Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00499

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00499

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

хариуцагчийн төлөөлөгч*******,

нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

/Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***********-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийг шийдвэрлэв./

Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ********** хариуцагч*******т холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулахаар шаарджээ.

1.а Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр шийдвэрийн дагуу******* ХХК-д 170 272 014 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын******* дугаарт бүртгэлтэй*******,*******, хаягт байрлах м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай нэгж талбарын дугаартай эрхийн улсын дугаартайм.кв талбай бүхий эзэмших эрхийн газрын хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж нийт үнийг 869 554 800 төгрөгөөр тогтоосон байна. Энэхүү үнэлгээ нь одоогийн зах зээлийн үнэлгээгээр бодитой биш, өөрөөр хэлбэл тус газрын байршил, орон сууцны зах зээлийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө маань тухайн үедээ 1м.кв-ыг нь 1 850 000 төгрөгөөр үнэлэгдэн барьцаалагдсан. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаанд тавих үед дээрх үл хөдлөх эд хөрөнгө маань м.кв талбайтай байсан бол одоо томсгосон бөгөөд нийт м.кв болж, барилгын гүйцэтгэл 70 хувьдаа орсон. Улсын хэмжээнд орон сууцны үнэ нэмэгдсэнээс гадна дээрх үл хөдлөх хөрөнгө байгаа газрын орчмын орон сууцны 1м.кв метрийн үнэ нь 1 250 000 төгрөг байгаа бөгөөд нийт үнэ нь 2 000 700 000 төгрөгөөр үнэлж байна. иймд дээрх үл хөлдөх эд хөрөнгө болон газарт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээ болох 869 554 800 төгрөгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн******* дүгээр шийдвэрээр **********өөс 170 272 014 төгрөгийг гаргуулж******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч **********тэй 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уулзаж, эрх үүргийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгааны маягт бөглүүлж, хөрөнгийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан*******,*******, хаягт байрлах м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаяг байршилтай нэгж талбарын дугаартай эрхийн улсын дугаартай м.кв талбайтай газрын хамт 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тогтоолоор битүүмжилж, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор хурааж, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн, дугаар албан бичгээр 2023 8 дугаар сарын 18-ний өдрийн дотор үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талууд болон өмчлөгч нарт хүргүүлэхэд төлбөр төлөгч 2 700 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналд харилцан тохиролцоогүй тул тус газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчийг томилсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээчээр үнэлүүлэхэд 869 554 800 төгрөгөөр үнэлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.12-ны өдрийн дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.09.08-ны өдрийн дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-6/

4. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.09-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.09-ний өдрийн дүгээр шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.12-ны өдрийн дүгээр шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2023.01.27-ны өдрийн дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.01-ний өдрийн дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.08.23-ны өдрийн дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, **********гийн 2023.08.24-ний өдрийн хүсэлт,******* ББСБ ХХК-ийн 2023.08.25-ны өдрийн дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2023.08.28-ны өдрийн шинжээч томилох тухай дугаар тогтоол, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт,-ийн 2023.09.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.09.08-ны өдрийн, дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 27-56/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын******* дугаарт бүртгэлтэй*******,*******, хаягт байрлах м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай нэгж талбарын дугаартай эрхийн улсын дугаартай м.кв талбай бүхий эзэмших эрхийн газрын хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж нийт үнийг 869 554 800 төгрөгөөр тогтоосон байна. Энэхүү үнэлгээ нь одоогийн зах зээлийн үнэлгээгээр бодитой биш, өөрөөр хэлбэл тус газрын байршил, орон сууцны зах зээлийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн. Иймд дээрх үл хөлдөх эд хөрөнгө болон газарт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээ болох 869 554 800 төгрөгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч ...үүргийн гүйцэтгэлд барьцаалсан*******,*******, хаягт байрлах м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаяг байршилтай нэгж талбарын дугаартай эрхийн улсын дугаартай м.кв талбайтай газарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талууд болон өмчлөгч нарт хүргүүлэхэд төлбөр төлөгч 2 700 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналд харилцан тохиролцоогүй тул тус газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчийг томилсон. ХХК-ийн шинжээчээр үнэлүүлэхэд 869 554 800 төгрөгөөр үнэлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлав.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр **********гөөс 169 267 726.03 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-4-5/

Төлбөр төлөгч ********** төлбөр 169 267 726.03 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 00085 дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч **********гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206077144 дугаартай,*******, 28 дугаар хороолол, хаягт байршилтай, м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын, эрхийн улсын бүртгэлийн дугаартай м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, уг ажиллагаанд төлбөр төлөгч оролцож, төлбөр төлөгч ********** 2 700 000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн хэдий ч төлбөр авагч үнийн саналыг зөвшөөрөөгүй тул 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шинжээч томилох тухай тогтоолоорийг шинжээчээр томилсон байна.

6. Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар нийт 869 554 800 төгрөгөөр үнэлжээ.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талууд руу 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр танилцсан байх ба эс зөвшөөрвөл гомдлоо 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шүүхэд гаргах ёстой байсан байна.

Гэвч нэхэмжлэгч ********** нь дээрх хуулийн хугацаанд үнэлгээг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй, шүүхэд энэ талаарх баримтыг ирүүлээгүй байх ба гомдлоо 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нь дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

8. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч **********гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч **********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ