Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/00655

 

 

 

 

 

 

 

 

2024 02 182/ШШ2024/006**************

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ГВ ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт *******,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.М,

Хариуцагчийн төлөөлөгч Ч.М,

Гэрч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г в ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Г.М миний бие эзэмшлийн S маркийн Авто замын далангийн индүү машиныг бусдад түрээслэх, мөн түүгээр ажил хийж амьдралаа залгуулдаг юм.

202******* оны 0 дүгээр сарын 16-ны өдөр Г в ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М надтай уулзаж Авто замын далангийн индүү машиныг нэг сарын хугацаатай түрээслэн ажил хийх хүсэлтэй байгаа талаар илэрхийлсэн. Ингээд бид 1 сарын 12,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож Машин механизм түрээсийн гэрээ-г байгуулсан. Тухайн гэрээгээр урьдчилгаа төлбөр *******0 хувь буюу *******,600,000 төгрөгийг ажил эхлэхэд, үлдэгдэл 70 хувь буюу 8,400,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссан өдөр шилжүүлнэ гэж гэрээгээр тохирсон.

Гэтэл, Г в ХХК нь түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч үлдэгдэл төлбөр болох 8,400,000 төгрөгийг шилжүүлээгүй. 202******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй элдвээр шалтаг тоочиж зугтсаар, сүүлдээ утсаа авахаа больсон.

Иймд Г в ХХК-аас Машин механизм түрээсийн гэрээ-ний үүрэгт *******,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Ч.М миний эзэмшлийн Г в ХХК нь Х дүүргийн 12 дугаар*******ны нутаг дэвсгэрт Газар шорооны ажил гүйцэтгэж байгаа ба уг ажилд Далангийн индүү түрээсээр авч ажиллуулсан. Гэрээг 202******* оны 0 дүгээр сарын 16-ны өдөр Г.М гэж индүүний эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа *******0 хувь болох *******,600,000 төгрөгийг ажил эхлэхэд Г.Мийн Хаан банкны...... дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох *******,000,000 төгрөгийг 202******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр дээрх дансанд шилжүүлсэн.

Тухайн гэрээг байгуулахдаа ажлын онцлогоос шалтгаалж өдөр бүр ажиллахгүй гэдгийг гэрээний өмнөх уулзалтуудаар харилцан тохиролцсоны дагуу гэрээг байгуулсан. Индүү ажиллах эсэхийг өмнөх өдөр нь Түрээслүүлэгч талд утсаар мэдэгдсэний дагуу дараа өдөр нь индүүний оператор ирж ажиллаж байсан. Ажилласан өдрийг цагийн бүртгэлээс тодорхой харж болно. Индүү ажиллаж эхэлсэн өдрөөс ажилласан цагийн бүртгэлийг Г в ХХК-ийн талбайн даамал С.Г хөтөлж ажилласан ба тухай бүрд мэдэгдэж тайлагнаж ажилласан.

Түрээслүүлэгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх нь гэрээний дүгээр зүйлд зааснаар нээлттэй байсан ба ямар нэгэн санал гаргаж байгаагүй. Гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээг дүгнэхдээ ажилласан цагийн бүртгэл, гэрээний эцсийн үр дүнг актаар баталгаажуулна гэсэн заалтыг түрээслүүлэгч Г.М нь үл тоож гэрээ дүгнэх актын баталгаажуулаагүй техникээ талбайгаас авч явсан.

Гэрээ дүгнэсэн акт нь гэрээний салшгүй нэг хэсэг болохыг гэрээний 7.4-т тодорхой заасан байгаа. Гэрээнд индүүний ажиллах цагийг өдөрт 10 цаг гэж заасныг түрээслүүлэгч удаа дараа зөрчин дутуу ажилласан, ажилласан цагуудын нийлбэр нь ,1 цаг болсон.

Мөн гэрээний хугацаанд түрээслэгчийн эрхийг зөрчин зөвшөөрөлгүй талбайгаас авч явсан тохиолдол гарч байсан. Г в ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэхдээ хэн нэгнийг хохироох, луйвардах, гэрээний үүргээ зөрчих үйлдлүүд гаргаж байгаагүй болно. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

*******. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

*******.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-*******/, Г.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-*******,6/, Машин механизмын түрээсийн гэрээ /хх-7-/ зэрэг баримтуудыг,

 

*******.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-16/, Машин механизм түрээсийн гэрээ дүгнэх акт /хх-17/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-18,1/, Машин механизм түрээсийн гэрээ /хх 20-22/, Техникийн цагийн бүртгэлийн дэвтэр /хх-2*******-*******0/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

*******.******* Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын -ний өдрийн 182/ШЗ2024/02660 дугаар захирамжийн дагуу С.Гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г в ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт *******,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

1.1 Хариуцагч Г в ХХК-тай 202******* оны 0 дүгээр сарын 16-ны өдөр Машин механизм түрээслэх гэрээ-г байгуулж, Sem.8218 маркийн Автозамын далангийн индүү машиныг *******0 хоногийн хугацаатай, түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг гэж тохиролцсон.

1.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан боловч түрээсийн төлбөрт *******,400,000 төгрөг төлөгдөөгүй байгаа тул хариуцагч Г в ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1 Талууд ажилласан цагийг үндэслэж гэрээг дүгнэнэ гэж гэрээндээ тодорхой заасан. Хариуцагчаас түрээсийн төлбөрийг хоногийн 400,000 төгрөг тооцож автозамын далангийн индүүг ажиллуулсан 16 хоногийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан, автозамын далангийн индүүг өдөрт 10 цаг ажиллуулахаар тохиролцсон боловч тухайн цагтаа ажиллаагүй, түрээслүүлэгч нь гэрээний зүйлийг дур мэдэн түрээслэгчийн талбайгаас авч явсан, нэхэмжлэгчээс шалтгаалсан байдлаар гэрээ дүгнэсэн актыг баталгаажуулаагүй тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй хэмээн маргасан.

 

4. Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Г в ХХК-тай 202******* оны 0 дүгээр сарын 16-ны өдөр №2*******/ дугаартай Машин механизм түрээсийн гэрээ-г байгуулж, Г.М нь эзэмшлийн Sem.8218 маркийн зам индүүг 202******* оны 0 дүгээр сарын 16-ны өдрөөс 202******* оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүртэл *******0 хоногийн хугацаатай түрээсэлж, Г в ХХК нь 12,000,000 төгрөгөөс урьдчилгаа *******0 хувийн төлбөрийг ажил эхэлснээс ажлын ******* хоногт багтаан шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

*******. Хариуцагч Г в ХХК нь түрээсийн төлбөрт 202******* оны 10 дугаар 01-ний өдөр *******,600,000 төгрөг, 202******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******,000,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

6. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл, болон түрээсийн төлбөр төлөх нөхцөл нь маргааны зүйл болжээ.

 

7. Гэрч С.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...Индүүний оператор өглөө хоцордог байсан учраас цагийн бүртгэлд нөхөн гарын үсэг зуруулахаар тохиролцсон, ...хоцорсон цагаа цайны цагаар ажиллаж нөхөхөөр тохиролцсон, ...манайхаас шалтгаалах сул зогсолтын өдрүүд байсан, үүнийг бид цонхтой өдөр гэж нэрлэдэг. Би өмнөх өдөр нь оператортай утсаар ярьж маргааш ажилтай болохыг мэдэгддэг байсан. Би яриагүй үед оператор ирэх шаардлагагүй байдаг, ...түрээслэгч гэрээний үед хэзээ индүүгээ авч явсныг санахгүй байна, индүүгээ авч явсан тухай харуулаас сонссон гэх мэдүүлгээс дүгнэхэд хариуцагч талаас шалтгаалан сул зогсдог үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллагаас шүүхэд баримтаар гаргасан Машин механизмын түрээсийн гэрээ дүгнэх акт болон техникийн цагийн бүртгэл зэрэг баримтуудыг Г в ХХК-аас үйлдсэн ба нэхэмжлэгч талаас зөвшөөрч баталгаажуулаагүй тул нэг талын баримт гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудыг маргааны зүйлийг эргэлзээгүй нотолсон агуулгатай баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 202******* оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн №2*******/ дугаартай Машин механизм түрээсийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1-т *******0 хоногийн түрээсийн төлбөрийг 12,000,000 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд сул зогсолтын өдрүүдийн түрээсийн төлбөрийг хэрхэн тооцох тухай тохиролцоогүй байна.

 

Хариуцагч нь ...нэхэмжлэгч зөвшөөрөлгүй индүүгээ авч явсан тохиолдол гарч байсан... гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчээс шалтгаалан сул зогссон үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хариуцагч талаас шалтгаалан сул зогссон тохиолдолд түрээсийн төлбөр төлөх үүргээс лөх үндэслэл болохгүй.

 

8. Иймд, Г в ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт *******,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 101,**************0 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101,**************0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1-т зааснаар хариуцагч Г в ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,**************0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г в ХХК-аас 101,**************0 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мд олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

Даргалагч, шүүгч Т.ЗОЛЗАЯА