Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ШЦТ/109

 

2026        02         25                                           2026/ШЦТ/109

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0096/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Н.М,

Хохирогч Х.********,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********** *******т холбогдох 2639000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ 2025 оны 12 дугаар сарын 22-ны шөнө өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.********той маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас биед нь уруулд шарх, зүүн нүдний алимын салст, уруулд цус харвалт, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, баруун бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, цээж, баруун хөх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн бугуй, зүүн шилбэнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, цээж, зүүн бугалга, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ 2025 оны 12 дугаар сарын 22-ны шөнө өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.********той маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас биед нь уруулд шарх, зүүн нүдний алимын салст, уруулд цус харвалт, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, баруун бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, цээж, баруун хөх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн бугуй, зүүн шилбэнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, цээж, зүүн бугалга, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай болох нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

2.Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-46-р хуудас/,

3.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1197 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 52-54-р хуудас/,

4.Хохирогч Х.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би нөхөр *******тай 2019 оноос хойш гэр бүл болон амьдарч байгаа бөгөөд нийт 6 жил хамтран амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй. 2025 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд манай нөхөр *******ын найз ******* нь эх******* ******** хамтаар ирсэн бөгөөд 3 ширхэг 2.5 литрийн багтаамжтай нийслэлтэй *******тэй пиво барьсан байдалтай Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг ********* 13-23 тоотод байх манай гэрт орж ирсэн. Би нөхөр *******, ********, ******** нарын хамт тухайн 3 том савтай пивоо хувааж уугаад 22 цагийн орчимд дууссан. Тэгсэн чинь *******, ********* 2 дэлгүүр рүү яваад дахин 3 том савтай пиво аваад гэрт оруулж ирээд бид 4 хувааж ууцгаасан. Тэгээд 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийг шилжих шөнийн яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна сүүлд авчирсан 3 том савтай пиво ууж дууусаад *******, ******* нарыг гарах гэхэд нь ********** надад хандан хэлэхдээ наад 2-оо битгий гаргаарай гэхээр нь би *******, ********* 12-г гаргахгүй гэсэн чинь надад уурлаад хэлэх хэлэхгүй үгээр хэлээд ******** магтаад намайг элдвээр хэлээд байхаар нь би *******т уурлаад чи муу ********* буудалд байхад чинь хүртэл юм хэлээгүй шүү чи эх*******ийнхээ талд орсонгүй, бусдын нөхрүүд эх*******ийнхээ талд орж байхад гээд уурлаад маргалдсан чинь *******, ******** 2 шууд гэр рүүгээ яваад өгсөн. Харин ******* гэртээ үлдсэн. ********, ********* 2-г гарч яваад 10 орчим минут болж байхад намайг шууд цохиод толгой руу гараа зангилж байгаад олон удаа цохисон. Түүнээс нь болоод миний уруул, дух, хоёр талын хацар, шанаа хавдаж, хөхөрч няцарсан. Мөн намайг элэгдээд бие болон хөл гар руу минь олон удаа өшиглөж зодсон. Тухайн үед би гэрээсээ гарч зугатаад хажуу талын айл руу ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. "Өмнө нь 2025 оны 10 дугаар сард намайг цохиж, зодохоор нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж байсан. Миний сэтгэл санаагаар хохирсон зүйл огт байхгүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

5.2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 234 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.******* “...Х.********ын биед уруулд шарх, зүүн нүдний алимын салст, уруулд цус харвалт, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, баруун бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, цээж, баруун хөх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн бугуй, зүүн шилбэнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, цээж, зүүн бугалга, баруун шуу. баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уруулд шарх гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....." гэх дүгнэлт /хх-ийн 14-17-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн хэмээн буруутган яллажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-д “хамтран амьдрагч” гэж хуульчилжээ. Шүүгдэгч С.*******, хохирогч Х.******** нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч бага насны 2 хүүхэдтэй, хамтын амьдралтай байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж дүгнэхээр байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ...эрүүл мэндэд гэм хор учруулсан, ...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн ******* томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16ы өдрийн 234 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.********ыг зодсоны улмаас хохирогч Х.********ын эрүүл мэндэд учирсан уруулд шарх, зүүн нүдний алимын салст, уруулд цус харвалт, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, баруун бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, цээж, баруун хөх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн бугуй, зүүн шилбэнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, цээж, зүүн бугалга, баруун шуу. баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”  гэх шинжийг хангаж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

      Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид мэдэгдэв. 

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй, сэтгэцийн хор уршгийг нэхэмжлэхгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******аас хохирогч Х.********ын эмчилгээний зардалд төлөгдсөн 152,350 (нэг зуун тавин хоёр мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********* овгийн ********* *******тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

5.Шүүгдэгч С.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******аас 152,350 (нэг зуун тавин хоёр мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

           

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

           

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                     

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.ЭНХБААТАР