| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/05424/И |
| Дугаар | 02/ШШ2024/00491 |
| Огноо | 2024-01-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 02/ШШ2024/00491
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 01 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .............тоотод байрлах, регистр 6105572, А банк бус санхүүгийн байгууллага ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ........... тоотод оришн суух, регистр ................., Б. овогтой Вийн Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20 025 626 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь В.Эт холбогдуулан 20 025 626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
Зээлдэгч В.Э нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 09 дүгээр сарын 13-нд 7101153200 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 09 дүгээр сарын 13-нд 7101153246 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 08 дугаар сарын 25-нд 7100994475 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 08 дугаар сарын 24-нд 7100989549 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 09 дүгээр сарын 13-нд 7101153352 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 08 дугаар сарын 25-нд 7100993966 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3 796 077 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 687 171 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 5 483 248 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7101153200 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 10-нд, 7101153246 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 10-нд 7100994475 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 10-нд, 7100989549 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 10-нд, 7101153352 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 10-нд, 7100993966 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 10-нд тус тус дууссан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101153200 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2 479 318 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 940 937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 78 499 төгрөг, 7101153246 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2 424 665 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 896 634 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 77,198 төгрөг, 7100994475 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2 181 129 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 827 919 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 82 483 төгрөг, 7100989549 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2 348 234 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 891 254 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 80 269 төгрөг, 7101153352 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2 424 400 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 896 537 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 77 201 төгрөг, 7100993966 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2 346 177 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 890 475 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 80 297 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 2 000 төгрөг, нийт 20 025 626 төгрөгийг зээлдэгч В.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: итгэмжлэл /хх 4, 44/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, үйлчилгээ авах хүсэлт /хх 6/, хэрэглээний зээлийн эрхийн гэрээ /хх 7-8/, цахим зээлийн гэрээ /хх 9-18 /, зээл зээлийн хүүгийн тооцоолол /хх 19-24/, и баримт /хх 25/ зэрэг баримтыг гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
А банк бус санхүүгийн байгууллага ХХК нь В.Этай 2021 оны 09 дүгээр сарын 13-нд 7101153200 тоот "Цахим зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2021 оны 09 дүгээр сарын 13-нд 7101153246 тоот "Цахим зээлийн гэрээ" байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2021 оны 08 дугаар сарын 25-нд 7100994475 тоот "Цахим зээлийн гэрээ" байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2021 оны 08 дугаар сарын 24-нд 7100989549 тоот "Цахим зээлийн гэрээ" байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2021 оны 09 дүгээр сарын 13-нд 7101153352 тоот "Цахим зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2021 оны 08 дугаар сарын 25-нд 7100993966 тоот "Цахим зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлүүлжээ.
Зээлдүүлэгч мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 3 796 077 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 687 171 төгрөг нийт 5 483 248 төгрөг төлсөн байна.
Эдгээр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч бусад үүргийг гүйцэтгээгүй тул 20 025 626 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч В.Э нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч В.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
4.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 258 078 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч В.Эаас 258 078 төгрөг гаргуулж А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Вын Э-аас 20 025 626 /хорин сая хорин таван мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж А банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 078 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч В.Эаас 258 078 төгрөг гаргуулж А банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА