Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2023/00591/И |
Дугаар | 183/ШШ2024/00470 |
Огноо | 2024-01-24 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, Зуучлал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/00470
2024 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/00470 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хариуцагч:
Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 141 401 369 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Хохиролд 191 339 431.45 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,*******,
хариуцагчийн төлөөлөгч **********
хариуцагчийн өмгөөлөгч*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* хариуцагч*******-нд холбогдуулан гэрээний үүрэгт 13 624 993 төгрөгийг, хариуцагч *********** ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 124 842 589 төгрөг, алданги 2 933 787 төгрөг нийт 127 776 376 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг,
хариуцагч******* хохиролд 191 339 431.45 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
Нэхэмжлэгч*******-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай******* 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ********** ХХК,*******-тай Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөр тооцоог нийлж акт үйлдсэн бөгөөд *********** ХХК нь*******-д 31 837.5 евро буюу Монгол банкнаас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан ханш болох 3 752.56 тооцвол 119 472 129 төгрөг, дотоод зардалд 5 370 460 төгрөг, нийт 124 842 589 төгрөгийн өглөгтэй байна. Харин******* нь-д 3279.6 евро буюу Монгол банкнаас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан ханшаар тооцвол 12 308 021 төгрөг, дотоод зардалд 1 004 140 төгрөг, нийт 13 312 161 төгрөгийн өртэй байна. Дээрх төлбөрийг төлөх талаар удаа дараа хандсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй, төлбөрийг сайн дураар төлөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл байна. Иймд *********** ХХК,*******-тай байгуулсан тээвэр зуучийн гэрээний 4.1.1 дэх хэсэг, 5.1 дэх хэсэг, 7.9 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 47 хонгийн алданги, нэг хоногийн 62 421 төгрөг, нийт 2 933 787 төгрөг /тээвэр зуучийн гэрээний 7.9-д тээврийн хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,05 хувийн алданги төлнө гэж заасан/ Тээвэр зуучийн гэрээний үлдэгдэл төлбөр 124 842 589 төгрөг, алданги 2 933 787 төгрөг нийт 127 776 376 төгрөгийг*******-иас, 13 624 993 төгрөгийг*******-иас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч ********** ХХК, *********** ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** ХХК болон ******* ХХК нар нь үйл ажиллагааныхаа хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр*******-тай тээвэр зуучийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр******* нь манай компаниудын захиалгад заасан ачааг тогтоосон чиглэл, хугацааны дотор Монгол Улс дотор болон гадна, улс хооронд усан, хуурай болон агаарын замаар бүрэн бүтэн тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалт, тээврийн байгууллагатай хамтран ажиллах, түүнтэй холбоотой тээвэр зуучийн цогц үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээсэн. Гэтэл, *********** ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ний өдөр өгсөн захиалгын******* дугаартай ачаанаас мотор болон бусад эд анги бүхий 73.42 килограмм ачаануудыг******* нь тээвэрлэлтийн явцад алдсан. *********** ХХК нь энэ талаар тээвэрлэгч*******-тай уулзалт хийж, ачааг олж хүлээлгэн өгөх эсхүл ачааны үнийг төлөх талаар өнгөрсөн хугацаанд бүхий л арга хэмжээг зохион байгуулж ирсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй.******* дугаартай ачааг тээвэрлэгч*******, уг компанийн хамаарал бүхий этгээд хүлээн авсан болох нь нотлогдсон. Тээвэрлэлтийн тус захиалгад багтсан 7 ширхэг ачаанаас 2 ширхэг ачаа нь ирж бид хүлээн авсан боловч 5 ширхэг ачаа нь ирээгүй буюу хаа байгаа газар нь мэдэгдэхгүй алга болсон. Дээрх нөхцөл байдал нь тээврийн үйлчилгээний хөлсийг*******-д төлөх хугацааг хойшлуулсан буюу алга болсон ачааг******* нь олж ********** ХХК-д хүлээлгэн өгөх эсхүл тус ачаатай холбоотой гарсан хохирлыг бүрэн барагдуулах харилцан шаардлага бүхий үүргийг гүйцэтгүүлэх хүртэл тээврийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй байсан болно. Эцэст нь ********* ХХК нь алга болсон ачааг өөрсдийн зардлаар дахин шинээр үйлдвэрлүүлэн тээвэрлүүлж үүнтэй холбоотойгоор 234 459 354.76 төгрөгийн зардал гаргаж хохирсон.******* нь дээрх байдлаар гэрээний үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд 8 дугаар сараас эхлэн алга болсон ачааг олох, зөрчлийг арилгуулах талаар уулзалт хийж, бичгээр харилцсан боловч үр дүн гараагүй учир ******* ХХК-ийн шийдвэрийн дагуу тээвэр зуучийн гэрээний 4 болон 7 дугаар заалтад зааснаар гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцалж, энэ талаар тус компанид 12 дугаар сарын 08-ний өдрийн тоот бичгээр хүргүүлсэн. Тээвэр зуучийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцлагдсан учир алдангийг төлөх үндэслэлгүй. Дээр дурдсанаар ******* XXК нь ********* ХХК-ийн 100 хувийн өмчийн компани учир дээрх гэрээ цуцлагдсанаар ******** ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойшхи гэрээний хариуцлагыг*******-ийн өмнө хүлээхгүй буюу нэхэмжлэлд дурдсан алдангийг төлөх үндэслэлгүй юм. ********* ХХК-ийн ачаа алга болсонтой холбоотойгоор гарсан 234 459 354.76 төгрөгийн зардлыг*******-ийн тус шүүхэд ************ XXК-иас нэхэмжилсэн 127 776 376 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч ********* ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** ХХК нь гадаад худалдаа, машин механизмын тоног төхөөрөмж болон сэлбэг, эд ангийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг компани юм. *********** ХХК нь ********** ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар эзэмшдэг хамаарал бүхий компаниуд бөгөөд хоёр компани нь үйл ажиллагааныхаа хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр*******-тай тээвэр зуучийн гурвалсан гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр******* нь манай компаниудын захиалгад заасан ачааг тогтоосон чиглэл, хугацааны дотор Монгол Улс дотор болон гадна, улс хооронд усан, хуурай болон агаарын замаар бүрэн бүтэн тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалт, тээврийн байгууллагатай хамтран ажиллах, түүнтэй холбоотой тээвэр зуучийн цогц үйлчилгээг үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээсэн. Гэрээний явцад талууд бараа захиалга, ачааны мэдээллийг цахим шуудангаар солилцож захиалга хүлээн авах, бараа тээвэрлэж хүлээлгэн өгөх процесс явагддаг байсан. Тодруулбал, манай компани нь ******* брэнд рүү бараа худалдан авах захиалгыг хийдэг ба ачаа илгээгч нь барааны захиалга бэлэн болсон үед Booking message буюу ачааг хаанаас авах, ямар нэр төрлийн, хэдэн кг, хэдэн м.куб хэмжээтэй, хэчнээн тооны ачаа байгаа талаар болон тухайн ачааг ямар аргаар тээвэрлэх зэрэг мэдээллийг багтаасан захиалгын мессежийг манай компанид буцаан илгээдэг. Ийнхүү ачаа тээвэрлэхэд бэлэн болсон тухай энэ мэдээллийг бид авсны дараагаар дээрх ачааны мэдээллийн хамт ачааг тээвэрлэн ирүүлэх захиалгыг мэйлээр тээвэрлэгч******* руу илгээдэг болно. 2022 оны 7 дугаар сарын 20-ний өдөр манай компани тээврийн******* дугаартай 1173.42 килограмм 7 хайрцаг ачааг тээвэрлүүлэхээр*******-д захиалга өгсөн. Гэтэл, дээрх захиалгын ачаанаас 2 ширхэг ачаа болох ******** брэндийн хөдөлгөөн тогтворжуулагч, тунгаагуур шүүр эд ангиуд нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тээвэрлэгдэн ирсэн боловч үлдэх 5 хайрцаг бүхий мотор болон бусад эд анги болох ачаа нь ирээгүй юм. Энэ талаар тээвэрлэгч*******-тай уулзалт хийж, ачааг олж хүлээлгэн өгөх эсхүл ачааны үнийг төлөх талаар өнгөрсөн хугацаанд бүхий л арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Бид алга болсон 5 хайрцаг ачааг олох үүднээс ачааны дагалдах баримт бичгийг дахин нягтлан шалгаж, илгээгч болон тээвэрлэгчээс ачааны талаар тодруулах ажиллагааг гүйцэтгэсэн. Улмаар ачаа илгээгч ******* компанийн ажилтан нь 1 173.42 килограмм 7 хайрцаг ачааг холбогдох баримтын хамт хүлээн авсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн дугаартай баримтаар батлагдсан. Мөн тээвэрлэгч*******-ийн гэрээт компанийн ажилтан нь жолооч нь ачааг тээвэрлэн авч явсан талаарх мэдээллийг*******-д 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдөр мэйлээр ирүүлсэн болно. Энэ талаар ч******* нь маргадгүй буюу гэрээт компани нь******* дугаартай 1,173.42 килограмм 7 хайрцаг ачааг тээвэрлэхээр ачаа илгээгчийн агуулахаас хүлээн авч явсныг зөвшөөрдөг. Харин******* нь илгээгч барааг дутуу өгсөн гэх зүйл ярьж, маргасан. Өнгөрсөн хугацаанд манай компаниудын бэлэн болсон ачааг******* нь тогтоосон хугацаанд захиалгын дагуу тээвэрлэн ирүүлэх үйл явц удаашралтай, хугацаа их алддаг байсан учир ************ ХХК нь нэмэлтээр ХХК-тай тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж энэ талаар ачаа илгээгч ХХК-д мэдэгдсэнээр зарим ачаа барааг захиалан тус компаниар тээвэрлүүлж ирүүлэх болсон.*******-иас алга болсон 5 хайрцаг ачааг ***** ХХК-д нэмэлт тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа ХХК нь андуурч хүлээн аван тээвэрлэсэн байж болзошгүй хэмээн шалгаж өгөх хүсэлтийг ********* ХХК-д тавьсан. Үүний дагуу манай компаниас нэмэлт тээврийн үйлчилгээ үзүүлэгч ХХК-иас лавлаж, тодруулахад тус ачааг хүлээн аваагүй талаарх хариуг 2022 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр *********** ХХК-д ирүүлсэн ба энэ талаар мөн*******-д мэдэгдсэн. Бид******* дугаартай ачааг тээвэрлүүлэх захиалгыг анхнаасаа ХХК-д өгөөгүй бөгөөд тус компанитай нэмэлт тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байдаг. Тээврийн******* дугаартай ачаанаас мотор болон бусад эд анги бүхий 5 хайрцаг ачаа алдагдсанаар ******** ХХК нь тус ачааг цааш харилцагч байгууллагадаа тогтоосон хугацаанд нь нийлүүлэн хүлээлгэн өгч чадаагүй гээсэн хэдий ч ******** ХХК нь харилцагч байгууллагадаа алга болсон ачаа болох мотор болон холбогдох бусад эд ангиудыг хүлээлгэн өгөхийн тулд уг эд зүйлийг дахин шинээр захиалан үйлдвэрлүүлж агаарын тээврээр Монгол улсад авчирсан. Тээврийн******* дугаартай ачаанаас алга болсон мотор болон эд ангиудын үнийг бид илгээгч буюу худалдагч компанид бүрэн төлсөн боловч эдгээр ачаа нь тээвэрлэлтийн явцад алга болсноор бид дараах зардал гаргаж хохироод байна. Тухайлбал, брендийн суурин компрессорын моторын үнэд 39 579 Сингапур доллар буюу 92 024 737.11 төгрөг, бусад эд ангиудын үнэд 16 688.25 сингапур доллар буюу 38 801 683.19 төгрөг, нийт 130 826 420.30 төгрөгийн хохирол дээрх бараатай холбоотойгоор манай компанид учраад байна. Манай компанийн захиалсан бараа тээвэрлэгдэх явцад алга болсон учир эдгээр барааг дахин компаниас захиалан худалдан авч барааг агаараар болон газраар тээвэрлэн ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ачаа тээврийн зардалд 47 248 625.64 төгрөгийг гаргасан. Тухайлбал, мотороос бусад эд ангиудыг дахин захиалж тээвэрлэн ирүүлсэн тээврийн зардалд 31 882 988.50 төгрөгийг 2022 оны 12.22-ний өдөр тус бүр төлсөн. Мөн мотороос бусад эд ангийн бараанд гаалийн татварт 992 366.27 төгрөгийг моторын гаалийн татварт 4 335 110.87 төгрөгийг Гаалийн газарт төлөөд байна. Хэрэв тус ачаа алга болоогүй байсан бол бид ачааг дахин захиалж ирүүлэхтэй холбоотойгоор 47 248 625.64 төгрөгийн зардал гарахгүй байсан. Мөн нэг төрлийн барааг 2 удаа захиалснаар валютын ханшны зөрүүд 13 264 385.51 төгрөгийн зардал гарсан. Ингээд манай компанид нийт 191 339 431.45 төгрөгийн хохирол учраад байгаа ба энэ хохирол тээвэрлэгч*******-ийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. *********** ХХК-д учирсан дээрх хохирлыг төлөх талаар*******-д мэдэгдэж ирсэн боловч одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй. Энэ нөхцөл байдал нь цаашид тээврийн үйлчилгээний хөлсийг*******-д төлөх хугацааг хойшлуулсан буюу алга болсон ачааг******* нь олж манай компанид хүлээлгэн өгөх эсхүл тус ачаатай холбоотой гарсан хохирлыг бүрэн барагдуулах харилцан шаардлага бүхий үүргийг гүйцэтгүүлэх хүртэл тээврийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөс ***** ХХК нь татгалзах эрхтэй байсан болно.******* нь дээрх байдлаар гэрээний үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд 8 дугаар сараас эхлэн алга болсон ачааг олох, зөрчлийг арилгуулах талаар бид уулзалт хийж, бичиг харилцсан боловч үр дүн гараагүй учир ********* ХХК нь тээвэр зуучийн гэрээний 4 болон 7 дугаар заалтад зааснаар гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцалж, энэ талаар тус компанид 12 дугаар сарын 08-ний өдрийн тоот бичгээр мэдэгдсэн. Иймд моторын үнэ 92 024 737.11 төгрөг, бусад эд ангийн үнэд 38 801 683.19 төгрөг, уг бараануудыг дахин захиалж агаараар болон газраар тээвэрлэн ирүүлэхтэй холбоотойгоор гарсан зардал 47 248 625.64 төгрөг, ханшийн зөрүүд 13 264 385.51 төгрөг, нийт 191 339 431.45 төгрөгийг*******-иас гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч******* сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ********* групп ХХК-ийн зүгээс 2022 оны 7 дугаар сарын 05-нд дугаартай 47.36 килограмм 2 хайрцаг, 2022 оны 07 дугаар сарын 20-нд******* дугаартай 1173.42 килограмм 7 хайрцаг ачааг хотоос Улаанбаатар хот хүртэл тус тус тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Хүлээн авсан захиалгын дагуу 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр манай компанийн гэрээт зуучийн агент болох компанийн ажилтан ачааг хүлээн авахаар очсон боловч дугаартай 47.36 килограмм 2 хайрцаг,******* тоот дугаартай 1,173.42 килограмм 7 хайрцаг ачаануудыг олгох зөвшөөрөл өгөгдөөгүй гэдэг шалтгаанаар авч чадаагүй. Энэ талаар ********* ХХК-д имейлээр мэдэгдсэний дараа менежер нь ачааг олгох зааварчилгааг 2022 оны 7 дугаар сарын 26-нд илгээгчид тодорхой өгсөн дахин сануулъя гэдэг хариу имейлийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр илгээсэн ба тухайн өдөр ачааг манай гэрээт зуучийн агентад олгох зөвшөөрөл өгөгдсөн байдаг. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дугаарын захиалга дээр нэмж 93.98 килограмм 7 хайрцаг ачааг мөн л хотоос Улаанбаатар хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Эдгээр захиалгуудыг хүлээн авснаас хойш ачааны тоо, хэмжээ хэд хэдэн удаа нэмэгдэж өөрчлөгдсөн учир тухай бүрт нь ачааны жин, овор хэмжээг дахин дахин шалгаж илгээгчтэй тулгах гэсэн боловч илгээгчээс удаа дараа амралттай байгаа ба хариу өгөх боломжгүй гэх автомат хариу өгдөг. Манай гэрээт зуучийн агентад ачаа олгох зөвшөөрөл өгмөгц бэлэн болсон 7 хайрцаг ачааг хүлээн авсан. Тухайн нөхцөл байдалд манай гэрээт зуучийн агент илгээгчээс олгосон ачааг л хүлээн авсан ба жинлэж шалгах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй. Ачаануудыг хүлээн авсны дараа ******** ХХК-ийн менежераас 116.18 килограмм 8 хайрцаг ачааны баримт бичиг ирдэг. Захиалгын дугаар нь буюу өмнө нь өгсөн 7 хайрцаг 93.98 килограмм ачаа, 2 хайрцаг 47.36 килограмм ачааны захиалгын дугаартай адил дугаартай боловч тоо ширхэг, жин нь өөр байсан. Ингээд тоо ширхэг, жингийн зөрүүтэй баримт хүлээн авсны дараа ********** ХХК-ийн менежер ********** болон илгээгчид мэдэгдсэн. Энэ үед илгээгч амралттай хариу өгөх боломжгүй гэх автомат хариултыг өгсөөр л байсан. Бид тоо ширхэг, жингийн зөрүү гарсан мэдээлэл авсан даруйд гэрээт зуучид мэдэгдэн агуулах дээр ачаа ирэх үед ачааны жинг шалгаж түүний бүх фото зургийг даруулахаар тохирсон. Гэрээт зуучийн агуулах дээр ирсэн 7 хайрцаг ачааг шалгуулахад ********** ХХК-ний сөрөг нэхэмжлэлд дурдагдсан биднийг хүлээн авсныг баталж буй гэх дугаартай олон улсын замын хуудас дээр дурдсан ачаа бодит байдал дээрх ачаанаас өөр байсан ба жинлэж үзэхэд нийт жин нь 66 килограмм байсан. Ачааны бүх зураг, жингийн мэдээллийг илгээгч рүү явуулж СМR дээр дурдсан ачаа бодит байдал дээрх ачаанаас хэт жингийн зөрүүтэй болохыг мэдэгдсэн боловч илгээгч зарим ачааг нэмж оруулсан, үлдсэн ачаануудыг хүлээн аваагүй бол нэмэх болно гэх хариу өгсөн. Олон улсын замналын хуудсанд дурдьсан 1,173.42 килограмм 7 хайрцаг ачаа нь бодит байдал дээр хүлээн авсан 7 хайрцаг ачаатай жингийн хувьд хэт зөрүүтэй тохирохгүй байгаа талаар удаа дараа илгээгчид хандаж асуудлыг тодорхой болгох зорилгоор тухайн үеийн ачилт хийж буй бичлэгийг илгээхийг хүссэн боловч энэ талаар ямар нэг хариу өгөөгүй ба эцэст нь бүх ачааг буюу, захиалгын дугаартай ачаануудыг танайх хүлээн авсан гэх хариултуудыг өгдөг болсон. 1 173.42 килограмм ачаа ачих, 66 килограмм ачаа ачих зэрэгт ашиглах техник хэрэгсэл гүйцэтгэх технологийн хувьд том ялгаатай тул тухайн үеийн ачилт хийж байгаа бичлэгийг ***********-ийн төлөөлөл илгээгчээс шаардаж авах бүрэн боломжтой байсан ч тэд асуудлын үнэн бодит байдлыг олоход идэвх санаачилга гаргахыг хүсээгүй. Бидний хувьд ************* ХХК-ний сөрөг нэхэмжлэлд дурдсан дугаартай захиалгын алга болсон гэх 5 хайрцаг ачааг бодит байдал дээр хүлээн аваагүй болно. Дээр дурьдсанчлан манай гэрээт зуучийн агент ачаа хүлээн авахаар хэд хэдэн удаа очсон боловч олгох зөвшөөрөл байхгүй гэх шалтгаанаар өгөөгүйгээс гадна тухайн үед дугаартай ачаа сав баглаа боодлын хувьд асуудалтай байсан ба дахин савлуулахаар Эй эс си эйрпавер эсвэл Фореско руу илгээсэн байж болзошгүй. Үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор **********-тай уулзалт хийж илгээгчээс илгээсэн болон, илгээгүй ачааны дагалдах хуудас, ачилтын үеийн бичлэг зэрэг нотлох баримтыг авч өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Энэ нөхцөл байдлаас үзэхэд ********** ХХК болон ачаа илгээгч нарын хооронд тухайн үед үл ойлголцол үүсэж нийт захиалсан ачааны талыг нь өгч талыг нь өгөөгүй ба уг асуудлаа дараа нь шийдвэрлэсэн гэх үндэслэл бүрдэж байгаа бөгөөд, энэ нөхцөл байдлын ашиглан үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байна гэж бид үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2019.05.09-ний өдрийн дугаар тээвэр зуучийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн нэхэмжлэлүүд, ханшийн мэдээлэл, итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /1-р-хх-ийн 3-27, 151-178/
6. Хариуцагчаас хавтаст хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ******** ХХК-ийн 2022.12.08-ны өдрийн дугаар гэрээ цуцлах, хохирол нэхэмжлэх тухай албан бичиг, бараа материал худалдан авах захиалгын баримтууд, орчуулгын хамт, мөнгөн шилжүүлгийн баримт, 2014.09.22-ны өдрийн зөвшөөрлийн бичиг, орчуулгын хамт, хавсралт, 2022.07.20-ны өдрийн тээвэрлүүлэх хүсэлт, далайн тээврийг захиалах заавар, и-мэйл харьцаж байсан зураг, төлбөрийн нэхэмжлэлүүд, татвар төлсөн баримтууд, 2021.12.21-ний өдрийн дугаар тээвэр зуучийн гэрээ, ********************* ХХК-ийн 2022.11.30-ны өдрийн ********** дугаар алга болсон ачааны талаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022.12.08-ны өдрийн дугаар гэрээ цуцлах, хохирол нэхэмжлэх тухай албан бичиг,*******-ийн 2022.12.01-ний өдрийн дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2022.12.13-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,******* дугаартай захиалгын жагсаалтад дурдсан барааг хүлээлгэн өгсөн талаарх и-мэйл, орчуулгын хамт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, төлбөрийн нэхэмжлэл, татвар төлсөн баримт, и-мэйл хаягаар харьцаж байсан мэйлийн зураг, хавсралт, орчуулга зэргийг ирүүлсэн. /1-р-хх-ийн 32-37, 43-47, 54-141, 212, 231-236, 2-р-хх-ийн 22-89/
7. Шүүх талуудын хүсэлтээр 2022.01.01-ний өдрөөс 2022.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны тооцооны нийлсэн баримт, төлбөрийн нэхэмжлэлийн баримтууд, **********************,**************************,***********************, *********************, **************, *********************, ******************, ****************, ****************, ******************, *********************, *************, **************, хаягт тус тус үзлэг хийж тэмдэглэл хөтөлж, ******************* ХХК-ийн 2024.01.12-ны өдрийн дугаар баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирсэн 9 ачааны дагалдах бичиг, орчуулгын хамтаар хэрэгт хавсаргасан. /1-р-хх-ийн 243-250, 2-р-хх-ийн 1-11, 13-16, 90, 91, 109-124/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...Талууд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөр тооцоог нийлж акт үйлдсэн бөгөөд ************ ХХК нь*******-д 31 837.5 евро буюу 119 472 129 төгрөг, дотоод зардалд 5 370 460 төгрөг, нийт 124 842 589 төгрөгийн өглөгтэй байна. Харин ************ХХК нь-д 3279.6 евро буюу 12 308 021 төгрөг, дотоод зардалд 1 004 140 төгрөг, нийт 13 312 161 төгрөгийн өртэй байна. Дээрх төлбөрийг төлөх талаар удаа дараа хандсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй, төлбөрийг сайн дураар төлөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл байна. Иймд ********** ХХК-иас 13 624 993 төгрөгийг,*******-иас 127 776 376 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. гэж тайлбарласан.
3. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...Тооцоо нийлсэн баримтын тухайд маргаан байхгүй. Гэвч талуудын хооронд байгуулагдсан Тээвэр зуучийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцлагдсан учир алдангийг төлөх үндэслэлгүй. ***** XXК нь ******** ХХК-ийн 100 хувийн өмчийн компани учир дээрх гэрээ цуцлагдсанаар *********** ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойшхи гэрээний хариуцлагыг*******-ийн өмнө хүлээхгүй буюу нэхэмжлэлд дурдсан алдангийг төлөх үндэслэлгүй. Мөн төлбөрийг шаардахдаа нэхэмжлэл гаргах үеийн ханшаар шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд юм. Нэхэмжлэгч*******-ын ачаа алга болсонтой холбоотойгоор манай компани 234 459 354.76 төгрөгөөр хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Хариуцагч ******* ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...2022 оны 7 дугаар сарын 20-ний өдөр манай компани тээврийн******* дугаартай 1173.42 килограмм 7 хайрцаг ачааг тээвэрлүүлэхээр*******-д захиалга өгсөн. Гэтэл, дээрх захиалгын ачаанаас 2 ширхэг ачаа болох брэндийн хөдөлгөөн тогтворжуулагч, тунгаагуур шүүр эд ангиуд нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тээвэрлэгдэн ирсэн боловч үлдэх 5 хайрцаг бүхий мотор болон бусад эд анги болох ачаа нь ирээгүй юм. Үүнээс болоод манай компани захиалагчдаа хугацаандаа бараагаа нийлүүлэх боломжгүй болж дахин зардал гаргаж, алга болсон эд ангийг дахин захиалж зардал гаргаж, хохирсон тул моторын үнэ 92 024 737.11 төгрөг, бусад эд ангийн үнэд 38 801 683.19 төгрөг, уг бараануудыг дахин захиалж агаараар болон газраар тээвэрлэн ирүүлэхтэй холбоотойгоор гарсан зардал 47 248 625.64 төгрөг, ханшийн зөрүүд 13 264 385.51 төгрөг, нийт 191 339 431.45 төгрөгийг*******-иас гаргуулахаар нэхэмжилж байна. гэж тайлбар гаргасан.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ *********** ХХК-ийн зүгээс 2022 оны 7 дугаар сарын 05-нд дугаартай 47.36 килограмм 2 хайрцаг, 2022 оны 7 дугаар сарын 20-нд******* дугаартай 1173.42 килограмм 7 хайрцаг ачааг, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дугаарын захиалга дээр нэмж 93.98 килограмм 7 хайрцаг ачааг тус тус хотоос Улаанбаатар хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Эдгээр захиалгуудыг хүлээн авснаас хойш ачааны тоо, хэмжээ хэд хэдэн удаа нэмэгдэж өөрчлөгдсөн учир тухай бүрд нь ачааны жин, овор хэмжээг дахин дахин шалгаж илгээгчтэй тулгах гэсэн боловч илгээгчээс удаа дараа амралттай байгаа ба хариу өгөх боломжгүй гэх автомат хариу өгдөг. Манай гэрээт зуучийн агентад ачаа олгох зөвшөөрөл өгмөгц бэлэн болсон 7 хайрцаг ачааг хүлээн авсан. Ачаануудыг хүлээн авсны дараа *********** ХХК-ийн менежераас 116.18 килограмм 8 хайрцаг ачааны баримт бичиг ирсэн боловч нийт 9 хайрцаг ачаа ирсэн. Ингээд тоо ширхэг, жингийн зөрүүтэй баримт хүлээн авсны дараа ********** ХХК-ийн менежер ********* болон илгээгчид мэдэгдсэн. Ачааны бүх зураг, жингийн мэдээллийг илгээгч рүү явуулж СМR дээр дурдсан ачаа бодит байдал дээрх ачаанаас хэт жингийн зөрүүтэй болохыг мэдэгдсэн боловч илгээгч зарим ачааг нэмж оруулсан, үлдсэн ачаануудыг хүлээн аваагүй бол нэмэх болно гэх хариу өгсөн. Олон улсын замналын хуудсанд дурдсан 1,173.42 килограмм 7 хайрцаг ачаа нь бодит байдал дээр хүлээн авсан 7 хайрцаг ачаатай жингийн хувьд хэт зөрүүтэй тохирохгүй байгаа талаар удаа дараа илгээгчид хандаж асуудлыг тодорхой болгох зорилгоор тухайн үеийн ачилт хийж буй бичлэгийг илгээхийг хүссэн боловч энэ талаар ямар нэг хариу өгөөгүй ба эцэст нь бүх ачааг буюу **********, *************захиалгын дугаартай ачаануудыг танайх хүлээн авсан гэх хариултуудыг өгдөг болсон. Бодит байдал дээр бид ************ дугаартай захиалгын алга болсон гэх 5 хайрцаг ачааг хүлээн аваагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж маргасан.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, үзлэг хийсэн цахим захидал зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 ********** ХХК, ************ ХХК,******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дугаар тээвэр зуучийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тээвэр зуучлагч нь үйлчлүүлэгчийн захиалгад заасан ачааг, түүнд заасан чиглэлийн дагуу, тогтоосон хугацаанд Монгол улс дотор болно гадна, эсвэл улс хооронд усан, хуурай болон агаарын замаар тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалт, тээврийн байгууллагатай хамтран ажиллах, түүнтэй холбоотой тээвэр зуучийн цогц үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч нь тээвэрлэлтийн төлбөрийг ачаа тээвэрлүүлэх тухай бүр тээвэр зуучлагчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1-р хх-ийн 7-15/
6.2 Дээрх гэрээний дагуу******* нь ************ ХХК болон ******** ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлж байсан болох нь тогтоогдсон ба талууд энэ асуудлаар маргаагүй.
6.3 Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч******* нь дотоодын болон олон улсын чингэлэг, орон нутгийн ачаа тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч ********ХХК, ********** ХХК-тай 2019 оны 05 сарын 09-ний өдрийн тээвэр зуучийн үйлчилгээний ерөнхий гэрээг байгуулсан байна.
6.4 Гэрээний 5.1-т зааснаар тухайн нэхэмжлэлийн төлбөрийг тухай бүр нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхээр тохирсон байх ба талууд 2022 оны 11 дүүгээр сарын 30-ны өдөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны төлбөр тооцоог нийлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байна.
6.5 Уг актаар хариуцагч ******* ХХК нь тээврийн 3 279.6 евро, дотоод тээвэр болон дотоод зардлын 1 004 140 төгрөгийн, хариуцагч ********** ХХК тээврийн 31 837.5 евро, дотоод тээвэр болон дотоод зардлын 5 370 460 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. /1-р хх-ийн 16-23, 164-175/
7. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байна.
7.1 Нэхэмжлэгч******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан тээвэр зуучийн цогц үйлчилгээг үзүүлэх, хариуцагч ********** ХХК, ********* ХХК нар нь хөлс төлөх үүргийг хүлээж оролцсон ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талуудын хооронд тээвэр гэрээний зуучийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
7.2 Талуудын хооронд 2022 оны 07 сарын 20-ны өдрийн******* дугаартай захиалгын асуудлаас маргаан үүсч, улмаар гэрээ цуцлагдсан хэдий ч хариуцагч нар нь дээрх гэрээний дагуу тээвэр зуучийн үйлчилгээ авсан 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх ба талууд энэ талаар тооцоо нийлж, акт үйлдсэн асуудлаар маргаагүй байна.
7.3 Нэхэмжлэгч******* нь тээвэр зуучлалын гэрээнд зааснаар үйлчлүүлэгчийн захиалгад заасан ачааг тээвэрлэх, тээвэр зуучийн цогц үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг үзүүлж, гэрээний 2.1-т зааснаар үйлчлүүлэгчид ачааг шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-т заасны дагуу зуучлагчийн эрх эдэлж, хариуцагч нараас гэрээгээр тохирсон төлбөрийг шаардах эрхтэй.
7.4 Хариуцагч нар нь алданги шаардах эрхгүй гэж, мөн үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож, нэхэмжлэлээ гаргаагүй гэж маргаж байх ба хариуцагч ********* ХХК тал дээрх төлбөрийг төлөхгүй үндэслэлээ Манай ********** ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр захиалсан******* дугаартай ачаанаас мотор болон бусад эд анги бүхий 1173.42 кг ачаануудыг******* тээвэрлэлтийн явцад алдсан. Иймд бид тээврийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй. гэж тайлбар, гаргаж маргасан нь дараах үндэслэлгүй байна.
7.5 Талуудын байгуулсан гэрээний 7.9-т Үйлчлүүлэгч гэрээнд заасан хугацаанд тээврийн хөлсийг тээвэр зуучлагчид төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.05 хувийн алданги төлнө гэж зааснаар хариуцагч нараас алданги нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна, 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч******* нь хариуцагч ************* ХХК, ********** ХХК-аас алданги нэхэмжилснийг хангах үндэслэлтэй.
7.6 Нэхэмжлэгч нь төлбөрийн тооцоог нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн евротой харьцах ханшийг 3 752.56 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв./хх-ийн 24-26/
7.7 Иймд хариуцагч ********** ХХК-аас тээвэр зуучийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 13 624 993 төгрөг, хариуцагч ********** ХХК-аас тээвэр зуучийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 127 776 376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч ********* ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 20-ний брэндийн хөдөлгөөн тогтворжуулагч, тунгаагуур шүүр эд анги бүхий, тээврийн******* дугаартай 1173.42 килограмм, 7 хайрцаг ачааг тээвэрлүүлэхээр*******-д захиалга өгсөн болох нь тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна.
Харин дээрх захиалгын ачаанаас 2 хайрцаг ачаа болох брэндийн хөдөлгөөн тогтворжуулагч, тунгаагуур шүүр эд ангиуд нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тээвэрлэгдэн ирсэн боловч үлдэх 5 хайрцаг бүхий мотор болон бусад эд анги болох ачаа нь ирээгүйгээс маргаан үүссэн байна.
Хариуцагч *************** ХХК нь дээрх алга болсон гэх 5 хайрцаг мотор болон бусад эд анги бүхий ачааны талаар тээвэрлэгч*******-тай уулзалт хийж, ачааг олж хүлээлгэн өгөх эсхүл ачааны үнийг төлөх талаар өнгөрсөн хугацаанд бүхий л арга хэмжээг авсан ба ачааг олох үүднээс ачааны дагалдах баримт бичгийг дахин нягтлан шалгаж, илгээгч болон тээвэрлэгчээс ачааны талаар тодруулах ажиллагааг гүйцэтгэсэн талаар тайлбар гаргаж, талууд энэ талаар харилцан бичсэн болон холбогдох газруудад явуулж байсан э-майл зэргийг хэрэгт ирүүлж, үзлэг хийлгэсэн байна.
Харин******* нь 2022 оны 7 дугаар сарын 05-нд дугаартай 47.36 килограмм 2 хайрцаг, 2022 оны 7 дугаар сарын 20-нд******* дугаартай 1173.42 килограмм 7 хайрцаг ачааг, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дугаарын захиалга дээр нэмж 93.98 килограмм 7 хайрцаг ачааг тус тус хотоос Улаанбаатар хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн талаар мараагүй байна.
Харин эдгээр захиалгуудыг хүлээн авснаас хойш ачааны тоо, хэмжээ хэд хэдэн удаа нэмэгдэж өөрчлөгдсөн учир тухай бүрд нь ачааны жин, овор хэмжээг дахин дахин шалгаж илгээгчтэй тулгах гэсэн боловч илгээгчээс удаа дараа амралттай байгаа ба хариу өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн манай гэрээт зуучийн агентад ачаа олгох зөвшөөрөл өгмөгц бэлэн болсон 7 хайрцаг болон 2 хайрцаг нийт 9 хайрцаг ачааг хүлээн авсан боловч үлдэх 5 хайрцагт асуудал үүссэн гээд өгөөгүй байдаг. Мөн тухайн нөхцөл байдалд манай гэрээт зуучийн агент илгээгчээс олгосон ачааг л хүлээн авсан ба жинлэж шалгах боломжгүй байсан. ... Бидний хувьд ********** ХХК-ний сөрөг нэхэмжлэлд дурдсан дугаартай захиалгын алга болсон гэх 5 хайрцаг ачааг бодит байдал дээр хүлээн аваагүй болно. Дээр дурдсанчлан манай гэрээт зуучийн агент ачаа хүлээн авахаар хэд хэдэн удаа очсон боловч олгох зөвшөөрөл байхгүй гэх шалтгаанаар өгөөгүйгээс гадна тухайн үед дугаартай ачаа сав баглаа боодлын хувьд асуудалтай байсан ба дахин савлуулахаар Эй эс си эйрпавер эсвэл Фореско руу илгээсэн байж болзошгүй. Үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ********** ХХК-тай уулзалт хийж илгээгчээс илгээсэн болон, илгээгүй ачааны дагалдах хуудас, ачилтын үеийн бичлэг зэрэг нотлох баримтыг авч өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж гэж тайлбарлаж, талуудын хооронд явуулсан э-майл болон энэ асуудал үүссэн талаар удаа дараа шалгуулах талаар шаардсан баримтуудыг гаргаж өгсөн гэж тайлбарлажээ.
Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан тээвэр зуучийн гэрээний 2.1-т Тээвэр зуучлагч нь тээвэрлэлтийн цогц үйл ажиллагааг үзүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд ачаа тээшийг илгээх, хүлээн авах, баглаж боох, ачих, буулгах, нэг цэгээс нөгөө цэгт илгээх, гэрээнд заасан зориулалтын тээврийн хэрэгслээр ачааг тээвэрлэх, үйлчлүүлэгчийн заасан талбайд сав, баглаа боодол, тоо ширхэг, чанарын хувьд бүрэн бүтэн, авар осолгүй тээвэрлэн хүргэх үүргийг хүлээнэ. гэж, гэрээний 3.3-т тээвэр зуучлагч нь ачааг илгээгчээс хүлээн авахдаа ачааны дагалдах бичигт заасан нэр төрөл, тоо хэмжээ, тэмдэг тэмдэглэгээ зэрэг мэдээлэл болон ачааны гадаад байдлыг шалгаж, нэг бүрчлэн бичиж тэмдэглэн акт үйлдэж авна. гэж тохирсон байна.
Хэрэгт авагдсан баримтаас илгээгч компанийн Белги дэх агуулахаас тээвэрлэгч*******-ийн гэрээт компанийн ажилтан нь******* дугаартай 1 173.42 килограмм, 7 хайрцаг ачааг холбогдох баримтын хамт хүлээн авсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн /ачааны дагалдах бичиг/ дугаартай баримтаар болон компаниас ********** ХХК-нд ирүүлсэн албан бичиг, 2023.02.03-ны өдрийн э-майл, хавсаргасан баримтууд зэргээр тогтоогдож байна./1-р хх-ийн 129-142/
Мөн тээвэрлэгч*******-ийн гэрээт компанийн ажилтан нь жолооч нь улсын дугаартай машинаар ачааг тээвэрлэн авч явсан талаарх мэдээллийг *********** ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдөр мэйлээр ирүүлсэн байна./1-р хх-ийн 91/
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч*******-ийн гэрээт компанийн ажилтан жолооч нь******* дугаартай 1 173.42 килограмм, 7 хайрцаг ачааг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр,******* нь дугаартай захиалгын алга болсон гэх 5 хайрцаг ачааг бодит байдал дээр хүлээн аваагүй, манай гэрээт зуучийн агент ачаа хүлээн авахаар хэд хэдэн удаа очсон боловч олгох зөвшөөрөл байхгүй гэх шалтгаанаар өгөөгүйгээс гадна тухайн үед дугаартай ачаа сав баглаа боодлын хувьд асуудалтай байсан гэж маргаж байгаа хэдий ч энэ талаараа нотлоогүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх ба нэхэмжлэгч тал тухайн барааг шалгаж авсан гэдгээ нотлоогүй байна.
Дээрх алга болсон 5 хайрцаг ачаанд байсан эд ангийг манай компани захиалагчдаа хугацаандаа бараагаа нийлүүлэх боломжгүй болж алга болсон эд ангийг дахин захиалж зардал гаргаж, хохирсон тул моторын үнэ 92 024 737.11 төгрөг, бусад эд ангийн үнэд 38 801 683.19 төгрөг, уг бараануудыг дахин захиалж агаараар болон газраар тээвэрлэн ирүүлэхтэй холбоотойгоор гарсан зардал 47 248 625.64 төгрөг, ханшийн зөрүүд 13 264 385.51 төгрөг, нийт 191 339 431.45 төгрөгийг*******-иас гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.
Шүүх дээрх шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч *********** ХХК 2022 оны 09 сарын 28-ны өдөр ХХК-нд атлас копко брендийн суурин компрессорын мотор болон түүний эд ангуудыг худалдан авах захиалгыг хийж, тэдгээрийн үнэд нийт 54 960 Сингапур долларыг 2023.01.02-ны өдөр шилжүүлсэн баримтыг хэрэгт ирүүлсэн байна./1-р хх-ийн 103/
Дээрх ачааг ХХК болон ХХК-иар тээвэрлүүлж, тээврийн зардалд ХХК-нд 10 038 160 төгрөг, ХХК-нд 31 882 988.50 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх, шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна./1-р хх-ийн 105-108/
Эдгээрээс дүгнэхэд дээрх зардлуудыг гаргахад нэхэмжлэгч******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үндэслэл тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.5-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй. гэж заасан гаргасан зардлаа шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч нь гаалийн татварт 5 327 477.14 төгрөг, вальютын ханшийн зөрүүд 13 264 385.51 төгрөгийн зардал гарсныг хохиролд тооцож нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, гаалийн татвар нь хуульд заасан төлөх ёстой төлбөр ба энэ нь хариуцагчаас гарах зардал байх тул хохиролд тооцохгүй.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг компанид төлбөр шилжүүлсэн үеийн ханшаар буюу 2022.10.03-ны өдрийн байдлаар шаардаж нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн сингапур доллартай харьцах ханш 2 325.09 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************* ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 13 624 993 төгрөг, хариуцагч ************* ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 127 776 376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэгч*******-иас гэрээнээс учирсан хохиролд эд ангийн үнэ 130 826 420.30 төгрөгийг гаргуулж, хариуцагч ********** ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 075 төгрөгийг, 796 832 төгрөгийг, хариуцагч ********* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 114 647.15 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226 075 төгрөгийг, хариуцагч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид 796 832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэгч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид сугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ