| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/04933/И |
| Дугаар | 183/ШШ2024/00530 |
| Огноо | 2024-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/00530
| 2024 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2024/00530 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, *****************-ийн барьцаанаас чөлөөлж, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************ дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, гэрээний.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хуваарь тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний хугацаа хэтрүүлсний алдангид 87 602 640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч нарын төлөөлөгч*******, өмгөөлөгч*******,
хариуцагчийн төлөөлөгч*******,
нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны ********сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************нар хариуцагч *************-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, *****************-ийн барьцаанаас чөлөөлж, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************ дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, гэрээний.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хуваарь тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний хугацаа хэтрүүлсний алдангид 87 602 640 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: **************нар нь *************-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************** тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, **************** **********талбай бүхий үйлчилгээний талбайг нийт5 205 280 төгрөгөөр захиалсан. Захиалагч ************нар нь гэрээний үнэ болох5 205 280 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************** тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний.5 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээний 1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө оруулалтын дүнг бүрэн хэмжээгээр төлж, барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан үйлчилгээний талбайг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Мөн гэрээний.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг чанар сайтай барьж, 2019 оны 12 дугаар сарын0-ны дотор багтаан Захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан. ************* нь нэхэмжлэгчийн захиалсан талбайг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр буюу гэрээгээр тохирсон хугацаанаас 27 сарын дараа буюу нийт 832 хоног хэтрүүлэн хүлээлгэн өгсөн. Гэвч ************* нь дээрх үйлчилгээний талбайнуудын өмчлөлийг одоог хүртэл ************нарын өмчлөлд шилжүүлж өгөхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа бөгөөд 2019 онд барилга баригдаж байх явцад захиалагч талд мэдэгдэлгүйгээр тухайн барилгад ************** тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч, Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд барьцаалсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу ************* нь ************нартай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************** тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох ************үл хөдлөх эд хөрөнгийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэвч дээр дурдсан гэрээний зүйл нь эрхийн доголдолтой буюу Худалдаа хөгжлийн банкны барьцааны эрхээр хязгаарлагдсан хөрөнгө болсон байна. Нэхэмжлэгч нарын хувьд, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, захиалсан үйлчилгээний талбайн төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн боловч гэрээний дагуу өмчлөх эрх үүссэнээс хойш бүтэн 2 жил гаруй хугацаанд өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авч чадаагүй, өмчлөгч гэдгээ баталж нотлох баримт бичиггүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаагийн зэрэгцээ тухайн хөрөнгө нь бусдын барьцааны эрхээр хязгаарлагдсан байгаа нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч ************* нь захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, захиалагчид мэдэгдэлгүйгээр, өмчлөлийн зүйлийг нь бусдад дур мэдэн барьцаалж, өмчлөх эрхийг нь шилжүүлж өгөхгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь урт хугацаанд саад учруулж, хохироосоор байна. Иймд нэхэмжлэгч ************нарыг **********хороо, **********гудамж, ************үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын гэрчилгээг ************нарын нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч *************-д даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч **************, ***********, хариуцагч *************-ийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний-р бүлэгт гүйцэтгэгч буюу *************-ийн үүргийг зааж өгсөн. Тус гэрээний.1-д зааснаар, гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг 2019 оны 12 дугаар сарын0-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан. Гэвч гүйцэтгэгч тал болох *************нь дээрх гэрээний зүйлүүдийг гэрээгээр тохирсон хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй. Тодруулбал, хариуцагч *********** XXК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний зүйл болох нэхэмжлэгчийн захиалсан ****************үйлчилгээний талбайг 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр буюу 731 хоногийн дараа хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн. Үүнд: Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний.4-т гүйцэтгэгч талын хугацаа хэтрүүлсний хариуцлагыг зааж өгсөн бөгөөд үүнд.4.Гэрээний.1-д заасан хугацааг сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн Гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-аар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө. гэж заасан. ************* нь **********молл худалдаа, үйлчилгээний зориулалтай барилгын бүх захиалагч, худалдан авагч нартай тогтсон нэг загвар, ижил нөхцөл, заалт бүхий Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулсан байдаг бөгөөд тус гэрээг шууд санал болгосон, гэрээнд манай зүгээс өөрчлөлт оруулах, санал өгөх боломжгүй байсан. Нөгөө талаас барилгын салбарын томоохон төлөөлөл болох *************-иас үл хөдлөх эд хөрөнгө захиалж байгаа учир гэрээ хэлцэлд асуудал байхгүй гэсэн тул үйлчилгээний талбай захиалахын тулд *************-ийн санал болгосон гэрээний нөхцөлөөр гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 200-р зүйлийн 200.1-д зааснаар гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэх зорилгоор урьдчилан тогтоосон гэрээний нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзнэ гэж заасан. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.2 дахь заалтад Захиалагч тал гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр заасан атлаа, гэрээний.4 дахь заалтад, гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний улмаас захиалагчид төлөх алдангийн хэмжээг хугацаа хэтрүүлсэн зөрчил үүссэнээс хойш 4 дэх сараас эхлэнтооцож эхлэхээр, мөн ингэж тооцохдоо, гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1%-тай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлөхөөр заасан нь захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус юм. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч тал нь үүргээ зөрчсөнөөс өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг илт багасгасан нь захиалагч талд хохиролтой, хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг өөртөө олгосон гэж үзэж байна. Аливаа гэрээний харилцаанд талууд харилцан адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Монгол Улсын Иргэний хуулийн дугаар зүйлийн.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан. Алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр хуульд заасан байна. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээгээр талуудын төлөх алдангийн хувь хэмжээ нь адил байх боловч алданги тооцох хугацаа болон алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар ялгаатай тусгасан байна. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний.4 дахь заалтыг мөн гэрээний 2.2 дахь заалт болон Иргэний хуулийн.6 дахь заалтуудтай харьцуулан авч үзвэл гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлсэн тохиолдолд захиалагч тал хугацаа хэтэрсэн эхний сарын алдангиа авч чадахгүй, мөн, 4 дэх сараас эхлэн тооцогдох алданги нь гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээс бодогдохгүй, харин тухайн гүйцэтгээгүй үүрэг буюу гэрээний үнийн дүнгийн 10%-аас хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож төлүүлэхээр заасан нь захиалагчийн ашиг сонирхолд илт хохиролтой, шударга бус заалт юм. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. гэж заасны дагуу Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний.4 дахь заалтын дээрх стандарт нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй юм. Гэрээний эдгээр стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус байх тул гүйцэтгэгч ************* нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй. Гүйцэтгэгч *************-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээр тодорхойлогдоно. Үүний дагуу, гүйцэтгэгч *************-ийн төлбөл зохих алдангийг тооцвол, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************ Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох **********худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын-р давхрын тоот **********м.кв үйлчилгээний талбайг 2019 оны 12 дугаар сарын0-ны дотор хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу 731 хоногийн дараа хүлээлгэн өгсөн. 1 хоногт тооцогдох алдангийн хэмжээ нь5 205.28 төгрөг гэрээний дагуу тооцогдсон нийт алдангийн дүн 128 075 059.68 төгрөг болно. Иргэний хуулийн дугаар зүйлийн.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасны дагуу 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн ************** Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу йцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аар алдангийн хэмжээг тооцоход 87 602 640 төгрөг болж байх тул хуульд заасан хэмжээгээр алдангийн хэмжээг нэхэмжлэх нь зүйтэй юм. Иймд, нэхэмжлэгч ************болон хариуцагч *************- ийн хооронд байгуулсан 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн ************** тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, мөн гэрээний.4 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ************** тоот гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 87 602 640 төгрөгийг хариуцагч *************-иас гаргуулан нэхэмжлэгч **************д, *********** нарт олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч *************-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд: Манай компани нь анх ************ овогтой ************* гэж хүнтэй 2018 оны 12-р сарын 10-ны өдөр ************** дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу захиалагч нь ************* талбайг захиалан бариулж, төлбөрийг гэрээний 2.1-д заасан графикын дагуу 100% барагдуулах, гүйцэтгэгч тал нь барилгыг гэрээнд заасны дагуу барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. ************** нь талбайн төлбөрт үндсэн үнэ 180 624 000 төгрөг төлөх ёстойгоос манай компани 5 417 720 төгрөг буюу% хувийн хөнгөлөлт үзүүлж5 205 280 төгрөг болгосон. 2018/12/10 - 2024/01/13-ны өдрийн хугацаанд 10 хувааж төлсөн. ************нар нь **********моллын барилгыг баригдаж дуусаад, улсын комисс аваад ашиглалтад орсных нь дараа **************аас 2021/03/30 өдөр нэр шилжүүлэн авсан. Барилга маань 2020/11/03 өдөр ашиглалтад орсон. Хамгийн сүүлийн 6,2 сая төгрөгийг ************* 2024/01/13 өдөр төлснөөр тооцоо дууссан. Иймд өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй. Дээрх талбайг Худалдаа Хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг *************-нд даалгуулах шаардлагын тухайд: Манай компани бусад барилгын компанийн жишгээр **********төслийн санхүүжилтийн тодорхой хувийг өөрийн хөрөнгөөр, зарим хэсгийг захиалагчдын хөрөнгө оруулалтаар, үлдэх хөрөнгийг банкны зээлээр шийдэж төслөө хэрэгжүүлж дууссан. Тухайн үед ********************барилга гэсэн албан ёсны хаягтай, нийт ******* талбайтай, улсын бүртгэлийн ************** дугаартай, 70% гүйцэтгэлтэй байхад 2019-06-13 өдрийн ******** тоот барьцааны гэрээгээр Худалдаа Хөгжлийн банкинд барьцаалсан. *********** хотхоны орон сууцны барилгуудыг мөн адил энэ журмаар барьцаалсан. Барилга ашиглалтад орсны дараа *********** хотхоноос эхлээд 70% барьцаанаас хэсэгчлэн чөлөөлж өмчлөлийн гэрчилгээгээ гаргуулаад явж байтал банк манай хоёрын дунд үл ойлголцол үүсэж, улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээтэй холбоотой хэрэг үүссэн. Хэрэг үүссэнээс хойш банк барьцаа чөлөөлж өгөхөө больсон. Хэрэг дуустал ямар ч талбай чөлөөлөхгүй гэсэн. Уг хэрэг нь 2023 оны 09 сарын 21-ний өдрийн УДШ-ийн иргэний танхимын нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурлаар хянагдаж, банкны талаас гаргасан гомдлыг УДШ хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэрэг анхан шатны шүүх буюу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг буцаагдаж, хянагдаж байна. Дээрх шалтгааны улмаас ХХБ-ны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн бичгийг гаргуулж авч чадахгүй байна. Энэ асуудал СБД-ийн шүүх дэх хэрэг маргаан дууссаны дараа шийдэгдэнэ. Мөн захиалгын гэрээ 2018/12/10 өдөр байгуулагдсан харин барьцааны гэрээ 2019-06-13 байгуулагдсан бөгөөд энэхүү 2 гэрээний огноог харьцуулан үзэхэд барьцааны гэрээ хийгдэхээс өмнө захиалагч захиалгын гэрээгээ байгуулсан байна. Манай компани банктай анх тохиролцохдоо барьцааны гэрээнээс байгуулахаас өмнө борлуулалт хийсэн талбайг барьцаанд бариулахгүй гэсэн тохироотой байсан боловч банк дуусаагүй барилгын 1 гэрчилгээтэй гэдгээр далимдуулж сүүлд тохиролцооноосоо буцаж блокыг бүхэлд нь барьцаалчихаад манай захиалагчдад хүндрэл учруулж байгаа. Банкнаас тухайн үед манайд ирүүлж байсан цахим шуудангаар энэ үйл баримт нотлогдоно. Анхнаасаа бүх талбайг барьцаалах хүсэл зориг манайд байгаагүй, банкны зүгээс ч гэсэн зарагдсан талбайг барьцаанд үнэлж авахгүй гэж байсан. Тэгэхээр манайх биш Худалдаа Хөгжлийн банк барьцаанаас чөлөөлж өгөх ёстой гэж үзэж байна. Иймд барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтуудыг гаргуулах шаардлагын тухайд УБЕГ-ын 2023/12/28-ны өдрийн *********** дугаартай албан тоотоор *********** хотхон, **********моллын захиалагч, худалдан авагч нарын өмчлөх эрхийн гэрчилгээг банкнаас зөвшөөрөл авахгүйгээр гаргах шийдвэр гарсан. Үүний дагуу одоо нэхэмжлэгч манай борлуулалтын албанаас холбогдох материалуудаа аваад БЗД дэх улсын бүртгэлийн хэлтэст хандан ордероо авах боломжтой. Өдийг хүртэл материалаа аваагүй байсан шалтгаан нь төлбөр тооцоо дуусаагүй, гэрээ дүгнээгүй байсан тул материалыг өгөх боломжгүй байсан юм. Иймд барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн банкны бичгээс бусад үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах материалуудыг манайхаас гаргаж өгөхөд бэлэн байна. 2018/12/10-ны өдрийн ********* тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох шаардлагын тухайд дээрх барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ нь манай компаниас *********** хотхон, **********моллын захиалагчидтай байгуулсан гэрээ болно. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн ..., 10% хувиар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд. гэрээний.4 дэх заалтын тухайд захиалагч тухайн үедээ өөрөө гэрээний нөхцөлтэй танилцаад, гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн учраас гэрээ байгуулсан гэж ойлгож байгаа. Түүнээс биш манайхаас хүч хэрэглэж зуруулаагүй. Тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд зурсан болохоор гэрээний.4 дэх заалт хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алдангид 87 602 640 төгрөг гаргуулах шаардлагын тухайд5 205 280 төгрөгийг захиалгын гэрээний 2.1-т заасан графикийн дагуу 4 хувааж төлөх ёстой байсан боловч захиалагч хугацаа хоцруулж байсан эсхүл дутуу төлөлт хийдэг байсан. Захиалагч гэрээний 2.1 дэх заалтыг өөрөө зөрчсөн. 2018/12/10 - 2024/01/13-ны өдрийн хугацаанд 10 хувааж төлсөн. Гэрээний 2.2 дахь заалтын дагуу тооцож үзэхэд 26 253 707 төгрөгийн алданги гарч байна. Бид алдангийг захиалагчаас нэхсэн бол 26 253 707 төгрөгийг авах ёстой байсан боловч бид харилцагчаа хүндэтгэж юм зүйл яриагүй. Нэхэмжлэгч өөрөө гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлээгүй байж хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Нөгөө талаас анх гэрээ байгуулахдаа хөнгөлөлттэй үнээр байр захиалсан бол дараа нь гүйцэтгэгчээс аливаа торгууль, алданги нэхэхгүй байхаар тохиролцсон. Энэ нь Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.9-д заагдсан байгаа. Захиалагч нь энэхүү гэрээний 2.1 -т заагдсан графикт төлбөрөө хугацаа хожимдуулан төлж байсан, үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, мөн бартераар гэрээ байгуулсан, зэрэг тохиолдолд захиалагч нь орон сууц ашиглалтад орох хугацаанаасаа хоцорсон талаархи болон бусад ямарваа нэгэн алданги. торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй байна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь% болох 5 417 720 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлсэн. Мөн захиалгын гэрээний.1,.4-д заасны дагуу талбайг ашиглалтад оруулах цаад хугацаа 2020/03/30 өдөр байсан. 2020/11/03 өдөр улсын комиссын дүгнэлт гарсан. Энэхүү 7 сарын хугацаа нь тухайн үед Ковид 19 цар тахлын үе байсан. Энэ үед ажил саатаж, хүндрэл үүссэн. Энэ нь зөвхөн манай дээр биш улсын болон дэлхийн хэмжээнд нийтээрээ цар тахал, гамшгийн байдалд байсан. Энэ талаар бид Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас авч байсан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж байна. Гэрээний 6.3-т: Захиалгат ажлын гүйцэтгэлийн явцад хүнд нөхцөл байдал, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /байгалийн гэнэтийн үзэгдэл.... олон нийтийг хамарсан өвчний улмаас тогтоосон хорио цээр ..-ийн улмаас барилгын ажилд саатал гарсан тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл зогсох хүртэл гэрээний хугацаа мөн хугацаагаар сунгагдана гэж заасны дагуу 2020/03/30-2020/11/03 хүртэлх хугацаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас хойшилсон юм. Иймд алданги гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эцэст нь ************нар 2021/03/30 өдөр талбайг өмнөх захиалагчаас нь худалдан авсан. Худалдаж авахад нь барилга аль хэдийнээ байнгын ашиглалтад орсон байсан. Улсын комиссын дүгнэлтээс харахад 2020/11/03 өдөр улсын комиссын акт гарсан байна. Иймд Иргэний хуулийн43.1-д заасан ажил гүйцэтгэх харилцаа гэхээс илүү 243.1-д заасан худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж үзэж байна. Нэгэнт бэлэн болсон талбайг худалдан авсан тул барилгыг барих явц, барих хугацааны талаар ярихгүй, харин бэлэн болсон обьектыг өөрөө үзээд худалдан авалтаа өөрөө сонгож шийдсэн гэсэн үг юм. Ийм учраас энэ маргаанд Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ гэж нэрлээд байгаа боловч агуулгаараа үл хөдлөх худалдан авах гэрээ гэж дүгнэж болохоор байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт иргэний үнэмлэхний лавлагаа, итгэмжлэл, барилгад хөрөнгө оруулалт хийх 2018.12.10-ны өдрийн ************ дугаар гэрээ, төлбөрийн тооцоо, кадастрын зураг, Хөрөнгийн менежментийн үйлчилгээний 2022.01.01-ний өдрийн ******* дугаар гэрээ, фото зураг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-19/
4. Хариуцагчаас хавтаст хэрэгт төлбөрийн нэхэмжлэл, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.12.28-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020.11.03-ны өдрийн *********** дугаар дүгнэлт, ажил хүлээлцэх акт, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, алдангийн тооцоолол, э-майлны зураг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 42-43, 47-55/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...************нар нь *************-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************** тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, гэрээний үүргээ биелүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын гэрчилгээг ************нарын нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч *************-д даалгаж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн ************** тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, мөн гэрээний.4 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ************** тоот гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 87 602 640 төгрөгийг хариуцагч *************-иас гаргуулан нэхэмжлэгч **************д, *********** нарт олгуулахаар шаардсан. гэж тайлбарласан байна.
3. Хариуцагч ************* хариу тайлбарын үндэслэлээ ...Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд хамгийн сүүлийн 6 200 000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлж дууссан. Иймд өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй, бичиг баримтыг гаргаж өгнө. Харин Худалдаа Хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг *************-нд даалгуулах шаардлагын тухайд барьцааны гэрээ шүүх дээр маргаантай байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ********* тоот гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох шаардлагын тухайд дээрх барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ нь манай компаниас *********** хотхон, **********моллын захиалагчидтай байгуулсан гэрээ болно. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн ..., 10% хувиар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд гэрээний.4 дэх заалтын тухайд захиалагч тухайн үедээ өөрөө гэрээний нөхцөлтэй танилцаад, гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд уг шаардлагуудыг алданги гаргуулах шаардлагын хамт зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Иргэн ************ овогтой ************* хариуцагч ************* нарын хооронд 2018 оны 12-р сарын 10-ны өдөр ************** дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр **********хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *********** молл үйлчилгээний зориулалттай барилгын **********давхрын тоотод байрлах, **********м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-ын үнэ 4 656 000 төгрөг, нийт 180 624 000 төгрөг, үүнээс хувийн хөнгөлөлт 5 417 720 төгрөгийг хасаж,5 205 280 төгрөг байхаар харилцан тохиролцож, уг төлбөрийн 40 хувь болох 7 082 112 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор, 20 хувь болох5 041 056 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор, 20 хувь болох5 041 056 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны дотор, 20 хувь болох5 041 056 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын0-ны дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
4.2 Дээрх гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20 957 440 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр5 478 720 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 478 420 төгрөг, 2021 оны **********сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 7 000 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
4.3 Нэхэмжлэгч ************нар нь 2021 оны 03 сарын0-ны өдөр дээрх гэрээний захиалагч тал болох **************аас гэрээний зүйл болох **********м.кв талбайг худалдан авч, энэ талаар хариуцагч *************-нд хүсэлт гаргаснаар, нэхэмжлэгч ************нартай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ************ дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг дахин байгуулсан байна.
5. Дээрх гэрээг байгуулж, уг эд хөрөнгийг худалдан авах үед тухайн **********хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *********** малл үйлчилгээний зориулалттай барилга нь ашиглалтад 2020 оны 11 сарын 09-ний өдөр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан байсан болох нь дээрх актаар тогтоогдож байна./хх-ийн 49-50/
5.1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дээрх үйл баримтын талаар дурдаагүй хэдий ч шүүх хуралдаанд энэ талаар маргахгүй гэж тайлбарласан.
5.2 Нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах үед гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөр 6 200 000 төгрөг байсныг 2024.01.13-ны өдөр бүрэн төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болсон талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбар гаргасан байх нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх төлбөрийг төлөхгүй байсан шалтгааныг хариуцагч *************-ийг үүргээ биелүүлэхгүй байсантай холбоотой гэж тайлбарласан байна.
6. Эдгээрээс дүгнэхэд иргэн **************тай байгуулсан гэрээний хувьд Иргэний хуулийн4**********зүйлийн43.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба харин нэхэмжлэгч ************нартай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************ дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг Иргэний хуулийн 24**********зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
6.1 Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар болон гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг хүлээн авч, түүнийг эзэмшиж ашиглаж байгаа талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч *************-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн, өөрт давуу байдал олгосон гэрээний заалтаар гэрээг байгуулсан гэж маргасан.
7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************нар нь хүсэл зоригийн дагуу тухайн үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор мэдэлдээ авч *********хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан *********** малл үйлчилгээний зориулалттай барилгын **********давхрын тоотод байрлах, **********м.кв үйлчилгээний талбайг өмчлөх эрхтэй этгээд болсон байна.
7.1 Хариуцагч ************* нь 2015 оны ********** дугаар барьцаат гэрээгээр дээрх маргаан бүхий үйлчилгээний талбай буюу *********** үйлчилгээний зориулалттай барилгын ***********, **********м.кв үйлчилгээний талбай нь ***********-ийн барьцаанд байгаа талаар тайлбарласан ба уг маргаантай асуудал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдэж дуусаагүй байна гэж тайлбарласан.
7.2 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *********** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичигт ...Дээрх бүхэлдээ барьцааны эрх нээлттэй байгаа Нийслэлийн **********хороо, *************, 751, 752, 753, 754, 756, 757, 759 хаягт байрлах, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэсэгчлэн захиалагч, хөрөнгө оруулагч, худалдан авагчдын өмчлөлд шилжүүлэн бүртгэх нь зүйтэй байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу захиалан бариулсан, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотлох баримт, зураг төсөл, гэрэл зураг, эрх бүхий байгууллагаас олгосон хаяг, орон сууц үл хөдлөх эд хөрөнгө захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ үү гэжээ.
7.3 Зохигч талууд үл хөдлөх эд хөрөнгө нь *****************-ийн барьцаанд бүртгэгдсэн талаар хэн аль нь маргаагүй бөгөөд барьцааны гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсанаас хойш байгуулагдсан нь тогтоогдож байх ба хэн аль нь банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй болно.
8. Дээрхээс дүгнэхэд хариуцагч ************* нь нэхэмжлэгч ************нарын гэрээгээр авсан *********хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан *********** малл үйлчилгээний зориулалттай барилгын **********давхрын тоотод байрлах, **********м.кв үйлчилгээний талбайтай барилгыг бүхэлд нь *****************-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь тухайн барьцаа хөрөнгөд ноогдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлтэй юм.
Тодруулбал, шүүх дээрх шаардлагыг хангаснаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.
9. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч ***********, ************** нарын нэхэмжлэлийн шаардлагаас Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, *****************-ны барьцаанаас чөлөөлж, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй.
10. Харин нэхэмжлэгч ***********, ************** нар нь 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн ************ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, мөн гэрээний.4 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хувиар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ************ тоот гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 87 602 640 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
10.1 Учир нь нэхэмжлэгч нар нь улсын комисс хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан үйл баримт тогтоогдсон тул *************-ийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр алданги шаардсан нь үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар захиалагч ************** нь нийт 180 624 000 төгрөгийн үнийн дүнгээс хувийн буюу 5 471 720 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, үлдэх5 205 280 төгрөгийг төлөхөөр байгуулсан гэрээг нэхэмжлэгч нар нь хүлээн зөвшөөрч, шилжүүлж авснаар гэрээний дээрх заалт хэрэгжсэн гэж үзэхээр байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11**********зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1 нэхэмжлэгч ************нарыг Нийслэлийн ****************хороо *********** хотхон ***********, **********м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, Нийслэлийн ****************хороо *********** хотхон ***********, **********м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *****************-ийн барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч *************-д тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ************ дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, гэрээний.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хуваарь тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний хугацаа хэтрүүлсний алдангид 87 602 640 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 910 741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************-аас улсын тэмдэгтийн хураамжид 1477 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ************нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ