророос аман хэлбэрээр даалгавар өгдөггүй. Надад прокурорын даалгаврыг цаасан хэлбэрээр өгч ажилладаг. Шинжилгээний байгууллагаас дүгнэлтийг хуульд заасан хугацаанаас хойш гаргасан тохиолдол байдаг. Энэ тохиолдолд татгалзах саналаа прокурорт гаргаад дараагийн ажиллагаа хийгддэг. Шинжээчийн тогтоолыг 2 хувь үйлддэг. Нэг хувийг нь хэрэгт хавсаргана. Харин нэг хувийг нь шүүх шинжилгээний хэлтэст хүргүүлдэг. Шинжээчийн дүгнэлтийг нөхөж гаргадаг эсэх талаар мэдэхгүй байна гэв.

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн..Баянхонгор аймгийн сумын Сум дундын цагдаагийн тасагт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. ...Би 2024 оны 12 дугаар сарын дундуур албаны ажилтай Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс дээр явж байхад бичиг хэргийн ажилтан надад “танай ******* сумын хэсгийн төлөөлөгч *******гийн дүгнэлт одоо болтол энд байна, авахгүй байна, энийгээ яах юм бол” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ын дэргэд *******гийн дугаар луу нь залгаж *******тай холбогдоод “чиний дүгнэлт байгаа юм байна, энийг яах юм бэ” гэж хэлсэн чинь ******* надад “чи тэгвэл наад дүгнэлтээ авчих, би ойрын хугацаанд очихгүй” гэж хэлсэн учир би аас тухайн 438 дугаартай дүгнэлтийг аваад хүлээн авсан бүртгэл дээр нь би өөрийн гарын үсгээ зурсан. Тэр дүгнэлт нь 8 дугаар сарын огноотой байсан. Би *******гийн дүгнэлтийг нь ын сейфийн дээр дүгнэлтийг авсан өдрөө үлдээсэн. ...Тэр явдлаас хойш 7 орчим хоногийн дараа гэж санаад байна би аймаг дээр ирж ажиллаж байсан чинь ******* бас аймаг дээр ирчихсэн байсан. Бид хоёр цагдаагийн газрын 307 дугаартай өрөөнд хамт сууж байхдаа би *******д “би чиний нөгөө аваарай гэсэн дүгнэлтийг чинь ын сейф дээр тавьсан, чи дүгнэлтээ аваарай” гэж хэлсэн чинь ******* “за тэгнэ ээ, авна” гэж хэлсэн. Харин яг авсан үгүйг нь мэдэхгүй байна. Тэр үедээ миний хажууд лав дүгнэлтээ аваагүй. ...*******тай ажил дээр таарахад надад “чиний авч ирсэн дүгнэлтийн гомдол нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******д “би чамд авч ирсэн гээд хэлж байсан нөгөө дүгнэлт чинь юм уу, чи дүгнэлтээ авсан юм уу” гэж асуусан чинь ******* дуугарахгүй байсан. Уг нь ын сейф дээр үлдээсэн хэсгийн төлөөлөгч нарын баримт бичиг бол байж л байдаг. Ерөөсөө өөр хүн тэрийг авна гэсэн юм болдоггүй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч намайг дуудахаар нь би өчигдөр 307 дугаартай өрөөнд ороод нөгөө дүгнэлтийг байна уу үгүй юу гэж үзсэн. Байхгүй байна лээ. ...******* “шалгаж байсан гомдлын дүгнэлт байгаа юм аа, авчих авчих,би ойрын хугацаанд аймаг руу очих боломжгүй байна. Чи наанаа явж байгаа бол авчих” гэж хэлсэн. Гомдлоо яаж шийдвэрлэсэн талаар юм яриагүй. ...тэр үед л *******тай утсаар ярьж намайг авчих гэхээр нь нэг удаа *******гийн өмнөөс дүгнэлтийг нь авч байсан. Түүнээс би урд өмнө нь би өөр хүний томилсон дүгнэлтийг авч байгаагүй. ...Би *******гаас дүгнэлтээ авсан уу гэж асуугаагүй. Хамгийн гол нь одоо 307 өрөөнд тэр дүгнэлт байхгүй байна лээ. Дүгнэлт нь хаана байгааг мэдэхгүй байна. ...*******гаас өөр хүнд дүгнэлтийг нь ын сейф дээр үлдээсэн гэдгээ хэлээгүй. ...гэх мэдүүлэг (1хх-ийн 67-68),

Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн н.*******г ажлын шугамаар танина. Төрөл садны холбоотой зүйл байхгүй. Миний албан тушаалын тодорхойлолтод хүмүүсийн гарын хээг авч сангийн бүрдүүлэлт хийдэг. Мөн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт, бүртгэл мэдээлэл зэрэг дотоод ажлыг хариуцан хийдэг. Н.******* гэх хүн надаас шинжээчийн дүгнэлт гарсан эсэхийг асуусан талаар санахгүй байна. Мөрдөгч нар шинжээчийн дүгнэлтээ надаас ирж авдаг. Надад орж ирсэн шинжээчийн дүгнэлтийг давхар цахим системд бүртгэж хүлээлгэж өгсөн он сараа бичээд хүлээлгэж өгдөг. Тэгээд тухайн албан тушаалтан шинжээчийн дүгнэлтийг ирж автал над дээр байдаг. Урт хугацаанд буюу 2 сар орчмын дараа гарах шинжээчийн дүгнэлтийг гарсны дараа мөрдөгчид мэдэгддэг. Харин богино хугацаанд буюу 3-7 хоногийн дотор гарах шинжээчийн дүгнэлтийг манайхаас мэдэгдэхгүй. Харин мөрдөгч нар өөрсдөө ирж авдаг. Мөрдөгч нар шинжээчийн дүгнэлтийг ихэнх тохиолдолд 3-7 хоногийн дотор ирж авдаг. Зарим тохиолдолд байцаагч нар ээлжийн амралттай байвал удаан хугацааны дараа ирж авах үе байдаг. Н.******* гэх надаас шинжээчийн дүгнэлтийг авах талаар ер нь ярьдаггүй. Би ч түүний гар утасны дугаарыг мэдэхгүй. Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны үеэр ажиллаж байсан. Шинжээчийн гарсан дүгнэлтийн хавтас байдаг. Үүнээс шүүж үзээд шинжээчийн дүгнэлтийг гарсан эсэхийг харах боломжтой байдаг. Миний хувьд гарсан дүгнэлтийг гараагүй гэж хэлэх боломжгүй. ШОО /задалж бичих/   маягтгүй байсан тул хэнтэй холбогдож өгөхөө мэдэхгүй. Шинжилгээний объектод мөрдөгчтэй холбоо барих утас зэргийг тусгасан байдаг. Үүнээс болж тухайн дүгнэлт над дээр 4 сар болж удсан. Тэгээд би н. гэх байцаагч ирэхээр нь н.*******гийн дүгнэлтийг өгч явуулсан. Тухайн хүнээр хүргүүлж байгаа талаар н.*******д мэдэгдээгүй. Энэ ШОО/ задалж бичих/  маягтыг мөрдөгч өөрөө бүрдүүлж өгөх ёстой. Миний хувьд объектын бүрэн бүтэн байдлыг хадгалах үүрэгтэй. Одооноос хугацаандаа ирж авахгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагад манайхаас хүргүүлэхээр болж ажиллаж байгаа. Өмнө нь н.*******гийн хувьд ийм асуудал гаргаж байсан удаа байхгүй. Мөрдөгч нар өөрсдөө хуулийн хугацаанд ирж шинжээчийн дүгнэлтээ авах ёстой. Манайхаас хуулийн хугацаандаа шинжээчийн дүгнэлтээ гаргадаг гэв.

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол, шүүгчийн захирамж, прокурорын зөвшөөрлөөр хийгдэж буй шинжилгээ хийлгэх баримтыг цахимд оруулдаг, цахимаас санамсаргүй тохиолдлоор холбогдох шинжээчид шинжилгээ хийлгэхээр хуваарилдаг. Шинжээч гаргасан дүгнэлтээ гаргаж цахим болон цаасан байдлаар хэлтсийн даргад хянуулаад, хэлтсийн дарга дээр хаалт хийдэг. Энэ мэдээлэл нь над дээр гарч ирэхээр нь шинжээчдээс цаасан суурьтай шинжээчийн дүгнэлт 2 хувийг хүлээн авч, нэг хувийг нь шинжээч томилсон албан тушаалтанд хүлээлгэж өгдөг. Харин нэг хувийг нь байгууллагын архивд хадгалах ажлыг хийдэг. ...*******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох мөрдөгчийн тогтоолыг нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэлтсийн даргаар шинжээч эмч *******д цохуулаад, тэр өдөртөө *******д эрх, үүрэг танилцуулсан баталгаа, шинжээч мөрдөгчийн тогтоолыг хүлээлгэн өгсөн байна. Гэхдээ хэн мөрдөгчийн тогтоолыг хүлээн аваад даргаар цохуулсан талаар бол би мэдэхгүй, учир нь би тухайн цаг хугацаанд ээлжийн амралттай байсан. Миний ажлыг тэр үед нягтлан Гантулга орлож ажиллаж байсан. Тэгэхээр Гантулга мөрдөгчийн тогтоолыг хүлээн авч, даргаар цохолт хийлгэсэн байх. Үзүүлэгч нь тэр өдөртөө хэлтэс дээр ирээд Марал эмчид үзүүлсэн байсан. Ер нь бол сумдаас ирж үзүүлж, дүгнэлт гаргуулж байгаа хүмүүсийн тал хувьд нь хэсгийн төлөөлөгч нар нь хамт ирдэггүй. Харин үзүүлж байгаа иргэн нь ганцаараа мөрдөгчийн тогтоолоо авч ирдэг, эсхүл төлөөлөгч нар нь өөрсдөө ирээд тогтоолоо хүлээлгэж өгөөд, үзүүлэгч нар нь араас нь ирж эмчид үзүүлдэг. Бид нар аль ч тохиолдолд тогтоолыг нь хүлээн авч бүртгэдэг. *******гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол нь шинжилгээний объектын хуудасгүй байсан. Тэгэхээр ******* бол өөрөө тогтоолоо авч ирээд бүртгүүлээд, эмчдээ үзүүлсэн байх гэж бодож байна. ...Энэ дүгнэлт 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөө эцэслэн гарсан байгаа. Шинжээчийн дүгнэлтийн хамгийн арын хуудаст хэлтсийн дарга хаалтын тэмдэг дарж баталдаг. Уг 438 дугаартай *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хаалт хийсэн тэмдгийн огноо дээр 2024 оны 8 дугаар сарын 16 дугаар тавигдсан байгаа. ...Б.*******д дүгнэлт гаргасан талаар мэдэгдээгүй. Шүүх шинжилгээ хийх жишиг хугацаа гэж байгаа, энэ хугацаа дээр эрүүл мэндэд учирсан хохирлыг анхан шатны шинжилгээг 3-5 хоногт хийж дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийлгэх хугацаа сунгуулах албан бичгийг шинжээч томилсон албан тушаалтанд хүргүүлдэг. Тэгэхээр томилсон алба хаагч өөрөө дүгнэлт гарах хугацааг мэдэж байгаа учир ирээд дүгнэлтээ авдаг. Манай байгууллагын үйл ажиллагаа, журамд эрх бүхий албан тушаалтанд дүгнэлтээ авах талаар мэдэгдэх тухай заалт байхгүй, харин үзүүлэгч иргэнд шинжээчийн дүгнэлтийг өгөхгүй, зөвхөн эрх бүхий албан тушаалтанд дүгнэлтийг хүлээлгэн өгөхөөр зохицуулсан байгаа. Ер нь бол шинжээч томилсон тогтоол дээрээ шинжилгээ хийх хугацаагаа мөрдөгч өөрөө тогтоож өгч байгаа учир дүгнэлт гарах хугацааг мөрдөгч өөрөө мэдэж л байгаа л даа. Үнэхээр шинжилгээний объект ихтэй цогцост шинжилгээ хийсэн, галт зэвсгийн бичиг судлалын шинжилгээний хариуг бол мөрдөгчид дүгнэлтээ ирж авахыг мэдэгддэг. Харин хохирлын зэрэг бол 3-5 хоногтоо гардаг. Мөрдөгч өөрөө хугацаагаа мэдэж байгаа учир дүгнэлт гарсан талаар нь мэдэгдэх шаардлагагүй. ...Хэсгийн төлөөлөгч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө шинжээч томилсон тогтоолын дүгнэлтийг авах гэж ирсэн. Тэр үед нь Б.*******гийн томилсон шинжээч эмч *******ын гаргасан 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 438 дугаартай *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүн ирж аваагүй үлдсэн байсан учир би д “Б.******* руу залгаад энэ дүгнэлтээ аваач гэж хэлээд өгөөч” гэж хэлтэл миний хажууд нь Б.******* руу залгаж гийн дүгнэлт байна, энэ чинь хөнгөн гарсан юм байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд бүртгэлийн дэвтэр дээр хүлээн авсан гэж гарын үсэг зураад 438 дугаартай *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан. Б.******* надаас *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан эсэхийг асууж байгаагүй.Б.******* гэж алба хаагч өөрөө ерөөсөө ирэхгүй байсан. Мөн шинжээч томилохдоо шинжилгээний объектын хуудсаа ирүүлээгүй, холбогдох утас нь байхгүй байсан. Тэгээд ыг ирэхээр нь арга буюу *******тай утсаар яриулж байгаад нь намайг авчих гэнэ гэж хэлсэн болохоор нь би д өгсөн. ... Цагдаагийн алба хаагчид манай хэлтэс дээр ирээд шинжээчийн дүгнэлт гарсан уу гэж асуудаг. Би гарсан шинжээчийн дүгнэлтээ шүүж үзээд дүгнэлт нь гарсан бол дүгнэлтийг нь өгөөд, харин дүгнэлт гараагүй бол гараагүй байгаа талаар нь хэлээд шинжээч эмчтэйгээ уулзаарай гэж хэлдэг. Б.*******г тэр өдөр ирсэн талаар нь санахгүй байна, яагаад гэвэл өдөртөө л 5-10 хүний биед шинжилгээ хийлгэх тогтоол ирж, тогтоолын дагуу мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар дүгнэлт гарсан уу гэж асуудаг учир тэр болгоныг нь санаад байх боломжгүй. Сумдаас байнга ирдэг хэсгийн төлөөлөгч нараа бол таниад байгаа. Тэгэхээр Б.******* бол ер нь тэгж их ирээд байдаг төлөөлөгч биш юм шиг байгаа юм. Би эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, хэсгийн төлөөлөгчөөс шинжээч томилсон тогтоол хүлээн авахдаа шинжилгээний объектын талаарх баримтыг нь заавал авдаг. Хэрвээ шинжилгээний объектгүй байх юм бол би өөрөө хэвлэж гаргаад хүлээлцсэн тэмдэглэл үйлддэг. Шинжилгээний объект баримт нь тухайн шинжээч томилсон баримт, объектыг хүлээн авсан, хүлээлгэж өгсөн талаарх тэмдэглэгээ хийдэг ач холбогдолтой баримт байгаа юм. *******гийн дүгнэлтийн хувьд шинжилгээний объектын баримт байхгүй байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр үзүүлэгч нар зарим тохиолдолд Орон нутаг буюу сумдаас ирж байгаа иргэд өөрсдөө мөрдөгчийн тогтоолоо авч ирээд шинжээч эмчид өгөөд, эмч тогтоолыг нь хүлээн аваад, үзлэгээ хийгээд явуулдаг. Дараа нь эмч надад мөрдөгчийн тогтоолыг өгч, би тэрийг нь хүлээн авч бүртгэдэг энэ үед шинжилгээний объектын баримтгүй мөрдөгчийн тогтоолыг авдаг бөгөөд иргэнээс шинжилгээний объектын баримтаар хүлээн авах боломжгүй юм. Иргэдэд хүндрэл учруулахгүй гэж үзээд л орон нутгаас ирсэн иргэдээс тогтоолыг нь аваад үзлэг хийгээд явуулдаг, орон нутгийнхан чинь яарсан, сандарсан л хүмүүс байдаг бараг шинжээч эмчээ олж ирж байгаа нь л их юм байдаг. Тэгэхээр ******* гэж хүн өөрөө мөрдөгчийн тогтоолоо авч ирж үзүүлсэн учир энэ шинжилгээний объектын баримт байхгүй байна. ...*******гийн биед учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 438 дугаартай дүгнэлт 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарч, хэлтсийн дарга хаалтын тэмдэг дарж, мөн өдрийн огноог бичсэн байгаа. Хаалтын тэмдэг ямар учиртай вэ гэхээр шинжээчид дүгнэлтээ гаргасны дараа хэлтсийн даргад танилцуулж, хэлтсийн дарга тэмдгээ дарж, даргад шинжээчийн дүгнэлтийг хүлээлгэж өгсөн өдрийн огноог тавьж, шинжээчийн дүгнэлтийг эцэслэн дуусгадаг. Хэлтсийн дарга дүгнэлтийг хянаад алдаатай байвал дүгнэлтийг буцаагаад шинжээчид өгөх тохиолдолд ч гардаг. Гэхдээ дүгнэлтэд тусгасан огнооноос эс шалтгаалж хаалт хийсэн өдрийн огноог хаалтын тэмдэг дээрээ тавьдаг. Жишээ нь цогцост шинжилгээ хийсэн дүгнэлтийн огноо нь өчигдрөөр байлаа гэхэд дарга дүгнэлтийг хянаад тэмдэг дарахдаа бодит цаг хугацаа буюу өнөөдрийн огноог тавьдаг. ...Хэлтсийн даргаар хянагдаж хаалтын тэмдэг дарагдсан дүгнэлтийг эмч өөрөө аваад надад хүлээлгэж өгч би тэр дүгнэлтийг нь шинжилгээний объектын баримт дээрээ эмчээс хүлээн авсан тэмдэглэл үйлдээд, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгдөг. Хэлтсийн даргаар дүгнэлт хянагдахад уддаггүй. Өдөртөө л над дээр ирдэг. Тэгэхээр 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарсан дүгнэлтийг 20-ны өдөр мөрдөгч ирэхэд нь байхгүй байна гэж хэлэх үндэслэлгүй. Мөн шинжилгээ хийх жишиг хугацаа хэтэрсэн тохиолдолд эсхүл эмнэлгийн баримт бичиг шаардагдах бол энэ талаараа албан бичгээр цагдаагийн газар руу хүргүүлж, шинжилгээ хийх хугацааг сунгуулж, шаардагдаж байгаа баримт бичгийг ирүүлэх талаар мэдэгддэг. *******гийн биед учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 438 дугаартай дүгнэлтийг гаргуулахад хугацаа сунгуулах, баримт бичиг шаардлагатай талаарх албан бичиг манай байгууллагаас явуулаагүй. ...Дүгнэлтийг жишиг хугацаандаа гаргаж байгаа эсэхийг хэлтсийн дарга хянадаг. Миний яриад байгаа тэр хаалтын тэмдэг дарж байгаа нь өөрөө дүгнэлт хийх хугацааг хянаж байгаа хэлбэр байгаа ...гэх мэдүүлэг (1хх-ийн 70-71, 79-80),

Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би н.******* гэх хүнийг ажлын шугамаар, ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг тул танина. Энэ хүнтэй садан төрлийн холбоотой зүйл байхгүй. гийн биед томографикийн шинжилгээ хийх шаардлага байгаагүй. Үзээд дүгнэлт гаргах боломжтой байсан. *******гийн зүгээс үзээд дүгнэлт гаргах боломжгүй, томографикийн шинжилгээ хийлгэ гэж буцаасан гэж хэлснээ бол санахгүй байна. Гэхдээ тэгж зөвлөөд, тухайн хүн ирээгүй тохиолдолд зөвлөсөн боловч ирээгүй гэдгээ дүгнэлт хэсэгтээ тусгаж өгдөг. Тэгэхээр дүгнэлтэд тийм зүйл тусгагдаагүй байсан. Тухайн үед мэдүүлэг авч байсан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч миний компьютер дээр ирж үзлэг хийсэн. Үзлэгээр 8 сарын 16-ны өдөр дүгнэлт гарсан нь батлагдсан. Би дүгнэлтийг нөхөж гаргаагүй. *******гийн зүгээс дүгнэлт гарсан уу гэж асуусан, ярьсан  эсэхийг сайн санахгүй байна. Мөрдөгч нар залгаж асуудаг. Шинжээчийн дүгнэлтийг шинжилгээ хийлгүүлэхээр томилсон үйлдсэн газар руу хүргүүлэхгүй. Дүгнэлт хэсэг тэд хоногийн хооронд гаргана. Эсвэл хуулийн хугацаа буюу 3-7 хоногийн хугацаанд гаргаж өгдөг. Дээрх хугацаанд амжихгүй бол Баянхонгор аймгийн Цагдаагийн газар руу хугацааг сунгаж өгнө үү гээд сунгадаг. Тэрнээс биш залгаад, аваачиж өгөх тохиолдол байхгүй. Манай байгууллага дээр мөрдөгч нар өөрсдөө ирж дүгнэлтээ авдаг. Дүгнэлтэд дээр эцсийн байдлаар хэлтсийн дарга гарын үсэг зурж, баталгаажуулдаг. Мөрдөгч нараас тогтоол ирээд, даргаар цохиулаад над дээр оруулж ирээд би буцаагаад дарга руу оруулж өгдөг. Тэгээд бичгийн хэргийн ажилтан руу шилжүүлээд бичиг хэргийн ажилтнаас мөрдөгч нар шинжээчийн дүгнэлтээ авдаг. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 11 сарын сүүл хүртэл би ганцаараа ажиллаж байсан. Тэгээд зарим тохиолдолд хугацаа хэтрэх нөхцөл байдал үүсвэл хугацаа сунгах албан бичгийг хүргүүлдэг. Ингэхдээ зарим тохиолдолд хугацаа алдах тохиолдол байсан. Тэгээд мөрдөгч нар өөрсдөө ирээд дүгнэлтээ аваад явдаг. Түүнээс дүгнэлтийг бид өөрсдөө аваачиж өгөх талаар ажлын байрны тодорхойлолтод тусгасан зүйл байхгүй. Би өөрийн гаргасан дүгнэлтээ хугацаандаа мөрдөгч нар ирж авч байгаа талаар хяналт тавьдаг зүйл байхгүй. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би ажиллаж байсан. Миний гаргасан дүгнэлт 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргаад баталгаажуулсан. Тэгээд бичиг хэргийн ажилтан н.д өгсөн. Надад бичиг хэргийн ажилтнаас дүгнэлтийг мөрдөгч ирж аваагүй байгаа талаар хэлээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийн хугацааг нөхөж тавих асуудал байдаггүй. Би энэ хэргийн шинжээчийн дүгнэлтийг хуулийн 3 хоногийн хугацаанд гаргасан. н.*******г надтай ярьсан талаар санахгүй байна гэв.

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2023 оны 02 дугаар сараас Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчээр ажиллаж байна. ...Бичиг хэргийн ажилтан мөрдөгчийн тогтоолыг надад хүлээлгэж өгдөг.  *******гийн биед 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн. Дүгнэлт 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөө гарсан, хуулийн хугацаа ажлын 3-5 хоног гэж байгаа учир тэр хугацаанд л гаргасан. ... Надад үзүүлж байгаа иргэдийн биед учирсан хохирлыг тогтоохын тулд шинжилгээ хийлгэхээр нөхцөл байдал үүсэх юм бол үзүүлэгчид энэ талаар тайлбарлаад шинжилгээ хийлгэж ирэхийг зөвлөдөг. Үзүүлэгч тухайн шинжилгээнээс татгалзах эсхүл шинжилгээ хийлгэх боломжгүй гэдгээ илэрхийлэх юм бол энэ талаар нь би дүгнэлтдээ тусгадаг. Мөн өөрсдийн хүсэлтээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлмээр байна гэх юм бол би зөвшөөрч, эмнэлгийн баримт бичгээ авч ирж өгөөрэй гэж хэлдэг. Энэ үзүүлэгч ******* гэж хүнийг бол үнэхээр санахгүй байна, гэхдээ шинжээчийн дүгнэлт дээр компьютер томографт үзүүлэх талаар тусгагдаагүй байна. Мөн үзүүлэгчийн биед учирсан гэх гэмтэл нь компьютер томограф шинжилгээнээс үл шалтгаалах гэмтэл байна. ...Надад ил харагдахгүй байгаа гэмтлийг компьютер томограф шинжилгээгээр харуулж байж мэднэ, гийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт нь компьютер томограф шинжилгээ шаардлагагүй, ил харагдах гэмтэл байсан учир дүгнэлтийг гаргасан байна. Компьютер томограф шинжилгээ хийлгэх шаардлагагүй байхад би мөрдөгч, үзүүлэгчид шинжээчийн дүгнэлт гарахгүй гэж хэлэх үндэслэлгүй. Эмнэлгийн баримт бичгээр дүгнэлт гаргаж байгаа тохиолдолд бичиг баримт нь шаардлага хангахгүй бол мөрдөгчийн тогтоолыг албан бичгээр цагдаагийн газарт буцаан хүргүүлдэг. *******гийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоолыг буцаан хүргүүлээгүй, хугацаа сунгуулаагүй гаргасан. Шинжээчийн дүгнэлт дээр хэлтсийн дарга тэмдэг дарж, тухайн өдрийн огноог тавьдаг. ...Дуудлагад хөдөө явах, үзүүлэгч эмнэлгийн бичиг баримтаа авч ирж өгнө гэсэн тохиолдолд шинжилгээний хугацаа сунгах албан бичиг явуулж хугацааг нь сунгадаг, түүнээс огноог нь урд өдрөөр нь нөхөж гаргана гэж байхгүй. Гаргасан бүх дүгнэлтүүдийг хэлтсийн дарга хянаж, баталгаажуулсан тэмдэг дарж огноо тавьж байгаа. Мөн би 2024 оны 8 дугаар сарын 26-наас 2024 ны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Тэгэхээр яаж ч бодсон нөхөж дүгнэлт гаргасан байх боломжгүй.... гэх мэдүүлэг (1хх-ийн 73, 75-77),

Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би н.******* гэх хүнийг сайн танихгүй. Энэ хүнтэй садан төрлийн холбоотой зүйл байхгүй. Би нөхөртөө зодуулсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилсон талаар мөрдөгч надад мэдэгдсэн. Тэгээд би шүүх шинжилгээний байгууллагад очиж биеэ үзүүлсэн. Тухайн үед шинжээч эмч надад дахиж ирэх талаар юм хэлээгүй. Мөн тархи толгой өвддөг гэж шинжээч эмчид хэлсэн боловч эмнэлэгт үзүүлээд ир гэж юм хэлээгүй гэв.

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Б.******* намайг шүүх эмнэлэг дээр очиж үзүүл гээд хаана байдгийг нь зааж өгсөн. Манай нөхөр Б.*******тай хамт үлдсэн. Харин би аймагт байдаг өөрийн төрсөн дүүын хамтаар шүүх эмнэлэг дээр очиж нэг давхарт суудаг эмэгтэй эмчид биеэ үзүүлсэн. Тэр эмч миний баруун талын нүд, зүүн баруун гуя, өвдөг хөхөрсөн байсныг хэмжиж авсан. Тэр эмчээс манай дүү "манай эгч өөр эмнэлэгт үзүүлж болох уу" гэж асуусан чинь нөгөө эмч нь "болно оо” гэж хэлсэн. Тэгээд дүү бид хоёр Нэгдсэн эмнэлэг рүү очоод эмчид үзүүлэх гэсэн чинь эмнэлэг дээр тог тасарсан байсан учир үзүүлээгүй. Эмнэлгээс гараад явж байтал эмнэлгийн тэр хавьд Б.******* эхнэртэйгээ явж байхтай нь таараад Б.******* надаас "үзүүлсэн үү" гэж асуухаар нь би тог тасарчихсан байна л гэж хэлсэн. .... Харин манай нөхөр цагдаа дээр байж байгаад орой нь ирсэн. ...Шинжээч эмч бол өөр нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд шинжилгээ хийлгээд ир гэж хэлээгүй. Зүгээр бие зовуурьтай байсан учраас өөрсдөө өөр эмчид үзүүлье гэж бодоод нэгдсэн эмнэлэг рүү очсон юм. ...шинжээч эмчид үзүүлснээс хойш нөхөр бид хоёр аймаг дээр 2024 оны 8 дугаар сарын 21-ийг хүртэл байсан юм. Харин хүүхдүүдээ айлд үлдээгээд ирсэн байсан л даа. Тэгээд манай хоёр бага нь уйлаад хэцүү байсан учир 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.*******гийн дугаар руу өөрийнхөө 86233670 дугаартай утаснаас залгаад " ахаа би хүүхдүүдээ айлд орхиод ирсэн гомдлоо буцаагаад авчихмаар байна аа" гэж хэлсэн. Тэгсэн Б.******* эхлээд юу гэж тэгж байдаг юм  гэсэн. Тэгээд би хүүхдүүдээ өрөвдөөд байна өргөдлөө авчихмаар байна гэж Б.*******гаас дахин утсаар ярьж гуйсан. Тэгсэн Б.******* "за за ах нь аймаг орно оо” гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Тэгээд Б.******* нөхөр бид хоёрыг аймгийн цагдаагийн газар дээр хүрээд ир гэж дуудсан. Тэр үед манай нөхөр өмгөөлөгч авсан байсан. Тэгээд аймгийн цагдаагийн газрын өрөөнд уулзаж гомдлоо буцаагаад авчихмаар байна гэж гуйсан. Тэгээд Б.******* надаас мэдүүлэг авсан. Би мэдүүлгээ өгсөн. Дараа нь манай нөхөр бас мэдүүлэг өгсөн. ...гэх мэдүүлэг (1хх-ийн 95-96), 

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“.. 2023 оноос Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний алба, хэлтсийн даргаар ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гаргах жишиг хугацааны дагуу ажилладаг. Тухайн жишиг хугацаа өнгөрсөн тохиолдолд хугацаа сунгах албан бичгийг явуулдаг. Магадлуулагч ирээгүй тохиолдолд тогтоолыг буцаан, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг. ...Манай ерөнхий газрын даргаас өгсөн чиглэлийн дагуу шинжээчийн дүгнэлтийн архив, бичиг хэргийн стандарт, утга найруулга, үг үсгийн алдааг хянаж, тэмдэг дарж, гарын үсгээ зураад, огноог тавьдаг. Манай хэлтсээс гарч байгаа бvх дүгнэлтүүдэд тэмдэг дарагдаж байгаа.Шинжээчийн дүгнэлтийг хугацаанаас хоцорч гаргах тохиолдол гарахгүй. Би өөрөө энэ дээр хяналт тавих үүрэгтэй ажиллаж байгаа хүн...гэх мэдүүлэг (1хх-ийн 88),

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Б.******* манай эхнэрт аймгийн цагдаагийн газрын үүдэнд шүүх эмнэлэгт очоод үзүүл гээд бичиг өгч байсан. Тэгэхэд манай эхнэрийн дүү хамт байсан нь үнэн...гэх мэдүүлэг (1хх-ийн 92),

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай эгч ******* над руу утсаар яриад аймаг руу орж байна гэхээр нь би за би очоод тосож авна аа гэж хэлтэл шууд цагдаа руу явж байна гэж эгч надад хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа аймгийн цагдаагийн газар дээр очтол цагдаагийн газрын гадна манай эгч ганцаараа сууж байсан. Харин нөхөр нь мэдүүлэг өгөх гэж байгаа гээд дотор байсан. Тэгээд эгч бид хоёр Ганхуягийг хүлээгээд сууж байтал Ганхуяг, ******* сумын төлөөлөгч Б.*******гийн хамт цагдаагийн газраас гарч ирсэн. Тэгээд ******* нэг цаас манай эгчид өгөөд шүүх эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн эгч бид хоёр *******гаар шүүх эмнэлэг хаана байдгийг нь заалгаад  Шүүх шинжилгээний хэлтэс дээр очиж, 1-р давхарт дөнгөж ороод байдаг эмчийн өрөө рүү ороход залуухан эмэгтэй эмч сууж байсан. Эгч нөгөө *******гийн өгсөн цаасыг эмчид өгч, эмч эгчийн бие дээрх хөхөрсөн хэмжээг нь аваад байсан. Тэгээд би эмчээс тархи толгой нь өвдөөд байгаа юм өөр эмчид үзүүлж болох уу гэж асуусан чинь эмч "мэдрэлийн эмчид үзүүлээрэй" гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө эгч бид хоёр аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очтол тог тасарсан гээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй шууд аймгийн төвд байдаг манай гэр лүү явсан...гэх мэдүүлэг (1хх-ийн 98), 

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл шалгуулах тухай / 1 хх-ийн 02/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02-03/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 142-152/,Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 03-09/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 100-106/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107-121/, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийх шинжээч томилсон тогтоол хүлээн авсан, шинжээчийн дүгнэлт хүлээлгэн өгсөн бүртгэлийн хуулбар /1хх-ийн 122-123/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 126-139/, Б.*******гийн шинжээч томилж, *******гийн биед шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *******ын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 438 дугаартай иргэн *******гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1хх-ийн 140-143/, прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн № 27 дугаар тогтоол / хх-ийн 145-146/, Гомдлын 2738 дугаартай материалд 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 150-234/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 235-241/, шүүгдэгчийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 248/, төрсний бүртгэлийн лавлагаа 1 хх-ийн 249/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 250/, иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 хх-ийн 01/, дансны хуулгууд /2 хх-ийн 10-34/,  Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай тушаал (2хх-ийн 46-48/, Б.*******гийн Албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 55-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа иргэн *******гээс 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан 2738 дугаартай гомдлыг шалгах явцдаа тус гомдлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №438 дугаартай дүгнэлт буюу нотлох баримтыг материалд хавсаргаагүй, өөрийн ажлын сэйфэнд хийж тухайн гомдлыг хянаж байсан хяналтын прокурорт мэдэгдээгүй нуусан гэх гэмт хэрэг

Мөн тэрээр нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1,6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д заасан “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох” гэснийг тус тус зөрчиж иргэн ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан Б.*******гийн албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар хэсгийн 2-т Иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж шийдвэрлэх гэж тус тус үүрэгжүүлэн заасан, өөрөө шинжээч томилох тогтоол үйлдэн хохирогчийг Шүүх эмнэлэгт үзүүлэхээр явуулснаа мэдсээр байж тус гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн 438 дугаартай дүгнэлт болон шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргалгүйгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах үүргээ зориуд биелүүлэлгүйгээр буюу     хийх ёстой үйлдлийг хийлгүйгээр          хохирогч *******гээс “...шинжээч эмчид үзүүлэх үү гэх асуултын хариуд үзүүлэхгүй...” гэсэн дахин мэдүүлгийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр аван 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган, улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар бүртгэлийн 2738 дугаартай материалыг Баянхонгор аймгийн прокурорын газарт шилжүүлсэн, дээрх материалд авагдсан баримтуудад үндэслэн прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн буюу иргэн т давуу байдал бий болгосон шийдвэр гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....тэр өдрөө Шүүх шинжилгээний хэлтэс рүү тоот бичээд хүлээж сууж байгаад орой 17 цагийн үед дүгнэлтээ хуулбар үнэн тэмдгийн даруулаад гардаж авсан,...*******, нарыг дуудаж шинжээчийн дүгнэлт танилцуулсан. Тэгээд мөрдөн шалгах ажиллагаа цаашаа явагдсан,...би яг энэ хэрэг дээр одоо тэр нуусан гээд байгаа үйлдлийг хэзээ завд нь яаж нууснаа сайн мэдэхгүй байгаад байна,... ын 307 номерын өрөө буюу ын сейф дээрээс өөрийнхөө нэртэй холбоотой бүх материалуудыг аваад явсан. Тэгээд аваачаад ажлынхаа сейфт хийсэн. Тэгээд үйлдэл бол яг ийм л процесс болсон ... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.*******гийн ... тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна..мэдүүлэг өгөхгүй..гэх мэдүүлэг / 2 хх-ийн 155/,

Гэрч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн .... Шүүх шинжилгээний хэлтсээс дүгнэлтээ авах гээд очтол *******гийн дүгнэлт гарсан гэж хэлсэн. Тэгээд би дүгнэлтийн талаар н.*******д утсаар ярьж хэлэхэд цагдаагийн тасгийн 307 тоот өрөөнд оруулаад тавчих гэж хэлсэн тул тухайн өрөөнд байсан сейф дээр тавьсан,... н.*******д энэ газарт тавьсан талаар утсаар мэдэгдсэн... гэх мэдүүлэг

Гэрч ын ....ын дэргэд *******гийн дугаар луу нь залгаж *******тай холбогдоод “чиний дүгнэлт байгаа юм байна, энийг яах юм бэ” гэж хэлсэн чинь ******* надад “чи тэгвэл наад дүгнэлтээ авчих, би ойрын хугацаанд очихгүй” гэж хэлсэн учир би аас тухайн 438 дугаартай дүгнэлтийг аваад хүлээн авсан бүртгэл дээр нь би өөрийн гарын үсгээ зурсан,...*******гийн дүгнэлтийг нь ын сейфийн дээр дүгнэлтийг авсан өдрөө үлдээсэн,...*******гаас өөр хүнд дүгнэлтийг нь ын сейф дээр үлдээсэн гэдгээ хэлээгүй. ...гэх мэдүүлэг (1хх-ийн 67-68),

Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...мөрдөгч нар шинжээчийн дүгнэлтээ надаас ирж авдаг. Надад орж ирсэн шинжээчийн дүгнэлтийг давхар цахим системд бүртгэж хүлээлгэж өгсөн он сараа бичээд хүлээлгэж өгдөг,... н. гэх байцаагч ирэхээр нь н.*******гийн дүгнэлтийг өгч явуулсан,... Мөрдөгч нар өөрсдөө хуулийн хугацаанд ирж шинжээчийн дүгнэлтээ авах ёстой. Манайхаас хуулийн хугацаандаа шинжээчийн дүгнэлтээ гаргадаг... гэх мэдүүлэг

Гэрч *******ын .......*******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох мөрдөгчийн тогтоолыг нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэлтсийн даргаар шинжээч эмч *******д цохуулаад, тэр өдөртөө *******д эрх, үүрэг танилцуулсан баталгаа, шинжээч мөрдөгчийн тогтоолыг хүлээлгэн өгсөн байна,...******* бол өөрөө тогтоолоо авч ирээд бүртгүүлээд, эмчдээ үзүүлсэн байх гэж бодож байна. ...дүгнэлт 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөө эцэслэн гарсан байгаа. Шинжээчийн дүгнэлтийн хамгийн арын хуудаст хэлтсийн дарга хаалтын тэмдэг дарж баталдаг,...уг 438 дугаартай *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хаалт хийсэн тэмдгийн огноо дээр 2024 оны 8 дугаар сарын 16 дугаар тавигдсан байгаа,... Хэсгийн төлөөлөгч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө шинжээч томилсон тогтоолын дүгнэлтийг авах гэж ирсэн. Тэр үед нь Б.*******гийн томилсон шинжээч эмч *******ын гаргасан 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 438 дугаартай *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүн ирж аваагүй үлдсэн байсан учир би д “Б.******* руу залгаад энэ дүгнэлтээ аваач гэж хэлээд өгөөч” гэж хэлтэл миний хажууд нь Б.******* руу залгаж гийн дүгнэлт байна, энэ чинь хөнгөн гарсан юм байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд бүртгэлийн дэвтэр дээр хүлээн авсан гэж гарын үсэг зураад 438 дугаартай *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан. Б.******* надаас *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан эсэхийг асууж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 70-71, 79-80/,

Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...миний гаргасан дүгнэлт 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргаад баталгаажуулсан. Тэгээд бичиг хэргийн ажилтан н.д өгсөн, шинжээчийн дүгнэлтийн хугацааг нөхөж тавих асуудал байдаггүй. Би энэ хэргийн шинжээчийн дүгнэлтийг хуулийн 3 хоногийн хугацаанд гаргасан. .. гэх мэдүүлэг

Гэрч *******ын ….  *******гийн биед 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн. Дүгнэлт 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөө гарсан, хуулийн хугацаа ажлын 3-5 хоног гэж байгаа учир тэр хугацаанд л гаргасан,…*******гийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоолыг буцаан хүргүүлээгүй, хугацаа сунгуулаагүй гаргасан. Шинжээчийн дүгнэлт дээр хэлтсийн дарга тэмдэг дарж, тухайн өдрийн огноог тавьдаг. ...Дуудлагад хөдөө явах, үзүүлэгч эмнэлгийн бичиг баримтаа авч ирж өгнө гэсэн тохиолдолд шинжилгээний хугацаа сунгах албан бичиг явуулж хугацааг нь сунгадаг, түүнээс огноог нь урд өдрөөр нь нөхөж гаргана гэж байхгүй. Гаргасан бүх дүгнэлтүүдийг хэлтсийн дарга хянаж, баталгаажуулсан тэмдэг дарж огноо тавьж байгаа,…нөхөж дүгнэлт гаргасан байх боломжгүй.... гэх мэдүүлэг /1хх-ийн 73-74, 75-77/,

Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... Миний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилсон талаар мөрдөгч надад мэдэгдсэн, би шүүх шинжилгээний байгууллагад очиж биеэ үзүүлсэн. Тухайн үед шинжээч эмч надад дахиж ирэх талаар юм хэлээгүй. Мөн тархи толгой өвддөг гэж шинжээч эмчид хэлсэн боловч эмнэлэгт үзүүлээд ир гэж юм хэлээгүй … гэх мэдүүлэг 

Гэрч *******гийн ….төрсөн дүүын хамтаар шүүх эмнэлэг дээр очиж нэг давхарт суудаг эмэгтэй эмчид биеэ үзүүлсэн. Тэр эмч миний баруун талын нүд, зүүн баруун гуя, өвдөг хөхөрсөн байсныг хэмжиж авсан,... 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.*******гийн дугаар руу өөрийнхөө 86233670 дугаартай утаснаас залгаад " ахаа би хүүхдүүдээ айлд орхиод ирсэн гомдлоо буцаагаад авчихмаар байна аа" гэж хэлсэн,… аймгийн цагдаагийн газрын өрөөнд уулзаж гомдлоо буцаагаад авчихмаар байна гэж гуйсан.  Б.******* надаас мэдүүлэг авсан. Би мэдүүлгээ өгсөн. Дараа нь манай нөхөр бас мэдүүлэг өгсөн. ...гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96/, 

Гэрч ийн.... Манай хэлтсээс гарч байгаа бvх дүгнэлтүүдэд тэмдэг дарагдаж байгаа.Шинжээчийн дүгнэлтийг хугацаанаас хоцорч гаргах тохиолдол гарахгүй. Би өөрөө энэ дээр хяналт тавих үүрэгтэй ажиллаж байгаа хүн...гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89/

Гэрч ийн ...Б.******* манай эхнэрт аймгийн цагдаагийн газрын үүдэнд шүүх эмнэлэгт очоод үзүүл гээд бичиг өгч байсан. Тэгэхэд манай эхнэрийн дүү хамт байсан нь үнэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93/,

Гэрч ын.... ******* сумын төлөөлөгч Б.******* нэг цаас манай эгчид өгөөд шүүх эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн,  Шүүх шинжилгээний хэлтэс дээр очиж, 1-р давхарт дөнгөж ороод байдаг эмчийн өрөө рүү ороод *******гийн өгсөн цаасыг эмчид өгч, эмч эгчийн бие дээрх хөхөрсөн хэмжээг нь аваад байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99/ болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар н тогтоогдож байна.

1/ Шүүгдэгч Б.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ойлгоно.

Алтан тушаалын байдлаа урвуулан ашигласан  албан үүрэг, албан тушаалтан, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.

Өөртөө , бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан этгээд албан  тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

Шүүгдэгч Б.******* нь Цагдаагийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 тушаалаар Баянхонгор аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний  эрхэлж байгаа албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.4-д заасан төрийн тусгай  албан тушаалтад хамаарч байна.

Төрийн үйлчилгээний гүйцэтгэх, туслах тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-д зааснаар нийтийн албан тушаалтан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн субъект байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учруулсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр төгс үйлдэгдсэн гэж үзнэ.

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг нийтийн албан тушаалтад хамаарахаар хуульчилсан ба шүүгдэгч Б.******* нь нь Баянхонгор аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааж хуульчилсан бөгөөд  “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна гэж, энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлаж хуульчилсан ба шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Б.******* нь  Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1,6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д заасан “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох” гэснийг тус тус зөрчиж иргэн ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа иргэн *******гээс 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан 2738 дугаартай гомдлыг шалгах явцдаа иргэн *******гийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр  шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол үйлджээ.

Хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх гаргасан 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №438 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх гаргасан 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №438 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргалгүйгээр буюу хохирогч *******гийн гаргасан гомдлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үүргээ зориуд биелүүлээгүйгээр буюу хийх ёстой үйлдлийг хийлгүйгээр хохирогч *******гээс 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахин мэдүүлэг авсан,

2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар бүртгэлийн 2738 дугаартай материалыг Баянхонгор аймгийн прокурорын газарт шилжүүлсэн,

Прокурорын 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн №458 дугаартай  . хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай... тогтоолоор шийдвэрлэсэн буюу иргэн т давуу байдал бий болгосон шийдвэр гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь гэрч  ын /1хх-ийн 67-68/,  *******ын /1хх-ийн 70-71, 79-80/, *******ын /1хх-ийн 73-74, 75-77/,  *******гийн /1хх-ийн 95-96/,  ийн /1хх-ийн 88/,  ийн /1хх-ийн 92-93/,  ын /1хх-ийн 98-99/, Б.*******гийн шинжээч томилж, *******гийн биед шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *******ын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 438 дугаартай иргэн *******гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1хх-ийн 140-143/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай тушаал (2хх-ийн 46-48/, Б.*******гийн Албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 55-59/ зэрэг нотлох баримтаар  нотлогдон тогтоосон байна.

2/ Шүүгдэгч Б.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа иргэн *******гээс 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасныг 2738 дугаартай гомдлыг бүртгэлд бүртгэгджээ.

Тус гомдлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогч *******гийн биед шинжилгээ хийлгэхээр мөрдөгчөөс тогтоол үйлдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг томилсон ба хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №438 дугаартай дүгнэлт гаргасан  байна.

 Шүүгдэгч Б.******* нь шинжээч томилох тогтоол үйлдсэн атал хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг мэдэгдэхээс өмнө нуусан ба  тухайн гомдлыг хянаж байсан хяналтын прокурорт мэдэгдээгүй  мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр... хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай... саналыг прокурорын газрын хяналтын прокурорт гаргажээ.

Нотлох баримтыг нуусан гэж  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг нуусан, нууж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд  гаргаж өгөөгүй ойлгоно.

Субьектив тал гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

Субъектийн хувьд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хууль сахиулагч, .... нотлох баримтыг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан хаагч, ажилтан байна.

Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг заасан энэ гэмт хэргийг хууль сахиулагч,... нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол хүн хүндрүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хууль сахиулагч үйлдсэн гэж цагдаа,...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, ....прокурорт,...гаргаж өгснийг ойлгоно. 

 Иймд шүүгдэгч Б.******* нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болох хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №438 дугаартай дүгнэлт нуусан ба нотлох баримтыг материалд хавсаргаагүй, өөрийн ажлын сэйфэнд хийсэн үйлдэл болох /нотлох баримтыг нуух үйлдэл нь эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд мөрдөгч нотлох ажиллагааг явуулахдаа анхаараагүй/  нь  хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

Баянхонгор аймгийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Маралын  2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №438 дугаартай дүгнэлт хохирогч *******гийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт 2 хуудас бүхий нотлох баримт байсан тул нэгжлэгийг зогсоож, баримтыг хөндлөнгийн гэрч болон Б.*******д өөрт нь танилцуулж хураан авсан ба  гэмт хэрэг гаргасан хугацааг тогтоох боломжгүй, харин шинжээчийн дүгнэлт нуусан үйлдэл нь илрүүлснээр дуусгавар болсон байна.

 Дээрх хэргийн нөхцөл байдал нь Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02-03/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 03-09/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 100-106/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107-121/, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийх шинжээч томилсон тогтоол хүлээн авсан, шинжээчийн дүгнэлт хүлээлгэн өгсөн бүртгэлийн хуулбар /1хх-ийн 122-123/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 126-139/, Б.*******гийн шинжээч томилж, *******гийн биед шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *******ын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 438 дугаартай иргэн *******гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1хх-ийн 140-143/, прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн № 27 дугаар тогтоол / хх-ийн 145-146/, Гомдлын 2738 дугаартай материалд 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 150-234/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 235-241/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай тушаал (2хх-ийн 46-48/, Б.*******гийн Албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 55-59/ зэрэг нотлох баримтаар  нотлогдон тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан” энэ гэмт хэргийг хууль сахиулагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  ач холбогдол бүхий нотлох баримтыг нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,   нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялуудыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах... гэх дүгнэлтийг

Шүүгдэгч  өмгөөлөгч Ц.Мөнхтуулын ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******г таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мөнхзолбоогийн ....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Б.*******гийн нийтийн албанд ажиллах  эрхийг хасаж,  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү....гэх  дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, О.Мөнхзолбоо нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан...шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, гэмт хэргийг шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...  хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь  хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан баримтаар хязгаарлагдахгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг эрх бүхий албан тушаалтан мэдэгдэхээс өмнө нуусан болон энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн хариууцлага хүлээлгэсэн болно.  

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэгдсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчимд тулгуурласан болно.     

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заажээ.

 Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т... эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байсан... гэсэн зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т .... Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ....гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж,

мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон ар гэрийн  байдал /бага насны хүүхдүүдтэй, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын ******* сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн байцаагч ажилтай, одоогоор уг ажлаа хийж байгаа, өөрийн ажлын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах боломжгүй байдал,  шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******г таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу нэг жилийн хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасан…Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно…гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т …Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно… гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******д таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Б.*******д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.******* нь, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.         

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан энэ гэмт хэргийг хууль сахиулагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  ач холбогдол бүхий нотлох баримтыг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******г таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.******* нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг  хэсэгчлэн  буюу  нэг жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасныг шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

10.Шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ч.БАЙГАЛМАА