Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ШЦТ/104

 

2026       02          25                                          2026/ШЦТ/104

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0091/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Э.А,

Шүүгдэгч С.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ********* ********т холбогдох эрүүгийн 2639000000017 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******** нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт "тоёота приус- 20" загварын ******** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /2.27%/ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.******** нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт "тоёота приус- 20" загварын ****** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.27% согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь: 

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

2.Гэрч Ж.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр багт цагаан өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэл гэрлээ асаалгүй замын хөдөлгөөнд оролцож байсан Асгат дэлгүүрийн гадаа зогсохоор нь очоод жолоочийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

3.Жолоочийн согтуурлыг "драгер" багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3, 5-р хуудас/,

4.Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэлд С.******** нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1 жил эрх хасагдсан талаарх баримт /хх-ийн 31-р хуудас/,

5.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх-ийн 50-51-р/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.******** нь Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1046 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт "тоёота приус- 20" загварын ****** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.27% согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч С.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч С.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 (долоо) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 1 (нэг) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.********т оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.********т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.********т Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 (долоо) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хорих ялыг тоолохдоо 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тооцсон тул шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй байна.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, албан тушаалтан, төрийн байгууллагад хохирол учраагүй тул шүүгдэгч С.********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.******** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овгийн ******* ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч С.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногд уулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 (долоо) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 1 (нэг) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.********т оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч С.********т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.********т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.******** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.ЭНХБААТАР