Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ШЦТ/107

 

2026       02         25                                            2026/ШЦТ/107

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0097/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Н.М,

Шүүгдэгч Э.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ******** ********ад холбогдох эрүүгийн 2439004910424 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******** нь Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ны “*****” маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 6,047,251 төгрөгийн бараа, материал, эд хөрөнгийн эрхийг завшсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ны “*******” маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 6,047,251 төгрөгийн бараа, материал, эд хөрөнгийн эрхийг завшсан болох нь:

 

1.П.*****ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 7-р хуудас/,

2.Э.********ын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бичгээр гаргасан өр төлбөрийн баталгаа /хх-ийн 8-р хуудас/,

3.П.*****, Э.******** нарын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 9-р хуудас/,

4.Хохирогч П.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Ингээд 03 дугаар сард манайх дэлгүүрээ 8 *******ийн хүнсний дэлгүүр болгосон. Харин ******** 02 дугаар сард ороод 03 дугаар сарын сүүл хүртэлх бараа материалыг бол тоолоогүй учир тэр чигт нь хаясан дутсан ч гэж хэлээгүй учир бодож үзээгүй. 2024 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бараа материал дутсан л байх тэгэхдээ анх тоолж өгөөгүй учир тэр хугацаанд мөнгө бодоогүй цалинг нь хэвийн өгсөн. Би 03 дугаар сарын сүүлээр ирээд шууд дэлгүүртээ тооллого хийе гэж бодоод 03 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүртээ тооллого хийсэн. Тооллого хийхэд охин *******, ******** бид гурав цуг тооллогийг хийсэн. Ингээд нийт 20 гаран сая төгрөгийн бараа материалтай ********ад үлдээсэн. Ажиллуулж байх хугацаандаа ********ыг материалаас аваад байна даа гэж бодоод нэг л материал болон мөнгөн дүн нь дутаад байхаар нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр охин ********, ******** бид гурав дахин тоолсон. Ингэхэд нийт 6 сая гаран мянган төгрөг дутаад байсан. ******** өөрөө бол хүлээн зөвшөөрөөд 2024 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэж хэлсэн боловч одоо хүртэл төлбөр мөнгийг барагдуулахгүй байгаад байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

5.Гэрч П.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аав хөдөөнөөс ирээд ********, аав ***** бид 3 дэлгүүртээ тооллого хийж эхлэсэн. Тооллого хийгээд анх 27 сая төгрөгийн бараа материалтай үлдээсэн. Энээс хойш өдөр өдөрт нь орсон орлогийг аваад тооцоогоо тулгаж байя гээд үлдээсэн. Тэгээд орлого орж байгаа юм байхгүй бараа материал дутаад байхаар нь гэнэт аав бид хоёр дахин тооллогыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хийсэн. Тооллого хийгээд дуусахад нийт 6 сая гаран мянган төгрөг дутаад байсан. ******** өөрөө хувьдаа хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрөөд яаралтай төлж барагдуулж дуусгана гээд гэрээ хийсэн. Гэрээндээ 2024 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэж хэлээд одоог хүртэл байхгүй байхаар нь аав ***** цагдаагийн байгууллагал гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

6.********* овогтой ********ын “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 31-45-р хуудас/,

 

7.Э.********ын ********* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 98-100-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Э.******** нь Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ны “******” маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 6,047,251 төгрөгийн бараа, материал, эд хөрөнгийн эрхийг завшсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд шүүгдэгч Э.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185-р хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.******** гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийн нэг хоногийг 15 (арван тав) нэгж буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцож 225,000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаас хасаж, эдлэх ялыг 2,775,000 (хоёр сая долоон зуун далан таван мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********ад оногдуулсан 2,775,000 (хоёр сая долоон зуун далан таван мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.    

        

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.*****т 6,047,251 (зургаан сая дөчин долоон мянга хоёр зуун тавин нэг) төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэгт хохирол төлсөн баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Э.********аас 6,047,251 (зургаан сая дөчин долоон мянга хоёр зуун тавин нэг) төгрөгийг гаргуулж хохирогч П.*****т олгуулж шийдвэрлэлээ.

         

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч ******** овгийн ******** ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********ыг 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийн нэг хоногийг 15 (арван тав) нэгж буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцож 225,000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаас хасаж, эдлэх ялыг 2,775,000 (хоёр сая долоон зуун далан таван мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********ад оногдуулсан 2,775,000 (хоёр сая долоон зуун далан таван мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.********ад мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.********аас 6,047,251 (зургаан сая дөчин долоон мянга хоёр зуун тавин нэг) төгрөгийг гаргуулж хохирогч П.*****т олгосугай.

 

 7.Шүүгдэгч Э.********ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           

 8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

           

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

           

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.ЭНХБААТАР