| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00101/И |
| Дугаар | 135/ШШ2024/00280 |
| Огноо | 2024-02-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2024/00280
| 2024 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 135/ШШ2024/00280 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00101/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* ******* тоотод оршин байгаа, ******* ХХК /утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ОУХТөв *******од оршин байгаа ХХК /утас , ,1/-нд холбогдох,
19,532,335.55 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Алтжин нар оролцов.
(Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны өмнөх өдөр шүүх хурлыг товыг шүүгчийн туслахаас дахин сануулахад нуруугаа хугалсан эмнэлэгт байна, маргаашийн шүүх хуралд очих боломжгүй гэж хурал хойшлуулах талаар мэдэгдсэн боловч энэ талаар бичгээр хүсэлт болон өвчтэй эсэхийг нотолсон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
... ******* ХХК нь хүнсний бараа бүтээгдэхүүн албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэгчээр импортоор оруулж ирэн Монгол улсын зах зээл дээр бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагад нийлүүлдэг. ХХК-тай 2019 оноос хамтран ажиллаж Лука брендийн майонез, cholimex чихэрлэг соус, g7 кофе, Saigon пиво зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлж ирсэн. Гэтэл ХХК нь захиалсан бараа бүтээгдэхүүнээ борлуулсан боловч төлбөрөө төлөхгүй хугацаа хойшлуулж, үйчлүүлэгчийн эрхийг удаа дараа зөрчсөн тул манай байгууллага 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бараа бүтээгдэхүүнээ буцаан авч тооцоо нийлж үлдэгдэл 19,532,335.55 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч тус төлбөрөөс одоог хүртэл ямар ч төлбөр төлөөгүй тул шүүхийн байгууллагад хандаж байна.
Иймд Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 19,532,335.55 төгрөгийг ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар тооцооны үлдэгдлийн баталгаа / хх-ийн 5/, бараа материалын үлдэгдлийн тайлан / хх-ийн 6/, Авлагын товчоо 2021.01.01-2021.12.21, 2023.01.01-2023.09.05, 2022.01.01-2022.12.31, авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-нд холбогдуулан 19,532,335.55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хавтаст хэргийн 3-4 дүгээр талд авагдсан баримтаар ******* ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2016 оны 3 сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг гэж тэмдэглэсэн байна.
3. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гаас 2023 оны 12 сарын 23-ны өдөр С.т ХХК-д холбогдох иргэний хэрэгт компанийг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж оролцохыг 1 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон байх ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул С.ыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж ... ХХК-тай 2019 оноос хамтран ажиллаж Лука брендийн майонез, cholimex чихэрлэг соус, g7 кофе, Saigon пиво зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлж ирсэн. Гэтэл ХХК нь захиалсан бараа бүтээгдэхүүнээ борлуулсан боловч төлбөрөө төлөхгүй хугацаа хойшлуулж, үйлчлүүлэгчийн эрхийг удаа дараа зөрчсөн тул манай байгууллага 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бараа бүтээгдэхүүнээ буцаан авч тооцоо нийлж үлдэгдэл 19,532,335.55 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч тус төлбөрөөс одоог хүртэл ямар ч төлбөр төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 19,532,335.55 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргасан байна.
5. Талууд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, тухайн сарын борлуулалтын орлогыг 19,532,335.55 төгрөгийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцжээ. /хавтаст хэргийн 5-6 дахь тал/
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7. Хариуцагч ХХК-ны захирал 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалтай танилцуулан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласан байна. /хавтаст хэргийн 13, 18-19, 26 дахь тал/
8. Гэвч шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй тул шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт товлож шүүх хуралдааны товыг түүний1 дугаарт залган мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэх явцад шүүгчийн туслахаас хариу тайлбар ирүүлэх, татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримтыг гаргаж өгөх үүрэгтэйг тайлбарлахад ... за, ойлголоо, би уг нь наад мөнгө дээр чинь бүрэн маргаагүй. Хугацаа тулгаж өгсөн майнозны мөнгийг өгөхгүй ... гэж мэдэгдсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа талаар хариу тайлбар болон холбогдох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 7******* зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар гаргаж өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ХХК-аас 19,532,335.55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,612 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 255,612 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА