| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0135/э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2017-10-02 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | ж.Айжуу |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах С.Шинэбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ж.Айжуу,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Г.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Ннь 2017 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ... тоотод оршин суух хохирогч И.Аын гэрт буюу орон байранд нэвтэрч 1.300.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өөрийн иргэний үнэмлэхээ хайж яваад Аын гэрт ороод хайрцагнаас 1300000 төгрөг авсан. Би дахиж ийм зүйл хийхгүй гэв,
Хохирогч И.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ...өөрийн монгол гэр дотроос гэрийн хойно байдаг шилэн стекний шкафан дотор аяганы хайрцаганд дотор байсан 1300000 төгрөгийг хулгайд алдсан. ...Ба алдсан мөнгөө бэлнээр нь бүгдийг нь хүлээж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүүлд нь А над руу залгаад мөнгөө олсон, Навчихсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид нарыг очсоны дараа А ус ундаа авах гээд гэрийн хойд талд байх шүүгээнээс мөнгө авч байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 23- 24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө би найзЦгийндээ байж байгаад 04-05 цагийн үед гэрээдээ орсон юм. Намайг гэрээдээ ороход цэнхэр өнгийн приүс гадаа зогсож байсан ба машинаас саарал өнгийн урт цамцтай эмэгтэй хүн буугаад Аын гэр рүү ороод буцаж гарч ирж машинд суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө ... Аын гэрч очсон чинь А гэртээ согтуу гэрийнхээ буйдан дээр ганцаараа унтаж байсан. Би гэрт нь өөрийнхөө бичиг баримтаа хайж байгаад гэрийн хойд хэсэгт байх шүүгээ онгорхой дотор нь мөнгө нь ил байхаар нь мөнгийг хулгай хийж аваад гэртээ хариад мөнгөө тоолоход нэг сая гаран төгрөг байсан ...Аын шүүгээнд мөнгө байгаа гэдгийг бол найрлаж байхдаа харсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-10-11/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ннь 2017 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ... тоотод оршин суух хохирогч И.Аын гэрт буюу орон байранд нэвтэрч 1.300.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Хохирогч И.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ...өөрийн монгол гэр дотроос гэрийн хойно байдаг шилэн стекний шкафан дотор аяганы хайрцаганд дотор байсан 1300000 төгрөгийг хулгайд алдсан. ...Ба алдсан мөнгөө бэлнээр нь бүгдийг нь хүлээж авсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүүлд нь А над руу залгаад мөнгөө олсон Навчихсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид нарыг очсоны дараа А ус ундаа авах гээд гэрийн хойд талд байх шүүгээнээс мөнгө авч байсан" гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө би найзЦгийндээ байж байгаад 04-05 цагийн үед гэрээдээ орсон юм. Намайг гэрээдээ ороход цэнхэр өнгийн приүс гадаа зогсож байсан ба машинаас саарал өнгийн урт цамцтай эмэгтэй хүн буугаад Аын гэр рүү ороод буцаж гарч ирж машинд суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө ... Аын гэрч очсон чинь А гэртээ согтуу гэрийнхээ буйдан дээр ганцаараа унтаж байсан. Би гэрт нь өөрийнхөө бичиг баримтаа хайж байгаад гэрийн хойд хэсэгт байх шүүгээ онгорхой дотор нь мөнгө нь ил байхаар нь мөнгийг хулгай хийж аваад гэртээ хариад мөнгөө тоолоход нэг сая гаран төгрөг байсан ...Аын шүүгээнд мөнгө байгаа гэдгийг бол найрлаж байхдаа харсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н1 нас 5 сараас 9 нас бүхий 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 2002 оны Эрүүгийн хуулинд заасны дагуу биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч И.А нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ннь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 / хоёр / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Шүүгдэгч Г.Ннь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД