Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/886

 

 

 

 

        2021         10               6                                        2021/ДШМ/886

 

 

Б.А, Р.А, В.Б, С.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогч Д.Төмгөөлөгч Ч.Атарболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.Гантогтох, Д.Наран,

иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг, түүний өмгөөлөгч Н.Ариунболд,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, Ю.Батболд,

шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,  

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, түүнчлэн өмгөөлөгч Ю.Батболд, Р.Буянт нарын хамтран гаргасан, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А, Р.А, В.Б, С.Т нарт холбогдох эрүүгийн 2016 2501 2456 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Алаг адуут овгийн Б.А, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 52 настай, дээд боловсролтой, суурь машины технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн .......... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,

2. Боржигон овгийн С.Т, 1955 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 66 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ....... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,

3. Хорхон овгийн Р.А, 1961 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 60 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ............ тоотод түр оршин суух, /РД:ФА61030461/;

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

4. Гэлэгбарьмид овгийн В.Б, 1954 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 67 настай, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, нотариатч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт  Б........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ............. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХП54012112/;

Шүүгдэгч Б.А, Р.А, С.Т нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны зүүн 4 замын тооцооны төвийн ажилтанг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хууль бус итгэмжлэл ашиглаж, Д.Аэзэмшлийн хадгаламжийг барьцаалан Хаан банкнаас 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Р.А нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Дашсүрэнд “гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэхэд мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах Наран хорооллын 9-35 тоот байрыг Б.Пүрэв-Очир гэгчид 20.000.000 төгрөгөөр барьцаанд тавиулж уг мөнгийг залилсан,

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 18-наас 22-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Г.Ганбат, Ө.Бүжинтуул, Ц.Отгонсүрэн нараас “Хаан банкны кредит карт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөгийг өөрийн болон Б.Мөнх-Амар гэх хүний дансаар шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Б.А нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны орчим Д.Оюунгэрэлд “Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хөшигтийн хөндийд 500 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч В.Б нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдар Б.А, Р.А, С.Т нарт Д.Ахадгаламж буюу өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А, Р.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

С.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

В.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Б.А, Р.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон тус тус өөрчилж,

шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “хуурч ... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Р.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “хуурч ... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүлэглэн “хуурч ... баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч В.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Р.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн ерөнхийт ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотариатын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Р.А, С.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 276 хоног, шүүгдэгч Р.Аийн цагдан хоригдсон 253 хоног, С.Тийн цагдан хоригдсон 345 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан нотариатын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Агаас 17.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ганбатад 1.500.000 төгрөг, хохирогч Ө.Бүжинтуулд 2.000.000 төгрөг, хохирогч Ц.Отгонсүрэнд 2.000.000 төгрөг, хохирогч Д.Оюунгэрэлд 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт 11.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Аээс 53.400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Туяад 20.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт 33.400.000 төгрөг, шүүгдэгч С.Тээс 15.600.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Д.А63.000.000 төгрөгийг хүүгийн хамт нийт 122.276.274 төгрөгийг Хаан банкнаас гаргуулах нэхэмжлэл, хохирогч Д.Торон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч В.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.А, Р.А, С.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт Д.Ариунцэцэг миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцсон. Улмаар Хаан банканд холбогдуулан 63.000.000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргасан. Гэвч Хаан банкнаас нэхэмжилсэн хөрөнгийг шүүхээс хариуцагч Хаан банкнаас бус шүүгдэгч Б.А нараас гаргуулж, нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, шүүгдэгч Б.А нар нь Д.Ариуцэцэг намайг бус Хаан банкийг хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар залилж, Хаан банкнаас их хэмжээний мөнгийг зээлж авсан байдаг. Тухайн залилан мэхлэх гэмт хэргийн үйл баримтыг шүүхээс зөв дүгнэсэн хэдий ч “...Хаа банк зээлийн болон барьцааны гэрээний дагуу хадгаламжаас татан авалт хийсэн байх тул учирсан хохирлоо нөхөн авсан байна гэж үзэв...” хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, Хаа банк нь шүүгдэгч Б.А нарт залилуулсны улмаас өөрт учирсан хохирлоо Д.Ахөрөнгөөс гаргуулан авсан талаар шүүх дүгнэснийг миний бие буруу гэж үзэж байна. Учир нь, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч /Хаан банк/-ийн хохирлыг Д.Ариунцэцэг /банкны хадгаламж эзэмшигч/ миний бие хариуцах учиргүй. Б.А нар нь намайг бус Хаан банкийг хуурч тус банкнаас 60.000.000 төгрөгийг зээлэн /өмчлөх эрхийг шилжүүлэн/ авсан байдаг. Нэгэнт итгэмжлэл нь хуурамч, түүнийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ нь хууль бус тул Хаан банк нь уг хууль бус итгэмжлэл, барьцааны гэрээг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг миний хөрөнгөөс гарган авах эрхгүй гэж үзэж байгаа болно. Тиймээс Хаан банк нь “Хаан банк ба Д.Ариунцэцэг” нарын хооронд байгуулагдсан хадгаламжийн гэрээгээ зөрчиж, дур мэдэн миний хадгаламжаас хохирлоо гарган авсныг шүүх зөвшөөрч, шүүгдэгч Б.А нарын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж Хаан банканд шууд учруулсан хохирол буюу түүний нөхөн төлбөрийг Д.Ариунцэцэгт төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг миний бие Хаан банктай хугацаатай хадгаламжийн гэрээг байгуулсан бөгөөд өөрийн хадгаламжид байгаа мөнгийг барьцаалах эрхийг хэн нэгэн этгээдэд олгоогүй. Ийм байхад Хаан банк дур мэдэн, өөрт байгаа эрх мэдэл /дансны гүйлгээ хийх/-ийг ашиглан миний хугацаатай хадгаламж дахь мөнгөнөөс өөрт учирсан хохирлоо дур мэдэн гарган авсан. Үүнийг миний бие Хаан банк харилцагч буюу хадгаламж эзэмшигчээ хохироосон Иргэний хууль, хадгаламжийн гэрээ зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа болно. Тийм ч учраас иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг миний бие Хаан банкийг иргэний хариуцагч гэж тодорхойлон хэрэгт татан оруулсан билээ.

2. Шүүхийн шийдвэрт Б.А нарын Хаан банканд учруулсан хохирол болох 63.000.000 төгрөгийг Д.Ариуцэцэгт төлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа 63.000.000 төгрөгийг Хаан банкнаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн нь ойлгомжгүй болжээ. Шүүгдэгч Б.А нараас 63.000.000 төгрөг гаргуулж Д.Ариуцэцэгт олгуулах асуудлыг шүүх нэгэнт шийдвэрлэсэн тул Д.Ариунцэцэг нь дахин 63.000.000 төгрөгийг Хаан банкнаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрх хязгаарлагдана гэж үзэж байна. Учир нь, шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин тогтоохгүй учир Д.Ариунцэцэг нь Б.А нараас 63.000.000 төгрөгийг, Хаан банкнаас 63 сая төгрөгийг шүүхийн журмаар давхар гаргуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын зарим хэсэг нь Д.АСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хаан банканд холбогдуулан 63.000.000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжлэл гаргах эрхийг алдагдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Д.Ариуцэцэг миний бие Хаан банкийг хариуцагчаар татан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байсан. Харин эрүүгийн хэрэг бүрэн шийдвэрлэгдэж дуусаагүй үндэслэлээр тус шүүх хэргийг хэлэлцэхгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба эрүүгийн хэрэг шийдэгдэж дууссаны дараа дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй үлдсэн.

3. Урьд энэхүү эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэж Б.А нараас хохирлыг Д.Ариуцэцэгт гаргуулахаар шийдвэрлэж байсан. Уг шийдвэрт мөн л Д.Ариунцэцэг миний бие давж заалдах журмаар гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс “...хэн хохирсон, хохирогч нь хэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан байдаг. /3хх 178/ Ийм байтал анхан шатны шүүх дахин “Б.А нарын Хаан банканд учруулсан хохирлыг Хаан банканд бус Д.Ариунцэцэгт төлүүлэх“-ээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Хаан банк нь хуурамч итгэмжлэл, хуурамч итгэмжлэлийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээний үүргийн биелэлтийг Д.Ариунцэцэг миний Хаан банктай хадгалуулсан хугацаат хадгаламжийн мөнгөнөөс авах эрхгүй. Учир нь, Д.Ариунцэцэг миний бие Хаан банктай өөрөө байгуулсан хугацаат хууль ёсны хадгаламжийн гэрээтэй. Шүүгдэгч Б.А, шүүгдэгч /нотариат/ н.Б нарын үйлдсэн хуурамч итгэмжлэлийг үндэслэн Хаан банк болон Б.А нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэгэнт Д.Ариунуцэцэг миний бие хадгаламж барьцаалах итгэмжлэлийг Б.Ад олгоогүй, тул уг итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул түүнийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ нь ч мөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Уг асуудлаар иргэний нэхэмжлэлийг прокурорт гаргасан боловч татгалзсан. /2хх 181, 179/. Мөн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. /2хх 220, 3хх 4/ Гэвч уг асуудлаар иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй байдлаар үлдээжээ.

5. Иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг миний бие Хаан банкийг энэхүү эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч гэж тодорхойлон, Хаан банкнаас хугацаатай хадгалсан 63.000.000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилсэн ба шүүгдэгч нараас нэхэмжлээгүй билээ. Нэг талаас Хаан банк нь энэхүү залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч боловч нөгөө талаас хадгаламж эзэмшигчийнхээ хадгаламжийг гэрээгээ зөрчин дур мэдэн өөртөө шилжүүлэн авсан утгаараа Хаан банк нь хадгаламж эзэмшигч /Д.Ариунцэцэг/-ийг хохироосон иргэний хариуцагч юм. Хаан банк нь энэхүү гэмт хэргийн хохирогч хэдий ч дур мэдэн Д.Ахадгаламжийн данснаас, түүний зөвшөөрөлгүйгээр 63.000.000 төгрөг авч өөрийгөө хохироогүй гэж үздэг. Харин уг асуудлаар буюу 63.000.000 төгрөгийг хүүгийн хамт Д.Ариунцэцэгт олгохоор иргэний шүүх шийдвэрлэсэн тохиолдолд Хаан банк нь шүүгдэгч Б.А нарын учруулсан хохирлыг хадгаламж эзэмшигч Д.Ариуцэцэгийн хадгаламжаас бус шүүгдэгч нараас гаргуулах, иргэний шүүхэд нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэнэ гэж үзэж байна.

Иймд Хаан банканд холбогдуулан Д.Аиргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан шийтгэх тогтоолын 8 дахь заалтын иргэний нэхэмжлэгч Д.Ариуцэцэгт холбогдох зарим хэсэг буюу “...иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт 11.000.000 төгрөг ... иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт 33.400.000 төгрөг, шүүгдэгч С.Тээс 15.600.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт...” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Т давж заалдах гомдолдоо: “... Миний бие 66 настай, эмэгтэй, зүрхний шигдээстэй, даралт өндөртэй байнга 180-200 болж ихэддэг, зүрхний хэм алдагддаг, хаван ихтэй, үе мөчний архаг үрэвсэлтэй, шамбарам өвчний улмаас доошоо байнга цус алддаг, нүдний болор цайснаас болж хараа муудсан, хорих ангийн болон өрхийн эмчийн хяналтад байдаг.

2. Өөрт холбогдсон гэмт хэрэгт гэм буруу дээрээ маргах зүйлгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Гэхдээ энэ төлбөрөөс би 10.600.000 төгрөгийн хохирол учруулсан. Ийм хохирол учруулсандаа гэмшиж байна. Анхан шатны шүүхээс миний төлбөрийг 15.600.000 төгрөг болгон нэмэгдүүлж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна. Нийт төлбөр 58.000.000 төгрөг төлөх ёстой. Хавтаст хэрэгт Раднаасандаг гэдэг хүний авсан 3.000.000 төгрөгийг Б.А өөрөө авч өмгөөлөгчийнхөө төлбөрийг төлсөн. Тэр мөнгийг миний төлбөр дээр нэмж тооцсон байна. Нотариатч Б өөрийн авсан 2.000.000 төгрөгийг хохирогч Ариунцэцэгт төлсөн. Энэ 2.000.000 төгрөгийг миний төлбөр дээр нэмж тооцсон байна. Иймд энэ 5.000.000 төгрөгийг миний төлөх төлбөрөөс хасаж тооцож өгнө үү.

3. Би өөрийн төлөх ёстой 10.600.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна.

4. Бидний хийсэн энэ гэмт хэрэг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн. Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 жил болж, хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 7 сар өнгөрч байна.

Иймд миний өндөр настай болон олон архаг хууч өвчтэйн улмаас бие махбодын доройтолд орсныг харгалзан үзэж хорих ялаас чөлөөлж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 дугаар зүйлүүдэд заасан шийтгэх тогтоолын шаардлага хангаагүй, ойлгомжгүй, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтгүй, прокурорын яллах дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулбарлан бичсэн, Эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэх зарчмыг алдагдуулсан, өмгөөлөгчийн мэтгэлцээний баримталж байгаа эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох талаар маргаж байгаа зүйлд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм. С.Т нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны зүүн 4 зам тооцооны төв дээр очиж Д.Аэзэмшлийн хугацаатай хадгаламжид байгаа мөнгийг барьцаалан 60.000.000 төгрөгийн зээл авсан болох талаар маргадаггүй. 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хэрэгт эрүүгийн 201625012456 дугаартай хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол үйлдэж, түүнийг сэжигтнээр болон яллагдагчаар татах үеэс эхлэн өөрийн гэм буруугийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөөр ирсэн юм. С.Тт хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн үйлдэл дээр маргахгүй байгаа гэдгээ шүүхэд илэрхийлсэн ба гагцхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар мэтгэлцсэн. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хорих ялын хэмжээг 2-8 жил байхаар хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5 жил” байхаар мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан ба 2020 оны 1 сарын 1-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан заалтаар мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж өөрчлөн найруулсан. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулиар зохицуулдаг ба С.Тийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 4 жилийн дараа хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “...эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тооцвол 5 жил 7 сар өнгөрсөн. Шүүх энэхүү маргаж байгаа хуулийн зарчимд ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Дээрх хуулийн зарчмыг шүүх хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд хөөн хэлэлцэх хугацааны асуудал зайлшгүй хөндөгдөж байхад анхааралгүй үлдээсэн. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр С.Тийг ялаас чөлөөлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

2. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу Б.Агийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг ашигласан мэт.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж заасан байхад уг хэрэг Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт гарсан гэж тодорхой бус тогтоож, өөрийн үзэмжээр шийдвэрлэсэн.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг шийдвэрлэх ёстой.

5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг харьяаллаар явуулаагүй, зөвхөн Баянзүрх дүүргийн байцаагч өөрийн санаачилга, зүтгэлээр Б.Ад хэрэг тохсон. Шүүхүүд үүнийг шалгаж тогтоох үндэслэлгүй тул буцаах үүрэгтэй байтал хэрэгжүүлээгүй. Прокурорууд ч тал засан үүргээ үл биелүүлж хэзээ хэн гэдэг прокурор, хэнийг ямар хэрэгт яллагдагчаар татсан тогтоолууд нь байхгүй байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох байтал илт ял оногдуулах зорилгоор шүүгдэгчийг байцаан тулгах мэтийн авир гаргасанд харамсдаг. Заавал хорьж цагдах шаардлагагүй байтал өөрийн үзэмжээр цагдан хорьсон. Хувийн байдал, ар гэр, хэргийн бодит байдлыг мэдэрч ойлгоогүйд харамсдаг. Бидний удаа дараагийн тодорхой товч мэтгэлцээнийг үл ойшоож тодорхой шийдвэр гаргаагүй нь хууль ноцтой зөрчсөн. Прокурор Хаан банкнаас 63.000.000 төгрөг гаргуулах талаар санал гаргахад энэ талаар ямар ч шийдвэр гаргасангүй. Би Хаан банкны гэх хэрэгт толгойлогч нь С.Т, хамтран оролцогч нь Р.А, В.Б, Раднаасандаг, Сурмаажав, Энхжаргал нарын үгсэн тохиролцож хахууль өгч авалцсан. Т нь Атэй үгсэн Ад 10.000.000 төгрөгийн хахууль өгч 90.000.000 төгрөг болгож өгсөн үйлдлүүд нь авлигын шинжтэй байгааг шалгуулж, зүйл ангийг тогтооё гэж мэтгэлцсэн ч хүлээж аваагүйг онцгойлон анхаарна уу.

7. Дүү Д.Ариунцэцэг 63.000.000 төгрөгөө дээрх 6 хүнд алдаж, эгч Б.А нь орон гэргүй болж, хань ижил нь салж, сэтгэл санаа, эд материалаар хохирсоор байгааг болон бодит байдлыг судлан мэдэрч Аг батлан даалтад гаргах эсхүл цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ю.Батболд, Р.Буянт нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкнаас шүүгдэгч С.Тийн ятгалгад орж өөрийн төрсөн дүү Б.Ариунцэцэгийн Хаан банкны хадгаламжийг барьцаалан нотариатч В.Бгийн хууль бус итгэмжлэлийн дагуу 60.000.000 төгрөгийг авч, С.Тт өгсөн. С.Т нь тухайн үед бэлнээр 60.000.000 төгрөг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан байдаг. Мөн 90.000.000 төгрөг болгож өгнө гээд 10.000.000 төгрөгийг нь өгсөн тухайн гэмт хэрэгт Раднаасандаг, Сурмаажав нар үгсэн тохиролцож залилангийн хэрэг үйлдэж ашиг хувь хүртэж байхад Раднаасандаг, Сурмаажав нарын оролцоог тогтоогоогүй. Мөн 2019 оны Хаан банкны зээлийн карт гаргана гэх залилангийн гэмт хэрэгт Болормаа гэх хүн оролцсон болохыг гэрч Г.Ганбат, О.Бүжинтуул, Ц.Отгонсүрэн нараас мэдүүлсэн. Түүнчлэн шүүгдэгчийн өөрийн мэдүүлэгт энэ тухай байдаг. Гэтэл Болормааг уг хэрэгт татаагүй, Раднаасандаг, Сурмаажав, Болормаа гэх хүмүүсийг шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэмт хэргийг хэн үйлдсэн, хэний оролцоо байсан, ямар хохирол учруулсан талаар эргэлзээгүй нотолж чадаагүй атлаа эрүүгийн хариуцлагыг миний үйлчлүүлэгчид халдаан хэрэглэж Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим зөрчсөн. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж дээр дурдсан Раднаасандаг, Сурмаажав, Болормаа нарын гэрчүүдийн мэдүүлгийг дүгнээгүй, мөн хохирогч Хаан банк, Д.Ариунцэцэг нарын хэн нь хохирогч болохыг тодорхойлоогүй байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дашсүрэнтэй хамт явж Пүрэв-Очир гэдэг хүнээс иргэний журмаар зээлийн гэрээ хийж 20.000.000 төгрөг зээлж авахдаа зээлийн барьцаанд Дашсүрэнгийн “Ургах наран” хорооллын 2 өрөө байрыг тавьж, 6 сарын хугацаатай эргэн төлөгдөх гэрээ хийн нотариатаар баталгаажуулан уг зээлийг авсан. Гэрээний дагуу Пүрэв-Очирын дансанд 2.000.000 төгрөгийн хүү төлж байтал 2016 оны 2 дугаар сард зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Дашсүрэнгийн охин болох Туяа нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст намайг залилан хийсэн болгож миний эрх зүйн байдлыг дордуулан эрүүгийн хэрэгтэн болгосонд гомдолтой байна. Мөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Тээс 33.400.000 төгрөгийг зээлж авсан. Дээрх хоёр зээлийг дэлхийн нэр хүнд бүхий байгууллагууд /НҮБ, Дэлхийн банк, Олон Улсын валютын сан, Баруун Африкийн санхүүгийн холбоо гэх мэт/ надад хөрөнгө оруулалт хийж, би асрамжийн газар байгуулах болсноо хэлж 2.000.000 ам.долларын шимтгэл, татвар Монгол Улсад оруулж ирэх зөвшөөрөл авахад их хэмжээний мөнгө явуулж байгаа талаараа хэлж иргэний журмаар зээлж авсан. Миний зээлж авсан 33.400.000 төгрөгийг би Тээс зээлж авсан болохоос Ариунцэцэгээс аваагүй. А, Т нар хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсныг мэдээгүй. Тухайн үед А, Ариунцэцэг нарыг таньдаггүй байсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Улаанбаатар хотод байгаагүй, Эрдэнэт хотод байсан. Гэтэл миний таних Хуягт Т, А надаас мөнгө зээлж авна гэсэн юм, чи өгчих гээд дээрх мөнгийг үлдээсэн байсан. Хэрэв эд нар хуурамч бичиг баримт бүрдүүлж Хаан банкнаас мөнгө авсныг мэдсэн бол би зээлэхгүй байсан. Би өөрөө Олон Улсын байгууллагад итгэж мөнгө явуулж байсан талаараа Улсын мөрдөн байцаах газарт 2018 онд хүсэлт өгөхөд тус мөнгөний талаар шалгах, мөрдөх, үнэн худлыг нягтлах талаар мөрдөн байцаагчид үүрэг өгсөн байсан ба өөрт байсан бүх нотлох баримтыг өгсөн боловч одоо хүртэл шалгаж өгөөгүйд гомдолтой байна. Иймд миний гадаад руу шилжүүлсэн мөнгөний нотлох баримт хангалттай байгаа учир Олон улсын шүүхэд гомдол гаргахад минь тусалж өгнө үү. Би их хэмжээний мөнгө гадаад руу явуулснаараа хохирсон байхад надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Мөн би 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 2018 оны 4 дүгээр сар хүртэл Агийн түрээсээр 2 жилийн хугацаатай амьдарч байсан байрны түрээсийг төлж байсан. Нийт 12.000.000 төгрөг төлсөөр байтал миний зээлж авсан 33.400.000 төгрөгөөс хасаж тооцоогүй. Би энэ талаар мөрдөн байцаагчид удаа дараа хэлсээр байтал миний эрх зүйн байдлыг дордуулж, удаа дараа 2018 оноос цагдан хорьсноос эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын улмаас 2019 оноос цусны хорт хавдар өвчнөөр өвчилж, 3 жилийн хугацаанд химийн эмчилгээнд олон удаа орж одоо хавдрын 3, 4 дүгээр шатандаа орсон ба миний биеийн байдал маш хүнд байна. Тус хорих ангид хоригдсоноос хойш биеийн байдал муудаж 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч хавдрыг эмчлэх эмчилгээ байхгүй учир өвчин намдаах эм байнга хэрэглэж байна. Мөн би зээл төлөх талаараа хэлж их, бага хэмжээгээр мөнгө өгөх гэсэн боловч аваагүй. Хохирол төлөх 5 хоногийн хугацаа өгсөн боловч миний ар гэрийн авчирсан мөнгийг Ариунцэцэг аваагүй. Би Хаан банкнаас авна гэдэг. Иймд 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5 жил 7 сарын хугацаа, 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5 жил 8 сарын хугацаа тус тус өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүхээс үл тоож ял оногдуулсанд гомдолтой байгаа тул дээрх хугацааг хянан үзэж уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Аийн өмгөөлөгч Б.Байгалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн “Р.Аийг хуурч, ... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай” гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь,

- гэрч Ш.Сурмаажавын “...миний хуучны танил А над руу залгаад “миний нэг танилын хүүхэд маань АНУ-д суралцах гэж байгаа юм. Таньдаг нотариатч хүн байвал туслаад итгэмжлэл хийлгэж өгөөч” гэхээр нь “за тэр хүнээ яриулчих” гэж хэлсэн...” /1хх 244/,

- шүүгдэгч С.Тийн “...Би Р.Аээс “таньдаг нотариат байна уу” гэхэд “байгаа” гээд Сурмаажавын утсыг өгсөн...”,

- гэрч Ц.Хуягийн “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т гэх эмэгтэй “Ат 33.400.000 төгрөгийг өгчих, өөрөө Эрдэнэтэд байгаа юм байна” гэж хэлсэн. Атэй холбогдоход “би он гараад хот орно, 12 дугаар сарын 31-нээс өмнө гадаад руу мөнгө шилжүүлэх хэрэгтэй байгаа, миний дансруу явуул” гэхээр нь тал мөнгийг нь шилжүүлээд үлдсэн мөнгийг нь 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр А өөрөө ирээд аваад явсан...” /2хх 1-2/,

- шүүгдэгч С.Тийн “...А надад “НҮБ-д эмчээр ажилладаг гадаадын хоёр иргэн Монголд орж ирж эмнэлэг барих гэж байгаа, тэр эмнэлэг барих мөнгийг Монголд оруулж ирүүлэхийн тулд татвар хураамж төлдөг юм байна, татвар хураамжуудыг нь төлчих юм бол асар их мөнгө орж ирэх гээд байна” гэхээр нь Б.Ад “манай нэг найз АНУ-аас асар их хөрөнгө оруулалт оруулж ирэх гээд байна” гэхэд Б.А “манай дүүгийн хадгаламжийн мөнгийг авах эрх надад байгаа. Энэ мөнгийг аваад танай тэр хүний оруулж ирэх гэж байгаа санхүүжилтийн мөнгөнд санхүүжилт хийчихье” гээд байхаар нь би зөвшөөрөөд Б.Атай цуг энэ хэргийг үйлдсэн. А бол миний аваачиж өгсөн мөнгийг л авсан болохоос энэ гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй...” /2хх 32-33/,

- шүүгдэгч Б.Агийн “...би Т эгч рүү утастаад “та яагаад хүүг нь төлөхгүй байгаа юм бэ, 3 сар боллоо” гэхэд Т “А мэдэж байгаа. А тэр мөнгийг авсан” гэж хэлсэн. Би “А гэж хүнийг би танихгүй, мэдэхгүй, та ямар хүнд мөнгө дамжуулаад өгчихсөн юм бэ, би тэр хүнтэй чинь уулзъя” гээд Т намайг Атэй уулзуулсан...” /5хх 51/,

- шүүгдэгч Б.Агийн “...би 60.000.000 төгрөгийн зээл авч гарч ирээд Т эгчид мөнгөө өгөөд “хүү нь сарын 1.000.000 төгрөг, хүүг нь хурдан төлөөрэй” гэж хэлсэн. Гурван сарын дараа ямар ч хүү төлөгдөөгүй. Тт би “хүүнд нэг ч төгрөг төлөөгүй учир банк мөнгө татсан байна” гэж хэлсэн. Мөнгө татагдсанаас хойш би Ттэй хэрүүл хийсэн. Тэгтэл Р.Аийг гаргаад ирчихэж байгаа юм. Би Р.Аийг танихгүй...”,

- шүүгдэгч В.Бгийн “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сурмаажав, Б.А, С.Т гэх гурван хүн надтай ирж уулзсан...” /2хх 85-86/,

- шүүгдэгч Р.Аийн “...Т надад “таньдаг нотариатын хүн байна уу итгэмжлэл хийлгэх гэсэн юм” гэхээр нь би Сурмаажавын утсыг өгөөд уулзуулсан. Түүнээс хойш ямар асуудал болсныг мэдэхгүй. Би НҮБ-д эмчээр ажилладаг Жорж Эванс, Дэвид Марк гэх хоёр хүнтэй и-мэйлээр танилцаад тэд надад “НҮБ-д ажиллах гэрээ дуусч байгаа Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажилламаар байна” гэсэн санал тавьсан. Бид хамтран ажиллахаар болж тэдгээр хүмүүсийн НҮБ-ээс олгож байгаа санхүүжилтийн мөнгө Гана улсын Фидилити банканд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Равсал А нэрээр 2.000.000 доллар байршуулсан данс нээгдсэн байдаг юм. Энэ мөнгийг Монголд оруулж ирэхийн тулд НҮБ, ОУВС, Дэлхийн банк зэрэгт тодорхой төлбөрүүдийг Монгол улсаас шилжүүлж байсан. Надад энэ талын төлбөрийн баримтууд байгаа. Т надад “мөнгө олж өгөөд хамтраад ажиллая” гэсэн санал тавиад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр найз Хуягт мөнгө аваачиж өгсөн байсан. Би ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдээгүй. Би Аг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу мөнгө шилжүүлснээс хойш мэддэг болсон.Тээс авсан мөнгөө гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтад зарцуулсан...” /2хх 42-43, 45/ гэх мэдүүлгүүд,

- шүүгдэгч Р.Аийн С.Тээс авсан 33.400.000 төгрөгийн зарцуулалт /2хх 58/, гадаад улс руу Монгол мөнгийг доллар болгон шилжүүлсэн мөнгөний баримтууд /2хх 61-66, 5хх 54-72, 74-78/,

- хохирогч П.Дашсүрэнгийн “...А надад хэлэхдээ “Америк хүмүүстэй хамтран ажиллах гэж байгаа. Тэр хүмүүс надад хөрөнгө оруулалт хийнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5хх 27-28, 45-46/,

- 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нигери улс руу 3000 доллар шилжүүлсэн тухай баримт /2хх 63/,

- Хаан банкны ажилтан гэрч М.Мөнхбаатарын “...танай тоотын дагуу шалгахад Р.А нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5007 салбар дээр үйлчлүүлж Western Union үйлчилгээгээр 3000 долларыг 2 удаагийн шилжүүлгээр нийт 6000 долларыг Нигер улсын Hanson Boy гэх хүнрүү шилжүүлсэн байна ... 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны Орхон аймаг дахь салбараас Western Union үйлчилгээгээр 5000 долларыг Нигер улсын David Kingsley гэх хүнрүү шилжүүлсэн байна...” /2хх 166/ гэх мэдүүлэг,

- НҮБ, Дэлхийн банк, Эдвард Эффагаас ирсэн захиа зэрэг /5хх 15-20, 36/ зэрэг дээрх баримтуудаас дүгнэхэд:

Р.А нь субъектив санаа зорилгын хувьд гадны улсаас өөрийнх нь овог нэрээр байршуулсан 2.000.000 доллар орж ирнэ гэдэгт бат итгэж, түүнийг оруулж ирэхийн тулд цаад талаас шаардаж байгаа мөнгийг нь төлөх ёстой гэж ухамсарлаж олон сая төгрөгийг доллар болгон шилжүүлж байсан болох нь энэ тухайгаа хохирогч Д.Дашсүрэн, шүүгдэгч С.Т, Б.А нарт үнэнээр нь хэлж ярьж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, Нигери улс руу мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд, цахимаар харьцаж байсан захиа зэргээс нь нотлогдож байна.

Хэрвээ Р.А нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож байсан бол Гана улсаас 2.000.000 доллар орж ирэх нь худлаа гэдгийг мэдэж байсан бол тэр олон мянган долларыг гадаадын банканд шилжүүлж өөрийгөө болон бусдыг хохироохгүй байх байсан. Нөгөөтэйгүүр Р.А нь С.Тийн гуйлтаар Ш.Сурмаажавтай холбогдож түүний зөвшөөрлөөр дугаарыг нь  С.Тт дамжуулж хэлсэн, хэрэг гарах 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарт байгаагүй, Орхон аймагт байсан. Б.А, А нар нь бие биенээ С.Тээр дамжуулан хэрэг гарснаас хойш 3 сарын дараа буюу 2016 оны 3 дугаар сараас таньж мэддэг болсон, С.Тийн “...А бол миний аваачиж өгсөн мөнгийг л авсан болохоос энэ гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй...” гэх, Б.Агийн “...мөнгө татагдсанаас хойш Аийг гаргаад ирчихэж байгаа юм. Би Р.Аийг танихгүй...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд Р.А нь хэдийгээр 33.400.000 төгрөгийг С.Тээс, 20.000.000 төгрөгийг П.Дашсүрэнгээс авсан нь тогтоогддог, үүнийгээ тэрээр анхнаасаа хүлээн зөвшөөрдөг ч харин эдгээр мөнгийг тэрээр бусдаас авахдаа бусдыг хуурч, бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ганцаараа болон Б.А, С.Т нартай бүлэглэж залилсан гэдэг нь “эргэлзээтэй”, шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

2. Эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн талаар:

Анхан шатны шүүх Р.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Р.Аийг гэм буруутайд тооцсон дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” /2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэх заалтыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн их суудлын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №01 тогтоолоор “...Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” заалт бүхий Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн “...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн “...иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, ... Төрөөс хүний эрх эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэн уг хуулийг баталсан өдрөөс нь бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү эцсийн шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацаа тоолох өмнөх хуулийн /2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн/ зохицуулалт Р.Аийн холбогдсон /2015 оны 11 дүгээр сарын 24, 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд үйлдэгдсэн/ хэргүүдэд хэрэглэгдэх боломжтой болж хөөн хэлэлцэх хугацааг хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл /анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр/ тоолоход нийт 5 жил, 6 сар 30 хоног буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 6 сар 30 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Гэтэл анхан шатны шүүх Үндсэн хуулийн Цэцийн дээрх хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад “Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл” тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаах хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлж, процессын шинжтэй хуулийн зохицуулалт байх тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөгдөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх ойлголт байхгүй. Иймээс Р.А нар нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татагдсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна” гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж эрүүгийн хариуцлага оногдуулсан.

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль ёсны зарчим” болох “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэх,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Р.Ат холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч В.Б нь өөрийн холбогдсон хэргийг бүрэн зөвшөөрдөг бөгөөд гэм буруугийн тал дээр огт маргадаггүй, өөрт ногдох хохирол болох 2.000.000 төгрөгийг Цагдаагийн байгууллагад шалгагдах үедээ төлж барагдуулсан байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тухайлбал:

1. Гэмт хэрэг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн ба тухайн үед 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчим нь хуулийн хүчин төгөлдөр үргэлжлэн үйлчилж эхэлсэн. Мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль” -ийн 9 дүгээр зүйл “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын төрөл” -ийн 9.1 дэх хэсэгт “2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүдийн төрлийг зааж өгсөн ба энэ зүйл хэсэгт миний үйлчлүүлэгчийн гэмт үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 1551 дүгээр зүйлд заасан “Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэрэг хамрагдаагүй байдаг. Харин тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж 2017 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлд заасан “Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэрэг нь өршөөлд хамаарахгүй төрлийн гэмт хэрэгт хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “...эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн” гэх үндэслэлээр журамлан, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл, заалтаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн нөхцөл бүрдсэн байсан. Мөн манай үйлчлүүлэгч нь гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн, өөрт оногдох хохирол төлбөрөө төлсөн байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан тус хуулийг хэрэглэх үндсэн нөхцөлийг хангасан байсан боловч анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр торгох, эрх хасах ял оногдуулаад байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчилсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дараах 2 шинжээр дуусгавар болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж, уг өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэснийг яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн. Иймд мөн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд тус өөрчлөлт орохоос өмнөх буюу “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл” гэсэн хэсэгт хамаарч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол” эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж хуульчилсан байдаг. Тус хуулийн 1551 дүгээр зүйлд заасан “Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэрэг нь 5 жил хүртэл хорих ял оногдуулах буюу тухайн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарч байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны ойлголтоор дээрх 2 шинжийн аль алинд нь хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “...эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн” гэх үндэслэлээр журамлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдсэн боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зүйл заалт хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Дээрх бүгдийг дүгнэн үзэхэд, В.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, мөн тус зүйл, заалтыг журамлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хууль зүйн нөхцөл үүссэн байхад шүүх дээр дурдагдсан хууль зүйн үндэслэлүүдийг хэрэглэлгүй ял оногдуулсан нь шийтгэх тогтоол хууль ёсны байх зарчмыг хангахгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн В.Бд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, гомдолд дурдсан хууль зүйн үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Төмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Энэ хэргийн хохирогч Д.Туяа биш, Дашцэрэн гэдэг хүн байсан. Энэ хэрэгт 5-6 жил орчим мөрдөн байцаалт хийгдэж, шүүхээр хэлэлцэгдэж байна. Уг хугацаанд үндсэн хохирогч Дашцэрэн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хохирогч нь байраа алдсан, шүүгдэгч нар нь өнөөдөр хохирлоо барагдуулна гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Прокурор болон анхан шатны шүүхээс буруу ялласан зүйл байхгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.Гантогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь Ариунцэцэгийн БНСУ-аас явуулсан итгэмжлэлийг ашиглаж, түүний дансанд байгаа мөнгийг авах сэдэл, зорилго үүссэн. Гэмт хэргийн сэдэлт нь Д.Амөнгийг Хаан банкнаас хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр авах санаа зорилго юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.5 дугаар зүйл дээр гэмт хэргийн шинж, хор хохирлын талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. Иргэний хуулийн 497 болон 510 дугаар зүйлд “бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй хэлбэрээр хохирол учруулсан бол уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс хохирол төлбөртэй холбоотой асуудлыг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хаан банкнаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нотариатын итгэмжлэлээр Д.Ахадгаламжийг барьцаалж Б.А зээл авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр байсан учраас зээлийн гэрээ дуусгавар болсноор 63.000.000 төгрөгийг гэрээнд заасны татаж авсан. Хаан банк үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, өөрийнхөө давуу байдлыг ашигласан зүйл байхгүй. Тухайн итгэмжлэлийг хуурамчаар үйлдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол төлбөртэй холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Ял шийтгэлийн хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Наран тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Гантогтохтой санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол төлбөртэй холбогдох хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол төлбөртэй холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Аөмгөөлөгч Н.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь давж заалдах шатны шүүхээр 3 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Эхний удаа давж заалдах шатны шүүхээс Д.Ариунцэцэг болон Хаан нарын хооронд байгуулагдсан гэрээг хэрэгт хавсаргах хэн нь хохирогч бэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн боловч гомдол гарган хяналтын шатны шүүх хэлэлцэгдсэн. Б.А нар Хаан банкнаас зээл аваад, зээлийнхээ төлбөрийг төлөөгүй. Хаан банк зээлийнхээ төлбөрийг Б.А болон Д.Ариунцэцэг нарын хэнээс авах вэ гэсэн асуудал байгаа. Гэтэл Хаан банк хуурамч итгэмжлэлийг үндэслээд Д.Ахадгаламжаас мөнгөө авсан. Тухайн үед 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд  хадгалагч буюу банкны эрх үүргийг тодорхой заасан байдаг. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх эрхтэй” гэж заасан байдаг. Д.Ариунцэцэг Хаан банк нарын хооронд байгуулагдсан хадгаламжийн гэрээ 3 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр талд авагдсан. Уг гэрээнд зааснаар банк нь өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуульд болон гэрээнд зааснаас бусад тохиолдолд хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрлөөр гүйлгээ хийх гэсэн үүрэгтэй. Гэтэл Д.Ахадгаламжид байгаа мөнгөнөөс өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн. Д.Ариунцэцэг өөрийнхөө хадгаламжийг барьцаалах эрхийг олгоогүй гэдгийг одоо мэдсэн атлаа Д.Ариунцэцэгээс зээлийн төлбөрөө авна гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь зохимжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 9 дэх заалтаар 122.000.000 төгрөгийг иргэний шүүхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл 8 дахь заалтад 60.000.000 төгрөгийг нэр бүхий хүмүүсээс Д.Ариунцэцэгт олгосугай гэж хоёрдмол агуулгатайгаар шийдвэрлэсэн. Д.Ариунцэцэг нь Иргэний шүүхээр 60.000.000 төгрөгөө хүүгийн хамт авах гэхээр тухайн үйл баримтыг шүүх шийдвэрлэсэн байна гэдэг үндэслэлээр Иргэний шүүх хүлээж авахгүй байх магадлалтай. Өмнө нь Иргэний шүүхэд Хаан банкыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаж байсан. Шүүх хуралдааны явцад Хаан банк Иргэний шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хүсэлт гаргаад шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар заалтаар 64.000.000 төгрөг, 9 дүгээр заалтаар 120.000.000 төгрөг авах эрхтэй болсон. Мөнгө нь давхардсан байдлаар гарсан. Хаан банктай байгуулсан хадгаламжийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, тодорхой хэмжээний мөнгөн хадгаламжийг хүүгийн хамт шаардахын тулд хуурамч итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны гэрээний холбогдох заалтыг илт хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагуудыг гаргаж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс уг маргааныг эрүүгийн шүүх шийдвэрлэхгүй, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн дүгнэлт хийсэн. Хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж Хаан банканд олгуулаад, Хаан банк, Д.Ариунцэцэг нарын маргааныг иргэний журмаар шийдвэрлэх нь шудрага ёс болон хуульд нийцсэн шийдвэр болно. Шүүгдэгч нараас 60.000.000 төгрөг гаргуулж, Д.Ариунцэцэгт олгуулахаар шийдвэрлэсэн нь түүний эрх, хадгаламжийн гэрээний үүргээ зөрчсөн. Гэтэл Д.Ариунцэцэгийг залилаагүй, мөнгө аваагүй. Нэр бүхий этгээдүүдээс мөнгө гаргуулан Д.Ариунцэцэгт олгуулахаар шийдвэрлэсэн нь иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарласан. Иймд иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, иргэний журмаар гомдол гаргах эрхийг нь нээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүү Д.Ариунцэцэг болон өөрийнхөө амьдралыг үнэгүйдүүлж, мөнгийг буруу аргаар гаргаж өгсөнд харамсаж, гэмшиж байна. ...” гэв.

            Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, тодорхой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Хэргийн холбогдогч нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын 8, 9 дүгээр заалтууд нь агуулгын хувьд давхардсан ойлгомжгүй, эргэлзээ бүхий нөхцөл үүсгэсэн. Энэ нь иргэний нэхэмжлэгчийн хууль олгогдсон эрх ашиг, сонирхлыг хязгаарласан агуулгатай бичигдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар заалтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Агаас 17.000.000 төгрөг, бусад шүүгдэгч нараас 11.000.000 төгрөг, Р.Аээс 53.400.000 төгрөг гаргуулахаас 33.400.000 төгрөг, С.Тээс 15.600.000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт олгуулж шийдвэрлэсэн. Гэтэл тогтоох хэсгийн 9 дүгээр заалтаар иргэний нэхэмжлэгч Д.А63.000.000 төгрөгийг хуүгийн хамт 124.276.274 төгрөгийг Хаан банкнаас гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Гэтэл гэмт хэрэг үйлдэгдэхдээ нотариатч Бгийн хуурамч хэлцэлийг баталсан, түүнээс шалтгаалан шүүгдэгч нар Хаан банктай зээлийн гэрээ байгуулж, мөнгө гаргуулж авсан. Хаан банкны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн халдлагын зүйл нь иргэний нэхэмжлэгч Д.Ахадгаламжид байсан 63.000.000 төгрөг, түүнийг гаргуулж авахын тулд нэр бүхий этгээдүүд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг. Халдлагын зүйл нь Д.А63.000.000 төгрөг байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хаан банк нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Иргэний нэхэмжлэгч нь өөрийн 63.000.000 төгрөгөөр хохирогчид учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй. Мөн Д.Ариунцэцэг нь 63.000.000 төгрөгийн шударга эзэмшигч бөгөөд Хаан банктай байгуулсан гэрээний үндсэн дээр мөнгөө тухайн банканд хадгалуулсан. Иргэний хуульд зааснаар 63.000.000 төгрөгийн хүүгийн хамт Хаан банкнаас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг. Иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисон нь үндэслэлгүй. Мөн шийтгэх тогтоолын 8, 9 дүгээр заалтууд нь утга агуулгын хувьд давхардсан, биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

1. Шүүгдэгч Б.А нь Р.А, С.Т нар нь бүлэглэн 2015 оны 12 дулгаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны зүүн 4 замын тооцооны төвийн ажилтанг хуурч, баримт бичиг буюу хууль бус итгэмжлэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Аээзмшлийн хадгаламжийг барьцаалан Хаан банкнаас 60.000.000 төгрөгийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтохын “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны Баянзүрх салбарын Зүүн дөрвөн зам тооцооны төвд иргэн Б.А итгэмжлэлээр хадгаламж барьцаалсан зээл авах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу зээлийг судалж үзэхэд Д.Ариунцэцэгээс олгосон итгэмжлэлээр түүний хадгаламжин дахь мөнгийг барьцаалан зээл авах зөвшөөрлийг олгосон байсан. Уг итгэмжлэлийг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч В.Б гэрчилсэн байсан. Банкны хувьд Иргэний хуулмийн 62 дугаар зүйлд заасан итгэмжлэлийн шаардлагыг хангасан байсан тул холбогдох дүрэм журмын дагуу зээл судлан олгосон юм. Б.А уг хадгаламжийн мөнгөнөөс 60.000.000 төгрөгийг барьцаалан зээл авсан байдаг юм. Уг зээл нь 88 хоног буюу 3 сарын хугацаатай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд жилийн 21.1 хувийн хүүтэйгээр хадгаламж барьцаалсан гэрээ байгуулан зээл олгогдсон байдаг... гэрээний хугацаанд нэг зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, банкнаас сарын төлөлтийн хугацаа хэтрэлт болгонд утасдаж мэдэгдэхэд өнөөдөр, маргаашгүй хийн гэсэн хариу өгсөн байдаг бөгөөд гэрээний хугацаа дуусахад эргэн төлөлт хийгдээгүй байсан тул Б.Агийн барьцаалуулсан хадгаламж болох иргэн Д.Ахадгаламжийн мөнгөнөөс зээлийн мөнгөн дүнг төлүүлж зээлийг хаасан байдаг... Энэ тал дээр ямар ч гадны зүйлийн хүчин нөлөөлөл банкны ажилчдад ороогүй гэдгийг хэлэх байна. Манай ажилчид зохих дүрэм журмын дагуу зээлийг судлан олгосон байна. ...” /3хх 236-237/,

иргэний нэхэмжлэгч Д.А“...2010 оноос эхлэн Хаан банкинд хугацаатай хадгаламжийн данс нээлгэн мөнгө байршуулсан байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрийн данснаас 63.000.000 төгрөгийг Хаан банк татан авсныг мэдээд... лавлаж асуухад таны хадгаламжийн дансанд байршуулсан мөнгийг барьцаалан 60.000.000 төгрөгийн зээлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан байна... хугацаандаа төлөөгүй учир 63.000.000 төгрөгийн төлөлтийг таны данснаас төлүүлсэн байна гэж Хаан банкны ажилтан надад хэлсэн... Хаан банкны аудитын газраас над руу утсаар яриад хадгаламж барьцаалан зээл авахыг зөвшөөрсөн нотариатын баримт бичгийг үндэслэн Б.А гэж хүн зээл авсан байна. Тэгээд зээл төлөгдөөгүй учир таны данснаас төлбөрийг хийлгэсэн байна гэж надад хэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 63.000.000 төгрөгийг жилийн 15.1 хувийн хүүгээр бодоход 83.462.463 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл жилийн 14 хувийн хүүгээр бодоход хүү нь 5.842.368 төгрөг болж байгаа бөгөөд нийт 89.304.831 төгрөг болж байгаа тул энэ мөнгөн дүнг Хаан банкнаас нэхэмжилж байна. Мөн энэ хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад ирсэн унааны зардал 1.000.000 төгрөг, өмгөөллийн зардал 800.000 төгрөг, Улаанбаатар хотод 1 жил байр түрээслэн амьдарсан түрээсийн мөнгө 7.200.000 төгрөг гээд нийт 91.211.031 төгрөгийг одоогийн байдлаар нэхэмжилж байна. ...” /3хх 245-246/,

гэрч Б.Нацагбадамын “...Манай Хаан банкны бизнес зээл дээр итгэмжлэл, иргэний үнэмлэх, хадгаламжийн зээл барьцаалаад зээл авах гэсэн юм гэж байсан. Манай байгууллага дансны 90 хувьд зээл олгох болмжтой байдаг. Хадгаламж эзэмшигч нь өөрөө ирээд зээл олгох эсхүл хамтран эзэмшигчид зээл олгох боломжтой, итгэмжлэлээр зээл олгох боломжтой гэсэн гурван төрлөөр эзэмшигч нь мөнгө авах эрхтэй байдаг. Би итгэмжлэлийг шалгаад гарын үсгийг тулгаж үзээд, иргэний үнэмлэх, итгэмжлэлийг эх хувиар нь хураан авч, хадгаламжийн дэвтрийг авч үлдээд 60.000.000 төгрөг шилжүүлэх гүйлгээг теллер хийсэн. Зээлийн гэрээг 3 хувь үйлдэж дараа нь хянуулаад баталгаажуулж гарын үсэг зуруулж, 1 хувийг теллерт, 1 хувийг банкинд, 1 хувийг үйлчлүүлэгч өөрөө авсан. Манайхаас тавьж байгаа нөхцлийг хангаж байгаа тохиолдолд бид нар зээл олгох боломжтой гэж үздэг. Би иргэн Б.Агийн иргэний үнэмлэх болон итгэмжлэлийн хугацааг шалгахад ямар нэгэн асуудал байхгүй байсан. Итгэмжлэлийн ар хэсэгт Б.А, Д.Ариунцэцэг нарын иргэний үнэмлэхийг хуулбарласан байсан. Мөн нотариат гэрчилсэн байсан учир би анзаараагүй юм. Харилцагч нь өөрийн биеэр ирээд иргэний үнэмлэхээ авчирсан тохиолдолд царайг нь тулгаж, иргэний үнэмлэхийн дуусах хугацааг шалгадаг юм... Би Р.А, С.Т, Б.А нарыг танихгүй... 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.А гэх хүн хадгаламж барьцаалсан зээл авах гэсэн юм гэж хэлээд холбогдох материалаа надад үзүүлсэн... баримт материалууд дотор ... хадгаламжийн дэвтэр эх хувиараа, Д.Ариунцэцэг нь өөрийн хадгаламжийг барьцаалан зээл авахыг хүлээн зөвшөөрсөн итгэмжлэл хийлгэсэн эрх бүхий итгэмжлэлийн нэг хувь нотариатын баталгаатай баримт, Б.А нь өөрийн бичиг баримттайгаа өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байсан тул материалыг нь шалгаж үзээд Б.Ад 60.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд жилийн 21.1 хувийн хүүгээр тооцон зээл олгосон... хадгаламжийн хугацаа нь 2016 оны  3 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд дуусахаар байсан тул Хаан банкны дотоод журмын дагуу хугацаатай хадгаламжийн дуусах цаг хугацаагаар тооцон зээлийн хугацааг 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөхөөр гэрээ байгуулан... Д.Адансанд Б.Ад зээл олгосон өдрийн байдлаар 67.888.455.36 төгрөг байсны 90 хувьд нь буюу 60.000.000 төгрөгийн зээл олгосон... зээл олгосон хугацаанд хүү хэвийн бодогдож орсон бөгөөд анх авсан зээл төлөгдөөгүй учир 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 60.000.000 төгрөгийг хүүгийн хамтаар 63.052.273.97 төгрөгийг үндсэн данснаас нь суутган авч төлбөрийг барагдуулан зээл хаагдсан байгаа юм... хадгаламж эзэмшигч иргэн шинээр зээл судлуулан авахдаа Хаан банкны аль ч салбар нэгжид хандах эрхтэй. Зээл авсныхаа дараа урьд авсан зээлээ төлж барагдуулаагүй үедээ дахин нэмж зээл хүсэх үедээ анх зээл авсан газраа дахин зээлээ судлуулж шийдвэрлүүлэх журамтай. ...” /1хх 76-77/ , /2хх 159-160/,

гэрч Г.Энх-Амьдралын “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ариунцэцэгийн хадгаламжийн дансан дахь мөнгийг барьцаалан зээл авах талаарх хүсэлтийг Ариунцэцэгийн хүсэлтээр олгогдсон итгэмжлэлийг Ад өгснийг үндэслэн хадгаламж барьцаалсан зээлийг судлах ахлах теллер Б.Нацагбадам 60.000.000 төгрөгийг олгосон байдаг. Тухайн үед би Баянзүрх дүүргийн зүүн дөрвөн зам хариуцсан тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу данс эзэмшигчийн хууль тогтоомжийн дагуу гарга өгсөн итгэмжлэл болон зээл олгох хугацаа хадгаламжийн дуусах хугацаа зэргийг шалган нягталж зээлийгн Ариунцэцэгийн эгч Ад олгосон. Монгол Улсын хууль тогтоомж болон Хаан банкны зээлийн бодлого, хадгаламж барьцаалсан зээлийн журам зэргийг үндэслэн зээл олгодог. Хадгаламж барьцаалсан зээлийн журмын 9-д хугацаатай хадгаламжийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэлээр зээл авах тохиолдолд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, зээлийн өргөдөл, өргөдлийн хураамж төлсөн гүйлгээний баримтын хувь, зээлийн болон барьцааны гэрээ, зээл олголтын гүйлгээний баримтын хувь, гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд шимтгэл төлөх зэргийг тусгасан байдаг бөгөөд дээрх шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж зээлийг олгосон. Тухайн үед хадгаламж барьцаалсан зээл авах эрх олгосон талаарх нотариатаар баталгаажуулсан хууль ёсны итгэмжлэлийг А нь Хаан банкинд гаргаж өгсөн тул тэр итгэмжлэлийг үндэслэн зээл олгосон. Тийм болохоор нотариатаар баталгаажуулсан баримт материалын үнэн бодит эсэхэд л хяналт тавих эрхтэй болохоос бус хийсэн үйлдэлд нь хяналт тавих эрхгүй учраас нотариатч нэгэнт баталгаажуулж өгсөн баримт материалын хүрээнд зээл судлагдан олгогдсон. Манай дотоод журамд зааснаар хүчин төгөлдөр бичиг баримттай хүнд үйлчилж үйлчилгээ үзүүлэх ёстой байдаг бөгөөд ...хадгаламж эзэмшигч нь Ариунцэцэг боловч энэ хүн нотариатын байгууллагаар дамжуулан өөрийн хадгаламжийн дансанд хадгалагдаж байгаа мөнгөөр барьцаа гарган эрсдэл хүлээхээр үүрэг хүлээж Аруингуа гэх хүнд зээл авахыг зөвшөөрч итгэмжлэл хийлгэн ирүүлсэн тул бид Ариунцэцэгт биш Ад зээл олгож байгаа учраас зөвхөн Агийн бичиг баримтыг хүчинтэй эсэхийг шалгаж зээл гаргасан. ...” /1хх 247-248/,

 гэрч С.Сурмаажавын “...Танил Б дээр очиж уулзаад Агийн хүүхэд нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр АНУ-д тэтгэлэгтэй сургалтад суухаар Элчин сайдын яамны ярилцалганд орох гэж байгаа юм байна. Итгэмжлэл өгөх хүн БНСУ-д ажиллаж байгаа юм байна гэж хэлэхэд Б нотариатч бичиг баримт нь байвал хийгээд өгнө үү гэж хэлээд ярилцаж зогсож байхад А, Т хоёр ирж Бтэй уулзсан... А уйлж унжаад одоо миний хүүхдийн ирээдүйн амьдрал нь хэцүү байна. Энэ боломжийг алдмааргүй байна. Дахин дахин АНУ явах боломж олдохгүй гээд үглээд байхаар нь би Бд энэ талаар нь нэг харж үзээч. Тэр БНСУ-д ажиллаж байгаа дүү нь итгэмжлэлээ элчин сайдын яамаар дамжуулаад хийгээд өгсөн юм байна шүү дээ гэж гуйхад Б үг дугарахгүй байхаар нь би гараад ирсэн. А зөрж ороод нилээд уйлж унжаад Б за энэ одоо ядарсан эмэгтэйд тус болоод БНСУ-аас ирсэн итгэмжлэлийн дагуу итгэмжлэл хийгээд өгье. Би уг нь цаад итгэмжлэл явуулсан хүнтэй нь холбогдож лавлаж асууж байж итгэмжлэл хийж өгье гэж бодсон юм гэж хэлээд итгэмжлэл хийж өгсөн... Тэгээд Бг та мөнгө төгрөг зээлж хэрэглэх бол хэлээд авахгүй юу, би бизнес эрхэлдэг юм гэж хэлээд 2.000.000 төгрөг зээлэх гэрээ хийсэн. Миний хуучны танил Р.А над руу 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай нэг танилын хүүхэд маань АНУ-д сурах гэж байгаа юм. Таньдаг нотариатч хүн байвал туслаад итгэмжлэл хийлгэж өгөөч, бүх материал нь бүрэн байгаа юм гэхээр нь би за гээд тэр хүнээ яриулчих гэж хэлсэн. Маргааш өглөө нь Б дээр очиж уулзаад энэ талаар хэлээд зогсож байтал Р.Аийн хэлсэн А, Т нар хүрээд ирсэн... Би тухайн үед цөсний чулуу авахуулах гэж хагалгаанд орох гэж байгаа бие өвдөөд хэцүү байгаа талаараа Бтэй ярилцаж байхад хажуунаас А та эмчилгээ хийлгээрэй. Миний хүүхэд АНУ явж суралцвал надад өөр бодох зүйл алга байна. Би бизнес хийдэг хүн байгаа юм. Таньд эмчилгээнд чинь тусалья гээд 1.000.000 төгрөг өгсөн. ...” /1хх 243-244/,

гэрч О.Раднаасандагийн “... 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байсан байх  С.Т лүү ярихад Агийн хамтаар банкнаас мөнгө авах гээд явж байна. Бид хоёрын хөөцөлдөж байсан мөнгө бүтсэн гэж хэлэхээр нь би яг хаана очих гэж байгаа юм бэ гэж асуухад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Зүүн дөрвөн замын Хаан банк хамгийн ойрхон нь юм байна. Тэнд очино гэж ярьж байхаар нь би тухайн үед 13 дугаар хороололд ойрхон явж байсан учир тэр банкин дээр очиход гаднаас А, Т нар ирж байсан. Тэгээд А банкны теллер дээр очиж уулзаад 60.000.000 төгрөг авсан. Тэгэхээр нь Ад хандаж эгчдээ хэдэн төгрөг зээлээч гэж хэлэхэд А танай хүү чинь Боловсролын яаманд ажилладаг юм чинь та манай охиныг АНУ-д суралцахад нь тэтгэлэгт хамруулаад өгөөч гэж хэлээд 1.000.000 төгрөг өгөөд бусад мөнгийг Тийн мөнгө учир би танд зээлж чадахгүй гэж хэлэхээр нь би Тт мөнгө хэрэгтэй байгаа гэдгээ хэлээд мөнгө зээлэх арга байна уу гэж гуйж явсаар байгаад оройн 19 цагийн орчимд 2.000.000 төгрөг зээлж бичиг баримт үйлдээд гарын үсэг зурж авсан... 2018 оны 02 дугаарсард Ад бүглийг нь бэлнээр нь хүлээлгэн өгсөн байгаа. Тухайн үед тэр мөнгийг би хүнд өгөх ёсой байсан өглөгөндөө бүгдийг нь өгсөн... Миний хувьд Хаан банкны ажилчидтай хадгаламж барьцаалсан зээл авах талаар ярилцаж хэлэлцсэн нэг ч асуудал байхгүй. ...” /3хх 238-239/,

гэрч Ц.Хуягийн “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т гэх Аийн зүс таних эмэгтэй Ат 33.400.000 төгрөгийг хадгалж байгаад өнөөдөр юм уу, маргааш өдрийн дотор өгчих Эрдэнэтэд явж байгаа юм байна гэж хэлсэн. Атэй холбогдох гээд чадахгүй байж байгаад тэр өдрийнхөө орой 20 цагийн үед 99738500 гэх утасны дугаараар холбогдоод Т ирээд 33.400.000 төгрөгийг чамд өгөөрэй гээд өгсөн. Энийг чам руу явуулах уу, эсхүл эндээ хадгалж байгаад ирэхээр чинь өгөх үү гэхэд ... миний данс руу явуул гэхээр нь хэлснээр нь мөнгийг нь шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр А миний ажил дээр ирээд үлдэгдэл мөнгө болон шилжүүлгийн баримттай ирээд аваад явсан. Тэгээд А үлдсэн мөнгөө аваад явах гэж байхад та хоёр авсан өгсөн гэх гарын үсэгнүүдээ зуралцаарай, би энэнд чинь хамаагүй шүү. Зөвхөн дамжуулж өгсөн шүү гэсэн. ...”/2хх 101-102/,

 

            шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн: “...Т эгч надад наад дүүгийн чинь хадгаламжийн дэвтрийг чинь ашиглаад мөнгийг нь авч хэрэглээд мөнгийг нь буцаагаад өгчихье гэж хэлээд гуйхаар нь би энэ дэвтрийг захиран зарцуулах эрх нь байхгүй, зөвхөн баталгаа гаргах итгэмжлэл нь л надад байгаа юм гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгтэл маргааш өдрөөс нь эхлээд Т нь удаа дараа миний гар утас руу яриад уулзах шаардлагатай байна гэж шалаад байхаар нь би завгүй гэдгээ хэлээд явж байтал 2016 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт ирж уулзаад нөгөө мөнгийг чинь Гана улсаас 2.000.000 ам доллар орж ирэх гэж байна. Тэр мөнгийг оруулж ирэхийн тулд төлөх шимтгэлийн мөнгө надад хэрэг болоод байна гэж хэлэхээр нь би энэ мөнгийг захиран зарцуулах эрхгүй учраас өгч чадахгүй нь би энэ тухай танд удаа дараа хэлсэн биз дээ гэж хэлэхэд наад захиран зарцуулах эрхийг чинь эгч нь янзлуулчихъя гэж хэлээд гуйгаад байсан. Тэгээд Т бид хоёр ярьж тохироод 3 дугаар сарын хугацаанд 60.000.000 төгрөг хадгаламжаас нь аваад буцааж төлөхөөр болж тохироод явсан. Тэгээд 2016 оны 12  дугаар сарын 30-ны өдөр намайг хүрээд ир гээд дуудаад байхаар нь би Т эгчийн дуудсан газар нь ирж уулзахад Б гэж нотариатч дээр дагуулж оруулж уулзуулаад энэ хүн хадгаламжийн дэвтрийн баталгааг хийж өгөх гэж байгаа юм гэж хэлэхэд би учиртай байдлаа Б нотариатчид хэлж ярьж танилцуулахад Б нь нотариатаар хадгаламжийн дэвтэрт байгаа мөнгийг захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийж өгөх боломжгүй гэж хэлээд цааргалаад байхаар нь би манай дахин Америк улсад явж суралцах гэж байгаа юм. Энэ хүүхдийн цаашдын амьдрал хувь заяаг нь бодоод хийгээд өгөөч гэж Тийн хэлж зааж өгсөн үгийг хэлж гуйж шалсаар байгаад Б нотариатчаар дүү Ариунцэцэгийн Хаан банкинд хадгалагдаж байгаа хадгаламжийн мөнгийг барьцаалах эрх бүхий итгэмжлэл хийлгэн авсан. Тэгээд Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн орчимд үйл ажиллагаа явуулж байсан нотариатч Бгийн ажил дээрээс гараад хамгийн ойрхон нь Баянзүрх дүүргийн 13 хорооллын Зүүн дөрвөн замын тооцооны төвд очиж материалаа өгөөд дүү Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалан 60.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Энэ мөнгийг аваад 10.000.000 төгрөгийг нь Т чи энэ мөнгийг өөртөө хэрэглэ, чамаас дахин энэ мөнгийг авахгүй. Дүүгийн чинь 60.000.000 төгрөгийг бүтнээр нь эргүүлээд төлөөд өгчихнө. Чи санаа зовох огт хэрэггүй гэж хэлээд 50.000.000 төгрөгөө аваад явсан. Хэнд хэдэн төгрөг өгсөн болохыг нь би хэлж мэдэхгүй байна. Би нотариатч Бг бол урьд өмнө нь ердөө ч таньж мэддэггүй байсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр л Сурмаажав, Т нарын хамтаар очиж уулзаад Бг таньдаг болсон. Энэ талаар өмнө нь энэ ямар нэгэн хүнээс асууж сураглаж мэдсэн зүйл байхгүй. Т л нотариатч хэрэгтэй итгэмжлэлээ хийлгээд банкин дээр очвол болчихно. Хадгаламжид байгаа мөнгө огт хөдлөхгүй барьцаалаад зээл авсан учир хугацаандаа мөнгөө төлчих юм бол дүү чинь мэдэхгүй гэж хэлж надад ойлгуулаад л тухайн хадгаламжийг барьцаалсан зээлийн мөнгийг авсан. ...” /2хх 74-75/,

Шүүгдэгч С.Тийн яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед Аг дүү Ариунцэцэгийн Хаан банкинд хадгалуулсан мөнгө байгаа. Тэрийг таны яриад байгаа тэр А гэж хүний оруулж ирэх гэж байгаа санхүүжилтийн мөнгөнд оруулаад өсгөөд авчихвал болох юм байна гэж хэлэхээр нь хамтран Б гэж нотариатч дээр очиж Ад Солонгос улсаас банкны дансны хуулга авахаар итгэмжлэл хийх зөвшөөрөл өгч явуулсан байсныг нь банкны барьцаа гаргуулах гэж өөрчлүүлж Хаан банкин дээр авч очоод 60.000.000 төгрөгийн зээлийг Агийн нэр дээр аваад би 13.600.000 төгрөгийг нь аваад, А 10.000.000 төгрөгийг нь аваад, нотариатч Бд 2.000.000 төгрөг өгөөд, Сурмаажавт 1.000.000 төгрөг өгөөд үлдсэн 33.400.000 төгрөгийг нь Ат өгсөн юм. ...” /2хх 28/,

...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр л Сурмаажавыг дагаж, очиж Агийн хамтаар уулзаад А манай хүүхэд АНУ-д сургуульд явж сурах гэсэн чинь виз гаргахад заавал бэлэн мөнгөний баталгаа шаардлагатай байна. Манай төрсөн дүү Солонгос улсад ажилладаг юм. Надад банкинд хадгалагдаж байгаа хадгаламжийн мөнгөнийхөө хуулгыг авах итгэмжлэл Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулан хийлгэж өгсөн юм. Энэ итгэмжлэлийг барьцаалбар хийлгэх гэсэн эрхтэй итгэмжлэл болгож хийж өгөөч гэж хэлээд гуйхад Б нь зөвшөөрөхгүй байсан. Тэгээд А миний хүүхдийн сурч хөдөлмөрлөх цаашдын амьдрал ирээдүй нь энэ зүйлээс л шалтгаалж байна туслаач гэж хэлээд уйлж унжиж гуйсаар байгаад Б нотариатчийг зөвшөөрүүлсэн юм. Тэгээд тэндээс А бид хоёр яваад хамгийн ойрхон байсан Хаан банкны салбар тооцооны төв болох 13-н Хаан банкинд очиж материалаа гаргаж өгөөд хадгаламж барьцаалсан зээл 60.000.000 төгрөг авсан. Энэ талаар өмнө нь энэ талаар ямар нэгэн хүнээс асууж сураглаж мэдсэн зүйл байхгүй. Итгэмжлэл хийлгэсэн байхыг банк шаардах байх гэж бодоод л А бид хоёр нотариатын хүнээр итгэмжлэл хийлгэмээр байна гэж А рүү утсаар яриад л Б гэж хүн дээр очиж итгэмжлэл хийлгэсэн юм. А л манай дүүгийн хадгаламжид мөнгө байгаа. Энэ мөнгийг нь аваад таны таньдаг тэр А гэж хүний чинь оруулж ирэх гэж байгаа эрүүл мэндийн бүтээгдэхүүнд чинь санхүүжилт хийчихье гээд байхаар нь би зөвшөөрөөд Атай цуг хамтран энэ гэмт хэргийг үйлдсэн. А бол миний аваачиж өгсөн мөнгийг л авсан болохоос энэ гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй. Нотариатч Бгийн тухайд Агийн хүүхдийг гадаадад сурахаар явах гэж байгаа юм байна гэж ойлгоод л мөнгө авах барьцаалах итгэмжлэл хийж өгсөн. ...” /2хх 32-33/,

Шүүгдэгч Р.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би Т, А нараас 35.500.000 төгрөгийг авсан юм байна лээ. Энэ мөнгөнөөс Ад ойролцоогоор 7.500.000 төгрөгийг нь байрны түрээс болон ойр зуурын хэрэглээний мөнгө зэрэгт нь өгсөн байгаа. Одоо би 27.000.000 төгрөгийг өгнө. А, Т нар тэр авсан 60.000.000 төгрөгөөсөө бусад мөнгийг юунд ямар байдлаар зарцуулсан болохыг хэлж мэдэхгүй байна. Би анхнаасаа А гэх хүнийг таньж мэдэхгүй байна. Т л надад мөнгө олоод чиний наад хийж байгаа ажилд чинь хөрөнгө оруулалт хиймээр байна гэж хэлээд хэнээс ямар учиртай мөнгө авчирсан нь мэдэгдэхгүй 35.500.000 төгрөг л авчирч өгсөн. Тэгээд сүүлд нь надад энэ мөнгө бол А гэж хүний дүүгийнх мөнгө байсан юм гэж хэлээд Аг авчирч уулзуулсан. Намайг таньдаг нотариатын хүн байвал уулзуулаад өгөөч гээд Т яриад байхаар нь би эртний танил Сурмаажавтаа хэлээд байх уу гэж нотариатын хүнтэй уулзуулж өгсөн байсан. ...” /2хх  42-43/,

  ...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой манай найз Хуягт Т надтай цуг ажиллаж байсан болохоор надад мөнгө олж өгье хамтраад ажиллая гэсэн санал тавиад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой манай найз Хуягт Т 35.500.000 төгрөг аваачиж өгсөн. Би тэр мөнгийг нь өөрөө аваад Гадаадын орнууд буюу Нигер улс руу Western Union банкаар дамжуулан шилжүүлсэн. Т надад таньдаг нотариатын хүн байна уу, итгэмжлэл хийлгэх гэсэн юм гээд утсаар ярихаар нь би Сурмаажав гээд надтай эртний танил байсан хүнийхээ утсыг өгөөд уулзуулсан. ...Харин 33.500.000 төгрөг бэлнээр нь авчирч өгснийг нь би хүлээн авч хэрэглэсэн байгаа. ...” /2хх  53-54/,

            Шүүгдэгч В.Бгийн яллагдагчаар өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Сурмаажав гэх хүн над руу утсаар яриад хүн юм батлуулмаар байна гэсэн юм. 15 цагийн үед А гэх эмэгтэй Т гэх эмэгтэйтэй хамт ирсэн юм. А нь манай охин Америкийн визинд орох гэж байгаа юм. Би өөрийн дүү Ариунцэцэгийн Хаан банкны хадгаламжийн дэвтрийг барьцаанд тавьж охиныхоо нэр дээр мөнгө байршуулах гэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 11 дугаар сарын 25-ны өдөр Сөүл хотоос манай гадаад харилцааны яамнаас дамжиж ирсэн нэг жилийн хугацаанд хүчинтэй “Дэжидмаа овогтой Ариунцэцэгийн Хаан банкны төгрөгийн 5077129076 дугаартай хадгаламжийн дансны хуулгыг авах, мөнгө авах эрхийг Б.Ад олгон итгэмжлэв гэсэн бичигтэй итгэмжлэл авчирч үзүүлсэн юм. Мөнгө авах гэсэн эрх олгочхоод байхад заавал давхар барьцаанд тавих итгэмжлэл хийлгэх ямар шаардлага байгаа юм бэ гэж Агаас асуусан юм. Эхний удаа би эргэлзээ төрөөд би та хоёрын юмыг хийж чадахгүй би эргэлзээд байна гэж хэлээд гаргасан юм. Сурмаажав болж өгвөл туслаад өгөөч хүүхэд нь Америкийн визинд орох гээд байна гэж хэлсэн. Би юу гэж хариулснаа санахгүй байна. Цагийн дараа Т, А хоёр орж ирсэн юм. А нь туслаач та гээд уйлаад байсан юм. Тэгээд би итгэмжлэлийн хийж өгөхөөр болсон юм. Тэгээд би итгэмжлэлдээ Хаан банк дахь 5077129076 дугаартай хадгаламжийг дэвтрийг барьцаанд тавиулах, зохих гэрээ байгуулж гарын үсэг зуруулах, уг мөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцаатай холбоотой шаардлагатай бусад үйлдэл хийх, гарын үсэг зурах гэсэн итгэмжлэлийг 2 сарын хугацаатайгаар хийж өгсөн юм.” /1хх 105/,

...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сурмаажав, А, Т гэсэн гурван хүн ирж надтай уулзаад Агийн төрсөн дүү Ариунцэцэгийн Хаан банкинд хадгалагдаж байгаа хадгаламжийн дэвтрийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл хийлгэх хүсэлт гаргасан. Тэгээд тэр хүсэлтийн дагуу нь материалтай нь танилцахад Ариунцэцэгээс БНСУ-с Ад Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулан өөрийн Хаан банкны хадгаламжийн дэвтрийн лавлагаа авах мөнгө авах бүрэн эрх олгосон итгэмжлэлийн эх хувь, Ариунцэцэгийн иргэний үнэмлэх, Хадгаламжийн дэвтрийг эх хувиар нь авчирсан. Би тэр
материалыг нь хараад Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл хийж өгсөн байхад одоо надаар дахин итгэмжлэл хийлгэх ямар шаардлагатай юм бэ гэж асуухад барьцаанд тавих эрхтэй гэсэн итгэмжлэл хийлгэх хэрэгтэй байгаа юмаа гэж хэлэхээр нь би цаад дэвтрийн жинхэнэ эзэнтэй нь холбогдож асуух шаардлагатай гэж хэлэхэд А нь манай дүү оройноос нааш ажил нь тардаггүй юм. Цаад ажил хийлгэж байгаа Солонгос эзэн нь их ууртай ажлын цагаар чөлөө зөвшөөрөл өгч явуулдаггүй учир холбоо барих боломжгүй  олчхоод байна. Та тус болооч манай хүүхэд Америк улс руу сургуульд сурах визний асуудал нь худлаа болох гээд байна. Энэ хадгаламжийн дэвтрээс мөнгө авч өөр дансанд байршуулчхаад визинд орсны дараа буцаагаад хийчих юм байгаа юмаа гэж хэлээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би цааргалаад татгалзсан хариу өгөхөд А нь бүр уйлж унжаад гуйгаад болохгүй болохоор нь цаад хадгаламжийн дэвтрийн жинхэнэ эзэн нь өөрөө Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулаад итгэмжлэл хийж өгсөн байна. Мөн хадгаламжийн дэвтрээ өгч явуулсан байна. Төрсөн эгч дүүс юм байна гэж бодоод итгэсний үндсэн дээр итгэмжлэл хийж өгсөн. Би ямар нэгэн шан харамж аваагүй. Харин Т нь танд мөнгө хэрэгтэй бол зээлж аваад хэрэглэж байгаад буцаагаад өгчихнө биз гэж хэлээд надад 2.000.000 төгрөг өгч Агийн нэрээр гэрээ байгуулсан. Ариунцэцэг нь БНСУ-д ажиллаж амьдардаг хүн юм байна билээ. Тэгээд БНСУ-ын элчин сайдын яамаар дамжуулан өөрийн итгэмжлэлийг хийлгэн эгч Адаа Хаан банкны хадгаламжийн мөнгөний хуулгыг авах, мөнгө авах гэсэн эрх өгсөн байхаар нь би тэр итгэмжлэлийг нь үндэслэн барьцаалбар хийх гэсэн итгэмжлэл л хийж өгсөн юм. Тухайн үед Ариунцэцэгтэй холбогдон өөрийн нь санал хүсэлтийг авах шаардлагатай гэсэн боловч холбоо барих ямар нэгэн боломжгүй байгаа гэсэн. Мөн Агийн хүүхэд нь Америк улсад суралцах визинд орох болчхоод яаралтай хэрэг болоод байгаа юм гэхээр нь л итгэмжлэл хийж өгсөн. ...” /2хх 85-86/ гэх мэдүүлгүүд,

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 дүгээрс сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар хийгдсэн “төгрөгийн 5077129076 дугартай хадгаламжийн дансны хуулгыг авах эрхийг Б.Ад олгож итгэмжлэв” гэх итгэмжлэл /1хх 10/,

Д.Ариунцэцэг, Б.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон дансны дэвтрийн хуулбар /1хх 47/,

Б.Агийн Хаан банкин дахь 5020953373 тоот депозит дансны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга /1хх 53/,

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Бүртгэлийн 663 дугаартай итгэмжлэл /1хх 22, 69/,

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.А, В.Б нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ” /1хх 23/,

2015 оны 11 дүгээр сарын 25-ны  өдрийн 3683 дугаартай Итгэмжлэл /1хх 67/,

Хаан банк, Б.А нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ” /1хх 50, 222, 223/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 7-2/5501 дүгээр албан бичиг /1хх 234/ , 

Хаан банкны “Хадгаламж барьцаалсан зээлийн журам” /2хх 109-116/,

Хаан банкны 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 29/7210 дугаар албан бичиг, Хаан банк Д.Ариунцэцэг нарын хооронд байгуулсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /3хх 225-229/,

Монгол банкны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Гана улсын Fidelity нэртэй банкны албан ёсны мэдээлэл Монголбанкинд байхгүй тул уг банкны талаар аливаа нэг мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх албан бичиг /5хх 52/,

2. Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2019 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Ганбат, Ө.Бүжинтуул, Ц.Отгонсүрэн нараас “Хаан банк”-ны кредит карт гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн болон Б.Мөнх-Амарын дансаар 6.000.000 төгрөгийг,

2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны орчим хохирогч Д.Оюунгэрэлд Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хөшигтийн хөндийд 500 мкв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг хямд үнээр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Д.Оюунгэрэлийн “... А гэх эмэгтэйтэй уулзахад Төв аймгийн Шинэ нисэх буудалд ойролцоо, зам дагуу, хаус барих зориулалттай 5000 мкв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх боломжтой газар байгаа. Энэ газрын захирамжийг 7.000.000 төгрөгөөр гаргаж өгнө. Энэ газрыг авна гэвэл сонгуулиас өмнө 2.000.000 төгрөгийг бичиг баримтын хамт яаралтай өгөх хэрэгтэй. Газрын бичиг гарах гэж уддаг юм. Би ингэж 5000 мкв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчилж авсан. Одоо дахиад 6 газар авч өгөх боломжтой. Манай найз нар их сонирхож байгаа гэж ярьж байсан... захирамж гаргуулах газрын чинь үзье гэтэл А би тэр газрыг тодорхой сайн зааж чадахгүй. Манай нөхрийг аваад явъя. Тэрүүгээр газраа заалгая гэж хэлсэн. Тэгээд Дөрөвдүгээр цахилгаан станцын хажуу талд байрлах Агийн нөхрийн ажил дээр очоод тарахыг нь хүлээж байгаад нөхөр Амарбаясгаланг нь аваад Төв аймаг руу явсан... Хөшигтийн хөндийд байрлах Шинэ онгоцны буудлын хашааны баруун хаалган дээр ирсэн... Амарбаясгалан нь онгоцны буудлаас зүүн хойд зүгт заагаад энэ хавьцаа, үүнээс 6 километрийн зайд нөгөө газар чинь байгаа гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэгэхэд нь А нөгөө захирамж гаргуулах газар чинь энэ, онгоцны буудалтайгаа их ойрхон. Энэ газарт зөвхөн хаус барина гэсэн зүйл ярьсан ба биднийг очиход 23 цаг болчихсон гадаа харанхуй болсон байсан... 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр А ... яриад намайг хаана байгаа талаар асуухад Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын хажууд явж байна гэхэд удалгүй А, Оюунсанаа нар ирсэн. Би Атай ярилцаж байгаад түүний надад зааж өгсөн газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахаар болсон. Иргэний үнэмлэхээ хуулбарлаж нотариатаар батлуулж Ад өгсөн... оройн 19 цагийн үед ХУД-ийн 2 дугаар хороо, Соёлын төвийн зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс Агийн 5020953373 тоот данс руу өөрт байсан 500.000 төгрөгийг шилжүүлсэн... Агаас өөрийн 500.000 төгрөгийг нэхэмжилж байна... чиний өгсөн мөнгийг газрын алба руу шилжүүлсэн. Надад ямар хамаатай юм бэ. Өөрөө хөөцөлдөөд ав гэсэн тайлбар тавьдаг... Агийн зааж өгсөн газар нь Төв аймгийн Алтанбулаг сум, 2 дугаар баг Аргал бөхөг 1 дүгээр хэсэг 8 дугаар гудамж 22 тоот хаягт 000399584 дүгээр гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18619287686615 дугаартай 5000мкв газрыг Г-1401001214 дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон газар болох нь мэдэгдээд би Ад залилуулсан болохоо мэдсэн. Тэр явдлаас хойш залгахаар утсаа авахгүй зугтаад байхаар нь би Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. ...” /1хх 150-151, 239, 240/,              

гэрч Ш.Амарбаясгалангийн “...А надтай хамт амьдарч байхдаа Хөшигтийн хөндийд газар авна гээд яриад байдаг байсан... А болон Агийн таньдаг Нараа гэх эмэгтэй бид гурвуулаа миний машинтай Хөшигтийн хөндий рүү газар үзэх гээд явсан. Тэнд очоод Шинэ нисэх буудлаас ертөнцийн зүгээр 4 км яваад очиж газрыг нь үзсэн. Нараа гэх эмэгтэй энэ газар шүү дээ гэж хэлээд уулын энгэр заасан. Тэр газрыг үзчихээд буцсан. А тэр газрыг авах гээд яриад байх шиг байсан. Тэрний дараагаар 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр А нь өөрийн танил Оюунгэрэл болон нэг эмэгтэй дагуулан манай ажил дээр ирсэн. Над дээр ирээд нөгөө газраа үзэх гэсэн юм. Зам сайн мэдэхгүй байна. Чи машиныг нь бариад яваад өгөөч гээд явсан. Бид 4 манай ажил дээрээс хөдөлж орой гэгээ тасарч байхад Хөшигтийн хөндий рүү явсан... харанхуй болоод газраа үзэж чадалгүй буцсан. А нөгөө хоёр эмэгтэйд ... онгоцны буудлаас баруун тийш 4 км зайтай байгаа гэж ярилцаад буцсан. Оюунгэрэл Ад 500.000 төгрөг өгөлцөж авалцсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй...Тухайн газрын хэний эзэмшлийнх вэ гэдгийг нь мэдэхгүй. А бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа. ...” /1хх 178/,

хохирогч Ө.Бүжинтуулын “...Миний бие Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөж чихэр боов ХХК-ийн урд талд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зүс таних А гэх хүнд 2.000.000 төгрөгийг Мөнх-Амар гэх хүний 5012135665 тоот дансаар өгсөн. Хаан банкны кредит картыг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Мөнгөө буцааж авъя гэхээр өнөөдөр, маргааш гэж худлаа ярьсаар байгаад өдийг хүрч байна... манай хамаатны Г.Ганбат гэдэг хүн 2.000.000 төгрөг өгөөд 30.000.000 төгрөгийн Хаан банкны кредит карт гаргаж өгдөг хүн байна гээд... Б.Атай уулзсан. Таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгсэн боловч тэр чигтээ алга болсон... хамгийн анх Бадамцэцэг гэх хүн А гэдэг хүнийг танилцуулсан... уулзсан. А надад хэлэхдээ Хаан банкны кредит карт нь энгийн хүнд олдоггүй юм. Энэ картад 30.000.000 төгрөгийг Хаан банкнаас байршуулсан байдаг бөгөөд... сарын хугацаанд авч хэрэглээд хүүг нь төлж 30.000.000 төгрөгөө байршуулсан байх ёстой гэж хэлсэн. Уг картыг авахад 5.000.000 төгрөг гэсэн ба эхлээд 2.000.000 төгрөгийг урьдчилгаа гэж өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгийг карт гарсны дараа өгөхөөр болсон... Ад мөнгө өгөөд картаа авч чадахгүй болсны дараа Хаан банкны төвөөс асуутал 30.000.000 төгрөг байршуулсан кредит карт байхгүй. 15.000.000 төгрөг байршуулсан кредит карт байдаг гэж хэлсэн. ...” /7хх 19-20, 21, 28/,

хохирогч Г.Ганбатын “... Хаан банкны кредит карт авахаар 2.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дансаар зүс таних А гэх хүнд өгсөн. Энэ хүн 7 хоногийн дотор карт гаргаж өгнө гэсэн боловч одоо болтол өгөхгүй залилан мэхэлсэн. Мөнгөө буцааж авъя гэхэд 500.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг өгөөгүй байгаа... манай эхнэрийн үеэл Бадамцэцэг гэдэг хүн 2.000.000 төгрөг өгөөд 30.000.000 төгрөгийн Хаан банкны кредит карт гаргаж өгдөг хүн байна гэсэн. Тэр хүнд нь 2.000.000 төгрөг өгөөд карт гаргуулъя гээд Атай уулзсан... кредит картыг 7 хоногийн хугацаатай гаргаж өгнө гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө 5020692864 тоот данснаас Б.Агийн Мөнх-Амар гэдэг хүний 5012135665 тоот данс руу шилжүүлсэн... А хэлэхдээ Хаан банкны кредит карт гаргаж өгнө гэж хэлсэн. Уг картыг авсан эзэмшигч нь картад байршигдсан 15.000.000 төгрөгийг авч сарын хугацаанд ашиглан 1.5 хувийн хүү талаад ашиглаад байх боломжтой гэж хэлсэн. Нэг ёсондоо 15.000.000 төгрөгийн барьцаагүй зээл мэтээр ашиглах боломжтой гэсэн. ...” /7хх 22-24, 29/, 

хохирогч Ц.Отгонсүрэнгийн “...Миний бие кредит карт авахаар зүс таних хүнд 2.000.000 төгрөгийг өөрийнхөө данснаас 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.400.000 төгрөг өгсөн үлдэгдэл 600.000 төгрөгийг нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мөн дансаар өгсөн. Тэр хүнийг А гэдэг бөгөөд Хаан банкны кредит картыг 7 хоногийн хугацаанд авч өгнө гэж хэлсэн болтол одоо болтол авч өгөөгүй... хамаатны Г.Ганбат гэх хүнээр дамжуулан анх танилцаж байсан. 30.000.000 төгрөгийн кредит карт гаргуулах гэж байсан юм... Атай уулзахад кредит картыг 7 хоногийн хугацаатай гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийнхөө 5029812823 дугаарын данснаас Агийн хэлсэн Халиун гэдэг хүний 5022945849 дугаарын данс руу шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөгийг Агийн хэлсэн Мөнх-Амар гэх хүний 5012135665 тоот данс руу шилжүүлсэн... Бадамцэцэг гэж манай хамаатан байгаа юм. Тэгээд А гэдэг хүн байгаа найдвартай гэж хэлсэн. Тийм учраас карт гаргуулах талаар ярилцан мөнгө өгөх болсон юм. Уг карт нь зээлийн журмаар ашиглагдах бөгөөд 30.000.000 төгрөгийн байршуулагдсанаар гаргаж өгнө гэж хэлсэн. Үнийн дүн өндөр карт гаргаж өгнө гэсэн тул итгээд мөнгө өгсөн... А нь хэлэхдээ Болормаа гэх хүнд мөнгийг дамжуулан өгсөн гээд байгаа юм. Анх Болормаа гэсэн нэр хэлж байгаагүй бөгөөд сүүлдээ Болормаад өгсөн гэж хэлсэн. Бид нарын хувьд Ад өгсөн учраас Агаас нэхэмжилнэ. ...” /7хх 25-26, 27-28, 30/,  

гэрч Ц.Бадамцэцэгийн “2018 оны сүүлээр Даваа гэх хүнээр дамжуулан А гэх хүнтэй танилцаж байсан... Миний хувьд бага зэрэг өр байсан. Агаас зээл авах хэрэгтэй байна. Таних хүн байна уу гэж асуусан. Тэгтэл надад Хаан банкны кредит карт байдаг юм. Тэр картад мөнгө байршсан бөгөөд зээлийн хэлбэрээр ашиглаж болдог зээлийн карт байдаг юм гэж хэлсэн. Энэ талаар би Ганбатын эхнэр Алтанчимэгт хэлсэн. Тэгтэл Алтанчимэг Агийн дугаарыг авсан. Тэгээд өөрсдөө уулзсан байсан. Тэгээд карт захиалах гээд мөнгө өгсөн байсан. Тэрнээс бол яг өөрөө дагуулаад Аг Отгонсүрэн, Бүжинтуул, Ганбат нартай уулзуулсан зүйл байхгүй. Миний хувьд Агаас мөнгө авсан зүйл байхгүй... Анх бол А нь чи эхлээд мөнгөө өгчих, тэгээд дансны гүйлгээний лимитийг чинь өндөр гаргана л гэж хэлсэн. Тэрнээс бол хэн нэгэн хүнээр дамжуулан гаргах талаар хэлээгүй. Сүүлд нь бишдээд ирсний дараа Болормаа гэсэн нэр гаргаж ирсэн бөгөөд Ганбат бид хоёрыг Болормаа гээд нэг эмэгтэй хүнтэй утсаар яриулсан. Тэгтэл тэр хүн хүлээж бай удахгүй гарна. Байж бай гэж хэлсэн. Ямар хүнтэй утсаар ярьснаа мэдэхгүй байна. Агийн утсаар ярьсан юм. Болормаа гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. ...” /7хх 31/,

гэрч Б.Мөнх-Амарын “...Би А гэх хүнийг танина. Би Хаан банкинд 5012135665 тоот данс эзэмшдэг. Ямар учиртай мөнгө байсныг мэдэхгүй. Манай дүүгийн хажуу талын өрөө түрээсэлдэг А гэдэг эгч надаас чамд мобайл банк байна уу, данс руу чинь мөнгө шилжүүлээд авъя гэж хэлсэн. Тэр хүнд дансаа хэлж өгсөн. Тэр хүн миний данс руу мөнгө шилжүүлэн миний мобайл банкийг ашигласан. А миний данс руу орсон мөнгийг мобайл банк ашиглаад юм уу АТМ ороод гаргаж авч байсан. ...” /7хх 32/,

гэрч Д.Болормаагийн “...Б.Атай анх одоогоос 3 жилийн өмнө Батцэцэг гэх айлд байж байгаад танилцаж байсан... Анх танилцаж байх үед ашигт малтмалын бизнес эрхэлдэг гэж байсан. Өөрийгөө танил ихтэй гэж байсан. Гэхдээ би тэр эрхэлдэг гэж байгаа газрыг нь шалган үзсэн удаа байхгүй. Өөрөө тэгж хэлсэн байсан. Жилийн өмнө ч гэсэн хуучин ажлаа хийж байгаа гэж хэлж байсан... Би одоогоор ажилгүй байгаа. Хаан банкинд таних эрх бүхий албан тушаалтан байхгүй. А надаас би Баянзүрх дүүргийн шүүхэд хэрэгт шалгагдаж байгаа. Хэдэн хүнээс Хаан банкны кредит карт гаргаж өгөх гээд мөнгө авсан. Карт нь удахгүй гарна. Тийм учраас чамд өгсөн шүү гэж хэлсэн байгаа шүү. Асуух юм бол тийм гэж хэлээрэй гээд надад туслаач гэж гуйсан. Тэрнээс биш надад кредит гаргаад өг гэж мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. ...” /7хх 33/,

шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар “... Миний хувьд энэ хүнийг залилна гэж бодоогүй. Би картыг нь гаргуулан өгөх хүсэлтэй байсан ч учир нь өмнө үйлдсэн байсан хэргүүдтэй давхцаад гаргаж өгөх боломжгүй болсон. Эдгээр хүмүүс жаахан хүлээсэн байсан бол би картыг гаргаж өгөх боломжтой байсан. Тэгтэл 2019 оны 6 дугаар сард хурал болоод өмнөх хэргээс болоод цагдан хоригдсон учраас боломжгүй болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ мөнгийг авсан нь үнэн. Гэхдээ нэг хүний 1.350.000 төгрөгийг би авсан. Үлдсэн 650.000 төгрөгийг цааш Болороо гэх хүнд өгсөн. Миний хувьд 500.000 төгрөгийг Ганбатад эргүүлэн өгсөн. Одоо 3 хүний 5.500.000 төгрөг байгаа. Энэ 3 хүний мөнгөний 650.000 төгрөгийг, нийт 1.950.000 төгрөгийг би Болороод өгсөн. Харин үлдсэн 3.550.000 төгрөгийг би авсан. Үүнээс 500.000 төгрөгийг төлсөн. Одоо 3.050.000 төгрөгийн хохирлыг би нөхөн төлөх ёстой...” /7хх 49-50/, 

...2016 оны 5 сард одоо яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Оюунгэрэлтэй найз Оюунсанаагаар дамжин холбогдон уулзаад Төв аймгийн Алтанбулаг дахь сумын нутаг дэвсгэрт байрлах 5000м2 газрыг 7.000.000 төгрөгөөр зарахаар болж тохироод Оюунгэрэл нь надад эхний ээлжид 500.000 төгрөг өгөөд дараа нь үлдэгдэл 6.500.000 төгрөгийг өгөхөөр тохироод газрын гэрчилгээг аваад явсан юм. Тэгээд сүүлд нь газраа авахаа болилоо гэж хэлээд Цагдаагийн байгууллагад өгсөн байсан. ...” /2хх 74-75/ гэх мэдүүлгүүд,

Дансны гүйлгээний хуулганд: “Үзлэг явуулж буй баримт нь Б.Мөнх-Амарын 5012135665 тоот Хаан банкны дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн орсон, гарсан гүйлгээний хуулга байна. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цаг 46 минутад 5020692864 дугаарын данснаас Ганбат гэсэн утгаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 11 минутад TRF ATM бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 11 цаг 12 минутад АТМ бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөгийн зарлага гүйлгээ, 11 цаг 13 минутад АТМ бэлэн мөнгөний машинаас 100.000 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдсэн байна. Мөн тус өдөр 11 цаг 15 минутад 5007352697 тоот данс руу орлого гэсэн утгаар 200.000 төгрөг шилжүүлснээр уг дансанд 112.452 төгрөг үлдсэн байна. Үүний дараагаар 5374289216 тоот данснаас 14.000 төгрөг, 5020993940 тоот данснаас Минжээ гэсэн утгаар 250.000 төгрөг шилжин орж ирсэн байна. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 06 минутад орлого гэсэн утгаар 2.000.000 төгрөг Бүжинтуулын данснаас шилжин орж ирсэн байна. Түүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 08 минутад 5022945849 тоот данс руу b гэсэн утгаар 300.000 төгрөг, 15 цаг 09 минутын үед 5029523761 тоот данс руу b гэсэн утгаар 400.000 төгрөг шилжүүлсэн байна. Мөнгө өдөр уг данс руу мөнгө шилжүүлэг орж ирсэн нь харагдах бөгөөд мөн өдрийн 18 цаг 02 минутад 52-10 тоот гэсэн утгаар 5084012105 тоот данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн, 18 цаг 09 минутад АТМ бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөг зарлага гүйлгээ, 18 цаг 10 минутад АТМ бэлэн мөнгөний машинаас 710.000 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдэж дансанд 7000 төгрөг үлдэн зарцуулагдсан байна. 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 58 минутад 5016198917 тоот данснаас Отгонсүрэн гэсэн утгаар 600.000 төгрөг шилжүүлэн орлого орсон байна. Түүнээс хойш 13 цаг 59 минутад bi гэсэн утгаар 5022945649 тоот данс руу шилжүүлэн зарлага гүйлгээ хийсэн байна. Цааш үзлэгийг явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй....” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 71/, 

Дансны гүйлгээний хуулганд: “... Үзлэг явуулж буй баримт нь Б.Халиуны 5022945849 тоот Хаан банкны дансны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн орсон, гарсан гүйлгээний хуулга байна. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 26 минутад 5029812823 тоот данснаас Отгонсүрэн гэсэн утгаар 1.400.000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 59 минутад TRF ATM бэлэн мөнгөний машинаас 1.300.000 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдсэн байна. Түүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 58 минутад Отгонсүрэн нь 5016198917 тоот данснаас Отгонсүрэн гэсэн утгаар 600.000 төгрөгийг Мөнх-Амар гэх хүний данс руу шилжүүлэн уг мөнгийг 13 цаг 59 минутад bi гэсэн утгаар 5022945849 тоот данс руу шилжүүлэн зарлага гүйлгээ хийсэнтэй тохирч байна. Уг шилжүүлсэн гүйлгээнээс хойш АТМ бэлэн мөнгөний машинаас 100.000 төгрөгийн зарлага гүйлгээ, мөн өдрийн 14 цаг 48 минутад 500.000 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдсэн байна. Цааш үзлэгийг явуулахад хэрэг ач холбогдолтой зүйлс байхгүй тул...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 81/,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж Ө.Бүжинтуул, Г.Ганбат нараас хандаж гаргасан өргөдөл /7хх 7-8, 9/,

Ц.Отгонсүрэнгийн нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /6хх 13/,

Г.Ганбатын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /6хх 16/

Ө.Бүжинтуулын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /6хх 17/

Хохирогч Д.Оюунгэрэлийн нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга /1хх 137/

Б.Агийн нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны /1хх 159-160/,

3. Шүүгдэгч Р.А нь ганцаараа 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Дашсүрэнд гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэхэд мөнгө хэрэгтэй байна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах Наран хорооллын 9-35 тоот байрыг Б.Пүрэв-Очирт 20.000.000 төгрөгөөр барьцаанд тавиулж уг мөнгийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Т“...2016 оны 3 дугаар сард өөрийн төрсөн эх Дашсүрэнг АНУ визинд оруулах гээд байрныхаа ордерийг аваад гэж хэлсэн. Тэгсэн манай ээж нилээд хугацаанд мартчихсан байна. Хайгаад олдохгүй байна гээд авчирч өгөхгүй байгаад байсан. Элчинд орохоос 7 хоногийн өмнө хүнд байрныхаа ордерийг өгөөд барьцаанд тавьчихсан юм... надад шагналд 4.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн учраас би байрныхаа ордерийг тавьчихсан юм. АНУ явахад мөнгө хэрэг болно гэж бодсон юм... мөн л тэтгэврийн зээлээ 2.000.000 төгрөг болгоод Р.Ат өгчихсөн... Р.Атэй ярихад ямар сүртэй юм бэ, тэр байрны ордерыг чинь өгчихнө, тэр муу байрыг чинь 20.000.000 төгрөгт хүн тоож авлаа юу гэж доромжилсон. Тэгэхээр нь би Пүрэв-Очир гэх хүнтэй уулзсан чинь тийм наад хүн чинь дүү гээд нэг хүн бас танихгүй хоёр эрэгтэй хүн дагуулчихсан ирээд байраа 40.000.000 төгрөгийн барьцаанд тавина гэж хэлэхээр нь 40.000.000 төгрөгт хүрэхгүй гээд 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр Р.А гэх эмэгтэйг манай үеэл дүү гэж танилцуулсан шүү дээ гэж хэлсэн. Энэ талаар ээжээс тодруулахад Р.А нь өөрөө тухайн Пүрэв-Очир гэх хүнийг олж байрыг нь тавиулсан. Мөн дээр нь Пүрэв-Очир гэх хүнийг олж өгсөн хүнд 1.000.000 төгрөг өгсөн... хамгийн гол ээжийн маань хэлээд байгаа зүйлийг бол нэг сарын хугацаатайгаар зээлж авч барьцаанд тавьчихаад буцаад өгөхдөө 4.000.000 төгрөг нэмж өгөөд байрыг чинь чөлөөлж өгнө гэж хэлээд барьцаанд тавиулчихсан байгаа юм... байрыг нь барьцаалаад 20.000.000 төгрөгийн зээл авахуулчихаад АНУ-аас хөрөнгө оруулалт орж ирэхээр нь эмнэлэг бариулна, асрамжийн газар бариулах гэж байгаа гэж хэлж ярьсан байгаа юм. Тэгээд дараа нь 2.000.000 төгрөгийг нь авахдаа болохоор хөрөнгө оруулалт орж ирэх гээд байна, татвар төлөх гэсэн чинь жоохон мөнгө дутаад байна, явуулах хэрэгтэй байна гэж хэлээд 2.000.000 төгрөгийг нь авчихсан гэж хэлсэн. Анхнаасаа хууран мэхэлж мөнгө төгрөгийг нь гаргуулж авчхаад залилан мэхлэх санаа зорилготой байсан байгаа юм... Манай төрсөн эгч Д.Эрдэнэцэцэг АНУ-д ажиллаж амардаг бөгөөд манай эх П.Дашсүрэн нь 2 жилийн өмнөөс эхлэн том охин Д.Эрдэнэцэцэг рүү явахаар хөөцөлдөж байсан юм. 2016 оны 4 дүгээр сард ээж П.Дашсүрэнг 1 жилийн хугацаатайгаар амьдрахаар виз нь гарсан учир 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр П.Дашпүрэв нь ажиллаж амьдрахаар АНУ-руу явсан... байр худалдаж аваад байрныхаа ордерийг авалгүй 4 жил болсон. Тэгээд Р.А манай ээжийг хүчилсээр байгаад ордерийг нь яаралтайгаар гаргуулаад барьцаалуулсан. Байрны ордер байхгүй үед манай эхийн нэр дээр авч болох юм гэдгийг Р.А, С.Т гэх хүнээс мэдсэн юм шиг байна лээ. Манай ээжид байрны ордерийг гаргуулаад барьцаанд тавиад мөнгө зээлээч Р.А бид хоёр гаднаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа гэж С.Түмэндэлгнэр анх манай ээжид санал тавьсан байсан. ...” /4хх 164-165, 5хх 6/,

            хохирогч П.Дашсүрэнгийн “...Би 2015 онд С.Тээр дамжуулж Р.Атэй танилцаж байсан юм. С.Т Р.А бид хоёрт АНУ-аас асрамжийн газар, эмнэлэг байгуулахад тусламжийн хөрөнгө орж ирэх гэж байгаа. Та бид хоёрт туслаад байраа барьцаанд тавьчих, уг мөнгө орж ирэхэд хүүний мөнгө хэрэг болдог юм байна. Та байрныхаа ордерийг бид хоёрт өгчих гэхэд нь би зөвшөөрөөгүй. Дараа нь Р.А хүрч ирээд надад бичиг баримт үзүүлээд эмнэлэг, асрамжийн газар барихад бид хоёрт мөнгө хэрэг болоод байна. Та байраа барьцаанд тавьчих гэж хэлсэн. Би байр миний нэр дээр биш миний хүүгийн нэр дээр байдаг. Байрны ордероо аваагүй байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл та байрныхаа гэрээг аваад өөрийнхөө нэр дээр болгочихооч гэхээр нь би тэр хоёрт үнэмшээд ордероо яаралтайгаар гаргуулаад өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн... Р.А над руу залгаад би таньдаг хүнээрээ зуучлуулж байна. Урт цагаан дээр хүрээд ир гэхээр нь очтол Р.А 2 настай эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Маргааш нь дахин нөгөө газраа уулзахаар болоод очтол Р.А нэг настай хүнтэй хамт байсан. Намайг дагуулаад 2 давхарт гарч Пүрэв-Очир гэх хүнийг хүлээж байгаад уулзуулсан. Хүлээж байх зуур Р.А та намайг үеэл дүүгээ гэж хэлээрэй гэж хэлсэн. Ингээд Пүрэв-Очиртой уулзахад миний байрны ордерийг 20.000.000 төгрөгөөр бодож бэлнээр тоолж өгсөн. Р.А анх надад 1 сарын хугацаатай зээлье гэж хэлчхээд Пүрэв-Очирт 6 сарын хугацаатай мөнгө зээлье гэж хэлсэн... Р.А надаас өмнө нь авсан өр болох 650.000 төгрөгийг тоолж өгөөд үлдэгдлийг нь өөрөө бүгдийг нь аваад явсан. Үүнээс хойш Р.А над руу залгаад гадаадаас мөнгө орж ирэх болсон чинь хүүний 1000 доллар хэрэг болчихлоо гэж гуйгаад байхаар нь би тэтгэвэрийн зээлээ 1 жилээр зээлж 3.000.000 төгрөг авч 2.000.000 төгрөгийг нь Р.Ат өгсөн... Миний байрны ордерийг 20.000.000 төгрөгийн барьцаанд өгөөд нэг сарын дотор 20 хувийн хүү 4.000.000 төгрөгийг, ордертой чинь хамт эргүүлж өгнө гэж хэлээд авсан. Би тэтгэврийн зээлний 2.000.000 төгрөгөө бүрэн буцааж авсан... Би удахгүй АНУ- руу удаан хугацаагаар явах тул миний охин Д.Туяаг өөрийн өмнөөс итгэмжлэх хийлгүүлж хохирогчоор байлгамаар байна. Би маш их гомдолтой байна. Байрны ордероо эргүүлж авмаар байна. ...” /5хх 45-46/,

Шүүгдэгч Р.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би Дашсүрэн эгчийг 2015 оны 2 сард найз нөхдийн шугамаар дамжуулан танилцаж байсан юм. Танилцсан цагаасаа хойш бид хоёр тааралдахаараа уулзаж хааяа хоолонд орж амьдрал ахуйгаа ярилцдаг байсан юм. Би өөрөө Орос, Урмен хэлтэй болохоор 2005 оноос эхэлж гадаадын иргэдийг Монголд ирэхэд нь байр хөлсөлж байрлуулаад орчуулагч хэлмэрчийн үүргийг нь тодорхой компани нэр хаяг байхгүй хувийн журам гүйцэтгэж хэдэн төгрөг олдог байсан юм. Ингээд НҮБ-ын байгууллагын эмч Дэвид Марк, Жорж Эванс гэх хүмүүстэй Оросод байдаг танилаараа дамжуулаад 2015 он сараас эхэлж интернэт Skype, е-майлээр дамжуулан холбогдож Монголд хувийн эмнэлэг барьж байгуулан, хамтарч ажиллах санал тэр хүмүүсээс ирсэний дагуу хамтарч ажиллаж болох гэж байна гэж бодсон. Ингээд би НҮБ-ын байгууллагын эмч Дэмид Марк, Жорж Эванс гэх хүмүүстэй албан ёсны хамтарч ажиллах гэрээ байгуулаагүй ч Монголд эмнэлэг байгуулах санал дээрээ тохирсон юм. Ингээд НҮБ-ын байгууллагын эмч Дэмид Марк, Жорж Эванс гэх хүмүүс нь намайг эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Яг хэдэн төгрөгийн хэдэн ямар тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгааг би мэдэхгүй байна. Ингээд намайг НҮБ-ын байгууллагын эмч Дэмид Марк, Жорж Эванс гэх хүмүүс 10.000 ам доллар шилжүүл гэхээр нь надад тухайн үед мөнгө байхгүй байсан учраас Р.Дашсүрэн эгчид би Африк улс руу хүнд эмнэлгийн тоног төхөөрөмж захиж оруулж ирэх гэсэн чинь мөнгө байдаггүй. Та надад туслаач гэсэн чинь Дашсүрэн эгч манай найз Тээс ямар учраас мөнгө хэрэг болоод байгаа талаар өөрөө асуусан байсан. Дашсүрэн эгч миний чамд тусалж юм бол миний эзэмшилд байдаг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ургах наран хорооллын 2 өрөө байрыг барьцаанд тавьж чамд мөнгө гаргаж өгч болох юм. Гэхдээ байрны ордерын гэрчилгээ нь гараагүй байгаа. Чи барьцаанд тавих газраа өөрөө олох юм бол би чамд гэрчилгээг нь гаргуулаад өгье гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа Дашсүрэн эгч над дээр ирэхдээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ургах Наран хорооллын 2 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулчихсан ирээд чи энийг аваад ажлаа амжуул гээд надад хуулбар хувиа эхэлж өгсөн. Ингээд би үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл өгөх хүн хайж явж байгаад Бадамдорж ах таарахаар нь болсон хэргийн талаар хэлчхээд явсан юм. Тэгсэн чинь хэд хоногийн дараа Бадамдорж ах үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл өгдөг хүн байна гэхээр нь Урт цагааны 3 дугаар корпус шиг санаж байна Б.Пүрэв-очир гэх залуутай очиж уулзахад Б.Пүрэв-очир манайх зээл гаргадаг. Сарын 5 хувийн хүүтэй гэхээр нь би Дашсүрэн эгчийг утсаар нь дуудаад хүрээч ирээч гэж хэлсэн чинь удалгүй Дашсүрэн эгч байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь аваад ирсэн. Ингээд би Б.Пүрэв-очирт зээлийн гэрээг байгуулахдаа Дашсүрэн эгчийн нэр дээр биш би өөрийнхөө нэр дээр байгуулж болох уу гэхэд Б.Пүрэв-очир таны нэр дээр зээлийн гэрээ байгуулах боломжгүй, учир нь үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь Дашсүрэн гэх хүнийх учир заавал Дашсүрэнгийн нэр дээр зээлийн байгуулах ёстой гэж хэлсэн. Тэгсэн чинь Дашсүрэн эгч зөвшөөрөөд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Б.Пүрэв-очирын ажлын байран дээр Б.Пүрэв-очир нь Дашсүрэн эгчтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ургах наран хорооллын 2 өрөө байрыг барьцаалан 20.000.000 төгрөг зээлэх зээлийн гэрээ болон, барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Ингээд уг үл хөдлөх барьцаалан авсан 20.000.000 төгрөгийг Дашсүрэн эгч Б.Пүрэв-очироос бэлнээр хүлээж аваад надад 2015 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр бэлнээр хүлээлгэж өгсөн юм. Тухайн өдөр зээлийн гэрээ байгуулах гэсэн боловч орой болсон байсан болохоор хийж чадаагүй бас Дашсүрэн эгч хүүхэд харах хүн байхгүй байна гээд яараад байхаар нь болиод 2 хоногийн дараа Занабазарын музейн хажууд талын нотариатын газар Дашсүрэн эгч бид хоёр Зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27- ний өдөр хүртэлх 6 сарын хугацаатай, 1 сарын 20 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч гэрээ байгуулан өгсөн. Уг мөнгийг би аваад 2015 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Ард кино театрын Хаан банкинд Western Unionoop Нигер улс руу Akpoyo Mare Hamson Boley гэх хүн рүү 2000 ам доллар, шимтгэлтэйгээ нийлээд 201.1 ам.доллар шилжүүлсэн, Африкийн Гана улс руу Dawid Kingsley рүү 5000 ам.доллар, шимтгэлтэйгээ 502.11 ам.долларыг тус тус шилжүүлсэн. Ингээд Монгол мөнгөөр бодох юм бод 14.600.000 төгрөгийг энэ хүн рүү шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5.600.000 төгрөгийг өөр дээрээ хадгалж байгаад 2015 оны 12 дугаар сарын 16-ний өдөр дахин Нигер улс руу Akpoyo Mare Hamson Boiey гэх хүн рүү 201,1 ам долларыг шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл 1.200.000 төгрөгөөс 650.000 төгрөгийг Дашсүрэн эгч гэрчилгээ гаргуулах, бас өөрийн хэрэгцээндээ ашиглана гэж хэлээд авсан ба үлдэгдэл мөнгө дээр нь бага зэргийн мөнгө нэмээд найз Дашдоржид өгсөн. Учир нь Дашдорж бид хоёр өглөг, авлагын асуудалтай болохоор өгсөн юм. ...” /4хх 175-176/,

            иргэний нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын “... би хувиараа сарын 5 хувийн хүүтэй зээл олгодог юм. Р.А, П.Дашсүрэн нар ирээд зээль авья гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолллын 9 дүгээр байрны 35 тоотод байрлах байрыг барьцаа гэж хэлсэн. Тухайн байрыг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 20.000.000 төгрөг авсан. ...” /5хх 166/ гэх мэдүүлгүүд,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000454041 дүгээр гэрчилгээ /4хх 156/,

Б.Пүрэв-Очир, П.Дашсүрэн нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” /4хх 157, 158/,

Р.А, П.Дашсүрэн нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ” /4хх 159/,

Д.Баярсайхан, П.Дашсүрэн нарын хооронд байгуулсан “Бэлэглэлийн гэрээ” /5хх 10/,

Мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох тухай Прокурорын тогтоол /5хх 157, 158/,

4. Шүүгдэгч В.Б нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдар Б.А, Р.А, С.Т нарт хохирогч Д.Ахадгаламж буюу өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилсний улмаас их хэмжээний хохирол учруулсан болох нь:

            гэрч Б.Нацагбадамын “... Хадгаламж эзэмшигч нь өөрөө ирээд зээл олгох эсхүл хамтран эзэмшигчид зээл олгох боломжтой, итгэмжлэлээр зээл олгох боломжтой гэсэн гурван төрлөөр эзэмшигч нь мөнгө авах эрхтэй байдаг. Би итгэмжлэлийг шалгаад гарын үсгийг тулгаж үзээд, иргэний үнэмлэх, итгэмжлэлийг эх хувиар нь хураан авч, хадгаламжийн дэвтрийг авч үлдээд 60.000.000 төгрөг шилжүүлэх гүйлгээг теллер хийсэн Зээлийн гэрээг 3 хувь үйлдэж дараа нь хянуулаад баталгаажуулж гарын үсэг зуруулж, 1 хувийг теллерт, 1 хувийг банкинд, 1 хувийг үйлчлүүлэгч өөрөө авсан. Манайхаас тавьж байгаа нөхцлийг хангаж байгаа тохиолдолд бид нар зээл олгох боломжтой гэж үздэг. Би иргэн Б.Агийн иргэний үнэмлэх болон итгэмжлэлийн хугацааг шалгахад ямар нэгэн асуудал байхгүй байсан. Итгэмжлэлийн ар хэсэгт Б.А, Д.Ариунцэцэг нарын иргэний үнэмлэхийг хуулбарласан байсан. Мөн нотариат гэрчилсэн байсан учир би анзаараагүй юм. ...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.А гэх хүн хадгаламж барьцаалсан зээл авах гэсэн юм гэж хэлээд холбогдох материалаа надад үзүүлсэн... баримт материалууд дотор ...хадгаламжийн дэвтэр эх хувиараа, Д.Ариунцэцэг нь өөрийн хадгаламжийг барьцаалан зээл авахыг хүлээн зөвшөөрсөн итгэмжлэл хийлгэсэн эрх бүхий итгэмжлэлийн нэг хувь нотариатын баталгаатай баримт, Б.А нь өөрийн бичиг баримттайгаа өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байсан тул материалыг нь шалгаж үзээд Б.Ад 60.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд жилийн 21.1 хувийн хүүгээр тооцон зээл олгосон. ...” /1хх 76-77, 2хх  159-160/,

гэрч Г.Энх-Амьдралын “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ариунцэцэгийн хадгаламжийн дансан дахь мөнгийг барьцаалан зээл авах талаарх хүсэлтийг Ариунцэцэгийн хүсэлтээр олгогдсон итгэмжлэлийг Ад өгснийг үндэслэн хадгаламж барьцаалсан зээлийг судлах ахлах теллер Б.Нацагбадам 60.000.000 төгрөгийг олгосон байдаг. Тухайн үед би Баянзүрх дүүргийн зүүн дөрвөн зам хариуцсан тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу данс эзэмшигчийн хууль тогтоомжийн дагуу гарга өгсөн итгэмжлэл болон зээл олгох хугацаа хадгаламжийн дуусах хугацаа зэргийг шалган нягталж зээлийг Ариунцэцэгийн эгч Ад олгосон. Монгол Улсын хууль тогтоомж болон Хаан банкны зээлийн бодлого, хадгаламж барьцаалсан зээлийн журам зэргийг үндэслэн зээл олгодог. Хадгаламж барьцаалсан зээлийн журмын 9-д хугацаатай хадгаламжийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэлээр зээл авах тохиолдолд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, зээлийн өргөдөл, өргөдлийн хураамж төлсөн гүйлгээний баримтын хувь, зээлийн болон барьцааны гэрээ, зээл олголтын гүйлгээний баримтын хувь, гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд шимтгэл төлөх зэргийг тусгасан байдаг бөгөөд дээрх шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж зээлийг олгосон. Тухайн үед хадгаламж барьцаалсан зээл авах эрх олгосон талаарх нотариатаар баталгаажуулсан хууль ёсны итгэмжлэлийг А нь Хаан банкинд гаргаж өгсөн тул тэр итгэмжлэлийг үндэслэн зээл олгосон. Тийм болохоор нотариатаар баталгаажуулсан баримт материалын үнэн бодит эсэхэд л хяналт тавих эрхтэй болохоос бус хийсэн үйлдэлд нь хяналт тавих эрхгүй учраас нотариатч нэгэнт баталгаажуулж өгсөн баримт материалын хүрээнд зээл судлагдан олгогдсон. ...” /1хх 247-248/,

Иргэний нэхэмжлэгч Д.А“...Хаан банкны аудитын газраас над руу утсаар яриад хадгаламж барьцаалан зээл авахыг зөвшөөрсөн нотариатын баримт бичгийг үндэслэн Б.А гэж хүн зээл авсан байна. ...” /3хх 245-246/,

Шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн: “...Удалгүй 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн нотариатч В.Б гэх хүн дээр намайг дагуулж очоод намайг гадна үлдээгээд өөрсдөө орцгоосон юм. 10-20 минутын дараа намайг дуудаад уг нотариатчийн өрөөнд ороход В.Б надад танай дүү Ариунцэцэгийн хийж өгсөн итгэмжлэл дээр ямар нэгэн захиран зарцуулах эрх байхгүй байна. Тиймээс уг итгэмжлэлийг би өөрөө утгыг нь сольж өгч болно. Харин та надад 2.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн юм. Би зөвшөөрч Т эгч өөрөөсөө 2.000.000 төгрөг гаргаж өгөөд итгэмжлэлийн утгыг солиулан В.Б нь өөрөө нотариатын тэмдгээрээ гэрчилсэн юм. Ингээд бүх бичиг баримтаа бүрдүүлж аваад Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк нь дээр очиж дүү Ариунцэцэгийн хадгаламжийн дэвтрийг нь В.Бгийн хийж өгсөн хуурамч итгэмжлэл болон өөрийнхөн гэрчилсэн тэмдэгтэй итгэмжийг үзүүлэн Хаан банканд хадгаламжийн дэвтрийг барьцаанд тавьж 60.000.000 төгрөгийг бэлнээр тоолж авсан. ...” /2хх 69-70/,

...Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг хүрээд ир гээд дуудаад байхаар нь би Т эгчийн дуудсан газар нь ирж уулзахад Б гэж нотариатч дээр дагуулж оруулж уулзуулаад энэ хүн хадгаламжийн дэвтрийн баталгааг хийж өгөх гэж байгаа юм гэж хэлэхэд би учиртай байдлаа Б нотариатчид хэлж ярьж танилцуулахад Б нь нотариатаар хадгаламжийн дэвтэрт байгаа мөнгийг захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийж өгөх боломжгүй гэж хэлээд цааргалаад байхаар нь би манай дахин Америк улсад явж суралцах гэж байгаа юм. Энэ хүүхдийн цаашдын амьдрал хувь заяаг нь бодоод хийгээд өгөөч гэж Тийн хэлж зааж өгсөн үгийг хэлж гуйж шалсаар байгаад Б нотариатчаар дүү Ариунцэцэгийн Хаан банкинд хадгалагдаж байгаа хадгаламжийн мөнгийг барьцаалах эрх бүхий итгэмжлэл хийлгэн авсан. Тэгээд Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн орчимд үйл ажиллагаа явуулж байсан нотариатч Бгийн ажил дээрээс гараад хамгийн ойрхон нь Баянзүрх дүүргийн 13 хорооллын Зүүн дөрвөн замын тооцооны төвд очиж материалаа өгөөд дүү Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалан 60.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. ...” /2хх 74-75/,

шүүгдэгч С.Тийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед Аг дүү Ариунцэцэгийн Хаан банкинд хадгалуулсан мөнгө байгаа. Тэрийг таны яриад байгаа тэр А гэж хүний оруулж ирэх гэж байгаа санхүүжилтийн мөнгөнд оруулаад өсгөөд авчихвал болох юм байна гэж хэлэхээр нь хамтран Б гэж нотариатч дээр очиж Ад Солонгос улсаас банкны дансны хуулга авахаар итгэмжлэл хийх зөвшөөрөл өгч явуулсан байсныг нь банкны барьцаа гаргуулах гэж өөрчлүүлж Хаан банкин дээр авч очоод 60.000.000 төгрөгийн зээлийг Агийн нэр дээр аваад би 13.600.000 төгрөгийг нь аваад, А 10.000.000 төгрөгийг нь аваад, нотариатч Бд 2.000.000 төгрөг өгөөд, Сурмаажавт 1.000.000 төгрөг өгөөд үлдсэн 33.400.000 төгрөгийг нь Ат өгсөн юм. ...” /2хх 28/,

...2016 оны 12 сарын 30-ны өдөр л Сурмаажавыг дагаж, очиж Агийн хамтаар уулзаад А манай хүүхэд АНУ-д сургуульд явж сурах гэсэн чинь виз гаргахад заавал бэлэн мөнгөний баталгаа шаардлагатай байна. Манай төрсөн дүү Солонгос улсад ажилладаг юм. Надад банкинд хадгалагдаж байгаа хадгаламжийн мөнгөнийхөө хуулгыг авах итгэмжлэл Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулан хийлгэж өгсөн юм. Энэ итгэмжлэлийг барьцаалбар хийлгэх гэсэн эрхтэй итгэмжлэл болгож хийж өгөөч гэж хэлээд гуйхад Б нь зөвшөөрөхгүй байсан. Тэгээд А миний хүүхдийн сурч хөдөлмөрлөх цаашдын амьдрал ирээдүй нь энэ зүйлээс л шалтгаалж байна туслаач гэж хэлээд уйлж унжиж гуйсаар байгаад Б нотариатчийг зөвшөөрүүлсэн юм. Тэгээд тэндээс А бид хоёр яваад хамгийн ойрхон байсан Хаан банкны салбар тооцооны төв болох 13-н Хаан банкинд очиж материалаа гаргаж өгөөд хадгаламж барьцаалсан зээл 60.000.000 төгрөг авсан. Энэ талаар өмнө нь энэ талаар ямар нэгэн хүнээс асууж сураглаж мэдсэн зүйл байхгүй. Итгэмжлэл хийлгэсэн байхыг банк шаардах байх гэж бодоод л А бид хоёр нотариатын хүнээр итгэмжлэл хийлгэмээр байна гэж А рүү утсаар яриад л Б гэж хүн дээр очиж итгэмжлэл хийлгэсэн юм. ...” /2хх 32-33/,

Шүүгдэгч Р.Аийн яллагдагчаар өгсөн: “...Намайг таньдаг нотариатын хүн байвал уулзуулаад өгөөч гээд Т яриад байхаар нь би эртний танил Сурмаажавтаа хэлээд байх уу гэж нотариатын хүнтэй уулзуулж өгсөн байсан. ...” /2хх 42-43/,

Шүүгдэгч В.Бгийн яллагдагчаар өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сурмаажав, А, Т гэсэн гурван хүн ирж надтай уулзаад Агийн төрсөн дүү Ариунцэцэгийн Хаан банкинд хадгалагдаж байгаа хадгаламжийн дэвтрийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл хийлгэх хүсэлт гаргасан. Тэгээд тэр хүсэлтийн дагуу нь материалтай нь танилцахад Ариунцэцэгээс БНСУ-с Ад Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулан өөрийн Хаан банкны хадгаламжийн дэвтрийн лавлагаа авах мөнгө авах бүрэн эрх олгосон итгэмжлэлийн эх хувь, Ариунцэцэгийн иргэний үнэмлэх, Хадгаламжийн дэвтрийг эх хувиар нь авчирсан. Би тэр материалыг нь хараад Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл хийж өгсөн байхад одоо надаар дахин итгэмжлэл хийлгэх ямар шаардлагатай юм бэ гэж асуухад барьцаанд тавих эрхтэй гэсэн итгэмжлэл хийлгэх хэрэгтэй байгаа юмаа гэж хэлэхээр нь би цаад дэвтрийн жинхэнэ эзэнтэй нь холбогдож асуух шаардлагатай гэж хэлэхэд А нь манай дүү оройноос нааш ажил нь тардаггүй юм. Цаад ажил хийлгэж байгаа Солонгос эзэн нь их ууртай ажлын цагаар чөлөө зөвшөөрөл өгч явуулдаггүй учир холбоо барих боломжгүй олчхоод байна. Та тус болооч манай хүүхэд Америк улс руу сургуульд сурах визний асуудал нь худлаа болох гээд байна. Энэ хадгаламжийн дэвтрээс мөнгө авч өөр дансанд байршуулчхаад визинд орсны дараа буцаагаад хийчих юм байгаа юмаа гэж хэлээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би цааргалаад татгалзсан хариу өгөхөд А нь бүр уйлж унжаад гуйгаад болохгүй болохоор нь цаад хадгаламжийн дэвтрийн жинхэнэ эзэн нь өөрөө Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулаад итгэмжлэл хийж өгсөн байна. Мөн хадгаламжийн дэвтрээ өгч явуулсан байна. Төрсөн эгч дүүс юм байна гэж бодоод итгэсний үндсэн дээр итгэмжлэл хийж өгсөн. Би ямар нэгэн шан харамж аваагүй. Харин Т нь танд мөнгө хэрэгтэй бол зээлж аваад хэрэглэж байгаад буцаагаад өгчихнө биз гэж хэлээд надад 2.000.000 төгрөг өгч Агийн нэрээр гэрээ байгуулсан. Ариунцэцэг нь БНСУ-д ажиллаж амьдардаг хүн юм байна билээ. Тэгээд БНСУ-ын элчин сайдын яамаар дамжуулан өөрийн итгэмжлэлийг хийлгэн эгч Адаа Хаан банкны хадгаламжийн мөнгөний хуулгыг авах, мөнгө авах гэсэн эрх өгсөн байхаар нь би тэр итгэмжлэлийг нь үндэслэн барьцаалбар хийх гэсэн итгэмжлэл л хийж өгсөн юм. Тухайн үед Ариунцэцэгтэй холбогдон өөрийн нь санал хүсэлтийг авах шаардлагатай гэсэн боловч холбоо барих ямар нэгэн боломжгүй байгаа гэсэн. Мөн Агийн хүүхэд нь Америк улсад суралцах визинд орох болчхоод яаралтай хэрэг болоод байгаа юм гэхээр нь л итгэмжлэл хийж өгсөн...” /2хх 85-86/ гэх мэдүүлгүүд,

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Бүртгэлийн 663 дугаартай итгэмжлэл 1хх  22, 69/,

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.А, В.Б нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ” /1хх 23/,

2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Алтангадас трейд ХХК болон В.Б нарын хоорондын байгуулсан “Зээлийн гэрээ” /1хх 68/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Аг үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “хуурч ... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн, шүүгдэгч Р.Аийг үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “хуурч ... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн, шүүгдэгч С.Тийг бүлэглэн “хуурч ... баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн, шүүгдэгч В.Бг  “өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч Р.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч В.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Р.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн ерөнхийт ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотариатын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг “...Хаан банканд холбогдуулан Д.Аиргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан шийтгэх тогтоолын 8 дахь заалтын иргэний нэхэмжлэгч Д.Ариуцэцэгт холбогдох зарим хэсэг буюу “...иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт 11.000.000 төгрөг ... иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт 33.400.000 төгрөг, шүүгдэгч С.Тээс 15.600.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт...” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч С.Т “...Би өөрийн төлөх ёстой 10.600.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Хийсэн энэ гэмт хэрэг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн. Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 жил болж, хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 7 сар өнгөрч байна.Иймд миний өндөр настай болон олон архаг хууч өвчтэйн улмаас бие махбодийн доройтолд орсныг харгалзан үзэж хорих ялаас чөлөөлж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Ж.Энхтуяа “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр С.Тийг ялаас чөлөөлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Даваасүрэн “...Б.Аг батлан даалтад гаргах эсхүл цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ю.Батболд, Р.Буянт нар “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Р.А “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүхээс үл тоож ял оногдуулсанд гомдолтой байгаа тул дээрх хугацааг хянан үзэж уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Р.Аийн өмгөөлөгч Б.Байгалмаа “...Р.Ат холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ “...В.Б нь гэм буруугийн тал дээр огт маргадаггүй,  Миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хаан банк болон иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэг нар нь хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж /3хх 229/, Д.Аэзэмшлийн Хаан банкин дахь хадгаламжийн 5077129076 тоот дансыг захиран зарцуулах эрхтэй буюу барьцаанд тавих эрхтэй мэтээр хуурч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулан Д.Ахадгаламжийг барьцаалан 60.000.000 төгрөгийг зээлж авч, Хаан банкинд 60.000.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Хаан банкны  2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 29/8474 дугаар тоотод 20162512456 дугаартай хэрэгт Хаан банкыг төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хууль, эрх зүйн газрын хуулийн зөвлөх ажилтай Сүрэнжавын Гантогтохыг томилж /3хх 233/ 2018 оны 8 дугаар сарынн 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Хаан банкыг хохирогчоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтохоос мэдүүлэг авсан байна. /3хх 235-237/,

Харин Д.Ариунцэцэг нь тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байна. /3хх 244/,

Ийм байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Агаас 11.000.000, шүүгдэгч Р.Аээс 33.400.000, шүүгдэгч С.Тээс 15.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хаан банкинд биш иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгээс хохирлыг гаргуулахаар заасан нь байгааг зөвтгөн хохирлыг хохирогч Хаан банкны зүүн 4 зам дах тооцооны  5753 гэсэн салбарын дугаар бүхий төвд олгохоор заах нь зүйтэй. Мөн энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгч Д.Агомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

Мөн хэргээс үзэхэд  2017 оны 7 дугаар сарын 31-ны өдөр прокурор тогтоол үйлдэж, С.Т, Р.А, Б.А, В.Б нарыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ /2хх 30, 46, 72, 83/.

Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж, уг өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэснийг яллагдагчаар татах хүртэл тоолно гэж өөрчилсөн.

 Прокуророос Б.А, Р.А, С.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, мөн шүүгдэгч В.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татсан  тул “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Иймд иргэний нэхэмжлэгч Д.Агаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, Ю.Батболд, Р.Буянт, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А, Р.А, С.Т нар нь анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцсэн  2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс  давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцсэн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

8 дахь заалтын “...шүүгдэгч Б.Агаас иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт 11.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Аээс 33.400.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт, шүүгдэгч С.Тээс 15.600.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунцэцэгт тус тус олгосугай. ...” гэснийг, “...шүүгдэгч Б.Агаас 11.000.000 төгрөгийг хохирогч Хаан банкны 5753 код бүхий салбарт, шүүгдэгч Р.Аээс 33.400.000 төгрөгийг хохирогч Хаан банкны 5753 код бүхий салбарт, шүүгдэгч С.Тээс 15.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хаан банкны 5753 код бүхий салбарт  гаргуулан тус тус олгосугай. ...”гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, түүнчлэн өмгөөлөгч Ю.Батболд, Р.Буянт нарын хамтран гаргасан, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Р.А, С.Т нар нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

           

                               ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                    ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ