| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/03506/И |
| Дугаар | 183/ШШ2024/00224 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2024/00224
| 2024 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2024/00224 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай үндсэн,
Үнэлгээг 120 000 000 төгрөг болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,
хариуцагчийн төлөөлөгч*******,
гуравдагч этгээдийн төлөөлөгч*******,*******,
нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************хариуцагч ***************т холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Үнэлгээг 120 000 000 төгрөг болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан байна.
1.а Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн******* дугаартай шийдвэрээр*******,*******, Б.******* нараас 18110 463 төгрөг гаргуулж******* ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд*******,*******, Б.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,,,,, хаягт байрлалтай,м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээний ХХК-иар үнэлгээ хийлгэхэд*******,*******, Б.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,,,,, тоотод хаягт байрлалтай,м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 731 31384 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ************ дугаар мэдэгдлээс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хурааснаас хойш 1 сарын дотор төлбөр төлөгчийн саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын үнийн саналыг авч хооронд нь тохиролцуулах ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох*******д үнийн санал авах талаар мэдэгдээгүй, мөн үнийн санал аваагүй байх бөгөөд холбогдох хуулиудыг зөрчин түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн байна. Мөн тухайн үнэлгээний тайлантай танилцаж үзэхэд хотын А зэрэглэлийн байршилтай, шинэ супер засвар хийлгэсэн орон сууцны зах зээлийн үнэлгээг зохиомлоор багасгаж тооцсон, мөн үнэлгээ хийхдээ миний орон сууцнаас талбайн хэмжээ илт багатай орон сууцтай харьцуулж 1 м.кв талбайн дундаж үнэлгээг багасгаж тооцсоноор орон сууцыг зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн байна. Мөн шинжээч томилсон тогтоолоос харахад шинжээчээрг томилсон байхад тухайн үнэлгээг гаргаж ирүүлсэн нь хууль зөрчсөн байна. нь тухайн компанид ажилладаг эсэх нь ч тодорхойгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас*******,*******, Б.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,,,,, хаягт байрлалтай,м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 731 31384 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн******* дүгээр шийдвэрээр*******ээс 18110 463 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, байр байрлах.м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн **************** дугаартай, байр байрлах.м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *************** дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн **************** дугаар тогтоолоор хураан талуудаас иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн **************** дугаар албан бичгээр үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ******** дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг-иар тогтоолгоход 1 731 31384 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ************ дугаар албан бичгээр талуудад танилцуулан үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдаж, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар тогтоолоор 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахыг талуудад 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ***********, ***********дугаар албан бичгээр мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ************* дугаар захирамжаар уг хэргийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр/-т холбогдуулан **************** дүгээрт дараах шийдвэрийг гаргасан. Үүнд: нэгдүгээрт,*******ээс 187 942 600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 167 863 төгрөг, нийт 18110 463 төгрөгийг гаргуулан тус ББСБ-д олгуулах, хоёрдугаарт,******* төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний болон*******, Б.******* нарын өмчлөлийн, хаягт байрлах м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэл хангах. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны дүгээр сарын 09-ний өдөр*****************дугаарт магадлал гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг хэлэлцэхээс татгалзсан, Монгол улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны ***************** дугаарт тогтоол гарсан. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ******************** дугаарт шүүгчийн захирамж, ************** дугаарт шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан. Албадан гүйцэтгэх ажиллагааг хийлгүүлэхээр тус ББСБ нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр НШШГГ-тай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ байгуулсан.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг 1 582 980 000 төгрөгөөр өгсөн. Уг үнэлгээг тус ББСБ нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилоход үл хөдлөх хөрөнгийг 1 731 31384 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хүчингүй болгуулахаар******* нь танай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн адил тус ББСБ нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь төлбөр төлөгч******* болон тус ББСБ нарын 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан 20/4005 дугаарт Хөрөнгө барьцаалах гэрээнд дараах байдлаар харилцан тохиролцсон. Үүнд: нэгдүгээрт, уг гэрээний 2.1-т Иргэний хуулийн 177.1-д заасныг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 120 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон. Хоёрдугаарт, уг гэрээний 3.7-т "... Иргэний хуулийн 177.1-д ... заасныг үндэслэн уг гэрээний 2.1-т заасан харилцан тохиролцсон үнэлгээ болох 120 000 000 төгрөгийн 70% буюу 84 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг тогтооно. гэж тохиролцсон. Иймээс Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-т заасны дагуу 2 тал барьцаа хөрөнгийн үнэлгээг 120 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэж үзэж байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна гэв.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:******* ХХК-ийн гаргасан бие даасан шаардлага үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд заасан үнэлгээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээг тогтоолгоно гэсэн нь үндэслэлгүй гэв.
5. Хариуцагч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.02-ны өдрийн ************** дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.09-ний өдрийн *****************дугаар магадлал, 2023.02.28-ны өдрийн *************** дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023.02.28-ны өдрийн************ дугаар зарлан дуудах мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.28-ны өдрийн ************** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023.03.14-ний өдрийн дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023.06.21-ний өдрийн ****************дугаар мэдэгдэл, ************* ХХК-ийн 2023.06.15-ны өдрийн үнэлгээний тайлан, зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-39, /
5. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.16-ны өдрийн ***************** дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.02-ны өдрийн ******************** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.09-ний өдрийн *************** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022.11.11-ний өдрийн ************** дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.16-ны өдрийн **************** дугаар захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022.12.21-ний өдрийн ****************** дугаар тогтоол, эрх, үүрэг тайлбарласан баримт, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2023.01.31-ний өдрийн **************дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023.01.31-ний өдрийн**************** дугаар зарлан дуудах мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.28-ны өдрийн **************дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023.02.28-ны өдрийн **************дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023.02.28-ны өдрийн ***************дугаар зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.29-ний өдрийн тэмдэглэл, 2023.05.18-ны оны ************ дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.05.18-ны өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023.05.22-ны өдрийн ************ дугаар албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар,*******ийн үнийн санал, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,******* ХХК-ийн 2023.05.29-ний өдрийн ******* дугаар шинжээч томилуулах тухай албан бичиг, шинжээч томилох тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023.05.22-ны өдрийн ********** дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, **************** ХХК-ийн 2023.06.15-ны өдрийн үнэлгээний тайлан, төлбөрийн нэхэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023.06.21-ний өдрийн *********** дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023.07.18-ны өдрийн ***дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023.07.20-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 76-151/
6. Гуравдагч этгээдээс хэрэгт 2020.01.07-ны өдрийн ********* дугаар зээлийн гэрээ, 2020.01.07-ны өдрийн ******** дугаар хөрөнгө барьцаалах гэрээ зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 62-65/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээний ХХК-иар үнэлгээ хийлгэсэн нь хуульд нийцээгүй, шинжээчээрг томилсон байхад тухайн үнэлгээг гаргаж ирүүлсэн нь хууль зөрчсөн байна. нь тухайн компанид ажилладаг эсэх нь ч тодорхойгүй байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох*******д үнийн санал авах талаар мэдэгдээгүй, мөн үнийн санал аваагүй байх бөгөөд холбогдох хуулиудыг зөрчин түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн байна. Мөн тухайн үнэлгээний тайлантай танилцаж үзэхэд хотын А зэрэглэлийн байршилтай, шинэ супер засвар хийлгэсэн орон сууцны зах зээлийн үнэлгээг зохиомлоор багасгаж тооцсон, мөн үнэлгээ хийхдээ миний орон сууцнаас талбайн хэмжээ илт багатай орон сууцтай харьцуулж 1 м.кв талбайн дундаж үнэлгээг багасгаж тооцсоноор орон сууцыг зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн байна. гэж тайлбарлав.
3. Хариуцагч ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бие даасан шаардлага үндэслэлгүй. гэж маргасан.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагын үндэслэлээ ...төлбөр төлөгч******* болон тус ББСБ нарын 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан *********** дугаарт Хөрөнгө барьцаалах гэрээнд Иргэний хуулийн 177.1-д заасныг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 120 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон. Иймд тухайн хөрөнгийн үнийг 120 000 000 төгрөгөөр тогтоолгох шаардлага гаргасан. гэж тайлбарлав.
5. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээ тогтоосон мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан байх ба гомдлоо 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.
7. Тус дүүргийн шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ************** дүгээр шийдвэрээр хариуцагч*******ээс 187 942 600 төгрөгийг гаргуулж, хэрэв сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд ******************** хаягт байрлах,.м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 6-15/
Тус газар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн/03 дугаар тогтоолоор ******************************хаягт байрлах,.м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ************ дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байна.
Төлбөр авагч******* ХХК болон******* нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа НШШГГазарт 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд ирүүлсэн байх боловч талууд тохиролцоогүй байх тул 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн**********дугаар тогтоолоор шинжээчээрг томилжээ./хх-ийн 113/
Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
8. Харин хариуцагч НШШГ газар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох-ийг шинжээчээр томилсон бөгөөд тус компанийн үнэлгээчинд эрх, үүрэг тайлбарлаж, дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн, хуульд заасан ажиллагааг хийсэн гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч байгууллага нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ******** дугаар Шинжээч томилох тухай тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохоор ямар байгууллагыг шинжээчээр томилсон нь тодорхойгүй байх ба шинжээчд эрх, үүрэг танилцуулсан талаар дурдсан тогтоолыг гаргасан нь дээрх хуульд заасан журамд нийцсэн гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно. гэж, мөн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. гэж, 55.2-т Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ. гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1.3-т хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хийнэ. гэж, мөн хуулийн 16.1-т Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ. гэж тус тус заасан байна.
9. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан Хөрөнгө үнэлэх ажиллагааг явуулахдаа тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилох ба томилогдсон хуулийн этгээд нь өөрийн үнэлгээчнийг тус ажиллагаанд оролцуулахаар томилсны дараа дээрх хууль сануулж, дүгнэлтийг гаргуулах ажиллагааг хийх нь хуульд нийцэх юм.
10. Бие даасан шаардлагын тухайд:
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 120 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.
Бие даасан шаардлагын үндэслэлээ ... Талуудын хооронд 2020 оны 01 сарын 07-ны өдөр байгуулагдсан ************* дугаар Хөрөнгө барьцаалах гэрээнд ***********************хаягт байрлах, ***** м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд энэ үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтооно. гэж тайлбарлав.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах бөгөөд Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчилдэг.
Тодруулбал, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана., мөн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасан байна.
11. Эдгээрээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр тохиролцсон үнэ нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоосон үнэлгээнд хамаарахгүй тул бие даасан шаардлага үндэслэлгүй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан ХХК-ийн ***************** хаягт байрлах,.м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд******* ХХК-ийн үнэлгээг 120 000 000 төгрөг болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ