Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ШЦТ/103

 

2026       02          25                                           2026/ШЦТ/103

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0089/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Д.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ****** ********д холбогдох 2539000000461 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******** нь Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 30 минутын орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар ***** ХЭН улсын дугаартай "хонда пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн,

2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар ******** ХЭН улсын дугаартай "хонда пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 30 минутын орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар ****** ХЭН улсын дугаартай "хонда пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь: 

1.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2 хэсэг бичлэг бүхий CD 1 ширхэг гэрэл зураг /хх-ийн 3-9-р хуудас/,

2.Гэрч М.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2025 оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 08:00 цаг хүртэл цагдаагийн газрын Даргын баталсан хуваарийн дагуу ****** гүүрний постонд цагдаагийн ахмад А.******** хамт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа. Үүрэг гүйцэтгэж байхад буюу 2025 оны 10 дугаар сарын 23- ны өдөр 18:30 цагийн үед эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч ****** утсаар Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн зогсоочихсон байна. ***** сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Халуун усны" хойд талд хүрээд ирэх үү гэж хэлсэн. Үүний дагуу би явж очиход ******* ******** гэх иргэн байсан. Тухайн хүнээс согтууруулах ундаа их хэмжээгээр ү*******тэж байсан. Цагдаагийн байгууллагад авчраад согтолын зэргийг тогтоох зорилгоор драгер багаж үлээлгэх гэхэд иргэн Ж.******** үлээхээс татгалзсан. Үйл явдлыг энгэрийн камераар дуу дүрсний бичлэг хийж баримтжуулсан. Тухайн иргэн хамгийн сүүлд 2025 оны 07 Дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. ******* ХЭН улсын дугаартай "Honda Fit" маркийн тээврийн хэрэгслийг ачилтын байгууллагаар ачуулж тээврийн хэрэгсэл түр хадгалах байранд байршуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

3.Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Халуун усны" хойд тал "Сод Монгол" ШТС-н урд талаар ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун зүгт хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад миний урд талд ***** ХЭН улсын дугаартай "Honda Fit" маркийн тээврийн хэрэгсэл замы хааж зогсоод, мөн эсрэг урсгал сөрж яваад байхаар нь би дагаж явж байгаад тухайн тээврийн хэрэгслийг зогсох үед нь бууж шалгахад тээврийн хэрэгслийн жолооч илт согтуу, архи согтууруулах ундаа ихээр ү*******тэж байсан тул тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, дэд ахлагч ******* утсаар дуудаж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

4.Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 61-р хуудас/,

5.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 49-52-р хуудас/,

Шүүгдэгч Ж.******** 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар ******* ХЭН улсын дугаартай "хонда пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь:

1.Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн тэмдэглэл /хх-ийн 106-р хуудас/,

2.Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрлэн сумын 4 дүгээр баг Халдвартын уулзвар гэх газар үүрэг гүйцэтгэж байхад аваараа асаасан хоёр машин байж байсан тул би эрүүгийн цагдаа М.******** хамт очиход ******** ХЭН улсын дугаартай Honda Fit маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Хэнтий аймгийн Цагдаагийн газарт авчирч согтолтын зэрэг шалгахаар драгер багаж үлээлгэх гэсэн боловч үлээхгүй гэж эсэргүүцсэн тул мөрдөгч Г.******* биологийн дээж авч тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116-р хуудас/,

3.Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ээж ****** хамт Приус-30 маркийн ****** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Нэгдсэн эмнэлгийн урд талд явж байхад ******* ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын эсрэг урсгалруу орж гараад яваад байсан тул би ээжид хэлж тухайн тээврийн хэрэгслийн хажууд очиж жолоочийг дуудаж тээврийн хэрэгслийг зогсоосон бөгөөд бууж очиход нэг эрэгтэй хүн архи ү*******түүлсэн нилээн согтсон байртай байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128-р хуудас/,

4.Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 140-р хуудас/,

5.Шүүх шинжилгээний ерөнхий Эрдэнэ... ирүүлсэн цусны дээжээс 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн..." гэсэн шинжээчийн дүгнэлт, хавсралт /хх-ийн 147-150-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.******** нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 06 сар 10 хоногийн хугацаагаар тэнссэн үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар ***** ХЭН улсын дугаартай "хонда пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар ******* ХЭН улсын дугаартай "хонда пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ж.****** 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлсэн үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас 2 удаа зайлхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Ж.********* Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.********** Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.********* үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 , 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Ж.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 9 (ес) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж, мөн Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтынхорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тэнссүгэй.” гэсэн хэсгийг хүчингүй болгон, шүүгдэгч Ж.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 9 (ес) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ж.********д оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, албан тушаалтан, төрийн байгууллагад хохирол учраагүй тул шүүгдэгч ******** бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.******** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******* овгийн ******* ********* Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Ж.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 9 (ес) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж, мөн Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтынхорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тэнссүгэй.” гэсэн хэсгийг хүчингүй болгон, шүүгдэгч Ж.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 9 (ес) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.********д оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 9 (ес) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай

 

7.Шүүгдэгч Ж.********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

           

            11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.ЭНХБААТАР