Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/00334

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/00334

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг хүчингүй болгуулж, үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

хариуцагчийн төлөөлөгч ************,

нарийн бичгийн дарга Э.Э  нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ****** ХХК хариуцагч*******т холбогдуулан Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр******* дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулж, үр дагаврыг арилгуулахаар шаардсан.

1.а Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2023.08.25-ны өдөр **** ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь******* тоот дансанд*******-иас гэрээний дагуу 28 004 000 төгрөг шилжиж орж ирсэн. Гэвч шийдвэр гүйцэтгэгч ********** нь дээрх мөнгөн хөрөнгө шилжиж орж ирсэн өдөр манай компанийн тоот данснаас 28 293 500 төгрөгийг хууль бусаар татан авч-ид шилжүүлсэн байна. Манай компани-нд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг сайн дураараа төлж биелүүлсэн байхад дахин 28 293 500 төгрөгийг дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар авсныг хууль бус гэж үзэж байна. Учир нь:-ийн нэхэмжлэлтэй ***** ХХК болон нарт холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.06.22-ны өдөр хянан хэлэлцээд ************дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК болон нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 471 485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч-нд олгохоор шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.07-ны өдрийн ************* дугаартай магадлалын хянавал хэсгийн 4.5-т ...Хариуцагч нарын хэн аль нь үр дагаврыг хариуцах ёстой боловч хариуцах хэмжээ тодорхойгүй тохиолдолд тэдгээрийн үүрэг, хариуцлагыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан үүрэг тэнцүү байх зарчмын дагуу тодорхойлно гэж дүгнэн дээрх 55 471 485 төгрөгийн 50 хувь буюу 27 735 742 төгрөгийг ****** ХХК-иас гаргуулахаар, анхан шатны шүүхийн шийдвэрийг тодорхой болгосон бөгөөд уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Манай компани дээрх шийдвэр, магадлалаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2023.03.01-ний өдөр 27 735 742 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 27 953 396 төгрөгийг-ийн Хаан банкны дугаарын дансанд шилжүүлж төлсөн бөгөөд 28 293 500 төгрөгийг төлөх үүрэггүй. Харин дээрх 28 293 500 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх үүрэгтэй байхад 2023 оны 05 сарын 01-ний өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай дугаар тогтоол гаргаж, 2023 оны 08 сарын 28-ны өдөр 28 343 000 төгрөгийг данснаас авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр, нараас 55 906 792 төгрөгийг,аас 158 966 474 төгрөгийг гаргуулж-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ************ дугаартай төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн. Төлбөр төлөгч нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 27 953 396 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 28 343 000 төгрөгийг тус тус төлсөн тул 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийндугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэрт, нараас 55 906 792 төгрөгийгаас 158 966 474 төгрөгийг гаргуулж,-нд тус тус олгохоор заасан бөгөөд-иас 55 906 792 төгрөгийн 50 хувийг гаргуул гэж заагаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Харин нь дээрх төлбөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах замаараас гаргуулах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2023.05.01-ний өдрийн *********** дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.22-ны өдрийн ********* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.07-ны өдрийн ************ дугаар магадлал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023.06.29-ний өдрийн *** дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2023.06.30-ны өдрийн ****** дугаар албан бичиг, төлбөрийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.13-ны өдрийн ************ дугаар гүйцэтгэх хуудас, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 6-18, 29, /

4. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.13-ны өдрийн ********** дугаар гүйцэтгэх хуудас, 2023.03.13-ны өдрийн ************** дугаар захирамж, 2022.06.22-ны өдрийн ************* дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.07-ны өдрийн ************дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023.02.02-ны өдрийн *********** дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2023.04.10-ны өдрийн ************ дугаар тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.04.17-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2023.05.01-ний өдрийн *********** дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023.08.28-ны өдрийн ********** дугаар тогтоол зэргийг ирүүлсэн. /хх-ийн 37-65/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Манай компани дээрх шийдвэр, магадлалаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2023.03.01-ний өдөр 27 735 742 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 27 953 396 төгрөгийг-ийн Хаан банкны дугаарын дансанд шилжүүлж төлсөн бөгөөд 28 293 500 төгрөгийг төлөх үүрэггүй. Харин дээрх 28 293 500 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх үүрэгтэй байхад 2023 оны 05 сарын 01-ний өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай дугаар тогтоол гаргаж, 2023 оны 08 сарын 28-ны өдөр 28 343 000 төгрөгийг данснаас авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Төлбөр төлөгч нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 27 953 396 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 28 343 000 төгрөгийг тус тус төлсөн тул 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийндугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэрт, нараас 55 906 792 төгрөгийгаас 158 966 474 төгрөгийг гаргуулж,-нд тус тус олгохоор заасан бөгөөд-иас 55 906 792 төгрөгийн 50 хувийг гаргуул гэж заагаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. нь дээрх төлбөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах замаараас гаргуулах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч, нараас 55 4711 485 төгрөгийг, хариуцагчаас 158 175 597 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч-д олгохоор шийдвэрлэснийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.07-ны өдрийн ********** дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг хариуцагч **** ХХК нь сайн дураар биелүүлж, 2023.03.01-ний өдөр 27 735 742 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 27 953 396 төгрөгийг-ийн Хаан банкны ********* дугаарын дансанд төлж барагдуулсан байх ба энэ талаарх баримтыг ирүүлсэн байна./хх-ийн17/

Төлбөр авагч төлбөр төлөгч *** ХХК, нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ********* дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна./хх-ийн 53/

Уг ажиллагаагаар төлбөр төлөгчт 2023.04.15-ны өдөр, 2023.04.17-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан байх ба дээрх ажиллагааны талаар төлбөр төлөгч-нд мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Үүний дараа тус байгууллагын шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ********** дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргаж, төлбөр төлөгч-ийн харилцах болон хадгаламжийн дансыг 55 906 792 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээг авсан байх ба 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр-ийн Хаан банкны ************ тоот данснаас 28 343 000 төгрөгийг шилжүүлэн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ******** дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна. /хх-ийн 60, 62-63/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ, 14 дүгээр зүйлийн 14.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна., 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэж заажээ.

6. Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ********** дугаар гүйцэтгэх хуудсанд үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ********** дугаар тогтоолоор төлбөр төлөгч,-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагааг эхлүүлсэн хэдий ч энэ талаар төлбөр төлөгч-д мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэж үзэхээргүй байна.

7. Хариуцагч тал Хариуцагч татгалзлын үндэслэлээ Шүүхийн шийдвэрт, нараас 55 906 792 төгрөгийгаас 158 966 474 төгрөгийг гаргуулж,-нд тус тус олгохоор заасан бөгөөд-иас 55 906 792 төгрөгийн 50 хувийг гаргуул гэж заагаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-т Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журам тодорхойгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтанд хандаж тайлбар гаргуулах эрхтэй. гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр тодорхойгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг тайлбарлуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой байжээ.

Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга замыг зааж өгсөн гэж үзэхээр байх ба ...хариуцагч нарын хэн аль үр дагаврыг хариуцах ёстой боловч хариуцах хэмжээ тодорхойгүй тохиолдолд тэдгээрийн үүрэг, хариуцлагыг үүрэг тэнцүү байх зарчмын дагуу тодорхойлно гээд энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэсэнтэй нийцэхээр тайлбарласан байна

8. Эдгээрээс дүгнэхэд-ийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн *********** дугаар тогтоол гаргаж,-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагыг 55 906 792 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилж, 28 343 000 төгрөгийг суутгаж авсан нь үндэслэлгүйн дээр хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй./хх-ийн 62, 63/

9. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмын дагуу гомдлоо гаргаж, шийдвэрлүүлсэн байх ба 2023.06.30-ны өдрийн ************ дугаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо тус шүүхэд 2023.07.03-ны өдөр буюу 14 хоногийн дотор гомдлоо гаргасан нь хуульд нийцсэн байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ************ дугаар тогтоолын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, уг ажиллагаанаас үр дагаврыг арилгахыг*******т даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ