Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах С.Шинэбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Н.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мод холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Н.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Мнь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... гэх газарт хохирогч Б.Яийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Мшүүхийн хэлэлцүүлэгт: Я утсаа өгч бай гэхээр нь миний утас цэнэггүй байна гэтэл намайг Я хараагаад, тэгээд намайг боогоод унагаасан. Ганхуяг ах орж ирээд биднийг салгасан. Тэгэхээр нь би босоод Яийг өшиглөсөн гэв,

           Шүүгдэгч Н.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: .... өвөөгийн гэрт би утсаа цэнэглээд байж байтал Я архи уучихсан орж ирсэн ба утсаа өг бай, хүнтэй утсаар ярьна гэж хэлэхээр нь би утсаа цэнэглэж байна, дараа ярь гэж хэлсэн ба миний өөдөс хараагаад байсан. Тэгтэл Я миний хоолойноос боогоод унагаасан. Тэгтэл манай хойд аав Ганхуяг гаднаас орж ирээд Яийг хугарсан униар цохиод салгасан. Тэгээд Яийг хэвтэж байхад нь би нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг / хх-ийн 25 дугаар хуудас / ,

           Хохирогч Б.Яийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ггийн хүүхэд болох М оос утсаа өгөөч, нэг яръя гэж хэлтэл М утас цэнэггүй байна гэсэн. Тэгэхээр нь би Н эгчээ утсаа өгөөч гэхэд М битгий давраад байгаарай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би яаж даварсан юм бэ гэтэл М ална шүү гэсэн. Тэгээд бид 2 муудалцаад бие биенээ заамдалцаад байж байтал Г гаднаас орж ирээд миний нурууруу гэрт уначихсан байсан униар нэг цохьсон. Тэгээд би газар унахад Мминий нүүр лүү өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

             Гэрч С.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Моос утсаа өгөөч ээ гэхэд манай хүү Мутсаа цэнэглэж байна, цэнэглэж дуусаад өгье гэтэл Я чи утсаа өгөөч гөлөг минь гээд манай хүүд уурласан. Тэгээд утсаа өг гээд Мыг Я боотол манай нөхөр Ганхуяг орж ирээд гэрт байсан униар нуруун тус газар нь нэг удаа цохьсон. Мбосч ирээд нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

             Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... дугаартай: “... Б.Яийн биед дээд баруун 4 шүдний булгарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Яийн биед учирсан дээд баруун 4 шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн нягтрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэсэн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33 / зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Н.Мнь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... гэх газарт хохирогч Б.Яийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.Мын өгсөн: Я утсаа өгч бай гэхээр нь миний утас цэнэггүй байна гэтэл намайг Я хараагаад, тэгээд намайг боогоод унагаасан. Ганхуяг ах орж ирээд биднийг салгасан. Тэгэхээр нь би босоод Яийг өшиглөсөн гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Яийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгэхээр нь би яаж даварсан юм бэ гэтэл М ална шүү гэсэн. Тэгээд бид 2 муудалцаад бие биенээ заамдалцаад газар унахад Мминий нүүр лүү өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд утсаа өг гээд Мыг Я боотол манай нөхөр Ганхуяг орж ирээд гэрт байсан униар нуруун тус газар нь нэг удаа цохьсон. Мбосч ирээд нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Я нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Н.Мыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД